Categories
мэдээ нийгэм

‘’Төгсөлтийн аргачлал-600’’ төсөл хэрэгжиж эхэллээ

Баянзүрх дүүргийн наймдугаар хороонд өрхийн амьжиргааг дээшлүүлэх, өрхийн эдийн засгийн даван туулах чадавхыг нэмэгдүүлэх зорилготой ‘’Төгсөлтийн аргачлал-600’’ төсөл хэрэгжиж эхэлсэн билээ. Тус төслийг ‘’Дэлхийн зөн-Монгол’’ олон улсын байгууллагын санхүүжилтээр дүүргийн наймдугаар хороотой хамтран хэрэгжүүлж байгаа бөгөөд эхний ээлжид тус хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй төрийн болон хувийн хэвшлийн 30 гаруй байгууллагын удирдлагууд хамтран хэлэлцүүлэг хийсэн.

Түүнчлэн энэ үеэр олон улсын байгууллагын сайн туршлагыг судлах, халамж хүртэгч иргэнийг өрхийн бизнес эрхлэгч, цаашлаад жижиг дунд үйлдвэрлэгч болгох замаар иргэдийн ядуурлыг бууруулах мөн өрхийн эдийн засгийг хэрхэн нэмэгдүүлэх зэрэг сэдвээр ярилцаж, харилцан санал зөвшилцсөн юм. Тус уулзалтаар наймдугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй аж ахуй нэгж, байгууллагууд төслийн өрхүүдэд дэмжлэг үзүүлэн цаашид хамтран ажиллахаар болж, төлөвлөгөө боловсруулсан аж.

Categories
мэдээ улс-төр

Хууль зүйн сайд Ц.Нямдоржийг цагдаад шалгуулахаар болжээ

Ардчилсан намаас Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийг шалгуулахаар цагдаагийн ерөнхий газрын хэв журам хамгаалах олон нийтийн аюулгүй байдлыг хангах албанд гомдол гаргасан байна.

Хууль зүйн сайд Ц.Нямдорж нь есдүгээр сарын 21-ны өдөр хэвлэлд ярилцлага өгөхдөө “Зам тээврийн яаманд хүний аминд халдсан хүнийг улс төрийнх нь угшил мугшилаар нь хөөх юм бол Ардчилсан нам, МоАХ-ын фракцын хүн юм байна лээ шүү дээ” гэж ярьсан нь түүний эсрэг цагдаад гомдол гаргахад хүргэжээ.

Ардчилсан намын зүгээс Б.Махбалыг хэзээ ч АН-ын гишүүн байгаагүй гэж мэдэгдээд ор үндэслэлгүй мэдээлэл түгээсэн Хууль зүйн сайд Ц.Нямдоржийг намын нэр хүндийг гутаан доромжилсон гэж үзсэн байна. Тиймээс түүнийг Зөрчлийн тухай хуулийн 6.21.1-д заасны дагуу шалгаж гэм буруутайг тогтоож зөрчлийн хуульд заасан хариуцлагыг хүлээлгэхийг хүсэж гомдол гаргасан нь энэ аж.

Categories
мэдээ нийгэм

“Байгаль орчинд ээлтэй тогтвортой тээвэр” олон улсын чуулга уулзалт болно

Нэгдсэн Үндэсний Байгууллагын Бүсийн хөгжлийн төв Ази, Номхон далайн бүсийн орнуудын Засгийн газар хоорондын “Байгаль орчинд ээлтэй тогтвортой тээвэр” олон улсын чуулга уулзалтыг 2005 оноос хойш Азийн бүсийн орнуудад зохион байгуулж ирсэн. ASEAN+4 (Хятад, Япон, Бүгд Найрамдах Солонгос Улс, Монгол) гишүүн орнууд, Зүүн, Өмнөд Азийн орнууд, Зүүн Тимор, Исламийн Бүгд Найрамдах Иран Улс, Оросын Холбооны Улс болон Азийн нийт 25 улсыг чуулга уулзалтад оролцуулж, тэднийг боломж, нөөцөө ашиглан тулгамдсан асуудлаа хэрхэн шийдвэрлэх арга зам, бодлого, төслүүдээ хэлэлцэх, мэдлэг, туршлагаа хуваалцах, харилцаа, хамтын ажиллагаагаа өргөжүүлэх индэр нь болдог энэхүү уулзалт болох гэж байна.

