Categories
мэдээ нийгэм

Монгол, БНСУ-ын хоёр талын худалдааны эргэлт нэмэгджээ

1990 онд ердөө 2.7 сая ам.доллараар хэмжигдэж байсан Монгол, БНСУ-ын хоёр талын худалдааны эргэлт 2017 онд 200 сая ам.долларт хүрч нэмэгдсэн байна.

Энэ талаар МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч Б.Лхагважав БНСУ-ын Тэгү хотын ХАҮТ-ын төлөөлөгчдийг хүлээн авч уулзах үеэр мэдэгдлээ. Б.Лхагважав МҮХАҮТ-ын үйл ажиллагааны талаар болон Монгол Улсын эдийн засаг, бизнесийн орчны талаар төлөөлөгчдөд танилцуулах үеэр, Монгол, Япон улсын хооронд байгуулаад 2 жил болж буй Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр амжилттай хэрэгжиж байгааг дурдаад, Монгол Улс, Өмнөд Солонгосын чөлөөт худалдааны хэлэлцээрт МҮХАҮТ голлох үүрэгтэй ажиллаж байна гэв.

Тэрээр, “Монгол Улс болон БНСУ нь хоёр талын Эдийн засгийн түншлэлийн гэрээ байгуулах асуудлаар 2016 оноос хийж эхэлсэн хэлэлцээр нь чөлөөт худалдааны хэлэлцээртэй адил төстэй бөгөөд үүнийг байгуулснаар аж үйлдвэр болон хөрөнгө оруулалтын салбарын хамтын ажиллагаа улам бүр бэхжих боломжтой юм. Өнөөдрийн байдлаар хоёр орны чөлөөт худалдааны хэлэлцээр судалгааны түвшинд байгаа юм. 1990 онд ердөө 2.7 сая ам.доллараар хэмжигдэж байсан хоёр талын худалдааны эргэлт 2017 онд 200 сая ам.долларт хүрч нэмэгдээд байна” гэв. БНСУ-ын Тэгү хотын ХАҮТ-ын бизнесийг дэмжих газрын захирал До Сүн Ук Танхимынхаа талаар танилцуулж, тус хотын төлөөлөгчид Монголын аж ахуйн нэгж, компаниудтай хамтран ажиллах, харилцаа холбоогоо сайжруулахад МҮХАҮТ-ын зүгээс анхаарч, дэмжиж ажиллахыг хүслээ. БНСУ-ын Тэгү хотын ХАҮТ нь 1906 онд байгуулагдсан 100-н жилийн түүхтэй байгууллага юм байна.

Categories
мэдээ энтертаймент-ертөнц

“Зүүдний дагина” дууг Өвөрмонголын хамтлаг зөвшөөрөлгүй дуулжээ

“Freezone” хамтлагаас албан ёсны мэдэгдэл хийжээ. Тодруулбал, Өвөрмонголын “Top line” хэмээх хамтлаг манай улсын “Freezone”-ы дууг ковер хийж дуулсан нь ойрын өдрүүдэд олон нийтийн сүлжээгээр тархсан.

Өвөрмонголын залуусын хамтлаг нь “Зүүдний дагина” гэх дууг нь “Албан ёсны зөвшөөрөлгүйгээр дууг нь дуулсан тул хамтлагийн продьюсерт оюуны өмчийг дээдлэх тухай дээрх мэдэгдлээ хүргүүлж байгаа юм байна. Мөн сошиал орчинд мэдэгдлээ лайв хийж дамжуулж байгаа аж.

Categories
мэдээ нийгэм

“Хүүхдийн эрүүл мэнд, хоол хүнсний аюулгүй байдал” сайн үйлсийн өдөрлөг боллоо

Баян-Өлгий аймгийн Мэргэжлийн хяналтын газраас тус аймгийн Эрүүл мэндийн газар, музей, номын сан болон “Мөнхийн тун” ЭХНБ-ын салбар, “Сандитис” шүдний эмнэлэгтэй хамтран “Жаннур” асрамжийн дотуур байранд “Хүүхдийн эрүүл мэнд, хоол хүнсний аюулгүй байдал” сайн үйлсийн өдөрлөг аяныг зохион байгуулав. Өдөрлөгийн үеэр амны хөндийн эрүүл мэнд, охидын эрүүл мэнд, хүнсний аюулгүй байдал, хаяг шошгоны талаар сургалт явуулж, эмч нар хүүхдүүдэд шүдний үзлэг хийж, зөвлөгөө өгч, аймгийн Номын сангаас 45 уншлагын карт нээж, аймгийн Музей үзүүллээ.

