Categories
мэдээ нийгэм

Чойжин ламын музейн хашаанд доторх барилгыг албадан буулгаж эхэллээ

Чойжин ламын сүм музейн хамгаалалтын бүсэд баригдсан 270м2 талбай бүхий хоёр давхар барилгыг өнөөдөр албадан буулгаж эхэллээ. Уг барилгыг музейн хамгаалалтын бүсэд зөвшөөрөлгүй барьсан нь гурван шатны шүүхээр тогтоогдсон байдаг. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд шүүхийн шийдвэрийн дагуу албадан буулгах захирамжийг 2018 оны есдүгээр сарын 24-ний өдөр гаргасан байна. Энэ дагуу эзэмшигчдийг нь дуудан байшин доторх эд зүйлсийг цагдаагийн байгууллагынхан бүртгэж протокол хөтөлсний дараагаар буулгаж байна.

Ингэснээр 3,600 м2 газрыг чөлөөлж энэ талбай дээр Чойжин ламын сүм музейн зүгээс тохижилтын ажил хийж, цэцэрлэгт хүрээлэн байгуулахаар төлөвлөжээ. Барилгыг албадан буулгах ажлыг ШШГЕГ, Нийслэлийн цагдаагийн газар, Нийслэлийн газрын алба, Сүхбаатар дүүргийн газрын албаныхан хамтран явуулж байгаа аж.

Categories
мэдээ спорт

Өнөөдөр дэлхийн татамид Н.Түвшинбаяр тэргүүтэй манай бөхчүүд хүч үзнэ

Азербайжаны Баку хотноо жүдо бөхийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн үргэлжилж байгаа бөгөөд өнөөдөр эмэгтэйчүүдийн +78 кг, эрэгтэйчүүдийн +100 кг жингийн барилдаанууд болж, медальтнуудаа тодруулна.

Манай улсаас Хөдөлмөрийн баатар, олимпийн алт, мөнгө, ДАШТ-ий хүрэл медальт, гавьяат тамирчин Н.Түвшинбаяр, ОУХМ Ө.Дүүрэнбаяр нар +100 кг-д хүчээ сорих бол эмэгтэйчүүдийн +78 кг-д ОУХМ Б.Мөнхтуяа барилдана. Аварга Н.Түвшинбаяр олимп, дэлхийн аварга Чехийн Лукас Крплакийн толгойлж буй “D” хэсэгт багтсан. Тэрбээр эхний барилдаанаа Киргизийн бөх Бекболот Токтогоновтой хийх бөгөөд түүнийг ялбал хоёрдугаар тойрогт Хятадын Шао Тонгтойхүч үзнэ.

Ө.Дүүрэнбаярын хувьд Олимпийн хошой хүрэл, дэлхийн аваргын мөнгө, хүрэл медальт Бразилын Рафаэл Силвагийн толгойлж буй”B” хэсэгт багтсан бөгөөд эхний тойрогт гоц мөргөж, дараагийн тойрогт Америк-Венесуэлийн бөхчүүдийн ялсантай барилдана.

Харин +78 кг-д Б.Мөнхтуяа “B” хэсэгт орж эхний тойрогтоо гоц мөргөжээ. Тэрбээр хоёрдугаар тойрогт Германы жүдоч Каролин Весстэй барилдах юм. ДАШТ-ий хэсгийн барилдаанууд Улаанбаатарын цагаар 14 цагт эхлэх бол, шигшээ барилдаанууд оройн 20 цагаас үгэлжилж шилдгүүдээ тодруулна.

Categories
мэдээ энтертаймент-ертөнц

“Michael Kors” компани “Versace”-ийг худалдан авчээ

Дэлхийн алдарт брэнд хувцасны “Versace” компани зарагдсан талаар “Ройтерс” агентлаг мэдээллээ. Уг компанийг АНУ-ын бэлэн хувцас, гоёл чимэглэлийн “Michael Kors” компани 2.1 тэрбум ам.доллараар худалдан авчээ. “Michael Kors”-ийн эзэн Жон Идол “Донателла Версаче бүтээлч алсын харааг үргэлжлүүлэх болно” хэмээн мэдэгдэж байгаа юм.

Донателла Версаче 1997 оноос хойш компаниа тэргүүлж буй юм.

“Versace” брэнд олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн, баячуудын гол гангараа билээ. Харин “Michael Kors” тус брэндийг бодвол харьцангуй хямд бараа бүтээгдэхүүн худалдан, борлуулдаг.

“Versace”-ийн гар цүнхнүүдийг зарагдах эхний дүн 2, 000 ам.доллараар эхэлдэг бол “Michael Kors”-ийн цүнхнүүд 10 дахин хямдхан үнээр зарагддаг.

Олон сая хэрэглэгчидтэй компанийг өөртөө нэгтгээд буй “Michael Kors” компани албан ёсны нэрээ “Capri Holdings” болгон өөрчилж, шинэхэн бараа бүтээгдэхүүнээ ирэх оноос зах зээлд худалдахаар төлөвлөжээ.

