Categories
мэдээ нийгэм

Сургуулийн орчинд худалдаалахыг хориглосон хүнсний бүтээгдэхүүн

Categories
мэдээ нийгэм

Ургац хураалтын явцын мэдээ

10 дугаар сарын 01-ний байдлаар 33.3 мянган га-г ангилан хадаж нийтдээ 75.3 мянган га-гаас 107.6 мянган тонн үр тариа, 10.5 мянган га-гаас 125.7 мянган тонн төмс, 6.0 мянган га-гаас 67.7 мянган тонн хүнсний ногоо тус тус хураан авснаар үр тарианы хураалт 22.1%, төмс, хүнсний ногооны хураалт 81.1-73.0%-ийн явцтай байна.

Мэргэжлийн хяналтын байгууллагаас дэд даргын баталсан 02/201 тоот удирдамж, ХАБХААХГ-ын даргын 08/2900 тоот “Хэрэгжүүлж ажиллах тухай” албан бичгийн дагуу орон нутаг, Нийслэлд хяналт шалгалт хийж ажиллаж байна.

Аж ахуйн нэгж, иргэд байгууллагын тариалсан ургацаас зохих журмын дагуу дээж авч тухайн аймаг орон нутгийнхаа лабораторид хамруулж үнэлэлт дүгнэлт өгч байгаа аж.

Цаг агаарын нөхцөл байдлын улмаас чийг ихтэй буудай буух цаашид ургацын чанар муудах стандартын шаардлага хангахгүй нөхцөл байдал үүсч болзошгүй байгаа бөгөөд тариалангийн бүх бүс нутгуудаар 27-ноос эхлэн усархаг бороо, уулаараа нойтон цас орж байгаа тул ургац хураалтын ажил түр зогсчээ.

Цаг агаарын хүндрэлийн улмаас орон нутагт үүсээд буй зарим тулгамдсан асуудлыг ажлын хэсэг томилон ажиллуулах замаар шуурхай шийдвэрлэх, ургацыг малаас хамгаалах, хураалтын ажилд оюутан сурагчдыг татан оролцуулах ажлыг үр дүнтэй зохион байгуулах зэрэг хэрэгжүүлэх арга хэмжээний чиглэлийг тусгасан Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын албан тоотыг орон нутагт хүргүүлж хэрэгжилтийг зохион байгуулж байна.

2018 онд улсын хэмжээгээр 367.3 мянган га-д үр тариа, үүнээс 343.1 мянган га-д буудай, 13.0 мянган га-д төмс, 8.3 мянган га-д хүнсний ногоо, 69.8 мянган га-д тосны ургамал, 38.8 мянган га-д тэжээлийн ургамал, нийтдээ 497.2 мянган га-д тариалалт хийсэн.

Ургацын урьдчилсан балансаар 450.3 мянган тонн үр тариа, үүнээс 425.8 мянган тонн буудай, 151.0 мянган тонн төмс, 95.1 мянган тонн хүнсний ногоо, 30.1 мянган тонн тосны ургамал, 86.3 мянган тонн малын тэжээлийн ургамал тус тус хураан авахаар тогтоогдоод байгаа аж.

(Хураасан талбайн хэмжээг хүснэгтээр үзүүлэв.)

УРГАЦ ХУРААЛТЫН МЭДЭЭ

Д/Д

Таримлын төрөл

Хураахталбай (га)

Хураасанталбай(га)

Хувь

Нэгжийнургац(цн)

Нийтургац

(тн)

1

Үртариа

341611

75363

22.1

14.3

107689

2

Төмс

13030

10563

81.1

119.0

125721

3

Хүнснийногоо

8319

6075

73.0

111.5

67724

4

Тэжээл

56471

11798

20.8

28.2

33331

5

Тосныургамал

57851

6357

10.9

7.1

5039

Усцагуур, орчинышинжилгээнийгазраасирүүлсэнмэдээгээр

Баруун аймгуудын нутгаар: 25-26-нд ихэнх нутгаар, 27-28-нд нутгийн зүүн хэсгээр, 29-30-нд нутгийн хойд хэсгээр хур тунадас нойтон цас орно. Салхи 24-нд Алтайн уулсаар, 25-28-нд зарим газраар 14-16м/с хүрч шороон ба цасан шуурга шуурна. 24-нд ихэнх нутгаар дулаарна. 25-нд нутгийн баруун хэсгээр, 26-28-нд ихэнх нутгаар сэрүүсч Алтай, Хангай, Ханхөхий, Түргэн, Булнайн уулс, Завхан голын эх, Хүрэнбэлчирээр шөнөдөө 8-13 градус хүйтэн, өдөртөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, Алтайн өвөр говиор шөнөдөө 4 градус дулаанаас 1 градус хүйтэн, өдөртөө 11-16 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус дулаан байна. 28-нд нутгийн баруун хэсгээр, 29-нөөс ихэнх нутгаар өдөртөө бага зэрэг дулаарна.

