Categories
мэдээ спорт

Харумафүжи Д.Бямбадорж өнөөдөр зодог тайлна

Японы мэргэжлийн сүмо бөхийн 70 дахь Их аварга Харумафүжи Д.Бямбадоржийн зодог тайлах ёслол өнөөдөр болно.

Харумафүжи Д.Бямбадорж 28 насандаа Японы мэргэжлийн сүмо бөхийн Макүүчи буюу дээд зиндааны 2012 оны долоо, есдүгээр сард дараалан түрүүлснээр 70 дахь их аварга цол хүртсэн юм.

Тэрбээр гадаадын тав дахь, Монголын гурав дахь Их аварга /Ёкозүна/ цолтноор тодорсон юм.

Харумафүжи Д.Бямбадорж зодог тайлахаа мэдэгснээсээ хойш Монгол Улсын боловсролын салбарт хөрөнгө оруулж, “Шинэ Монгол – 2” сургуулийг Яармагт барьж байгуулан энэ есдүгээр сарын 1-нд нээсэн. Мөн тэрбээр зураг зурах авъяастай бөгөөд үүнийгээ хөгжүүлэн Японд уран зургийн үзэсгэлэнгээ гаргасан ажээ.

Categories
мэдээ улс-төр

Боловсрол, соёл, шинжлэх ухааны хамтын ажиллагааны хөтөлбөрт гарын үсэг зурлаа

Монгол Улсын Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 73 дугаар чуулганд оролцох үеэр 9 дүгээр сарын 28-ны өдөр Унгар Улсын Гадаад хэрэг, худалдааны сайд Петер Сияартотой уулзав.

Гадаад хэргийн сайд нар Монгол, Унгарын уламжлалт найрсаг харилцааг эдийн засгийн агуулгаар баяжуулах, Унгар Улсын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлэх Биокомбинат ТӨҮГ-ыг өргөтгөх ажилд үргэлжлүүлэн анхаарах зэрэг асуудлаар харилцан санал солилцлоо. Сайд Д.Цогтбаатар Монгол Улс ирэх жил энх тайваны төлөөх Азийн буддистуудын бага хурлыг зохион байгуулахаар ажиллаж буйг тэмдэглэж, уг арга хэмжээнд Унгар Улсын Гадаад хэргийн сайдыг оролцохыг урив. Уулзалтын үеэр Гадаад харилцааны сайд нар “Боловсрол, соёл, шинжлэх ухааны салбарт 2018-2020 онд хамтран ажиллах тухай Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Унгар Улсын Хүний хүчин зүйлийн яам хоорондын хөтөлбөр”-т гарын үсэг зурав.

Categories
мэдээ цаг-үе

​Хоол зүйч Б.Аззаяа: Хэвлийн таргалалт стресстэй шууд холбоотой

Хоол зүйч Б.Аззаяатай эрүүл хооллолтын талаар ярилцлаа.

-Та өөрийнхөө мэргэжлийг танилцуулахгүй юу?

-Ирланд улсын Institute Of Health Sciences-ыг хоол зүйч, зохистой амьдралын хэв маягийн дасгалжуулагч мэргэжлээр төгссөн. Хоол зүй гэдэг нь хүн яах гэж хоол иддэг вэ гэдгээс эхэлдэг. Хүний биеийн эд эс бүхэн бүгд өөр өөрийн үүрэгтэй. Тэрхүү үүргээ гүйцэтгэхдээ эрчим хүч зарцуулж байдаг. Үүнийг хоол хүнснээсээ авдаг. Мөн эд эсүүд үүргээ биелүүлэхэд тодорхой хэмжээний материал, түүхий эд хэрэгтэй болдог. Энэ материалыг шим тэжээл, витамин, минерал гэж ойлгож болно. Уураг, нүүрс ус, өөх тос нь макро шим тэжээл. Бичил шим тэжээл нь А, Д, В зэрэг витаминууд юм. Хоол зүйч гэдэг нь эдгээр шим тэжээлээ хэрхэн авбал зохистой байдаг вэ гэдгийг зөвлөдөг. Ихэвчлэн урьдчилан сэргийлэх зорилгоор зөвлөгөө өгдөг л дөө. Хүн өөрт хэрэгцээтэй шим тэжээлээ бүрэн авч чадахгүй бол хийх ёстой үйл ажиллагаагаа бүрэн зөв хийж чадахгүй болдог. Энэ байдал удах тусмаа өвчлөл болж хувирдаг. Орчин үед хооллолт, амьдралын хэв маягаас шалтгаалсан өвчлөлүүд нэмэгдэх болсон.

