Categories
мэдээ нийгэм

Эмнэлгийн гадна талбайн тохижилтын ажил ирэх онд үргэлжилнэ

Нийслэлийн Өргөө амаржих газар, Амгалан амаржих газар, Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэг, Хан-Уул дүүргийн нэгдүгээр амбулатори, Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв, Халдварт судлалын үндэсний төвийн гадна зам талбайн тохижилтын ажлыг 2018 онд иж бүрэн хийж ашиглалтад хүлээлгэн өгсөн.

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас эмнэлгийн байгууллагуудын гадна зам талбайг ийнхүү иж бүрэн тохижуулах ажлыг 2016 оны намраас эхлүүлсэн. Улмаар 2016 онд Шастины нэрэмжит Улсын гуравдугаар эмнэлэг, 2017 онд Гэмтэл согог судлалын үндэсний төв, Сонгинохайрхан дүүргийн эрүүл мэндийн нэгдэл, Хавдар судлалын үндэсний төвийн гадна зам талбайг иж бүрэн тохижуулан ашиглалтад хүлээлгэн өгсөн юм.

Эмнэлгийн байгууллагын гадна зам талбайн авто зогсоол, гэрэлтүүлэг, явган зам, ногоон байгууламж, ойн төгөл бүхий амралтын орчин, яаралтай түргэн тусламжийн автомашин, нисдэг тэрэгний стандартын зогсоолуудыг бий болгож байгаа юм. Мөн эмнэлэг орчим хөдөлгөөний зохион байгуулалтыг шийдвэрлэн орц гарцыг нэмэгдүүлж, иргэд түгжрэлгүй, аюулгүй, эрүүл орчинд эмнэлгийн үйлчилгээ авах, үйлчлүүлэх орчин нөхцлийг бүрдүүлж чадсан.

2019 онд Налайх, Багануур, Багахангай дүүргийн нэгдсэн эмнэлэг, Улсын төв нэгдүгээр эмнэлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний төв, Сэтгэц судлалын үндэсний төвийн гадна зам талбайг иж бүрэн тохижуулахаар төлөвлөн ажлын зураг төслийг боловсруулж байгаа аж.

Categories
мэдээ нийгэм

“ICT-Expo-2018” маргааш эхэлнэ

Уламжлалт “ICT-Expo-2018” 12 дахь удаагийн үзэсгэлэн маргааш буюу есдүгээр сарын 30-нд Мишээл экспо төвд нээгдэх бөгөөд гурван өдрийн турш үргэлжлэх уг үзэсгэлэнг Харилцаа холбоо, мэдээллийн технологи /ХХМТ/-ийн газраас “Дижитал хөгжилд хамтдаа” уриан дор зохион байгуулна.

Үзэсгэлэнд төрийн болон хувийн хэвшлийн байгууллагууд оролцож, техник технологийн дэвшил, шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээгээ олон түмэнд нээлттэй танилцуулна. Мөн үзэсгэлэнгийн үеэр мэдээлэл технологийн салбарын хөгжлийн чиг хандлага, нийгэмд үзүүлж буй үр нөлөөллийн талаар тодорхой сэдвийн хүрээнд форум зохион байгуулахаар төлөвлөжээ.

Тухайлбал, “Digital finance” буюу цахим санхүү /10-р сарын 01/, “Digital Content” цахим контент /10-р сарын 01/, “Digital future” цахим ирээдүй /10-р сарын 02/ Дижитал хэрэглэгч- Эрүүл мэнд /10-р сарын 02/ гэсэн сэдвүүдээр болно. Энэхүү үзэсгэлэнгийн үеэр МУБИС-иас “Мишээл экспо” төвийн чиглэлд автобус үнэ төлбөргүй үйлчлэх юм.

Categories
мэдээ спорт

Хөнгөн атлетикийн төрөлд есөн медаль хүртэв

БНХАУ-ын ӨМӨЗО-ны Ордос хотод зохион байгуулж буй “Монгол туургатан” хүүхдийн спортын VIII наадмын хөнгөн атлетикийн төрөл өндөрлөж Монголын баг тамирчид нийт есөн медаль хүртлээ.