Төвийн аймгуудын нутгаар:25,29-нд нутгийн баруун хэсгээр, 26,28-нд ихэнх нутгаар, 27,30-нд зарим газраар хур тунадас нойтон цас орно. Салхи 26-28-нд зарим газраар 14-16м/с хүрч цасан шуурга шуурна. 24-25нд ихэнх нутгаар шөнөдөө 0-5 градус, өдөртөө 14-19 градус дулаан байх ч 26-нд нутгийн баруун хагаст, 27-ноос ихэнх нутгаар эрс сэрүүсч Дархадын хотгор, Хөвсгөл, Хангай, Хэнтэйн уулс, Туул, Тэрэлж орчмоор шөнөдөө 6-11 градус хүйтэн, өдөртөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус дулаан байна.

Зүүн аймгуудын нутгаар: 26-нд нутгийн баруун хэсгээр, 27-29-нд ихэнх нутгаар, 30-нд нутгийн өмнө хэсгээр бороо нойтон цас орно. Салхи 27-29нд зарим газраар үе үе 15-17 м/с хүрч шороон болон цасан шуурга шуурна. 24-26-нд ихэнх нутгаар шөнөдөө 1-6 градус, өдөртөө 17-22 градус дулаан байна. 27-нд нутгийн баруун хагаст, 28-30-нд бүх нутгаар эрс сэрүүсч нутгийн хойд хэсгээр шөнөдөө 2-7 градус хүйтэн, өдөртөө 2-7 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 1-6 градус, өдөртөө 6-11 градус дулаан байна.

Говийн аймгуудын нутгаар: 26-нд нутгийн баруун хэсгээр, 27-нд зарим газраар, 28-29-нд нутгийн хойд хэсгээр хур тунадас орно. Салхи 26-28-нд ихэнх нутгаар 16-18м/с хүрч шороон ба цасан шуурга шуурна. 24-26нд ихэнх нутгаар шөнөдөө 4-9 градус өдөртөө 17-22 градус дулаан байна. 27-ноос сэрүүсч нутгийн хойд хэсгээр шөнөдөө 2 градус дулаанаас 3 градус хүйтэн өдөртөө 5-10 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 1-6 градус, өдөртөө 9-14 градус дулаан байна.

Categories
мэдээ нийгэм

Афканистан улсыг зорих энхийг сахиулагчид Жанжин тугандаа хүндэтгэл үзүүллээ

“НАТО”-гийн цэргийн хүчний тэргүүлсэн “Шийдвэртэй дэмжлэг” олон улсын энхийг сахиулах ажиллагааны хүрээнд Исламын бүгд найрамдах Афканистан улсад үүрэг гүйцэтгэх Монгол Улсын Зэвсэгт хүчний Цэргийн хамгаалалтын ротын наймдугаар ээлжийн бие бүрэлдэхүүн “Жанжин” тугандаа хүндэтгэл үзүүлэв.

Бие бүрэлдэхүүнд ХХЕГ, ТТХГ, Зэвсэгт хүчний 113 алба хаагч багтжээ. Хүндэтгэлийн арга хэмжээнд БХ-ын дэд сайд Т.Дуламдорж, ЗХЖШ-ын орлогч дарга, хошууч генерал Ж.Бадамбазар, ЗХЖШ-ын АУГ-ын дарга, бригадын генерал Д.Ганзориг, үүрэг гүйцэтгэгчдийн ар гэрийнхэн болон бусад албаныхан хүмүүс байлцав. Албан хаагчид “Жанжин” тугандаа хүндэтгэл үзүүлсний дараагаар БХ-ын дэд сайд Т.Дуламдорж үүрэг гүйцэтгэх багийн дарга С.Бат-эрдэнэд Монгол Улсын төрийн далбааг хүндэтгэлтэйгээр гардуулан өгөв.

Энэ үеэр БХ-ын дэд сайд Т.Дуламдорж хэлсэн үгэндээ, “Афканистан улсын байгаль цаг уур, газар зүйн онцлог цагийн байдал зэрэг нь үүрэг гүйцэтгэхэд хэцүү хэдий ч нэгдсэн удирдлага дор зохион байгуулалттай, нэг санаа зорилгоор манай энхийг сахиулагчид Монгол Улсын Зэвсэгт хүчний нэр хүндийг өргөж тус нутгийн ард иргэд төдийгүй бусад орны цэргийн алба хаагчдад мэргэжил ур чадвараа таниулан, хүлээн зөвшөөрөгдөж үлгэр дуурайлал болж байгааг бахархалтайгаар хэлье. Тус ажиллагаагаар Зэвсэгт хүчний энхийг сахиулах чадавхийг нэмэгдүүлэхийн зэрэгцээ Монгол Улсаа дэлхий нийтэд сурталчлан таниулах, эдийн засаг, гадаад харилцааг бэхжүүлэхэд онцгой ач холбогдолтойг байнга ухамсарлаж үүргээ амжилттай гүйцэтгэнэ гэдэгт итгэж байна” гэв.

