Categories
мэдээ нийгэм

Чех улс 15 тэргэнцэр манай улсад бэлэглэлээ

Өнөөдөр хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд туслах зорилгоор Чехийн Засгийн газрын буцалтгүй тусламжаар 9056 еврогийн үнэ бүхий нийт 15 хүүхдийн тэргэнцрийг хандивлалаа.

Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл энэ үеэр хэлсэн үгэндээ “Өнөөдөр ийнхүү ГССҮТ орчин үеийн 10 тэргэнцэртэй болсонд баяртай байна. Эмчилгээнд орох шаардлагатай хүүхдүүдийн эмчилгээнд уг тэргэнцэр ач холбогдолтойгоос гадна, эмч, сувилагч нарын ачаалал багасах юм.

БНЧУ-ын Элчин сайдын яамд бидний зүгээс гүн талархаж байгаагаа хэлмээр байна. Ер нь Чех улстай бид социализмын үед нэг дээвэр дор байсан. 1990-ээд оноос хойш хэдий бүх социалист орон манайд үзүүлэх тусламжаа зогсоосон. Харин хөгжлийн тусламжаа зогсоогоогүй ганц улс бол Чех.

1990 оноос өнөөдрийг хүртэл 48 сая ам.долларын буцалтгүй тусламжийг бидэнд үзүүлсэн. Энэ дундаас 1.3 тэрбум төгрөгийг эрүүл мэндийн салбарт зарцуулаад байна. Түүнчлэн Эрдэнэтийн эмнэлэгт таван тэргэнцрийг өгч буй юм.

Цаашдаа зөвхөн тэргэнцрээр хязгаарлагдахгүй, тоног төхөөрөмжийн нийлүүлэлтийн талаар Элчин сайдын яамтай ярилцаж байгаа. 2018, 2019 оны төсөвт бид эмнэлгийн салбарт шаардагдаж байгаа тоног төхөөрөмжийг төсвийг суулгаж байна” гэлээ.

Categories
мэдээ нийгэм

Ажлын хэсэг орон нутагт ажиллаж байна

ОБЕГ-ын Давтан сургалт, сэргээн заслын төвийн эмчилгээ эрхэлсэн орлогч дарга, хошууч Д.Хонгороор ахлуулсан ажлын хэсэг орон нутагт ажиллаж байна.

Төв, орон нутгийн алба хаагчдын эрүүл мэндийг хамгаалах, өвчлөлөөс урьдчилан сэргийлэх, эрүүл мэндийн байдалд үнэлэлт дүгнэлт өгөх, мэргэжлээс шалтгаалах өвчний судалгаа хийх, эрүүл мэндийн чиглэлээр дунд хугацаанд авч хэрэгжүүлэх арга хэмжээний санал, хөтөлбөрийг боловсруулах зорилготой ажлын хэсгийн бүрэлдэхүүн Өвөрхангай, Баянхонгор, Говь-Алтай, Ховд, Увс, Завхан аймгуудад ажиллах юм.

Өнөөдрийн байдлаар Өвөрхангай, Баянхонгор аймгийн Онцгой байдлын газарт ажиллаж, алба хаагчдыг эрүүл мэндийн үзлэг оношилгоонд хамруулаад байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Их хэмжээний авлига авсан хэргээр ажлаас нь чөлөөлжээ

МХЕГ-ын Экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын газрын дарга Б.Аззаяа, тус газрын Экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын газрын Хорио цээр, стандартын хяналтын хэлтсийн дарга Н.Баярсайхан нарыг бусдаас их хэмжээний авлига авчсан хэргээр ажлаас нь чөлөөлжээ. Тодруулбал, тэд 500 гаруй сая төгрөг хахуульд авсан хэргээр энэ оны эхээр АТГ-т шалгагдаж байсан.

Тус хавтаст хэрэг одоогоор Нийслэлийн прокурорын газарт хянагдаж байгаа гэх мэдээлэл байгаа юм. Анхан шатны шүүхэд хавтаст хэрэг нь одоогоор ирээгүй аж. Улмаар МХЕГ-аас энэ хоёр даргыг албан тушаалаас нь түдгэлзүүлсэн ч, өнөөдрийг хүртэл орных нь хүнийг томилоогүй, хэлтсийн дарга нь давхар орлож байгаа юм байна.

Categories
мэдээ улс-төр

Чуулганы нээлтэд 75 гишүүний 70 нь оролцжээ

УИХ-ын намрын ээлжит чуулган өчигдөр нээлтээ хийсэн. Чуулганы нээлтэд бүрэн эрхээ хэрэгжүүлж буй 75 гишүүний 70 нь оролцжээ. Харин Б.Баттөмөр, Л.Болд нар чөлөөтэй, Я.Санжмятав, Б.Саранчимэг, Ц.Цогтбаатар нар гадаадад томилолтой байсан юм байна. Намрын чуулган нээлтээ хийх эхний өдөр байсан учраас гишүүд товлосон цагаасаа хоцролгүйгээр ажилдаа иржээ.

