Categories
мэдээ нийгэм

Шуурхай албаны автомашинтай боллоо

Өмнөд бүсийн төв-Өмнөговь аймгийн Онцгой байдлын газрын Ханбогд сум дахь Гал түймэр унтраах, аврах 66 дугаар ангид орон нутгийн төсвийн хөрөнгөөр шуурхай албанд ашиглагдах “Уаз Фургон” загварын автомашиныг хүлээлгэн өглөө.

Ингэснээр гамшгийн голомтод шуурхай хүрэлцэн очих, удирдлага зохион байгуулалтаар хангах, хойшлуулшгүй сэргээн босгох үйл ажиллагааг зохион байгуулах боломж бүрдэж байна.

Гал түймэр унтраах, аврах 62 дугаар анги нь Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 183 дугаар тогтоолоор байгуулагдсан юм.

Categories
мэдээ нийгэм

Цасан шуурга шуурч хүйтрэхийг Цаг уурын газраас анхаарууллаа

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр энэ сарын 21-нд ихэнх нутгаар, 22-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 23-нд нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурч, хүйтний эрч чангарна. Иймд, малчин иргэд шуурганд төөрөх, малтайгаа уруудах, осгох, амь насаа алдах зэрэг эрсдэлээс урьдчилан сэргийлж, хүүхдийг хараа хяналтгүй орхихгүй байх, малын бэлчээрлэлтэд онцгойлон анхаарах,

Мөн хүчтэй цасан шуурганы үеэр үзэгдэх орчин хязгаарлагдаж, автозам, даваа цасанд хаагдан халтиргаа гулгаа үүссэний улмаас тээврийн хэрэгсэл саатах, бөөгнөрөл үүсэх зэрэг хүндрэл гардаг.

Тиймээс жолооч нар хүчтэй салхи шуурганы үед замд гарахгүй байх, зайлшгүй шаардлагатай тохиолдолд хол, ойрын замд гарахдаа тээврийн хэрэгслийн найдвартай байдлыг хангаж бензин, шатахууны нөөцтэй, дулаан хувцастай зорчих, цаг агаарын мэдээ, мэдээллийг цаг тухай бүр сонсон мэргэжлийн байгууллагаас өгч буй сэрэмжлүүлэг, анхааруулгыг дагахыг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.

Categories
мэдээ улс-төр

Д.Хаянхярваа, С.Батболд нарыг Удирдах зөвлөлөөс хасч Д.Сумъяабазар, С.Амарсайхан нарыг орны гишүүнээр томиллоо

МАН-ын Бага хурлаар Намын дүрэмд шинээр дөрвөн зүйл, таван заалт, дүрэмд өөрчлөлт оруулах таван зүйл, таван заалт нэмж, харин МАН-ын дүрмээс нэг зүйл, нэг заалтыг хассан байна. Бага хурлын гишүүд дүрмийн өөрчлөлтөөр санал хураалт явуулж, бүх өөрчлөлтүүдийг дэмжиж, хасах заалтыг ч мөн дэмжигджээ. Мөн Бага хурлаар намын Удирдах зөвлөл болон Бага хурлын бүтцэд өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцсэн байна. Ингэснээр Удирдах зөвлөлийн гишүүн УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа, С.Батболд нар ажлаа өгсөн учраас тэдний оронд УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар, НИТХ-ын дарга С.Амарсайхан нарыг оруулах, мөн Бага хурлын 12 гишүүн өөр ажилд томилогдсон учраас тэднийг хасч, орны гишүүдийг нь томилжээ. МАН-ын Бага хурал шөнийн 04:00 цаг хүртэл үргэлжлэн явагдаж, хаалтаа хийсэн юм. Өнөөдөр 12:00 цагт Бага хурлаар хэлэлцэн асуудлын талаар МАН-аас мэдээлэл хийх аж.

Categories
мэдээ нийгэм

Зүүн салаа-Саппоро чиглэлд хүүхдүүдэд үнэгүй автобус үйлчилж эхэллээ

Зүүн салаа-Саппоро чиглэлд өнөөдрөөс эхлэн энэ сарын 29 хүртэл буюу хүүхдийн хичээл дуусах хүртэл тохилог автобус хүүхдүүдэд үнэгүй үйлчилж эхэллээ. Автобусны чиглэл ирэх долоо хоногоос өөрчлөгдөх бөгөөд өглөө 06.30 цагаас 20.00 цаг хүртэл үйлчлэх юм байна. Хүүхдүүдэд үнэгүй үйлчлэх энэхүү ажлыг Монголын хандив тусламжийн холбоо ТББ зохион байгуулж байгаа бөгөөд хүн бүр хандив өгөх нь нээлттэй аж.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“Элит” колони

Г.Бадамдорж: Шар хүний хар түүх ном саяхан бичсэн нь НЭПКО хэвлэлийн газар Хүмүүн хорвоо нийгэмлэгийн хамтран бүтээж буй Түүхэн эрхмүүдийн цадиг(ТЭЦ) цувралын үргэлжлэл юм. Удахгүй хэвлэлтээс гарах уг номын Түүх зохиогдсон түүх бүлгийн Элит колони хэсгээс толилуулж байна.


…1991 оны шинэ Ардчилсан Үндсэн хууль батлагдахаас 300 жилийн өмнө 1691онд Долнуурт монголчуудыг Манжийн Вассал болгох ёслол болжээ. Түүхнээ Долооннуур, Долоннуур, Долнуур хэмээн янз бүрээр бичигддэг энэ хот Юань гүрнийг байгуулагч Хубилай хааны зуны ордон байсан нутгийн хавьд орших бөгөөд буддын шашны урлалын төв болон хөгжиж “Долнуур бурхан” хэмээх брэндийн төв болж явсан бөлгөө.

Харин 1691 онд Долнуурыг чуулганы эхэнд тэр үеийн дорнийн бодлогын өвөрмөц зохиомж шингэсэн протокол ёсоор Халхын удирдагчдаас ял асуух үзүүлбэр эхлээд зохиогдсон байна. Ямар ял гэхлээр, өмнө нь манжуудын байгуулсан Чин улсыг эсэргүүцсэн, гомдоосон, яг нарийндаа хэтэрхий оройтож дагаар орсон асуудал сөхөгдөн буруушаагдсан хэрэг. Мэдээж, Халхууд нь “Ардын элч” киноны арчаагүй ноён шиг “ийм явдал болсон нь харамсалтай. Тайван амгалан байж учрыг магадлах” -ыг гуйсан царай гаргаж таараа.

Энх-Амгалан хаан тэднээс жаахан ял асуух байдал үзүүлээд, өнөөгийн зарим профессорууд оюутныхаа бүтээлийг навс шүүмжилснийхээ дараа байр сууриа гэнэт өөрчилж “энэ бүхнийг эс тооцвол дипломын ажил онцсайн болжээ” гэдэг шиг явдал болж тэднийг өршөөлөө. Өршөөгөөд зогссонгүй үлэмж өгөөмрөөр шагнав. Сурвалжуудад дурдснаар бол Чин ван, бэйл, бэйс, гүн цолыг арав хориор нь олгожээ.

Гадна талаас нь харахад ажлаа олж ядсан улсын бодож олсон “драма” шиг санагдах энэ ёслол цаагуураа маш их учир утгатай зүйл байв. Чин гүрний эсрэг өмнөх тэмцэл, “бие хэл сэтгэл”-ээр үйлдсэн бүхий “нүгэл”-үүдийг өршөөж, ялт хэргүүдийн хөөн хэлцэх хугацааг дуусгаж, өргөн уучлал үзүүлж, ял шийтгэлгүйд тооцсон хэрэг юм.

1919 онд Монголын автономитыг устгах үед ч Монголын удирдагчид ийм болзол тавьж, 1911 оноос хойших Хятадын эсрэг бүхий л үйлдлүүдэд уучлал үзүүлэхийг шаардаж байсан аж. Энэ нь Дотоод Монголоос дүрвэн гарч Хүрээнд ирээд 1911 оны хувьсгалд оролцсон, Богд хааныг хошуу, албатынхаа хамт дагахаа илэрхийлсэн өвөрмонголчуудад онцгой хамааралтай зүйл байв. Дундад иргэн улсын удирдлага ч зөвшөөрөн “тийм явдал огт болоогүй мэт” явахаа гэрээнд тусгасан байдаг.

