Categories
мэдээ нийгэм

МСҮТ-ийн оюутнуудад сард 100 мянган төгрөгийн тэтгэлэг олгоно

Энэ онд Мэргэжлийн сургалт үйлдвэрийн төвд суралцаж байгаа оюутан залууст сар бүр 100 мянган төгрөгийн тэтгэлэг олгоно. Монгол Улсад 90 гаруй мэргэжлийн боловсрол сургалтын байгууллагад жил бүр 40 мянга гаруй оюутан 180 гаруй мэргэжлээр суралцдаг. Ингээд жилд 19-20 мянга орчим мэргэжилтэй ажилтан төгсч, төгсөгчдийн 60-ааc дээш хувь нь байнгын ажлын байртай болдог. Цаашид энэ тоог нэмэгдүүлэхээр төлөвлөсөн байна.

Categories
мэдээ спорт

АНУ-Д болсон холын зайн марафонд Б.Буджаргал дахин түрүүллээ

АНУ-ын Аризона мужид болсон холын зайн гүйлтийн 6 өдрийн марафонд ОУХМ, Монголын тамирчин гүйлтийн дэлхийн аварга Б.Буджаргал түрүүлсэн мэдээ дөнгөж сая ирлээ. Б.Буджаргал 485 миль буюу 787 км гүйж нэгдүгээр байр эзлээд байна. Тэрээр үүний өмнө хэт холын зайн гүйлтийн 10 өдрийн тэмцээнд түрүүлж дэлхийн аварга болж байсан юм. Тус мужийн Фийникс хотноо зохиогдсон энэхүү холын зайн марафонд Монгол Улсаас олон улсын хэмжээний мастер, 10 өдрийн гүйлтийн дэлхийн аварга Б.Буджаргалын хамт ОУХМ Д.Ганбат болон гүйлтийн тамирчин Н.Мөнхтуяа нар оролцсон байна. Тус тэмцээнд 30 гаруй улсын 300 орчим тамирчин хурд хүч, тэсвэр хатуужил гарган өрсөлджээ. Тэмцээн 6 өдрийн турш үргэлжилж тамирчид 24 цаг 72 цаг 6 өдөр гэсэн ангиллаар оролцсон юм. Тэмцээнд оролцогчид 1,6 км тойрог замаар 6 өдөр 6 шөнийн турш тасралтгүй гүйж хамгийн олон км замыг туулсан оролцогч ялагч болдог дүрэмтэй ажээ.

Холын зайн марафонд Монголын тамирчин Б.Буджаргал дахин түрүүлжээХолын зайн марафонд Монголын тамирчин Б.Буджаргал дахин түрүүлжээ

Categories
мэдээ нийгэм

Галын аюулаас гурван иргэний амь насыг аварчээ

Баянхонгор аймгийн цагдаагийн алба хаагчид гал түймрийн аюулаас 3 хүний амь насыг авран хамгаалжээ. Тодруулбал, энэ сарын 3-4-нд шилжих шөнийн 04 цагийн орчим Баянхонгор сумын 9 дүгээр багт айлын гэр шатаж байхыг эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан замын цагдаа, ахлагч Э.Мөнгөнбагана, эргүүлийн цагдаа, дэд ахлагч Б.Бадамсэрээжид нар харснаар галыг унтрааж, дотор нь унтаж байсан 76 настай Х, түүний охин А, Э нарын амь насыг авран хамгаалсан байна. Өндөр настан Х нь хэвтэрийн дэглэмд байдаг бөгөөд түүний охин М.Цэцэгээ төрсөн дүү нар болоод ээжийнх нь амь насыг авран хамгаалсан цагдаа нарт талархлаа илэрхийлж байв.

Categories
мэдээ нийгэм

“Хүнгүй нисэх төхөөрөмжийн үйл ажиллагаа, зохицуулалт” семинар болж байна

Монголын агаарын навигацийн үйлчилгээний төлөвлөлт, хэрэгжилтийг хангах ажлын хэсэг (MANPING)-ийн “ХҮНГҮЙ НИСЭХ ТӨХӨӨРӨМЖИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА, ЗОХИЦУУЛАЛТ”-ын ажлын багийн семинар 2019 оны нэгдүгээр сарын 4-ний 13 цагт ИНЕГ-ын хурлын зааланд эхэллээ.

Categories
мэдээ нийгэм

Энхийг дэмжих ажиллагаанд оролцох дэд хурандаа Э.Болор-Эрдэнэд төрийн далбаа гардуулав

Бүгд Найрамдах Судан Улсын Дарфур мужид Нэгдсэн Үндэстний Байгууллага, Африкийн холбооны хамтарсан энхийг сахиулах ажиллагаа /UNAMID/-нд үүрэг гүйцэтгэхээр болсон цагдаагийн дэд хурандаа Э.Болор-Эрдэнэд Монгол Улсын төрийн далбаа гардуулах, үдэн гаргах ажиллагаа энэ сарын 03-ны өдөр цагдаагийн ерөнхий газарт боллоо.

