Categories
мэдээ эдийн-засаг

Гурван хэмжээст хамгаалалт бүхий 5000 төгрөгийн дэвсгэрт гүйлгээнд гарна

Монголбанкнаас 5000 төгрөгийн дэвсгэртийн хамгаалалтын элемент, технологид сайжруулалт хийж, шинэ хувилбарыг гаргах арга хэмжээг аваад байна.

Монголбанкнаас үндэсний мөнгөн тэмдэгт гүйлгээнд гаргах, гүйлгээнээс татах замаар мөнгөн тэмдэгтийн зохистой бүтцийг хангах, шинээр хэвлэх, тээвэрлэх, хадгалах, нөөц бий болгох үндсэн үүргээ хэрэгжүүлэхийн зэрэгцээ төгрөгийг хуурамчаар үйлдэх явдлыг багасгах, зогсоох тал дээр анхааран ажиллаж байна.

Манай улсад хуурамчаар үйлдэгдэж буй мөнгөн тэмдэгтүүд нь ихэвчлэн хамгийн өндөр дүнтэй 5000, 10000, 20000-тын дэвсгэрт байдаг тул Монголбанкнаас нэн түрүүнд эдгээр 3 дэвсгэрт дээрх иргэд энгийн нүдээр хараад төвөггүй таних 1 дүгээр түвшний хамгаалалтын элементүүдийг сайжруулах зорилтыг тавьсан.

Энэ зорилтын хүрээнд эхний ээлжинд нөөц дахин бүрдүүлэх хугацаа нь болсон 5000 төгрөгийн дэвсгэрт дээр ажиллаж, олон улсын хэмжээнд судалгаа хийсний үндсэн дээр сүүлийн үеийн шинэ технологиор хийгдсэн элементийг уг дэвсгэртэд оруулан сайжруулж шинэчилсэн хувилбарыг гаргах арга хэмжээг авав.

Шинэ таних тэмдэгтэй болсон 5000 төгрөгийн дэвсгэртийн нүүрэн талд байрлах Соёмбонд сүүлийн үеийн дэвшилтэт технологиор хийсэн 3-н хэмжээст хөдөлгөөнтэй, дээш, доош налуу хөдөлгөхөд өнгө нь солонгорч харагдах Спарк бэхэн элемент оруулж өгсөнөөр иргэд энгийн нүдээр хараад жинхэнэ тэмдэгтийг хуурамчаас ялгаж танихад хялбар болов.

Ийм төрлийн хамгаалалтын таних тэмдгийн гол шинж чанар нь хуурамчаар хийх бараг боломжгүй бөгөөд дуурайлган хийх тохиолдолд өндөр зардалтай байдаг аж.

Categories
мэдээ нийгэм

Пиротехникийн хэрэгслийг хэрэглэхгүй байхыг анхааруулав

Шинэ жилийн баяр үргэлжилж байгаа энэ өдрүүдэд иргэд, аж ахуйн нэгж, байгууллагууд салют, бенгалын гал болон чанарын шаардлага хангаагүй пиротехникийн хэрэгслийг зөвшөөрөлгүй газраас худалдан авч, улмаар салют буудуулах, сүлд модыг чимэглэхдээ мэргэжлийн бус хүнээр хийлгэдгээс болж бэртэж гэмтэх тохиолдол гардаг.

Тиймээс иргэдийн гар дээрээс салют, бенгалын гал зэрэг пиротехникийн хэрэгслийг худалдаж авахгүй байх, эрх бүхий байгууллагаас худалдан авсан бол заавар санамжийг мөрдөх, Сүлд модоо 12 волтын хүчдэлтэй гэрлэн чимэглэлээр чимж, цахилгааны утасны холболтыг дүрмийн дагуу хийх, цагаан бенгалын галыг хялбар шатах материалын ойролцоо цацруулахгүй байх, цацарч дууссаны дараа цаас, саа, хөвөн зэрэг шатамхай зүйл дээр хаяхгүй байх, Оргилуурт гэрэл, тэсрэх бодис, динамидийг орон байр, сүлд модны ойролцоо хэрэглэхгүй байх, аж ахуйн нэгж, байгууллагууд сүлд модыг дүрмийн дагуу угсарч ашиглах, тухайн обьктын харуул хамгаалалтын сонор сэрэмжийг сайжруулж болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.

Categories
мэдээ нийгэм

Ханиад томуу, хоолны хордлого, осол гэмтлээс урьдчилан сэргийлээрэй

Нийслэлийн эрүүл мэндийн газраас шинэ жилийн баярыг тохиолдуулан иргэдэд дараах зөвлөмжийг хүргэж байна. Эдгээр зөвлөмжийн дагуу хайртай дотны хүмүүстээ анхаарал халамж тавьж, эрүүл мэндээ хамгаалаарай.