Хожмын өдрүүдэд олон хүүхэд шавуулсан хятад Будда-г Кансытай албан ёсоор андуурах явдал ингэж эхлэв. Энх-Амгалан хаан, Өндөр гэгээн Занабазар нарын байгуулсан Долоннуурын гэрээгээр бол Халх нь Чин улсын дотоод хэсэг бус харин гадаад харьяат вассал болж “Гадаад Монгол” хэмээн нэрийдэгдэв. Харин Өвөр Монголыг “Дотоод Монгол” хэмээн нэрлэсэн нь Манж улсын дотоод бүрэлдэхүүнд багтдаг монголчууд гэсэн утга заана.

Энэ хэллэг улс төр, түүх, утга зохиолын хэллэг болон монгол хэлнээ шингэлээ. “Гадаад Монголын төрийг засах Явдлын яам” гэвэл Чин династийн төрийн тухай яриа, “Гадаад Монголын төрийн үнэн цагаан боолыг, Ганц биеийн өмч мэт эндүүрэл болгоод…” гэвэл яруу найраг руу орчих жишээний.

Өнөөдөр солбилцуулан хэрэглэх болсон нэршлүүдийн “Гадаад Монгол”, “Дотоод Монгол” гэдэг нь улс төрийн утгатай. Харин “Ар Монгол”, “Өвөр Монгол” гэдэг нь газар зүйн агуулгатай. Дотоод Монголын олон хушууны үр сад “Дотоод Монгол” гэдэг хэллэгийн“Манж-Хятадын дотоодын муж орныг заасан” утгаас зэнзийрхэн, эмзэглэх хандлагатай байсаар ирсэн тул “Ар, Өвөр Монгол” гэсэн хувилбарыг илүү сонгомтгой ажгуу.

Халхууд Чин гүрний тугийн дор машид “Гадаад” байдлаар нэгдээд зогссонгүй Манжийн эзэнт гүрэн доторх (өнөөгийнхөөр бол “ари”) ариун үндэстний тоонд өөрсдийгөө багтаав. Чин гүрний хууль ёсоор эрх баригч манж үндэстэнтэй гэрлэж “цус холилдох эрх” олжээ. Эрх баригч манж үндэстнүүд хоорондоо болон монголчуудтай ураг барилдаж болох ба төрийн өндөр дээд албанд хамтдаа дэвших боломж олно.

Байдлыг жаахан хялбаршуулаад, өнөөгийн улс төрийн зураглалаар харвал: Халхууд нь Ойрад, халхыг нэгтгэсэн Гадаад Монголын төдийгүй, нийт Чин улсын “эрх баригч нам”-ын гишүүд бөгөөд Засгийн газар, яам агентлагийн дарга болох эрхтэй “элит” хэсэг байдлаар төсөөлөгдөнө.

Монголчуудыг үндэстнийх нь хувьд тариачин хятадад уусахаас хамгаалсан заалтуудыг Өндөр Гэгээн Г.Занабазар, Энх-Амгалан хаан Кансы нар тохиролцон хийжээ. Гадаад Монголын нутагт хятад тариачид ийшээ шилжин суурьшихыг хориглосон ба нэг жилийн лиценз бүхий худалдаачид эзгүй нутагт аргагүйдэн айлд хоноглох аваас гэрт нь унтах цаазтай. Хотных нь захад, нохойтой нь ханьсан унтах хуультай. Орон нутгийн захиргаанд нэг ч манж хүн байхгүйгээр зөвхөн монголчууд төрийн албыг явуулна.

Гадаад Монгол нь нэгэнт гадаад вассал тул Чин гүрний дотоод хуулийг шууд хэрэглэхгүй. Нутгийн засаг захиргаа нь Манжаас тогтоосон “Монгол цаазын бичиг”, “Гадаад Монголын Төрийг Засах Явдлын Яамны хууль зүйлийн бичиг”-ийг гартал Халх журмыг дагаж байж. Харин Шанзав яам нь “Халх журам”-ыг гол болгон баримталсаар үлджээ .

Халхууд Чин гүрний умард хилийн Хаант оростой нийлсэн хэсгийг хамгаалах цэргийн үүрэг хүлээсэн тул хошууд дотроо “сум” хэмээх зохион байгуулалттай болов. Цэргийн насны 150 эрийг нэг сум болгожээ. Сумыг занги захирах ба хөөрхөн эрх мэдэл бүхий этгээд байсан нь “Юмны эзэн сумын занги” хэмээх хэллэгээс харагдана. Сумлах эрийн хэмжээ, тоо хүрэхгүй ардуудыг “Хондого” бүрэн бус сум болгон эмхэлсэн аж. “Хондого ховонд дуртай, хон хэрээ нүдэнд дуртай” хэмээх дайрал үг эндээс гарчээ.

Улиастайн жанжин бол Чин гүрний эзэмшлийн умарт хязгаарын Гадаад Монголд хамаарах хэсгийг хамгаалах цэргийн тойргийн ерөнхий командлагч бөгөөд монголчууд нэг бус томилогдон ажиллаж байв.

Их гүрний төрийн албанд зүтгэхээр Бээжин орж суумал хүн болох нь төрөлхийн нүүдэлчин монголчуудад нэг их хүсмээр зүйл байгаагүй бололтой. Иймээс орон нутагтаа Улиастайн цэргийн тойргийн ерөнхий командлагч болон түүний орлогч, Ховд, хүрээний Амбан сайд, буюу түүний туслах Хэбэй зэргийн тушаалд сүрэг малаа адгуулангаа ажиллах нь ихэвчлэн байжээ.

Тайпингийн бослогыг дарж нэр сүр нь мандсан бөгөөд Хар тамхины дайнд Чингийн цэргийг удирдан байлдсан генерал Сэнгэринчин, Цы Ши хатны алдарт “хуучинсаг” зөвлөх зэрэг олон алдартнууд Өвөр Монголоос нутгийн ойроор нь Бээжинд зүтгэсэн монголчууд бололтой.

Манжийн шинэчлэгч Цы Ши хатны монгол зөвлөх, түүний сэдсэн шинэчлэлийг хамгийн том гацаагчаар алдаршсан ба ялангуяа боловсролын салбарт байгалийн шинжлэх ухаан нэвтрүүлэхийг тууштай эсэргүүцэгч байжээ. Түүний шинжлэх ухааны эсрэг ажиллагаа нь шашин шүтлэг, хэт хуучинсагтай нь холбоотой эсэх нь эргэлзээтэй. Харин Цы Ши хатны санаачлан хэрэгжүүлэхээр зорьсон шинэтгэл нь Чин гүрний хаадтай монголчуудын байгуулсан гэрээ, тэнд тусгагдсан онцгой нөхцөлүүдэд дайсагнаж байгааг төрийн зүтгэлтний хувьд анзаарсантай холбоотой болов уу. Манж Чин гүрний үеийн Гадаад Монголын үндэстний хувьд онцгой байдал, язгууртнуудын эрх ямба, тусгай хангамж нь зөвхөн хэмжээгүй эрхт хаант засаглалын үед, феодалын тогтолцоонд л хэвээр үргэлжлэх боломжтойг тэр мэдэж байсан нь лав.

Эрх баригч хатны төлөвлөсөн шинэчлэлээр бол бүх үндэстэн тэгш эрхтэй болох тул монголчуудын онцгой байдал алдагдана. Түүнийг дагаад муж хязгааруудын онцгой байдал ч алдагдах тул Гадаад Монгол нь Хятадын ерийн нэгэн муж болж хувирна. Ийм шинэчлэл нь Монголын язгууртнуудын хувьд төгсгөл болно гэдгийг анзаарсандаа тэрээр Цы Ши-гийн шинэчлэлийг элдэв шалтгаанаа эсэргүүцэж байсан бололтой.

Үнэхээр ч шинэтгэгч Хатны хийсэн хувьслаар Чин улсын доторх ястан үндэстний эрэмбэ устаж, Хятад Монгол Манж бүгдээр “иргэн” хэмээх нэрийн дор тэгширч, Хятадтай адилхан иргэн болсондоо уурссан өвөр монголчууд түрүүлэн бослого самуун сэдэж эхэлсэн ба түүнийг нь хожмоо “Үндэсний эрх чөлөөний хөдөлгөөний оч” гэх маягаар бичих болсон бөлгөө.

Манжийн хаад өөрсөнтэйгөө адил Чин улсын “цэвэр цус”-ны бүлэгт багтсан монголчуудад “цэвэр үүлдрийн” Айсонгооро овгийн гүнжээ өгч ураг барилдах замаар итгэлцлийг бэхжүүлэх алхам олныг хийжээ. Элит хүргэнд “Эфү” цол олгох ба хүргэн гэсэн утгатай манж үг аж. Хааны их бага хатны алинаас нэгнээс төрсөн болон тэжээсэн охиныг авсан, түүнчлэн айсонгоороо овгийн хэр зиндаатны гүнжтэй сууснаас хамааран хүргэдийг төрийн эфү, хошой гэхчлэнгийн цол шагнал, үлэмж шагнал дагалдана.