Эмэгтэйчүүдээс Дархан-Уул аймгийн тамирчин, спортын дэд мастер Т.Солонго 100 м мөнгө, 200 м хүрэл медаль, Дархан-Уул аймгийн тамирчин, спортын дэд мастер Г.Анужин 3-ын харайлтанд хүрэл медаль, 3000 м-т Булган аймгийн тамирчин Номин хүрэл медаль, Уртын харайлтын төрөлд ЧД-ийн тамирчин Намуундарь хүрэл медаль, 4х100 буухиа төрөлд Дархан-Уул аймгийн тамирчид болох спортын дэд мастер Т.Солонго, Б.Мөнх-Учрал, Г.Анужин, М.Нандингоо нар мөнгөн медаль тус тус хүртжээ.

Харин эрэгтэй тамирчдаас 3000 м-т “Алдар” спорт хорооны тамирчин Ц.Цогжаргал хүрэл медаль, гурвын харайлтын төрөлд Булган аймгийн тамирчин Дөлгөөнтамир хүрэл медаль, 4 х 100 буухиа төрөлд Өмнөговь аймгийн тамирчин О.Зулхүү, Т.Азжаргал, Дундговь аймгийн тамирчин Н.Жигмиднамжил, Дархан-Уул аймгийн тамирчин М.Анар нар мөнгөн медалийн эзэд боллоо.

Categories
мэдээ улс-төр

Чили Улсад 90 хоногт визгүй зорчино

Монгол Улсын Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар НҮБ-ын ЕА-н 73 дугаар чуулганы Ерөнхий санал шүүмжлэлд оролцох үеэр есдүгээр сарын 27-нд Бүгд Найрамдах Чили Улсын Гадаад хэргийн сайд Роберто Ампуеро-той хоёр талын уулзалт хийж, хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцов.

Уулзалтаар талууд хоёр улсын эдийн засаг, тэр дундаа, уул уурхайн салбарын хамтын ажиллагааг бэхжүүлэх чиглэлээр хамтран ажиллахаа илэрхийлж, Уул уурхайн салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Бүгд Найрамдах Чили Улсын Уул уурхайн яам хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг байгуулахаар харилцан тохиролцов.

Уулзалтын төгсгөлд хоёр улсын Гадаад харилцааны сайд нар “Энгийн паспорт эзэмшигчдийг визийн шаардлагаас чөлөөлөх тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Чили Улсын Засгийн газар хоорондын ноот бичиг” солилцсоноор хоёр улсын иргэд 90 хоногийн хугацаанд харилцан визгүй зорчих нөхцөл бүрдэж байгаа аж.

Categories
мэдээ улс-төр

Далайд гарцгүй хөгжиж буй орнууд чуулав

Монгол Улсын Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар НҮБ-ын ЕА-н 73 дугаар чуулганы Ерөнхий санал шүүмжлэлд оролцох үеэр есдүгээр сарын 28-нд болсон Далайд гарцгүй хөгжиж буй орнууд (ДГХБО)-ын Гадаад хэргийн сайд нарын уулзалтад оролцов.

Уулзалтад ДГХБО-ын бүлгийн дарга, Парагвай Улсын Гадаад хэргийн сайд Л.А.Кастелиони болон бүлгийн гишүүн орнуудын Гадаад хэргийн сайд нар, мөн НҮБ-ын Нэн буурай хөгжилтэй, далайд гарцгүй хөгжиж буй болон арлын жижиг орнуудын асуудал эрхэлсэн дээд төлөөлөгч Ф.Утойкаману, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн захирагч А.Штайнер, НҮБ-ын Худалдаа, хөгжлийн бага хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга М.Китуи, НҮБ-ын Европын эдийн засгийн комиссын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга О. Алгаерова нар оролцлоо.