-Зохистой амьдралын хэв маягийн дасгалжуулагч гэж юу вэ?

-Эрүүл мэндэд нөлөөлөх маш олон хүчин зүйлүүд байдаг. Хоол, стресс, амралт, сэтгэл санаа, хандлага гээд олон зүйлийг дурдаж болно. Бүр цаашлаад хүний итгэл үнэмшил хүртэл эрүүл мэндэд нөлөөлж байдаг. Зөвхөн хоол зүй биш, тухайн хүний ажил, хүрээлэн буй орчин, стрессээ хэрхэн тайлж байгаа зэрэг зүйлүүдийг харж зөвлөгөө өгдөг. Нэг ёсондоо зохистой амьдралын хэв маягтай болоход тусалдаг. Буруу гэдгийг нь мэдсээр байж хүмүүс тухайн үйлдлийг хийсээр байдаг. Тухайн хүнд үүргийг өөрөөр нь ухамсарлуулж, хийж болох алхмуудыг нь нээж өгөхөд тусалж, тууштай хэрэгжүүлж эхэлснээр эрүүл зохистой амьдралд хүргэдэг. Энэ мэргэжил дэлхийд их түгээмэл болж байгаа.

-Хүмүүс ямар шалтгаанаар танд ханддаг вэ. Монголчуудын дунд нийтлэг ажиглагдсан дүр зургаас хэлбэл…?

-Би өнгөрсөн зургадугаар сард Монголд ирсэн учраас сайн хэлж мэдэхгүй байна. Сайн гээд итгэчихсэн нэг л зүйлээ байнга идэх гэх хандлага юм уу даа. Би Ирландад өөрийн “Zayanutrition” бизнесээ эхлүүлээд багагүй хугацаа өнгөрсөн. Ирландын үйлчлүүлэгчид маань ихэвчлэн биеэ илүү эрүүлжүүлэх, эрч хүч нэмэх, турах зорилгоор надад ханддаг. Жишээ нь, турах гэж маш олон зүйлийг туршаад амжилт олоогүй нэг үйлчлүүлэгч ирж байсан юм. Тэр хүний хоолонд хандах хандлагыг өөрчлөх шаардлагатай гэдгийг амьдралын хэв маягаас нь ойлгосон л доо. Өөрийгөө хэзээ ч эрүүл хооллож, хэвийн жинтэй байхын учрыг олж чадахгүй гэсэн ойлголт тухайн хүнд бүр суучихсан байсан. Эрүүл хоолыг амт муутай, чанаргүй гэж хүмүүс боддог. Энэ хандлагыг өөрчлөхгүй бол ямар ч үр дүн гарахгүй. Аливаа хүний хооллох хэв маяг, амтлах чадварт тулгуурлан зөвлөгөө өгдөг. Эрүүл хоолыг хэрхэн хурдан хийх вэ гэдэг хичээлийг хүртэл ордог.

-Эрүүл хоол гэхээр хүмүүс амтгүй эсвэл хэт үнэтэй байдаг мэтээр ойлгодог юм шиг. Мэргэжлийн хүний хувьд эрүүл хоол гэдгийг тайлбарлахгүй юу?

