Categories
мэдээ нийгэм

Сурагчийн цүнхний жин хүүхдийн биеийн дундаж жингийн 10 хувиас ихгүй байх ёстой

Цүнхний жин нэмэгдэхэд нэмэлт гарын авлага, дасгал ажлын ном (500-1100 г), номын тавиур том, жижиг (300-500 г), хөгжмийн хичээлд бишгүүр ууттай 300 г, зургийн болон бусад хэрэглэгдэхүүн (100-160 г), үдийн цайны хэрэгсэл (100-120 г), ундаа, савтай ус гэх мэт зүйлс мэдэгдэхүйц нөлөө үзүүлж байна.

Гадаадын зарим улс оронд дараах байдлаар цүнхний жингийн жишгийг тогтоосон байна. Үүнд:

Дэлхийн улс орнуудын хүүхдийн цүнхний жин нь тухайн хүүхдийн биеийн жингийн 10-15 хувиас хэтрэхгүй байх нь зохимжтой гэж үздэг байна.

Манай улсад одоогоор сурагчийн цүнхний жингийн хувьд мөрдөх стан­дарт, хуульчилсан нарийн зохицуулалт байхгүй. Иймээс сургуулийн удирдлага, багш, эцэг, эх асран хамгаалагч та бүхэнд БСШУСЯ-наас дараах зөвлөмжийг хүргүүлж байна.

Зөвлөмж:

  1. Сурагчийн цүнхний жинг Монгол хүүхдийн биеийн дундаж жингийн 10 хувиас ихгүй байхаар тооцох

2.Гадаадын зарим улс орнуудад хэрэглэж буй цүнхний хэмжээнд дараах нийтлэг шаардлага буйг анхаарч хүүхдийнхээ цүнхийг сонгох

  1. Ерөнхий боловсролын сургуулиудын удирдлага, багш нарт
  1. Сурагчийн биеийн жинг хэмжиж, сурагч цүнхний нийт жин нь хүүхдийнхээ биеийн жингийн 10 хувиас хэтрэхгүй байхад хяналт тавих;
  2. Сурагчдын өөрсдийн жинд тохируулан цүнхний жингийн норм хэмжээг анги бүр гарган мөрдөх ажлыг зохион байгуулах;
  3. Тухайн өдөр орох хичээлийн хуваарийн дагуу сурах бичиг, дэвтэр, гарын авлага гэх мэт зүйлсийг ялгаж буйд хяналт тавих ажлыг зохион байгуулах;
  4. Сурагчдад боломжтой бол аль болох нимгэн дэвтэр ашиглахыг дэмжих;
  5. Хичээлд ач холбогдол багатай нэмэлт хэрэгслээр сурагчдын цүнхний жинг нэмэгдүүлэхгүй байх;
  1. Эцэг эх, асран хамгаалагчдад
  1. Сурагчийн цүнхийг авахдаа элдэв тоноглолгүйг сонгох;
  2. Хүүхдэдээ цүнх болон бичгийн хэрэглэлийг хөнгөн жин, эдэлгээ сайтай, эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй байхыг анхаарах;
  3. Хүүхдэдээ хичээлд шаардлагагүй зүйлс /тоглоом, үлгэрийн ном г.м/ өгч явуулахгүй байх;
  4. Хичээлийн хуваарийн дагуу сурах бичиг, дэвтэр, гарын авлага хичээлийн хэрэгслээ ялгахад туслах;
  5. Биеийн жинг хэмжиж, цүнхний нийт жин нь хүүхдийнхээ биеийн жингийн 10 хувиас хэтрүүлэхгүй байхад анхаарах;
  6. Сурагчийн үүрч буй цүнхийг нуруунд жигд ачаалал өгөхүйц хоёр мөрөндөө үүрч дадуулахад анхаарах
Categories
мэдээ нийгэм

Ц.Цогзолмаа сайдад шаардлага хүргүүлэв

Боловсрол Шинжлэх ухааны Үйлдвэрчний эвлэлийн холбооны ажил хаялт удирдан зохион байгуулах ажлын хэсгийн төлөөллүүд Боловсрол, Соёл, Шинжлэх ухаан спортын сайд Ц.Цогзолмаад шаардлага хүргүүллээ.

