Categories
мэдээ нийгэм

Есдүгээр сарын 05-нд болох үйл явдал

09.00 цагт Сүхбаатарын талбайд тэргэнцэртэй иргэд, сайн дурын залуусын ”UB TRY” нөлөөллийн явган аялал эхэлнэ. Утас: 99267408, 94030345

09.00 цагт “Holiday inn” зочид буудлын 19-р давхарт “Тогтвортой хөгжлийн зорилтуудын талаарx Зүүн хойд Азийн олон талт чуулга уулзалт эхлэнэ.
09.30 цагт НЗДТГ-т НИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хурал болно.
10.00 цагт МУИС-ийн Номын сангийн 5 давхарт шинжлэх ухаан, технологийн дэвшлийн шилдэг бүтээлийн шагналт таван эрдэмтний “100 саяас хязгааргүй нээлттэй хэлэлцүүлэг болно.
10.00 цагт Монголын уран зургийн галерейд “Хятад орныг танин мэдэх” БНХАУ-ын ӨМӨЗО-ны соёл, аялал жуулчлалын өдрүүдийн нээлтийн ёслол болно.
10.00 цагт МХЕГ-т аж ахуйн нэгж, улсын байцаагчдад зориулсан “Импортын гоо сайхны барааны эрүүл ахуйн хяналт, анхаарах асуудал” сургалт болно.
11.00 цагт Нийслэлийн цагдаагийн газарт насанд хүрээгүй хүмүүсийн холбогдсон гэмт хэрэг, түүнээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хийж буй үйл ажиллагаа болон цахим гэмт хэргийн эсрэг эхлүүлж байгаа “UNFRIEND хөдөлгөөн”-ий талаар мэдээлэл хийнэ. Утас:88767828

11.00 цагт “Хүүхдийн төв номын сан”-д Монгол Улс, БНХАУ-ын соёлын салбарын хамтын ажиллагааны хүрээнд хүүхдэд зориулсан ном солилцооны “Нахиа” хөтөлбөрийг зохион байгуулна. Утас: 99849000
11.30 цагт “Монгол ньюс” мэдээллийн төвд МАХН-аас УИХ-ын сонгуулийн 42 дугаар тойргийн нөхөн сонгуулийн талаар мэдээлэл хийнэ.
12.00 цагт Хангарди ордны 14 давхарт Нийслэлийн Засаг дарга С.Батболд нийслэл хотод хийгдэж буй бүтээн байгуулалтын ажлуудын талаар мэдээлэл хийнэ.
12.00 цагт УИХ-ын гишүүн Б. Энх-Амгалан болон БХБЯ, Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газрын холбогдох албаны хүмүүс Хан-Уул дүүргийн X хорооны нутаг дэвсгэрт байрлах ашиглалтын шаардлага хангахгүй болсон 34, 35 дугаар байрны нөхцөл байдалтай танилцана.
14.00 цагт “Монгол Улсын Тогтвортой хөгжлийн төлөв” тайлангийн нээлт ГХЯ-нд болно.
Categories
баннер нүүр-хуудасны-баннер нүүр-хуудасны-баннер-1

Хэвлэх үйлдвэр-1

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Д.Шүрхүү: БНХАУ эртнээс манай орны баруун бүс нутгийг ихээхэн сонирхож ирсэн

Шинжлэх ухааны академийн Олон улсын харилцааны хүрээлэнгийн доктор, Олон улс судлаач Д.Шүрхүүтэй ярилцлаа.


-БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И манай улсад ажлын айлчлал хийгээд буцлаа. Энэ удаагийн айлчлалын онцлог, давуу тал юу байсан бол. Судлаачийн хувьд хэрхэн харж байна вэ?

-Аливаа орны Гадаад хэргийн сайд нарын айлчлал өвөрмөц байдаг. Учир нь хоёр орны Гадаад хэргийн яамны ажлыг зохицуулахаас эхлээд хамтын ажиллагааны асуудлыг өндөр түвшинд ярилцдаг. Өөр нэг зүйл нь аливаа нэг томоохон үйл явдлын өмнө Гадаад хэргийн сайд нар өмнө нь уулзаж зарим зүйлийг тохиролцдог зүйл бий. Тэр утгаараа Гадаад хэргийн сайд нарын айлчлал ямагт анхаарал татдаг чухал ач холбогдолтой. Ван И сайдын айлчлал нь манай хоёр орны харилцааны чухал үед болсноороо онцлогтой айлчлал боллоо гэж харж байгаа. Нэгдүгээрт, Монгол Улс, БНХАУ-тай дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой ирэх онд болно. Ойн хүрээнд хийх ажлаа ярилцах нөгөө талдаа Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга БНХАУ-д албан ёсны айлчлал хийх талаар ярилцаж байна. Тиймээс дээд хэмжээний айлчлалын нарийн зүйлсийг тохиролцох хүрээнд Монгол, Хятадын худалдаа эдийн засаг, хүмүүнлэгийн олон талт асуудлыг ярьж тохиролцох урьдчилсан тохиролцоо хийх байсан болов уу. Нөгөө талдаа Монгол-Хятад хоорондын эдийн засгийн коридорын асуудлыг БНХАУ-ын “Нэг бүс-нэг зам”-тай уялдуулах асуудлыг эрчимтэй ярьж байгаа. Энэ бүгдээс харахад БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И-гийн айлчлал яах аргагүй чухал гэдэг нь харагдаж байна. Нэг хэсэг Монгол-Хятадын худалдаа эдийн засаг, зээл тусламж зогссон. Одоо сэргэж байгаа л даа. Цаашид Монгол- Хятадын худалдаа, хөрөнгө оруулалт, буцалтгүй тусламж, хөнгөлөлттэй зээлийн асуудлыг яаж хэрэгжүүлэх вэ гэдэг асуудал гарч ирж байгаа юм. Үүний эхний алхам болж Замын цагдаагийн урд талын гүүрэн гарц, Улаанбаатар хотын цэвэрлэх байгууламж барих гэрээг үзэглэх, барьж байгуулах асуудлуудыг шийдэж байна. Хоёр талын гадаад яамны сайд нар яриа хэлэлцээ хийж, манай удирдлагуудад бараалхсан. Үүний үр дүн удахгүй гарах байх.

-Ван И сайд айлчлалынхаа үеэр Увс аймгийн сонгож очиж ажилласан л даа. Д.Цогтбаатар сайд Говь-Алтай, Ховд аймагт ажиллуулахаар санал өгсөн ч өөрөө Увс аймагт очно гэсэн юм билээ. Яагаад заавал Увс аймгийг сонгосон юм бол?

-Монгол, Хятадын түүхээс харахад БНХАУ эртнээс манай орны баруун бүс нутгийг ихээхэн сонирхож ирсэн. Тухайлбал, анх төмөр зам тавихдаа Шинжан Уйгараар баруун бүсийг дайруулан ОХУ-тай холбогдох саналыг тавьж байсан юм. Орос төвийн коридороор тавья гэж тухайн үедээ хэлж байсан архивын баримт байдаг. Баруун бүс гео эдийн засаг, геополитикийн хувьд БНХАУ-д маш ашигтай. Баруун бүсийг “Нэг бүс-нэг зам”-д холбох чухал сэжмийг судлах шаардлага БНХАУ-д байгаа юм болов уу гэж бодохоор байгаа юм. Түүнчлэн баруун бүс нутаг нь мах экспортлох боломжтой чиглэл гэж үздэг. Баруун бүс хэдийгээр төмөр замтай холбогдоогүй ч Монгол, Орос, Хятадыг холбосон авто замын босоо тэнхлэгийн шугам дуусах дөхөж байгаа.

Анхаарал татаж байгаа өөр нэг зүйл нь Монгол Улс хойд төмөр зам буюу Тувагийн чиглэлээр ОХУ-ын төмөр замтай холбогдох тухай идэвхтэй ярьж байна. ОХУ-ын Бүгд Найрамдах Тува Улсын тэргүүн Шолбан Кара-Оол энэ онд манай улс болон БНХАУ-д айлчлахдаа төмөр замын бүтээн байгуулалт болон дамжин өнгөрөх талаар нэлээд идэвхтэй ярьсан. Үүнээс илүү анхаарал татах зүйл нь ОХУ-ын РЖД буюу Оросын төмөр зам Кизилийн төмөр замын асуудлыг концессоор эцэслэн шийдэхээр боллоо. Ордуудыг ашиглахын тулд Тувагийн төмөр замын асуудал эрчимжиж, Эрдэнэт-Овоот чиглэлийн төмөр замыг Арц суурийн боомтоор холбох гээд Увсын чиглэлд төмөр замын асуудал эрчимжих хандлагатай болж ирсэн. Тиймээс төмөр зам барих гэж байгаа аймгууд нь ямар байна вэ гэдгийг сонирхож байгаа нь гарцаагүй. Хэрэв ингээд төмөр замын асуудал шийдэгдвэл Монгол Улс Сүхбаатар, Эрээнцаваас гадна Арц суурийн боомтын төмөр замаар ОХУ-тай гурав дахь гарцаар холбогдоно гэсэн үг. Гэтэл Хятад ганцхан Сайншандаар холбогдож байна. Төмөр зам холбогдвол Монголын баруун бүс хүнд аж үйлдвэр, дэд бүтэц хөгжих бүрэн боломжтой. Цаашлаад эдийн засгийн коридорын хүрээнд урагшаа чиглэх тухай ярьж байгаа.

-Баруун аймагт нефтийн маш том бассейн илэрсэн гэх яриа гарах боллоо. Үүнийг сонирхож Ван И сайд Увс аймаг руу очсон гэх юм?