-Эрүүл хоол гэхээрээ амтгүй эсвэл өөрийн тань дадсан хоолноос тэс ондоо зүйл гэсэн үг биш. Заавал харж үзээгүй гадаад нэршилтэй хоол хүнс идэх албагүй.Хүн гэдэг харж, үнэлэн, дурлан, таашааж идсэнээр сэтгэл ханахын хажуугаархэрэгтэй шим тэжээлтэй хоол хүнс хүртэх боломжтой. Гэхдээ амт оруулж байна гээд хоол хийхдээ нэмэлт олон орц найрлагаас бүрдсэн амтлагчийг хэрэглэх нь асуудал үүсгэж болох юм. Хоолны амтлагчид маш их боловсруулсан олон төрлийн амт оруулагч бодисууд, сахар нэмсэн байдаг учраас тэр нь хүний биед сөргөөр нөлөөлдөг. Үүнд моносодиум глютамин MSG – Monosodium Glutamate, High fructose corn syrup, химийн аргаар гаргаж авсан сахар орлуулагч зэрэг нь хамгийн аюултай бодисууд байдаг. Монголчууд жинхэнэ хоол иддэг. Бидэнд маш их боломж байгаа. Учир нь улаанбуудай, жимс, ногоо, мах гээд бүхнийг байгалийн цэвэр байдлаар нь хэрэглэж ирсэн. Энэ бүгдээ байгалиас өгсөн хэлбэрээр нь боловсруулж, янз бүрийн амтлагч нэмэлгүйгээр идэхэд л эрүүл хооллолт болно шүү дээ. Байгалийн хэлбэрээс хазайх тусмаа л асуудалтай болно. Жишээ нь улаанбуудай нь байгалиасаа шар бор өнгөтэй байдаг. Буудайг боловсруулахдаа ислэг Б витамин агуулдаг хальсыг нь авчихдаг. Ингэснээр зөвхөн доторх цагаан хэсэг болох цардуулыгбуталж гурил болгодог. Өөрөөр хэлбэл улаанбуудайн хамгийн шим тэжээл хомс хэсгийг нь маш их хэмжээгээр өдөр тутам хэрэглэж байна.

-Тэгвэл Монгол хоолоо хэрхэн баяжуулах вэ?

-Эрүүл хооллож байна гээд монгол хоолоо идэхээ болих нь өрөөсгөл. Монгол хоол хүнсээ илүү баяжуулан шим тэжээлийг нэмж хэрэглэж болно. Мах, дайвар бүтээгдэхүүнүүдээ хэрэглэхдээ шинэ ургацын ногоогоор баяжуулахад хангалттай. Ясны шөлөнд коллаген, гидролины хүчил, B, C витамин агуулагддаг. Ясны шөл бол байгалийн мультивитамин гэдгийг нотолчихсон. Зөвхөн монголчууд биш гаднынхан үүнийг нотолсон. Бантан, гурилтай шөл хийхдээ аль болох ясны шөлийг хэрэглэх хэрэгтэй. Махаа сонгохдоо чанартайг нь ав. Монгол хоолыг эрүүл биш, тахиа, гахайн махыг л эрүүл гэж бүү бодоорой. Мөн өөрийгөө зэмлэн эрүүл хоол идэхгүй байна гээд гэмшчихээр тухайн хоолыг хүний бие хэрхэн хүлээж авах вэ. Сэтгэл санааны байдал мэдээж эрүүл мэндэд их чухал. Тийм болохоор хамгийн сайхан хоол хүнс хүртэж байгаадаа сэтгэл хангалуун байж сураарай. Шим тэжээлээ олон төрлийн хоол хүнснээс авах нь чухал. Сүү гэхэд л маш олон янз байдаг. Үхэр, ямааны сүүнээс гадна олон төрлийн самар, үрийн сүү, мөн овьёосноос хүртэл сүү гардаг. Ингэж олон төрлийн сүү хэрэглэснээр янз бүрийн шим тэжээл өөртөө авах боломжтой. Давс хэрэглэхдээ хүртэл аль болох байгалийн бор давс, нуурын давсыг хэрэглээрэй.

-Турах зорилгоор хоолоо сойх, дэглэм барих тохиолдол их байдаг. Таны зүгээс турахыг хүсч байгаа бүсгүйчүүдэд ямар зөвлөгөө өгөх вэ?

