Categories
мэдээ нийгэм

Азийн оюутнуудын соёлын долоо хоног болж байна

Оросын Улс түмнүүдийн найрамдлын их сургуульд энэ өдрүүдэд Азийн оюутнуудын соёлын долоо хоног болж байна. Энэхүү арга хэмжээний хүрээнд тус сургуулийн ректор В.М.Филиппов Москва хотод ажиллаж буй Азийн орнуудын Элчин сайдын яамны төлөөлөгчдийг 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч уулзаж, сургуулийнхаа үйл ажиллагаа, зорилт, оюутнуудын сурлага, сахилга, идэвхи санаачлагын талаар мэдээлэл хийв.

В.М.Филиппов мэдээллийнхээ эхэнд “Бидний, та бүхний үр хүүхдүүд болох оюутан залуучууд маань үндэснийхээ соёл, урлаг, зан үйлээ бахархан сурталчилж буй үйл ажиллагааг нь дэмжин хүрэлцэн ирсэн Та бүхэнд баярлалаа” гээд “Оросын Улс түмнүүдийн найрамдлын их сургуульд энэ хичээлийн жилд түүхэндээ хамгийн олон буюу дэлхийн 157 орны 9000 гаруй залуучуудыг хүлээн авч бакалавр, магистр, ординатур, аспирантурт суралцуулж байна. Ази тивийн 20 орноос нийтдээ 2248 залуучууд манай сургуульд суралцаж байгаа бөгөөд Хятадаас 890, Иранаас 446, Вьетнамаас 265, Афганистанаас 192, Монголоос 109, … оюутан суралцаж байна” гэв. Тэрбээр цааш нь Азийн орнуудын оюутан залуучуудын талаарх бусад тоон мэдээллийг дэлгэрэнгүй өгүүлээд “Энэ жил Азийн орнуудын оюутнуудын сурлагын байдал өмнөх жилээс ялимгүй буурсан үзүүлэлт харагдаж байгаа ч ерөнхий түвшин нь их сургуулийн дундажаас бага боловч дээгүүр байгаа болно. Өнгөрсөн хичээлийн жилд Азийн орнуудын оюутнуудаас өвлийн улиралын шалгалтад 77, зуны улиралын шалгалтад 72 оюутан ямар нэгэн байдлаар хангалтгүй дүн авсан”-ыг дурдав.

Оросын Улс түмнүүдийн найрамдлын их сургуульд суралцаж буй монгол оюутнуудын сурлагын үзүүлэлт тэргүүлэх түвшинд хүрээгүй ч Азийн орнуудаас хамгийн олон оюутан суралцаж буй таван орноос хамгийн өндөр буюу 84 хувийн үзүүлэлттэй байгаа юм байна.

В.М.Филиппов “бид сурлагаар хоцорч байгаа оюутнуудтай тулж ажиллах, тэднийг дэмжих тал дээр онцгойлон анхаарч байна. Манай сургуульд багш нарт илүү цагийн хөлс олгох санхүүгийн боломж байгаа. Иймээс сурлагаар хоцорч байгаа нэгнээ шалгалтанд муу дүн үзүүлэхээс нь өмнө буюу хичээлийн явцад нэмэлт сургалтад хамруулах саналыг сургуулийн захиргаанд гаргаж байхыг миний бие өчигдөр сургуулийнхаа гадаад орнуудын нутгийн зөвлөлийн Ерөнхийлөгч нартай уулзах үеэрээ зөвлөсөн” гээд оюутнуудын сахилга, дэг журмын байдал, нийтлэг зөрчил, дутагдлын талаар тоо баримтад тулгуурлан дэлгэрэнгүй ярив.

Тус сургуулийн сургалт, дотуур байрны цогцолбор нь их хөлийн гудамжаар тусгаарлагддаг бөгөөд оюутнууд нүхэн гарцаар гаралгүй замын хөдөлгөөний дүрмийг зөрчих нь элбэг байдаг байна. Энэ талаар В.М.Филиппов “замын хөдөлгөөний дүрэм, журам зөрчсөн хэргээр сар бүр манай сургуулийн 100 гаруй оюутнуудад хууль сахиулах байгууллагаас захиргааны зөрчлийн арга хэмжээ ногдуулж байна. ОХУ-ын хууль тогтоомжийн дагуу зөрчил давтан гаргах бүрт ногдуулах арга хэмжээ нь хүндэрч, улмаар сургуулиас нь хасах, эрүүгийн хариуцлага хүлээлгэх ч зүйл ангитай. Хамгийн гол нь оюутнуудын амь нас эрсдэлд орох аюултай тул сургууль, эцэг эх, нутгийн зөвлөл, Дипломат төлөөлөгчдийн газрууд, бүгд үүнд онцгойлон анхаарч таниулан ойлгуулах, зөвлөн чиглүүлэх хэрэгтэй байна” гэж онцлон тэмдэглэв.