Томуу, томуу төст өвчнөөс сэргийлэх:

·Бага насны хүүхэд, өндөр настан, жирэмсэн эхэд анхаарал илүү хандуулах

·Дулаан хувцаслаж даарч хөрөх, ханиад томуу тусахаас сэргийлэх

·Олон нийтийн газраар аль болох явахгүй байх

·Ханиад томуу туссан тохиолдолд, амны хаалт хэрэглэж бусдад халдаахгүй байх

·Гараа тогтмол сайн угаах

Хоолны хордлогоос сэргийлэх:

·Хоол, хүнс, салат, зуушийг зөв хадгалах, тохируулан хэрэглэх. Ялангуяа амархан муудах өндөг, майонез агуулсан бүтээгдэхүүнийг хөргөгчинд хадгалж, 24 цагийн дотор хэрэглэж дуусгах

·Хоол унд бэлтгэх болон идэхийн өмнө гараа сайтар угаах

Осол гэмтлээс сэргийлэх:

·Бага насны хүүхэд, өндөр настан, асаргаа сувилгаа шаардсан хүмүүст анхаарал илүү хандуулж тэднийг ганцааранг нь орхихгүй байж хараа хяналт тавих

·Согтууруулах ундааг тохируулан хэрэглэх,

·Согтууруулах ундаа хэрэглэсэн бол жолооны ард суухыг хатуу цээрлэх, дуудлагын жолооч дуудаж үйлчлүүлэх

·Салют буудуулах үед аюулгүй ажиллагааг хангах, гал түймрийн аюулаас сэргийлэх

·Хол замд явах бол унааны аюулгүй байдлыг хангах

·Гудамж талбайд биеэ авч явах чадваргүй хүн байвал яаралтай 103, 102 дугаарын утсанд мэдэгдэх

НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР

Categories
мэдээ нийгэм

Монгол Улсын Их Хурлын дарга Миеэгомбын Энхболдын шинэ жилийн мэндчилгээ дэвшүүллээ

Элэг нэгт монгол ахан дүүс ээ,

Та бүхэндээ Монгол Улсын Их Хурлын нэрийн өмнөөс болон хувиасаа Шинэ оны баярын мэндчилгээ дэвшүүлж, дүүрэн баяр, түвшин жаргалыг ерөөе.

Хуучин он улирч, шинэ оноо угтахын өмнөх энэ торгон мөчид, нэн түрүүнд баясгалант хүүхэд багачууддаа баярын мэндчилгээ дэвшүүлэхийг хүсэж байна.

Шинэ оны сэтгэл сэргээсэн гэрэлт өнгө, алдрай үрсийн минь сүлд модтойгоо ижилссэн баяр жаргал хамгийн сайхан байдаг билээ. Монголын ирээдүй бол хүүхдүүд юм. Тиймээс шинэ онд хүүхэд бүрийг хайр хүрээлж байг гэж ерөөмөөр байна.

Эх, үрсийн сэтгэл тэнүүн байвал айл гэр аз жаргалтай байдаг. Айл гэрийн аз жаргал улс орны хөгжил дэвшлийн баталгаа нь болдог. Тийм учраас монгол айл өрх, монгол хүн бүрийг төрийн зөв мэргэн бодлого, шударга ёс түшиж байг ээ.

Хүүхдийг зөв хүмүүжилтэй, эрхэм ёс суртахуунтай, эрдэм боловсрол тэгш иргэн болгож хүмүүжүүлэх, тэдний өсөн торниж, сурч хөгжих таатай орчныг бүрдүүлэх, ядуурал хүчирхийллээс хамгаалах чиглэлээр 2019 онд илүү ихийг хийж, томоохон үр дүнд хүргэх зорилтыг дэвшүүлэн хэрэгжүүлэх нь нэн чухал юм.

Монгол Улсын Их Хурлаас “Хүүхдийн мөнгө”-ний хамрах хүрээг нэмэгдүүлэх чиглэлээр тогтоол баталж, хүүхэд хамгааллын арга хэмжээнд зарцуулах хөрөнгийг нэмэгдүүлэн, “Үдийн цай”-г “Үдийн хоол” болгох хуулийн төслийг хэлэлцэж байна.

Улсын маань эдийн засаг хямралын цаг үеийг гэтэлж, 2016 оноос хойш тасралтгүй өсөж, 2018 онд 6.4 хувьд хүрлээ. Үүнд манай үйлдвэрлэгчид, хувийн хэвшлийнхэн гол үүрэг гүйцэтгэснийг бахархан тэмдэглэж байна. Ирэх онд төр засгаас хувийн хэвшлээ дэмжиж, тэдний баялаг бүтээх эрмэлзлийг бадраасан сайхан жил болоосой гэж хүсэж байна.

