Categories
мэдээ нийгэм

Хүний гавьяат эмч Б.Батчулуун үнэгүй оношлогоо, эмчилгээ хийнэ

Монгол Улсын Төрийн соёрхолт, хүний гавьяат эмч, Монгол Улсын мэс заслын зөвлөх эмч, клиникийн профессор, ардын эмч Б.Батчулууныг аймгийн Засаг дарга Ц.Мөнхнасан, ЗДТГ-ын дарга Б.Цэрэннадмид нар хүлээн авч, хүндэтгэл үзүүлсэн байна.

Өнгөрсөн сар шинийн баяраар тэрбээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Ардын эмч” цол хүртсэн билээ. Архангай аймгийн гурван “Ардын эмч”-ийн нэг тэрбээр энэ удаа есөн нарийн мэргэжлийн эмчийн хамт нутагтаа очиж, Эрдэнэбулган, Чулуут сумын ард иргэдэд үнэгүй оношлогоо, эмчилгээ хийж эхлүүлсэн байна.

Өнөөдрийн байдлаар, тус аймгийн Нэгдсэн эмнэлэг дээр дотор, зүрх судас, арьс харшил зэрэг есөн чиглэлээр 500 гаруй хүнд үйлчилгээ үзүүлээд байгаа аж. Энэ сарын 5, 6-нд Чулуут суманд эмнэлгийн тусламж үйлчилгээг үнэ төлбөргүй явуулах юм байна.

Categories
мэдээ нийгэм

Улсын хэмжээнд 1 сая тонноос дээш хадлан бэлтгэх боломжтой

Мал аж ахуйн салбарын өвөлжилт, хаваржилтын бэлтгэл хангах ажлын хүрээнд “Хөдөө аж ахуйн салбарын 2018-2019 оны өвөлжилтийн бэлтгэл хангах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын 2018 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 218 дугаар тогтоол, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд тогтоолыг хэрэгжүүлэх зөвлөмж гарган орон нутагт хүргүүлсэн. Мөн түүнчлэн Засгийн газрын тогтоол, ХХААХҮ-ийн сайдын зөвлөмжийг хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын албан даалгавар гаргаж, аймаг, орон нутаг хүргүүлэхээр ажиллаж байна.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам зун, намрын отор нүүдэл хийх, малчдын хөдөлгөөнийг хянах постуудыг нэмэгдүүлэх, царцааны нүүдэлтэй тэмцэх, малчдад нийгэм, эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэх, аймаг, сумын өвс тэжээлийн аюулгүйн нөөц бүрдүүлэх зэргээр өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангаж байна. Засгийн газрын дээр дурдсан тогтоолын дагуу энэ жил аймаг, сум, дүүргийн өвс, тэжээлийн аюулгүйн нөөц болох 25.9 мянган тонн өвс, 14.7 мянган тонн тэжээл бэлтгэх юм.

Бэлчээрийн ургамлын ургалтын байдал наймдугаар сарын 31-ний байдлаар нийт нутгийн 90 орчим хувьд хэвийн, 10 гаруй хувьд буюу Ховдын ихэнх, Увс, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангайн зарим сумдад дунд, Увс аймгийн зарим нэг сумдын нутгаар муу үнэлгээтэй байгаа нь өнгөрсөн жилтэй харьцуулахад 50 хувиар сайн байна. Иймээс хадлан бэлтгэх боломж бүрэн бүрдсэн гэж үзэж байна.