-Увсад газрын тосны хайгуул хийж байгаа нь үнэн. Гэхдээ Дорнодод Тамсагбулагийн нефтийн өрөмдлөг 10 гаруй жил үргэлжилж байна. Бүтээгдэхүүн хуваах гэрээгээр нэг сая гаруй тонн нефть олборлосон. Газрын тос чинь нэг өрөмдлөгөөр гараад ирчихдэг юм биш. Монголоор нэг шуугиагүй байхад таамаг яриад яахав. Газрын тосны бассейн нээчихлээ, төмөр зам тавих гэж байна гээд Увсыг сонгоогүй байх. Ерөнхийдөө анхаарал татаж байгаа бүс нутаг. Тамсаг булагийн жишээг харахад газрын тос тийм амархан бүтчихдэг ажил биш. Газрын тос олборлоход дэд бүтэц, хөрөнгө оруулалт их шаарддаг. Ядаж л цахилгаан, төмөр зам байхгүй. Авто зам нь дутуу баригдсан. Үнэхээр газрын тосны нөөц байгаа бол үүнийг олборлохын тулд дахиад 10-20 жил шаардагдах байлгүй.

-Монгол-Орос-Хятадыг холбосон хийн хоолойн гэрээнд гарын үсэг зурлаа гээд байгаа шүү дээ. Эдийн засгийн ач холбогдлын хувьд манайд ашигтай байх болов уу. Үр өгөөж нь хэр байх вэ?

-Хийн хоолой гурван улсын дунд олон жил яригдсан нь үнэн. Манай улсын зүгээс илүү их санал тавьдаг гэж дуулсан. 1990 оноос өмнө нэг намын засаглалтай үед энэ асуудал яригдсан бол бодитой гэж бодохоор байгаа юм. Одоогийн зах зээлийн нийгэмд хувь, хувьсгалын олон компаниуд үйл ажиллагаа явуулдаг. Тиймээс бизнес санаануудаа баталгаажуулахын тулд янз бүрийн гэрээ, санамж бичигт гарын үсэг зурдаг л даа. Энэ байдлаараа Монгол Улс сүүлийн 20 жилд хичнээн үйлдвэр, барилга барьж хөгжих байсан. Монгол-Орос-Хятадыг холбосон хийн хоолойн тал дээр одоохондоо итгэл үнэмшил муутай байгаа. Монгол Улсын Ерөнхийлөгч ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтад орох үеэрээ нэг санаа хэлснийг нь В.Путин судалж үзэж болох юм гэдэг зүйл ярьсан болов уу.

-Хэзээнээс ажил хэрэг болж эхлэх бол?

-Манайхан “Алаагүй баавгайн арьсыг арав хуваана” гэдэг шиг асуудал шийдэгдээгүй байхад барьчихвал ийм сайн, тийм муу гээд яриад унадаг. Гэхдээ барих хүртэлх асуудал чинь өөрөө түвэгтэй гэдгийг боддоггүй. Хийн хоолой тавих чинь үнэндээ Хятад, Оросын л асуудал. Ядаж эхлээд гурван талаас ажлын хэсэг гараад гарын үсэг зурсны дараа ярьж эхлэх хэрэгтэй. Хамгийн түрүүнд улс төрийн шийдвэр гарах ёстой. Таамгаар юм ярих нь үндэслэл муутай байдаг. Хийн хоолой өөрөө төмөр зам, нефть боловсруулах үйлдвэр, цахилгаан станц, зэс хайлуулах үйлдвэр гээд манайд барьж болдоггүй хэдэн зүйлийн нэг нь. Хийн хоолой барих гэрээнд гарын үсэг зурсан талаарх мэдээг харж байхад Монголын тал оролцоогүй Хятадын хоёр компанийн хооронд байгуулсан санамж бичиг байна гэж ойлгосон. Хятад, Оросын Засгийн газар шийдвэрээ гаргаж, протоколь байгуулаад Монголтойгоо ярьж зөвшилцөөд ТЭЗҮ-гээ боловсруулаад ерөнхий хэлэлцээрээ байгуулах ёстой юм. Эерэг сайн талаас нь яривал сайшаах зүйл их бий. Учир нь Монгол Улс дамжин өнгөрөх орон болж байгаа учраас дамжин өнгөрөх тээврийн төлбөрөөс эхлээд авна. Гэхдээ хийн хоолой дагаж ямар асуудлууд үүсэх вэ гэдгийг мэдэхгүй байгаа шүү дээ. Наад зах нь аюулгүй байдлыг хангах учиртай. Хоёрдугаарт, манайхаар дамжин өнгөрөх гэж байгаа бол ямар хэмжээний татвар авах вэ гэдгийг шийдэх шаардлагатай. Бэлэн мөнгөөр авах уу, газ-аар авах уу гээд улс орон бүрт өөр өөрийн төлбөрийн нөхцөл байдаг. Мөн экологийн асуудал бий. Манайд зөвхөн төмөр зам тавьснаар зээрийн нүүдэл хязгаарлагдсан. Олон улсын хурдны авто зам барина гээд байгаа. Хуучин зам, төмөр зам одоо хийн хоолой ил явах учраас мал амьтны бэлчээр сэлгэц байхгүй болно гэдэг ч юмуу олон зүйлсийг бодолцох учиртай. Тухайлбал, техникийн осол гарлаа гэхэд тэр хавийн байгаль орчин сүйднэ. Хийн хоолой Монголоор нэвтрэхээр бол гурван талын хэлэлцээрээр маш олон асуудлыг зохицуулах шаардлагатай болно.

Нөгөө талдаа бид хараат байдал гэж маш их ярьдаг. Нэг хэсэг эрчим хүчний хараат байдалд байсан. Одоо ч гэсэн нефтийн хараат байдалд байна. Хийн хоолой Монголоор дамжин өнгөрлөө гэхэд төлбөрөө газ-аар авч болно. Оросын зүгээс эртнээс манай улсад хоёр санал тавьсан. Газ оруулж ирээд Улаанбаатарынхаа утааны асуудлыг шийдчих гээд байгаа. Оросуудын энэ хандлагаас харвал бидэнд төлбөр төлөхгүй оронд нь газ өгчихнө. Ийм тохиолдолд сөрөг тал нь манай нүүрсний үйлдвэрүүд дампуурна. Манай улс газ олборлох боломжгүй тул газаас хараат болох юм. Их гүрний бодлогуудад ул суурьтай хандах учиртай. Орос, Хятад хоёр одоохондоо Монголын нутгаар хийн хоолой барих боломжтой гэж ярьж байгаа нь яг барина гэсэн үг биш.

-Таны итгэл үнэмшил нэг л муу байна аа даа…

-Ойрын 5-10 жилдээ Монголын нутгаар хийн хоолой явна гэдэгт итгэхгүй байгаа.

-Яагаад?

-Үүнд хоёр том хүчин зүйл бий. Нэгдүгээрт, Оросын газ нийлүүлсэн туршлагаас харахад Европ гэж ганц том хэрэглэгчтэй байснаас болж асуудал үүссэн. Оросоос өөр нийлүүлчих газартай байсан бол аль эрт хаачих байсан. Тиймээс Орос нэг хэрэглэгчийн хараат байдалд байгаа. Тэр утгаараа нэг хэрэглэгчийн хараат байдал ямар аюултайг тэд мэдэрсэн. Дэлхий бүхэлдээ хаалт, боолт, хоригийн дэлхий болчихлоо. Хуучин цэрэг зэвсгээр тэмцэлддэг байсан бол одоо эдийн засгаараа тэмцэлдэж байна. Оросын хувьд Европ гэдэг барын амнаас гараад Хятад гэдэг луугийн аманд орохыг хүсэхгүй. Тиймээс хийн хоолойгоо Номхон далайн эрэг рүү тавьж байгаа юм. Хийн хоолойг Монголоор дамжуулан тавьбал зөвхөн Хятад л авна. Өөр гарц байхгүй. Хангалттай хэмжээний хийн хоолойгоо баруун тийшээ тавьсны дараа Хятадыг сонирхоно.

Түүнчлэн Хятад, Орос хоёр Монголыг хэр дуулгавартай байх вэ гэдгийг харж байгаа. Барууны гар хөл болох нь уу, хоёр хөрштэйгөө аядуу зөөлөн харилцаатай байх нь уу, хоёр дахь Украин болохгүй гэх баталгаа бий юу гээд. АНУ, Японтой харилцана гэдэг ардчилсан тусгаар улс шүү дээ. Бие даасан тусгаар улсыг хамаагүй дээрэлхээд байж болдоггүй юм. Тийм болохоор ШХАБ-д ор гэж шахаад байдгийн шалтгаан энэ. Зөрүүд Монголыг бий болгохгүйн тулд хоёр хөрш ажиглаж байгаа. Тиймээс улс төрийн баталгаа гаргасны дараа хийн хоолой тавина гэж байж магадгүй.

-Дахиад асуухад хэзээ хийн хоолойн тавигдах бол?

-Нөхцөл бүрдэнэ гэж байдаг даа. Орос, Хятад хоёрын Монголын төлөөх өрсөлдөөн нэмэгдэж болно. Орос Монголыг алдахгүйн тулд хийн хоолой явуулаад тодорхой хэмжээнд хийгээр хангаад эрчим хүчний хараат байдал үүсгэх магадлалтай. Хамгийн гол нь аюулгүй байдал. Их гүрнүүд “Та нар хамгаалж чадахгүй байна” хэмээн өөрсдөө хамгаална гээд цэрэг оруулахыг ч үгүйсгэхгүй. Хийн хоолой барих нь бүү хэл энэ талын мэдлэг ч байхгүй, бидэнд. Тиймээс нэг талаасаа бид оролдохгүй байсан нь дээр. Бидэнд тооцоолоогүй маш олон зүйл бий. Бэлэн болчихсон зүйлээс мөнгө авах сонирхол л байгаа.

-БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлээр баригдах цэвэрлэх байгууламжийн ажлыг нээж Ерөнхий сайд У.Хүрэлсүх, БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И нар тууз хайчилсан…

-Бодох ёстой асуудал. Нэг талаасаа сайн зүйл. Гэхдээ энэ чинь буцалтгүй тусламж биш. Яах ч аргагүй 1.5 сая хүнийг элдвийн үнэрт хорт хийгээр амьсгалуулахгүйн тулд хийж байгаа ажил. Тиймээс хийх ёстой зүйл мөн. Монгол Улсын хүн амын 50 хувийн асуудлыг шийдэж байна гэсэн үг. Энэ мэт дараа дараагийн асуудалд анхаарах хэрэгтэй. Д.Цогтбаатар сайд нэг чухал зүйл ярьсан. “Зээл болгоныг авах уу. Авах сайхан ч эргээд төлөхөд хатуу байх вий. Тиймээс одооноос тооцоолж бодох ёстой. Өргүйгээр хөгжих, хамтран ажиллах, зээл тусламжийг зохистой хэмжээнд авах хэрэгтэй” гэдгийг БНХАУ-ын талд ойлгуулсан нь сайн. Нэг ч бодитой баялаг бүтээх төсөл харагдахгүй байгаа нь санаа зовоох асуудал болоод байна. Энэ бүгдийг тооцохгүй бол бид аяндаа өрийн сүлжээнд унана.