дд

НЭРС

ХУРАЛДААНД ИРСЭН ЦАГ

дд

НЭРС

ХУРАЛДААНД ИРСЭН ЦАГ

1

Н.АМАРЗАЯА

09:43

39

М.ОЮУНЧИМЭГ

09:53

2

Т.АЮУРСАЙХАН

09:48

40

Л.ОЮУН-ЭРДЭНЭ

09:49

3

О.БААСАНХҮҮ

09:54

41

Б.ПҮРЭВДОРЖ

09:54

4

Ё.БААТАРБИЛЭГ

09:52

42

Ш.РАДНААСЭД

09:26

5

Х.БАДЕЛХАН

09:49

43

Я.САНЖМЯТАВ

Гадаад томилолт

6

С.БАТБОЛД

09:56

44

Д.САРАНГЭРЭЛ

09:54

7

Ж.БАТЗАНДАН

09:51

45

Б.САРАНЧИМЭГ

Гадаад томилолт

8

Б.БАТЗОРИГ

09:53

46

Я.СОДБААТАР

09:53

9

О.БАТНАСАН

09:50

47

О.СОДБИЛЭГ

10:06

10

Б.БАТТӨМӨР

Эмнэлгийн чөлөө

48

Г.СОЛТАН

09:56

11

Б.БАТ-ЭРДЭНЭ

09:50

49

Д.СУМЪЯАБАЗАР

09:57

12

Ж.БАТ-ЭРДЭНЭ

09:51

50

А.СҮХБАТ

09:55

13

М.БИЛЭГТ

09:29

51

Д.ТОГТОХСҮРЭН

09:49

14

Л.БОЛД

Чөлөөтэй

52

Г.ТЭМҮҮЛЭН

09:48

15

Х.БОЛОРЧУЛУУН

10:03

53

Д.ТЭРБИШДАГВА

09:54

16

С.БЯМБАЦОГТ

09:53

54

Ч.УЛААН

09:52

17

Ж.ГАНБААТАР

09:31

55

Б.УНДАРМАА

09:52

18

Д.ГАНБОЛД

09:47

56

А.УНДРАА

09:55

19

Ц.ГАРАМЖАВ

09:56

57

Н.УЧРАЛ

09:58

20

Ц.ДАВААСҮРЭН

09:58

58

Д.ХАЯНХЯРВАА

09:50

21

Д.ДАМБА-ОЧИР

09:48

59

Ч.ХҮРЭЛБААТАР

09:50

22

Б.ДЭЛГЭРСАЙХАН

09:51

60

Ц.ЦОГЗОЛМАА

09:45

23

Б.ЖАВХЛАН

10:00

61

Д.ЦОГТБААТАР

Гадаад томилолт

24

C.ЖАВХЛАН

09:49

62

Н.ЦЭРЭНБАТ

09:48

25

Г.ЗАНДАНШАТАР

09:55

63

С.ЧИНЗОРИГ

09:49

26

Д.ЛҮНДЭЭЖАНЦАН

09:51

64

Б.ЧОЙЖИЛСҮРЭН

09:49

27

Л.МӨНХБААТАР

09:47

65

Л.ЭЛДЭВ-ОЧИР

09:50

28

Ж.МӨНХБАТ

09:45

66

Б.ЭНХ-АМГАЛАН

09:46

29

Ц.МӨНХ-ОРГИЛ

09:56

67

Л.ЭНХ-АМГАЛАН

09:22

30

Г.МӨНХЦЭЦЭГ

09:48

68

Ж.ЭНХБАЯР

09:54

31

Д.МУРАТ

09:52

69

Л.ЭНХБОЛД

09:51

32

З.НАРАНТУЯА

09:52

70

М.ЭНХБОЛД

09:22

33

Б.НАРАНХҮҮ

09:55

71

Н.ЭНХБОЛД

09:51

34

Н.НОМТОЙБАЯР

09:55

72

Ө.ЭНХТҮВШИН

09:53

35

Х.НЯМБААТАР

09:56

73

С.ЭРДЭНЭ

09:54

36

Ц.НЯМДОРЖ

09:42

74

Д.ЭРДЭНЭБАТ

09:53

37

Н.ОЮУНДАРЬ

09:57

75

Ж.ЭРДЭНЭБАТ

09:53

38

Д.ОЮУНХОРОЛ

09:48
Categories
мэдээ нийгэм

Эрчим хүч хэрэглэгчдийг сургалтанд хамруулав

Баянхонгор аймгийн Мэргэжлийн хяналтын газраас Баянхонгор суманд үйл ажиллагаа явуулж буй эрчим хүч хэрэглэгч 20 аж ахуйн нэгж байгууллагын удирдах албан тушаалтан, холбогдох инженер техникийн ажилтнуудад цахилгаан, дулааны тоног төхөөрөмжийн техник, ашиглалт аюулгүй ажиллагаа түүнд тавигдах шаардлага, тоног төхөөрөмжийн засвар шинэчлэлтийн талаар салбарын сургалтыг зохион байгуулж хууль эрх зүйн болон аюул эрсдэлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр мэдлэг, мэдээлэл өгчээ.

Categories
мэдээ нийгэм

“ICT-ЕХРО-2018” үзэсгэлэн үргэлжилж байна

Жил бүр уламжлал болгон зохион байгууллагддаг мэдээллийн технологийн салбарын шинэ, шилдэг бүтээгдэхүүний “ICT-Expo-2018” үзэсгэлэн 9-р сарын 30, 10-р сарын 01, 02-ны өдрүүдэд “Мишээл экспо” төвд “ДИЖИТАЛ ХӨГЖИЛД ХАМТДАА” уриан дор 12 дахь удаагаа зохион байгуулагдаж байна.

Засгийн газрын тохируулагч агентлаг – Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газраас уг үзэсгэлэнг зохион байгуулж байгаа бөгөөд мэдээллийн технологийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн болон хувийн хэвшлийн байгууллагууд оролцож, техник технологийн дэвшил, шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээгээ олон нийтэд танилцуулж байна.

Тус үзэсгэлэнд нийслэлийн Мэдээллийн технологийн газраас нийслэлээс үзүүлж байгаа төрийн үйлчилгээний шат дамжлагыг багасгаж, төрийн үйлчилгээг цахимжуулах, чанар, хүртээмж, стандарт, иргэдийн өргөдөл, санал хүсэлт, гомдол шийдвэрлэлтийн үйл явцыг хурдасгах,лавлагаа, мэдээллийг сайжруулах зорилгоорхийсэн системүүдийнхээ талаар иргэд олон нийтэд танилцуулж байнагэж нийслэлийн Мэдээллийн технологийн газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Хүрмэн сумын соёлын төвийг бүрэн засварлаж ашиглалтад оруулав

Хүрмэн сумын Соёлын төв 2008 онд ашиглалтад орсон. Зайлшгүй шаардлагын улмаас 10 жилийн дараа их засвар хийжээ.

Дээвэр, фасад, гадна талбайн тохижилт явган хүний зам, гэрэлт цамхаг, цонх, дотор сангийн шугам хоолойг бүрэн сольж, орчин үеийн чанар стандартад нийцсэн модон шалыг хийж урлаг, спортын үйл ажиллагааг зохион байгуулах ая тухтай нөхцөлийг бүрдүүлжээ.

Уг засварын ажил 7 сарын 20-нд эхэлсэн. Гэрээний хугацаанд манай аймгийн “Эвт цахирал” ХХК чанартай сайн гүйцэтгэсэн байгааг ашиглалтад хүлээн авах улсын комиссын гишүүд онцоллоо.

Тус суманд тусдаа спортын заал байхгүй бөгөөд соёлын төвийг урлаг, спорт гэсэн 2 чиглэлээр ашигладаг нь хүндрэлтэй байдаг гэнэ.

Categories
мэдээ утга-зоxиол

Ерөнхийлөгч асан П. Очирбатын “Тэнгэрийн цаг” дурсамж ном англи хэл дээр гарлаа

Монгол улсын анхны Ерөнхийлөгч Пунсалмаагийн Очирбатын “Тэнгэрийн цаг” дурдатгал номын Монгол Нийгэмлэг ТББ-аас эрхлэн гаргасан англи хэл дээрх орчуулгын хувилбарын нээлтийн үйл ажиллагаад хүрэлцэн ирж мэдээлэл бэлтгэхийг урьж байна. Нээлтийн арга хэмжээ Улаанбаатар хотын номын сан дахь Америкийн соёл мэдээллийн төвд 2018 оны 10-р сарын 4-ний өдрийн 18:00 цагт эхэлнэ. Монгол улсад 2003-2006 онд сууж байсан Элчин сайд Памела Слуц болон анхны Ерөнхийлөгч П. Очирбат нар нээлтэд оролцон нийтэд үг хэлнэ.

Энэхүү ном нь П. Очирбатын хөдөө орон нутгийн амьдралаас улс төрийн дээд албан тушаалд хэрхэн очсон талаар, ардчилалын цогц асуудлын талаар, социализмын өв уламжлал, иргэншил, ёсзүй, болон засгийн газрын иргэдийнхээ өмнө хүлээдэг хариуцлагын талаар өгүүлдэг юм. Уг арга хэмжээ нь олон нийтэд нээлттэй явагдах бөгөөд хөнгөн зуушаар үйлчилнэ.

Асууж лавлах зүйл байвал ЭСЯ-ны Олон нийттэй харилцах албаны paspress@usembassy.mn хаягаар болон 7007-6249 дугаараар холбогдоно уу.

Хэзээ: 2018 оны 10-р сарын 4-ний өдрийн 18:00 цагт

Хаана: Улаанбаатар хотын номын сан дахь Америкийн соёл мэдээллийн төв

Categories
мэдээ цаг-үе

С.Бямбацогт: Зоригтой шийдэл, шийдвэртэй алхам л чухал байна

Гэрэл зургийг Ц.МЯГМАРСҮРЭН

УИХ-ын гишүүн С.Бямбацогттой ярилцлаа.


-УИХ-ын намрын чуулган нээлтээ хийж байна. Намрын чуулганаар Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл багтсан байна билээ. Энэ төслийг хэлэлцэж амжих болов уу. Хэд хэдэн парламент дамжиж яригдлаа шүү дээ?

-Намрын чуулганаар хэлэлцэх чухал асуудлын нэг нь яах аргагүй Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл. Гэхдээ эхлээд ирэх оны төсвийг хэлэлцэж батлах учиртай. Үүний дараа Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хэлэлцэх нь илүү зохистой болов уу. Яагаад гэвэл эцэг хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтөд оочин цоочин хандаж огтхон ч болохгүй. “Долоо хэмжиж нэг огтол”-ж байж л дориун хууль гарна шүү дээ.

-Та УИХ-ын гишүүдийн хариуцлагын талаар байнга ярьдаг. Тиймдээ ч УИХ-ын чуулганы хуралдааны Дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсан. Гэхдээ хариуцлага алдсан гишүүнийг эргүүлэн татах асуудал энэ хуулиас хасагдаад байгаа. Үүнийг Үндсэн хуулийн өөрчлөлтөөр засах боломж байгаа юу. Ёс зүйн дэд хорооны даргын тань хувьд таны байр суурийг сонирхож байгаа юм л даа?