Мэдээллийнхээ төгсгөлд В.М.Филиппов “дэлхийн тив тивийн 157 орны залуучуудад эх соёлоо таниулах гэсэн оюутан залуучуудынхаа гэгээлэг үйлсийг нь дэмжин хүрэлцэн ирсэн Та бүхэнд дахин талархал илэрхийлээд долоо хоногийн туршид үргэлжлэн зохион байгуулагдах цуврал арга хэмжээний хаалтын хүндэтгэлийн арга хэмжээ буюу энэ сарын 21-ний өдөр болох Гала концертыг хүрэлцэн ирж сонирхохыг урьж байна” гэв.

Уулзалтын дараа Улс түмнүүдийн найрамдлын их сургуулийн Азийн орнуудын оюутнуудын соёлын үзэсгэлэнгийн нээлтийн ажиллагаа болов.

Үзэсгэлэнгийн ажиллагааг нээж Оросын Улс түмнүүдийн найрамдлын их сургуулийн ректор В.М.Филиппов, баяр хүргэж Лаос Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Сивиенгпхет Пхетворасак нар тус тус үг хэлэв.

Үзэсгэлэнгийн нээлтийн ажиллагаанд оролцсон тус сургуулийн удирдлага болон Москвад суугаа Элчин сайдын яамдын төлөөлөгчдийг Монгол оюутнуудын буланд хүрэлцэн ирэхэд Оросын Улс түмнүүдийн найрамдлын их сургуулийн Монгол оюутнуудын нутгийн зөвлөлийн тэргүүн Х.Марал үзэсгэлэнд тавигдсан үзмэрүүдийн талаар танилцуулж, тэдний сонирхсон асуултад дэлгэрэнгүй хариулт өгч байв. Монгол оюутнуудын уйгаржин монгол бичгээр хүндэт зочид болон оюутнуудын нэрийг тусгайлан бэлдсэн цаасан дээр татлан бичиж дурсгаж байсан нь олны сонирхол, талархалыг ихэд хүлээж байв.

Улс түмнүүдийн найрамдлын их сургуулийн Азийн орнуудын оюутны соёлын арга хэмжээний хүрээнд болсон дээрх арга хэмжээнд Монгол Улсаас ОХУ-д суугаа Элчин сайдын яамыг төлөөлөн тус яамны Нэгдүгээр нарийн бичгийн дарга Ж.Баярхүү оролцов.

Categories
мэдээ энтертаймент-ертөнц

“Цэнхэр алт” баримтат киноны нээлтийг Улаанбаатар хотноо зохион байгуулав

Гадаад харилцааны яам, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн газартай хамтран 12 дугаар сарын 19-ний өдөр Уур амьсгалын өөрчлөлт Монгол Улсад хэрхэн нөлөөлж байгаа тухай “Цэнхэр алт” баримтат киноны нээлтийг Улаанбаатар хотноо зохион байгуулав. НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, Монгол Улсын Засгийн газар, Raw Cinematics хамтран бүтээсэн энэхүү баримтат киногоор уур амьсгалын өөрчлөлт, түүний сөрөг үр дагавар ус болоод амьдралын хэв маяг, ялангуяа малчдын амьдралд хэрхэн нөлөөлж байгаа тухай болон агаарын бохирдлын хор уршгийн талаар харуулахыг зорьжээ. Баримтат киноны нээлтийн дараа болсон хэлэлцүүлгийн үеэр хэвлэл мэдээлэл, төрийн бус байгууллага, хувийн хэвшил болон академичид уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, усны хомсдолыг шийдвэрлэхэд засгийн газар, иргэний нийгэм, хэвлэл мэдээлэл, хувь хүмүүс хэрхэн хувь нэмрээ оруулж болох талаар санал солилцов. “Цэнхэр алт” баримтат киноны нээлтийг Монгол Улсын Засгийн газар, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтран Нью-Йорк хотноо НҮБ-ын Төв байранд 2018 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 73 дугаар чуулганы үеэр мөн зохион байгуулсан юм.