Мөн “Versace” брэнд дэлгүүрийн тоог 200-300 нэмэгдүүлэхээр болсон гэнэ.

Categories
мэдээ нийгэм

ТЭЦ-4-ийн захирал асан С.Анхбаярт ял оноожээ

“ТЭЦ-4” ТӨХК-ийн захирал асан С.Анхбаярт холбогдох хэргийг өчигдөр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хянан хэлэлцсэн байна. Шүүгдэгч С.Анхбаяртай хамт Л.Дэмбэрэлнямыг шүүжээ.

Шүүхээс С.Анхбаярт Эрүүгийн хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1-т зааснаар хоёр жил хорих, төрд ажиллах эрхийг гурван жилээр хасах, Л.Дэмбэрэлнямд Эрүүгийн хуулийн 22 дугаар зүйлийн 22.5.1-д зааснаар 1.6 жил хорих, төрийн албанд ажиллах эрхийг хоёр жилээр хасах ял оноосон байна. С.Анхбаяр нь Дулааны дөрөвдүгээр цахилгаан станцад ажиллаж байсан бөгөөд авлигын хэргээр саатуулагдаад байсан юм.

Categories
мэдээ нийгэм

Ботаник, Шархад, Амгаланд 700 м.кв талбайн замын нөхөөсийг хийнэ

Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтэс болон Нийслэлийн авто замын хөгжлийн газраас гэр хороолол дундах болон төв замын нөхөөсийн ажлыг эхлүүлж дүүргийн хэмжээнд нийт 3.000 м.кв зам талбайн нөхөөсийг хийхээр төлөвлөж ажлаа эхлүүлсэн. Тухайлбал Ботаник, Амгалан, Шархад орчмын эвдрэлтэй 700 м.кв талбайн замыг засч эхэллээ хэмээн Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээллийг албанаас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Бэлхийн гүүрийг буулгаж, түр зам гаргажээ

Сүхбаатар дүүргийн 16,18 дугаар хороо Бэлхийн 18 у/м төмөр бетон гүүрийг буулгаж, шинээр барих ажил эхэллээ.

Шинэ гүүр барих хугацаанд ашиглах түр замын ажил дуусаж, авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг өчигдөр нээсэн байна.

Зам барилгын ажлыг Улаанбаатар зам засвар, арчлалтын газар гүйцэтгэж байна. Шинэ гүүрийн ажлын гэрээт хугацаа 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр дуусах аж.
Categories
мэдээ нийгэм

Цахим гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Unfriend хөдөлгөөн”-д нэгдээрэй

Сүүлийн үед цахим орчноор залилан хийх, дарамтлах, садар самуунд уруу татах зэрэг гэмт хэргүүд гарч байгаа. Үүнээс үүдэн ЦЕГ-аас цахим гэмт хэргээс хэрхэн урьдчилан сэргийлэх “Unfriend хөдөлгөөн” өрнөж байна.

Монгол улсын хэмжээнд интернет хэрэглэгчийн тоо өдрөөс өдөрт өссөөр байгаа юм. 2017 оны байдлаар цахим орчинд 299 гэмт хэрэг бүртгэгдсэн бол 2018 оны эхний хагас жилийн байдлаар 279 гэмт бүртгэгджээ. Үүнээс 94 хувь нь залилан, 2.5 хувь нь сүлжээний гэмт хэрэг, 0.7 хувь нь бусдын нууцад халдах, 1.4 хувь нь садар самуунтай холбоотой гэмт хэргүүд үйлдэгдсэн. ЦЕГ-ын хэмжээнд 2018 оны 9-р сарын 05-наас цахим гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор “Unfriend хөдөлгөөн” арга хэмжээг нэг сарын хугацаанд зохион байгуулж байна. Тус арга хэмжээний үеэр цахим гэмт хэргээс урьдчилан сэргийлэх , нөлөөлөх, мэдээлэл хийх, зөвлөгөө өгөх гэх мэт олон төрлийн үйл ажиллагааг зохион байгуулахаар төлөвлөжээ.

Мөн Фейсбүүк цахим орчинд “Хар жагсаалт” бүлгэмийг шинээр нээж нийгмийн сөрөг мэдээ мэдээлэл, садар самуун зүйлийг Фэйсбүүк компанид Report хийж мэдэгдсэнээр олон удаагийн гомдол, саналаар устгагдах боломж бүрдэх юм гэж нийслэлийн ЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Хелико бактерийн эсрэг үндэсний аян зарлалаа

Дэлхий нийтэд жил бүр барагцаагаар 1 сая хүнд ходооны хорт хавдар өвчин шинээр оношлогдож буй бөгөөд ойролцоогоор 723.000 хүн уг өвчний улмаас нас барж байна. Уг өвчний нийт тохиолдлын бараг тал орчим хувь нь зүүн Азийн орнуудад буюу БНСУ, Хятад, Япон, Монгол зэрэг орнуудад оншлогдож байна

БНСУ, Япон зэрэг өндөр хөгжилтэй орнууд нь ходоодны хорт хавдрын нийт тохиолдлоороо дэлхийд тэргүүлэгч орнууд ч гэсэн эртилрүүлгийн хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлснээр уг өвчнөөр нас баралт жил ирэх тусам буурч байгаа бөгөөд 10.000 хүнд ноогдох нас баралтын тохиолдлоороо Монгол улсаас барагцаагаар 2 дахин бага байна.

