Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“Өдрийн сонин”-д “УЛААНБААТАР: ХXI зууны өргөн айлсалт” хэмээн өгүүлжээ

Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы пүрэв гаригийн дугаар 20 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гар дээр хүрч байна.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог, баримт, үзэл бодлын гуравдугаар нүүрээс “УЛААНБААТАР: ХXI зууны өргөн айлсалт” хэмээх нийтлэлийг хүлээн авч уншаарай.

Монголын Ногоон
намын дарга О.Бум-Ялагч: Салбар бүрийг хариуцаж
байгаа сайд цаашлаад Засгийн
газар мафи, бүлэглэлийн барьцаанд
орчихсон байна хэмээн “Улс төр” нүүрт ярьжээ.

Хохирогч
Т.Гомбосүрэнгийн хууль
ёсны төлөөлөгчийн
өмгөөлөгч З.Хүрэлсүх: ЗТХЯ-нд гарсан хэрэгт холбоотой
нэр бүхий хүмүүсийг шалгуулна хэмээн “Баримт үйл явдал” нүүрт ярьсан байна.

“Өөрөөс нь” нүүрт Голомт банкны гүйцэтгэх захирал Ө.Ганзориг: Дэлхийн
эзэнт гүрнүүд эдийн засгийн хямрал гэсэн
ганцхан шалтгаанаас болж мөхсөн хэмээн ярьжээ.

АТГ-ынхан 1.3 сая ам долларыг зуучлагч нар хэнд өгөх
гэж байсныг шалгаж эхэлжээ хэмээн “Энэ тухай” нүүрт өгүүлжээ.

Гэрлэх ёслолын
ордны захиргаа хариуцсан
менежер Ж.Цэцэгдарь: Намрын
дунд сарын шинийн 17-
ны өдөр Гэрлэх ёслолын
ордонд 61 хос гал
голомтоо бадраана хэмээн “Цаг үе” нүүрт ярьсан байна.

АХБ: Засгийн газар цаашдаа
зардлаа бууруулах бодлогоо тууштай
хэрэгжүүлбэл эдийн засаг 2019 онд
өсөлттэй хэвээр байна хэмээн “Эдийн засаг” нүүрт өгүүлсэн байна.

Барилгын ажлаас болж 14 дүгээр
байр нурахад бэлэн болж, иргэдийн
амь насанд аюул учраад байна хэмээн “Энэ тухай” нүүрт өгүүлжээ.

“Ээж” Туркийн олон ангит
кино Монголын үзэгчдийг
байлдан дагуулаад байгаа. Тэгвэл энэ талаар “Өдрийн сонин”-ы “КИНО, КИНО, КИНО” нүүрт “Үзэгчдийн
сэтгэлийг
хөдөлгөж буй Ээж” хэмээх уг киноны тухай хүлээн авч уншаарай.

“Томилолт” нүүрт Төрийн зөв бодлогын үр дүнд Баяннуур
хотын иргэдийн амьжиргаа дээшилж байна гэв.

ШУТИС-ийн Барилга
архитектурын сургуулийн
багш, зөвлөх архитектор,
доктор, профессорЧ.Дагшигдорж: Багш хүн шавь нартаа
эцэг эх шиг нь санаа зовж явдаг хэмээн “Багш” нүүрт ярьжээ.

Фетхуллах Гюлений байгууллага АНУ-ын төсвөөс 763 сая доллар авдаг гэв хэмээн “Дэлхий мэдээ” нүүрт өгүүлжээ.

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugins/news/login/

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлагуудыг “Өдрийн сонин”-ы пүрэв гаригийн дугаараас уншаарай.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудан, “Улаанбаатар”, “Скай” шуудангийн салбаруудаас очиж авч болох ба сонин борлуулах бүхий л цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой юм. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдан авч болохыг дуулгая. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч бас болно.