Үүрэг гүйцэтгэгчдийн ар гэрийг төлөөлөл, бэлтгэл хурандаа Г.Мягмаржав үг хэлэхдээ, “Дэлхийн улс орнууд энх тайвныг бэхжүүлэхээр хүчин чармайлт гаргаж хүндрэл бэрхшээлтэй асуудлыг эвийн аргаар шийдвэрлэхийг эрхэмлэн тодорхой үр дүнд хүрч байгаа ч бүс нутаг улс орон, овог аймаг, шашин хоорондын сөргөлдөөн үймээн самуун арилахгүй, терроризмын аюул занал оршсоор байгаа нь даяаршиж байгаа дэлхий ертөнцөд хэн бүхний сэтгэлийг түгшээсэн асуудал болоод байна. Дэлхийн хамтын нийгэмлэгийн гишүүн орны хувьд манай улс дэлхий дахины энх тайван аюулгүй байдлыг бэхжүүлэх үйлст тодорхой үүрэг хариуцлага хүлээн хувь нэмрээ оруулж байна. Үүнд НҮБ-ын энхийг дэмжих болон олон энхийг сахиулах ажиллагаанд манай алба хаагчид үүргээ нэр төртэй гүйцэтгэж байгаа та бүхнийг хүндэтгэж байна. Манай ЗХ-ний бие бүрэлдэхүүн бусад улсын зорилго нэгт цэргүүдтэй мөр зэрэгцэн явахдаа тэсвэр, хатуужил, сахилга, зохион байгуулалт, үүрэг гүйцэтгэх чадамжаараа хүлээн зөвшөөрөгдөж, дэлхий дахин шагшин магтаж монгол хүний үнэлэмж өслөө. Та бүхэн ажиллагааны өмнөх сургалтын явцад эзэмшсэн мэдлэг, дадлага, ур чадвараараа ажиллаганы газар оронд үүргээ нэр төртэй гүйцэтгэж, өмнөх ээлжийн цэргийн багийн харуцлагатай албыг нэр төртэй үргэлжлүүлэн бахдам амжилт гаргаж ирнэ гэдэгт эцэг эх, ах дүү, гэр бүлийнхэн нь итгэл дүүрэн байна. Та бүхнийг зэвсэг барьсан дипломат ажилчин гэж ойлгодог. Та бүхнийхээ цаашдын албанд өндөр амжилт хүсье” гэв.



ЗХ-ний Цэргийн хамгаалалтын ротын 8-р ээлжийн цэргийн багийн дарга, хурандаа С.Бат-эрдэнэ, “Бие бүрэлдэхүүнд энхийг дэмжих ажиллагаанд өмнө үүрэг гүйцэтгэж байсан туршлагатай 60 гаруй албан хаагч багтаж байна. Афканистаны Кабул хотын цэргийн баазад 6 сарын хугацаанд шалган нэвтрүүлэх цэгүүд дээр “НАТО”-гийн цэргийн хүчний Америк, Англи, Дани улсын цэргүүдтэй хамтарч үүрэг гүйцэтгэнэ. Газар орны байдал хүйтэн сэрүүн цаг ууртай бөгөөд байнга халдлага, довтолгоо, террорист үйлдлүүд гарч байдаг. ЗХ-ний сургалтын нэгдсэн төвд тухайн газар орны цагийн байдлын мэдээг байнга авч бэлтгэл сургалтадаа тусган явуулсан. Сургалт бэлтгэлийн нөхцлийг хангаж өгсөн ЗХЖШ, БХЯ тэдний харъяа байгууллагуудад талархал илэрхийлье” гэв.

Тус ээлжийн бие бүрэлдэхүүн Пүрэв гараг буюу энэ сарын 4-ний өдөр Афканистан Улсыг зорих аж.

Анх 2002 онд НҮБ-ын Энхийг дэмжих ажиллагаанд ажиглагч 2 офицер явж байсан цагаас хойш 16 жилийн хугацаанд Монгол Улсын Зэвсэгт хүчнээс 15 мянга гаруй цэргийн алба хаагч дэлийн халуун цэгүүдэд энхийг сахиулах үүргээ амжилттай гүйцэтгэжээ.

Categories
мэдээ нийгэм

Өр барагдуулахын тулд тонн нүүрсний бодит өртөг дээр 5000 төгрөг нэмэхэд 3-4 жилд төлөх боломжтой гэв

Багануур, Шивээ Овоогийн уурхайн өвөлжилтийн бэлтгэл ажил 80 орчим хувьтай байна

Өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал П.Ганхүү харъяа уурхай, компаниудын төлөвлөгөөт ажлын биелэлттэй газар дээр нь очиж танилцав. Төвийн эрчим хүчний системийн нүүрсний хангамжийн 60 гаруй хувийг бүрдүүлдэг Багануурын уурхайн 2018-2019 оны өвлийн бэлтгэл ажил өнөөдрийн байдлаар 75 хувьтай байгаа аж.“Багануур” ХК-ийн Үйлдвэр технологи эрхэлсэн дэд захирал Н.Базарсүрэн “Уурхайн уулын ажлын төлөвлөгөөний биелэлт, хөрс хуулалт, нүүрс олборлолт, борлуулалтын ажил хэвийн үргэлжилж байна. Он гарснаас хойш 2.7 сая тонн нүүрс борлуулсан. Нүүрсний бэлэн нөөц 490 мянган тонн байгаа нь төлөвлөсөн хэмжээнд ажил явж байгаа гэсэн үг. Дулааны цахилгаан станц хэвийн буюу дунджаар 15 хоногийн нөөцтэй байгаа. Бид захиалга төлөвлөгөөний дагуу нүүрсээ нийлүүлж байна” гэв. Хэдийгээр төлөвлөсөн ажил хугацаандаа хэрэгжиж байгаа ч ус шүүрүүлэх болон уулын дэд станцыг шинэчлэн шилжүүлэхэд хөрөнгө оруулалтын эх үүсвэргүйгээс тодорхойгүй хугацаагаар хойшлох магадлалтайг уурхайн удирдлагууд танилцуулав. Тус уурхайн богино хугацаанд төлөх өр 80.2 тэрбум төгрөгт хүрсэн. Тиймээс энэ өрийг төлж барагдуулахын тулд тонн нүүрсний бодит өртөг дээр 5000 төгрөг нэмэхэд 3-4 жилдээ багтаж өрөө төлж барагдуулах боломжтойг онцоллоо.