Тус шаардлагад Хөдөлмөр нийгмийн зөвшлийн гурван талт 2017-2018 оны улсын хэлэлцээрт нэмэлт тусгасан асуудлуудыг хэрэгжүүлэх хүрээнд боловсрол, шинжлэх ухааны салбарын нэмэлт хэлэлцээрт тусгасан 2.5, 2.6, 2.13 заалтуудыг хэрэгжүүлэхгүй байгаа учраас доорх дөрвөн зүйлийг шийдвэрлэхийн хүсжээ.

1. 2018 оны Улсын төсөвт тусгагдсан төсвийн байгууллагуудын ажиллагсдын бодит орлогыг нэмэгдүүлэх 56.6 тэрбум төгрөг болох 300 мянган төгрөгийн мөнгөн урамшууллыг 9 дүгээр сард багтаан олгох,

2. 2018 оны улсын төсөвт тодотгол хийж, боловсрол, шинжлэх ухааны салбарын ажилтнуудын үндсэн цалинг 15 хувиар 2018 оны 9 дүгээр сарын нэгний өдрөөс эхлэн нэмэгдүүлэх,

3. 2019 оны нэг дүгээр сарын 1-нээс боловсрол, шинжлэх ухааны салбарын ажилтнуудын үндсэн цалинг 50-иас доошгүй хувиар нэмэгдүүлэх,

4. Хөдөлмөр нийгмийн зөвшлийн гурван талт Улсын хэлэлцээрээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй Засгийн газрын буруутай үйл ажиллагааны улмаас ажил хаялт хийхэд хүрсэн тул ажил хаялтад оролцсон ажилтны цалин хөлсийг бүрэн олгох зэрэг шаардлагын хариуг ес дүгээр сарын 1-ний дотор Монголын Боловсрол, Шинжлэх ухааны ҮЭ-ийн холбооны ажил хаялтыг удирдан зохион байгуулах ажлын хэсэгт ирүүлэхийг шаарджээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Тивийн наадмыг Алтаар эхлүүлсэн Монголын багийнхан түүхэн дээд амжилт тогтоолоо

Индонезийн Жакарта хотноо болж буй Азийн спортын Их наадамд манай тамирчид оролцож, анх удаа тив дэлхийн спортын наадмыг алт, хүрэл медалиар эхлүүлж Монголчуудын мэлмийг баясгасан билээ.

Тухайлбал, монголчууд 2014 онд Инчеоны Азийн наадмаас 5 алт, 4 мөнгө, 12 хүрэл медаль авч рекорд тогтоож байсан юм. Тэгвэл “Жакарта-2018” Азийн наадамд Монголын баг тамирчдаа ахалж явсан Ц.Сандуй, дэд ахлагч Ж.Түмэн-Аюуш нар спортын 30 төрөлд тамирчин, дасгалжуулагч нийт 300 гаруй хүний бүрэлдэхүүнтэйгээр наадмыг зорин очиж, Монголын түүхэнд байгаагүй дээд амжилтыг тогтоож чадлаа.

Тус Азийн наадамд 45 улс өрсөлдсөнөөс манай улс 5 алт, 9 мөнгө, 12 хүрэл медаль хүртсэн амжилтаар 16 дугаар байрт эрэмбэлэгдэж, Инчеоны наадмын амжилтыг эвдээд зогсохгүй манай тамирчид бүгд алт, мөнгөн медалийн төлөө өрсөлдсөн нь анхны тохиолдол байлаа гэж спорт сонирхогчид онцлон хэлж байна. Угтаа бол дөрвөн жилд нэг удаа тивийн шилдгүүдээ шалгаруулдаг “Жакарта-2018” Азийн наадам нь энэ удаад түүхэнд бичигдэхүйц хэмжээнд явагдаж буйгаараа ихээхэн онцлогтой.