Энэ жил бэлчээрийн ургамлын ургац харьцангуй сайн байна. Өөрөөр хэлбэл, нэг га-гаас дунджаар 6-16 центр хадлан бэлтгэх урьдчилсан тооцоо гарсан байгаа бөгөөд улсын хэмжээнд 1 сая тонноос дээш хадлан бэлтгэх боломжтой гэж үзэж байна. Тухайлбал, наймдугаар сарын 25-ны байдлаар ихэнх нутагт 6 хүртэл ц/га, Увс аймгийн Өлгий, Завхан аймгийн Сонгино, Хөвсгөл аймгийн Цагааннуур, Архангай аймгийн Цахир, Чулуут, Хотонт, Өвөрхангай аймгийн Бат-Өлзий, Булган аймгийн Хутаг-Өндөр, Баян-Агт, Орхон аймгийн Улаантолгой, Сэлэнгэ аймгийн Ерөө, Төв аймгийн Заамар, Батсүмбэр, Эрдэнэ, Борнуур, Дундгов аймгийн Мандалговь, Хэнтий аймгийн Баян-Овоо, Өлзийт сумдын нутагт 6.1-8 ц/га, Завхан аймгийн Нөмрөг, Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган, Архангай аймгийн Цэцэрлэг, Булган аймгийн Хишиг-Өндөр, Дархан-Уул аймгийн Дархан, Сэлэнгэ аймгийн Баянгол, Түшиг, Орхонтуул, Зүүнбүрэн, Сүхбаатар, Хэнтий аймгийн Норовлин, Дорнод аймгийн Гурванзагал, Халхгол сумдын нутагт 8.1-10 ц/га, Булганы Бугат, Сэлэнгэ аймгийн Мандал, Төв аймгийн Алтанбулаг, Угтаалцайдам, Хэнтий аймгийн Гурванбаян, Дадал, Дорнод аймгийн Чулуунхороот, Цагаан-Овоо, Дашбалбар, Баян-Уул сумдын нутагт 10.1-16 ц/га байгаа гэсэн судалгааны дүн гарсан юм.

Улсын хэмжээнд энэ жил хадланд том оврын 3661 дугуйт, бага оврын 6870 дугуйт трактор, 4364 тракторын хадуур, 849 морин хадуур,1253 тармуур, 500 хаман боогч, 2200 чиргүүл, 26 нуруулдагч, 1500 ширхэг гар хадуур зэргийг ашиглахад бэлтгэсэн. Аймаг, орон нутагт хадлан бэлтгэлийн ажил ид явагдаж байна. Одоогийн байдлаар Архангай аймаг 17 мянган тонн, Орхон аймаг 60 тонн, Дорноговь аймаг 400 тонн хадлан бэлтгээд байна гэсэн мэдээ ирүүллээ.

2018 оны ургацын урьдчилсан балансаар 86.3 мянган тонн ногоон тэжээл, гурилын үйлдвэрүүдээс 100-аад мянган тонн тэжээл үйлдвэрлэхээр тооцоо гарсан нь хүчит тэжээлийн хангамж хангалттай байхаар байна.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас орон нутагт өвөлжилтийн бэлтгэл ажлыг бүх шатанд үр дүнтэй, шуурхай зохион байгуулахын тулд малчид, баг, сум, аймгийн дунд өвс, тэжээл бэлтгэхийн тулд “Хадлан тэжээл-2018” болзолт уралдааныг зарлаад байна. Уралдааны болзол нь өвөлжилтийн бэлтгэл хангахад байгалийн хадлан, гар тэжээл бэлтгэхээс гадна отор нүүдэл, мал эмнэлгийн арга хэмжээг сайн зохион зохион байгуулсан, мал сүргээ эдийн засгийн эргэлтэд оруулах арга хэмжээ авсан зэрэг үзүүлэлтүүдээр өвөлжилтийн бэлтгэлийг хамгийн сайн хангасан аймгийг 15 сая, сумыг 10 сая, малчдын бүлэг /хоршоо/, фермерийг тус бүр 3 сая төгрөгөөр урамшуулж, өргөмжлөл олгон, хэвлэл мэдээллийн хэрэгслээр сурталчлах юм.

Categories
мэдээ нийгэм

Гал түймэртэй тэмцэх сайн дурын бүлэг байгуулав

Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газар, Улаан Загалмай хороо хамтран тус аймгийн Түшиг суманд 15 хүний бүрэлдэхүүнтэй Гал түймэртэй тэмцэх сайн дурын бүлэг байгууллаа.

Энэ ажлын хүрээнд иргэдэд гамшгаас урьдчилан сэргийлэх мэдлэг олгох сургалтын тэнхим, гал түймэртэй тэмцэхэд шаардагдах багаж хэрэгсэл, усан хөөрөг, хөдөлмөр хамгааллын хувцас хэрэглэлийг Улаан Загалмайн хорооны хөрөнгө оруулалтаар шийдвэрлэв.