Мөн Шивээ-Овоогийн уурхайн өвөлжилтийн бэлтгэл ажил 80 хувийн гүйцэтгэлтэй, төлөвлөсөн хугацаандаа ажил явж байгааг компанийн ерөнхий инженер Г.Гэрэлхүү танилцуулсан. Гэхдээ тээвэртэй хөрс хуулалтын ажил хоцрогдолтой байгаа аж.“Шивээ Овоо” ХК цаашид үйл ажиллагаагаа сайжруулж, өр төлбөрийн асуудлаа шийдэх, техник тоног төхөөрөмжөө шинэчлэхийн тулд нүүрсний үнэ ханшийг бодит өртгөөс дээгүүр тогтоох шаардлагатай байгааг уурхайн удирдлагууд санал болголоо.

Уурхайнуудын өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал П.Ганхүү “Энэ жил Засгийн газрын 132 дугаар тогтоол гарсан. Уг тогтоолын дагуу урт болон богино хугацаатай өр төлбөр болон 2018-2019 оны өвөлжилтийн бэлтгэлд зориулсан шаардлагатай асуудлыг шийдвэрлэнэ. Энэ жил дээрх хоёр уурхайд богино хугацаат зээлийн хэлбэрээр “Эрдэнэс Монгол” ХХК-иас 20 гаруй тэрбум төгрөг шийдвэрлэсний дагуу машин механизм, уурхайн засвар шинэчлэлийн ажилд зарцуулахаар төлөвлөөд байна. Нүүрсний үнэ тарифыг чөлөөлөх нь зүйтэй гэсэн байр суурийг илэрхийлэх компани, иргэд олон бий. Гэхдээ нүүрсний үнийг огцом нэмэгдүүлэхэд эрсдэлтэй учраас жил бүр бага багаар өсгөж, уурхайнуудыг алдагдалгүй ажиллуулахаар зорьж байна” гэлээ.

“Таван толгой-Гашуунсухайт” чиглэлийн авто замын засвар энэ сард дуусна

П.Ганхүү: Зөвхөн нүүрс тээвэрлэлт төдийгүй, жолооч ажилтнуудын нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд анхаарна

“Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал П.Ганхүүгээр ахлуулсан ажлын хэсэг мөн “Таван толгой-Гашуунсухайт” чиглэлийн нүүрс тээврийн авто замын засвар, шинэчлэлийн ажилд хяналт тавьж ажиллав.

239 км үргэлжлэх тус замыг “Эрдэнэс Монгол” ХХК-ийн харьяа “Гашуунсухайт авто зам” ХХК хариуцдаг бөгөөд энэ зун говийн аймгуудад их хэмжээний усархаг аадар бороо үргэлжлэн орсноос зам сэтрэн, нүүрс тээвэрлэлт хийхэд хүндрэл үүссэн. Долдугаар сарын 4-ний өдрөөс хойш нийт 18 удаа үер буусны улмаас авто замын 36 хэсэгт эвдрэл үүсч, нэг тэрбум гаруй төгрөгийн хохирол амссаныг “Гашуунсухайт авто зам” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Болд ярьж байлаа.

Тухайн үед “Эрдэнэс Монгол” компанийн ТУЗ-өөс яаралтай арга хэмжээ авсны үр дүнд нүүрсний экспортыг нэг ч өдөр зогсоолгүй, хэвийн үйл ажиллагаагаар хангажээ. Өнөөдрийн байдлаар “Таван толгой-Гашуунсухайт” чиглэлийн авто замыг засаж, шинэчлэх ажил 80 хувьтай үргэлжилж, энэ хүрээнд ус зайлуулах дөрвөн хос хоолой болон гурван газарт далан өндөрлөгөө хийж байна. Мөн 38 газрын засвар шинэчлэл зэргийг зургаан компани хийж гүйцэтгэж байгаа бөгөөд энэ сарын сүүлчээр ажлаа бүрэн дуусгахаар төлөвлөжээ.

“Эрдэнэс Монгол ХХК”-ийн гүйцэтгэх захирал П.Ганхүү “Байгаль, цаг уурын давагдашгүй хүчин зүйлээс шалтгаалж жолооч нарын амь нас, эрүүл мэнд хохирох эрсдэлтэй. Тиймээс “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлөөс шуурхай арга хэмжээ авсны үндсэн дээр өнөөдөр нүүрс тээвэрлэлт хэвийн явагдаж, өдөрт дунджаар 1300 орчим тээврийн хэрэгсэл хилээр нэвтэрч байна. Зөвхөн нүүрс тээвэрлэлт төдий биш, жолооч болон эндхийн ажилтнуудын нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд компанийн зүгээс онцгой анхаарч ажиллах болно.