Түшээт хан Дондовдорж (1733-1743) нь Чингийн үеийн ууган эфү нарын нэг бөгөөд Түшээт хан болон Сайн ноён ханы 10-аад эфү түүхнээ дурьдагдан үлджээ.(Энд ч ямар хамаа байхав, гэхдээ сонирхуулахад 1980-аад онд БНМАУ-ын удирдах баг болох МАХН-ын Төв хорооны Улс төрийн товчооны гишүүдийн гуравны нэг орчим нь орос-зөвлөлт эхнэртэй байжээ)

Манжийн хааны гүнж нараас хамгийн алдаршсан нь Энх-Амгалан хааны зургадугаар охин “Хичээнгүй амирлангуй” гүнж ажгуу. Түүний алдаршсан шалтгаан нь их энгийн. Эфү Дондовдорж бээр гүнжийг нас барахад нь өнөөгийн Төв аймгийн Эрдэнэ сумын нутагт бунхлан оршуулжээ. Уш бунхан өнөөг хүрсэн нь түүнийг судлах сэдэл өгч, улмаар гүнжид олгосон алтан өргөмжлөл сэлт нь судалгааны эргэлтэд оржээ. Та бүхэн манжууд” монгол ноёдыг бэлгийн амьдралаар дамжуулан тагнах”, Бээжин рүү “хөнжлөөс нь мэдээлэл бичих” зорилготой гүнж-тагнуулууд илгээж байсан тухай болон “Гүнжийн сүмийн гүнж” тэднээсээ арай өөр нэгэн байсан тухай бичлэгтэй зөндөө таарсан байх.

Манжийг үзэн ядсан уур амьсгалтай тогтоцод амьдарч байсан эрдэмтэд өөрийн судалгаагаа үнэ цэнэ оруулах, үгүйдээ л үзэл сурталчдын дайралтаас хамгаалахын тулд “Хичээнгүй амирлангуй гүнж” хэдийгээр дайсны тал боловч бас ч гэж нааштай, манай талындуу этгээд болгож байсан бололтой. Харин Энх-Амгалан хаанаас Галданд бошигтод хүртэл гүнжээ гэргий болгон өгч байсан ба харин Галдан тэрэнтэйгээ хэрхсэн нь энэ номын сэдэв биш болно.

Дайсагнагч хийгээд нөхөрлөгч хаад үр хөвүүдээ солилцон найрамдах, үгүйдээ барьцаа болгон тавих бодлого нэн эртээс эхтэй юм. Тухайн үедээ Чингис хаан ч өөрийн охиноо Уйгарын Идикут Барчукт гүнж болгон өгөх шийдвэр гаргаж байв. Баруун Монгол, халхын хооронд ч сөргөлдөөнөө шийдэхийн тулд хэрэгжүүлж байсан түгээмэл бодлого.

Харин ХХ зууны дундаас л эфү нарыг төрийн хэмжээний дайсан болгон бичиж сурталдаж эхлэв. Монголын язгууртнуудын бэлгийн гүнж авсан биш харин “биеэ үнэлсэн” байдлаар бичигдэх болжээ.

Хувь заяаны тохуугаар ийм үзэл санааг монголчуудад тулгагч нь олон үеийн турш герман цусны хаадтай явсан оросууд болж таарав. Хувь заяаны дамшиглалаар энэ санааг хэрэгжүүлэх үед Монголын төрийг орос эхнэртэй, Зөвлөлтийн “хүргэн” Ю.Цэдэнбал удирдаж таарав.

Манжийн хүргэдийг үзэн ядах синдром нь монголчуудын ч, Ю.Цэдэнбалын ч сонголт байсангүй. Дарга ч өөрөө мангар амьтан биш, “Гадаад авгай муу” гэдэг синдром нэг эргэлтэн дээрээ өөр лүү чиглэж мэднэ гэдгийг гадарлахтайгаа. Харин дээрх хандлага бол “Зөвлөлтийн дагуул БНМАУ-ын түүхэн дэх хамгийн жаргалтай үе нь Зөвлөлтийн дагуул болсон үеэс л эхтэй” болохыг харуулсан үзэл суртлын нэг хэсэг нь юм. Үнэн хэрэгтээ, “эфү” нарыг хараах хөдөлгөөн нь Москвагийн протекрат хэм хэмжээтэй БНМАУ-ын тусгаар тогтнолын төлөөсийн нэг хэсэг нь байлаа.

Яг үнэндээ өнөөгийн Монгол Улсын умард хилийн үндсийг тогтоосон, орчин үеийн димаркаци болгосон хоёр хүний нэг нь Манжийн хүргэн, нөгөө нь Зөвлөлтийн хүргэн байсан бөлгөө…

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

ХХААХҮ-ын сайдыг томилох, ЗТХ-ийн сайдыг чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцэнэ

УИХ-ын чуулганы энэ долоо хоногийн нэгдсэн хуралдаанаар нийт 28 асуудал хэлэлцэхээр товлосон байна. Тухайлбал, ХХААХҮ-ын сайдыг томилох, ЗТХ-ийн сайдыг чөлөөлөх, БСШУС-ын сайдыг огцруулах болон ирэх оны нэгдүгээр сараас хэрэгжиж эхлэх Төрийн албаны тухай хуультай холбогдох тогтоолын төслүүдийг хэлэлцэх юм. Мөн Ашигт малтмалын тухай, Нотариатын тухай, Эрүүл мэндийн тухай, Шуудангийн тухай, Хэмжил зүйн тухай хуулийн төсөл хэлэлцэх асуудлын жагсаалтад багтжээ. Мөн энэ долоо хоногт Монгол Улсын Ерөнхийлөгч чуулганы нэгдсэн хуралдаанд хаалттай горимоор мэдээлэл хийх бол Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Мал аж ахуйн салбарыг хөгжүүлэх талаар төрөөс баримталж буй бодлогын хэрэгжилт, бэлчээр ашиглалт”-ын талаар танилцуулах юм. УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн дагуу Ерөнхийлөгч, Ерөнхий сайдын мэдээллийг баасан гарагт сонсоно.

Categories
мэдээ цаг-үе

Э.Бат-Үүл: Ерөнхийлөгч үймээн самууныг ашиглаж дарангуйлал тогтоох гэвэл төрийн эргэлт болно

Хотын дарга асан, Монгол Улсын баатар Э.Бат-Үүлтэй ярилцлаа.


-Эрх баригчдын дотоодын зөрчлөөс болж төрийн үйл ажиллагаа гацаанд орчихлоо. Үүнээс гарах ямар гарц байна вэ?

-Уг нь дүргүйцэл, эсэргүүцлээ харуулан Сүхбаатарын талбай дээр тайван жагсаал,цуглаан хийх хэрэгтэй. Олон түмний сүрт жагсаал хийж сүрийг үзүүлж чадвал нийгэм бүхэлдээ сэрнэ. Сэрсэн нийгмээс л эрх баригчид маш их айдаг. Харамсалтай нь олон түмэн хилэнтэй байгаа ч тэмцэх гэхээр зэрэг хөлс, мөнгө нэхдэг. Хөлсний тэмцэл эрх баригчдын тоглоом болно. Хар л даа! Хэсэг залуучууд Францын шар хантаазтан шиг бензиний үнэ нэмлээ гээд орилоод байсан, тэгээд У.Хүрэлсүхийн нүүрийг хармагцаа “жад сэлэм чинь болъё” гэж шившгээ хутгаж байна. Одооны залуучууд ийм хөгийн болсныг мэдээд эрх баригчид аархаж байна даа.

Гэр хорооллын хөдөлгөөний Мөнгөнцэцэг, Батсүх нар талбай дээр хүмүүс цуглахгүй болохоор нь онлайн цуглаан хийгээдэхсэн чинь нөгөөдөхийг нь блоклоод салдаггүй. 90 оны залуучуудын сүнсийг дуудмаар юм уу даа!

-МАНАН бүлэглэл гээд байнга яригдах юм. Үнэхээр байна уу. Хоёр намын лидерүүд эрх ашгаараа нэгдчихээд байгаа юм уу?

-Хоёр намын томчуул хоорондоо нийлж бүлэглэдэг болсон нь нийтэд илэрхий. Нам гэдэг бол зүгээр л сонгуулийн үед хэрэглэдэг барааны тэмдэг, шошго болсон шүү дээ. Кока кола,Пепси Кола гэдэг шиг!