-Хүмүүсийг татах гэсэн хялбар тураах дэглэмүүд хаа ч байдаг. Юмыг хялбарчлах тусам асуудалтай болдог тэр тусмаа хоол хүнс, эрүүл мэндийг. Мөн турах үүднээс би энэ хоолыг идэж байгаа биш, энэ хоолноос өөртөө хэрэгтэй, өөрийнхөө амьдралд тохирсон шим тэжээл авах гэж идэж байна гэсэн ойлголтыг бий болгох хэрэгтэй. Хүний бие долоон жилийн дотор бараг бүх эд эсээ бүрэн шинэчилдэг гэж үздэг. Тиймээс дутагдсан шим тэжээлийг нөхөх бага ч гэсэн боломж өөртөө олгочихвол бүх үйл ажиллагаа тэнцвэржиж, илүүдэл өөхийг шатааж хэвийн жиндээ очих боломжтой. Тэнцвэр сайтай, шим тэжээл өндөр өглөөний цайг ууснаар тухайн өдрийн бусад хоол хүнс тэнцвэртэй байлгах үндэс болдог. Би өдөр уулзалттай ч юм уу ямар нэг шалтгаанаар өдрийн хоолоо оройтож идэх бол өглөөний цайндаа өег, тэжээллэг хүнсийг хэрэглэдэг байх жишээтэй.Өглөө босдог цагаасаа бага зэрэг эрт босоод өглөөний цайгаа ууж байхыг зөвлөж байна. Тэр тусмаа хүүхдээ хичээлд нь явахаас өмнө өглөөний цайг заавал уулгаарай. Гадуур зарагдаж байгаа хүнсний бүтээгдэхүүнүүд хангалттай амин дэм, тэжээлгүй байдгаас ирээдүйд хүүхдийн эрүүл мэнд хохирох эрсдэлтэй. Ус, алим жимс, арвайн гурил, жижиг савалгаатай далай байцаа зэргийг хүүхдүүддээ бэлдэж болох юм. Мөн орчин цагт юу идэхээсээ илүү, яаж идэх нь чухал болчихоод байх шиг. Идэж буй хоол хүнсээ хараад хүний бие өөрөө хоол боловсруулах үйл явцад бэлтгэгдэж байдаг. Сайн бүрэн боловсруулалт нь хэвийн жинд мэдээж хамааралтай. Цаашлаад гэр бүлээрээ хамтдаа сууж, халуун дулаан уур амьсгал бүрдүүлэн хооллох нь эерэг, өөдрөг сэтгэлгээтэй болгодог. Эмэгтэйчүүдийн таргалалтад нөлөөлдөг хамгийн чухал хүчин зүйлийг нэг бол стресс. Хүний биед стрессийн үйл явцыг зохицуулахын тулд ялгардаг гормон нь өөх хадгалалтыг бий болгоход нөлөөлдөг. Тиймээс хоолныхоо хажуугаар өөрийнхөө стрессдэг зүйлсийг анзаарч эхлэх хэрэгтэй. Үүнээсээ хэрхэн гарах вэ, стрессээ яаж зөв багасгах вэ гэдэг арга олон нь чухал. Тэр тусмаа хэвлийн таргалалт стрессийн гормонтой шууд холбоотой. Хүн болгон өөрийн нөхцөл байдал амьдралын хэв маягтайгаа уялдуулан тохиромжтой хооллох ёстой. Миний хувьд түүн дээр нь зөвлөгөө өгөх үүрэгтэй юм.

Э.ЯНЖМАА

Categories
мэдээ нийгэм

“Цэнхэр Алт” баримтат киног нээлээ

НҮБ-ын дэргэд суугаа БТГ, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтран 9 дүгээр сарын 27-ны өдөр уур амьсгалын өөрчлөлт Монгол Улсад хэрхэн нөлөөлж байгаа тухай “Цэнхэр Алт” баримтат киноны нээлтийн арга хэмжээг НҮБ-ын төв байранд зохион байгуулав.

Уур амьсгалын өөрчлөлт Монгол Улсад хэрхэн нөлөөлж байгаа тухай “Цэнхэр алт” баримтат киног НҮБ-ын ХХ, Монгол Улсын Засгийн газар, Raw Cinematics хамтран бүтээсэн ба Raw Cinematics-ын үүсгэн байгуулагч Даниел Прайс энэхүү “Цэнхэр алт” баримтат киногоор уур амьсгалын өөрчлөлт, түүний хүн ба байгальд нөлөөлж буй нөлөөллийг нүүрсний зохисгүй хэрэглээтэй холбож, улмаар ус, амьдралын хэв маяг, ялангуяа, малчдын аж ахуйд хэрхэн нөлөөлж буй сөрөг үр дагавар, түүний хор уршгийг харуулахыг зорьсон байна. Нээлтийн арга хэмжээнд Монгол Улсын Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн захирагчийн орлогч бөгөөд Ази, Номхон далайн бүсийн товчооны дарга Хаолянь Шу, НҮБ-ын суурин зохицуулагч, НҮБ-ын ХХ-ийн суурин төлөөлөгч Биата Транкманн, Уур амьсгалын ногоон сангийн Гадаад харилцаа хариуцсан захирал С.Оюун нар оролцож, үг хэлсэнээс гадна НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, НҮБ, түүний системийн байгууллага, НҮБ-ын дэргэд суугаа БТГ болон бусад зочид төлөөлөгчид өргөнөөр оролцов.