Түүнчлэн Гал түймэртэй тэмцэх сайн дурын бүлгийн гишүүдэд гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх, гарсан гал түймрийг унтраах арга ажиллагааны талаар танхимын сургалт зохион байгуулж, гал унтраах хөөргөн дээр ажиллах болон гал унтраах дадлага сургуулийг хийлгэж, анхан шатны мэдлэг олголоо. Мөн эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэх талаар танхимын болон дадлага сургуулийг зохион байгууллаа гэж Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Categories
мэдээ соёл-урлаг

Олон улсад анхны эмэгтэй балетын гоцлоочтой боллоо

Монгол Улс олон улсад анхны эмэгтэй балетын гоцлоочтой боллоо. Р.Булган нь өнгөрсөн дөрөвдүгээр сард Арабеск олон улсын балетын тэмцээнээс мөнгөн медаль хүртсэн анхны эмэгтэй балетчин болсон түүхтэй. Тэрбээр ХБНГУ-д төрсөн бөгөөд ОХУ-ын Перм хотын бүжгийн сургуулийг төгссөн юм байна.

Р.Булган нь П.И. Чайковский нэрэмжит Пермийн дуурь бүжгийн театрын балетын гоцлооч болсон бөгөөд өчигдөр /2018.09.03/ алдарт “Хунт нуур” балетын хар, цагаан хунгийн дүрийг амжилттай бүтээсэн аж.

Categories
мэдээ нийгэм

“ЗАЙСАН-ЦЭЦЭГ ТӨВ -11 ХОРООЛОЛ” шинэ чиглэл нээлээ

Сүхбаатар дүүргийн 7,8 дугаар хорооны иргэдээс ирүүлсэн санал хүсэлт, зорчих эрэлтэд үндэслэн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор Ч:66 “Зайсан-Цэцэг төв-11-р хороолол” чиглэлийг шинээр нээж өдөрт 6 тээврийн хэрэгсэл 9 минутын хүлээгдлийн хугацаатайгаар 2018 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс үйлчилгээг эхлүүлээд байна. Иймд иргэд та бүхэн доорх зураглалын дагуу зорчилтоо төлөвлөнө үү.

Нийтийн тээврийн үйлчилгээтэй холбоотой санал гомдол, хүсэлтийг 24 цагийн турш Нийслэлийн Тээврийн газрын тээвэр зохицуулагчид 7004–4040 дугаарын утсанд өгөх боломжтой гэж нийслэлийн Тээврийн газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Онлайн тасалбар борлуулалт нэмэгджээ

Зам тээврийн хөгжлийн яам, Авто тээврийн үндэсний төв хамтран 2015 оноос хот хоорондын зорчигч тээврийн тасалбар борлуулалтыг онлайн хэлбэрт шилжүүлсэн. Энэхүү үйлчилгээ нэвтэрснээр иргэд хот хооронд орон нутагт зорчих тасалбараа заавал “Драгон” төв, “Баянзүрх” тээврийн товчоон дээр биеэр захиалах шаардлагагүй болсон юм. Онлайн тасалбар борлуулалтын үйлчилгээ иргэдийн эрэлт хэрэгцээнд нийцсэн үйлчилгээ болж өргөжиж байгаа нь сүүлийн үеийн статистик мэдээнээс харагдаж байгаа ажээ. Тухайлбал, энэ оны наймдугаар сарын байдлаар онлайн тасалбар захиалгыг 2016 оны мөн үетэй харьцуулахад 50 дахин нэмэгдсэн үзүүлэлттэй байна.

Хот хоорондын тээвэр болон улс хооронд ОХУ-ын Буриадын Улаан-Үд хот, БНХАУ-ын Эрээн, Бээжин зэрэг чиглэлд зорчих нийтийн тээврийн онлайн захиалгын давуу талууд нь хэзээ ч, хаанаас ч захиалга хийх боломжтой. Мөн цаг хугацаа хэмнэхээс гадна хүссэн суудлаа захиалах боломжтой, НӨАТ-ын баримтаа имэйл хаягаар авах зэрэг олон давуу талтай юм.

Онлайн тасалбар борлуулалт 50 дахин нэмэгджээ

Онлайн тасалбар борлуулалт 50 дахин нэмэгджээ

Categories
мэдээ нийгэм

Гашуунсухайт-Ганцмод боомтыг 24 цагаар ажиллуулахыг хятадын талд санал тавив

Монгол, Хятадын хилийн Гашуунсухайт-Ганцмод боомтын нэвтрүүлэх хүчин чадлыг дээшлүүлэх, уул уурхайн бүтээгдэхүүний тээвэрлэлтийг шуурхай болгох асуудлаар Монгол Улсын Гадаад харилцааны сайдын тушаалаар ажлын хэсэг байгуулагдсан. Тус ажлын хэсгийн ахлагч Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг тэргүүтэй төлөөлөгчид БНХАУ-ын ӨМӨЗО-ны Ардын Засгийн ордны дэд тэргүүлэгч, хятадын талын ажлын хэсгийн ахлагч Ай Лихуа тэргүүтэй төлөөлөгчидтэй 2018 оны 8 дугаар сарын 30-ны өдөр яриа, хэлэлцээ хийв.