Categories
мэдээ нийгэм

Төрийн өмчит компаниудын орлого өсчээ

Төрийн өмчит компаниуд 2018 оны эхний хагас жилийн байдлаар 4.2 их наяд төгрөгийн борлуулалтын орлоготой, 762 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллажээ. Уг тоон үзүүлэлтүүдийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад, орлого 807 тэрбум төгрөгөөр, цэвэр ашиг 292 тэрбум төгрөгөөр өссөн үзүүлэлт аж.

Төрийн өмчит болон төрийн оролцоотой хуулийн этгээдүүдийн борлуулалтын орлого 2016 оны хоёрдугаар улиралд 2.08 их наяд байсан бол 2017 оны хоёрдугаар улиралд 3.4 их төгрөгт хүрч өссөн байдаг. Улмаар 2018 оны эхний хагас жилийн урьдчилсан дүнгээр борлуулалтын орлого нь 4.2 их төгрөгт хүрсэн тоон үзүүлэлттэй гарчээ.

Улсын төсөвт төвлөрүүлсэн татвар хураамжийн тухайд, 2015 онд 1.05 их наяд, 2016 онд 1.02 их наяд, 2017 онд 1.7 их наяд төгрөгийг төвлөрүүлсэн байна. Харьцуулалтаар 2016 оны татварын төвлөрүүлэлт 2017 онд 730 тэрбум төгрөгөөр өссөн дүнтэй гарчээ.

Түүнчлэн төрийн өмчит компаниудын зардал 2018 оны эхний хагас жилд 430 тэрбум төгрөгөөр буурсан байна. Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой компаниуд 2018 оны эхний хагас жилийн байдлаар 37.3 тэрбум төгрөгийн төрийн өмчийн ногдол ашиг улсын төсөвт төвлөрүүлсэн нь өмнөх оны мөн үеийн гүйцэтгэлтэй харьцуулахад зургаа дахин нэмэгдсэн үзүүлэлт аж.

Categories
мэдээ нийгэм

Цацруулагч бүхий сэрэмжлүүлэг самбаруудыг байршууллаа

Чингэлтэй дүүргийн нутаг 15,17 дугаар хорооны нутаг дэвсгэрт 2018 он гарсаар эхний хагас жилд нийт 52 зам тээврийн осол бүртгэгдсэн нь нийт ослын 3,5 хувийг эзэлж байна. Иймд тус дүүргийн Замын цагдаагийн хэлтэс, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл хамтран дээрх хорооны нутаг Хайлааст, Чингэлтэйн замуудад нийт 5 ширхэг цацруулагч бүхий сэрэмжлүүлэг самбаруудыг байршууллаа. Цаашид тус хэлтсээс зам тээврийн осол, хэргээс урьдчилан сэргийлэх, хөдөлгөөнд оролцогчдын сахилга, соёл, анхаарал болгоомжыг дээшлүүлэх зорилгоор олон ажил, арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөж байна.

Categories
мэдээ нийгэм

Хотод хулгайгаар тарвага оруулахыг завджээ

Эмээлт шалган нэвтрүүлэх товчоонд үүрэг гүйцэтгэж байсан Сонгинохайрхан дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн мал эмнэлгийн хяналтын улсын байцаагч тус товчоогоор наймдугаар сарын 31-ны оройн 22.00 цагийн орчимд Архангай аймгийн Чулуут сумаас тээвэрлэгдэн ирсэн арьстай 2 ширхэг тарвага тээвэрлэж явсан зөрчлийг илрүүлэн Зооноз өвчин судлалын үндэсний төвд хүлээлгэн өгсөн байна.

Мөн тус товчоогоор есдүгээр сарын 1-ний өдрийн 11.05 цагт “ISTANA” маркийн тээврийн хэрэгсэлтэй иргэн Н-г арьстай 3 ширхэг тарвага, иргэн Б-г арьстай 2 ширхэг тарвага тээвэрлэж явсан зөрчлийг илрүүлэн Зооноз өвчин судлалын үндэсний төвд хүлээлгэн өгчээ.