“Өдрийн сонин”-той холбоотой бүхий л мэдээллийг Мэдээлэх эрхийн утас 19001987-гоос лавлаж болох ба захиалга өгөхийг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Хэрэв цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 99090658 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг лавлаарай.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХЭН ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ нийгэм

БНСУ-ын Засгийн газрын бакалаврын тэтгэлэгт хөтөлбөр зарлагдлаа

БНСУ-ын Засгийн газрын тэтгэлгээр 2019 онд бакалаврын зэрэгт суралцах гадаадын оюутан сонгон шалгаруулах хөтөлбөр зарлагдлаа. БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамаар дамжуулан сонгон шалгаруулалтад оролцох хүсэлт гаргагчдын материалыг 2018 оны аравдугаар сарын 1-ний өдрөөс аравдугаар сарын 5-ны хооронд Элчин сайдын яамны байранд хүлээн авна.

Бүртгүүлэх хугацаа: Аравдугаар сарын 1-ний өдрөөс аравдугаар сарын 5-ны өдөр хүртэл

  1. Материал хүлээн авах газар: БНСУ-аас МУ-д суугаа ЭСЯ
  2. Шалгарах хүний тоо: 3 хүн
  • МУ-ын харъяат иргэн
  • 2019.3.1-ний байдлаар ахлах сургууль төгссөн байх (бакалаврын зэрэгтэй хүн материал өгөх боломжгүй)
  • 25 нас хүрээгүй байх (1994.3.1-нээс хойш төрсөн иргэн)

Холбоо барих

  • БНСУ-аас Монгол улсад суугаа ЭСЯ
  • 976-7007-1020

E-mail Хаяг: kormg_cul@mofa.go.kr

  • БНСУ-ын Олон улсын боловсролыг дэмжих үндэсний хүрээлэн

Вэб хуудас: http://niied.go.kr

Дэлгэрэнгүй мэдээллийг http://mecss.gov.mn/news/1018/ авна уу.

Categories
мэдээ нийгэм

Туул тосгоны эрүүл мэндийн төвийн шинэ барилга ирэх онд ашиглалтад орно

НЭМГ-ын харьяа Туул тосгоны эрүүл мэндийн төвийн шинэ барилгын шав тавих ёслолын арга хэмжээ өнөөдөр боллоо. Тус үйл ажиллагаанд Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж, Нийслэлийн Эрүүл мэндийн газрын Л.Төмөрбаатар, Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан, ХУД-ийн эрүүл мэндийн төвийн дарга Э.Бодьцэцэг, Туул тосгоны ЭМТ-ийн дарга М.Цогтгэрэл болон албаны бусад хүмүүс оролцсон юм.

Нийслэл хотоос 52 км алслагдсан зайд орших тус эрүүл мэндийн төв нь Туул тосгоны 5000-7000 гаруй иргэдэд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг үзүүлдэг байна. Харин 1964 оноос хойш өнөөг хүртэл үйл ажиллагаа явуулж буй нийт 15 ортой эмнэлгийн барилга нь ашиглалтын шаардлага хангахаа больж, ан цав үүссэн тул холбогдох мэргэжлийн байгууллагуудаас үйл ажиллагаа явуулахыг хориглосон шийдвэр гарсан билээ.

Энэ дагуу Нийслэлийн Засаг даргын 2018 оны 01 дүгээр сарын 31-ны өдрийн А/88 захирамжийн дагуу нийслэлийн төсвийн хөрөнгөөр нийт 32 ортой,дөрвөн давхар эмнэлгийн барилга угсралтын ажлыг өнөөдөр албан ёсоор эхлүүллээ. Ойролцоогоор гурван тэрбум төгрөгийн өртөг бүхий барилга угсралтын ажлыг “Нью констракшн” ХХК-иас Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газартай байгуулсан гэрээний дагуу гүйцэтгэх бөгөөд ирэх 2019 онд ашиглалтад оруулахаар төлөвлөжээ.

Эмнэлгийн шинэ барилга ашиглалтад орсноор тус тосгоны болон Био комбинат, Өлзийт хорооллын иргэдэд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг чанартай, хүртээмжтэй хүргэхэд чухал нөлөө үзүүлэх юм байна.