-Эдийн засгийн коридорын асуудал яригдаад хэдэн жил боллоо. Бидний оролцоо ямар байх ёстой вэ?

-Монголчууд эдийн засгийн коридорт яаж оролцох вэ гэдэг асуудал бий. Ямар мөнгөөр барих вэ, хэн хариуцаж, ямар ашигтай байх вэ гэдгийг тооцох нь чухал. Хамгийн сүүлийн Малайзын жишээ байна. Сөрөг хүчнээс сонгогдсон Ерөнхий сайд нь шууд зогсоосон. Компаниуд нь зээлээр авсан мөнгөөрөө том том бүтээн байгуулалт хийгээд байснаас ямар ашигтай вэ, өрийн дарамтыг нь тооцоолоогүй байгаа юм. Хятад “Нэг бүс-нэг зам”-аар явж л байвал зээлийг нь өгөөд хятад компаниудаар бүтээн байгуулалтаа хийлгээд тэдэнд ашигтай шүү дээ. Бид ингэх ёстой байхгүй юу.

-Асуулгүй өнгөрсөн зүйл байвал та нээлттэй ярихгүй юу?

-БНХАУ-ын Гадаад хэргийн сайдын айлчлал санаатай ч бай, санамсаргүй ч бай Оросын 300 мянган хүнтэй цэргийн сургуулилттай холбоотой юу гэдэг асуудал гарч ирж байна. Барууныхан хатгаж бичсэн үү яав “Оросууд 300 мянган хүнтэй армиа Хятадын өсөн нэмэгдэж байгаа хэсэгт бэлдэж байна. Үүнийгээ халхавчлахын тулд Хятадыг урьж байна” гэж бичээд байгаа юм. ОХУ-ын зүгээс Монголд олон сая ам.долларын зэвсэгийн тусламж үзүүлнэ гэсэн өгсөн үү, үгүй юу.


Categories
мэдээ цаг-үе

Л.Чаминчулуун: Би ард түмнээ өрөвддөг

Гэрэл зургийг Ц.МЯГМАРСҮРЭН

Монгол Улсын гавьяат жүжигчин, Соёл урлагийн их сургуулийн багш, профессор Л.Чаминчулуунтай ярилцлаа.


-Тантай утсаар ярихад л ямар их эрч хүчтэй, бадрангуй гэдэг тань шууд мэдрэгдэж байна билээ?

-Би нэг ухаантай хүний үгийг бодож өөрөө өөрийгөө хөглөж явдаг юм. “Хүнд яаж хандана тэрүүгээрээ л амьдардаг” гэдэг. Тэгэхээр тэгш аз жаргалтай, гэгээлэг амьдаръя гэвэл хүнд сайн сэтгэлээр, сайхан зан үйлээр хандах хэрэгтэй гэж би боддог юм. Тийм зан чанартай хүн өөрөө гэгээлэг явахаас гадна хүнд хайр бэлэглэдэг. Эцсийн эцэст амьдрал ганцхан шүү дээ. Бид л бие биеэ хайрлахгүй бол өөр хэн хайрлах юм бэ. Тэр дундаа цөөхөн монголчууд бие биеэ хайрлах ёстой. Үргэлж нэгнээ өрөвдөж байх ёстой. Овойж оцойтол нь тус болдоггүй юм аа гэхэд сэтгэлийн дэм өгч байх ёстой л доо.

-Энэ их эрч, хүчтэй байдлыг хаанаас олж авсан бол оо?

-Би багаасаа урлагт дуртай хүүхэд байсан юм. Миний аав Лувсангомбо дээр үед Соёлын яаманд нэлээд гайгүй ажилтай хүн байлаа. Аав минь надад урлагийн халуун дулаан уур амьсгалыг бэлэглэдэг хүн байсан. Учир юу хэмээвэл, миний аав урлагийн томчуудыг ийш тийш бригад, тоглолт, уулзалтаар авч явна.

Тэр болгондоо аав намайг дагуулж явдаг байсан юм. Тэндээс л бүх юм эхэлсэн юм болов уу гэж боддог, урлагт дуртай, гэгээлэг сэтгэгдэлтэй яваагаа. Тэгээд л би Хөгжим, бүжгийн коллежийн шанзны ангийг төгссөн шүү дээ. Багаасаа л дуртай байсан урлагаараа явсан. Шанзны ангиа төгсөөд хөгжимчнөөр ажиллаагүй. Жүжигчин болно гэж драмын театрт ажиллаж байгаад хойшоо сургуульд явсан даа. Би Хөгжим, бүжгийн ангийнхнаараа маш их бахархдаг. Ардын жүжигчин, “Морин хуур” чуулгын дарга байсан ангийн минь анд Ц.Батчулуун байна. Ардын дуу бүжгийн чуулгын дэд дарга, Урлагийн гавьяат зүтгэлтэн А.Цэдэн-Иш байна. Хилийн цэргийн дуу бүжгийн чуулгын уран сайхны удирдагч, урлагийн гавьяат зүтгэлтэн Т.Эрдэнэ-Очир байна. Манай ангиас чинь ёстой олон мундагчууд төрсөн ш дээ. “Капитан” Баатар гэхээр урлагийнхан мэднэ. Хөгжмийн өндөр мэдлэгтэй Баатар гэж манай ангийн залуу байна. Ятгын Нарантуяа гэж мундаг бүсгүй байлаа. Ээ, базарваань тэр ятгачин чинь манай ангид байлаа.

Орост очоод бас мундаг хүмүүстэй хамт сурч байсан. Чулууны Чинбат, төгөлдөр хуурын Ганчимэг байна, гавьяат Тунгалаг гэсэн одооны мундагчууд бүгдтэй нь цуг сурч байлаа шүү дээ. Би өөрөө сайндаа биш, орчин тойрны хүмүүс минь халуун дулаан энергитэй, урлагаа гэсэн сэтгэлтэй, гэгээлэг байсан эрч хүч нь надад шингэсэн юм болов уу. Орчин тойрны хүрээллээс минь шингэсэн байх аа гэж боддог юм.

-Урлагийнхан тайз, мэдээллийн хэрэгслээр гарахгүй болохоор үзэгчид нь хайгаад эхэлдэг. Тухайн уран бүтээлч тэтгэвэрт гарсан ч бай, баяр ёслолын үеэр урьдных шигээ тайзан дээр гарч ирэхийг нь үзэгчид хүлээдэг юм шиг ээ?

-Сэтгэлд нь хоногшоод үлдчихгүй юу. Хоногшоод үлдчихсэн болохоор үгүйлдэг. Их ойр дотно болчихсон юм шиг өөрт нь санагддаг. Тэр нь байхгүй болохоор үгүйлдэг. Нэг хэсэг үзэгчид хэрхэн үгүйлж, хардаг байсныг би мэддэг. Тэр нь урт удаан хугацаатайгаар, одоо ч үргэлжилж байгаад баяртай суудаг. Одоо ч гэсэн би үзэгчдийнхээ хайрыг татсан хэвээрээ. Намайг тайзан дээр гараад ирэхэд бүгдээрээ орилолдоод алга ташдаг нь надад маш их хүч өгдөг. Уран бүтээл хийх онгод, оргил, эрүүл байх юмсан, бүр их шинэ юм хийж гаргах сан гэсэн хүслийг бадрааж байдаг. Тайз бол хүнийг гэгээн бүхэн рүү тэмүүлүүлнэ дээ. Хүн шантарч, зугтааж болохгүй. Байнга юм хийж бүтээж байх ёстой. Тэгж гэмээнэ л хүн залуу явдаг. Бүтээл нь арвин явдаг. Бүтээл нь ч залуу явдаг. Нийгмээсээ нэлээд хэдэн алхмын урд явж байж бид үзэгчээ дагуулдаг. Үзэгчийнхээ хойноос алхаж болохгүй.

-Өнөөгийн хошин урлагт ганцаарчилсан үзүүлбэр, өгүүлэх урлаг гэж бараг алга. Олуулаа гарч ирж хөдөлгөөн, үг хоёрыг элдэв өнгө будаг, эрээн мяраанаар бялхуулж байж сая нэг юм үзэгчдээ инээлгэж байх жишээний. Гэтэл та ганцаараа гарч ирээд л танхим дүүрэн хүнийг инээлгэж, бүгдийг нь чимээгүй болгож уйлуулдаг?

-Нэгдүгээрт, уран уншлага бол ярихын дээд хэлбэр. Үүнийг нэлээд чадварлаг эзэмшсэн хүн бол үзэгчдийг байлдан дагуулж өөртөө татна. Би яахав чадан ядан зүтгэж яваа л уран бүтээлч шүү дээ. Хоёрдугаарт, бүтээлээс их шалтгаална. Бүтээл бол хүний зүрхнээс зүрхэнд хүрэхэд татах чадвараа хэзээ ч алддаггүй. Тэгэхээр байнга шинэчлэгдэж байх ёстой. Байнга шүү дээ. Нэг бүтээлийг зургаан сар юм уу, жил уншаад л, өөрчлөөд уншаад л өөрчлөөд байх тусам үзэгчид татагдаад л байна гэсэн үг. Шинэ юм гарах тутамд татагдана. Хэний ч хамааралгүйгээр юмыг хийж бүтээж сурна гэдэг бол уран бүтээлч хүний хувийн ажиллагаа л байдаг юм даа. Хэн ч байхгүй бол хүн өөрийнхөө бүх юмыг би хийж чадна гэж өөрөө өөртөө даалгавар өгдөг. Бардамнаж, онгирч байгаа юм биш. Өөрөө өөрийгөө чангалдаг, чи чадна, чи болно, чи бүтээнэ, чи хийнэ, чи биелүүлнэ гэж.