-Өнөөдөр Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нэг тал болоод УИХ-ын даргыг шахаж байна. Энэ үйл явдлыг улс төрийн хүрээнийхэн шинэ МАНАН үүссэн гэх юм?

-М.Энхболд хариуцлага хүлээх ёстой гэдэг уг нь зөв. Чухамдаа М.Энхболдын зүтгэлээр эрүүжсэн, криминалжсан төр бий болсон. Түүний нэг илрэл нь УИХ-ын гишүүдийн хэрүүл эрүүгийн элементүүдийн хэрүүл шиг болсон. Монгол Улсын Ерөнхий сайдын гаргаж байгаа авирыг хар л даа.Чанга дэглэмтэй шоронгийн чанга гар шиг л байгаа биз дээ.Төрийн тусгай хамгаалалтад байдаг байж “Би үхэхээс айхгүй” ч гэх шиг. Гадныхан үүнийг сонсоод Монголын төр эрүүгийнхэнд эзлэгдчихэж л гэх байлгүй. Монгол Улс, ийм шоронжсон үг хэлтэй Засгийн тэргүүн хэзээ ч үзээгүй дээ. Монголын эрүүжсэн төрийн үндэслэгч М.Энхболдыг яаж хуулийн дагуу чөлөөлөх вэ гэдэг гарцыг л олох хэрэгтэй.

Хууль, дур зоргын дээр байх ёстой. Шинэ МАНАН зөндөө болсон байх аа.

-Нөгөөтэйгүүр улс төрд өрнөж байгаа үйл явдлыг Монголын төр цэвэрших сайн цагийн эхлэл гэж харах хүн олон байна. Харин таны хувьд ямар бодолтой байна?

-Хөлсний улс төр байгаа цагт сайн цагийн эхлэл болж чадахгүй. Санал өгөх эрхээ,тайван цуглаан, жагсаал хийх эрхээ, хэвлэлийн эрхээ худалдаад арилжаад байвал ямар ч сайн эхлэл болохгүй.Сүүлийн үед илэрсэн ЖДҮ, 60 тэрбум гэх бүх дуулиантай хэргүүд бизнесээ булаацалдсан улстөрч-олигархуудын хооронд наймаа тохироогүйгээс л бие биеэ хорлох гэснээс нийгэмд ил болсон шүү дээ. Парламентын засаглалийн буянаар л ил болсон. Хэвлэлүүд түүнийг нь зүгээр л тараасан. Олон түмэн хүртэл, энэ төрийн ялзралыг бүхэлд нь эсэргүүцэн тэмцэхийн оронд нэг хэсэг нь ЖДҮ-ийн жад сэлэм, нөгөө хэсэг нь 60 тэрбумын жад сэлэм болоод явж байгаа. Нэг хэсэг нь У.Хүрэлсүхийн жад сэлэм, нөгөө хэсэг М.Энхболдын жад сэлэм, гурав дахь Ерөнхийлөгчийн жад сэлэм болчихсон.Төрийн дээр гарсан олигархууд мөнгийг нь төлөөд олон түмнээр тоглож чадаж байгаа цагт Монголын төр хэзээ ч цэвэршихгүй. 2020 оны сонгуулийн дараа шинэ МАНАН-гийн шинэ сериал л эхэлнэ. Ямар анги гарах бол гэж тааж суусан дээр болно. Ийм зүйл хүсэхгүй байгаа бол залуучууд маань ядахдаа нэг удаа талбай дүүртэл цугламаар байна.Тэгвэл эрх баригчдын хүйтэн хөлс цутгана.

-Энэ фракцууд хамгийн түрүүнд улсаа биш, амин хувиа боддог. Дараа нь бүлэглэлийнхээ эрх ашгийг тавьдаг. Танай нам ч гэсэн олон фракцтай. Хэдийгээр АН фракцгүй гэж зарладаг ч тэмцэл нь ил болсон. Ер нь энэ улс төрийн бүлэглэл байхгүй болох боломжтой юу?

-Улс төрийн карьерийг хийж бүтээсэн,ажил туршлагаар нь явуулдаг болсон цагт “олигарх бүлэглэл” байхгүй болно. Жишээ нь, сумын дарга амжилттай хийсэн хүн аймгийн дарга, аймгийн дарга амжилттай хийсэн хүн сайд, сайд хийсэн хүн Ерөнхий сайд болох гэх мэтээр. Орон нутгийн хурлын төлөөлөгч байсан хүн дээд шатны хурал,УИХ-д дэвшдэг журамтай байвал мөнгө төлж карьер хийдэг явдал дуусгавар болно.Социализмийн үед нам,төрийн ажил ийм карьерийн тогтолцоотой байсан.Ингэж МАНАН-тах явдлыг зогсооно. Ерөнхий сайд болмоор бол эхлээд суманд ажиллаж төрийн ажлын туршлагатай бол гэсэн үг.Олигарх бүлэглэл төлсөн мөнгө, зарсан саналаар бий болдог юм. Сумаас Ерөнхий сайд хүрсэн бол улсаа боддог, хат суусан төрийн хүн болдог юм даа.Тийм улстөрчийг худалдаж авахад дэндүү үнэтэй.

-Өнөөгийн Ардын намын талцаж байгааг хэн хүнгүй л буруутгаж байна. Явж, явж АН ч гэсэн энэ үйл явдалд буруутай. Хэрэв АН эрх баригч байсан бол үүнээс ч дор байх байсан ч юм бил үү…

-Ардчилсан нам талцахдаа төрийг хэзээ ч түйвээж байгаагүй. Ялагдсан нь ялсандаа ажлаа хүлээлгэж өгөөд явдаг л байсан.

-Сая АН Ж.Батзандан гишүүнийг намаасаа хөөчихлөө. Л.Болд гишүүн бүлгээсээ гарахаа мэдэгдлээ. Харин намын удирдлагуудын зүгээс түүнийг бүлгээсээ гарвал УИХ-ын гишүүн байх эрхгүй гэж байна. Танай намд болж буй үйл явдлыг гаднаас та хэрхэн харж байна вэ?

-Манай намын улс төрийн зөвлөл 90 оны коммунист намын Улс төрийн Товчоо шиг авирлаж байгаад түүгээр явсан Ардын намын хагаралыг үүгээр дуудаж Ардчилсан намын хагарал болголоо. Ардчилсан намын Улс төрийн Зөвлөлийг Коммунист намын Улс төрийн Товчоо шиг болгосон Туваантай хариуцлага тооцох ёстой. УИХ-ын гишүүн ард түмний элч гээд Үндсэн хуулинд бичсэн байгаа.

Шударга бусын хонгил-ын талаар та юу хэлэх вэ?

-Тийм хонгил байгаа юм бол түүнийг дэлбэлэх хэрэгтэй.

-Та саяхан нийтлэлдээ Монголын төрт улс тарж бутарвал хариуцлагыг нь Ерөнхийлөгч Х.Баттулга хүлээнэ гэж бичсэн байсан. Ерөнхийлөгч бол эв нэгдлийг хангах ёстой гэдэг ч өөрөө улс төрийн өрнөлийг зурж байна шүү дээ. Одоо яах ёстой вэ?

-Ерөнхийлөгч эв нэгдэл төдийг хариуцдаггүй юм. Монгол Улсын бүрэн бүтэн байхыг хариуцна. Х.Баттулга,төрийн тэргүүн гэж юу болохыг хурдан ойлгож, шинэ долдугаар сарын 1-ний үймээн самуунаас гэмгүй ард иргэдээ хамгаалах бэлтгэл ажлыг Үндсэн хуулийн дагуу хийх хэрэгтэй. Тэгэхгүй бол олныг хамарсан үймээн болоход улстөрчид паникдахаас өөр юм хийдэггүй юм. Ерөнхийлөгч үймээн самууныг ашиглаж дарангуйлал тогтоох гэвэл энэ Үндсэн хуулийн эсрэг төрийн эргэлт болно.Төрийн эргэлт эх орноос урвасан зүйл ангид хамаарах ялтай.Төрийн хямралыг Ерөнхийлөгч үнэхээр зурж байгаа юм бол очих хариуцлага нь дэндүү өндөр дөө. Үндсэн хуульт ёсоо нураах гэж байгаа бол эх орноосоо урвасан гэсэн үг дээ. Арай ч тэгээгүй байлгүй дээ. Хүмүүс зохиож байгаа байх.