Монгол Улс нь ходооны хорт хавдраас шалтгаалах нас баралтаараа дэлхийд тэргүүлж, тохиолдолоороохоёрдугаарт бичигдэж байна. Монгол Улсад жил бүр 500 орчим хүн уг аюулт өвчний улмаас алтан амиа алдаж байна.

Ходоодны хорт хавдар үүсэх гол шалтгаан бол хеликобактери, давсны их хэрэглээ бөгөөд архитамхиныхэрэглээ ч баснэгшалтгаанньболдогбайна.

Иймд Хаппи Веритас оношилгооны төвийнхөн 10 жилийн ойгоо тохиолдуулан нийгмийн хариуцлагынхаа хүрээнд нь 2018 оны дөрөвдүгээр улиралыг ХЕЛИКО БАКТЕРИЙН ЭСРЭГ ҮНДЭСНИЙ АЯН хэмээн зарлаж бауйгаа мэдээллээ. Аяны хүрээнд хеликобактерийг илрүүлэх шинжилгээг 2000 төгрөгөөр хийлгэх боломжийг бүрдүүлж байгаа ажээ.

Ходоодны хорт хавдрын 80 хувь нь хеликобактераас үүдэлтэй байдаг бөгөөд Монголд оношлогдожбуй ходоодны хорт хавдрыг үе шатаар нь авч үзвэл нийт өвчтөнүүдийн дөнгөж 1 хувь нь өмнө үедээ, 3 хувь нь I үе шатандаа, 11 хувь нь II үешатандаа 43 хувь нь III үе шатандаа, 42 хувь нь IV үе буюу сүүлчийн шатандаа тус тус оношлогдож байна. Манай улсад ходоодны хорт хавдраар өвчилсөн өвчтөнүүдийн 27 хувь нь 5 жил амьдарч байна. Монголчуудын ходоодны хорт хавдрын өвчлөл нас баралт жил ирэх тусам өсөх хандлагатай байгаа нь сэтгэл түгшүүлж байна.

Хаппи Веритас оношилгооны төвөөс ХЕЛИКО БАКТЕРИЙН ЭСРЭГ ҮНДЭСНИЙ АЯН зарлаж,Монгол Улсад ходоодны хорт хавдрыг эрт илрүүлэх хөтөлбөрийн суурийг тавина гэж найдаж буйгаа илэрхийлж байна.

Тэд энэхүү аянд байгууллага, хамт олноороо хамрагдаж, ходоодны хорт хаврыг эрт үед нь илрүүлэхийг уриалж байна.

Categories
мэдээ спорт

Л.Отгонбаатар Бакугийн ДАШТ-ий хүрэл медалийн эзэн болов

Жүдо бөхийн насанд хүрэгчдийн 2018 оны ДАШТ-ий эрэгтэйчүүдийн -100 кг-д барилдсан буй ОУХМ Л.Отгонбаатар Дэлхийн аваргын хүрэл медальтан боллоо.

Тэрбээр эхний барилдаанаа АНУ-ын бөх Л.А.Смиттэй хийж, нэмэлт цагт вазари үнэлгээгээр ялалт байгуулсан. Хоёр дахь барилдаандаа Чилийн тамирчин Томас Бриченог вазари үнэлгээгээр ялснаар шилдэг 16-д шалгарлаа. Тэрбээр 1/8 шигшээд Латвийн тамирчин Жевгенис Бородавкотой хүч үзэх юм. Удаах тойрогт Чилийн Томас Бриченог, 1/8 шигшээд Латвийн Жевгенис Бородавког ялсан юм.

“В” хэсгийн аваргын төлөө Португалийн Хорхе Фонсекаг ялснаар зооны аваргын төлөө Гүржийн Варлам Липартелианитай барилдаж ялагдсанаар Японы бөх Вулф Ааронтай хүч үзэн цэвэр ялж ДАШТ-ий хүрэл медалийн эзэн боллоо.

Categories
мэдээ нийгэм

Эрчим хүч үйлдвэрлэгчдийн нэгдсэн зөвлөгөөн болно

“ДЦС-4” ТӨХК-д “ШИНЭ ТЕХНИК, ТЕХНОЛОГИ-ҮР АШИГ” сэдэвт эрчим хүч үйлдвэрлэгчдийн нэгдсэн зөвлөгөөн маргааш болно.

Зөвлөгөөнд Эрчим хүчний яам, Эрчим хүчний зохицуулах хороо болон дулааны цахилгаан станцууд, нар, салхи, усан цахилгаан станцын төлөөлөл оролцох аж. Цахилгаан эрчим хүчний хангамж, хэрэглээ, импорт, аюулгүй байдал, шинээр баригдах эх үүсвэрүүдийн талаар хэлэлцэх юм байна.