Categories
мэдээ улс-төр

Армян улс руу 30 хоногийн хугацаанд визгүй зорчих нөхцөл бүрдлээ

Монгол Улсын Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар НҮБ-ын ЕА-н 73 дугаар чуулганы Ерөнхий санал шүүмжлэлд оролцох үеэр 9 дүгээр сарын 28-нд Бүгд Найрамдах Армян Улсын Гадаад хэргийн сайд Зограб Грачевич Мнацаканянтай хоёр талын уулзалт хийв.

Уулзалтын үеэр хоёр улсын Гадаад харилцааны сайд нар худалдаа, эдийн засаг, мэдээлэл, технологийн салбарт хамтран ажиллах, Далайд гарцгүй орны хувьд харилцан биенээ дэмжих талаар санал солилцов.

Уулзалтын төгсгөлд “Дипломат болон албан паспорт эзэмшигчдийг визийн шаардлагаас чөлөөлөх тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Армян Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-т гарын үсэг зурснаар хоёр улсын дипломат болон албан паспорт эзэмшигчид 30 хоногийн хугацаанд харилцан визгүй зорчих нөхцөл бүрдэв.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Ирэх долоо хоногт УИХ-аар дараах асуудлуудыг хэлэлцэнэ

УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл өнгөрсөн баасан гаригт хуралдаж, намрын чуулганы эхэнд хэлэлцэх хуулийн төслүүдийг баталжээ.

10 дугаар сарын 01-ний Даваа гаригт 10.00 цагаас:

  • Улсын Их Хурлын 2018 оны намрын ээлжит чуулганы нээлт;

НЭГ.УЛСЫН ИХ ХУРАЛ ДАХЬ НАМЫН БҮЛГИЙН ХУРАЛДААН:

10 дугаар сарын 01-ний Даваа гаригт:

  • Улсын Их Хурал дахь Монгол Ардын намын бүлгийн хуралдаан “Жанжин Д.Сүхбаатар” танхимд;
  • Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан “Их Эзэн Чингис хаан” танхимд.

ХОЁР.АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН:

10 дугаар сарын 01-ний Даваа гаригт:

  • Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 10.00 цагаас “В” танхимд;
  • Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас “В” танхимд.

10 дугаар сарын 02-ны Мягмар гаригт:

  • Хөдөлмөрийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төслийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 10.00 цагаас “Г” танхимд;
  • Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 10.00 цагаас “В” танхимд;
  • Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Төсвийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас “В” танхимд;
  • Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Эрүүл мэндийн яамны 2018 оны хөрөнгө оруулалтын явц, гүйцэтгэлийн үйл ажиллагааны хэрэгжилтийг шалгаж санал, дүгнэлт гаргах, шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас “Г” танхимд.

10 дугаар сарын 03-ны Лхагва гаригт:

  • “Төрийн өмчийг 2018-2020 онд хувьчлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 10.00 цагаас “Г” танхимд;
  • Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх, бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Хууль зүйн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 10.00 цагаас В танхимд;
  • Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 14.00 цагаас “Г” танхимд;
  • Соёлын тухай хууль, Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн хэрэгжилтийг шалгах, соёл, урлагийн байгууллагын үйл ажиллагаатай танилцан соёл, урлагийн салбарын хууль тогтоомжийг боловсронгуй болгох талаар санал, дүгнэлт гаргах шийдвэрийн төсөл боловсруулж Байнгын хороонд танилцуулах үүрэг бүхий Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас В танхимд.

ГУРАВ.БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛДААН:

10 дугаар сарын 02-ны Мягмар гаригт:

1.Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “Их Эзэн Чингис хаан” танхимд:

Хэлэлцэх асуудал:

2.Хууль зүйн байнгын хорооны хуралдаан 11.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд:

Хэлэлцэх асуудал:

3.Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан 13.00 цагаас “Их Эзэн Чингис хаан” танхимд:

Хэлэлцэх асуудал:

4.Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан 15.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд:

Хэлэлцэх асуудал:

  • Бусад.