Өнгөрсөн долдугаар сард Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Таван толгой-Гашуунсухайт” чиглэлийн хүнд даацын хатуу хучилтай авто замын ажилтай танилцаад нүүрсний тээвэр хийж буй жолооч нарын эрүүл мэнд, амь нас, хөдөлмөр хамгаалал, нийгмийн даатгалд онцгой анхаарал хандуулж, хилээр нэвтрэх хугацааг багасгах чиглэлийг үүрэг болгосон. Энэ дагуу компанийн зүгээс тус чиглэлд 2500 автомашины зогсоол барихаар нийт 48 га газрыг сонгожээ. Тухайн газарт жолооч нарт үйлчлэх зочид буудал, хоолны газар, эмнэлгийн анхан шатны үйлчилгээ үзүүлэх төв, эмийн сан болон банк санхүүгийн байгууллага, амралтын төв зэрэг зургаан блок бүхий иж бүрэн цогцолбор барихаар бүтээн байгуулалтын ажил эхэлсэн байна. Мөн зам дагуу гэрэлтүүлэг самбар бүхий 30 ширхэг зогсоол барина. Тус авто замд цувааны осол гарч, машин техникийн болон замын засварын ажил хийгдэх шаардлага гардаг учраас тухайн зогсоолд жолооч нар түр буудаллахад наад зах нь тээвэрлэлт ч хэвийн, саадгүй үргэлжлэх боломжтойг компанийн ажилтнууд танилцуулав. Есдүгээр сарын 4-ний өдрөөс хойш 20 гаруй хоногийн хугацаанд гэхэд тус боомтоор өдөрт 1250-1350 тээврийн машин гарч, компанийн 120 гаруй ажилтнууд хэвийн үйл ажиллагааг хангахаар 24 цагийн турш ажиллаж байна. Энд мөн “Гашуунсухайт авто зам” ХХК-ийн ажилтнуудын орон сууцыг барьж буй бөгөөд ирэх сарын сүүлчээр ашиглалтад оруулахаар болжээ.

“Таван толгой-Гашуунсухайт” чиглэлийн авто замын засвар энэ сард дуусна

“Эрдэнэс Монгол ХХК”-ийн гүйцэтгэх захирал П.Ганхүү “Байгаль, цаг уурын давагдашгүй хүчин зүйлээс шалтгаалж жолооч нарын амь нас, эрүүл мэнд хохирох эрсдэлтэй. Тиймээс “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлөөс шуурхай арга хэмжээ авсны үндсэн дээр өнөөдөр нүүрс тээвэрлэлт хэвийн явагдаж, өдөрт дунджаар 1300 орчим тээврийн хэрэгсэл хилээр нэвтэрч байна. Зөвхөн нүүрс тээвэрлэлт төдий биш, жолооч болон эндхийн ажилтнуудын нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд компанийн зүгээс онцгой анхаарч ажиллах болно. Мөн цаашид энэ чиглэлд зэрэгцээ авто зам барих асуудал МУЗГ, УУХҮЯ, ЗТХЯ болон “Эрдэнэс Монгол” компанийн түвшинд яригдаж байна. Мөн хилийн гарцуудыг нэмэгдүүлэхэд төрөөс анхаарч, судалж байгаа” гэв.

“Таван толгой-Гашуунсухайт” чиглэлийн авто замын засвар энэ сард дуусна

Categories
мэдээ эдийн-засаг

Хувьцааны үнэ өмнөх долоо хоногоос өссөн үзүүлэлттэй байна

Монголын хөрөнгийн бирж 2018 оны есдүгээр сарын 24-28-ний өдрүүдэд таван удаагийн үнэт цаасны арилжааг зохион байгуулж, өдөрт дунджаар 1.4 тэрбум төгрөг буюу нийт 7,081,607,687 төгрөгийн арилжаа хийсэн байна.

1. ХУВЬЦААНЫ АРИЛЖАА:

Хувьцааны анхдагч зах зээлийн арилжаа:

“Ард Даатгал” ХК-ийн олон нийтэд санал болгосон хувьцааны анхдагч зах зээлийн арилжаанд 1367 хувь хүн, аж ахуйн нэгж оролцож, нийтдээ 9,954,848 ширхэг хувьцаа худалдан авах захиалга ирүүлсэн нь олон нийтэд санал болгосон дүнгээс 32.7 хувиар давсан үзүүлэлт боллоо.

  • Анхдагч зах зээлийн арилжаанд идэвхтэй оролцсон үнэт цаасны компаниуд:

Симбол

Гишүүн компани

Тоо ширхэг

Нийт үнийн дүн

1

MNET

“Ард секьюритиз ҮЦК” ХХК

3,018,508

2,112,955,600

2

BDSC

“БиДиСек ҮЦК” ХК

2,659,412

1,861,588,400

3

MSEC

“Монсек ҮЦК” ХХК

315,769

221,038,300

4

ARD

“Ард капитал групп ҮЦК” ХХК

232,501

162,750,700

5

TDB

“Ти Ди Би Капитал ҮЦК” ХХК

194,877

136,413,900

  • Хувьцааны хоёрдогч зах зээлийн арилжаа:

Нийт 44 компанийн 1,847,238 ширхэг хувьцаа 1,731,607,687 төгрөгөөр арилжаалагдсан байна.