Тухайлбал, нийт 40 спортын 69 төрөлд 465 багц медалийн төлөө 45 орны 10 мянга гаруй тамирчин өрсөлдөж буйгаараа түүхэн дэх хамгийн том наадам болж байна. Манай улсын хувьд спортын 30 төрөлд амжилттай оролцож ийнхүү эх орондоо 25 медальтайгаар ирж түүхэнд бичигдэхүйц амжилтаа ард түмэнтэйгээ хуваалцахаар болсон баяртай үйл явдал биднийг хүлээж байна.

Юутай ч гурван сая хүрэхгүй хүн амтай, эдийн засгийн үзүүлэлтээрээ тааруу, цаг агаарын эрс тэс уур амьсгалтай орны хувьд ийм бахархам амжилт гаргасан нь тамирчид хийгээд Монголын Үндэсний олимпийн хороо болон тус тэмцээнийг ахалж явсан багийн ахлагчдын хийсэн томоохон гавьяа биз ээ.

Image result for Азийн наадам

Image result for Азийн наадам

Image result for Азийн наадам

Image result for Азийн наадам

Image result for Азийн наадам

Related image

Image result for Азийн наадам

Categories
мэдээ нийгэм

Энхийг сахиулагч хилчид сайн үйлсийн аян өрнүүллээ

БНӨСУ-д энхийг дэмжих “UNMISS” ажиллагаанд үүрэг гүйцэтгэж буй хилчид анги байгууллагаа сурталчилах ажлын хүрээнд төлөвлөсөн хөтөлбөр төлөвлөгөөний дагуу дотоодын дүрвэгсдийн хуарангийн эмнэлэгт эмчлүүлж буй эмэгтэйчүүд, хүүхдүүдэд тусламж үзүүллээ. Хилчид мөн батальоны удирдлага, эмэгтэйчүүдийн зөвлөлтэй хамтран хүүхдүүдэд хичээлийн хэрэгсэл, тоглоом, амттан, витаминыг тараан хандивын аяныг зохион байгуулсан байна.

Нийт 150 гаруй эмэгтэйчүүд, хүүхдүүдэд тусламжийн гараа сунгасан нь орон нутгийн иргэдэд Монгол Улсын тэр дундаа Монгол цэргийн талаар эерэг сэтгэгдэл төрүүлсэн ажил болсон. Дашрамд сонирхуулахад дотоодын дүрвэгсдийн хуаранд ойролцоогоор 140.000 орчим орон нутгийн иргэд амьдардаг аж.

Categories
мэдээ нийгэм

Мөрдөгчдөөс хүний эрхийн шалгалт авчээ

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс, Цагдаагийн Ерөнхий газар хамтран ажиллах Санамж бичгийн хүрээнд цагдаагийн байгууллагын албан хаагчдын хүний эрхийн мэдлэг, ойлголтыг бататгах, чадавхжуулах сургалт, сурталчилгааны ажлыг зохион байгуулж ирсэн уламжлалтай.

Сүүлийн хоёр жилд цагдаагийн 52 албан хаагчийг хүний эрхийн сургагч багшаар бэлтгэжээ. Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссоос явуулсан хүсэлтийн дагуу Цагдаагийн Ерөнхий газрын Мөрдөн байцаах албаны 329 ажилтан, албан хаагчаас хүний эрхийн мэдлэгийн түвшин тогтоох шалгалт авсан байна.

Улс орон даяар нэгэн зэрэг зохион байгуулсан тус шалгалтад мөрдөгчид оролцож, үнэлгээний дундаж нь 83.5 хувьтай гарчээ. Хүний эрхийн мэдлэг шалгах сорилыг боловсруулах ажлын хүрээнд уншиж судлах хүний эрхийн олон улсын гэрээ, хууль тогтоомж, ном товхимлын жагсаалт, 60 тестийг Хүний эрхийн Үндэсний Комиссоос бэлтгэн хүргүүлсэн бөгөөд ЦЕГ-ын Улсын Мөрдөн байцаах алба ажилтан, албан хаагчдаас мэдлэгийн түвшин тогтоох шалгалтыг сар бүр авахдаа хүний эрхийн асуултуудыг тогтмол оруулахаар болсон байна.