Ажлын байр аль болох олноор нэмэгдэж, бизнес эрхлэгчдийн үйлдвэрлэл үйлчилгээгээ өргөтгөх таатай боломж бүрдэж, зээл дэмжлэг жинхэнэ эзэддээ хүрч байх нь чухал бөгөөд энэ талаар төр засаг онцгой анхаарах шаардлагатай байгаа.

Хууль тогтоох дээд байгууллага Улсын Их Хуралд “Жижиг, дунд үйлдвэрийн тухай” хуулийн шинэчилсэн найруулгын төсөл өргөн баригдаад байна. Оны эхээр Татварын багц хуулиудад өөрчлөлт оруулах хуулиудыг хэлэлцэж эхэлнэ.

Төр, засгаас авч хэрэгжүүлж буй эдгээр бодлого, хууль эрх зүйн шинэ орчны ач холбогдол үйлдвэрлэгчдэд таатай нөлөөлж, тэдний хөдөлмөрийн үр шимээр Монгол эх орон минь хөгжин цэцэглэнэ гэдэгт би эргэлздэггүй.

Тиймээс 2019 онд эх орны өнцөг булан бүрд бүтээн байгуулалт, үйлдвэрлэл өрнөж, газрын шимээр ургац арвижиж, эрдэнэт мал сүрэг маань түм бумаар өсөн үржинэ гэдэгт итгэлтэй байна.

Шинэ оноо угтах баярын энэ мөчид ахмад буурлууддаа эрүүл энх, урт нас, дунд үеийнхэн, залуус багачууддаа амжилт бүтээл, итгэл эрмэлзлийг ерөөе.

Эвийг эрхэмлэж, итгэл сэтгэл нэгдэж, буруугаа засан, зөвд тэмүүлэх, хууль ёсыг чанд сахих нь ирээдүйн сайн сайханд хүрэх гол хөшүүрэг мөн гэдгийг баярын энэ өдөр тэмдэглэж хэлэхийг хүсэж байна.

2019 он айл бүрт өнгө гэгээ, хүн бүхэнд баяр жаргал авчрах болтугай.

Сайхан баярлаарай.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА МИЕЭГОМБЫН ЭНХБОЛД

2018 оны 12 дугаар сарын 31-ний өдөр

Categories
мэдээ соёл-урлаг

Дуучин С.Сэрчмаа Э.Энхтөртэй хамтран “Цасан хаялга” дууг шинэчлэн дуулжээ

Дуучин С.Сэрчмаа “Freezone” хамтлагийн “Цасан хаялга” дууг тус хамтлагийн ахлагч Э.Энхтөртэй хамтран шинэчлэн дуулснаар хүргэж байна.

Categories
мэдээ нийгэм

Гэр хорооллын газраа чөлөөлсөн 180 өрх орон сууцандаа оржээ

bair

Гэр хорооллын газраа чөлөөлсөн 180 өрх орон сууцандаа орлоо. Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийн хүрээнд Сүхбаатар дүүргийн арваннэгдүгээр хороолол орчимд “Пример инвестмент” ХХК-ийн барьсан 60 айлын орон сууц, Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр, орон сууцны 14 дүгээр хороололд барьсан “Зургаан талт” компанийн ашиглалтад оржээ. Ингэснээр 120 айлын орон сууцны нээлтийн үйл ажиллагаа болж, газраа чөлөөлсөн иргэд байрныхаа түлхүүрийг нь гардан авсан байна.

Түлхүүр гардуулах ёслолд Нийслэлийн Засаг даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Ж.Батбаясгалан, нийслэлийн Засаг даргын Дэд бүтцийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч П.Баярхүү, нийслэлийн ИТХ-ын Ажлын албаны дарга Б.Батбямба тэргүүтэй албаны хүмүүс оролцжээ.

Нийслэлийн ИТХ-ын 2013 оны 7/29, 12/43, 14/02, 2014 оны 19/23, 2018 оны 127 дугаар тогтоолын дагуу гэр хорооллыг барилгажуулах төслийг 25 байршлын 76 хэсэгчилсэн талбайд хэрэгжүүлэх юм. Тус батлагдсан 25 байршил, 76 хэсэгчилсэн талбай нь 16.317 нэгж талбай бүхий 1516.6 га газрыг хамарч, гэр хорооллын нутаг дэвсгэрийн 14 хувь, хүн амийн есөн хувийг эзэлж байна.