Categories
мэдээ нийгэм

Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын 47 үйлчилгээнд цахим шилжилт хийлээ

Нийслэлийн “Төрийн үйлчилгээний цахим шилжилт” төслийн хүрээнд нийслэлийн нутгийн захиргааны байгууллагууд цахим хэлбэрээр өдөр тутмын үйл ажиллагаагаа явуулах, иргэддээ төрийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэн хурдан шуурхай, орон зай, цаг хугацаанаас үл хамаарсан үйлчилгээг үзүүлэх боломжийг бүрдүүлсэн шинэхэн бүтээгдэхүүнийг өнөөдөр танилцууллаа. Энэ нь “Төрийн цахим үйлчилгээний нэгдсэн портал” юм. Уг “Eservice.ulaanbaatar.mn” порталаар төрийн үйлчилгээний талаархи мэдээ, мэдээлэл авах, онлайнаар үйлчилгээний хүсэлт захиалах, төлбөр төлөх, үйлчилгээний процесст хяналт тавих, үнэлгээ өгөх зэрэг төрөөс үзүүлж байгаа олон төрлийн үйлчилгээг авах бололцоотой юм. Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн Дүнжингарав салбарт болсон нээлтийн ажиллагаанд Нийслэлийн Засаг даргын Дэд бүтэц, гэр хорооллын хөгжлийн асуудал хариуцсан орлогч П.Баярхүү, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга М.Отгонбаяр, Монголбанкны дэд ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн, Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын дарга Б.Чинбат, Төрийн банкны гүйцэтгэх захирал Г.Дөлгөөн, Нийслэлийн Мэдээллийн технологийн газрын дарга О.Чинзориг болон холбогдох албаны хүмүүс оролцлоо.

“Цахим шилжилт өдрөөс өдөрт эрчимтэй явагдаж олон зуун мянган иргэд төрийн үйлчилгээг хүндрэл чирэгдэлгүй гар утаснаасаа, гэрээсээ авч байна. Бид богино хугацаанд амжилт үзүүлсэн гол суурь хүчин зүйл нь Иргэдийн оролцоо, Хотын удирдлагын цахим манлайлал хамтын ажилллагаа, Мэргэжлийн баг хамт олны сайн гүйцэтгэл байлаа” гэж Нийслэлийн Мэдээллийн технологийн газрын дарга О.Чинзориг ярилаа.

Нийслэлийн цахим үйлчилгээний Еservice порталаар үзүүлэх 5 байгууллагын 47 төрлийн дараах үйлчилгээнүүд нэвтрээд байна.Үүнд:

  • УБЗАА-ын тусгай зөвшөөрлийн үйлчилгээ /16 үйлчилгээ/
  • Архивын лавлагаа /18 үйлчилгээ/
  • Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ /1 үйлчилгээ/
  • Нийслэлд газар өмчлөөгүй тухай тодорхойлолт /1 үйлчилгээ/
  • Жуулчин тээврийн автобусны улсын дугаар хязгаарлалтаас чөлөөлөх зөвшөөрөл олгох үйлчилгээ /1 үйлчилгээ/
  • Уншлагын танхимын үйлчилгээ /1 үйлчилгээ/
  • Иргэн, хуулийн этгээдийн захиалгаар мэдээлэл бэлтгэх үйлчилгээ /1 үйлчилгээ/
  • Цооног өрөмдөх, худаг гаргах зөвшөөрөл /1 үйлчилгээ/
  • Газрын төлбөрт тооцоо нийлсэн акт /1 үйлчилгээ/
  • Аялал жуулчлалын байр сууцны үйл ажиллагаа эрхлэх /6 үйлчилгээ/
Categories
мэдээ нийгэм

Төрийн банкны пос төхөөрөмжийг ашиглан төрийн үйлчилгээний төлбөрийг хялбар төлнө