-Төрийн нэр хүнд унаж байгаа нь УИХ-ын гишүүд болоод төрийн албан хаагчдын хариуцлага ёс зүйтэй шууд холбоотой. Өөрөө чуулгандаа суудаггүй, хуралдаа ирдэггүй, хууль тогтоох үйл ажиллагаанд биечлэн оролцохгүй байж бусдаас хариуцлага нэхээд суух нь тэнэг явдал. Дэг журам, сахилга бат дээрээсээ эхэлж байж нийгэм зөв болно. Тэгээд ч УИХ-ын гишүүн гэдэг иргэдээс сонгогдсон иргэн болохоос дарга биш. Жирийн ажилтан хурууныхаа хээгээр цагаа бүртгүүлж, ажил таславал цалингаасаа хасуулдаг байхад гишүүн гэдгээр бамбайлж хариуцлагаас мултарч болохгүй. Тиймээс Дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулж хуралдааны ирцэд бүртгүүлэх, асуулт асуух, үг хэлэх, цахим тоолуураар санал өгөхөд биеийн давхцахгүй өгөгдөл (гарын хурууны хээ)-өөр идэвхждэг систем бүхий цахим тоолуур ашиглах асуудлыг хуульчилж өгсөн. Хоосон популизм хийдэг, микрофон, телевизийн камерын өмнө улс төрийн жүжиг тавьдаг байдлыг ч хязгаарласан заалт бий. Хэрэв гишүүн хэлэлцэж байгаа асуудалтай холбогдолгүй асуудлаар үг хэлвэл хуралдаан даргалагч нэг удаа сануулах, сануулгыг зөрчвөл тухайн үг хэлэх хугацааг дуусгавар болгохоор тусгайлан заасан.

Мөн нэгдсэн хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр оролцоогүй бол тасалсан өдрийн цалинг олгохгүй байхаар тогтоосон. Харамсалтай нь төсөлд анх тусгасан чуулганы хуралдааны гуравны нэгд суулгүй тасалсан болон байнга хоцордог гишүүнийг эргүүлэн татах, төрийн албан тушаалтан УИХ-д, төрд худал мэдээлэл өгвөл ажлаас нь халах хариуцлагын заалтууд хасагдсан. Энэ хасагдсан заалтуудыг Үндсэн хуульд суулгах ёстой гэсэн хатуу байр суурьтай байгаа. Тиймээс санал хураалтад заавал өөрийн биеэр оролцох, бусад гишүүний өмнөөс санал өгөхийг хориглох заалтыг Үндсэн хуульд давхар суулгах ёстой гэж үзсэн. Түүнчлэн хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хуралдаанд оролцоогүй гишүүнийг эргүүлэн татах заалтыг Үндсэн хуульд тов тодорхой оруулах ёстой юм. Ингэж үзсэн учраас нэмэлт өөрчлөлтийн төсөлд “Улсын Их Хурлын гишүүн Үндсэн хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байгаа нь түүнийг гишүүнээс эргүүлэн татах үндэслэл болно” гэсэн үг өгүүлбэр оруулсан. Иргэд сонгогчдыг төлөөлнө, тэдний элч нь байна, зарц нь байна гэж сонгогдчихоод ажлаа хийхгүй байгаа хүнийг эргүүлэн татдаг байх нь монгол төрийн төлөвшилд нэн тустай.

-Та өмнө нь “Монгол Улс 78 толгойтой болчихсон” гэж шүүмжилж байсан. Энэ 78 толгой бие биендээ хөндөлсөөд ажил хийлгэхгүй байгаа учраас Үндсэн хуулийн өөрчлөлт хэрэгтэй байна гэсэн үг үү?

-Монголд засаглалын хямрал нүүрлэсэн гэх үгийг мөн ч их сонсож байна. Тэр засаглалын хямралын үндэс нь хууль тогтоох байгууллага нь гүйцэтгэх эрх мэдэлдээ хутгалдсан, гүйцэтгэх засаглал нь УИХ, Ерөнхийлөгчдөө барьцаалагдсан явдал шүү дээ. Нэг ёсондоо Засгийн газрынхаа хөлийг нь тушчихаад ташуурдаад байгаа байхгүй юу. Энэ зовлонг үе үеийн Засгийн газар, Ерөнхий сайд амсч байна. Ийм байдлаас болж дөрвөн жил насалдаг Засгийн газар гэж байхгүй болсон. Тиймээс УИХ зарим бүрэн эрхээсээ зоригтой татгалзах ёстой. Хамгийн түрүүнд УИХ сайд нарыг томилдог томилгооны эрхээсээ татгалзаж Ерөнхий сайдад энэ эрх мэдлийг өгөх нь зөв. Ингэж байж Засгийн газар бие даан танхимаар ажиллах, хариуцлага хүлээх бүрэн боломж бүрдэнэ. Яг ийм байдлаар Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төсөлд “Ерөнхий сайд Засгийн газрын гишүүнийг томилсон, чөлөөлсөн, огцруулсан шийдвэрийг Улсын Их Хуралд танилцуулж, Ерөнхийлөгчид хүргүүлснээс хойш 72 цагийн дотор Ерөнхийлөгч батламжилна” гэсэн заалт оруулсан. Гэхдээ үүнийг бүр улам илүү төгөлдөржүүлэх ёстой. Нэгэнт хүчтэй Ерөнхий сайдтай, ажил хийдэг хариуц-лагатай гүйцэтгэх засаглалтай байя гэж байгаа бол Үндсэн хуульд Ерөнхий сайдын, Зас-гийн газрын бүрэн эрхийг тов тодорхой тусгаж өгөх хэрэгтэй. Өнөөдрийн Үндсэн хуульд Ерөнхийлөгчийн бүрэн эрх, УИХ-ын бүрэн эрх гэж байгаад байгаа хэрнээ Засгийн газрын бүрэн эрхийн талаар юу ч байхгүй бүрхэг бүдэг орхигдуулсан тал бий.

-Таны хэлдгээр УИХ, цаашлаад Ерөнхийлөгч, сүүлийн үед Захиргааны шүүхэд хүртэл барьцаалагдах болсон Засгийн газраас бодлогын том зоригтой шийдэл хүлээх нь зөв үү?

-Аль ч Засгийн газрын гол үүрэг бол ерөөсөө өнөө маргаашаа аргацаах биш хөгжлийн бодлогодоо нийцсэн, нийтлэг эрх ашигтаа чиглэсэн, холыг харсан үйл ажиллагаа явуулах. Засгийн газрын хувьд нэн түрүүнд анхаарч хэрэгжүүлэх, хийх ёстой ажил нь УИХ-аар баталсан “Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030”-ыг хэрэгжүүлэх явдал шүү дээ. Түүн дээр үндэс-лэн боловсруулсан Үйл ажиллагааны хөтөлбөрөө ажил болгох ёстой. Нэгэнт хүрэх чиг, очих газар, биелүүлэх зорилт нь тодорхой байхад үүнийгээ л хийх хэрэгтэй. Түүнээс биш өөр зүйл яриад, өнгө засал төдий зүйлд хэт их ач холбогдол өгөөд явж таарахгүй. Хүний амьдрал богино. Энэ богинохон амьдралдаа монгол хүн бүр энэ улс орноо хөгжсөн байхыг, илүү дэвжиж өөдөлсөн байхыг нүдээрээ харахыг хүсч байгаа. Олон жил яригдсан хөгжлийн том асуудлууд бодит биелэлээ олохыг хүлээсээр цөхөж байна. Үр хүүхдэдээ өөдтэйхөн улс орон үлдээхийг мөрөөдөж суугаа. Засгийн газрын ажил бол ердөө энэ бүхнийг хийх л юм шүү дээ. Тэгвэл гүйцэтгэх засаглалыг ажил хийхэд нь саад болоод байгаа тэр хүлээснээс нь гаргахын тулд юуг, хэрхэн өөрчлөх вэ гэдэг их чухал. Одоо Улсын Их Хурал төсөв хэлэлцэх гэж байна. Энэ үед бидний яриад байгаа нөгөө засгаа барьцаалах асуудал чинь жинхэнэ хүчээ авдаг байхгүй юу. Монгол Улсын нэгдсэн төсөв талын нэг тарж, жалгын нэг жаахан байр сав болж, өрийн тааз нэмэгдэж, хөгжлийн бодлого алдагддагийн гол шалтгаан нь ердөө л энэ. Тиймээс Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төсөлд төсвийн талаарх УИХ-ын бүрэн эрхийг илүү тодруулж өгч байгаа. Улсын төсвийн төлөвлөлтийн талаар Засгийн газрын хариуцлагыг нэмэгдүүлэхээр тусгасан. УИХ тухайн жилийн улсын төсвийг хэлэлцэн батлах явцдаа Засгийн газрын зөвшөөрөлгүйгээр зардлын шинэ төрөл үүсгэх, зарлага нэмэгдүүлэхийг шууд хориглоно гэж заасан. Ингэхгүйгээр төсөв төсөв биш болно.