“Венийн үйл ажиллагааны хөтөлбөр, Тогтвортой хөгжлийн 2030 хөтөлбөрийн хэрэгжилтийг сайжруулахад түншлэлийг сэргээн бэхжүүлэх нь” сэдвийн хүрээнд болсон энэ удаагийн уулзалтаар Венийн үйл ажиллагааны хөтөлбөрийн дунд хугацааны хэрэгжилтийг 2019 онд хянан хэлэлцэх хурлын бэлтгэлийг хангах, хөтөлбөрийг үр дүнтэй хэрэгжүүлэхэд түншлэлийг бэхжүүлэх, хамтын чармайлтаа нэмэгдүүлэх боломжийн талаар ярилцав.

Categories
мэдээ нийгэм

“Эрүүл мэндийг дэмжих төв”-ийг байгуулав

Улсын эмнэлгүүдийн хэмжээнд анх удаа “Эрүүл мэндийг дэмжих төв”-ийг Такамацү Норд ротари клуб, Нарлаг Улаанбаатар ротари клубтай хамтран 80 мянган ам.долларын санхүүжилтээр байгууллаа. Тус төвийг нээснээр урьдчилан сэргийлэх үзлэг зохион байгуулах, эрүүл мэндийн цогц үнэлгээ хийхийн зэрэгцээ идэвхитэй хөдөлгөөн, хооллолт, эрүүл мэндийн зан үйлийн зөвлөгөө, мэдээлэл өгнө. Мөн “Гүзээгүй төрийн албан хаагч” хөтөлбөрийг хэрэгжүүлж, бодисын солилцооны хам шинжийг оношлох замаар халдварт бус өвчнүүдийг эрт хугацаанд нь урьдчилан сэргийлэх боломжтой болж байна.

Улсын эмнэлэгт анх удаа  "Эрүүл мэндийн дэмжих тѳв" байгууллаа

Улсын эмнэлэгт анх удаа  "Эрүүл мэндийн дэмжих тѳв" байгууллаа

Categories
мэдээ спорт

10 тамирчин хүүхэд медаль хүртжээ

“Монгол туургатан” олон улсын хүүхдийн спортын VIII наадам спортын 10 төрлөөр тэмцээн уралдаанууд явагдаж байна.

Өчигдөр чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн төрөлд манай 10 тамирчин хүүхэд медаль хүртжээ. Тухайлбал:42 кг-д Ц.Баярсайхан- Хүрэл медаль (Налайх дүүрэг)

46 кг-д Б.Отгонбаатар- Хүрэл медаль (Баянхонгор)

50 кг-д Г.Энхням- Мөнгөн медаль (Дархан Хасу)

50 кг-д А.Дэлгэрбаяр- Хүрэл медаль (Баянхонгор)

52 кг-д Я.Үржинжав- Мөнгөн медаль (Женко клуб)

54 кг-д Б.Батзориг- Хүрэл медаль (Алдар)

63 кг-д П.Мөнх-Эрдэнэ- Алтан медаль (Баянхонгор)

76 кг-д А.Цэрэн-Очир- Мөнгөн медаль (Дархан Хасу)

85 кг-д Ц.Мөнхбаяр- Мөнгөн медаль (Спортын дунд сургууль)

100 кг-д Т.Итгэлт-Хүрэл медаль (Дархан Хасу)

Эрэгтэй багийн дасгалжуулагчаар Ж.Баярхүү ажилласан юм.

Categories
мэдээ нийгэм

МСҮТ-д суралцагчдын 4.3 мянгаар буурчээ

Мэргэжил, сургалт үйлдвэрлэлийн төв /МСҮТ/-д 2018-2019 оны хичээлийн жилд 35.8 мянган суралцагчид суралцаж байгаа нь өмнөх оноос 4.3 мянгаар буурсан байна.

2017-2018 оны хичээлийн жилд мэргэжлийн сургалт, үйлдвэрлэл (МСҮТ)-ийн 83 төв үйл ажиллагаа явуулж байгаагийн 50 нь төрийн өмчийн, 33 нь хувийн өмчийн сургууль байна. Нийт МСҮТ-ийн 49 нь бие даасан, 19 нь коллежийн, зургаа нь дээд сургуулийн, ес нь их сургуулийн харьяа байна.