Төрийн банк нь Нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон Монголбанктай хамтран картын системдээ хөгжүүлэлт хийж Нийслэлийн нутгийн захиргааны байгууллага, Засгийн газрын харьяа агентлагуудын үзүүлж буй Төрийн үйлчилгээний төлбөрийг Төрийн банкны ПОС төхөөрөмжийг ашиглан бүх банкны картаар төлөх боломжтой болох бөгөөд эхний ээлжинд Дүнжингарав төвд Төрийн банкны ПОС төхөөрөмжүүдийг байршуулах ажлыг өнөөдөр зохион байгууллаа. Мөн Төрийн банкнаас харилцагчиддаа илүү шуурхай, илүү хялбар үйлчилгээг хүргэх зорилгоор Төрийн мэдээлэл солилцооны “ХУР” системтэй холбогдон мэдээлэл солилцох програм хангамжийг банкны бизнес нэгжүүдийн шаардлагын дагуу хөгжүүлэн нэвтрүүлж, 19 төрлийн үйлчилгээ үзүүлэх боломж бүхий орлого, зарлагын АТМ болон 1000 орчим ПОС төхөөрөмжийг тус тус шинээр ашиглалтанд оруулсан билээ. Түүнчлэн, Төрийн банк “Банкны мэдээллийн технологийн шалгуур үзүүлэлтийн журам”-ын дагуу газар хөдлөлт, гал, усны гамшиг гэх мэт байгалийн давагдашгүй болон бусад сөрөг хүчин зүйлс тохиолдох эрсдэлийг багасгаж, банкны системийн тасралтгүй найдвартай ажиллагааг хангах зорилгоор банкны нөөц дата төвийг Дархан-Уул аймагт шинээр байгуулж, Монголбанкнаас тавьсан шаардлагыг хамгийн түрүүнд хангасан банк болсон байна.


Categories
мэдээ нийгэм

Усан автсан 11 айлыг нүүлгэн шилжүүллээ

Сонгинохайрхан дүүргийн долдугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Баянхошууны 29 дугаар гудамж, 0119-р ангийн 4-р гудамж, Далангийн 1-р гудамжны нийт 48200м2 талбай усанд автжээ. Тус хэсэгт 45 айл оршин сууж байгаа бөгөөд бүгд усанд автаж, хашаа байшин, гэр, эд хогшлоо мөсөнд автуулаад байна. Үүнээс гэрт 20, байшинд 14 айл өрх байна. Хүн амын байдлаар авч үзвэл нийт 133 хүнээс 17 ахмад настан, 49 хүүхэд, бусад насны 67 иргэн байна. Тэдгээр айлуудын хүсэлтийг харгалзан үзэж, Засаг даргын Тамгын газар, Онцгой байдлын хэлтэс хамтран 11 айлыг өөр байршилд нүүлгэн шилжүүлсэн байна гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

“Капитал” банкаар дамжуулан олгодог тэтгэвэр, тэтгэмжийг бусад банкуудад шилжүүлжээ

Энэ сараас эхлэн “Капитал” банкаар дамжин иргэдэд олгогддог тэтгэвэр, тэтгэмжийг бусад банкууд руу шилжүүлэн олгож эхэллээ. Чухам ямар учраас энэ арга хэмжээг авсан талаар албаныхан мэдээлэл өгөөгүй байна. Өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт АТГ-аас “Капитал” банкинд санхүүгийн мөрдөн шалгах ажиллагаа явуулсан. Учир нь ЖДҮХ сангаас зээл авсан асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Ундармаагийн хамаарал бүхий “Капитал” банк жилийн 7 хувийн хүүтэй, 48 тэрбум төгрөгийн зээлийг ЖДҮХ сангаас авсан баримт дэлгэгдсэн юм. Энэ асуудлыг АТГ-аас эрүүгийн хэрэг үүсгэн, мөрдөн шалгах ажиллагааг нарийвчлан явуулж байгаа билээ. Энэ асуудлаас үүдэн тус банкаар олгогддог байсан тэтгэвэр, тэтгэмжийг өөр банкууд руу шилжүүлсэн үү гэж хардах хэсэг байгаа юм.