Хулгайгаар тарвага оруулахаар завджээ

Эмээлт шалган нэвтрүүлэх товчоогоор энэ сарын 3-ны өдрийн 15.25 цагт “NISSAN HINO” маркийн тээврийн хэрэгсэлтэй иргэн Б-г арьстай 20 ширхэг тарвага тээвэрлэж явсан зөрчлийг илрүүлэн Зооноз өвчин судлалын үндэсний төвд хүлээлгэн өгсөн байна.

Categories
мэдээ нийгэм

Өвөлжилтийн бэлэн байдлыг хангах талаар цахим хурал хийв

Нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдал, өвөлжилтийн бэлэн байдлыг хангах талаар цахим хурлыг зохион байгууллаа. Хуралд ЭМЯ-ны ЭТГ-ын дарга М.Баттүвшин, ОНХТШУХ-ийн дарга Д.Нарангэрэл, 21 аймгийн ЭМГ-ын гамшиг, яаралтай тусламжийн асуудал хариуцсан мэргэжилтэн, халдвар судлагч, статистикч эмч нар оролцлоо.

Энэ хурлаар дээрх холбогдох мэргэжилтнүүдэд:

  • Эрүүл мэндийн байгууллагын гамшгаас хамгаалах төлөвлөгөө боловсруулахад анхаарах асуудал
  • Шадар сайдын 2017 оны 08, Эрүүл мэндийн сайдын 2017 оны 508 дугаар тушаалын хэрэгжилт, томуу томуу төст өвчний бэлэн байдлыг хангах нь
  • Өвөлжилтийн бэлэн байдлыг хангахад анхаарах асуудлаар мэдээлэл солилцов.
Categories
мэдээ нийгэм

“Эрүүл мэндийн салбар дахь сул ажлын байрны мэдээллийг сурталчлах” өдөрлөг боллоо

Жил бүрийн наймдугаар сарыг “Эрүүл мэндийн ажилтны нийгмийн хамгааллыг дэмжих сар” болгон зарлаж, энэ хүрээнд тодорхой ажлууд зохион байгуулдаг. Тэгвэл өнөөдөр ЭМЯ-ны харьяа Эрүүл мэндийн хөгжлийн төвөөс “Эрүүл мэндийн салбар дахь сул ажлын байрны мэдээллийг сурталчлах” өдөрлөгийг зохион байгууллаа. Ингэсэнээр эмнэлгийн мэргэжилтнүүд сул ажлын байр, үндсэн төрөлжсөн мэргэшлийн сургалтын элсэлт төгсөлт, мэргэжлийн зэрэг, мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн талаар мэдээллээр хангагдаж нөгөө талаар эрүүл мэндийн салбар дахь сул ажлын байр нөхөгдөх боломж бүрдэх юм.

Уг арга хэмжээнд хот хөдөөгийн нийт 30 гаруй байгууллагаас 280 шахам сул ажлын байрны мэдээлэл ирлээ. Үүнээс УХТЭ, УГТЭ, ЭХЭМҮТ, ГССҮТ, ЦССҮТ, Хүүхдийн төв сувилал зэрэг 17 эрүүл мэндийн байгууллага сул ажлын байрны мэдээллээ танилцууллаа.
Мөн энэ үеэр ЭМХТөвийн Хүний нөөцийн бодлого зохицуулалтын албаны бусад үйл ажиллагааг олон нийтэд танилцуулав.

Үүнд:

Үндсэн төрөлжсөн мэргэшлийн сургалтын элсэлт төгсөлт, мэргэжлийн зэрэгтэй холбоотой мэдээлэл

Мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн шалгалт болоод багц цагаар сунгах тухай мэдээлэл
Төвийн үйл ажиллагаатай холбоотой сэтгэл ханамжийн судалгаа

Цаашид мэргэжлээрээ ажиллах хүсэлтэй эмч мэргэжилтнүүдийн мэдээллийг бүртгэж нэгдсэн сан үүсгэж ажиллалаа.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Д.Мурат, Д.Майцэцэг нарт холбогдох шүүх хурал хойшиллоо

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр 14.00 цагт УИХ-ын гишүүн Д.Мурат, сэтгүүлч Д.Майцэцэг нарт холбогдох хэргийн шүүх хурал эхэлсэн.

Хэргийн талаар эргэн сануулахад, УИХ-ын гишүүн Д.Мурат Б.Бахытгүл гэх эмэгтэй рүү өөрийн хувийн чатаараа садар самуун зургаа явуулж, дарамталсан гэх мэдээллийг “News channel” телевизийн сэтгүүлч Д.Майцэцэг анх олон нийтэд ил болгосон. УИХ-ын гишүүн Д.Мурат сэтгүүлч Д.Майцэцэгийг нэр төрд халдсан хэргээр шүүхэд өгсөн юм.