Categories
мэдээ нийгэм

Төрийн өмчит компаниудын алба хаагчид сургалтад хамрагдаж байна

Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газраас Сангийн яам, Татварын ерөнхий газар, Авлигатай тэмцэх газар, Үндэсний аудитын газар, Тагнуулын ерөнхий газар зэрэг байгууллагуудтай хамтран төрийн өмчит компаниудын албан хаагчдыг дөрвөн удаагийн шаталсан сургалтад хамруулжээ. Уг сургалтад төрийн өмчит компанийн гүйцэтгэх удирдлага, тэргүүн дэд захирал, ерөнхий менежер, тамгын газрын дарга, ерөнхий нягтлан бодогч, хуулийн мэргэжилтэн, нууцын асуудал хариуцсан албан хаагч, ТУЗ-ийн хараат бус гишүүд буюу давхардсан тоогоор 454 албан хаагч оролцсон байна.

Сургалтыг төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн санхүү, удирдлагын менежмент, төрийн өмчийн бүртгэл, ашиглалт, захиран зарцуулалт, худалдан авах ажиллагаа, хөрөнгийн дахин үнэлгээ, авлигын эсрэг хууль, нягтлан бодох бүртгэл, санхүү, аудит, татварын асуудлын хүрээнд хийлээ. Цаашид энэхүү шаталсан сургалтыг төрийн өмчит компанийн дунд шатны албан хаагчдад зохион байгуулна.

Categories
мэдээ нийгэм

Монгол иргэд Эквадор улсад 90 хоног визгүй зорчдог боллоо

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 73 дугаар чуулганд оролцож буй Монгол Улсын Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар 2018 оны есдүгээр сарын 24-ний өдөр Бүгд Найрамдах Эквадор Улсын Гадаад хэргийн сайд Хосе Валенсиа-тай НҮБ-ын төв байранд уулзаж, хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцов.

Уулзалтын үеэр хоёр улсын Гадаад хэргийн сайд нар “Бүх төрлийн гадаад паспорт эзэмшигчдийг визийн шаардлагаас чөлөөлөх тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Эквадор Улсын Засгийн газар хоорондын ноот бичиг”-ийг солилцсон бөгөөд ийнхүү хоёр улсын иргэд 90 хоногийн хугацаанд харилцан визгүй зорчих нөхцөл бүрдэж байгаа юм.

Эквадор улстай визийн нөхцөлөөс харилцан хүлээн зөвшөөрөх тухай хэлэлцээр байгуулснаар манай улсын иргэд нийт 22 улсад визгүй зорчих боломжтой болж байна. Манай хоёр улсын хооронд дипломат харилцаа 1982 оны 10 дугаар сарын 30-ны өдөр тогтоосон бөгөөд энэхүү найрсаг харилцааг хөгжүүлэхэд парламент хоорондын хамтын ажиллагаа чухал үүрэг гүйцэтгэхийг сайд Д.Цогтбаатар тэмдэглэв.

Categories
мэдээ нийгэм

Зүүн хойд Азийн нутгийн хүүхдүүдийн дунд гар зургийн уралдаанд зохиогдоно

Нийгэм, эдийн засаг, соёлын тухай ойлголт, мэдлэгийг зургаар дамжуулан хүүхдүүдэд олгох зорилго бүхий гар зургийн уралдааныг Зүүн хойд Азийн Нутгийн захиргаадын холбооноос зарласан байна.

Энэ уралдаанд Сэлэнгэ аймгийн найман сурагч бүтээлээрээ өрсөлдөж байгаа аж. Уралдаанд Зүүн хойд Азийн Нутгийн захиргаадын холбооны 77 гишүүн орнуудын орон нутгийн 14-18 насны сурагчид оролцож буй. Гар зураг, постерийн эл уралдаан нь хүүхдүүдэд Зүүн хойд Азийн нийгэм, эдийн засаг, соёлын тухай ойлголт, мэдлэгийг өгөхөөс гадна хүүхдүүдийнсэтгэн бодох танин мэдэхүйн мэдлэгийг тэлэх, зургаар дамжуулан сурагчдын зурах арга барил, чадварыг хөгжүүлэх зэрэг өргөн утга агуулгатай аж.