-Богино өгүүллэгийн наадмууд болдог. Жишээ нь, “Утгын чимэг” байна. Тэр наадамд хэний зохиолыг хэн уншиж байна вэ гэдэг их чухал. Бүр хэн гэдэг уран уншигч оролцож байна вэ гэдгээс тухайн наадмын нэр хүндийн асуудал яригддаг тал бий?

-Нөгөө л татах хүч шүү дээ. Би Балжирын Догмидын гурван өгүүллэгийг уншиж гурвуулаа тэргүүлж байсан, “Утгын чимэг”-т. Ж.Лхагваагийн “Бид ялав” өгүүллэгийг түрүүлүүлж байлаа. Ж.Дашзэвэгийн “Илүү гэр” гэдэг өгүүллэгийг уншсан. Дараа нь Т.Баянсангийн хоёр өгүүллэгийг уншиж байр эзэлж байсан. Уншина гэдэг маш их мэдрэмж, ухаан байгаа юм. Ухаан сайтай хүн юм уншиж чаддаг. Тэрийг яаж хүргэх вэ гэдэг мэдрэмж, өөрөө өөрийгөө чиглүүлж, хөтөлж, татаж, үзэгчийн зүрхийг өөрийнхөө зүрхтэй холбох нарийн сэжим байна аа, шүншиг байна аа. Энэ бүгд л байж бидний бүтээлийн амжилт, сайн сайхан бүхэн орж гарч явдаг даа.

-Өгүүлэхүй урлагийн нэрт мастеруудын дуу хоолойгоор сонсч хүлээж авсан өгүүллэгийг дараа нь ном, сониноос уншихаар яг эхэлж уншиж нийтэд хүргэсэн тухайн хүнийхээ хоолойгоор сонсогдоод байх шиг болдог?

-Хүний зүрхэнд суучихаж байхгүй юу. Бидний уншсан юм таны зүрхэнд суучихсан гэсэн үг. Зүрхэнд суучихсан учраас яг түүгээр нь хүлээж аваад байдаг. Анхны юм хэдий чинээ гүн, хэдий чинээ зүрх сэтгэлд хоногшиж чадна тэр хэзээ ч мартагддаггүй. Дараа нь өөр юм гарлаа ч тэрийгээ л хүлээж авч байдаг. Нарийн сэжим, шүншиг хоёр хамтдаа явж байж уран бүтээлчийн зүрхнээс үзэгчийн зүрхэнд очно. Зүрхнээс зүрхэнд. Үзэгч уран бүтээлч хоёрын хооронд гүүр үүсдэг. Тэр гүүр цаасан гүүр байх юм уу, модон байх уу, төмөр гүүр байх юм уу, усан гүүр байх юм уу гэдэг нь уран бүтээлчээс шалтгаалдаг. Тэр гүүр нь хэдий чинээ бат бөх, уран нарийн хийцтэй байна. Тэр хэрээр уран бүтээл нь нандин байдаг.

-“Хөөе чи боль” гэж хүүхдээ анхааруулахдаа дуу хоолойгоо ширүүн, аядуу, намуухан, ухааруулсан, аргадсан өнгөтэйгээр өөрчилж хэлэхэд тэр өгүүлбэрийн утга өөрчлөгдөнө шүү. Монголчууд дуу хоолойныхоо өнгөөр өөрийгөө илэрхийлдэг нарийн арга ухаантай ард түмэн?

-Манай монголчууд эрт дээр үеэсээ хүүхдээ үгийн ураар хүмүүжүүлж ирсэн хоёр төрөл бий л дээ, ардын аман зохиолын. Зүйр цэцэн үг, Монгол ардын үлгэр хоёр юм. Энэ хоёроор хүүхдүүдээ маш сайн хүмүүжүүлж, дэг жаягтай байх, ямар нэгэн зөв чиглэлд хүүхдээ удирдахад эцэг эхчүүд маш их анхаардаг байсан. Одоо зүйр цэцэн үг хэлдэг хүүхэд их л ховор болчихсон байгаа юм даа. Нэгдүгээрт, хүүхдэдээ уншуулахгүй байна. Хоёрдугаарт, зүйр цэцэн үгийг өдөр тутамдаа хэрэглэдэг багш ховор болчихож. Уран зохиолын хичээлийг бараг байхгүй болгочихсон юм биш үү. Тэгэхээр л өрөвдөлтэй. Уураг тархи хоосроод ирвэл бүх юм хоосорно. Мянга ганган, мянга мөнгөтэй байгаад тэрүүгээр яах юм. Яах юм, тэр чинь юу юм. Хүн тархиараа явдаг. Тархиараа амьдардаг.

Би сүүлийн долоо, найман жил бараг арваад жил өмнөд монголчуудтай ажиллаж байна. Жаахан хүүхдүүдээс нь эхлүүлээд залуучууд, цэцэрлэгийн багш, уран бүтээлчидтэй нь ажилладаг. Өмнөд монгол хүүхдүүд ямар хөөрхөн гээч. Тэд багаар бодоход арван зүйр цэцэн үгтэй шүү. Тийм болохоор тэдэнд төлөвшил, үгийн баялаг, ухаан, ардын аман зохиолоо өөдрөг авч явах шинж чанар хадгалагдсан. Манай энд байхгүй. Их хэцүү.

-Яагаад. Яагаад зүйр цэцэн үг мэдэхгүй болчихсон гэж?

-Ном уншихгүй байна. Зүйр цэцэн үгийн ном аваад хүүхдэдээ цээжлүүлж байгаа ээж аав байна уу. Ээж аав нь ч мэдэж байгаа юм уу, ингэхэд. Ийм болчихоод байгаа юм.

Залуудаа сайн явсаных

Өтлөхөд мэдэгдэнэ

Жилдээ сайн явсаных

Шинэлэхэд мэдэгдэнэ. Тийм ээ. Ном гэдэг бол хүнд их нандин юмыг өгдөг. Хань болдог. Өөрөө өөртөө итгэх итгэлтэй. Толгойдоо мэдлэгтэй хүн чинь ийш тийш гүйгээд “Одоо би яах вэ” гээд байхгүй. Өөрөө өөрийгөө л чиглүүлээд өөрөө өөртөө л үнэнч. Өөрөө өөрийгөө чөлөөлөөд л явдаг. Ядраад, сэтгэл санаа хачин боллоо гэхэд ном уншаад л сэргээд ирдэг. Тэгээд л “Аа, ингэхгүй юм байна. Тэгэх ёстой юм байна” гэж ухаардаг. Дэлхийн алдартай, ухаантнуудын хэлсэн үгийг өөрөө уншихаас гадна хүүхдүүд уншиг гээд хичээлдээ их ашиглана. Үгийн ураар өөрийгөө чиглүүлж, жолоодож явдаг ухаантнуудын мэргэн үгсийг хүүхдүүд хэлээд байвал хэрэгтэй юм болов уу гэж боддог. Тэр дундаа уран бүтээлч хүн өөрөө дээд зэргийн хүн байх ёстой. Хүн байж чадахгүй бол ямар ч нэмэргүй.

-Та ярих урлагийн багш. Хөдөө гадаа, Өмнөд Монголд явж байхдаа хуучны сонин содон, өмнө нь дуулдаж байгаагүй ховор зүйр цэцэн үг эрж сурж л явдаг байх даа?

-Зөндөө үг байна.

Толгой муутай хүнээр

Тоо бодуулах

Толгойдоо суурьгүй хүнээр

Төр удирдуулах. Энэ их гоё үг байгаа биз.

-Манай өнөөдрийн нийгмийн үнэн төрх л байна?

-Манай нийгэм байгаа биз дээ. Долоон настай хүүхэд энэ зүйр цэцэн үгийг хэлсэн гэвэл яах вэ.

-Өмнөд Монголд уу?

-Тийм. Манайд ийм зүйр цэцэн үг байдгийг том хүн ч мэдэхгүй. Яг л өнөөдрийн Монголыг хэлээд байгаа байхгүй юу. Заримдаа жаахан бачуурдаг л юм. Заримдаа бачуурах зав ч үгүй явдаг. Маш их ажилтай учраас. Ардчилсан нийгэм гарч ирсэнд баяртай байдаг боловч хорин хэдэн жил төрийг зохицуулалтгүйгээр удирдсан хүмүүст дургүй. Яагаад вэ гэвэл Монголын ард түмэн ийм байгаагүй. Төрийн зохицуулалтгүйгээр төр эргүүлж, төрийг ийм байдалд оруулсанд жаахан гэлтгүй нэлээд харамсдаг. Би ард түмнээ өрөвддөг. Гудамжинд согтуу хэвтэж байгаа хүнийг хараад “Чи минь яагаад энд хэвтэж байгаа юм бэ” гэж бодож өрөвддөг (Хоолой нь зангирч, нулимс нь цийлэгнэв.сурв) Магадгүй тэр хүн тэгж хэвтэхгүй ч байсан юм билүү. Ийм юм их бодогдоно оо.


Categories
мэдээ цаг-үе

Б.Дэндэвчулуун: Алтайн нурууны цаад говийн хурдсын тогтоц нь газрын тосны их нөөц илэрсэн Уйгарын ордтой ижилхэн

Шинжаан Уйгараас тэрбумаар яригдах тоннын нөөцтэй газрын тосны орд олдсон, тэндээс нааш хөөгөөд явбал манай улсын Алтайн нурууны цаад говьд ч их нөөц илрэх магадлалтай гэсэн мэдээлэл хөвөрч байна. Монгол Улсын зөвлөх инженер, Монголын газрын тосны инженерүүдийн нийгэмлэгийн гишүүн Б.Дэндэвчулуунтай энэ сэдвийг хөндөж ярилцлаа.


-Шинжаан Уйгараас олдсон их нөөц газар зүйн холбоогоороо манайд ч хамаатай гэх юм. Геологийн тогтоц талаас нь тайлбар өгөөч?