Дашрамд дуулгахад, 2019 оны төсвийн төслийг баасан гаригт өргөн барихдаа МСҮТ-ийн оюутнуудад сар бүр 100 мянган төгрөг олгохоор тусгажээ. Өмнө нь оюутан бүрт 70 мянган төгрөг олгож байсныг зогсоосон юм.

Categories
мэдээ нийгэм

Нийтийн тээврийн 11 шинэ чиглэл нээжээ

Нийслэлийн ИТХ-ын ээлжит 18 дугаар хурал боллоо. Хуралдаанаар дөрвөн асуудал хэлэлцэхээр төлөвлөсөн байсан. Хуралдааны эхэнд Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаас баталсан 70 болон 119 дүгээр тогтоолын хэрэгжилтийн талаар хэлэлцлээ. Улаанбаатар хотын замын хөдөлгөөний ачааллыг бууруулахаар гаргасан 70 дугаар тогтоолын хэрэгжилтийн явцыг нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү танилцуулав.

Улаанбаатарын замын хөдөлгөөнд өдөрт 300 мянга жолооч оролцдог. Түүний олонх нь Бага тойруу орчмоор явдаг аж. Тиймээс орц, гарц нээж, сэтэлгээ зам олныг байгуулж буй. Ингэснээр томоохон уулзваруудын хөдөлгөөний ачаалал багасах тооцоотой. Мөн иргэдийг нийтийн тээврээр зорчуулах арга хэмжээ хэрэгжүүлж буйг нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү онцоллоо. 2017, 2018 онд нийтийн тээврийн 11 шинэ чиглэл нээжээ. Мөн ид ачааллын үеэр автобусны тоог нэмж байгаа гэнэ.

Түүнчлэн сургуулийн автобусны тоог олшруулж, замын хөдөлгөөний ачааллын мэдээллийг цахимаар мэдээлэх гээд олон арга хэмжээ авч байгааг дурьдав. “Улаанбаатар хотын авто замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зарим арга хэмжээний тухай” 70 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх ажлын хэсгийнхэн зүгээс авто зогсоолын тоог олшруулж, амралтын өдрүүдэд иргэдэд үнэ төлбөргүй ашиглуулах болжээ. Мөн зарим авто замын урсгалыг нэг чигт оруулж, өргөтгөсөн байна. Цаашид ийм олон арга хэмжээ явуулахаар төлөвлөжээ. Хяналтын камер суурилуулах зэрэг олон ажлыг хийхээр төлөвлөжээ. Удахгүй төмөр болон авто замын огтлолцлыг салгахаар нүхэн гарц зургааг барих юм байна. Зураг төсөл нь гарсан бөгөөд ирэх хавар ажил эхлүүлэхээр болжээ . Томоохон уулзваруудад шар дөрвөлжин тэмдэглэгээ хийж, түгээлтийн автомашиныг хөдөлгөөний ид ачааллын бус цагаар хөдөлгөөнд оролцдог болгох шийдвэрийг гаргаж, хэрэгжүүлж ажиллахаар болсон тухай нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү мэдээллээ.

 2017, 2018 онд нийтийн тээврийн 11 шинэ чиглэл нээжээ

Хуралдааны хэлэлцэх асуудлын дарааллын дагуу “Иргэдийн амьдрах орчны аюулгүй байдлыг хангах чиглэлээр авах зарим арга хэмжээний тухай” 119 дүгээр тогтоолын хэрэгжилтийн талаар Улаанбаатар хотын ерөнхий менежер Т.Гантөмөр танилцууллаа.