-Та бас прокурор, шүүх рецедив гэмт этгээдүүдийн гарт орлоо гэж нийтлэлдээ дурдсан байсан. Энэ тухайгаа тодруулахгүй юу?

-Том эрүүгийн этгээдүүд хуульгүй юм шиг таахалздаг болсныг бүгд мэдэж байгаа.

-Таныг хотын даргад өрсөлдөх гэж байна гэж зарим нь хардаж байгаа. Учир нь ажлаа өгсөн хотын даргад нэлээд шүүмжлэлтэй хандаж байсан болохоор тэр юм болов уу даа?

-Хотын дарга байхдаа хийж байсан олон ажлыг маань зогсоочихсон. Нэн ялангуяа гэр хорооллын дахин төлөвлөлт гээд. Тийм учраас гэр хорооллоо хөгжүүлж Улаанбаатараа хөгжүүлэхийн төлөө даагаа нэхнэ. Ардын нам миний ажилд шүүмжлэлтэй хандаагүй, зүгээр л гүтгэн дайрч ирлээ. Одоо өөрсдийг нь хар.


Categories
мэдээ нийгэм

Арванхоёрдугаар сарын 20-нд болох үйл явдал

10.00 цагт Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвийн (Дүнжингарав) салбарт төрийн үйлчилгээний төлбөр тооцоог дамжуулан гүйцэтгэх “Төрийн үйлчилгээний цахим шилжилт” үйл ажиллагааны нээлт болно.

10.00 цагт “Кэмпиский Хаан Плас” зочид буудалд Монгол Улсын Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Япон Улсын Байгаль орчны яам хоорондын Байгаль орчны салбарын бодлогын зөвлөлдөх 12 дугаар уулзалт болно. Утас: 88054040

10.00 цагт Чингэлтэй дүүргийн 18 дугаар цэцэрлэгийн шинэ барилгын нээлтийн ёслол болно. Утас: 99051096

11.00 цагт Төрийн ордонд Сангийн яам, Азийн хөгжлийн банк хооронд “Орон нутгийн цэвэрлэх байгууламжийг биологи цэвэрлэгээтэй болгон шинэчлэн өргөтгөх”, “Орлогод нийцсэн 10 мянган өрхийн орон сууц барих”, “Гэр бүлийн хүчирхийллийн эсрэг түр хамгаалах байр байгуулах” гэрээнд гарын үсэг зурна.

10.00 цагт “Бөмбөгөр” худалдааны төвд гарааны бизнес эрхлэгчид болон жижиг, дунд үйлдвэрлэгчдийн хамтарсан “BOX Co-trading space” хамтын худалдааны цэгийн нээлт болно. Утас: 86080010

11.00 цагт “Holiday Inn” зочид буудал “Хариуцлагатайгаар олборлосон алтаа эх орондоо тушаая” уралдааны шилдгүүдэд шагнал гардуулах ёслол болно. Утас: 99109723, 91992520

11.00 цагт МҮХАҮТ-д мэргэжилтэй ажилтан бэлтгэх, аж ахуйн нэгжүүдэд дадлагажуулах, ажилд зуучлах зорилго бүхий МҮХАҮТ-ын дэргэдэх “Нэг цэгийн үйлчилгээ”-ний төвийн нээлт болно. Утас: 99090339

11.00 цагт “Хэвлэлийн хүрээлэн”-д хэвлэл мэдээллийн салбарын мэргэжлийн байгууллагууд, сэтгүүлчид нэгдэж Зөрчлийн тухай хуулийн Гүтгэх тухай 6.21 дүгээр заалтыг өөрчлөх зөвлөмж боловсруулсыг холбогдох байгууллагуудад танилцуулж, ХЗДХЯ-нд хүргүүлэх арга хэмжээ болно.

11.00 цагт Монголын Залуучуудын Холбоонд шилдэг оюутан шалгаруулах “Алма-Матер-2018” ёслол болно.

11.00 цагт МҮЭХ-ноос багш, шинжлэх ухааны ажилтнуудын цалингийн нэмэгдлийн талаар өөрийн байрандаа мэдээлэл хийнэ. Утас: 99027019, 88007709

11.30 цагт Монгол III сургуулийн гадна талбайд тус сургуулийн сурагчдын өрнүүлсэн “Амьдралд өнгө нэмье” зорилтот аяны хүрээнд орон гэргүй иргэдэд гэр бэлэглэх ёслол болно. Утас: 95979820

11.40 цагт ЦЕГ-ын төв байрны дэргэд Мөрдөн байцаах албаны шинэ байрны нээлт болно.

13.00 цагт Улаанбаатар хотын нийтийн төв номын санд харааны бэрхшээлтэй иргэдийн ашигладаг компьютерийн “NVDA” програмын монгол хэл дээрх хувилбарыг танилцуулна.

18.00 цагт “Улаанбаатар” зочид буудалд “Монголын эмэгтэйчүүдийн холбоо”-ноос “АЛУНГОО-2018” цомын эзнээр шалгарсан 13 бүсгүйд шагнал гардуулах ёслол болно. Утас: 88725000, 99039343

Categories
мэдээ цаг-үе

Ардын жүжигчин Н.Сувд: Би театрт, урлагт муу ажиллах эрхгүй хүн

Монгол Улсын төрийн соёрхолт, ардын жүжигчин Намсрайн Сувдтай ярилцлаа.


– Монголын орчин цагийн түүхэн уран сайхны Мандухай сэцэн хатан кино дэлгэцийн уран бүтээл болоод 30 жилийг үджээ. Киноны хөгжим Монгол Улсын төрийн хошой шагналт, ардын жүжигчин Н.Жанцанноровын шилдэг бүтээлүүдийн нэг. Энэ киноны хөгжмийн концерт болох гэж байгаа. Киноны хөгжмийн талаарх таны сэтгэгдлээр ярилцлагаа эхэлье?

– Анх Мандухай хатны дүрд намайг шууд сонгочихоогүй л дээ. Шихэр хатанд тоглоно гээд хуваарилчихсан байсан шүү. 1987 онд хөгжмийг тухайн үеийн дуурийн симфони найрал, найрал дуучид, чуулгын үндэсний найрал хөгжим, уртын дуучин Н.Норовбанзад, Д.Баттөмөр, Д.Түвшинжаргал, Д.Банзрагч, хөөмэйч Д.Сундуй зэрэг гоцлоочид оролцож Ж.Чулуун ерөнхий удирдаачаар ажиллан бичлэг хийлгэж байсан юм. Киноны хөгжмийг би түүхийн, үндэсний, уламжлалт хөг аялгуу дээр хэрхэн шинэчлэл оруулсан тод жишээ гэж боддог. Орчин үеийн болгон чихэнд наалдацтай сэтгэлд хүрэхүйцээр хийж чадсан бүтээл. Анх “Мандухай сэцэн хатан” кино бүтэх үед Н.Жанцанноров маань кино үйлдвэрт ирж хөгжмөө төгөлдөр хуур дээр тоглож өгч байсан нь санаанаас гардаггүй. Үндсэн аялгууг нь чамд зориулж бичиж байгаа юм гэж билээ. Үүнийгээ цохиур, хөөмий, морин хуур гэх зэрэг олон янзын хөгжим хослуулж, хоолойгоор аялгуу оруулна гэж ярьж байсан. Яг л тэр загвараараа их нийцтэй болгож бичсэн, сайхан аялгуутай хөгжим.

Мандухай сэцэн хатан кинонд та 40 настайдаа тоглож байсан. Анхны дүрээ хэдэн онд бүтээж байсан бэ?

– Островскийн “Инжгүй хүүхэн” жүжгийг драмын театрт 1973 онд тавьсан юм. Ларисагийн дүрийг бүтээсэн. Үнэхээр гайхалтай, эмэгтэй жүжигчин бүрийн мөрөөддөг жүжиг л дээ. Паратовын дүрийг хөдөлмөрийн баатар, ардын жүжигчин Ц.Гантөмөр бүтээсэн. Хөдөлмөрийн баатар Г.Гомбосүрэн гуай бас тоглосон. Ардын жүжигчин Д.Цэрэндулам, соёлын тэргүүний ажилтан Б.Баатархүү, гавьяат жүжигчин З.Жарантав, Латиф, Ж.Норолхоо, Я.Оюунцэцэг, Д.Гомбожав, Шагдаржав гээд манай театрын аваргууд хамт тоглосон доо. Оюутан үедээ би телевизийн киноны янз бүрийн бүтээлд дадлагын ажлаар оролцдог байлаа. Төгсөөд баримтат кино зохион байгуулах ажилд оролцсон. Монголд ирээд тоглосон уран сайхны хамгийн анхны кино маань “Эхлэл”. Манай холбооны 50 жилийн ойд зориулсан кино байгаа юм. Тухайн үед Уран сайхны зөвлөл чанар муутай кино болсон гэж шүүмжилж байсан ч өнөөдөр үзэгчид энэ киног сайхан болж гэдэг. Энэ кинон дээр жүжигчин Б.Баатархүү, ардын жүжигчин С.Гэндэн гуай нартайгаа хамтарч ажилласандаа баяртай байдаг. Мөн кино урлагийн сургууль төгсөж ирсэн найруулагч Г.Жигжидсүрэн оператор Баатар, Л.Батцэрэн гэх мэт дан залуу уран бүтээлчид хамтарч ажиллаж байсан юм.