Categories
мэдээ нийгэм

Оюутан таньд өгөх чухал зөвлөгөө

1. ӨГЛӨӨНИЙ ЦАЙГАА ТОГТМОЛ УУХ

Өглөөний цайг өөртөө, өдрийн хоолоо найздаа, оройн хоолоо дайсандаа гэдэг зүйр үг байдаг шүү дээ. Оюутан байх дөрвөн жилийн хугацаанд чиний ирээдүйн амьдралын хэв маяг тодорхойлогддог. Хамгийн чухал дадал бол өглөөний цайгаа ууж хэвших. Хүний бие организм өглөөний цай уусны дараа сэргэг болж өдрийн ажлыг хийж гүйцэтгэхэд бэлэн болдог. Үүнээс гадна эрүүл мэндээ хамгаалж эрүүл байя гэвэл өглөөний цайгаа заавал ууж хэвшээрэй. Эрүүл биед саруул ухаан оршино.

2. САЙН ДУРЫН АЖИЛ ХИЙХ

Суралцахын хажуугаар сайн дурын клубүүдэд хамрагдаж сайн дурын ажил хий. Нийгмийн идэвх оролцоог нэмэгдүүлэх, танилын хүрээгээ тэлэх, өөрийгөө нээн хөгжүүлэх, багаар ажиллаж бусадтай харилцаж сурах гээд маш олон төрлийн чадвар суудаг ба ирээдүйд ажилд ороход чинь хүртэл чухал нөлөө үзүүлнэ. Орчин үед хувь хүний хөгжил болон нийгмийн идэвх оролцоогоор дүгнэх нь олонтаа болсон. Дан ганц өөрийгөө хөгжүүлэх бус бусдаас суралцаж сайн үйл хийх нь нийгэмдээ нэгэн том хөрөнгө оруулалт хийж байгаа хэрэг юм.

3. ЭРТ УНТАЖ АМАР

Чухал хийх зүйлгүй бол оройтож унтах хэрэггүй. Ялангуяа ачаалал ихтэй, хичээл ихтэй үед сайн унтаж амрах хэрэгтэй. Нойр эрч хүч нөхөх ба эрүүл байх гол үндэс суурь болдог. Эрт унтаж амарснаар авах ёстой нойроо цаг тухайд нь аван тархи амардаг. Шөнө 8-9 цаг унтаж амрахад нойр бүрэн ханадаг бөгөөд оройны 22-23 цагт орондоо орвол өндөр болох гормон ялгарч нойроо бүрэн авах тохиромжтой үе.

4. ЦАГИЙН ЮМЫГ ЦАГТ НЬ ХИЙХ

Оюутан болсноор өмнөхөөсөө илүү их биеэ дайчлах хэрэгтэй болно. Хэн ч чиний төлөө явахгүй, зөвхөн чи л өөрөө хичээхгүй бол цаг хугацаа харавсан сум шиг л өнгөрнө. Өнөөдөр хийж болох зүйлийг маргааш гэж бүү хойшлуул. Олон зүйлийг амжуулахад авьяас шаардах боловч цаг тухай бүрт нь аливаа өгсөн үүрэг даалгаврыг хийгээд байвал тийм ч их авьяас шаардахгүй чадвар юм. Амжилтад хүрэхэд нэг хувийн авьяас 99 хувийн хүчин чармайлт гэдэг шүү дээ.

5. ХҮРЭЭЛЛЭЭ ЗӨВ СОНГОХ

Их сургуульд орох үед маш олон төрлийн хүмүүстэй уулзаж танилцана. Магадгүй амьдралынхаа туршид найзалж нөхөрлөх нэгэнтэй учирхыг үгүйсгэхгүй. Тиймээс хүрээллээ буюу найзуудаа зөв сонгоорой хэмээн зөвлөе. Буруу үлгэр дууриал үзүүлдэг, чамд муугаар нөлөөлдөг хүмүүсээс хол бай. Хүнд хамгийн их нөлөөлдөг хүн бол найз.