Цагдаагийн ерөнхий газрын Мэдээлэл, дүн шинжилгээ, шуурхай удирдлагын албаны Дүн шинжилгээ, судалгааны хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн дэд хурандаа Э.Болор-Эрдэнэ ньНҮБ-ын Энхийг сахиулах ажиллагаанд цагдаагийн алба хаагчийн чиг үүргийг хэрэгжүүлэх буюу нутгийн иргэдийн аюулгүй байдал, хүний эрхийг хангах чиглэлээр тухайн улсын болон үүрэг гүйцэтгэж буй бусад орны цагдаагийн алба хаагчидтай хамтран ажиллах юм.

Түүнийг Цагдаагийн ерөнхий газрын Тэргүүн дэд дарга, цагдаагийн хурандаа Р.Отгонжаргал, Мэдээлэл, дүн шинжилгээ, шуурхай удирдлагын албаны дарга, цагдаагийн хурандаа О.Зоригт, Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Г.Ган-Эрдэнэ нар хүлээн авч уулзан Монгол Улсын төрийн далбаа гардууллаа.

Уулзалтын үеэр Цагдаагийн ерөнхий газрын Тэргүүн дэд дарга, цагдаагийн хурандаа Р.Отгонжаргалтүүнд эх орон, албаныхаа нэр хүндийг өндөрт өргөж, сахилга ёс зүйг чанд сахин, энхийн манаанд мэргэжлийн ур чадвар, хүч хөдөлмөрөө дайчлан ажиллаж, хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлэхийг захиж амжилт хүссэн юм.

Categories
мэдээ улс-төр

МАН-ын бүлэг ирэх долоо хоногийн нэг дэх өдрийг хүртэл чуулганы нэгдсэн хуралдааныг хойшлуулах санал гаргалаа

Улсын Их Хурлын 2018 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2019.01.04) үдээс өмнөх нэгдсэн хуралдаан 11 цаг 12 минутад эхлэв. Хуралдааны эхэнд УИХ-ын дарга М.Энхболд өчигдрийн чуулганы нэгдсэн хуралдааны үеэр УИХ дахь МАН-ын бүлгийн дарга, намын бүлэг хуралдах шаардлагатай байгаа тул чуулганы хуралдааныг түр хойшлуулах хүсэлтгаргасныг онцлоод энэ талаарх МАН-ын бүлгийн байр суурийг сонслоо. Бүлгийн дарга Д.Тогтохсүрэн хэлсэн үгэндээ, өчигдөр гишүүдийн ирц хүрээгүй учраас бүлэг хуралдаж чадсангүй. Гишүүдийн зарим нь хөдөө орон нутагт ажиллаж байгаа учир ээлжит хуваарийн дагуу Даваа гарагт намын бүлгийн хуралдаан болно гэдгийг дурдаад, ирэх долоо хоногийн нэг дэх өдрийг хүртэл чуулганы нэгдсэн хуралдааныгхойшлуулах санал гаргалаа. УИХ-ын дарга М.Энхболд УИХ дахь МАН-ын бүлгийн даргын саналын дагуу чуулганы нэгдсэн хуралдаан хуралдах боломжгүй болсныг гишүүдэд мэдэгдэхийн зэрэгцээ цаг үеийн хоёр асуудлаар мэдээлэл хийв. Тэрбээр, Улсын Их Хурлын нэр бүхий гишүүд УИХ-ын даргыг огцруулах шаардлагыг Төрийн байгуулалтын байнгын хороогоор хэлэлцүүлсэн. Энэ талаарх хариу бичгийг би гишүүдэд хүргүүлсэн. Мөн өчигдөр орой Монгол Улсын Ерөнхийлөгч Монгол Улсын Их Хурлын тухай хууль, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны Дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг санаачилж, УИХ-ын Тамгын газар Хууль тогтоомжийн тухай хуульд заасны дагуу хянан үзсэн. Ингээд өнөөдөр өглөө Ерөнхийлөгчөөс Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн УИХ-ын даргыг чөлөөлөх, огцруулах зүйл, заалт дээр нэмэлт оруулах, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны Дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах төслийг өргөн барьсан. Би хүлээж авсан. Энэ төслийг би эрхлэх асуудлын чиг үүргийн хуваарийн дагуу Төрийн байгуулалтын байнгын хороонд цохож шилжүүлсэн. Энэ асуудлыг эхлээд Төрийн байгуулалтын байнгын хороохэлэлцэн шийдвэрлэсний дараа Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн дагуу асуудлыг хэлэлцэж, ярина гэлээ. УИХ-ын дарга гишүүдэд хандаж дараа дараагийн хуралдаанд ирцээ бүрдүүлж, чуулганы нэгдсэн хуралдаан дөрөв дэх долоо хоногийн турш гацаанд ороод байгаад гишүүд үнэлэлт, дүгнэлт хийхийг санууллаа. Түүнчлэн Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийн төсөл, Засгийн газрын гишүүдийн томилохтой холбогдсон асуудал, өнөөдөр алт олборлогчид хуулийн мухардмал байдалд орсон нөхцөл байдлыг үнэлж дүгнэн Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг нэн яаралтай хэлэлцэх шаардлагатай байгаа тул хуралдаандаа идэвхтэй оролцохыг гишүүдэд санууллаа