Categories
мэдээ нийгэм

Баярын өдрүүдээр ажиллах үзлэгийн кабинетын хуваарь, зөвлөгөө өгөх утасны жагсаалт

Шинэ жилийн баярын өдрүүд буюу 2018 оны арванхоёрдугаар сарын 29-ний өдрөөс эхлэн 2019 оны нэгдүгээр сарын 02-ны хооронд дүүргийн эрүүл мэндийн төвийн Гэмтэл, Мэс засал, Дотор, Шүд, Хүүхдийн кабинетууд болон Шүд эрүү нүүрний төв, Өрхийн эрүүл мэндийн төвүүд 10:00-16:00 цагийн хооронд ажиллана.

Хүүхдийн кабинетуудад 10:00-16:00 цагийн хооронд үзлэг хийх бөгөөд дараахи утсаар зөвлөгөө, мэдээлэл өгнө.

Байгууллагын нэр

Утасны дугаар

(10-16 цаг)

1.

Баянгол дүүргийн эрүүл мэндийн төв

362539 /09:00-22:00/

2.

Баянзүрх эрүүл мэндийн төв

70150049

3.

Багануур дүүргийн эрүүл мэндийн төв

7021-103

4.

Багахангай дүүргийн эрүүл мэндийн төв

91074545

5.

Налайх дүүргийн эрүүл мэндийн төв

70232427

6.

Сонгинохайрхан дүүргийн эрүүл мэндийн төв

98188851

7.

Сүхбаатар Эрүүл мэндийн төв

350793

8.

Хан-Уул дүүргийн эрүүл мэндийн төв

345903

9.

Чингэлтэй дүүргийн эрүүл мэндийн төв

70110278,

314587 /17:00-22:00/

Categories
мэдээ нийгэм

500 кг бэрсүүт жүржийг устгажээ

Мэргэжлийн хяналтын байцаагчид Баян-Өлгий аймгийн Цагааннуур боомтоор орж ирсэн 500 кг бэрсүүт жүржийг устгалаа. Энэ сарын 29-нд нэгэн аж ахуйн нэгжийн ОХУ-аас импортлон оруулж ирсэн бэрсүүт жүржээс дээж авч, лабораторийн шинжилгээнд хамруулахад MNS 6420:2013 стандартын шаардлагыг хангаагүй байна. Уг жимсэнд агуулагдах нитратын хэмжээ стандартаас хэтэрсэн байжээ.

Categories
мэдээ улс-төр

НИТХ дахин хурал хойшиллоо

Image result for нитх

Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал /НИТХ/ өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт хуралдаж, хотын даргын томилгоог хэлэлцэх байсан. Гэвч НИТХ дахь МАН-ын бүлгийн гишүүдийн ирц бүрдээгүйн улмаас АН-ын бүлгээс хурлыг хойшлуулах санал гаргасан юм. Ингээд өнөөдөр 11:00 цагаас хуралдахаар болж, хотын шинэ даргаар НИТХ-ын дарга С.Амарсайханыг томилох эсэх асуудлыг хэлэлцэхээр товлоод байсан ч хурал хойшиллоо. Хурал чухам хэзээ үргэлжлэх нь тодорхойгүй байна. НИТХ дахь МАН-ын бүлэг энэ асуудлыг дотооддоо хэлэлцэж, саналаа нэгтгээгүй байна гэдэг үндэслэлээр хурал хоёр дахь удаагаа хойшлоод байна.

Categories
мэдээ нийгэм

Дугаарын хязгаарлалт өнөөдөр үйлчилнэ

Image result for замын түгжрэл

Шинэ жилийн баяр, амралтын өдрүүдэд иргэдийг аюулгүй зорчих нөхцөл боломжийг бүрдүүлж Тээврийн цагдаагийн 352 алба хаагч, Хууль сахиулахын их сургуулийн 200 сонсогч нийт 552 алба хаагч хамгаалалт, зохицуулалтад үүрэг гүйцэтгэн ажиллаж байна.

Түүнчлэн тээврийн хэрэгслийн улсын дугаарын хязгаарлалт өнөөдөр буюу арванхоёрдугаар сарын 31-ний өдөр хэвийн мөрдөгдөнө. Ингэхдээ 1,6-аар төгссөн тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцохгүй. Харин маргааш /2019.01.01/ бүх нийтийн амралтын өдөр учраас тээврийн хэрэгслийн дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй юм байна.

Шинэ оны нарыг харахаар иргэд Хийморийн овоо, Дөрвөн уулынхаа овоо болон Багахангай дүүргийг ихээр зорьдог. Энэ үеэр мөн иргэдийг аюулгүй зорчуулах үүднээс Тээврийн цагдаагийн албаны алба хаагчид хуваарийн дагуу нэмэгдлээр ажиллах аж.