-Жунгарын буюу манайхны ярьдгаар Зүүн гарын элсэн цөл гэдэг их эртний маш том орд. Сүүлийн үед Номингийн говь, Алтайн цаад талын говь, Говь-Алтай аймгийн залгаа нутгаар Сант-Асарын орд гэж нээгдсэн. Одоо Сант-Асарын орд ашиглалтад орчихсон. Зүүн гарын орд Хятаддаа дээгүүрт жагсах хэмжээний нөөцтэй. Олон ч жил ашигласан. Сант-Асар энэ хоёр чинь нэг сав газрын, нэг тогооны хоёр тал гэсэн үг. Наашаа яваад Номингийн говьд хүрдэг, цаанаа Хятадад өөр нэртэй болдог. Шинжаан Уйгарын олон орд бий. Нийтдээ тав, зургаан орд байдаг. Бүгдийг нь эртнээс ашиглаж байсан. Эдгээр ордыг геологийн тогтоц талаас нь аваад үзвэл манай Монгол Алтайн ар талын хөндий Их нууруудын хотгор Хятадын Шинжаан Уйгарын хэсэгтэй ижил. Хангайн нуруу, түүнээс урагш Онгийн голын томоохон сав газраас эхлээд баруун тийших нутаг Баруун Монголдоо орно. Баруун Монголынх нь өвөрмөц тогтоцтой. Үүнийг геологийн хэллэгээр “Сэргэсэн уулсын бүс” гэж нэрлэдэг юм. Энэ нэрийг зүгээр ч нэг өгчихөөгүй. Олон үндэс, шалтгаанаар өгсөн.

-Баруун чигийн нефтийн нөөц зүүнийхээсээ ялгаатай гэх юм. Геологийн тогтоцыг нь хэлээд байна уу?

-Монголын зүүн талаас зүүн тийш газрыг “Төв Азийн дорнын талын их бүс” гэж нэрлэдэг юм. Дорнын талын бүс, сэргэсэн талын бүс хоёр үүсэл гарлын хувьд их өвөрмөц, өөр, зөрүүтэй. Тэрнээсээ болоод газрын тос байх нөхцөл нь ч өөр. Тэрийг л хэлж байгаа болов уу. Дорнын талын бүсэд Зүүнбаянгийн тосны орд, Цагаан элс, сүүлийн үед нээгдсэн Тамсаг булгийн, Тосон уулын, цаашаа яваад Буйрын орд гэж байдаг. Эдгээр орд Хятадын нутгаар үргэлжилэхээр Хайлаарын орд болоод цаашилдаг. Урагшаа яваад Рашаантын ордтой залгадаг. Бүр нутгийнхаа гүн рүү орохоороо Сүн Лио орд болно. Сүн Лио нь мөн ялгаагүй Төв Азийн бүсдээ орно. Хятадын төдийгүй дэлхийн хамгийн том орд. Эдгээрийн геологийн тогтоц баруун хэсгийнхээс өөр. Бүгдээрээ цэрдийн настай холбоотой харьцангуй залуу, сүүлийн үед үүссэн гэж ойлгож болно. Ойролцоогоор 60-80 сая жилийн өмнөөс үүссэн. Баруун тийш Онгийн голоос цааш Их нууруудын хотгор, Хятадын Шинжаан Уйгарын нутгийн карбоны орд, наашаа яваад Номингийн говьд байгаа Сант-Асар зэрэг ордууд бүр эрт, 200-300 сая жилийн өмнө үүссэн. Хамгийн гол нь тос хаана үүссэн, бид тосоо хаанаас хайх вэ гэдэг л байгаа юм. Дорнын талын бүсэд цэрдийн хурдсыг голчилж барина. Тэрнээс доош ерөөсөө тос байхгүй гэсэн үг. Баруун талын орд болохоор карбоны үеэс эхлээд бирм, цэрдийн үе хамаарна. Бүр одоо ч тэнд газрын тос үүсч байна гэж яриад байгаа юм. Үүгээрээ ялгаатай.

-Баруун талынх нь илүү гүн рүүгээ газрын тостой түүгээрээ л ялгаатай гэсэн үг үү?

-Тэгж ойлгож болно. 1960-аад оны үе, түүнээс өмнө Монголын баруун хэсэг гэж яриад байгаа нутгийг газрын тосгүй гэж үздэг байсан нь үүнтэй холбоотой. Үндсэндээ 90-ээд оноос хойш тэнд газрын тос байх бололцоотой гэсэн онолын дүгнэлтүүд гарч, баруун тийшээ газрын тосны хайгуул хийж эхэлсэн түүхтэй.

-Таны ярианаас Шинжаан Уйгартай залгаа манай баруун аймгийн нутагт газрын тосны их нөөцтэй орд илрэх өндөр магадлалтай л юм байна гэж ойлголоо?

-Геологийн нөхцөл нь ижил учраас Хятадын нутагт байгаа тос манайд илрэхийг үгүйсгэх аргагүй. Бид хайгуулын чиглэлээ өөрчлөх хэрэгтэй. Ер нь 60, 70-аад оноос эхлээд газрын тосны бодлого улс төртэй холбоотой болсон гэж ярьдаг нь үнэн байх. Баруун Монголд байтугай Монголд газрын тос байхгүй гэсэн томоохон дүгнэлтүүдийг Оросын мундаг эрдэмтэд хийсэн байдаг. Эдгээр эрдэмтэд тийм дүгнэлтээ хурал чуулган дээр танилцуулахыг нь сонсоод сууж байсан хүний нэг нь би. Тэд сүүлд нь “Танайд газрын тосны хангалттай нөөц бий” гэж хүлээн зөвшөөрсөн байдаг.

-Тийшээ газрын тосны хайгуул хийе, эрчимжүүлье гэвэл ихэнх хэсэг нь тусгай хамгаалалт, дархан цаазат гээд явчихдаг онцлог байна уу?

-Газрын тосны хайгуул хийдэг блокуудыг 1991 онд хуваасан. Тэр үед тусгай хамгаалалтын газар гэж зураагүй байсан үе. Тийм учраас ихэнх газрууд нь хайгуул хийх талбайд орсон. Их нууруудын хотгор, Увс, Хяргас, Хар ус нуурын хотгор, Богдын талбай, Онгийн талбай ч орсон. Бүгд дугаартай. Нэгдүгээр блок нь Увсын талбай бол хоёрдугаар блок нь Хар ус нуурын талбай. Гуравдугаарх нь Хяргасын талбай. Дөрөв нь Богд, Тав нь Онгийн талбай. Энэ гол талбайнууд үндсэндээ хайгуул хийх талбайд орчихсон. Үүний дагуу ч ажил явж байгаа. Харин цаад Номингийн говь талын, өөрөөр хэлбэл Хятадтай хил залгаа нэг хэсэг газар тэр үед хуваагдаагүй тал бий. Гэхдээ зарим компани хэл үг үүсгээд авсан байна лээ.

-Оросын геологичид баруун хэсэгт хайгуул эрчимжүүлэх шаардлагагүй гэж үзсэн улс төрийн шалтгаан нь юу юм бол?

-Тэр үед Сибирийн тос гэж маш том нөөц байлаа. Монголын газрын тосыг тэдэнтэй харьцуулахад хязгаарлагдмал, багахан л даа. Оросууд халааснаасаа мөнгө гаргаж манайд хайгуул хийж нөөц тогтоодог байсан цаг. Тийм учраас эдийн засгийн үр ашиггүй гэсэн тооцоо хийж байсан юм. Зөвлөлтийн Геологийн сайд Козловский Монголд ирээд геологийн чигийн хурал хийсэн түүх бий. Тэр хуралд суусан хүний нэг нь би. Козловскийг ирж хурал хийхээс таван жилийн өмнө Широков гэж хүн манай улсад ирж таван жил ажиллаад Монголд газрын тос байхгүй гэсэн дүгнэлт гаргасан байдаг. Мань эр бас тэр хуралд суусан. Тухайн үед Козловский “Танайд үйлдвэрлэлийн үр ашигтай газрын тос алга. Үүнийг манай мэргэжлийн баг судлаад тогтоочихсон. Ний нуугүй хэлэхэд бидний халаас нэг шүү дээ” гэж байсан. Монголд газрын тосны хайгуул хийвэл Оросын халааснаас л гарна гэсэн утгатай үг л дээ. Хямд зардлаар гарах тос манайд их байхад танай улсад их мөнгө зарж газрын тос хайгаад яах вэ гэсэн л санаа.

-Газрын тосны хэрэглээний хувьд хараат байлгах бодлого байгаагүй хэрэг үү?

-Би хувьдаа тэгж боддоггүй. Дэндүү өндөр зардал гарна гэж л тооцсон байх.

-Сүүлд монголчууд дангаараа газрын тос хайж эхэлсэн үе ерээд оноос эхлэлтэй юу?

-Тийм. 1990 оноос хойш Монголын мэргэжилтнүүд Америкийн хэдэн геологичтой хамтарч газрын тос хайж болох талбай гэж хуваасан. Английн “Бритиш петролиум” хоёр жилийн дотор дөрвөн сая ам.долларын ажил хийчихээд “Монголд манай компанийн хэрэгцээг хангах тос алга” гэсэн дүгнэлт хийгээд гараад явчихсан. Тайлангууд нь бүгд бий.

-“Бритиш петролиум”-ийн хэмжээнд хүрэхгүй гэж гологдлоо гэхэд Монголын дотоодын хэрэгцээг хангах нөөц бол байсан байх?

-“Бритиш петролиум”-ын хувьд өдөрт 200 сая баррель тос гаргаж авахгүй л бол ашиггүй гэж харж байсан компани. Манай улсын дотоодын хэрэгцээг өлхөн хангах нөөц байгааг тэд тухайн үед хэлсэн. “Бид судалгаагаа орхилоо, та нар аваад ашиглаж болно” гэсэн л дээ.

-Тэгэхээр дотооддоо газрын тосны үйлдвэр байгуулчихвал түүхий эдийн нөөц хангалттай гэсэн үг үү?

