Categories
мэдээ нийгэм

Монгол тамирчин дэлхийн рекордыг эвдлээ

БНХАУ-ын Бээжин хотноо 200 сая төгрөгийн шагналын сантай “Memory of Jiuduan” дэлхийн цомын тэмцээн 3 хоног үргэлжилж дөнгөж сая дүнгээ танилцуулсан бөгөөд тус тэмцээнд Монгол, Хятад, Герман, Австрали, Итали зэрэг орны шилдэг 200 тамирчин стандарт бус (бусад тэмцээнтэй адил биш) 6 төрлөөр өрсөлдсөн юм.

Манай улсыг төлөөлж Монголын Оюун Ухааны Академийн 10 тамирчин, дасгалжуулагч багшийн хамт амжилттай оролцлоо.

Энэ удаагийн багийн бүрэлдэхүүнд:

Дасгалжуулагч: ОУ-ын Их Мастер, Ази тивийн аварга Ө.Сэнгэсамдан

1. ОУ-ын Их Мастер Н.Мөнхшүр /Дэлхийн Аварга, Гиннесийн рекорд эзэмшигч/
2. ОУ-ын Их Мастер Н.Энхшүр /Гиннесийн рекорд эзэмшигч/
3. ОУ-ын Их Мастер Э.Лхагвадулам /Өсвөрийн Дэлхийн Аварга/
4. Их Мастер Б.Шижир-Эрдэнэ /Оюуны олимпийн Алтан медальт, Америкийн аварга/
5. Их Мастер М.Уянга /Өсвөрийн Дэлхийн Дэд Аварга /
6. Б.Лхагвадорж /ОУ-ын тэмцээний мөнгөн медальт/
7. Г.Солонго
8. А.Уянга
9. Б.Болоржин
10.Б.Хулан

Ингээд тэмцээний эцсийн дүн гарч Монгол Улсын баг 36 медалийн 19-ийг, 3 цомын 2-ыг нь тус тус хүртэн үнэмлэхүй ялалт байгуулан мөнгөн шагналаа авч тэргүүн байрт орлоо. Нас насны ангилал болон нийлбэр оноогоор эхний гурван байрт орсон тамирчдыг танилцуулъя.

Дэлхийн цомын тэмцээнд үнэмлэхүй ялалт байгууллаа

Өсвөр насны ангилал:
1- р байр : ОУИМ Э.Лхагвадулам – 7233 оноо
2-р байр : Их Мастер М.Уянга – 6115 оноо
3-р байр : Б.Лхагвадорж – 5165 оноо

Насанд хүрэгчид:
1-р байр : ОУИМ Н.Мөнхшүр – 8191 оноо
2-р байр : ОУИМ Simon Reinhard – 7416 оноо
3-р байр : ОУИМ LiYang – 7069 оноо

Нийлбэр дүнгээр:
1-р байр : ОУИМ Н.Мөнхшүр – 8191 оноо
2-р байр : ОУИМ Simon Reinhard – 7416 оноо
3-р байр : ОУИМ Э.Лхагвадулам – 7233 оноо

Тэмцээний үеэр “Хурдны Хөзөр” төрөлд 1 багц буюу 52 ширхэг хөзрийг ердөө 14 секундэд тогтоож алдаагүй санаснаар Б.Шижир-Эрдэнэ дэлхийн дээд амжилт тогтоолоо.

Тэмцээний төгсгөлд шилдэг 12 тамирчин гурван багт хуваагдаж телевизийн том шоу нэвтрүүлэгт орж тархины гайхамшгийг харуулж өрсөлдсөн бөгөөд BBC, CCTV зэрэг олон телевиз сурвалжиллаа. Удахгүй тус нэврүүлэг гарахаар та бүхэндээ үзүүлэх болно.