6. ДЭЭД КУРСИЙНХЭНТЭЙГЭЭ ДОТНО БАЙ

Шинэхэн оюутан болсон чамд мэдэхгүй, эргэлзсэн, чадахгүй олон зүйл тулгарч болзошгүй. Тулгарсан асуудлаа шийдэх үедээ дээд курсийнхнээсээ асууж лавлах зүйл байвал асууж сайн тодруулах хэрэгтэй шүү.

7. ЗОРИЛГОО ТОДОРХОЙЛ

Зорилгогүй хүн сэлүүргүй завьтай адил гэдэг. Ирээдүйд хэн болох, юу хийхээ одооноос сайтар төлөвлөж зорилгоо тодорхойл. Энэ дөрвөн жилийн хугацаанд юуг хийж амжуулах, ямар чадварт суралцах гэх зэрэг ойрын болон хэтийн төлөвлөгөөгөө сайтар төлөвлөн бич. Зорилго байгаа цагт хүрэх газар тодорхой.

8. НОМЫН САНД СУУ

Чөлөөт цаг заваараа номын санд сууж үзсэн хичээлээ бататгаж, унших ёстой хичээлийнхээ сэдвүүдээ уншиж бэлд. Ихэвчлэн оюутнууд шалгалт ойртсон үед номын санд ихээр суудаг. Эртнээс унших, хийх зүйлс байвал чимээ аниргүй номын сангийн орчин нөхцөлд хийж дадаарай. Олдохгүй ховор ном хүртэл номын санд байгаа учраас бусдаас урьтан авч “эртэч шувуу” занд суралцаарай. Үүнээс гадна хөгжихөд чинь түлхэц үзүүлэх хувь хүний хөгжлийн номнууд уншаарай. Завгүй гэж үү? Тэгвэл өөртөө цаг төлөвлөлт хий “хоёр долоо хоногт нэг ном” гэсэн зорилготойгоор Марк Зукерберг ажлынхаа хажуугаар ном тогтмол хурдтай уншиж сурсан байдаг.

9. БАГААР АЖИЛЛАЖ СУР

Хуучныхаа, дунд сургуулийн арга барилаас арай өөр түвшинд суралцах учраас багаар ажиллаж сурах хэрэгтэй. Хичээл, семинар зөвхөн багшийн удирдлага доор явахаас бусдыг нь чи өөрөө багийнхантайгаа хамтарч судалгаа хийж, илтгэл тавих, бие даалт хийх зэрэг маш олон зүйлсийг багаар хийдэг. Багаар ажиллах ур чадвар хамгийн хэрэгтэй чадварын нэг шүү.

10. ШИНИЙГ ЭРЭЛХИЙЛЭГЧ БАЙ

Үргэлж суралцах хүсэл эрмэлзлээр дүүрэн байгаарай. Зорилгоо өдөрт дор хаяж гурван удаа сануул. Зарим хүмүүс олон хүний дунд орохоороо урсгалаараа явж эхэлдэг. Шинийг эрэлхийлж, бүтээлчээр сэтгэж өөрийгөө байнга эрч хүч, урам зоригоор цэнэглэ. Шинэ хэл сур, спортоор хичээллэх гэх мэт дуртай зүйлдээ өөрийгөө сориорой. Залуу байгаа дээрээ сурч болох бүгдийг сур.

Categories
мэдээ нийгэм

АШУҮИС-ийн захирал асан Г.Батбаатарыг АТГ-т шалгуулахаар ханджээ

АШУҮИС-ийн захирлаар ажиллаж байсан Г.Батбаатар, Хангамж үйлчилгээний газрын даргаар ажиллаж байсан Ц.Батхуяг нарыг тендер будлиантуулж, банкны баталгаа хуурамчаар үйлдсэн тухай мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарсан. Уг асуудлаар АШУҮИС-ийн Санхүү эдийн засгийн асуудал эрхэлсэн дэд захирал Д.Отгонбаатар тайлбар өгчээ.