-“Давхар дээл”ийг тайлах асуудлыг Үндсэн хуулийн өөрчлөлтөөр шийдэх боломж бий юу. Таны бодлыг сонирхъё?

-Засгийн газар, Ерөнхий сайд асуудлаа “ногоон гэрэл”-ээр явуулж байхын тулд танхимаа дандаа УИХ-ын гишүүдээр бүрдүүлэх явдал их гардаг. Энэ нь эргээд хууль тогтоох байгууллага болоод гүйцэтгэх засаглалын чиг үүрэг хоорондоо холилдоход хүргээд байна. Үүнийг засахын тулд Үндсэн хуульд Засгийн газрын гишүүн УИХ-ын гишүүнээр давхар ажиллахыг хязгаарласан заалт заавал байх ёстой болж байгаа биз. Тиймээс энэ төсөлд “Ерөнхий сайд, гишүүдийн гуравны нэгээс илүүгүй нь Улсын Их Хурлын гишүүн байж болно” гэж хуульчлах нь хамгийн зөв хувилбар болох байх.

-Төрийн албан хаагчдыг сонгуулийн дараа хоморголон халдаг, төрийн алба чадваргүй хүмүүсээр дүүрдэг, үүний урхагаар төрд авлига, хүнд суртал нүүрлэдэг байдал газар авч байгааг яаж засах вэ?

-Ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхлэх Төрийн албаны тухай хууль чухам үүнийг л засахад чиглэгдсэн. Гэхдээ бүх зүйлийг энэ хуулинд найдаад орхиж болохгүй. Тийм учраас Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд төрийн албаны дархлааг бэхжүүлэхтэй холбоотой заалт орсон. Тухайлбал, төрийн улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагчийг улс төрийн шалтгаанаар болон сонгуулийн үр дүнгээр төрийн албанаас халах, чөлөөлөхийг хориглохоор байгаа. Шат-лан дэвших, чадахуйн (мерит) зарчимд суурилсан хариуцлагатай томилгоог бий болгохыг зорьж байна. Энэ хүрээнд “Төрийн улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагчийг улс төрийн шалтгаанаар ялгаварлан гадуурхах, сонгуулийн үр дүнгээр болон хуульд зааснаас бусад үндэслэлээр төрийн албанаас халах, чөлөөлөхийг хориглоно. Төрийн жинхэнэ алба нь мэргэшсэн, тогтвортой, эргэх хариуцлагатай байх, шатлан дэвших зарчимд үндэслэх бөгөөд түүний хэрэгжилтэд төрийн албаны төв байгууллага хяналт тавина” гэсэн заалт энэ төсөлд туссан. Төрд нам дагасан нь биш мэдлэг чадвартай нь ажилладаг байх учиртай. Түүнээс биш төр авлигачид, хүнд сурталтан үүрлэдэг оромж биш.

-Орон нутагт улстөржилт, түүнээс үүдэлтэй талцал хуваагдал дээд цэгтээ хүрсэн. Үүнийг засах ганц арга нь сум, дүүргийн Засаг даргыг нам нэр дэвшүүлэх биш иргэд өөрсдөө сонгох явдал гэсэн байр суурь их байна л даа…

-Яг үнэн. Сумын Засаг даргыг иргэдээс нь сонгодог, аймгийн Засаг даргыг Ерөнхий сайд шууд томилдог байх нь зөв. Тэгэхгүй бол аймгийн Иргэдийн хурал гэхэд л өнөөдөр иргэдээ төлөөлж чадахгүй байна. Тэнд амин хувийн эрх ашгаараа барьцалдсан, нам дамжсан, өөрсдийнхөө атгаг сонирхолд автсан хэсэг хүмүүс Засаг даргыг томилдог, бас элдэв шалтаг гарган огцруулдаг буруу жишиг тогтоод байна. Үүнээс болж аймаг, орон нутгийн хөгжил хөгжлийн бэрхшээлтэй болчихлоо. Энэ янзаараа байвал тэнд ажил хийдэг хүн байхгүй болох нь. Аймгийн Иргэдийн хурал нутгийн өөрөө удирдах байгууллага биш ажил хийх гэсэн хүний “нугасыг нь тасалдаг” газар болох нь. Ерөнхий сайд аймгийн Засаг даргыг шууд томилдог болчихвол эргээд тэр хүндээ шаардлага тавих, хариуцлага тооцоход ч амар. Бид чинь ямар холбооны улс биш дээ. Хөдөө орон нутагт, аймаг сумдад ажил явахгүй болсны гол шалтгаан энэ.

Сүүлдээ бүр энэ улстөржилт хэрээс хэтэрч аймаг сумандаа жижиг худалдаа наймаа эрхэлдэг хүмүүст хүртэл хүндрэл учруулж байна. Аль намынх вэ гэдгээс нь болж ажил үйлчилгээ эрхлэх зөвшөөрлөөр нь хүртэл хавчиж гадуурхах болсон. Энэ байдал боловсрол, эрүүл мэндийн байгууллага руу хүртэл хальж мөрөөрөө ажлаа хийж яваа хүмүүс хэлмэгдэх боллоо. Гэр бүл ах дүүс дотор хүртэл намаас болж талцсан хэрүүл тэмцэл хүчээ авсан. Тиймээс сумын Засаг даргыг иргэдээс сонгодог, харин аймгийн Засаг даргыг Ерөнхий сайд шууд томилдог байх нь магадгүй хамгийн зөв хувилбар байх. Гэхдээ Үндсэн хуульд гурван мянган хүнтэй сумыг бараг гурван зуун мянган хүнтэй хотын дүүрэгтэй адилтгах, хоёр зуу хүрэхгүй өрхтэй хөдөөгийн багийг арван мянга давсан хүн амтай хороотой нэг эрэмбэд тавих нь хэр зохистой вэ гэдгийг одоо нухацтай авч үзэх зайлшгүй шаардлагатай. Суманд бол иргэд бие биесээ таних учраас хэнийгээ Засаг даргаар сонгох вэ гэдгээ амархан шийдчихэж болно. Харин дүүрэгт бол өөр болчихож байгаа юм. Тэгэхээр асуудлыг зөвхөн ганцхан өнцгөөс харах биш, олон талаас нь харж, дүгнэж байж хамгийн зөв шийдэлд хүрэх нь чухал.

-У.Хүрэлсүхийн Засгийн газрын үйл ажиллагаанд та ямар дүн тавих вэ. 2016 оны сонгуулиар МАН-ын Мөрийн хөтөлбөрийг ахалж боловсруулсан хүний хувьд Засгийн газрын Үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилт ямар байна гэж дүгнэж байгаа бол?