Монголын тал Гашуунсухайт-Ганцмод боомтоор уул уурхайн бүтээгдэхүүн тээвэрлэж буй тээврийн хэрэгслийг хоногт 1500-аас дээш байх, тус боомтыг ажлын 7 өдөр ажиллуулах, улмаар 24 цагийн ажиллагаанд шилжүүлэх асуудлыг хятадын талд тавьж ярилцав. Түүнчлэн уг боомтыг олон улсын зэрэглэлтэй болгох, уул уурхайн бизнес эрхэлж буй томоохон аж ахуй нэгжид зориулсан тусгай гарц байгуулах асуудлыг хөндөж ярив.
Хятадын тал өөрийн Ганцмод боомтын өргөтгөлийн ажлыг эхлүүлсэн бөгөөд зорчигч, тээврийн хэрэгслийн хяналт, шалгалтыг шуурхай болгох зорилгоор дэвшилтэт технологи бүхий (ухаалаг) үйлчилгээг нэвтрүүлж, боомтын хүчин чадлыг сайжруулах арга хэмжээг авч хэрэгжүүлж байгааг мэдэгдэв. Мөн хятадын тал хятад жолооч, хятад дугаартай тээврийн хэрэгслээр хил орчмын нутагт олон улсын тээвэрлэлт гүйцэтгэх боломжийг хангах, монголын талын Гашуунсухайт боомтын нэвтрүүлэх хүчин чадлыг нэмэгдүүлэх, жолооч нарын сахилга хариуцлагыг дээшлүүлэх зохион байгуулалтын арга хэмжээ авахыг тус тус хүсэлт болгосон байна.
Categories
мэдээ нийгэм

Хилээр нэвтрэхдээ байнга уудаг эм, тариагаа хэрхэн авч орох вэ?

Categories
мэдээ нийгэм

Биокомбинатыг шинэчлэх төслийн бэлтгэл ажилтай танилцав

УИХ-ын гишүүн, Монгол-Унгарын парламентын бүлгийн дарга Ж.Батзандан Унгар Улсын Үндэсний Ассамблейн гишүүн, Унгар-Монголын парламентын бүлгийн дарга ноён Хорват Ласло нар өнөөдөр “Биокомбинат” ТӨААҮГ-ын үйл ажиллагаатай танилцлаа.