Идэвхтэй арилжигдсан хувьцаа:

Симбол

Үнэт цаасны нэр

Ширхэг

Үнийн дүн

1

MMX

МАХИМПЕКС

420,379

1,006,384,887

2

HHN

ХАРХОРИН

101,634

142,287,600

3

MNDL

Мандал Даатгал

26,091

129,861,145

4

GOV

ГОВЬ

2,826

92,398,460

5

APU

АПУ

154,868

89,709,513

Хоёрдогч зах зээлийн арилжаанд идэвхтэй оролцсон үнэт цаасны компаниуд:

Симбол

Компанийн нэр

Тоо ширхэг

Үнийн дүн

1

BDSC

БиДиСек ХК

11,443,703

9,516,645,296

2

MNET

Ард секюритиз ХХК

3,056,102

2,153,049,854

3

NOVL

Новел инвестмент ХХК

265,274

383,702,113

4

GLMT

Голомт Капитал ХХК

481,612

346,589,501

5

MSEC

Монсек ХХК

358,204

242,592,592

Жич: Авсан зарсан нийлбэр үнийн дүнгээр гаргав.

2. ЗАСГИЙН ГАЗРЫН ЖИЖИГЛЭНГИЙН ҮНЭТ ЦААСНЫ АРИЛЖАА:

ЗГҮЦ-ны хоёрдогч зах зээлийн арилжаа:

2018 оны 9-р сарын 24-ний өдрөөс 9-р сарын 28-ны өдрүүдэд ЗГҮЦ хоёрдогч зах зээлийн арилжаагаар 1,000 ширхэг засгийн газрын үнэт цаасыг 100,000,000 төгрөгөөр арилжсан байна.

ЗГҮЦ-ны хоёрдогч зах зээлийн арилжаанд идэвхтэй оролцсон компаниуд:

Симбол

Компанийн нэр

Ширхэг

Үнийн дүн

1

NOVL

Новел инвестмент ХХК

200

200,000,000

Жич: Авсан зарсан нийлбэр үнийн дүнгээр гаргав.

2018 оны есдүгээр сарын 28-ны өдрийн байдлаар зах зээлийн үнэлгээ 2,347,480,970,176 төгрөг болсон бол “ТОП 20” индекс 20330.8 нэгж болж өмнөх долоо хоногоос 1.95 хувиар өссөн үзүүлэлттэй байна.

Categories
мэдээ нийгэм

Төр нийгмийн нэрт зүтгэлтэн Д.Дамбын хөшөө Чингэлтэй дүүрэгт сүндэрлүүллээ

Төр нийгмийн нэрт зүтгэлтэн Дашийн Дамбын мэндэлсний 110 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлсэн байна. Түүний хөшөөг өнөөдөр Чингэлтэй дүүргийн 39-р гудамжинд сүндэрлүүллээ. Энэ үеэр МАН-ын Нарийн бичгийн дарга Ц.Бат-Энх “Хошууны бичээч, сумын нарийн бичгийн даргаас Монгол Улсын Ардын Их Хурлын дарга хүртэл, намын жирийн гишүүнээс МАН-ын Төв Хорооны 1 дүгээр нарийн бичгийн дарга хүртэл дэвшин ажилласан төр нийгмийн нэрт зүтгэлтэн Дашийн Дамбын алдар гавьяаг хойш үе мартах учиргүй. МАН-ын зүгээс Монгол Улсын төлөө амь бие, сэтгэл зүрхээ зориулсан хүмүүсийн ойг тэмдэглэн өнгөрүүлж байх болно” гэсэн юм.

Дашийн Дамба нь Булган аймгийн Тэшиг сумын нутагт 1908 оны гуравдугаар сарын 29-нд мэндэлжээ. Түүнчлэн уул уурхайн нэлээд үйлдвТэрээр Улс орныг хэтийн төлөвлөгөөтэй хөгжүүлэх бодлого, чиглэлийг анх дэвшүүлж, нийт аймагт улсын авто өртөөг 180 гаруй автомашинтай байгуулж байсан байна.эрүүд байгуулагдаж Наушка-Улаанбаатарын 400 км өргөн төмөр зам тавих, гурилын үйлдвэр, мах комбинат, Зүүнбаянд нефть олборлох, боловсруулах үйлдвэр байгуулах болон бусад томоохон объект, барилга байгууламж барих гэх мэт энх цагийн бүтээн байгуулалтад гар бие оролцож байжээ.

Дашийн Дамбын амьдарч байсан тухайн цаг үед Монгол Улс 700 мянган хүн амтай ихэнхи нь нэн ядуу, өвчин эмгэг бүхий, бичиг үсэгт тайлагдаагүй, бэлчээрийн мал аж ахуйгаас өөр амьжиргааны эх үүсвэргүй, тусгаар тогтнолын баталгаагүй буурай орны нэг байсан. Энэ үед Д.Дамбын санаачилгаар Монголд Зөвлөлтөөс хүн амыг эрүүлжүүлэх болон арьс өнгө, сүрьеэ өвчнийг эмчлэх экспедицүүд ажиллан орон даяар, эмчилгээ, урьдчилан сэргийлэх ажил хийж, манай хүн ам эрүүлжсэн. Үүний үр дүнд Монгол Улсын хүн ам 1960- аад онд огцом өсч, улмаар нийт хүн амын бүтцэд 16 хүртэлх насны хүүхэд 46 хувийг эзлэх болсон байдаг байна.