-Яахав, эдийн засгийн өсөлт 6.3 хувьтай байна. Энэ бол сайн үзүүлэлт. Төсөв ашигтай гарч, гадаад худалдааны тэнцэл ч муугүй байна шүү дээ. Мөрийн хөтөлбөрийн тухайд ахмадууд маань “Насны хишиг”-тэй, амаржсан эхчүүд “Цалинтай ээж”-ийн мөнгөтэй, оюутнууд маань босго намхан “Боловсролын зээл”-тэй гээд боломжийн хэрэгжиж буй зүйлс бий. Саяхан багш, эмч, соёл урлагийн ажилтнуудын цалинг бага боловч нэмлээ. Ирэх онд төрийн албан хаагчдын цалинг 20 хувь нэмэгдүүлэх тухай ярьж байна. Улс орон өмнө нь тавьсан өр ширээ нимгэлж л байна. Гэхдээ энэ бүхэн одоо санаа амар сууж болно гэсэн үг биш. Ам.долларын ханш өсөж буйг зүгээр анхааралтай ажиглах биш, эрсдэлийг нь урьтаж харж, угтаж ажил хиймээр байна. Шатахууны үнийн өсөлт алслагдсан бүсийн иргэдэд багагүй дарамт болсоор байгаа шүү дээ. Дахиад ч өсөж болзошгүй эрсдэл цаана нь бий. Хэдийгээр энэ бүх эрсдэл гадаад хүчин зүйлээс шалтгаантай ч бид дотоод нөөц боломж юу байна, түүнийгээ бүрэн шавхах ёстой. Мөрийн хөтөлбөрөө бүрэн дүүрэн хэрэгжүүлэхэд онцгой анхаарах хэрэгтэй. УИХ хууль тогтоох байгууллага. Тэгвэл Засгийн газар УИХ-аар батлуулж хуулийн адил хүчин төгөлдөр болсон Үйл ажиллагааны хөтөлбөрөө нэг бүрчлэн хэрэгжүүлэхийн төлөө зүтгэхгүй бол цаг хугацаа хүлээхгүй. Нэн түрүүнд Мөрийн хөтөлбөрт туссан том төслүүдээ хөдөлгөх, эдийн засгийн эргэлтийг нь эрчимжүүлэх асуудлаа яаравчлах хэрэгтэй. Нийт хүүхдийн 80 хувьд нь биш, хүүхэд бүрт хүүхдийн мөнгийг өгмөөр байна. Тийм ч учраас би нэр бүхий гишүүдийн хамт хүссэн хүүхэд бүрт хүүхдийн мөнгө олгох тухай УИХ-ын тогтоолын төсөл боловсруулж өргөн барьсан. Мөрийн хөтөлбөр дээр үндэслэн боловсруулсан Засгийн газрын Үйл ажиллагааны хөтөлбөр бол амласан ажлын, нэн даруй хийж хэрэгжүүлэх ёстой зүйлийн жагсаалт болохоос биш, санал авах тунхаг биш гэдгийг дээр дооргүй бодох учиртай. Түүнээс гадна Монгол Улсын Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030 гэсэн урт хугацааны хөгжлийн бодлогоо тоосонд даруулалгүй ажил болгох ёстой. Тэнд хэдэн онд ямар түвшинд хүрсэн байх вэ гэдэг зорилт нь, түүний тулд юу хийх ёстой вэ гэдэг арга зам нь тов тодорхой бий. Холын харааны шил болсон энэ бодлогоо сөхөж харахгүй сохор хүн шиг дороо эргэлдээд байвал улс орон яаж өөдлөх юм бэ. Улстөржиж, ул шагайж, ирээдүйгээ зөвхөн сонгуулийн дөрвөн жилийн мөчлөгөөр хардаг үхээнц байдлаасаа аль ч нам салах цаг болсон.

-Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн төсөл санаачилсан байсан. Энэ хуулийн ач холбогдол чухам юу вэ. Бас Ж.Энхбаяр нарын гишүүдтэй хамт Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах төсөл боловсруулж сая өргөн барьсан байна лээ…

-Бид өнөөдөр гэмт хэрэгтэнтэй тэмцээд байна. Энэ нь зүй ёсны асуудал. Гэхдээ зөвхөн энэ асуудалдаа анхаараад гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажилд хөнгөн назгай байдлаар хандаж ирсэн. Өөрөөр хэлбэл гэмт хэрэгтэн төрөхөөс, гэмт хэрэгтэн болохоос урьтаж сэргийлэх ажлыг дутуу хийж ирсэн. Хүн бүр, иргэн бүхэн гэм буруутай зүйлийн хажуугаар нүдээ анин өнгөрөх биш түүнийг илрүүлэх, илчлэх нүд чих нь байж чадвал гэмт хэрэг буурна. Чухам үүнд л Гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн мөн чанар оршиж байгаа юм. Гэмт хэрэг төдийгүй зөрчлөөс хэрхэн сэргийлэх вэ гэдэг асуудлыг тодотгож өгснөөрөө одоо байгаа Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хуулиас өөр л дөө. Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэхэд хувь нэмрээ оруулсан иргэдийг урамшуулна. Урьдчилан сэргийлэх ажлыг хариуцах эзэнтэй, үр дүнг нь тооцох тогтолцоотой, гэмт хэрэгт судалгаа дүн шинжилгээ хийх бүтэц, мэдээллийн бааз суурьтай болох юм. Уурын мунхагаас болж хүний эрх чөлөөнд халдвал ийм ялтай шүү гэдгийг, хотын хөдөлгөөнд оролцохдоо ийм дүрэм зөрчвөл тийм торгуультай шүү гэдгийг, хууль мэдэхгүйгээсээ болж хударгагүй хүний золиос болвол ийм аюултай шүү гэдгийг урьдчилж ойлгуулах, бүх нийтийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх асуудал энэ хуулийн төслийн нэг амин сүнс нь. Гэмт хэрэг гарах орчинг байхгүй болговол, гэмт хэрэгтэн төрөх үндсийг таслан зогсоож чадвал хэдэн хүний амь нас, эрүүл мэнд, хэдий хэмжээний эд хөрөнгийг гэмт халдлагаас хамгаалж чадах вэ гэдгийг бодох цаг болсон. Бодох биш, бүр бодит ажил болгон хийх цаг болсон. Урьдчилан сэргийлэх ажилд зарцуулсан багахан мөнгө уулын чинээ хар толбо нийгэмд, нийтэд тусахаас сэргийлж чадна. Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах төслийг өргөн барьсан. Энэ хууль батлагдвал зэвсэгт хүчин, хилийн цэрэг, цагдаа, тагнуул, онцгой байдал, шүүхийн шийдвэр, шүүх шинжилгээний алба хаагчдын маань 36 сарын үндсэн цалинтай тэнцэх тэтгэмж одоо байгаа хэвээрээ үлдэнэ. Бас чөлөөнд гараад авах тэтгэврийнх нь хэмжээ нэг ч төгрөгөөр буурахгүй болно гэдгийг хэлэх байна. Бид төрд тангараг өргөсөн алба хаагчдынхаа эрх зүй нийгмийн байдлыг дордуулж хэрхэвч болохгүй.

-Намрын чуулганаар зайлшгүй хэлэлцэх шаардлагатай ямар асуудлууд байна вэ?

-Ирэх оны төсөв гэдэг Монгол хэмээх айл ирэх онд ямар төсвөөр яажшуухан амьдрах вэ гэдгээ шийдэх асуудал. Тэгэхээр төсвөө зөв батална гэдэг маш чухал. Одоо мөдхөн өвөл болно. Дахиад л Улаанбаатарын утааны асуудал сөхөгдөнө. Утаа болохоо байлаа гэж дээр дооргүй халаглан ярьснаар, боож үхлээ гэж бүгдээрээ талбай дээр очиж хэвтсэнээр энэ асуудлыг шийдэхгүй. БНСУ-ын 500 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийг утаатай тэмцэхэд зарцуулна гэсэн өнөө хэр нь дорвитой шийдэл, даацтай ажил харагдахгүй л байна. Хятадын нэг тэрбум ам.долларын зээлийг юунд яаж зарцуулах вэ гэдгээ одоо болтол яг таг тодорхой болгосон зүйл байна уу. Энэ зээлүүд өмнө нь АН-ын үед авсан зээлүүд шиг өндөр хүүтэй, богино хугацаатай, арилжааны зээл биш, урт хугацааны хөнгөлөлттэй зээл учраас тодорхой далайцтай том үр дүн гарах зүйлдээ зарцуулах ёстой. Нөгөөтэйгүүр бид өнөө маргаашаа аргацаах биш улсаараа том амбицтай байх ёстой. Үүний тулд тодорхой том бодлого дэвшүүлж том төслүүдээ зоригтой хөдөлгөх учиртай. Айлаар, хүнээр бол зөвхөн гал тогоондоо эргэлдээд байх биш, гадаах ажлуудаа цэгцэлмээр байна. Таван толгойгоо эдийн засгийн эргэлтэд оруулж, үр шимийг нь ард нийтээрээ хүртэх, иргэн бүрт өгсөн 1072 хувьцааг амь оруулах цаг нь болсон. Бүр 2008 онд л Тавдугаар цахилгаан станц барина гээд л ярьж байсан. Арван жил өнгөрчихөөд байхад ярьсаар л. Нэг тийм ярьдаг, гацаадаг чөтгөрийн тойрогт орчихлоо. Тавдугаар цахилгаан станц барина гэж байгаад Таван толгойд станц барина гээд л таг болсон. Таван толгойн станцын төсөл нь Багануурын цахилгаан станцын чимээнд дарагдсан. Багануур нь одоо бас яах нь мэдэгдэхээ байсан. Оюу толгой Монголоос эрчим хүчээ авъя гэтэл нийлүүлэх цахилгаан станцаа бид бариагүй л сууж байна.