– Та тайз, дэлгэцийн олон уран бүтээлд дүр бүтээж байсан. Тэр дундаа Хань кинонд бүтээсэн дүр тань үзэгчдийн сэтгэл зүрхэнд тод үлдсэн дүрүүдийн нэг гэж боддог?

-Ч.Гомбо гээд кино зохиол сайхан бичдэг зохиолч байсан юм. Найруулагч Б.Сумхүү гуай, оператор Баатар, Б.Балжинням хамтарч энэ киног бүтээсэн. Найруулагч маань анх надад санал тавихдаа энэ киноны зохиолыг бичихээс эхлэн чамайг гол дүрд нь тоглуулахаар бодож бичсэн гэж хэлж байсан. Айх, санаа зовох хэрэггүй гэж хэлж байлаа. Б.Балжинням маань киноны зохиомжыг дүрслэлээрээ гаргаж чаддаг мундаг хүн байсан даа. Энэ кино маш олон хүмүүсийн хүч хөдөлмөрөөр бүтсэн учраас үзэгчдэд тод үлдсэн байх. Хань гэж ямар байх ёстой вэ гэдгийг тод томруун сайхан гаргаж өгсөн кино.

-Социализмын үе, ардчиллын он жилүүд гэж ирээд ярьдаг. Урлагт хуучин нийгмийн, шинэ цагийн гэсэн ялгаа байна уу, урлагийн бүтээл гэх үнэ цэнэ талаас нь асууж байгаа юм шүү?

-Би бол ялгаа олж хардаггүй. Ур чадварын өндөр түвшинд хийсэн киног өнөөдөр ч бай өнгөрсөн цаг хугацаанд ч, аль ч цаг хугацаанд шаардагддаг зүйл. Үзэгчдийн эрэлт хэрэгцээг хангаж чадаж байна уу, үгүй юу гэдэг тухайн үед ажиллаж явсан уран бүтээлчдийн ур чадварын түвшин, сэтгэх чадвар, цаг үеэ хэр мэдрэхээс их шалтгаалдаг гэж боддог. Өнөөдөр ч тэр хуучин цагийн бүтээл, кинонуудыг үзэгчид үзээд бахархдаг. Урлаг нэг л хэмжүүртэй. Аль ч цаг хугацаанд уран бүтээлийн өндөр чанартай, ур чадварын өндөр түвшинд бүтсэн байх ёстой. Өдгөө киноны хувьд техник технологийн шинэ ололт, амжилтууд нөлөөлж байна. Дан ганц кино бус тайзан дээр ч мөн адил шинэ техник технологи нэвтэрч өөрчлөгдөж байгаа. Өнөөгийн нийгэм энэ салбарынхнаас ур чадвар, техникийн өндөр мэдлэг, хурдацтай хөгжлөөс хоцролгүй салбараа авч явах чадварыг шаардаж байна.

-Түүхэн кино мэдээж маш том багийн хийх ажил. Үзэгчдийн хамгийн их үздэг түүхэн кинонуудад Мандухай сэцэн хатан, Мөнх тэнгэрийн хүчин дор хоёр нэн тэргүүнд бичигдэх байх. Түүхэн дүрүүдээ хараад өөртөө ямар дүн тавьдаг вэ?

– Бүхий л кино маш том албыг бүрдүүлж байж бүтдэг. Хийсэн бүтээсэн бүх зүйлээ эргээд харахад сэтгэл 100 хувь дүүрэн байхгүй л дээ. Мэдээж дүрээ хараад энэ үйлдэл дээр арай өөр байх байж гэх бодол төрдөг. Ялангуяа дэлгэцийн урлагийн дүрээ эргээд засах боломжгүй. Тайзны уран бүтээлийг өдрөөс өдөрт шинэчлэгдэж, сайжруулж болдог. Тайзан дээр ажиллах үедээ өдөр болгон шинэ байх, дутуугаа гүйцээх гэж ажиллах бололцоотой.

-Таныг жүжигчний гараагаа эхэлж байх цагийн уран бүтээлчдийг алтан үеийнхэн гэж тодотгодог. Монголын урлагийн түүхэнд тод мөртэй тэдний тухай ярих хүмүүсийн нэг нь та. Алтан үеийнхний тухай дурсамжаар тань ярилцлагаа үргэлжлүүлье?

– Тэр үеийн уран бүтээлчид хоорондоо хамтарч их ажилладаг байсан. Миний хувьд мэндэлсэн цагаасаа л уран бүтээлч гэр бүлийн орчинд төрж, өсөж, одоо өтөлж байна. Анх намайг урлагт ороход Ц.Цэнд-Аюуш гуай, Р.Дамдинбазар гуай, У.Осор гуай, Товчин эгч, Бадамгарав гуай, Б.Дамчаа гуай гээд ахмад үеийн мундаг хүмүүс маань тосож авч байлаа. Энэ хүмүүсийн түшиж тулсан тэр их хайр халамжид өдий зэрэгт хүрсэн дээ. 1970-1973 оны хооронд Кино үйлдвэрт, 1973 оноос хойш өнөөдрийг хүртэл Драмын театртаа ажиллаж байна. УДЭТ-т ажиллаж эхлэхэд Э.Оюун гуай, Д.Цэрэндулам, Т.Хандсүрэн, А.Долгор, Д.Долгорсүрэн гуай, Цэвээнжав гээд л хар багаас мэдэх алдартай хүмүүс төрсөн хүүхдээсээ ялгалгүйгээр сайхан хайр, сэтгэлээр өлгийдөн авч загнаж, зандарч, зөвлөж, намайг урлагийн хүн болгосон. Хуучин ахмад уран бүтээлчид өөр өөрийн тусдаа ширээтэй. Тэр нь их том. Одоо бол шинэчлэгдээд л байгаа. Сүүлд 1980-аад оны үед шинэчилж тэр ширээнүүдийг өөрчилсөн. Бидний үеийнхэн өөр өөрсдийнхөө эзэмшиж байсан ширээ, гэрэл, толио залуу хойч үедээ өгдөг уламжлалтай. Одоо хүртэл энэ уламжлал үргэлжлээд л явж байна. Анх намайг театрт ажилд ороход Долгор, Хандсүрэн гуай хоёр “Сувд аа, чи бид хоёрын ширээн дээр суугаад юмаа хуваагаад хийчих” гэж хэлж байж билээ. Дараа нь Ч.Цэнджав гуай ширээ, толь, гэрлээ надад өгч байсан. Би театрт, урлагт муу ажиллах эрхгүй хүн. Ахмад үеийн мундагуудын сэтгэл шингэсэн оюун бодол надаар дамжиж хойч үедээ үлдэх ёстой гэж боддог доо.

-Танай гэр бүлийн гурван гишүүн Төрийн соёрхолт болсон. Бас л давтагдашгүй түүх дээ… ?

-Манай аав И.В.Сталины “Ленинизмийн асуудлууд” номыг монгол хэлнээ хэвлүүлж Төрийн шагнал хүртсэн. Ээж маань бие даасан тоглолтоороо Төрийн шагнал авсан. Би “Мандухай сэцэн” киноны дүрээрээ Төрийн шагнал хүртсэн. Дээрээс нь аав маань хэвлэл мэдээллийн салбарт олон жил ажиллаж Соёлын гавьяат зүтгэлтэн болсон. Ээж Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин болтлоо явлаа. Миний дүү Н.Ганхуяг СГЗ цол авсан. Ийм сайхан гэр бүлд төрж өссөндөө баярладаг. Энэ бол дааж явах ёстой үүрэг хариуцлага гэж боддог. Миний уран бүтээлийг хамгийн их шүүмжилдэг хүн бол ээж, дүү нар маань. Ээж маань мэргэжил нэг учраас маш их түшиг тулгуур болдог.