Энэхүү чуулга уулзалт нь хүн амын хурдацтай өсөлт, зохион байгуулалтгүй хотжилт, хангалтгүй дэд бүтэц, нөөц, хот, орон нутаг дахь үндсэн үйлчилгээнүүдээс шалтгаалан хотуудад тулгарч буй нийгэм, эдийн засаг, байгалийн сорилтуудыг даван туулах оновчтой арга зам, бодлого, зорилтуудыг хэрхэн үр дүнтэй хэрэгжүүлэх чиглэлд гол анхаарлаа хандуулдаг онцлогтой.

Энэ удаагийн форумыг Улаанбаатар хотноо Барилга, хот байгуулалтын яам, Зам тээврийн хөгжлийн яам, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар хамтран “Тогтвортой хот төлөвлөлт, хот байгуулалтад тээврийн гүйцэтгэх үүрэг” сэдвийн дор зохион байгуулах гэж байна.

Энэ удаагийн олон улсын форумд Азийн бүсийн 24 орны 142 төлөөлөгчид оролцоно гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ улс-төр

Ирэх оны төсөв судлах ажлын хэсгийг Д.Оюунхорол ахална

Ирэх оны төсвийн төслийг Сангийн яамнаас өнгөрсөн долоо хоногт УИХ-д өргөн мэдүүлсэн. Тодруулбал, 2019 оны төсвийг УИХ арваннэгдүгээр сарын 15-ны дотор батлах хуулийн хугацаатай.

Тиймээс УИХ дахь хоёр намын бүлгээс ирэх оны төсвийг судлах ажлын хэсэг байгуулахаар болсон байна. МАН-ын бүлэг 11 гишүүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг байгуулахаар тогтож, УИХ-ын гишүүн Д.Оюунхорол ахлахаар болжээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Нийслэлийн анхны шав тавьсан газарт хүндэтгэл үзүүллээ

Монгол Улсын нийслэл үүсэн байгуулагдсаны түүхт 379 жилийн ой энэ сарын 29-ний өдөр тохионо. Энэхүү өдрийг угтан хотын удирдлагууд өнгөрсөн амралтын өдөр нийслэлийн анхны шав тавьсан газарт очин, гэрэлт хөшөөнд хүндэтгэл үзүүллээ.

1999-2003 оны хооронд “Хүрээ нүүдэл” төслийн хүрээнд Их хүрээ нүүдэллэн суурьшиж байсан 16 дурсгалт газарт гэрэлт хөшөө босгосон юм. Хүндэтгэл үзүүлэх ёслолын арга хэмжээнд НИТХ-ын дарга С.Амарсайхан, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд, нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү, Д.Энхтөр, Ш.Анхмаа, НИТХ-ын төлөөлөгчид, нутгийн удирдлагууд болон иргэд оролцлоо.

Хүндэтгэл үзүүлэх ёслолын үеэр Өндөр гэгээн Занабазарын дүрийг залж, Зүүн хүрээ Дашчойлон хийдийн тэргүүн хамба Ч.Дамбажав тэргүүтэй лам, хуврагууд ном хурж, өсөн дэвжихийн ерөөл айлтгав. Мөн Улаанбаатар чуулгын уран бүтээлчид ая дууны цэнхэр хадаг өргөсөн юм.

НИТХ-ын дарга С.Амарсайхан “Орчин үеийн хотжилт, суурьшил, дэлхийн хотуудын жишигтэй нийцэн хөгжитлөө явж ирсэн түүхийн эхлэл нь энэ цэг. Түүх, уламжлал, өв соёлоо хадгалан үлдээж, залуу хойчдоо таниулан мэдүүлэх үүднээс жил бүр нийслэлийн удирдлагууд энэхүү гэрэлт хөшөөнд хүндэтгэл үзүүлдэг. Улаанбаатар хотын хөгжил дэвшил улам цэцэглэн бадарч, Монголчуудын амьдрал үргэлж өөдөө явахын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье” хэмээв.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд “Нийслэлийн анхны шав тавьсан газарт жил бүр ирж, хүндэтгэл үзүүлдэг уламжлалтай. Нийслэлийг 16 газар буудаллаж байсан гэж тогтоосон байгаа. Энэ газруудад бүгдэд нь гэрэлт хөшөө босгосон. Хамгийн сүүлийнхийг нь Хэнтийн нуруунд Гүнжийн сүмийн ойролцоо тавьсан. Ирэх жил нийслэлийн 380 жилийн ой тохионо. Энэ тэгш ойг угтаад олон ажил хийж байна. Энэ ажлын хүрээнд нийслэлийн түүхийг тодотгох, ойг угтсан томоохон бүтээн байгуулалт хийх ажлын хэсэг гараад ажиллаж байна” хэмээлээ.