Шинэ төмөр зам барина гэж бариагүй төмөр замаа зэвэнд идэгдтэл бахирлаа. Өргөн нарийн цариг гэж маргасаар байтал өчнөөн жил өнгөрлөө. Төмөр зам нь бидэнд хэрэгтэй учраас бүдүүн нарийн нь хамаагүй одоо түүнийгээ хурдан барьж нүүрсээ зөөе л дөө. Засгийн газрын Үйл ажиллагааны хөтөлбөрт “Үйлдвэржилтийг дэмжих 21:100 хөтөлбөр хэрэгжүүлнэ” гээд тов тодорхой туссан. Энэ хөтөлбөрийг хэрэгжүүлье л дээ. 100 суманд импортыг орлосон экспортод чиглэсэн 100 үйлдвэр баригдчихвал тэнд ажилгүй хүн байхгүй болно. Түүхий эддээ нэмүү өртөг шингээж, олон мянган шинэ ажлын байр бий болгож, татварын бааз суурь маань өргөжөөд л ирнэ. Монгол хүн хийж бүтээж чаддаг гэдгээ харуулж түүндээ урамшина. Ийм хөтөлбөр ингэж хэрэгжүүлье гэсэн зорилт тавьсан бол түүнийгээ бид биелүүлэх л ёстой. Үйлдвэрлэл хөгжүүлэхэд бидэнд түүхий эд нь, ажиллах хүч нь бэлэн байна. Уг нь манай улсын экспортолж буй бараанд Европын холбооны Хөнгөлөлтийн ерөнхий системийн хүрээнд 7200, Япон улстай байгуулсан Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийн хүрээнд 5700 төрлийн бараанд тэдгээр улсын гаалийн тарифын хөнгөлөлтийг эдлэх боломж байгаад байдаг. Тэрийгээ бид өдий болтол ашиглаж чадахгүй байгаа нь харамсалтай. Олон жил ярьсаар байгаа зэс хайлуулах, гангийн үйлдвэрээ барьж хөгжлийн шинэ үеийг эхлүүлье. Орос, Хятадыг холбосон Хөгжлийн замаа цаасан дээр биш газар дээр барьцгаая. ШХАБ-д элсэнэ гэж дарцаглаж давхихаасаа илүү Хятад, Орос гээд дэлхийн хөгжлийн чиг хандлагыг хүчтэй тодорхойлж буй хөршүүдтэйгээ хөгжлийн бодлогоо хэрхэн уялдуулах вэ, авто зам, хийн болон нефтийн хоолой, цахилгаан дамжуулах агаарын шугам гэсэн хил дамнасан ямар том төслүүдийг яаж харилцан ашигтай хэрэгжүүлэх вэ гэдгээ шийдмээр байна шүү дээ. Бүх зүйлд зөвшилцөл ойлголцол чухал. Бид өнгөрсөн 28 жилийн хугацаанд өчнөөн талцаж хуваагдаж, өөр хоорондоо хэрүүл тэмцэл хийлээ. Юу хожив. Дандаа л нийтлэг том эрх ашигтаа нийцсэн бүхнийг нурааж, гацааж, эцэст нь бүгдээрээ хохирч өнөөдрийг хүрлээ. Тэгвэл бүгдээрээ хожихын төлөө, улсаараа урагшлахын төлөө нэгдээд нийлээд зүтгэе л дээ. Бид чинь нэг л монгол. Нэг нь зовж байхад нөгөө нь жаргана гэж байхгүй. Үр хүүхдэдээ зовлонт ирээдүй өвлүүлэхийг хэн ч хүсэхгүй. Тийм болохоор сайхан Монголын төлөө санаа зорилго нэг байж л амжилтад хүрнэ гэж би ойлгодог. Хөгжлийн газрын зураг нь бэлэн байхад одоо галт тэргээ хөдөлгөх цаг нь болсон. Мэдээж хэрэг энэ бүхний хөдөлгөгч хүч нь мөнөөх Үндсэн хуулийн өөрчлөлт. Зоригтой шийдэл, шийдвэртэй алхам л чухал байна.


Categories
мэдээ цаг-үе

Mcbeatz: “Люмино” хип хоп урсгалд анхны гэсэн бүгдийг хийсэн

“Люмино” хамтлагийн ахлагч, продюсер Mcbeatz буюу Д.Тэмүүжинтэй ярилцлаа.


-“Люмино” хамтлагийн 20 жилийн ой тохиож байна. Монголын орчин үеийн залуусын сүүлийн 20 жилийн түүхтэй танай хамтлаг зайлшгүй холбоотой шүү?

-Яахын аргагүй Монголд хип хоп гэдэг урсгал үүсч хөгжсөн жилүүдтэй “Люмино”-гийн замнал холбогдож байдаг юм. Учир нь хип хопын анхны гурван хамтлагийн нэг бол одооны “Люмино”. Тухайн үед “Байлдан дагуулагч” бүлэгт “Эрх чөлөө”, “Дайн ба Энх”, “Люмино” гэсэн хип хопын анхны гурван хамтлаг харьяалагддаг байлаа. Энэ гурван хамтлагаас одоо цагт манай хамтлаг л ганцаараа үлдсэн байна. Сүүлд нь “Мон-Та-Реп”, “Хоёр хүү” гэсэн хоёр хамтлаг нэмэгдэж таван хамтлагтай бүлэг болж байлаа. Эхлэл үеүдийн тухай би номон дээрээ товч бөгөөд ойлгомжтой бичсэн байдаг.

-Ном гэснээс таны бичсэн хип хоп хөгжмийн тухай ном 2011 онд гарч, тухайн оныхоо шилдэг борлуулалттай номоор тодорч байсныг санаж байна?

– Миний бичсэн хип хопын тухай “The Secret of Rap” ном бол их чанартай бөгөөд өнөө цагт нэгээхэн ч хийгдээгүй орчин үеийн урлагийн тухай бүтээл болсон гэж боддог. Тэр ч утгаараа өнөөдрийг хүртэл эрэлт ихтэй хэвээр байгаа байх аа.

-“Люмино” хорин жилийн турш нэг, нэгдмэл явсаар ирсний гол цөм нь юу вэ?

-2000-аад он бол Монголд хип хоп үүсч хэлбэрээ олж байсан он жилүүд байлаа. Хүүхэд залуучуудын дунд бүжгийн хамтлагийн мода халагдаж эхлэхэд дууны хамтлагууд моданд орж эхэлсэн. “10 жилийн анги бүрт нэг хип хоп хамтлаг байдаг” гэсэн судалгааг тухайн үедээ л олон уншигчтай гэгддэг байсан “Чиний зураг” сонины газраас гаргасан байдаг. Тэгэхээр тоймгүй олон хамтлаг байсан болж таарч байгаа юм. “Люмино”-гийн хувьд анх ингэж удаан хугацааны турш хамтдаа цаашаа явна гэж төсөөлөөгүй байсан. 10 жилийн хүүхдүүд хоббигоороо дуу хийж эхлээд, тэрийг нь хүмүүс сонссоор тэр урмандаа л бид өдийг хүрсэн. Би энэ хамтлагийн продюсерийн ажлыг хийдэг. Миний ажил бол хамтлагийн дууны чиг хандлагыг хаашаа явах вэ гэдгийг тодорхойлж дуунуудаа зохиодог. Бид хамтлаг дотроо өөр өөрсдийн хариуцаж авсан ажилтай. 2000 оны сүүлээр гурвуулаа болох үедээ “Түүхэнд үлдэнэ” гэсэн ганц зорилго тавиад л ажилласан. Үүндээ хүрэхийн тулд бид тухайн үед маш шаргуу хөдөлмөрлөж маш их зүйлийг богино хугацаанд амжуулдаг байсан. Бидний зорилго нэг учраас бид багахан ухаан зараад энэ хүртэл хамтдаа явж ирсэн байх.