Categories
мэдээ нийгэм

Засаг даргын нөөц хөрөнгийн 30-аас доошгүй хувийг нөөцөд заавал байлгах ёстой

Сангийн сайдын 2012 онд баталсан нэгэн журам бий. Журам нь Засаг дарга нар “239” гэж нэрлэдэг, “Засаг даргын нөөц хөрөнгийн зориулалт, зарцуулалтын нийтлэг журам юм. Энэ журамд хүчтэй цасан болон шороон шуурга, ган, зуд, үер, газар хөдлөлт, цөлжилт, гал түймэр, хүн, мал, амьтны болон ургамлын гоц халдварт өвчин, хортон мэрэгчид тархах, барилга байгууламж, шугам, сүлжээ, тоног төхөөрөмж эвдрэх, тээврийн хэрэгсэл сүйрэх, цацраг идэвхт болон химийн хорт бодис алдагдах зэрэг урьдчилан төлөвлөх, нарийвчлан тооцож төсөвт тусгах боломжгүй, Засаг даргын бүрэн эрхээ хэрэгжүүлэхтэй холбоотой цаг үеийн шинжтэй зарим арга хэмжээг санхүүжүүлэхээр заасан байна. Өөрөөр хэлбэл, байгалийн гамшигт үзэгдэл тохиолдсон, нийтийг хамарсан цөмийн болон цацрагийн осол гарсан үед мөн техникийн холбогдолтой томоохон осол гарсан тохиолдолд түүний хохирлыг бууруулах, тархалтыг хязгаарлах, үр дагаврыг арилгах, таслан зогсоох зорилгоор Засаг даргын нөөц хөрөнгийг зориулахаар тусгажээ. Ингэхдээ Засаг даргын нөөц хөрөнгийн 30-аас доошгүй хувийг нөөцөд заавал байлгаж, шаардлагатай тохиолдолд зарцуулахаар заасан байна. Энэ нь ямар ч тохиолдолд Засаг даргын нөөц хөрөнгийн 30-аас доошгүй хувь байгалийн гэнэтийн үзэгдэл, аюул ослын үеэр хэрэглэгдэхэд бэлэн байх ёстой гэсэн үг юм. Нөөц хөрөнгийг Засаг даргын захирамжаар зарцуулах ба хэрэв хохирлыг арилгахтай холбогдон Засгийн газрын нөөц сангаас нэмэлт хөрөнгө гаргах зайлшгүй шаардлагатай бол тухайн шатны Засаг даргын нөөц хөрөнгөөс гаргасан зардлын тайлан, тооцоо, тайлбар, танилцуулгыг нэмж шаардагдах зардлын саналын хамт Онцгой байдлын ерөнхий газарт ирүүлэх юм.

Харин тухайн арга хэмжээ, төслийг хариуцан гүйцэтгэж байгаа байгууллага, ажилтан хөрөнгийн зарцуулалтын тайланг уг арга хэмжээг хэрэгжүүлж дууссанаас хойш ажлын 15 хоногийн дотор гаргаж, тухайн шатны Засаг даргын Тамгын газарт ирүүлнэ.

Энэхүү журамд онцлох бас нэг заалт нь дээр дурдсан байгалийн гамшигт үзэгдэл тохиолдсон үед түүний хохирлыг бууруулж, үр дагаварыг арилгахаас бусад зориулалтаар Засаг даргын нөөц хөрөнгөөс хөрөнгө оруулалтын зардал гаргах, олгосон хөрөнгийг зориулалт бусаар зарцуулахыг хориглоно гэж заасан байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Гурван этгээд “Фарм трейд” ХХК-ийн харуулыг хүлж, тус төвийн чингэлэгт байсан эд зүйлийг дээрэмджээ

Энэ сарын 18-19-ний шөнө 05:00 цагийн Чингэлтэй дүүргийн гуравдугаар хороонд байрлах “Цомбо бөөний төвийн хашаанд үл таних гурван залуу халдан харуулд хутга тулгаж, дээрэмдсэн хэрэг гарсан байна.