-Хангалттайгаар барах уу. Монголын хэрэгцээ бага. 1.5 сая баррель байдаг юм. Цааш өслөө гэхэд хоёр сая л болох байх. Газрын тосны батлагдсан геологийн нөөц гэхэд 240 сая тонноор яригддаг. Авч болох нөөц нь 60 орчим сая гэж ярьдаг санагдана. Тосон уул, Буйр, Зүүнбаян, Цагаан элс гэсэн дөрвөн орд бий. Цагаан элс, Буйр, Тосон уулыг ашиглаж байна. Эдний хувьд жилд нэг саяыг л ашиглаж байгаа болов уу. 60 сая тоннын батлагдсан нөөц байна гэж бодвол наад зах нь 60 жил ашиглахаар байгаа биз. Хоёрдугаарт хятадуудын хийгээд байгаа тооцоо нь буруу. Байгаа нөөцийн12-13 хувийг нь л ашиглана, бусдыг нь боломжгүй гэдэг. Уг нь тийм биш. Дэлхийн дундаж нь 20-30 хувь шүү дээ. Бүр цаашилбал 50 хувь гэсэн тоо ч дуулддаг. 50 хувиа байг гэхэд 30 хувийг авчихаж болмоор л санагддаг юм. Улс төрийн тооцоо, наймаа л гэж хардаг. Хамгийн хялбараар ашиглаж болох тосыг нь эхний ээлжинд бушуухан гаргаад авъя гэсэн л санаа.

-Баруун хэсэгт шинэ орд нээгдвэл газрын тосны үйлдвэрээ хангаад, илүүг нь экспортлох боломж ч нээгдэх юм байна даа…?

-Тийм байхыг үгүйсгэхгүй. Тэгэхээр боловсруулах үйлдвэрээ яаралтай баримаар байна. Үүн дээр эргэлзэх юм байхгүй.

-Шинжаан Уйгарт нээгдсэн ордын хувьд 1.24 тэрбум тонн нөөцтэй гэсэн аварга тоо дуулдаж байна. Яг тэр бүстэй холбоотой, бүтцээрээ ижил хэсэг гэвэл манай улсын баруун хэсгийн яг аль хавь багтах бол?

-Судалгааны их л том ажил байгаа юм. Би янз бүрээр судалсан. Шинжаан Уйгарт байгаа ордуудын хамгийн их тостой ордууд нь юрагийн настай хурдас. Юрагийн ордоос Монголын баруун хэсгээр хаагуур тархаж вэ, цэрдийнх нь, корбаных нь аль хэсгээр байна вэ гээд зураг зохиож үзэж байсан юм. Юрагийн настай хурдсын тархац нэлээд хязгаарлагдмал.

-Хязгаарлагдмал ч гэлээ яг хаагуур байх магадлалтай вэ?

-Өвөрхангай, Баянхонгорын урд талын нутаг, хойшлоод Их нууруудын хотгор, Шаргын говь хүртэл үргэлжилдэг. Одоогоор баттай мэдэгдэж байгаа нь шүү дээ. Шаргын говиос цааш судалгаа хийж яваагүй учраас сайн мэдэхгүй. Уйгарын ордуудын хувьд карбоноос эхэлж үүссэн. Карбоноосоо дээш явсаар юрагийн хурдас дээр ирж тогтсон. Гэтэл Алтайн цаадах говьд газрын гадарга дээр карбон нь хэвтэж байдаг. Өөрөөр хэлбэл Алтайн нурууны урд талд ул нь гараад ирчихсэн гэсэн үг.

-Тэгвэл Алтайн ар талд нөөц илрэх боломжтой гэж ойлгож болох уу?

-Алтайн ар тал бол хамгийн боломжтой газар. Богдын дөрөв, Онгийн тавдугаар блокийн хувьд доод талд нь карбоны хурдас нь байгаа.

-Уйгарын ордын бүтэцтэй адилхан байх нь ээ?

-Тийм, яг ижилхэн. Тэгээд дээшээгээ бирм, юра, тэр бүү хэл цэрдийн хурдас нь байгаа. Үүсэх ёстой хурдас нь дороо байна. Дээшлээд хуримтлуулах хурдас нь бий. Тийм учраас хамгийн гол олж болох газрын тосны ирээдүй болсон газар бол Алтайн ар талын говь. Тэнд хайгуул есөн жилийн турш үргэлжилж байгаа. 600-700 км үргэлжилсэн сунасан тогтоц учраас хайгуул хийхэд цаг их авна. Шаргын говь, Хар ус нуур руу хэн ч хайгуулд мөнгө хийгээгүй. Хамгийн цаад талын талбай нь Увсын талбай. Хайгуул хийгдэж буй Богдын болон Онгийн гэсэн хоёр талбай гэхэд л таван аймгийн 34 сумын нутаг хамардаг.

-Хайгуулд их мөнгө зарахаас аргагүй асар том талбай юм байна. Иргэдийн эсэргүүцэл хэр байдаг бол?

-Иргэдийг хөөрөгддөг, турхирдаг цөөхөн хүн л байдаг юм. Саяны жишээ гэхэд Өвөрхангайн Гучин-Ус суманд өрөмдлөг явуулах гэж байтал жар гаруй морьтон давхиж очоод өрөмдөж байсан компанийн хүмүүсийг зодож цохисон байх жишээний. Ахиухан мөнгө хурдхан авах гэж л тэгдэг дээ.

Categories
мэдээ цаг-үе

Манай төрийг аглуу алав

БААБАР ИНГЭЖ ӨГҮҮЛЭВ

Жүжигчин Сосорбарамыг гурван зуу шахам хүний нүдэн дээр алж орхилоо. Буудчихсан. Харин хэн алсныг ёстой бүү мэд. Икс түцийн хэдээс гарцаагүй, гэхдээ яг хэн гэдэг нь мэдэгддэггүй. Аглуу юу, Нарансолонго уу, Тэмүүжин үү, Төөгий юу, Онон уу, Онон гэхэд эрэгтэй нь үү, эмэгтэй нь үү? Сосорбарамыг үхчихээр энэ хэд цөмөөрөө баярлаж байгаа юм. Мөрдөн байцаагчид өчихдөө бүгд өөрсдийгөө Со-г алах шалтгаантай байсан гэдэг байгаа.

Гэтэл Со ямар сайн хүн гэж санана! Баян, гэхдээ хамаг хөрөнгө мөнгөө ард түмэндээ зориулдаг эрхэм хүн. Хүмүүс түүнд хайртай, бүгд л дараагийн ээлжинд тараах зүйлийг нь сэтгэл догдлон хүлээж байдаг. Эмнэлэг, сургуулийг үнэгүй болгосон, гэрэл цахилгааныг төлбөргүй болгосон, авьяас чадвартай хүмүүсийг олж мэргэжилд сурган ард түмний төлөө үйлчлүүлдэг. Тэр байтугай сайхан театр байгуулаад хүмүүст үзүүлэн зардлыг нь өөрөө даадаг. Энэ театрт л гэхэд сардаа 100 мянган доллар гаргаад шидчихэж байгаа юм. Сосорбарам асар том нээлт хийжээ. Ямар юм нээснийг нь ойлгосонгүй, лав л тэр нь хэдэн арван тэрбумаар үнэлэгдэх, хүн төрөлхтний ирээдүйг өөрчлөх хувьсгалт том нээлт юм байна. Миний ойлгосноор Таван толгой ч юм уу, Оюу толгой хавьцаа л юм уу даа.

Со шинэ нээлтээ ард түмэндээ бэлэглэхээр шийд¬жээ. 100 хувь ард түмэн­дээ өгнө гэв. Ямар ч үнэ төлбөргүй. Хичнээн их хөрөнгө мөнгө, цаг зав, хөдөлмөр, оюун орсон тэр гайхамшигт бүтээлээ 100 хувь ард түмэндээ сохор зоос авалгүйгээр үнэгүй өгнө гэдэг ямар аугаа сайхан сэтгэл вэ! Ийм буянг бурхан ч үйлдэхгүй. Иймээс Сосорбарам бол дээдийн дээд Бурхан. Ийм сайхан хүний дээдийг икс түцийнхэн алчихаж байгаа юм даа! Гэтэл Со тэдэнд бүгдэд нь тусалсан, аварсан, шагнасан, халамжилсан… Төөгийгийн эхнэр нас бараад тахир дутуу өнчин хүүхэдтэй хоцроход нь хүүг нь өргөж авсан байна. Аглууг туслахаараа авч эрдэмтэн болгож. Баттөмөрийг ажилтай болгож хүүхдийнхээ гэрийн багш болгож. Тэмүүжинг бүх зардлыг нь дааж мундаг мэс засалч болгосон байна. Эхнэртээ зориулж эдлэн бүхий том байшин бариулж бүх дизайныг нь өөрөө шийдээд гар нүүрийн саванг нь хүртэл бэлдээд бэлэглэж байгаа юм даа. Эмэгтэй Ононг театрын жүжигчин болгон бүхний танил супер од болгосон гээд бод доо. Гэтэл үхчихээр нь энэ өөдгүй амьтад цөмөөрөө баярлаж байгааг нь ээ! Сосорбарамыг алах шалтгаан бүгдэд нь байсан болж таарлаа. Шүүхэд очоод хэргээ хүлээхэд ч бэлэн гэцгээнэ. Харин яг алсан хүн нь олддоггүй ээ.

Ийм сайн хүнийг үхчихээр тэд яагаад баярлаад байгаа юм бэ? Бархүү мөрдөн байцаагчаар томилогдоод Сосорбарамыг хэн алсныг тодруулахаар байцаалт явууллаа. Төөгийгийн хувьд ядарч явахад нь өнчин, өрөөл татуу хүүхдийг нь өргөж авч хүн болгосон Сосорбарамыг үзэн яддаг юм байна. Учир нь хүү нь шинжлэх ухаан арай баталгаа гаргаж чадаагүй байгаа шинэ аргаар эмчлүүлэх гэхэд Со үүнийг аюултай гэж үзээд хориод байгаа аж. Хүү болохоор эсвэл босъя, эсвэл үхье гээд энэ эрсдэлийн төлөө амиа золиход бэлэн. Нарансолонго гоё байшинтай болохыг мөрөөддөг, бүх дизайныг нь өөрөө зохиож өөрийн гэсэн бүтээлтэй, тэн­дээ жаргалтай амьдармаар байтал Со гар нүүрийн саванг нь хүртэл бэлдчихсэн бэлэн байшин бэлэглэжээ. Тэмүүжин хөгжимчин болох үнэн хорхойтой, насны мөрөөдөл нь атал Со хурууг нь хараад сайн мэс засалч болох юм байна хэмээн сургуульд оруулж мундаг эмч болгочихжээ. Эмэгтэй Онон бүр өрөвдмөөр. Тэр жүжигчин болгоны мөрөөдөөд хүрдэггүй од болсон ч гэсэн ард түмэндээ үлгэр жишээ үзүүлэхийн тулд дандаа гэгээлэг сайхан дүр бүтээдэг үйлтэй. Ингэж байхаар бүтэл­гүйтээд гудамжны янхан болсон ч яадаг юм гэсэн бодолтой аж.