Өнөөдөр болсон шүүх хурал шүүгдэгч Д.Майцэцэг шүүх болон прокуороос татгалзах хүсэлт гаргасан учраас тодорхойгүй хугацаагаар хойшиллоо. Учир нь шүүгчдэгч Д.Майцэцэгийн гаргасан хүсэлтийг Ерөнхий шүүгч шийдвэрлэх юм байна.


Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Ерөнхийлөгч Х.Баттулга “Монголын нууц товчоо түгээмэл эх” номын дэлгэцийн хувилбар танилцуулах нээлтийн ёслолд оролцов

“Монголын нууц товчоог дэлхийд түгээе” сангийн үүсгэн байгуулагч, зураач Р.Батцэнгэл “Монголын нууц товчоо түгээмэл эх” номын дэлгэцийн хувилбарыг өнөөдөр /Motion illustration буюу хөдөлгөөнт цуврал/ олон нийтэд танилцууллаа.

Зураач Р.Батцэнгэлийн санаачилсан “Монголын нууц товчоо түгээмэл эх” төсөл нь англи, солонгос, хятад, унгар, япон, орос, монгол бичиг, кирилл монгол хэлээр Монголын төдийгүй олон улсын уншигчдын хүртээл болсон бол дэлгэцийн бүтээл нь 25 ангитай, угсаатан зүй, археологи, түүх судлалын маш нарийн судалгаанд үндэслэн бүтээгдсэн байна.

Төслийг санаачлагч Р.Батцэнгэл нээлтийн үеэр “…Өнөөдөр “Монголын нууц товчоо түгээмэл эх” төслийн 10 жилийн ой тохиож байна. Та бүхэнд баярлалаа. Энэ бүтээл нь ном мэт гүнзгий, кино мэт сонирхолтой байх болтугай. Мэддэг бүхнээ харамгүй хэлж өгдөг түүхч, зөвлөгч багш нартаа баярлалаа. Манай төслийн ач холбогдлыг хамгийн түрүүнд ойлгож, дэмжиж ирсэн Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга танд гүн талархал илэрхийлье” гэсэн юм.

Мөн нээлтийн ёслолын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга:

“Та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе.

Өнөөдөр бид зураач Р.Батцэнгэлийн 10 гаруй жилийн хөдөлмөрөөр бүтээсэн, шат ахиулсан дэлгэцийн бүтээлийг нээх ёслолд оролцож байна. Өнөөдөр бүтээлүүд нь долоон орны хэлээр орчуулагдан олон нийтэд хүрсэн. Харин өнөөдөр хүүхдүүдэд үзүүлэхэд сонирхолтой, ном шиг дэлгэрэнгүйгээр олны хүртээл болж байна. Энэ бүтээлээс өсвөр насныхан, монголчууд бид өв соёлоо харж мэдэж, уншиж ойлгоно. Төслийг санаачлагч Р.Батцэнгэл болон түүний хамт олонд баяр хүргэе.

“Монголын нууц товчоо түгээмэл эх”-ийг харахад зураач зургийн ном хийгээд байгаа юм шиг боловч ард нь асар их судалгаа байдаг. Монголын нууц товчоо бол зураггүй, түүхэн ном. Үүнийг зураг хэлбэрт шилжүүлэхийн тулд тухайн үеийн хувцас хэрэглэл, морины эмээл, цулбуур, нум сумны зэв, хувцасны товчны хэлбэр, хувцас ямар оёдолтой байсан зэрэг маш олон судалгаа хийж байж дүрс, зураг бүтээнэ. Энэ нь өөрөө хүнд хүчир судалгааны ажил, авьяас билгийн нийлбэр юм. Цааш, цаашдаа Монголын түүх болсон Монголын нууц товчоо маань олон хүн мэддэг, олон орны эрдэмтэд судалдаг, монголчууд бүгдээрээ судалдаг, амьдрал ахуйдаа хэрэглэдэг болоосой гэж хүсч байна. Энд ирсэн хүмүүс болон доктор, профессор, эрдэмтдэдээ баярлалаа гэж хэлье” хэмээн сэтгэгдлээ хуваалцлаа.

Нээлтийн ёслолын дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга “Монголын нууц товчоо түгээмэл эх” төсөлтэй танилцаж, дэлгэцийн хувилбарыг үзэж сонирхов.