Тэрээр, АШУҮИС-ийн захирлаар ажиллаж байсан Г.Батбаатар, Хангамж үйлчилгээний газрын даргаар ажиллаж байсан Ц.Батхуяг нар Төсвийн тухай хууль, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хууль, дүрэм журмыг зөрчсөн асуудал дотоод аудитын шалгалтаар илрээд байна.

Мөн Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн Удирдах зөвлөлийн зөвшөөрөлгүйгээр олон тэрбум төгрөгний тендер зарлаж, гэрээ байгуулан санхүүжилт олгон төсвийг зориулалтын дагуу зарцуулаагүй нөхцөл байдал үүсээд байна. Тухайлбал, “Хай ресурс” компанитай тохиролцон 358.5 сая төгрөгийн үнийн дүнтэй гэрээг хуурамч материал бүрдүүлэн байгуулсан байсан. Тендерийн үнэлгээний хороог ахалж гарын зурсан байсан, хангамжийн газрын дарга Ц.Батхуягаас дээрх асуудал дээр тайлбар өгөхийг шаардахад ажлын байранд согтууруулах ундааны зүйл хэрэглэн ирж, холбогдох албан тушаалтнуудыг үг хэлээр гүтгэн, доромжилж айлган сүрдүүлсэн балмад үйлдэл гаргасан. Ерөнхий сайдын 01 албан тоот даалгавар, АШУҮИС-ийн захирлын албан даалгавар гарсан байхад үл биелүүлэн танхаарсан зэрэг нь түүнийг ажлаас нь чөлөөлөх үндэслэл болсон. Тиймээс Хөдөлмөрийн тухай хууль, Төсвийн тухай хууль, Тендерийн хуулиудын холбогдох заалт, байгууллагын дүрэм, дотоод журмын дагуу ажлаас чөлөөлсөн” гэжээ.

Баянзүрх дүүргийн 12-р хороо буюу Ботаникийн цэцэрлэгт хүрээлэнд баригдаж буй АШУҮИС-ийн Шинэ цогцолборын сургалтын тавилга, тоног төхөөрөмж нийлүүлэх тендерийг явуулахдаа “Хай ресурс ХХК”-ий удирдлагатай тохиролцон Худалдаа хөгжлийн банкны гүйцэтгэлийн баталгааг хуурамчаар үйлдэж тухайн үед АШУҮИС-ын захирлаар ажиллаж байсан Г.Батбаатар, Хангамж үйлчилгээний газрын даргаар ажиллаж байсан Ц.Батхуяг нар 358.5 сая төгрөгний гэрээ байгуулсан нь тогтоогджээ. Тиймээс энэ асуудлыг шалгуулахаар Авилгалтай тэмцэх газарт хандаад байгаа ажээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

У.Хүрэлсүх: Архи, тамхинаас хол байцгаая Монголчуудаа

Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ивээл дор зохион байгуулагдаж буй “Хүчирхэг Монгол” спортын өдөрлөг яг одоо Сүхбаатарын талбайд болж байна. Өдөрлөгийн үеэр 40 гаруй спортын төрлийн танилцуулга, үзүүлэх тоглолт болно. Мөн эрүүл мэндийн үзлэг үнэгүй хийж байгаа юм.

“Хүчирхэг Монгол” спортын өдөрлөгийг нээж Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх хэлсэн үгэндээ тэрбээр “Эрүүл биед саруул ухаан оршино гэж сайхан үг бий. Монгол хүн эрүүл байж улсаа цааш нь авч явах учиртай. Индонезид Азийн наадам болж манай тамирчид медалийн жагсаалтаараа дөрөвт бичигдэж байна. Өнөөдрийн арга хэмжээ эдгээр тамирчдад бас зориулагдсан.

Тамирчин хүн маш их тэвчээр хөдөлмөрөөр амжилтад хүрдэг. Залуучууддаа хандаж нэг үг хэлэхийг хүсэж байна. Тамхичин байхаа больж, тамирчин больё, спиртлэг биш, спортлог байя. Илүүдэл жингээ хасаж, эрүүл байя.