Categories
мэдээ спорт

Ө.Дүүрэнбаяр их шөвөгт шалгарлаа

Жүдо бөхийн ДАШТ-ий +100 кг-ийн жинд өрсөлдөж буй ОУХМ Өлзийбаярын Дүүрэнбаяр их шөвөгт шалгарлаа.

Манай тамирчин В хэсэгт багтсан бөгөөд эхний даваандаа хийлж, хоёрдугаар тойрогт Венесуэлийн Педро Пинедаг өчих мэхээр, гуравдугаар тойрогт Кубын Энди Грандаг даралтаар цэвэр ялсан.

Улмаар В хэсгийн аваргын төлөөх барилдаанд олимпийн мөнгөн медальт Японы Хисаёши Харасаваг үүрэх мэхээр цэвэр ялснаар шөвгийн дөрөвт үлдлээ. Тэрбээр мөнгөн медалийн төлөө Гүржийн бөх Гурам Тушишвилитэй хүч үзнэ.

Categories
мэдээ нийгэм

Төрөх байгууллагаас регистрийн дугаар олгодог болно

Өнөөдөр Дэлхийн банкны санхүүжилттэй ЭМЯ-ны хэрэгжүүлж байгаа “Цахим эрүүл мэнд” төслийн хүрээнд “Эрүүл мэндийн статистикийн мэргэжилтнүүдэд зориулсан цахим эрүүл мэндийн сургалт” өнөөдөр эхэллээ. Тус сургалтыг ЭМЯ, Эрүүл мэндийн хөгжлийн төв, “Цахим эрүүл мэнд” төсөл, Улсын бүртгэлийн ерөнхий газар хамтран зохион байгуулж буй юм.

Энэхүү сургалтад 21 аймгийн эрүүл мэндийн газар, есөн дүүргийн эрүүл мэндийн төв, аймгийн нэгдсэн эмнэлэг, улсын төв эмнэлэг, тусгай мэргэжлийн төвүүдийн статистикийн мэргэжилтнүүд, 21 аймаг, нийслэл, дүүргийн улсын бүртгэлийн хэлтсийн ажилтнууд оролцож байгаа билээ.

“Цахим эрүүл мэнд” төсөл хэрэгжсэнээр Монгол улсын бүх иргэний эрүүл мэндийн цахим бүртгэлийг бий болгож, үндэсний Дата төвд аюулгүй байдлыг ханган байршуулах аж. Мөн эрүүл мэндийн салбарын мэдээлэл солилцооны платформ байгуулж, салбарын цахим мэдээллийн шинэ тогтолцоо байгуулах юм байна.

Улсын бүртгэлийн байгууллагаас иргэний регистрийн дугаар олгодог байсныг төрөх байгууллагаас шууд олгодог болохтой холбогдуулан энэхүү сургалтыг хамтран зохион байгуулж байгаа аж. Тус сургалт 3 үндсэн хэсгээс бүрдэж буй юм байна.

“Цахим эрүүл мэнд” төсөл: Шинээр боловсруулж, мөрдүүлэх Цахим эрүүл мэндийн стандарт, журмын танилцуулга хийж, Иргэний ЭМ-ийн цахим бүртгэлийн системийн клиникийн өгөгдлийн уялдааг тайлбарлаж, Эрүүл мэндийн мэдээлэл солилцох платформын техникийн архитектурын шийдлийн талаар илтгэл тавина. Мөн “Эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд оролцогч талуудыг ялган таних журам”-ын төслийг танилцуулж, оролцогчдын санал зөвлөмжийг авах аж.

УБЕГ-аас “Нэг иргэн-Нэг бүртгэл” Монгол улсын Засгийн газрын хөтөлбөр, “Төрөлт, нас баралтыг цахимаар бүртгэх системийн тухай”, “Төрөлтийн бүртгэлийн шинжилгээ”, ЭМД-ын цахим бүртгэлийн шинэ тогтолцоо, Өвчтөн шилжүүлэх журам зэрэг илтгэлүүдийг хэлэлцүүлнэ.