Өдгөөгөөс 379 жилийн тэртээ Түшээт хан Гомбодоржийн хүү Занабазарыг Халх ноёдын чуулганаар Халх Монголын шарын шашны тэргүүнд өргөмжилж, түүнд зориулан одоогийн Өвөрхангай аймгийн Бүрд сумын 3-р багийн нутаг Их Монгол, Бага Монгол уулын дунд Ширээт цагаан нуур хэмээх газар “Шар бөсийн орд” өргөөг байгууж байсан нь өнөөгийн Улаанбаатар хотын үүсэл болсон түүхтэй.

Өргөө нийтдээ 28 удаа нүүдэллэж, 16 бууриа засч 1778 онд өнөөгийн Улаанбаатар хотын байгаа газарт буюу Алтан тэвшийн хөндийн Хүн чулууны хонхор хэмээх газарт нүүдэллэн суурьшжээ гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Говь-Алтай аймгийн нутгийн зөвлөлийнхөн 4500 мод тарилаа

Говь-Алтай аймгийн Нутгийн зөвлөлөөс санаачилж дөрөвдэх жилдээ хэрэгжүүлж буй “Ногоон Алтайдаа сайхан амьдарцгаая” хөтөлбөрийн хүрээнд энэ жил 4500 мод нэмж тарив.

Есдүгээр сарын 29-нд болсон мод тарих үйлсэд аймгийн ЗДТГ, “Солонго” хороолол, “Шүтээний өндөрлөг”, “Хүүхэд залуучуудын парк”, Нэгдсэн эмнэлгийн дэргэдэх “Миний тоонот” цэцэрлэг, хоёрдугаар цэцэрлэгийн алба хаагчид идэвх санаачилгатай оролцлоо.

Нутгийн зөвлөлийнхөн орон нутгийн ард иргэдтэйгээ хамтран дөрвөн жилийн хугацаанд нийт 25 мянган мод тарьж, Алтай хотод цэвэр агаар, тав тухтай орчин бүрдүүлэхэд хувь нэмэр оруулж байгаа бөгөөд дээрх хөтөлбөрийг Говь-Алтай аймгийн удирдлага, ЗДТГ, Есөнбулаг сумын ЗДТГ, БОАЖГ, Алтай хотын Тохижилт үйлчилгээний газрын Ногоон байгууламжийн албаныхан хамтран хэрэгжүүлж байгаа юм.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

МАН-ын бүлэг Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хүлээж авахгүй гэв

УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр хуралдаж, энэ долоо хоногт чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх хууль, тогтоолын төслүүдийн талаар баримтлах бодлого, оруулах санал, дүгнэлтээ нэгтгэсэн байна. Энэ талаар тус бүлгийн дарга Д.Хаянхярваа мэдээлэл хийв.

Тэрбээр, “2019 оны улсын төсөв бол Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийг дүгнэх, шийдвэрлэх хариуцлагатай төсөл байх ёстой. Тиймээс өнөөдрийн бүлгийн хуралдаанаар 2019 оны төсвийн төслийг нягтлах ажлын хэсэг байгууллаа. Мөн Хэнтий аймагт болох нөхөн сонгуулийн товтой холбоотой Үндсэн хуулийн цэцээс гаргасан шийдвэрийг хэлэлцээд хүлээж авах боломжгүй гэж үзсэн. Мөн Ерөнхий сайд У.Хүрэлсүх энэ долоо хоногт ЗТХ-ийн сайдыг томилох асуудлыг өргөн барих талаар мэдээлэл хийсэн” гэлээ.

Тэрбээр мэдээллийнхээ сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулав.

-ЗТХ-ийн сайдыг томилохдоо ямар шалгуур тавих вэ. Таны нэрийг өргөн барих талаар яригдаж байсан?

-Миний бие ЗТХ-ийн сайдаар ажиллахгүй. МАН-ын Удирдах зөвлөлөөр хэлэлцэнэ.

-Монгол улсад тогтолцооны хямрал бий болсон талаар ярих боллоо. Үүнд МАН гол буруутан гэж болох уу?