-Урлагийн гэр бүлийн амьдрал таныг урлагт ороход нөлөөлсөн үү?

– Нөлөөлөлгүй яахав. Миний ээж уран бүтээлч хүн. Аль ч мэргэжлийн эцэг эхчүүд хүүхдэдээ нөлөөлнө. Өссөн орчин хүүхдийг мэргэжлээ сонгоход, өөрийн гэсэн үзэл бодолтой болоход гэр бүлийн орчин хамгаас их нөлөөлнө.

-Урлагийн хүмүүс тэр тусмаа эмэгтэй хүмүүс гоо сайхандаа их анхаардаг. Та гоо сайхандаа яаж анхаардаг вэ?

– Эмэгтэй хүн аль болох л сайхан харагдахыг хичээдэг. Тэрний л адил хүсэлтэй. Урлагийнхан олны нүдэнд ил байгаа болохоор сайхан харагдах нь үүрэг гэж ойлгодог. Би гоо сайханд тэр болгон ордоггүй. Хааяа нэг найз нөхөдтэйгөө гоо сайханд ордог.

-Баянхонгор аймгийн Жаргалант сумын сургууль таны аав Цэндийн Намсрайгийн нэрэмжит болсон. Та аавынхаа нутгаар очдог уу?

– Тэгэлгүй яахав. Тэр 10 жилийг байгуулагдсаны 70 жилийн ойг тэмдэглэхэд очсон. Энэ жил аавынхаа 100 насны ойгоор наадмын үеэр аавынхаа нутагт наадам зохион байгууллаа. Дүү нар маань ч хамт очсон. Аавынхаа 100 жилийн ойг саяхан тэмдэглэлээ. Жил өнгөрөх тусам миний аав үнэхээр биширмээр хүн байжээ гэдгийг мэдэрч байна. Аавынхаа 90 жилийн ойг тэмдэглэхэд ямар мундаг хүний хүүхэд байсан бэ гэж гайхаж байлаа. Одоо 100 жилийн ойг нь хийхэд бүр аавыгаа таньж мэдэх шиг санагдаж байна даа. Аав маань нэг үе “Үнэн” сониныг хариуцан ажиллаж байсан. Залуучуудыг дэмжиж гаргаж ирдэг хүн байсан юм байна лээ. Тэр үед Намын төв хороо, Засгийн газарт ажиллана гэдэг амаргүй байсан цаг. Аавыгаа олон улсын харилцаанд ч томоохон нөлөө үзүүлж байсан гэж боддог юм. Монгол Улсыг НҮБ-д элсч ороход гар бие оролцож, бүх үгийг нь боловсруулж хоёр сар гаруй хугацаанд ажилласан хүн дээ. Орчуулагч хүний хувьд ааваас өөр сайн орчуулдаг хүн олоход бэрх гэж нөхөд нь ярьдаг байсан. Манай аав олон улсын сэтгүүлчдийн холбооны дэд ерөнхийлөгч, Азийн шатрын холбооны ерөнхийлөгчөөр ажиллаж байсан. Шатрын холбооноос гаргадаг алтан дэвтэрт нэр нь бичигдсэн хүн. Аавынхаа 100 жилийг тохиолдуулан ном гаргасан. Одоо удахгүй баримтат кино хийх гэж байгаа. Аавын минь төрсөн ах 1937 онд хамгийн анх хэлмэгдсэн 13 хүний нэг нь байсан. Гэгээрлийн сайдаар хоёр ч удаа томилогдон ажиллаж байсан юм билээ. Манай удмынхан Монголын боловсрол, соёл, шинжлэх ухааны салбартай эртнээс холбогдсон хүмүүс юм байна гэдэг нь эндээс анзаарагддаг. Би ааваараа их бахархдаг даа.

-Удахгүй шинэ жил боллоо. Та шинэ жилийг хэрхэн тэмдэглэдэг вэ?

-Театр болоод сургуулийнхаа шинэ жилд орно. “Саран ээж” нийгэмлэг маань бас шинэ жилээ хийнэ. Ихэнхдээ гэртээ шинэ жилдээ угтдаг. Энэ жилийн хувьд би шинэ жилээр Монголдоо байхгүй байх.

-Та саяхан Тэрбумын хэрэг кинонд залуу уран бүтээлчидтэй хамтарч тоглосон. Залуу үеэ хэр дэмжиж ажилладаг вэ?

– Манай драмын театрт мэргэжлийн сургууль төгсөж ирсэн шилдэг залуус маань ажилладаг. Тэдний гурван уран бүтээлч маань хамтлаг байгуулаад хамтарч уран бүтээлээ хийсэн. Энэхүү киноны найруулагчаар А.Миеэгомбо ажилласан. Эдгээр залуус маань хамтарч кино хийх төсөл бичлээ. Энэ кинондоо тантай хамтарч ажиллах саналтай байна. Бидэнтэй хамтарч ажиллаж туслалцаа үзүүлээч гэж урьсан. Тус болох зорилгоор кинонд тоглосон лдоо. Үзэгчид үнэлт дүгнэлтээ өгөөд эхэлчихсэн байна. Сайн бүтээл болж хэмээн үнэлж байгаад би баяртай байгаа. Цаашдаа залуу уран бүтээлчид маань илүү туршлагажиж ихийг хийж бүтээнэ байх. Тайз дэлгэцийн уран бүтээл ижил төстэй зүйл их байдаг ч өөр зүйл олон. Хөгжлийн энэ их хурдацтай үед маш хурдан сэтгэдэг сайн зохион байгуулдаг менежерүүдийн үүрэг роль их болж байна. Энэ салбарт залуучуусаа амжилт гаргана гэж боддог. Бид урд үеийнхээ туршлагыг авч тэднийхээ хийсэн бүтээсэн зүйл дээр үндэс сууриа тавьж өдий зэрэгт хүрсэн. Хойч үеэ мэргэжлийн чадвартай боловсон хүчин болгоход бидний үүрэг их шүү дээ. Тиймээс дэмжиж оролцохгүй ахмад үе байхгүй гэж бодож байна. Хэн ч байсан хүн бүр өнгөрсөн, ирээдүй үе хоёрынхоо хооронд холбогч болж оршин байдаг. Тиймээс залуу үеэ дэмжих нь бидний үүрэг.

-Одоо та ямар нэгэн уран бүтээл дээр ажиллаж байна уу?

-Одоогоор ямар нэгэн уран бүтээл дээр ажиллаагүй байна. Театр дээрээ хэрэгтэй үед нь очиж ажилладаг. Соёл урлагийн их сургууль, КУДС-д цагийн багш хийж байна.


Categories
мэдээ цаг-үе

Монголын компани газрын тосны хайгуул ч хийх эрхгүй болсныг монголчууд минь том зургаар нь дор бүрнээ харцгаая

Монголын зүүн хязгаарт газрын тос олборлосоор 20 гаруй жил боллоо. Очиж үзсэн хүн нүдээрээ харна. Мэнэнгийн тал дахь Хятадын Дачин Тамсагийн газрын тос нэрж буй, манай малчдын хэрэглэдэг тогоруу худаг шиг төхөөрөмжүүд нь Монголын хилийн зогооноос хэдхэн метрийн зайд байдаг юм. Залгуулаад Монголын цаахна бас Хятадын газрын тосны үйлдвэрлэл явагддаг. Дундуур нь хоёр улсын хил л зааглаж буйгаас биш, хэдхэн метрийн наана цаана харагддаг юм. Яг голд нь зогсоод хоёр тийш гараа сунгавал бараг хүрчихмээр гэж хэтрүүлмээр. Хайлаарын ай сав хэмээх нэг бассейнд хоёр улсын хил дамнасан газрын тосны их нөөц байдаг нь энэ. Үндсэндээ хятадууд хоёр талаас нь газрын тос олборлоод олон жил болж байгаа үйл явц. Харин хэдэн өдрийн өмнөөс “Босоо хөх Монгол”-ынхон Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын нутагт хилийн дагуу газрын тосны цооног байгааг, тэр нь үндэсний компани болохыг мэдэж авчээ. Тэгээд нийгэмд үүнийгээ түгээж эхлэв. Тэр нэг “Макс Ойл” гэдэг комани нь улсынхаа торгон хилийн торыг тасдаж хаяад л газрын тос олборлоод байгаа юм байх. Ажилчид нь бүгд хятадууд гэнэ. Миний бие бараг хориод жилийн өмнөөс зүүн хязгаарт явж, газрын тосон дээр очиж, олонтой сурвалжлага бэлдэж, нийтлэл бичиж байлаа. Хорин жилийн өмнөх асуудлыг хоёр өдрийн өмнө гэнэт мэдэж нийгэмд шуугиан тариад эхлэхээр нь “Босоо хөх Монгол”-ынхныг шантаажилж, захиалгаар ажилладаг гэх ярианд итгэх шинжтэй болж эхэллээ. Газрын тосны хайгуул, олборлолт нь маш бага орон зайд явагддагийг хүмүүс мэднэ. Уул ус, ургамал амьтдыг нь сүйтгээд, газар шороог нь эргүүлээд, уул овоолго босгоод байдаггүйгээрээ онцлогтой харагддаг . Газрын тосны баялагтай гадаадын улс орнуудад явж байхад анзаарагддаг нэг зүйл бол сургуулийн хашаанд ч, хотын төвд ч морин толгой нь газрын тосоо сороод, нэрээд ажиллаж байдгийг манайхан мэднэ шүү дээ. Газрын тосны өрөмдлөг хийхэд хааш хаашаа 100 метр газар л хангалттай. “Макс Ойл” компаний өрөмдлөг хайгуул нь өнгөрсөн жил эхэлсэн ч өрөмнөөс нь тос илрээгүй талаар уншсан юм байна. Энэ жил мөн л эрсдэлээ үүрээд үргэлжлүүлж байгаа юм байна. Миний уншсан тэр мэдээнд “Тус компани нь өрөмдлөг хийсэн талбайгаа нөхөн сэргээлтийг хариуцлагатайгаар хийж хүлээлгэж өгсөн тухай сум орон нутгийхан ярьж байна” гэсэн өгүүлбэр бас байсан санагдана.