10 дугаар сарын 03-ны Лхагва гаригт:

1.Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд:

Хэлэлцэх асуудал:

2.Төсвийн байнгын хорооны хуралдаан 11.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд:

Хэлэлцэх асуудал:

  • Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн гишүүдийг томилох тухай асуудал.

3.Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд:

Хэлэлцэх асуудал:

  • Үндсэн хуулийн цэцийн 2018 оны 10 дугаар дүгнэлт.

ДӨРӨВ.ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН:

Categories
гадаад мэдээ

Фейсбүүкээс 50 сая хэрэглэгчийн мэдээлэл алдагджээ

Таны фэйсбүүк өчигдөр үл мэдэх шалтгаанаар гарсан уу. Тэгвэл таны мэдээлэл алдагдсан байж болзошгүй талаар буюу Фэйсбүүк сүлжээний “View As” нэртэй үйлдлийг ашиглан бусдын хуудсанд нэвтэрч, хувийн мэдээллийг нь хулгайлж байсныг илрүүлж, зассанаа Фэйсбүүк компани өчигдөр зарлажээ.

Фейсбүүкээс 50 сая хэрэглэгчийн мэдээлэл алдагджээ

Уг үйлдэл нь хэрэглэгч өөрийн профайлыг бусад хүмүүст яаж харагдаж байгааг шалгах зориулалттай.

Аюулгүйн ажиллагааны доголдлын улмаас хакерууд Фэйсбүүкийн 50 сая хэрэглэгчийн нууц үгийг олж авсан талаар тус компаниас мэдээллээ.

Тиймээс халдлагад өртөх магадлалтай 50 сая хэрэглэгчийг дахин нууц үгээ хийж нэвтрэх шаардлагатай болгосон байна.

Хэрэглэгч өөрийнхөө хуудсыг бусад хүмүүст хэрхэн харагддагийг харж болдог хэсгийн кодлолтын сул талыг нь хакерууд ашигласан талаар тус компаниас мэдээлжээ.

“Халдлагад өртсөн экаунтуудын мэдээллийг буруу зорилгоор ашигласан эсэхийг бид одоогоор мэдээгүй байгаа ч цаашид үргэлжлүүлэн шалгаж, илрүүлсэн зүйлсээ тухай бүрт нь мэдээлэх болно” гэж Фэйсбүүкийн гүйцэтгэх захирал Марк Зукербэрг өөрийн хуудсанд мэдээлжээ.

Өртсөн 50 сая хэрэглэгчийн дижитал түлхүүрийг дахин шинэчлэхийн тулд өчигдөр буюу Баасан гарагт лог аут хийлгэж, дахин нэвтрүүлсэн байна.

Энэ удаагийн алдаа 2017 оны долдугаар сард Фэйсбүүкийн видео оруулах үйлдлийг шинэчлэн сайжруулах үеэр бий болсон ажээ.

Фейсбүүкээс 50 сая хэрэглэгчийн мэдээлэл алдагджээ

Улмаар 2018 оны есдүгээр сарын дундуур тус компанийн мэргэжилтнүүд ийм алдаа үүссэн байж магадгүй талаар сэжиг авч, шалгаж эхэлсэн байна.

Есдүгээр сарын 25-нд алдаагаа олж, 27-ны өдөр засварлаад өчигдөр олон нийтэд зарласан нь энэ аж.

“Бид манай хэрэглэгчдийн мэдээллийг хулгайлах гэсэн халдлагатай дэлхийн өнцөг булан бүрт, байнга тулгарч байна. Ийм эрсдлээс сэргийлэх програмын багаж хэрэгслийг бий болгох нь бидний тэргүүн зорилт болж байна” хэмээн Марк Зукербэрг мэдэгдэлдээ бичсэн байна.

Одоогийн байдлаар “View As” функцийг унтраасан бөгөөд Facebook компани АНУ-ын холбооны мөрдөх товчоотой /FBI/ хамтран дэлгэрэнгүй мэдээлэл цуглуулахаар шалгаж байгаа аж.

Тиймээс хэрэглэгчдийг Фэйсбүүкийнхээ нууц үгийг яаралтай солихыг анхаарууллаа.

Categories
мэдээ нийгэм

Ахмадууддаа хүндэтгэл үзүүлэв

Олон улсын ахмадын баярыг тохиолдуулан ОБЕГ-ын удирдлага болон Ахмадын хорооны удирдах зөвлөлөөс ахмад настнуудыг хүлээн авч хүндэтгэл үзүүлэх арга хэмжээг өнөөдөр зохион байгууллаа.