Categories
мэдээ улс-төр

Багшийн хөгжлийг дэмжих тухай хууль

Categories
мэдээ нийгэм

Д.Нора: Загварын ертөнц нэгнээ захиалгаар алуулдаг тийм ертөнц биш

Image result for нора мэдээлэл хийв

“Боловсрол суваг” ТВ болон, “Мongolian next top model” нэвтрүүлгийн шүүгчид мэдээлэл хийж албан ёсны байр сууриа илэрхийллээ. Тус телевизийн албан ёсны эрхтэйгээр хийж буй “Мongolian next top model” хоёр дахь удаагийн нэвтрүүлгийн үеэр шилдэг оролцогчдийн нэг болох Ч.Чамин-Эрдэнэ харамсалтайгаар амь насаа алдсан хэрэг гарсан. Тэд уг хэрэг явдлын талаар байр сууриа илэрхийллээ.

“Боловсрол” телевизийн ерөнхий продюсер Ч.Мядагмаа “Mongolia’s Next Top model нэвтрүүлгийг 2016 онд бид албан ёсны эрхтэйгээр авч, эхний нэвтрүүлгээ маш амжилттай хийж дуусгасан. 2018 онд бид хоёр дахь дугаараа эхлүүлсэн. Гэвч нэвтрүүлгийн дундуур маш том гарз хохирол гарсан. Бид бүгд маш их цочирдож, харамсаж байна. Талийгаачийн дурсгалыг хүндэтгэж, ар гэрийнхнийх нь хүсэлтээр гурван долоо хоног завсарласан. Ээжийнх нь хүсэлтээр нэвтрүүлгээ үргэлжүүлэн гаргаж байгаа” гэв.

“Mongolia’s next top model” нэвтрүүлгийн шүүгч Э.Энхболд “Миний хувьд талийгаачтай нэг агентлагийн модель байсан. Энэ харамсалтай үйл явдал бид бүхний хувьд ч хүнд цохилт болсон. Гэтэл зохион байгуулалттай юм уу гэж харагдахуйц шүүгч, оролцогч нар руу дайрсан, хэт нэг талыг барьсан мэдээлэл их тарж байгаад харамсаж байна. Ямар нэгэн баримтгүйгээр, хэн нэгэн рүү дайрахаа зогсоогооч гэж хэлмээр байна” гэлээ.

“Mongolia’s next top model” нэвтрүүлгийн шүүгч Д.Нора, “Мөн манай оролцогч Одонтунгалаг руу дайрч байна. Одонтунгалагийн хувьд маш хэцүү байгаа. Гэрээсээ гарч, хичээлдээ ч явж чадахгүй байгаа. Тэр харагдах байдал нь хэрсүү ч 18-хан настай хүүхэд. Одонтунгалаг руу болоод над руу янз бүрийн мессежээр харааж байна. Загварын ертөнц нэгнээ захиалгаар алуулдаг тийм ертөнц биш. Загвар өмсөгч бүр биенээ таньдаг. Ялагч тодорхой болсон байхад нэвтрүүлгээ зогсоо гэж байна. Энэ бол дэлхийн контент. Хэн түрүүлэхийг шүүгчид шийддэг. Түүнээс биш олон нийтийн сүлжээгээр шийддэггүй” гэсэн юм. ” гэв.

Categories
мэдээ нийгэм

Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль

Categories
мэдээ улс-төр

Д.Эрдэнэбат: УИХ-ын дархлаа сулрах нөхцөл үүсэх вий

Ерөнхийлөгчийн зүгээс УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өнөөдөр өргөн барьсан. Уг хуулийн төсөлд УИХ-ын даргыг гишүүдийн олонхийн саналаар огцруулах асуудлыг тусгажээ. Үүнтэй холбогдуулан УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбатын байр суурийг сонслоо. Тэрбээр “АН-ын хувьд ардчилсан төр, эрхзүйт төрийг хүндэлж, өнөөдөр хууль сахих үүргээ биелүүлээд, хуралдаанд сууж байна. Харамсалтай нь олон долоо хоног хуралдсангүй. Хоёр л гарц байна. Нэгдүгээрт, УИХ гишүүдийнхээ саналаар тарах. Хоёр дахь гарц нь Ерөнхийлөгчийн өргөн барьсан төсөл. Хуулиараа Ерөнхийлөгч хууль санаачлах үүрэгтэй, УИХ хэлэлцэх үүрэгтэй. УИХ дахь АН-ын бүлэг даваа гарагт хуралдаж, энэ асуудлыг хэлэлцэнэ. УИХ-ын дархлаа сулрах нөхцөл үүсэх вий гэсэн болгоомжлол байгаа” хэмээв.