Categories
мэдээ нийгэм

ОУХМ Г.Угалзцэцэг энэтхэг улсыг зорилоо

Бүгд найрамдах Энэтхэг Улсын Пунь хотод 2018 оны аравдугаар сарын 2-8-ны өдрүүдэд Бодибилдинг Фитнессийн 52 дахь удаагийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн болно.

Тэмцээнд Монгол Улсаа төлөөлж Дэлхийн гурав, Азийн хоёр удаагийн аварга ОУХМастер тамирчин Г.Угалзцэцэг оролцохоор эх орноосоо мордлоо. Мөн Монголын Бодибилдинг фитнессийн холбооны дэд ерөнхийлөгч Г.Мөнгөнбаяр, Бодибилдингийн ОУ-ын шүүгч Д.Хишигдэмбэрэл нар тус тэмцээнийг зорьж байна.

ОУХМастер Г.Угалзцэцэг Women’s Athletic Physique -165 cm ангилалд өрсөлдөх юм. Тэрээр энэ ангилалд урд нь ДАШТ-д гурван удаа, ААШТ-д хоёр удаа аваргалж байсан юм.

Categories
мэдээ нийгэм

Нийслэлийн удирдлагууд ахмадуудад хүндэтгэл үзүүллээ

НҮБ-ын Ерөнхий асамблей жил бүрийн 10 дугаар сарын 1-ний өдрийг олон улсын Ахмадын эрх ашгийг хамгаалах өдөр болгон тэмдэглэхийг дэлхий даяар албан ёсоор тунхагласан байдаг. Монгол улс 1992 оноос эхэлж ахмадын өдрийг 26 дахь жилдээ тэмдэглэж байна. Түүнчлэн энэ жил нийслэлийн ахмадын байгууллагаа үүссэний 50 жилийн түүхт ойн өдөр өнөөдөр давхцаж байгаа юм.

Нийслэлийн ахмадын хорооноос ахмад настнуудаа хүлээн авч хүндэтгэл үзүүлэх ёслолын арга хэмжээг өнөөдөр зохион байгууллаа. Ёслолын арга хэмжээнд НИТХ-ын дарга С.Амарсайхан, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд нар оролцлоо.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд хэлсэн үгэндээ “Анх ахмад зүтгэлтний холбоо нэртэйгээр байгуулагдаж байсан ахмадын байгууллага цаг үе өөрчлөлт шинэчлэлтийн шаардлагаар нэр томъёо нь өөрчлөгдөж ирсэн хэдий ч үйл ажиллагаа нь өргөжин тэлж, нийгмийн олон талт үйл ажиллагаа явуулсаар энэ жил 50 дахь намраа угтаж байна. Монгол улс тусгаар тогтнолоо тунхаглаж, орчин цагийн хотжилт суурьшлийг дэлгэрүүлэн хөгжил дэвшлийг цэцэглүүлж, иргэншил соёлыг нутагшуулсан шинэ Монгол болон хөгжих их үйл хэрэгт та бүхэн залуу нас, сэтгэл зүрхээ зориулсан билээ. Ажил амьдралын дадлага туршлага, ухааны ур чадвар, сэтгэлийн хат суусан ахмадууд та бүхний минь зөвлөмж, зөвлөгөө эх орны ирээдүй болсон энэ цагийн залуу үеийнхэнд ус агаар мэт хэрэгтэй байгааг энд зориуд тэмдэглэн хэлье. Зүрх сэтгэл тархи оюундаа монгол хэмээх тэнгэрлэг нэрийн эрхэмлэн дээдэлж, титэмлэн зассан та бүхэндээ үнэний сайхнаар ерөөл өргөж, сэтгэлийн сайхнаар бэлэг барьж байгааг минь хүлээн авна уу ” хэмээлээ.

Ёслолын арга хэмжээний үеэр есөн дүүргийн төлөөлөл есөн ахмадад нийслэлийн удирдлага хүндэтгэл үзүүлж, гарын бэлэг гардууллаа. Мөн СБД-ийн ахмадын хорооны дарга С.Тогоохүүг нийслэлийн тэргүүний ажилтан цол тэмдгээр, нийслэлийн Ахмадын хорооны жижүүр Г.Мягмарсүрэнг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн Жуух бичгээр, Ахмадын хорооны дэд дарга М.Болдыг Монголын ахмадын хорооны шагналаар, ахмад настан Б.Ренчинболдыг Монголын ахмадын хорооны хүндэт тэмдгээр тус тус шагнаж, урамшууллаа гэж НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Categories
мэдээ нийгэм

Хотод байвгайн бамбарууш орж иржээ

“Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо 61-ийн гарамд айлын хашааны гадаа бамбарууш байна гэсэн дуудлага өнөөдөр өглөө 08:00 цагт Нийслэлийн шуурхай удирдлагын төвд ирсэн байна.

Дуудлагын дагуу НБОГ-ын мэргэжилтнүүд очиж зориулалтын уурга ашиглан барьж авч торонд хийгээд мал эмнэлгийн газарт аваачиж үзүүлжээ.

Үзлэгээр бамбаруушны биед ямар нэгэн гэмтэл шарх, сорвигүй, эрүүл болохыг тогтоосон. Иймээс яг одоо байгальд нь тавихаар авч явж байна” гэв. Айлын гадаа ирсэн бамбарууш нь энэ хавар төрсөн бөгөөд бие даан амьдрах чадвартай болсон аж.