-Тогтолцооны буруутанг хайвал өнгөрсөн 27 жилийг эргэн харах хэрэгтэй. Өнөөдрийн үйлчилж байгаа Үндсэн хууль үүргээ гүйцэтгэж байгаа. Гол алдаа бол системдээ биш улс төрийн нам, улстөрчдөд байгаа.

Categories
мэдээ нийгэм

Цэрэг татлага энэ сарын 19-нд эхэлнэ

Энэ жилийн хоёрдугаар ээлжийн цэрэг татлага энэ сарын 19-21-ний өдрүүдэд явагдана. Зарлан дуудах мэдэгдэл хүргүүлж эхэлсэн бөгөөд цэргийн зарлан дуудах мэдэгдэл авсан иргэд цэргийн үүрэгтний үнэмлэх, эрүүл мэндийн даатгалын дэвтэр, цахим үнэмлэх, хэрэв оюутан бол холбогдох материалаа бүрдүүлж дүүргийн цэрэг татлагын байранд очих ёстой юм байна.

Харин цэргийн бүртгэлийн журам зөрчсөн, зарлан дуудах мэдэгдэл авсан боловч тогтоосон хугацаанд заасан газарт хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй, дайчилгааны сургууль, цугларалт. Мөн цэрэг татлагаас зайлсхийсэн цэргийн үүрэгтэн, цэргийн насны иргэнийг дүүргийн Засаг даргын Тамгын газрын батлан хамгаалах асуудал эрхэлсэн нэгжийн дарга 25-125 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгодог юм.

Categories
мэдээ эдийн-засаг

Шүүгчийн сонгон шалгаруулалтын шалгалт эхэллээ

Зарим анхан болон давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчид нэр дэвшигчдээс авах шалгалт өнөөдөр эхэллээ.

Шүүгчийн сонгон шалгаруулалтын шалгалт эхэллээ

Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын 2018 оны 77, 84, 87, 90, 99 дүгээр тушаалаар Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын шүүгчийн нэг, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчийн нэг, анхан болон давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн 54 сул орон тоонд тус тус сонгон шалгаруулалт зарласан. Уг сонгон шалгаруулалтад 74 нэр дэвшигч бүртгүүлсэн юм.

Шүүгчийн сонгон шалгаруулалтын шалгалт “Хууль хэрэглэх мэдлэг, ур чадвар”-ын шалгалтаар эхэллээ. Шалгалтад Анхан шатны иргэний болон эрүүгийн шүүхийн ерөнхий шүүгчид, Сум дундын шүүхийн Ерөнхий шүүгчид нэр дэвшигчид оролцож байна.

Шүүгчийн сонгон шалгаруулалтын шалгалт эхэллээ

Ерөнхий шүүгчид нэр дэвшигчийн “Манлайлах ур чадвар”-ыг шалгах шалгалтад Дархан-Уул аймаг дахь Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгчид, Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчид нэр дэвшигчид шалгалтын хуваарийн дагуу оролцож байгаа юм

Шүүгчийн сонгон шалгаруулалтын шалгалтын явцыг Шүүхийн ерөнхий зөвлөлөөс дэлгэцээр үзэх боломжтой.

Categories
мэдээ нийгэм

МУГЖ М.Бадамгаравын хөшөөг босгохоор хандив цуглуулж байна

“Аман хуур” киноны Дарь авгай, “Өнөр бүл” киноны үйлдвэрийн даргын эхнэр гээд монголын ард түмний хайр хүндэтгэлийг хүлээсэн олон сайхан дүрийн эзэн МУГЖ М.Бадамгарав гуайн 100 насны ой ирэх жил тохиох гэж байна. Энэхүү ойг тохиолдуулан түүний үр хүүхэд, ач зээ нар нь Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд дурсгалын хөшөөг нь босгохоор болж, иргэдээс хандив цуглуулж эхэлжээ.

Уг хөшөөг босгох зардлыг улс гаргах боломжгүй гэсэн тул монголын киноны давтагдашгүй дүрүүдийг харж сэтгэл баясан бахдан хүндэлдэг эрхэм үзэгч Та бүхэнд хандаж байна. Энэхүү хөшөөг босгох үйлст ганц нь ганцдахгүй хувь нэмрээ оруулахыг уриалж байна.

Та бүхний оролцоо тусыг бид олон түмэнд танилцуулах болно.
Хандив хүлээж авах данс: Голомт банк, дансны дугаар: 3155111170″ гэжээ.