Нэг л үгэндээ Сосорбарам бүгдэд нь үнэгүй сайхан амьдрал хайрласан бо-ловч хүсэл мөрөөдлийг нь булаагаад авчихсан юм байна. Муу явах, архичин тамхичин болох, бүтэлгүйтэх, өлсөж даарах эрхийг нь хүртэл булааж авчээ. Мөрөөдөлгүй хүн мөн үү? Амьдрал гэдэг өлсөж даарахгүй л байвал болчихдог эд үү? Тийм бол хүний амьдрал тэжээвэр гахайныхаас юугаараа ялгаатай юм бэ? Хүн алдахгүй юм бол онохын жаргалыг мэдэрнэ гэж үү? Жаргал гэж ерөөсөө юу юм бэ? Хүний эрхээр жаргахаар өөрийн эрхээр зов гэж үг бий. Тэгэхээр заримдаа зовох нь өөрөө жаргал юм биш үү? Жамын юм жамаараа ч гэж үг бий. Жам ёсны урсгалыг хэн нэг сайхан сэтгэлтэй хүн таслан зогсоож нийтийн эрх ашиг, нийтийн ашиг тус, нийтийн сайн сайхан руу урсгахаар хорвоогийн мөн чанар юу болж хувирах вэ?

Английн нэрт философич Бантам гэж байлаа. Хор¬воогийн жаргал зовлон тэнцэл барьж байдаг гэж сургасан юм. Нэг нь хэт их жаргаад эхэлбэл нөгөө талд нь хэн нэг нь хэт их зовоод эхэлдэг аж. Тэгээд түүний онолоор жаргал зовлон заавал хосолдог аж. Яг л манай цагаан сарын ул боовны өрөлт шиг. Бантамаас хоёр мянган жилийн өмнө Сиддахарта ч ингэж сургасан. Одоо түүнийг бид Будда гэх болсон. Харин бүх хүнийг тэгш жаргааж болно гэж Германы философич Маркс сургажээ. Энэ номлолыг амьдралд хэрэгжүүлэх гэж хүн төрөлхтөн зуун жил зүтгээд эцэст нь хэмжээлшгүй зовлонд бүх хүнийг аваачсан даа. Хүн болгон өөр өөрийн хүсэл эрмэлзэл таашаалтай байдаг. Харин марксизмыг хэрэгжүүлэгчид хүний энэхүү хувьлаг шинжийг огоорч хүчээр жаргуулах гэж зүтгэсэн юм. Жаргах дургүй нэгнийг нь буудсаар байтал Орост 40 сая, Хятадад 75 сая, Монголд насанд хүрсэн эрчүүдийн 20 хувь нь диваажин руу одсон. Бүх ард түмнээ жаргуулах гэсэн чинь улс орноо тэр чигээр нь шорон болгосон гэсэн үг. Аймшигт дарангуйлагч махчин ороолон чухам энэ нийгэмд л төрсөн. Өнөөгийн философичид марксизмыг хүний сэтгэлгээнд гарсан хамгийн том алдаа гээд үүгээр алдааны дээд хэмжүүр хийх саналтай байдаг. Баримжаа авч байгаа нь тэр.

Ингэхээр Сосорбарам бол тийм сайн хүн биш бололтой. Жаргалын түлхүүрийг атгасан түүнд ард түмэн өртэй. Өртэйн хэрээр түүнээс хамааралтай. Хамааралтайн хэрээр тэжээвэр гахайтай төстэй. Гахайрхуу болохын чинээгээр сэтгэлгээгүй болно. Сэтгэдэггүй бол хүн биш. Ийм хүн бишүүд эцэст нь Сосорбарамд л хэрэгтэй. Ингэхээр Сосорбарам бол хамгийн адгийн дарангуйлагч, хууран мэхлэгч, ороолон, чөтгөр шулам.

Аглуу бол ярианы өнгөнөөсөө өөдгүй нөхөр. Дандаа мөнгө, ашиг хонжоо ярина. Амиа бодно. Ард түмнээ хайрладаггүй. Нөгөө олсон Оюу толгой, Таван толгойнуудыг чинь зарна, тэгээд өөртөө мөнгө олно гэж солиорно. Дотроо зовж шаналж яваа хөөрхий эмэгтэй Ононг даапаална. Хүний зовлонгоор жаргагч. Тэр л Сосорбарамыг алсан байх. Мэдээж бүх сэжиг Аглуу дээр тусаж таарна аа даа. Харин мөрдөгч Бархүү их ухаантай. Логик гаргалгаа л сайтай юм даа. “Бүх хүн мөнгөнд дуртай, Аглуу бол тэрийгээ ил илэрхийлдэг нэгэн. Харин мөнгийг жигшээд ард түмнээ хайрлаад байгаа хүн л хамгийн сэжигтэй” гэсэн үнэн гоё, үнэн логик хэлж байгаа юм даа.

Айн Рэндийн “Сайтар тунгаа” нэртэй жүжиг ийм л юм байна. Үүнийг ард түмнээ боддоггүй Алтан тариагийн Цэнгүүн санаачлан зохиолын эзэмшигчээс эрхийг нь худалдан авч, жүжгийн хөрөнгө мөнгийг нь даажээ. Философийн багш Батчулуун гээд бас нэг ард түмнээ боддоггүй нөхөр жүжгийг орчуулсан байна. Тайзан дээр л ард түмэн гээд үхчих гээд байгаа болохоос амьдрал дээр ард түмнээ боддоггүй Сосорбарам жүжгийг найруулжээ. Улсын драмынхаа театрт ямар ч ашиг завшаан бодолгүйгээр ард түмэндээ үйлчлээд төрийн албан хаагч – жүжигчин болохын оронд амин хувиа бодон мөнгө хөөдөг ард түмний дайсан гэмээр Х – ТҮЦ хамтлагийнхан уг жүжигт тоглож билетээ 15 мянгаар худалдаж байна. Жүжиг дууссаны дараа болсон яриан дунд эдгээр амиа бодогчид тоглолтоо улсын их хурлынхан болон Засгийн газрынханд үзүүлье гэсэн эх оронч санаачилга гаргаж байна. Жүжгийн уг нэр нь Think twice. Давхар бод гэсэн үг юм уу даа. Тэгэж чадах юм болов уу! Ард түмнээ бодоод завгүй байгаа шүү дээ, тэд чинь. Зуун хувь зуун хувь, үнэ төлбөргүй үнэ төлбөргүй… шилооий шилооий…

2011.04.18

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“Өдрийн сонин”-д “Манай төрийг Аглуу алав” хэмээн өгүүлжээ

Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы лхагва гаригийн дугаар 16 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гар дээр хүрч байна.

“Өдрийн сонин”-ы тэргүүн нүүрт “Төмөр замгүйгээс болж
өрсөлдөөнөөс хоцорч байна гэв” хэмээн өгүүлжээ.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог баримт, үзэл бодлын гуравдугаар нүүрээс Баабарын “Манай төрийг
Аглуу алав” хэмээх нийтлэлийг хүлээн авч уншаарай.

“Улс төр” нүүрт МАХН-ын Ерөнхий
нарийн бичгийн дарга Б.Тулга:
Үндсэн хуулийн Цэцэд өргөдөл
гаргасан иргэн бол Ерөнхий сайд
У.Хүрэлсүхийн жолоочийнх нь
хадам ээж шүү дээ хэмээн ярьжээ.

Эрдэнэт үйлдвэрийн төлөх өр “Стандарт”
банктай хийх хэлцлийн дараа тодорхой болно хэмээн ”Баримт үйл явдал“ нүүрт өгүүлсэн байна.

Уран бүтээлч, залуу
дуучин Б.Анхбаяр буюу A Cool : Нэг удаа ч гэсэн
хүүхдийхээ гар утсыг шалгаж
анхаараач ээ гэж зөвлөмөөр байна хэмээн “Цаг үе үйл явдал” нүүрт ярьжээ.

Б.Баасансүрэн: Ерөнхийлөгч Путин
“Шинжлэх ухааны нарийн судалгааг өндөр
түвшинд хийсэн байна. Баяр хүргэе” гэж хэлсэн хэмээн “Хүмүүс “нүүрт ярьсан байна.

“Өөрөөс нь” нүүрт “Оюу толгой” ХК-ийн
гүйцэтгэх захирал Армандо Торрес: Хөрөнгө оруулагчдад бодлогын
тогтвортой орчин шаардлагатай байна хэмээн ярьжээ.

Японд Жэби хар салхи нүүрлэж,
гурван хүн амиа алджээ хэмээн “Дэлхий мэдээ” нүүрт өгүүлжээ.

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugins/news/login/

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлагуудыг “Өдрийн сонин”-ы лхагва гаригийн дугаараас уншаарай.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудан, “Улаанбаатар”, “Скай” шуудангийн салбаруудаас очиж авч болох ба сонин борлуулах бүхий л цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой юм. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдах авч болохыг дуулгая. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч бас болно.

“Өдрийн сонин”-той холбоотой бүхий л мэдээллийг Мэдээлэх эрхийн утас 19001987-гоос лавлаж болох ба захиалга өгөхийг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Хэрэв цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 99090658 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг лавлаарай.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХЭН ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ нийгэм

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд хичээлийн хэрэгсэл бэлэглэлээ

“Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын ажилтны өдөр”-ийг жил бүрийн дөрөв дэх долоо хоногт тэмдэглэн өнгөрүүлдэг. Тус өдрийг тохиолдуулан ШШГЕГ-ын харьяа 433 дугаар хаалттай хорих анги Сэлэнгэ аймгийн Мандал сумын Засаг даргын тамгын газартай хамтран “Сайн үйлсийн аян” өрнүүлсэн байна.