Categories
мэдээ нийгэм

Налайх дүүргийн ахмадын хорооны 30 жилийн ойг тэмдэглэлээ

Ахмадуудынхаа хийж бүтээсэн, өвлүүлэн үлдээсэн цадиг түүхээр чиг мөрөө болгож бодлого зорилтоо амжилттай хэрэгжүүлэн Налайх дүүргийнхээ Ахмадын байгууллагын 30 жилийн ойгоо амжилт бүтээл дүүрэн угтлаа.

Тэртээх 1988 оны дөрөвдүгээр сарын 29-ний өдөр тухайн үед бүртгэлтэй байсан 1330 гаруй ахмадыг төлөөлсөн 141 төлөөлөгч хуралдан Налайх дүүргийн ахмадын хороог байгуулж анхны даргаар тухайн үеийн намын хорооны ажилтан Мягмаржавыг, нарийн бичгийн даргаар Батцэнгэлийг тус тус сонгож баталж байсан түүхтэй ажээ.
30 жилийн баялаг түүхтэй ахмадын хороо өдгөө 3700 гаруй ахмадуудыг эгнээндээ нэгтгэн ахмад настны тухай хуулийн хэрэгжилтийг ханган, төрөөс ахмадын талаар явуулах бодлогыг дүүргийн ахмад настны хүрээнд хэрэгжүүлж, ахмадуудын эрх, ашиг сонирхлыг төлөөлөн илэрхийлж хамгаалах эрхэм зорилгын дор бодлого үйл ажиллагаагаа ахмад настнууд руу чиглүүлэн ажиллаж байна.

Налайх дүүргийн Ахмадын хорооны 30 жилийн ой, олон улсын ахмадын өдөрт зориулсан баярын үйл ажиллагааг дүүргийн Засаг даргын Тамгын газраас Ахмадын хороотой хамтран 2018 оны есдүгээр сарын 29-ны өдөр зохион байгууллаа. Тус үйл ажиллагаанд дүүргийн ИТХ-ын дарга Б.Нэргүй, Засаг дарга Ч.Раднаабазар, Захиргаа бодлого, төлөвлөлтийн хэлтсийн дарга Б.Мөнх-Оргил нарын албаны зочид төлөөлөгчид оролцож, ахмадууддаа баярын мэндчилгээ дэвшүүллээ.

2016- 2018 онуудад гурван жилийн хугацаанд цагаан сар, Олон улсын ахмадын баяр, Наурызын баярыг тохиолдуулан давхардсан тоогоор харьяалалгүй 5500 гаруй ахмад настныг хүлээн авч, хүндэтгэл үзүүлжээ.
Мөн байнгын асаргаатай болон ганц бие ахмад настнуудад эрүүл мэнд, нийгмийн халамж, нийгмийн даатгал, банкны үйлчилгээг гэрээр хүргэдэг болж, Монгол улсад анхдагч үйлчилгээг нэвтрүүлсэн байна.
Налайх дүүргийн Ахмадын хорооны 30 жилийн ой, олон улсын ахмадын өдрийг угтан зохион байгуулсан нэг том ажил бол олон жил ашиглагдаагүй байсан Засаг даргын Тамгын газрын дэргэдэх Ахмадын сувилалын үйл ажиллагааг нь эхлүүлсэн явдал юм. Ахмадын сувилалдаа нийт 9 ээлжээр 300 гаруй ахмад настныг хүлээн авч, сувилжээ.

Өнгөрсөн жилүүдтэй харьцуулахад ахмад настны амралт сувиллын үйлчилгээний хүртээмж нэг дахин, Ахмад настны өрхийн үйлдвэрлэлийг дэмжих санхүүгийн дэмжлэг нэг дахин, ахмад мэргэжилтний зөвлөх үйлчилгээний хамруулах ахмадын тоо гурав дахин нэмэгдэж, шинээр насны хишгийг 65-аас дээш насны ахмадуудад олгосон байна.

Налайх дүүргийн Ахмадын хорооны 30 жилийн ой, олон улсын ахмадын өдөрт зориулсан баярын үйл ажиллагааны үеэр шагналын хур бууж, төр засгийн олон хүндэт шагнал эзэддээ очсон юм.

Төрийн дээд шагнал Алтангадас одонгоор Аюушийн Цэрэн шагнагдаж, шагналаа дүүргийн удирдлагаасаа гардан авсан бол, нийслэл, дүүргийн болон Ахмадын хорооны хүндэт шагналаар олон ахмадууд шагнагдлаа.

Энэ үеэр Улаанбаатар чуулгын уран бүтээлчид ахмадууддаа урлаг, уран бүтээлийн дээжээсээ бэлэг барьсан юм.
Ийнхүү улсынхаа нийслэлийг илч гэрлээр түгээж ирсэн уурхайчдын өлгий нутгийнхаа өнөөдрийн бахдам түүхийг бүтээсэн ахмадууд, буянт буурлууд маань Ахмадын хорооныхоо 30 жилийн ойгоо өргөн дэлгэр тэмдэглэн өнгөрүүллээ гэж Налайх дүүргийн ЗДТГ-аас мэдээллээ.