Эрүүл мэндийн хөгжлийн төвөөс Эрүүл мэндийн анхан шатны бүртгэлийн болон тайлангийн маягтын өөрчлөлтүүд, амбулаторид болон хэвтэн эмчлүүлэх тасагт хөтлөгдөх шинэчлэгдсэн анхан шатны маягтын танилцуулгын хэлэлцүүлэг хийх болно.

Цахим эрүүл мэнд төслийн хүрээнд 330 гаруй сумын эрүүл мэндийн төв, 240 гаруй өрхийн эрүүл мэндийн төвүүдийг тус бүр 4 компьютерээр хангаж, тус бүр гурван хүнийг компьютерийн анхан шатны болон ахисан түвшний сургалтад хамруулж, эрүүл мэндийн цахим бүртгэлийн шинэ тогтолцоо нэвтрүүлэхэд энэ сургалтын ач холбогдол орших аж.

Categories
мэдээ нийгэм

Нийгмийн ажилтнуудыг чадавхжуулах сургалт зохион байгууллаа

2018 оны 09-р сарын 21-22 ны өдрүүдэд Баруун болон Говийн бүсийн Сум, баг, сургуулийн нийгмийн ажилтнуудад “Эрх зүйн шинэчлэл ба Нийгмийн ажлын үйлчилгээ” сэдэвт чадваржуулах сургалтыг зохион байгууллаа.

ХНХЯ, ГБХЗХГ-ын ССМТ хамтран зохион байгуулж СЭМҮТ, ХЭҮК, МУИС, МУБИС, ШУТИС зэрэг мэргэжлийн байгууллагын ажилтан багш нартай хамтран “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай, хүүхдийн эрх, хүүхэд хамгааллын тухай хуулиуд, түүнийг даган гарсан дүрэм, журмыг хэрэгжүүлэх” ажилд дэмжлэг үзүүлж, үйлчилгээний чанарыг сайжруулах зорилгоор Нийгмийн ажлын үйлчилгээ, Сэтгэцийн тулгамдсан асуудалтай хүүхэдтэй ажиллах аргазүй, Хүний эрхийн суурь ойлголт, Хүн худалдаалах гэмт хэрэг түүнээс урьдчилан сэргийлэх чиглэлээр мэдээлэл өглөө. Говийн бүсийн сургалтыг Дорноговь, Говьсүмбэр, Өмнөговь, Дундговь аймгуудын сургуулийн болон багийн 60 нийгмийн ажилтан хамтруулж Дорноговь аймагт амжилттай зохион байгуулсан. Баруун бүсийн сургалтыг Ховд аймагт зохион байгуулж Говь-Алтай, Ховд, Баян-Өлгий, Увс аймгуудын сургууль, баг, мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн 58 нийгмийн ажилтан хамрагдаж нийт 118 нийгмийн ажилтан оролцов. Дараагийн бүсийн сургалт Хэнтий, Арханхангай, Дархан-уул аймгуудад үргэлжилнэ. Сургалтын үр дүнд мэргэжлийн үйлчилгээ үзүүлэх аргазүйн мэдлэг нэмэгдэж гэр бүл, хүүхдийг эрсдлээс хамгаалах, хүний эрх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр аргазүйн мэдлэг авч нэгдсэн мэдээлэлтэй болсон. Мөн оролцогчдод зориулан шинээр боловсруулсан “Нийгмийн ажлын үйлчилгээ ба сэтгэлзүйн тулгамдсан асуудалтай хүүхэдтэй ажиллах арга зүй” сэдэвт гарын авлага шинээр боловсруулан түгээж, сертификат гардуулав.

Эх сурвалж: ГЭР БҮЛ, ХҮҮХЭД, ЗАЛУУЧУУДЫН ХӨГЖЛИЙН ГАЗАР

Categories
мэдээ нийгэм

Н.Учрал Программ хангамж үйлдвэрлэгчдийн холбооныхонтой уулзлаа

Улсын Их Хурлын гишүүн, Цахим бодлогын түр хорооны дарга Н.Учрал Программ хангамж үйлдвэрлэгчдийн холбооны Удирдах зөвлөлийн гишүүдтэй өнөөдөр уулзлаа.