Иргэдийн амьдрах орчны аюулгүй байдлыг хангах чиглэлээр авах зарим арга хэмжээний хүрээнд Нийслэлийн холбогдох албаныхан хамтран цахим тоглоомын газар, саун массажны газар, уушийн газар, ТҮЦ гээд нийслэлд үйл ажиллагаа буй бүх байгууллагыг шалгажээ. Улмаар илэрсэн зөрчлүүдийг арилгуулж, нийтийн хэв журмыг сахиулжээ. Мөн архидалт, түүнээс үүдэлтэй гэмт хэргийн гаралтыг багасахаар хяналт, шалгалтаа үргэлжлүүлсээр байгааг хэллээ.

Иргэдийг үер усны аюулаас урьдчилан сэргийлэх зорилгоор завьт болон морьт эргүүл зуны турш ажиллуулжээ. Мөн хүүхдийг гэмт хэрэгт өртөхөөс сэргийлж, эцэг, эхийнх нь нэрийг бичсэн бугуйвч зүүлгэжээ. Нийслэлийн Засаг дарга захирамж гаргаж, ажлын хэсэг байгуулан сургууль, цэцэрлэгийн орчныг шалгажээ. Улмаар арван сургуульд эрсдэлтэй нөхцөл үүссэн байдлыг тогтоож, илэрсэн зөрчлийг арилгуулсан талаар хотын ерөнхий менежер Т.Гантөмөр танилцуулгадаа дурьдлаа. Нийслэлийн Засаг дарга захирамж гарган, сургууль цэцэрлэгийн дээвэр дээрх үүрэн холбооны операторуудын антенныг буулгах, цахилгаан хангамжийн аюулгүй байдлыг хангуулж, хамгаалалтын зурвас чөлөөлүүлж эхлээд байгаа аж. Өнөөдрийн байдлаар цахилгаан, эрчим хүний хамгаалалтын зурваст 4000 гаруй айл суурьшсан байгаа гэнэ. Иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөл бүрдүүлэхээр гэрэлтүүлэг, камер суурилуулах гээд өмнөх бүх ажлаа үргэлжлүүлэхийн зэрэгцээ шинээр цөөнгүй арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.

НИТХ-ын Тэргүүлэгчдийн 119 дүгээр тогтоолтой холбогдуулан нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга Б.Батбямба дүүргүүдийн удирдлага ямар ажил хийснийг танилцууллаа. Багахангай дүүргийнхэн үер далан, шуудуу барьсан бол Баянзүрх дүүргийн удирдлага “Шарилжгүй Улаанбаатар” аян өрнүүлж, бусад тохижилтын ажил хийжээ. Харин Баянгол дүүргийнхэн оршин суугчдаа хөршийн хяналтад нэгдэж, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх аян өрнүүлсэн аж. Налайх дүүргийнхэн суурьшлын бүсэд үйл ажиллагаа явуулж байсан төмрийн үйлдвэрийг нүүлгэж, гудамжуудаа тохижуулжээ. Харин Чингэлтэй дүүргийнхэн ШТС болон нийтийн байрнуудыг шалгаж эхэлсэн байна. Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга Б.Батбямба “Тогтоолын хэрэгжилтийг хангуулах ажил зарим дүүрэгт удаашралтай байгаа. Тиймээс хэрэгжилтийг хангуулах чиглэлээр нарийвчилсан төлөвлөгөө гаргах шаардлагатай байна” гэдгийг онцоллоо.

Categories
мэдээ нийгэм

Анхаарал болгоомжтой зорчихыг анхаарууллаа

Есдүгээр сарын 28-нд ихэнх нутгаар, 29-нд нутгийн зүүн хэсгээр хур тунадас, нойтон цас орж, цасан шуурга шуурч, эрс сэрүүсэхийг онцгойлон анхааруулж байна.

Иймд зам даваа хаагдах, халтиргаа гулгаа үүсэх зэрэг хүндрэлтэй нөхцөл байдал үүсч болзошгүй тул иргэд, тээвэрчид та бүхэн онцын шаардлагагүй тохиолдолд орон нутагт зорчихгүй байх, зорчих тохиолдолд тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангаж, баталгаатай тээврийн хэрэгсэл сонгож, анхаарал болгоомжтой зорчихыг анхааруулж байна.