Ингээд Монголын Оюун Ухааны Академийн баг тамирчид 2008 оноос хойш өнөөг хүртэл олон улсын 49 дэх тэмцээндээ амжилттай оролцон 789 медаль хүртэн дэлхийн олон дээд амжилтыг шинэчлэн тогтоож шагналын буухиагаа үргэлжлүүлсээр байна.

Эх орноо төлөөлөн оролцсон бүх тамирчдадаа, тэдний гэр бүлийнхэнд нь мөн академийн хамт олон багш нартаа, 2 тамирчны маань зардлыг ивээн тэтгэсэн УБТЗ-ын хамт олон болон биднийг үргэлж дэмжиж байдаг Монголчууддаа талархсанаа илэрхийлье!

Дашрамд дурдахад маргааш Рубик шооны Ази тивийн аварга шалгаруулах тэмцээндээ оролцохоор академийн багш Э.Эрдэнэмандах Тайван улсыг мөн Оросын Россия 1 телевизийн “Гайхамшигт хүмүүс” нэвтрүүлэгт оролцохоор Н.Мөнхшүр, Н.Энхшүр нарын хамт ОХУ-ыг зорино.

Дэлхийн цомын тэмцээнд үнэмлэхүй ялалт байгууллаа

Дэлхийн цомын тэмцээнд үнэмлэхүй ялалт байгууллаа

Categories
мэдээ нийгэм

​Ц.Цогтсайхан: Үерийн уснаас болж Амгалангийн станцын хөдөлгүүрүүд усанд автах ноцтой нөхцөл үүсч магадгүй байна

– Хоёр шугамтатахасуудлыг шийдчихвэл зуу гаруй уурын зуухны утаа алга болно-

Амгалан дулааны станц ХХК-ийн Тэргүүн дэд захирал бөгөөд ерөнхий инженер Ч.Цогтсайхантай ярилцлаа.

-Амгалангийн станцын засварын ажил ямар шатандаа явж байна. Хэвийн ажиллагаанд саад болж байгаа шалтгаанууд байгаа гэсэн. Яг ямар бэрхшээл байна?

-Засварын ажил маань 80 гаруй хувийн гүйцэтгэлтэй явж байна. Ирэх сарын 20-нд ажлаа эхлүүлэх төлөвлөгөө гарсан. Хугацаандаа амжина. Одоо нэг хүндрэл байна. Бороо хур ихсэхээр ус зайлуулах суваг ажилд ороогүйтэй холбоотойгоор асуудал үүсч байна. Борооны улирал эхэлсэн үед санхүүжилтийг олгосон учраас ажилд ороогүй юм билээ. “Ар дааган” компани уг ажлыг хариуцаж байгаа. Манай станцын тухайд сая их хэмжээний бороо орсны улмаас үерийн ус их хэмжээгээр орж ирсэн. Үүнээс болж хөрсний ус хальж орж ирж байна л даа. Ингэхээр дор байгаа хөдөлгүүрүүд усанд автах зэрэг маш ноцтой байдал үүсч байна. Өөрсдөө нассос тавиад өөрсдийн чадлын хэмжээнд үерээс түр хамгаалалт хийгээд явж байгаа. Өөр асуудал гэвэл долоон айл газраа чөлөөлөхгүй байгаагаас болж үеийн ус нь манайх руу орж ирээд байна. Өвөл манай газраас хөрсний ус бага зэрэг шүүрдэг. Мөн хүйтний улиралд халиад гарч ирдэг. Энэ талаар холбогдох газруудад нь хандсан. Одоогоор шийдсэн зүйл алга л байна. Шивээ-Овоогийн нүүрсэн дээр тулгуурлаж манай үйл ажиллагаа явдаг. Шивээ-Овоогийн нүүрс 40 гаруй хувийн чийглэгтэй ирдэг юм. Ийм шалтгаанаар өвлийн цагт вагонд наалдчихдаг. Хөмрөх гэхээр салж өгдөггүй асуудал бий. Тэгэхээр нэн яаралтай вагон гэсгээгч хийлгэх ёстой. Ингэхээс аргагүй.