-“Люмино”-гийн дуунуудыг урлаг талаас нь харвал сүлэлдүүлэх шинж харагдаад байдаг. Өөрөөр хэлбэл, интертекстийн аргыг ашиглаж дуунуудаа бүтээдэг. Энэ нь танай дуунууд, уран бүтээлийн нэг онцлог болов уу?

-Энэ нэршлийн хувьд сайн мэдэхгүй юм байна. Бидний хэлдгээр бол сэмпл (sam­ple) ашиглах гэж ярьдаг. Энэ нь хуучны буюу өөр дууны хэсгийг дуундаа ашиглана гэсэн үг. Дэлхий дээр хип хоп өөрөө тэгж л үүссэн байдаг. Түрүүн зорилгын тухай ярьсан. “Люмино”-гийн анхнаасаа уран бүтээлдээ тусгасан зорилго бол монгол хип хоп гэж урсгал үүсгэх зорилготой байсан. Үүнийг 2000-аад оны бидний үндэсний хөгжим ашигласан хип хоп дуунуудаас сонсож болно. Ямарваа нэгэн орны урлаг соёл, ер нь бүх зүйл өөрийн оронд үүсээгүй соёлыг үүссэн орны соёлоос нь жишээ татаж суралцаад дараа нь өөрийн зүйлийг шингээж өөрийн юмтай болдог. Бид “Монгол хип хоп”, “Угсаатны хип хоп” гэдэг зүйлийг анх дуугаргаж үүсгэсэн ч түүнийг өмчлөхийг хүсээгүй. Үндэсний хөгжим дуугарч түүн дээр хэмнэл авцалдан дуугарах нь өөрөө “Монгол хип хоп” гэсэн жанрт харьяалагдах болсон. “Люмино”-гийн хийц бол ердөө л энэ. Үндэсний хөгжим ашигласан “Их гүрэн”, “Зам”, “Хайрла”, “Үнсэн хот”, “Ламбагуайн нулимс”, “Кармааны хулгайч”, “Free­style” гэх мэт олон дууг нэрлэж болно. Сонирхуулахад “Намайг дагаад цэнгэ” дуун дээр нийтийн дууны жинхэнэ төрмөл од П.Адарсүрэн агсаны дууны хэсгийг ашигладаг. Энэ тохиолдлын зүйл биш. “Байна аа хө!” гэдэг үгийг сонгож пянз үрсэн байдаг. 2003 оны үед хот руу нүүдэллэх их нүүдлийн цуваа дунд орчин цагийн нийтийн дуу утгаараа газар авч эхэлж байсан. Зарим хүмүүс нийтийн дууг үзэн ядаж байх тэр үед, тэр үеийн нийтийн дуу энэ үеийн нийтийн дуу хоёрын хооронд дэндүү ялгаатай гэдгийг харуулж, ямар ч урсгалын хаан бол хаан хэвээрээ л үлддэг гэсэн санааг харуулсан жишээ гэж бид үзэж байсан. Ер нь бид хэт гадныхныг дуурайж туйлшралгүй, моданд орж байгаа урсгалыг өөрийн юмтайгаа хослуулж өөрийн юмыг хийх нь чухал. Таны хэлдгээр сүлэлдүүлэх гэдэг бол аль ч орны хип хопд өргөн хэрэглэгддэг. Тэдэнд 1950-иад оны дуунуудаас эхлээд цэвэр бичлэгээрээ ухах юм зөндөө байна. Харин бидэнд “Баян-Монгол”, “Соёл-Эрдэнэ” гээд л болчихож байгаа юм. “Люмино”-г байгуулагдаж байх цаг үе энэ цаг үе шиг сайхан байгаагүй. Одоо хүсвэл хэн ч, ямар ч амжилтад хүрч болох сайхан цаг ирсэн. Аав, ээж нарын маань залуу байхдаа хөгжин цэнгэдэг байсан “Соёл-Эрдэнэ” хамтлагийн “Хөдөөгийн сайхан талыг зорино” гэдэг дууг энэ цаг үеийн залуучууд “Люмино-Хөдөө гаръя!” гэдэг дуу гарсны дараа тийм дуу байдаг байсныг олж мэдсэн жишээний. “Люмино”-гийн дуунуудыг сайн мэддэг сонсогчид биднийг хэрхэн дуу бүтээдэг хандлагыг мэдэх байх. Анхнаасаа бид Америк, Европын хип хопыг дуурайж эхэлж байгаад 2000-аад оноос Монголын дээр үеийн болон 1980-1990 оны дуунуудын зарим хэсгийг өөрсдийн дуундаа ашиглаж эхэлсэн байдаг. Анхны цомгоосоо авахуулаад шанз, морин хуур, төмөр хуур зэрэг үндэсний хөгжмийн зэмсгүүдийг “sample” маягаар олон дуунд ашиглаж ирсэн.

-“Намайг дагаад цэнгэ” дуу “Монголын шилдэг 100 дуу”-нд багтдаг гэв үү?

-2014 оны үед байх аа, “Hero entertainment”-ээс яриад хип хопоос ганцхан дууг “Монголын 100 шилдэг дуу”-нд багтаасан. Та бүхэн ирээд бичлэг хийлгэх боломж байна уу гэж байсан. Тэгээд бид очиж уулзахад “Монголд хүн бүхний мэддэг ганцхан хип хоп дуу байдаг нь “Намайг дагаад цэнгэ” дуу юм байна. Тэгээд гарсан цагаасаа хойш караокед бүх цаг үед хамгийн их дуулагддаг “ТОП-5” дууны нэг юм байна” гэж хэлсэн. Тэгээд бид бичлэг хийлгэсэн. Тэр төсөл хаагдчихаагүй яваа бол цацагдах байх. Үглэдэг дуу мөртлөө ард түмний дунд ардын дуу шиг нэрд гарсан нь яахын аргагүй “Намайг дагаад цэнгэ” дуу мөн. Одоо ч хаана ч дуулсан энэ дууг нас харгалзахгүй бүгдээрээ дагаж дуулдаг. Бүгд мэддэг.

-Wikipedia сайтад тавигдсан танай хамтлагийн хуудсыг сонирхоход хийсэн тоглолт, гаргасан цомгийн бүртгэл гээд нэлээд мэдээлэл багтжээ. 18 тоглолт, 10 цомог, клипүүд болоод авсан шагналууд тань тоогоо алджээ. Танай хамтлагийн анхны тоглолт 1999 оны аравдугаар сард болж байжээ, “Люмино энд гарч ирэв” нэртэйгээр “Top ten”-д?