Тодруулбал, “Фарм Трейд ХХК”-ийн байранд үл таних 165-170 см өндөртэй, хар өнгийн маск зүүсэн бараан хувцастай гурван залуу хашааны хаалгыг эвдэн орсон байна. Улмаар харуулын үүрэг гүйцэтгэж байсан эрэгтэй 56 настай Э гэх ажилтанд хутга тулгаж гар болон биеийг нь скочдож үлдээгээд тус төвийн чингэлэгт байсан эд зүйлийг дээрэмджээ. Сэжигтэн гурван этгээд харуулын ажилтанг мэсээр айлган сүрдүүлж, бүлэглэн зодож, улмаар хүлж үлдээгээд эд зүйл хадгалдаг чингэлэгний цоожийг эвдэж дээрэмдсэн аж. Тэд нийт 16 хайрцаг тамхи буюу 20 сая орчим төгрөгний барааг дээрэмдэн авч, хэргийн газраас зугтжээ. Энэ хэргийг анх дээрэмдүүлсэн чингэлэгний эзэн хараад дуудлага мэдээллийг цагдаагийн байгууллагад өгсөн байна. Мэдээлийн дагуу цагдаагийн бие бүрэлдэхүүн очиход хэргийн газраас эд мөрийн баримтаар цоож хоёр ширхэг, асаагуур нэг ширхэг, хэрэглээд үлдээсэн скоч, гарын дардас хоёр, гутлын мөр хоёр зэрэг нотлох баримтуудыг бэхжүүлэн авч, хэрэгт хавсаргажээ. Уг хэргийг үйлдсэн хар масктай үл таних этгээдүүдийг эрэн сурвалжлах ажиллагааг орон даяар шуурхай эхлүүлсэн байна. Хэргийг харъяаллын дагуу Чингэлтэй дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст хэрэг бүргэлийн ажиллагааг нээж, мөрдөн шалгаж байгаа юм. Харин хохирогч болох харуулын үүрэг гүйцэтгэж байсан Э-ийн хоёр хавирга хугарсан гэмтэлтэйгээр ГССҮТ-д хэвтэн эмчлүүлж байгаа аж.

Categories
мэдээ нийгэм

Мөнгө зэвсэглэн дээрэмдэж авч байсан этгээдүүд 1-12 жилийн хорих ял оноолоо

2016 оны 10 дугаар сарын 9-10-нд шилжих шөнө мөрийтэй тоглож байсан хүмүүсийг зэвлэглэн дээрэмдсэн хэрэг гарч олныг цочирдуулж байсан билээ. Эл хэргийг өчигдөр УДШ хянан хэлэлцэж, гэмт этгээдүүд ял сонсов.

Тус хэргийн анхан шатны шүүх энэ оны 6 дугаар сарын 14-ний өдөр хянан хэлэлцэж Л.Алтанхуяг, М.Амартүвшин, Н.Билэгбаатар,С.Галбадрах, Б.Насандэлгэр нарыг бусадтай бүлэглэж, зэвсэг хэрэглэж, дээрэмдсэн, М.Амартүвшин, Д.Алтангадас нарыг бүлэглэн цагдаагийн алба хаагчийг үүргээ гүйцэтгэж байхад нь зэвсэг хэрэглэж, хүч хэрэглэн заналхийлсэн, Л.Алтанхуягийг байлдааны зориулалттай галт хэрэгслийг хууль бусаар хадгалсан, тээвэрлэсэн, Н.Билэгбаатарыг зэвсэг хэрэглэж хүний эрүүл мэндэд санаатай хохирол учруулсан гэм буруутайд тооцжээ. Ингэхдээ Н.Ариунгэрэл, Л.Алтанхуяг нарт 8 жил, М.Амартүвшинд 7 жил, Н.Билэгбаатарт 11 жил 2 сар, Б.Насандэлгэр, С.Галбадрах нарт тус бүр 6 жил хорих ялыг хаалттай хорих байгууллагад, Д.Алтангадаст 1 жил хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх ял оноосон байна. Давж заалдах шатны шүүх эл шийдвэрийг хэвээр үлдээн УДШ-д шилжүүлжээ.

Categories
мэдээ эдийн-засаг

Газрын тосны үнэ тонн тутамдаа 82-148 ам.доллараар буурчээ

Энэ сарын 11-ний өдрийн байдлаар улсын хэмжээнд дунджаар ердийн хэрэглээний 29 хоногийн газрын тосны бүтээгдэхүүний нөөцтэй байна. Тодруулбал, А-80 автобензин 86, АИ-92 автобензин 30, Дизелийн түлш 23, ТС-1 онгоцны түлш 26 хоногийн нөөцтэй байна. ОХУ-ын “Роснефть” компаниас нийлүүлж буй шатахууны 2018 оны 12 дугаар сарын хилийн энэ сард өмнөх сартай харьцуулахад тонн тутамдаа 82-148 ам.доллараар буурч, АИ-92 автобензиний үнэ тонн тутамдаа 617 ам.доллар, дизелийн түлш 706 ам.доллар болсон байна.