Уулзалтад Программ хангамж үйлдвэрлэгчдийн холбооны удирдах зөвлөлийн гишүүд бүрэлдэхүүнээрээ хүрэлцэн ирсэн юм.

Уулзалтын эхэнд Улсын Их Хурлын гишүүн, Цахим бодлогын түр хорооны дарга Н.Учрал Улсын Их Хурлын 2018 оны хаврын ээлжит чуулганаас “Цахим бодлогын түр хороо байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолыг баталж, Улсын Их Хурлын бүтэцд 26 гишүүнтэй түр хороог байгуулсан талаар дурьдаад энэхүү түр хороо нь салбарын мэргэжлийн байгууллагуудыг нэгтгэсэн холбоотой нягт хамтран ажиллаж, мэргэшсэн хүмүүсийн үгийг сонсон, ажил хэрэг болгоход анхаарах зорилгоор чөлөөт уулзалт зохион байгуулж байгааг тэмдэглэв.

Тэрбээр мөн Цахим бодлогын түр хорооны ажлын төлөвлөгөөний төслийг гаргасан бөгөөд түр хороогоор хэлэлцэж батлахаасаа өмнө уг төсөлдөө салбарын мэргэжлийн холбооны саналыг тусгах зорилготой байгаагаа илэрхийллээ.

Цахим бодлогын түр хороо нь,

Төрийн албанд хэрэглэж буй болон шинээр нэвтрүүлэхээр төлөвлөсөн программ хангамж, түүний үр ашиг, аюулгүй байдал, уялдаа холбоог, мөн өмнө нь хэрэгжүүлсэн төсөл, арга хэмжээний үр дүн, үр ашгийн тал дээр хяналт шалгалт, үнэлгээ хийх,

Үнэлгээнд үндэслэн Аж үйлдвэрийн IV хувьсгалд бэлтгэх хүрээнд төрөөс авч хэрэгжүүлэх шаардлагатай арга хэмжээний тухай зөвлөмж боловсруулах,

Төрийн албаны цахим шилжилттэй хобоотойгоор холбогдох хууль, тогтоомжийг боловсронгуй болгох, орчин үеийн чиг хандлагатай нийцүүлэх санал боловсруулах,

Олон нийтийн сүлжээнд иргэдийн аюулгүй байдлыг хангах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх талаар авч хэрэгжүүлэх арга хэмжээний санал боловсруулах зэргээр хийх ажлын төлөвлөгөөний төслөө гаргасан байна.

Төлөвлөгөөнд тусгасан ажлуудыг мэргэжлийн түвшинд, шуурхай, уялдаа холбоотойгоор хэрэгжүүлэх зорилгоор Мэдээллийн технологийн аюулгүй байдал, Блокчейн технологи, Төрийн албаны цахим шилжилт, Хууль тогтоомжийг боловсронгуй болгох, Аж үйлдвэрийн IV хувьсгалд бэлтгэх, Олон нийтийн сүлжээний зохистой хэрэглээ, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх гэсэн чиглэлүүдээр ажлын хэсэг байгуулж, ажлын хэсэгт салбарын мэргэжлийн хүмүүсийг оруулж ажиллуулна гэдгээ Цахим бодлогын түр хорооны дарга хэлсэн.

Программ хангамж үйлдвэрлэгчдийн холбооны тэргүүн Ц.Чулуунзагд мэргэжлийн туслалцаа болон дэмжлэгийг бүх талаар үзүүлж ажиллана гэдгээ энэ үеэр илэрхийлэв.

Мөн энэхүү уулзалтад Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэд дарга Б.Бат-Эрдэнэ оролцож, байр сууриа илэрхийллээ.

Төгсгөлд нь уулзалтад оролцогчид мэдээлэл технологийн салбарын бодлогын талаар болон Цахим бодлогын түр хорооны ажлын төлөвлөгөөний төсөлд тусгаж болох саналууд гаргаснаар уулзалт өндөрлөв гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.