Хүндэтгэлийн арга хэмжээнд ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Ц. Ганзориг оролцож, хүрэлцэн ирсэн ахмадууддаа баярын мэндчилгээ дэвшүүлсэн юм.

Энэ үеэр “Онцгой байдлын албаны төлөө-1” тэмдгээр 5, ОБЕГ-ын “Хүндэт жуух” бичгээр 3, Ахмадын хорооны “Ахмадын алдар” тэмдгээр 4 ахмадыг шагнахын зэрэгцээ Ахмадын хорооны гишүүн 18 настанд мөнгөн тусламжийг үзүүллээ.

Арга хэмжээнд Онцгой байдлын байгууллагад ажиллаж байсан үе үеийн 200 орчим ахмад настан оролцлоо гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

www.ebarimt.mn сайтад нэвтрэх код, нууц үгээ мартсан бол

Иргэд, татвар төлөгчид НӨАТ-ын урамшуулалын систем, е-баримтын талаар 1800-1288 дугаарт холбогдож, татварын улсын байцаагчаас зөвлөгөө, мэдээлэл авах нь их байдаг билээ. Тэгэхдээ е-баримттай холбоотой хамгийн их ханддаг асуудал нь www.ebarimt.mn сайтад нэвтрэх код, нууц үгээ мартсан гэх явдал.

Тэгвэл энэ асуудлыг шийдэх хялбар гарц байгааг танд дуулгая. Тодруулбал, та www.ebarimt.mn сайт болон апп-д нэвтрэх код, нууц үгээ мартсан бол бүртгэлтэй гар утасны дугаараасаа 131313 дугаарт “?” мессежээр илгээж, шинээр авах боломжтой.

Хэрэв бүртгэлтэй гар утасны дугаараа сольсон бол бүртгэлтэй и-мэйл хаягаараа сэргээж авах хэрэгтэй. Гар утас, и-мэйл хаягаар авах боломжгүй бол Улаанбаатар хотод Драгон, Мишээл, Дүнжингарав үйлчилгээний нэгдсэн төвд Татварын нэгжид, хөдөө орон нутагт бол харьяа Татварын албандаа бичиг баримттайгаа очиж нууц үг, нэвтрэх кодоо авахыг зөвлөж байна.

Дашрамд дурдахад, иргэн та Татварын албаны 1800-1288 дугаарт залгах, www.ebarimt.mn цахим сайтад хандаж сонирхсон мэдээллээ авах, мөн Татварын албаны www.mta.mn цахим сайтын “Татварын боловсрол” цэсний “Асуулт хариултын сан”-гаас татварын хууль тогтоомж болон е-баримттай холбоотой мэдээллийг авах боломжтой юм байна.

Categories
мэдээ нийгэм

Увс аймгийн Онцгой комисс хуралдлаа

ОБЕГ-ын тэргүүн дэд дарга, бригадын генерал Б.Ариунбуян, Увс аймгийн Засаг дарга, онцгой комиссын дарга Д.Батсайхан нараар ахлуулсан Увс аймгийн Онцгой комисс хуралдлаа.

Монгол Улсын Гамшгаас хамгаалах хөтөлбөр, төлөвлөгөө, гамшгаас хамгаалах хууль тогтоомжийг хэрэгжүүлэх хүрээнд Монгол Улсын Шадар сайдтай тус аймгийн Засаг даргын байгуулсан үр дүнгийн гэрээний дагуу Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль болон гамшгаас хамгаалах бэлэн байдлын үзлэг Увс аймагт явагдаж байна.

Түүнчлэн Увс аймгийн Засаг даргын албан даалгавар, захирамж, ОБГ-ын даргын тушаал, албан бичгийн хүрээнд сумд, гамшгаас хамгаалах албад, мэргэжлийн анги, иргэдэд хүргэж хэрэгжилтийг хангуулан ажиллаж байна. Увс аймгийн 19 сум, гамшгаас хамгаалах 11 алба, 38 мэргэжлийн бэлэн байдлын үзлэгийг хуваарийн дагуу зохион байгуулан явуулаад байна. Үзлэгт 1876 томилгоот бүрэлдэхүүн, 96 автомашин, техник оролцжээ.