Гэр бүлээ тэжээх, хамгаалах, эх оронд нь аюул тулгарвал алтан амиа золиослон явах хүн бол эрчүүд. Эмэгтэй хүн ойлгогдох гэж биш хайрлагдах гэж энэ хорвоод төрдөг. Эрчүүд бид эмэгтэйчүүдээ жаргаах ёстой шүү. Монголчууд эрэлхэг зоригтой, хүчирхэг байх ёстой. Архи, тамхинаас хол байцгаая Монголчуудаа” хэмээн уриаллаа.

Image may contain: 1 person, child and outdoor

Image may contain: 2 people, people smiling, people playing sport and outdoor

Categories
мэдээ нийгэм

Сүүний аж ахуй эрхлэгчдэд хөнгөлөлттэй нөхцлөөр тоног төхөөрөмж олголоо

Мах, сүүний анхдугаар аяны хүрээнд сүүний хөргөлтийн танк 10, цахилгаан хөдөлгөөнт саалтуур 144, сүүний бидон 50 ширхэгийг эрчимжсэн мал аж ахуй эрхлэгчдэд хөнгөлөлттэй нөхцлөөр олголоо. НҮБ-ын ХХААБ-ын Нэмүү өртгийг хөгжүүлэх төсөл хэрэгжиж буй Төв, Дорнод, Ховд, Хөвсгөл, Сэлэнгэ, Дархан-Уул аймаг, хот орчмын фермерүүд энэ удаад 30 хувийн урьдчилгаа төлөөд урт хугацаанд эргэн төлөгдөх нөхцлөөр дээрх тоног төхөөрөмжүүдийг авчээ.

Манай улс жилд 800 сая литр сүү бэлтгэх боломжит нөөцтэй ч үйлдвэрийн аргаар дөнгөж 80 гаруй сая литр сүү боловсруулж байгаа нь хангалтгүй дүн юм. Тиймээс орон нутагт сүүний нөөцийг бүрэн ашиглаж, боловсруулах үйлдвэрлэлийг хөгжүүлэхийг зорьж байна.

Categories
мэдээ нийгэм

Нүдний хараа муудсан үед А витаминаар баялаг хүнс хэрэглэх хэрэгтэй

Таны нүдэнд тустай хүнсийг танилцуулж байна.

Эдгээр хүнсийг өдөр тутам хэрэглэж, нүдний дасгал хийж байх нь таны харааг муудахаас сэргийлнэ.

1.Лууван Нүдэнд хамгийн сайн хүнс бол лууван. А витаминаар баялаг лууванг бүх төрлийн хоолонд хийж болох ч шүүс хэлбэрээр хэрэглэх нь илүү үр дүнтэй.

2.Амтат чинжүү Энэ нь витамин С-гээр баялаг, антиоксидант болон нүдэнд хэрэгтэй бүхий л витаминийг агуулдаг байна.

3.Тахианы мах Витамин В, Е-ээр баялаг ямар ч төрлийн тахианы махыг хэрэглэж болно.

4.Бууцай Жигнэж, чанаж, салатанд хийсэн бүх төрлийн бууцайнд нүдэнд хэрэгтэй олон амин дэм бий.

5.Чихэрлэг төмс Чихэрлэг төмсөнд чихэр агуулсан уураг бодис агуулагддаг бөгөөд А, С витаминаар баялаг тул таны хүнсэнд байх бүтээгдэхүүний нэг юм.

6.Яргай болон сардин загас Ямар ч төрлийн загасанд омега 3 болон амин дэмүүд ихээр агуулдаг. Тэгвэл энэ дундаас яргай болон сардин загасанд эдгээр нь хамгийн өндөр байдаг аж. Цусны эргэлт өөрчлөгдөхөд нүдний торлог мууддаг. Тиймээс энэ хоёр загасанд байх омега 3 үүнээс сэргийлэх ач холбогдолтой.