Энэ хүрээнд тус сумын амьдралын түвшин доогуур нэг ядуу нэг өрхөд эд материалын, Говь-Алтай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэс аймгийн нэн ядуу болон хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн судалгааг гаргуулж, цэцэрлэгийн насны нэг, хөгжлийн бэрхшээлтэй хоёр, сургуулийн насны гурван хүүхдэд хичээлийн хэрэгсэл бэлэглэжээ.

Мөн Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар Арвайхээр суманд оршин суудаг гурав, өрхийн гурван хүүхдэд хувцас, хичээлийн иж бүрэн хэрэглэл өгч тусламж үзүүлсэн аж.

Түүнчлэн Увс аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар Улаангом сумын долдугаар багт оршин суух өрх толгойлсон нэн ядуу иргэн Б.Нямсүрэнд 14 хоног хэрэглэх хоол хүнсний бүтээгдэхүүн, ариун цэврийн хэрэглэл зэрэг эд материалын тусламжийг тус тус үзүүлсэн байна.

Categories
мэдээ нийгэм

Компьютерын системээ шинэчилж байхыг анхааруулж байна

Харилцаа холбооны зохицуулах хорооноос гаргасан судалгаагаар 2017 оны арванхоёрдугаар сарын 31-ны өдрийн байдлаар манай улсад 2.910.778 интернэт хэрэглэгч байгаагаас мобайл дата, буюу ухаалаг гар утсаар интернэт хэрэглэгч 90.21 хувийг эзэлж байна. Өрх гэр болгон интернеттэй, хүн болгон ухаалаг гар утас хэрэглэгч, интернэт хэрэглэгч болсон гэхэд хэлсдэхгүй. Гэвч энэ өсөлт хөгжлөө дагаад цахим орчинд хуурамч нэр хаягаар өсвөр насны хүүхдүүдийг буруу, хорт зуршил руу уруу татах, хүчирхийлэл, садар самууныг сурталчлах, дарамтлах, залилах, хууран мэхлэх гэмт хэргүүд ихээр гарах болсон. Эдгээр хүчин зүйлсийг авч үзвэл эцэг, эхчүүд, асран хамгаалагч нарын хяналт сул, анхаарал болгоомж, мэдээлэлгүйгээс болоод энэ төрлийн гэмт үйлдлүүд гарсаар байгааг цагдаагийн байгууллагаас сануулж, олон талын урьдчилан сэргийлэх, таслан зогсоох ажлуудыг зохион байгуулж байгаа аж.

Цахим гэмт хэргийн аюулаас өөрийгөө болон гэр бүлээ хамгаалахад баримтлах гол зүйл бол цахим гэмт хэрэг үйлдэх этгээдтэй адилаар бодож, сэтгэх явдал юм. Өөрөөр хэлбэл, кибер гэмт хэрэгтний голчлон хэрэглэдэг арга, хэрэгслийн эсрэг арга хэмжээ авах нь зүйтэй гэдгийг ЦЕГ-аас зөвлөмж болгож байна. Ингээд кибер гэмт хэргээс урьдчилан сэргийлэх нийтлэг 10 аргыг танилцуулъя. Иргэд, олон нийтэд гэр бүлээ цахим гэмт хэрэгт өртөхөөс хэрхэн урьдчилан сэргийлэх талаар ямар алхмуудыг хийх ёстой вэ. Үүнд:

1. Компьютерын системээ шинэчилж байх

Цахим гэмт хэрэгтний халдлагын зүйл нь таны компьютерын цоорхойтой буюу хуучирсан систем байдаг тул түүнийгээ шинэчилж байгаарай.

2. Системийн тохиргоогоо хамгаалах

Бусад этгээд таны компьютерын системийн тохиргоог өөрчлөх буюу аюулгүй байдлыг хангасан тохиргоог алдагдуулахаас болгоомжлоорой.

3. Нэвтрэх үг буюу нууц үгээ сайжруулж, хамгаалах

Хэрэглэгчийн нэр, нэвтрэх үг, дансны нууц дугаар зэрэг нь аливаа онлайн гүйлгээ, төлбөр тооцоо болон таны хувийн мэдээлэлд байнга хэрэглэгддэг. Иймд үсэг, тоо, бусад тэмдэгт оролцуулсан 8-аас доошгүй тэмдэгтээр нэвтрэх үгээ сайжруулж, түүнийгээ гурван сар тутамд тогтмол сольж хэвшээрэй. Мөн олон вэб сайтанд нэг л нэвтрэх үг ашиглах нь таныг эрсдэлд оруулах тул хэрэглэдэг үйлчилгээ, вэб сайт бүртээ өөр нэвтрэх үг ашиглах хэрэгтэй.

4. “Галт хана”-аа асаалттай байлгах

“Firewall” буюу галт хана гэх програм нь таны компьютерыг гэмт этгээдүүд эвдэх, мэдээлэл устгах, нэвтрэх үг, бусад нууц мэдээлэл хулгайлахаас хамгаалдаг.

Цахим гэмт хэргээс сэргийлэх 10 зөвлөмжийг хүргэж байна

5. Вирусны эсрэг программ суулгах буюу түүнийгээ шинэчилж байх

Вирус нь компьютерын хэрэглэгчийг мэдээгүй байхад түүний мэдээллийг устгах буюу хулгайлах, бусад байдлаар эрсдэлд оруулдаг тул заавал вирусын эсрэг программ суулгаарай.

6. Хувийн мэдээллээ хамгаалах

Өнөөдөр ихэнх онлайн үйлчилгээг ашиглахын тулд нэр, гэрийн хаяг, утасны дугаар, и-мэйл хаяг зэрэг хувийн мэдээллээ хуваалцах, түгээх нөхцөл бүрдсэн байна. Эргэлзээтэй буюу хэлний дүрмийн алдаа ихтэй цахим шууданд хариу өгч болохгүй. И-мэйлд хариу өгөхийн өмнө цахим шуудангийн хаягийг шалгаж байх нь зүйтэй. Хувийн мэдээлэл шаардсан цахим хуудасны домэйн нэрийн урд ногоон өнгийн цоожны дүрс буюу /https/ харагдахгүй байвал та түүнийг ашиглахаас зайлсхийх нь зүйтэй.

7. Вэб сайтын нууцлалын бодлогыг хэвлэн авч, анхааралтай унших

Ихэнх вэб сайт үйлчилгээний нөхцөл болон нууцлалын бодлогоо бичгээр танилцуулдаг. Үүнийг анхааралтай унших нь таны хувийн мэдээлэл ямар замаар, хэнд хүрэх, эс хүрэхийг мэдэхэд чухал юм. Нөгөө талаар тухайн вэб сайтын үйлчилгээ таныг эрсдэлд оруулах бол урьд хэвлэж авсан нууцлалын бодлого, үйлчилгээний нөхцөл нь таны эрхийг хамгаалахад чухал нотлох баримт болох юм.

8.Санхүүгийн мэдээлэл, дансны хуулгаа тогтмол хянах

Таны банкны дансны дугаар, нэвтрэх үг, зээлийн картын пин код хэн нэгний гарт орсон юм биш биз. Таныг мэдээгүй үед юм уу танд анзаарагдахгүйгээр таны данснаас мөнгө аваад байж мэдэх тул орлого, зарлагын мэдээллээ тогтмол хянаж байх нь санхүүгийн луйвар, залилангаас сэргийлэх, энэ тал дээр банкнаас аюулгүй байдлын дэмжлэг авах хэрэгтэй. Мөн утасны дугаараа дансны гүйлгээ хийхэд мэссэж ирэх програм сургаарай.

9. “Үнэгүй зүйл зөвхөн хавханд л байдаг” буюу танд маш их аз тохиолдоход эргэлзэн нягтлан шалгаж байх

Хэн ч АНУ-ын цэргийн өндөр албан тушаалтнаас их хэмжээний мөнгө хүлээн авах, “и-мэйл хаягийн өгөгдлийн сангаас санамсаргүйгээр сонгогдож” лотонд их хэмжээний мөнгө хожихгүй. Ийм утга бүхий зурвас, мэдэгдлүүд нь ихэнхдээ хуурагдсандаа итгэхгүй байгаа хүмүүсийн “хүчин чармайлт”-аар цагдаад мэдэгдэлгүй өнгөрч, өөр хэн нэгнийг залилахаар тарсаар байдаг.

10. Компьютероо унтраах

Хэрэглээгүй үедээ компьютероо унтрааж байх нь халдагч этгээдийн хууль бус холболтыг зогсоох үр дүнтэй нэг арга юм. Дээр дурдсан аргууд нь одоогийн төвшинд санал болгож буй аргууд бөгөөд кибер гэмт хэрэгтнүүдийн сэдэл, арга мэх улам хүчтэй болж байгаа тул дараах үйлдлийг хэвшил болгоорой.

Цахим гэмт хэргээс сэргийлэх 10 зөвлөмжийг хүргэж байна

Categories
мэдээ нийгэм

Арван хувьцаат компанийн хувьцааны ханш өсчээ

Хөрөнгийн биржийн өнөөдрийн арилжаагаар I, II, III ангиллын 24 хувьцаат компанийн 109,220 ширхэг хувьцаа арилжсанаас 10 хувьцаат компанийн хувьцааны ханш өсчээ.

Тодруулбал 8 компанийн хувьцааны ханш буурсан бол 6 компанийн ханш тогтвортой байлаа. Үүнээс “Тавантолгой” ХК TTL+15.00 хувиар, “Алтайн Зам” ХК AZH+14.98 хувиар буюу хамгийн өндөр өсөлттэй байсан бол “УБ-Бүк” ХК BUK-7.50 хувиар, “Женко Тур Бюро” ХК JTB-7.14 хувиар буюу хамгийн их уналттай байлаа.

Ингэснээр “TOP 20” индекс 20079.63 нэгж болж 2.23 хувиар өссөн бол зах зээлийн үнэлгээ 2,356,187,932,212.12 төгрөг боллоо. Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг http://mse.mn/mn/trade_today/2 энд дарж үзнэ үү.