Монголын үе үеийн бүх л Засгийн газрын хүсэл мөрөөдөл байсан газрын тосны дотоодын эх үүсвэртэй болох ажил уг нь ийнхүү үндэсний нэгэн компаниар эхэлсэн юм шиг байна. Гэтэл зөвхөн Монголд л байдаг тамын тогооны үлгэрийг эхлүүлж, ийм нэг хилийн тор тасдсан гэх гүтгэлэгтэй тулгарч эхэлж байгаа бололтой. Энэ кино хэр олон ангитай үргэлжлэхийг жижигхэн эрх ашиг нь хөндөгдсөн нөхдүүдийн хөрөнгө мөнгөнөөс л шалтгаалах байх даа гэж харж байна. Харин ард түмэн бол аливааг ойлгодог болсоон. Эрсдэл ихтэй энэ салбарт зоригтой алхам хийсэн “Макс Ойл” компанийг аз түшээд тэрхүү ганц хоёр цооногоос нь газрын тос гараад эхлэвэл Монгол Улс л хожно, монголчууд бид л хожно, өөр хэн хожих юм гэдгийг. Гадагшаа жилд нефть бүтээгдэхүүний импортод урсгаж буй нэг тэрбум шахуу ам.долларын урсгал татарна шүү дээ. Эдийн засгийн энэ мэт наад захын үр өгөөж гарч эхэлнэ. Эх оронч үзэл санаа гэдэг бол эдийн засгийн энэ мэт үр дүнг олж хардаг хүмүүст байдаг юм. Гэтэл газрын тосны салбарт 100 хувийн хөрөнгө оруулаад эхэлсэн үндэсний ганц гэж хэлж болох компаниа Хятадынх гээд ажлыг нь хийлгэхгүй байх нь эрүүл үйл явц мөн үү. Монголоос бусад улс оронд бол үндэсний компаниудаа л шүтэж, биднийг тэжээж байгаа, улс орноо авч яваа хэмээн эрхэмлэн дээдэлдэг. Үндэсний компаниа дэмжих дээр нийгмээрээ санаа сэтгэл нэг байдаг. Харин манайхан болохоор ажил хийе, баялаг бүтээе гэсэн үндэсний хэдэн аж ахуйн нэгжээ үргэлж элдвээр гүтгэж, доош нь хийж, гадны гар хөл хэмээн хардаж, үйл ажиллагаанд нь ямар нэгэн муу аргаар саад тотгор хийж ирсэн нь өнгөрсөн 30 жилийн эмгэнэл юм. Тийм өөдгүй санаатай, жижигхэн эрх ашигтай, буруу гараар хялбархан хөрөнгөжсөн хүмүүсийн гар хөл нь элдэв нэр хаягтай, үндсэрхэг үзэл, эх орон ярьсан хөдөлгөөнүүд болсон гэж судлаачид одоо ил цагаан бичих болжээ. Ийм иргэний хөдөлгөөний, бодлогогүй, боловсролгүй залуусыг өнөөх жижигхэн нөхдүүд гар хөлөө болгож, шантааж хийлгэн мөнгө авдаг талаар хэвлэл мэдээллийн сувгууд их бичиж байна. Тэр нэр нь гараад байгаа “Макс Ойл” компани нь ганц өрөм зоох эрхээ авах гэж Монголын энэ их хүнд суртал дундуур хичнээн жил махаа зулгааж, дарамт зовлон туулсан бол, хөөрхий. Тэгээд нэг юм арайхийн эрхээ аваад ажлаа эхлэх гэтэл … ийм нэг шантаажны, жижиг эрх ашигтай нөхдийн гар хөлүүд хэл ам хийгээд байдаг. Бодоход харамсмаар байгаа юм. Өнөөдрийн Монгол Улсыг энэ хэдэн татвар төлөгч үндэсний компани чинь л авч яваа. Тэрнээс иргэний хөдөлгөөнийхөн, улстөрчид энэ улсыг авч яваа юм биш.

Олон улсад хэрэгждэг, дагаж мөрддөг улсын хил хоорондын Олон улсын конвенц гэж бий. Яг ийм асуудал дээр бол хил дамнасан баялгийн нөөцийг хөрш орнууд эрх тэгш олборлоно гэсэн заалттай. Өнөөдөр тэгвэл Дорнод, Сүхбаатартай хил залгаа байгаа Хайлаарын ай сав дахь газрын тосыг урд хөршүүд өндөр түвшний технологиор, маш хурдтай сорон авч байна. Манай улсын газар нутагт байгаа газрын тосыг доогуур нь сорж байгаа ч юм бил үү, хэн мэдлээ. Урд хөршийнхөн маань бүх нөөцийг шавхчихаас нь өмнө амжиж Монголын ганц ч болтугай аж ахуйн нэгж хайгуулаа хурдан хийгээд, ганц өрөм зоогоод балга тос олборловол Монгол Улсад л ашигтай юм даа. Аз байгаад жаахан ч болтугай газрын тос гарахыг хэн байг гэх юм.

“Босоо хөх Монгол”-ынхноос асууя. Мэнэнгийн тал, Эрдэнэцагааныг дамнасан бассейн болох газрын тосыг зөвхөн гадныхан өмчилчихсөн, тэд л эзэмших эрхтэй юм уу. Монголчууд өөрсдөө гадна дотноос хөрөнгө мөнгө босгоод газрын тосны хайгуул хийж, нөөцийг тогтоож, олборлох эрхгүй юм уу.

Өнгөрсөн ням гаригаас эхлэн өнөөдрийг хүртэл “Босоо хөх Монгол” ТББ-аас “Өр өвтгөсөн өмнөд хил” нэртэй мэдээллийг зориуд тарааж буй нь сэтгүүлчдэд мэдрэгдсэн. Уг мэдээлэлд Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын нутагт газрын тосны хайгуулын үйл ажиллагаа явуулж буй “Макс Ойл” ХХК-д хилийн зурваст нэвтрэх зөвшөөрлийг Хилийн цэргийн штабаас болон хилийн 0146 дугаар ангиас хууль зөрчин олгосон, “Макс Ойл” ХХК, БНХАУ-ын компанитай нийлж хилийн торыг сэтлэн ухаж эхэлсэн зэргийг дурдсан. Гэтэл эдгээр мэдээлэл худал болохыг Хил хамгаалах газрын албан тушаалтнууд албан ёсоор мэдэгдэхийг бас харлаа. Тэгвэл сүүлийн найман жил Монголын хууль хяналтын байгууллагыг толгойлон ажилласан, өнөөдөр ч удирдаж байгаа зарим хүмүүс энэ асуудлаар байр сууриа илэрхийлжээ. Үнэндээ тэднийг илүү бодитой, илүү хариуцлагатай мэдээлэл өгч байгаа гэдэгт итгэж байна. ХЗДХ-ийн сайд асан Х.Тэмүүжин, өнөөдөр дэд сайдаар ажиллаж байгаа Б.Энхбаяр нар ингэж жиргэжээ.

С.БАТХУЯГ