-Википедиа хуудасны хувьд ямар ч алдаагүй үнэн зөв мэдээлэл байгаа. Өнгөрсөн 20 жилийн хугацаанд тийм их биш ч гэсэн бага биш зүйлийг бид хийсэн байдаг. Монголд хөгжмийн дээд шагнал гардуулах “Пентатоник” хэмээх наадам болдог байсан. “Люмино” Пентатоникийн дөрвөн удаагийн шагналт буюу хамгийн олон Пентатониктой хамтлагийн нэг. “Камертон”, “Хурд”, Т.Ариунаа, Л.Балхжав гэсэн уран бүтээлчид мөн дөрвөн удаагийн шагналт гэж явдаг юм байна билээ. Пентатоникийн дөрвөн удаагийн шагналыг бид тухайн үеийн хурдтай хөдөлмөрийнхөө үр дүнд хүртсэн. Би дээр хэлсэнчлэн идэвхтэй үедээ маш шаргуу хөдөлмөрлөснийхөө ач тусаар бид хип хоп урсгалдаа анхны гэсэн бүгдийг хийсэн байдаг. Тэр ч утгаараа хип хопоос хамгийн түрүүнд олонд танигдсан хамтлаг бол “Люмино” гэж боддог. Анх хүссэнээрээ дуунууд хийж байгаад нэг мэдэхэд овоо хэдэн дуутай болсон байсан. Тэр үед манай хамтлагийн менежерийн ажлыг хөтлөгч Р.Нямбаяр буюу Nba хийдэг байлаа. Нэг өдөр надад санал тавьсан. “Бүгдээрээ тоглолт хийе, цөм авна аа” гээд л. Тэгээд бид хоорондоо ярилцаад анхны тоглолтоо 1999 оны аравдугаар сарын 30-ны өдөр “Люмино энд гарч ирэв” нэртэйгээр “Top Ten” диско клубт хийхээр болж итгэмээргүй үр дүнг үзсэн. Тэр үед өөрсдийгөө тийм хэмжээнд хүрснийг мэдээгүй байсан. 2000 хүний заал нь пиг дүүрэн, орж чадаагүй хүмүүс гадаа шаагилдаад. Тийм л тоглолтоор эхэлж байлаа. Тэр цагаас хойш юм хийх тусам хариу нь эерэгээр ирдэг юм байна гэдэг ойлголттой болоод өнөөг хүртэл ингээд л шуударсан юм даа гэж (инээв). Тэрнээс хойш тухайн үеийн бүх хип хоп хамтлагууд бүгд ээлж дараалан тоглолтоо хийсэн байдаг. Болно гэдэг салхийг “Люмино” бодитоор хагалсан учраас тэр байх. Түүнээс хойш бид хамтлагуудтай хамтран шоу тоглолт зохион байгуулж орлогынхоо ашгийг яг тэнцүү хуваадаг байсан. Хамтарч тоглосон хамтлагууд маань маргааш нь ганган хувцас өмсөн алхаж байхад, бид олсон орлогоо клипний мөнгөө босгоно хэмээн хадгалдаг байлаа. Энэ зарчмаар ажилласаар олон дуугаа дүрсжүүлэн үзэгчдэд хүргэсэн шүү.

-Ирэх сарын 19-20-нд болох “Lumino Forever 20” жилийн ойн тоглолтынхоо талаар сонирхуулахгүй юу. Өнгөрсөн хугацаанд хийсэн дуунуудаасаа хамгийн шилдэг 30 дуугаар бэлэг барина гэсэн байх аа?

-Бид 20 жилийн ойн баяраа “Crocus event hall”-д аравдугаар сарын 19, 20-ны өдрүүдэд үзэгчидтэйгээ хамт тэмдэглэхээр бэлтгэл ажилдаа орсон байгаа. Энэ бол тасралтгүй хийсэн “Люмино” хамтлагийн бодит 20 жил, Монголд хип хоп хөгжим үүссэний 20 жил юм. Уг тоглолтыг On&Off продакшн зохион байгуулж, С.Ононбат ах найруулах бөгөөд “Люмино” хамтлагийн 20 жилийн хугацаанд гаргасан дуунуудаас шилдгийн шилдэг гэсэн 30-аад дуу дуулагдах юм. 20 жилийн ой учраас уг тоглолтод бид их ач холбогдол өгч байгаа.

-Танай хамтлагийн фенүүд гэхээр одоо ид хийж бүтээж яваа 30, 40 насныхан байх шүү. Одоо бараг тоглолтын тасалбар дуусчихсан уу?

-Яг фен гэх нь ч хаашаа юм. Дээр үед бол фентэй байсан уу гэвэл байсаан. Захидал, бэлэг гээд олон зүйл л хүлээж авдаг байлаа. Тэгсэн фенүүд маань нас нь яваад алсаас сонсдог болоод хувирчихсан байгаа юм (инээв): Тоглолтыг бол 20-37, 38 насны үзэгчид үзэх байх. Ер нь тэгж л үздэг. “Люмино” бол хэт ретро буюу мартагдсан хамтлаг биш болохоор одооны учир мэдэх залуучуудын сонсдог хамтлагуудын нэг хэвээр байгаа байх аа. Тоглолтын тасалбар зарагдаж эхлээд эхний тав хоногийн дотор дээд талын буюу VIP бүх суудлууд дууссан гэсэн. Өнөөгийн нийгэмд юм хөгжөөд биет тасалбар бус QR кодыг цахимаар худалдаж аваад тоглолтоо үздэг болсон байна лээ. www.shoppy.mn, www.ticket.mn хаягаар хандаж доод заалны буюу тайзтай хамгийн ойр үзэх тасалбараа авах боломжтой байгаа шүү.

-Танай хамтлагийнхан зөвхөн урлаг, уран сайхан гэхгүй нийгэм рүү чиглэсэн олон үйл ажиллагаанд идэвхтэй оролцож, хувь нэмрээ оруулж яваа?

-Манайхан бол ер нь л идэвхтэй шүү. Манай Бажи (Б.Батхишиг) бол улаан сошиалчин. Тэгээд “NBA-talk” гээд нэвтрүүлгийн хөтлөгчдийн нэг. Манай Анхаа (Д.Анхбаатар) бол хамтлагийн арын ажилд сайн туслагч, мөн сайн сурагч. Гурав дахь дээд сургуулиа 2016 онд дүүргэсэн. Манай DJ Золоо “Минт-Улаанбаатар” клубийн ахлах дижи. Харин миний хувьд загасчин (инээв). Олон хүн намайг загасчин болсныг мэддэг болсон байх. Монголд зөв зохистой загасчлал, спортын загасчлал, байгальтайгаа зөв зохистой харьцаж, “Байгаль эх дэлхийгээ хайрлацгаая” уриан дор олон сургалт, төсөл хөтөлбөр хэрэгжүүлдэг ТББ-уудын нэгдлийн тэргүүний ажлыг хийдэг. Бид тус тусынхаа ажил амьдралыг амжуулж “Люмино” хамтлаг гэсэн нэрийн дор урлагийнхаа ажлыг хамтран хийцгээж, зөв амьдралыг эрхэм болгон амьдарч явна даа.

-Бас нэг анзаарагддаг зүйл танай хамтлагийнхан элдэв асуудалд нэр холбогддоггүй, нэлээд ноён нуруутай болов уу гэж харагддаг юм?

-Тэр тухайд бол би дөнгөж сая хэлсэн зөв амьдралыг эрхэм болгодог оо гэж. Ямар амьдралыг зөв амьдрал гээд байна вэ гэсэн асуулт гарч ирэх байх. Тэрэнд би бол ингэж л хариулах байх. “Болохгүй бүтэхгүй юмнаас биеэ татаад авчихдаг чадвартай, найз нөхдийнхөө хүрээллийг өөрөө сонгож бий болгох тэрүүхэндээ нэр нөлөөтэй, тэр нэр нөлөөг өнгө мөнгө биш, харилцаан дээрээс олж авдаг ямарваа нэгэн луйвар, шударга бус зүйлийн эсрэг байр суурьтай, бусдыг хүндлэх гэдэг ёс суртахууныг толгойдоо суулгасан, эцэст нь гэр бүлсэг байх л гэж хариулна даа. Гэр бүлсэг хүн өөрөөсөө гэрэл цацруулж байдаг гэж боддог. Бидний эцэг эхчүүд Монголдоо нэр төртэй, ажил төрөл эрхэлдэг сэхээтнүүд байсан бас байдаг. Гэр бүлийн хүмүүжил маань энэ баримтлаад байгаа амьдралын ёс суртахууныг бидэнд олгосон гэж боддог доо.

Нэг хэсэг Монголд хип хоп хийгчдийн нэр хүнд хэсэг бүлэг хүмүүсээс болоод маш их уналтад орсон үе байсан. Хип хоп гэхээр л бүтэхгүй гарууд “пүү паа” гэх нь холгүй байсан цаг үе саяхан мэт. Цаг хугацаа өнгөрсөөр хип хопдоо биш, тухайн хүнийх нь онцлогтоо юм гэдэг нь ялгараад ирсэн л дээ. Энэ цаг үед хип хопыг зөв хийж яваа, зөв талаа барин гарч ирсэн зөв хэв маягтай репчид олноороо төрөн гарч ирсэн нь сайшаалтай.

Энэ удаагийн тоглолт маань сайхан уур амьсгалтай, хуучны дуунууд маань дурсамж сэдрээсэн гайхалтай болно гэдэгт итгэлтэй байна. Цаг гарган энэхүү ярилцлагыг уншсан “Өдрийн сонин”-ы уншигчдадаа баярлалаа. Ирэх сарын 19, 20-ны 19 цаг дор “Crocus”-т болох “Люмино”-гийн 20 жилийн баяр дээр уулзацгаая!