2016 онд Унгар Улсын Ерөнхий сайд Виктор Орбан Монгол Улсад айлчлах үеэр хоёр тал “Санхүүгийн хамтын ажиллагааны тухай ерөнхий хэлэлцээр” байгуулж, энэ хүрээнд Унгарын Улсын Засгийн газрын 25 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлээр “Биокомбинат” ТӨААҮГ-ыг өртгөтгөхөөр тохиролцсон. Төсөл хэрэгжүүлэх хугацаа өнгөрсөн хавар дууссан ч дахин сунгасан бөгөөд өнгөрөгч сарын 20-нд тендер зарлагдсан, 12 дугаар сарын дундуур гэхэд төсөл хэрэгжүүлэх компанийг сонгон шалгаруулах болно. төсөл хэрэгжүүлэгч компанитай хоёр жилийн дотор түлхүүр гардуулж өгөх нөхөлтэй гэрээ байгуулна. Төслийн хүрээнд үйлдвэрийг өргөтгөж, BSL3 лабаротори байгуулж, хүний нөөцөө сурган мэргэшүүлэх ажлууд хийгдэнэ гэдгийг үйлдвэрийн удирдлага танилцууллаа.
Энэ үеэр Ж.Батзандан гишүүн үг хэлэхдээ “Нэлээд хүлээгдсэн төсөл гацаанаас гарч хөдөлж эхэлж байгаад баяртай байна. Миний бие Монгол-Унгарын парламентын бүлгийн даргын хувьд энэ асуудалд ихээхэн ач холбогдол өгч, анхаарал тавьж ирсэн. Унгар-Монголын парламентын бүлгийн дарга Хорват Ласло монголд ихээхэн элэгтэй нэгэн. Тийм ч учраас хоёр орны хамтран хэрэгжүүлэх гэж буй энэ томоохон төслийг урагшлуулахад дэмжлэг үзүүлж ажиллана гэдэгт найдаж байна” гэлээ.
“Биокомбинат” ТӨААҮГ-ын дэд захирал С.Тэсхуяг “1973 онд Унгар улсын техник, эдийн засгийн тусламжтайгаар одоогийн үйлдвэр байгуулагдаж, хоёр орны мэргэжилтнүүд хамтран ажиллаж байсан. Боловсон хүчнээ сургах, туршлага солилцох ажил тогтмол хийгддэг байлаа. Харин 1990 оноос хойш энэ харилцаа тасарсан. Манай байгууллагын үнэт зүйл бол мэргэжлийн боловсон хүчин. Иймд цаашид мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх ажилд дэмжлэг үзүүлнэ үү” хэмээн хоёр орны парламентын найрамдлын бүлгийн дарга нараас хүслээ.
Ноён Хорват Ласло хэлэхдээ “Монголчууд уламжлалт соёлоо хадгалж үлдэх нь маш чухал. Энэ том соёлын нэгээхэн хэсэг бол мал аж ахуй. Мал аж ахуйн салбарын хөгжил, малын гаралтай бүтээгдэхүүний үйлдвэрлэлд малын эрүүл мэнд онцгой ач холбогдолтой. Иймд малын эрүүл мэндийг хамгаалах, мал сүргийг халдварт, гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, эдгээр өвчнийг оношлох, эмчлэх, зориулалт бүхий олон төрлийн биобэлдмэл үйлдвэрлэдэг Биокомбинатын шинэчлэх нь өндөр ач холбогдолтой ажил. Уг төслийг хэрэгжүүлэхэл миний зүгээс бүрэн дэмжиж ажиллах болно. Унгар улс Хүнсний аюулгүй байдал, Малын эрүүл мэнд гэсэн хоёр асуудлыг хамтад нь авч үздэг. Тийм ч учраас манай Засгийн газар малын эрүүл мэндэд онцгой анхаарч ажилладаг” гэсэн юм.
Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“COAL MONGOLIA-2018” чуулга уулзалт эхэллээ

Нүүрсний салбарын худалдаа, хөрөнгө оруулалтын олон улсын “Coal Mongolia-2018” чуулга уулзалт Шангри-Ла зочид буудлын хурлын танхимд эхэллээ.

Найм дахь удаагаа болж буй чуулганд 15 орны 600 орчим төлөөлөгч оролцож байна.

БНХАУ-ын нүүрсний зах зээлийн судалгааны “Fenwei Energy Information Services” компанитай хамтран дээрх чуулганыг зохион байгуулж байгаа юм. Хятадын нэр хүнд бүхий тус компанитай хамтарснаар Монголоос нүүрс худалдан авах сонирхолтой Хятадын тээвэр ложистик, худалдааны компаниуд болон хөрөнгө оруулагчдын тоо эрс нэмэгдэж байгааг зохион байгуулагчдын зүгээс хэлж байна.

Энэ жилийн чуулганаар өрсөлдөх чадвараа нэмэгдүүлэх, экспортын нэвтрүүлэх чадварыг сайжруулах зэрэг асуудлыг хөдөж буйгаараа онцлогтой юм.

Тус форумаар зургаан сэдвээр илтгэл тавьж, хэлэлцүүлэх бөгөөд гол илтгэл болох “Фэнвэй Энержи информэйшн сервисез” компанийн Дэд ерөнхийлөгч Сара Лиу “Хятадын коксжих нүүрсний зах зээл, эрэлт, нийлүүлэлт, үнэ, өрсөлдөөн”,Ази-Номхон далайн уул уурхай, металлын суурь шинжилгээний төв болох “Вүүд Маккензи групп”-ийн ахлах шинжээч Пралаб Бхаргавагийн “Шилжилтийг чиглүүлэх нь”, “S&P Global Platts” компанийн Азийн бүс хариуцсан захирал Жьюлиэн Халлын “Хятадын коксжих нүүрсний импортын чиг хандлага” сэдвээр илтгэл тавина.