-Оргил ачааллын үеэр хоногт хичнээн тонн нүүрс хэрэглэдэг вэ?

-Оргил ачааллын үед 1600 гаруй тонн нүүрс хэрэг Станцын хүчин чадал яг одоо ямар байна?

-Одоо манай станцын хүчин чадал 300 гега калори цаг.

-Хэдэн айлыг хангах хүчин чадал вэ?

-Орон сууцаар бодоход 50 мянган айлыг халаана.

-Яг аль хэсгийн айлуудыг хангаж байна вэ?

-Зүүн дөрвөн замаас урагш яваад Халдварт өвчин судлал, Бөхийн өргөөний орчмын 13 дугаар хороолол, Замын цагдаагийн газрын зүүн талын хороолол, зүүн тийших бүх хэрэглэгчийг дулаанаар хангаж байна. Бүр тодруулж хэлбэл Жуковын музейн эргэн тойрон, хойшоогоо Кино үйлдвэр, урагшаагаа 14 дүгээр хороолол, ахмадын хороолол, ХӨСҮТ, захын орчмын байрууд , наашлаад Баянзүрх орчим, ШУА-ийн хавь тэр чигээрээ хамрагдана.

-Амгалангийн станц хүчин чадлынхаа хичнээн хувийг ашиглаж байгаа бол?

-Өнгөрсөн өвөл хүчин чадлынхаа 51 орчим хувийг ашигласан. Жилээс жилд ачааллаа нэмээд байгаа. 2015-2016 онд суурилагдсан хүчнийхээ 20.23 хувийг ашиглаж байсан. 2016-2017 онд 34 хувийг нь ашигласан. 2017-2018 оны хувьд 34.6 хувийг ашигласан. Өвлийн арванхоёр, нэгдүгээр саруудад нь 49.2-55 хувийн суурилагдсан хүчин чадлаар ажиллаж байсан.

-Танайд нөөц байгаа гэж ойлголоо. Компаниуд товчихон барилга барьчихаад танайхаас дулаан авъя гэвэл зөвшөөрөх үү?

-Уухайн тас зөвшөөрнө. Гэвч зөвшөөрөл өгдөг газар нь “Улаанбаатар дулааны сүлжээ” компани. Харамсалтай нь шугам хоолойн нөхцөл байдлаа сайжруулаагүй учраас хүссэн бүхэнд зөвшөөрөл өгөх боломжгүй. Энэ мэт хүндрэлүүд анзаарагддаг. Үүнийгээ үе шаттайгаар хийж дууссаны дараа асуудал нааштайгаар шийдэгдэх байх.

-Шугам хоолой нь асуудалтай учраас л дулаан өгч чадахгүй байгаа юм байна гэж ойлголоо. Тэгвэл яг одоо танайтай холбоотой ямар нэг хүндрэл байна уу?

-Нэг хүндрэл гардаг. Арав, арваннэг, арванхоёр гээд дөрөвдүгээр сар хүртэл ажилладаг. Энэ саруудынхаа төлөвлөгөөг гаргахдаа тухайн сард хичнээн калорийн ачаалал өгөхөө нарийн тооцдог. Тэгж байж төлөвлөлтөө хийдэг. Тэрэн дээрээ суулгаад сар бүрийн ТЭЗҮ-ээ боловсруулж гаргадаг. Үүн дээр тулгуурлаж борлуулалтын орлого орж ирнэ. Ингэж төлөвлөөд ажиллахаар цаг агаарын дулаарал, хэрэглэгч, дулаан шугам сүлжээ гэх мэт шалтгаануудаар борлуулалтын орлого буурчихдаг. Олно гэсэн орлого тасарчихаар нүүрснээс эхлээд өрийн сүлжээ үүсдэг. Өгдөг дулаанаа өгөөд явдаг бол алдагдалд орохгүй л дээ.

-Дулааныхаа үнийг гаргасан хэмжээгээрээ авч чадвал ямар ч алдагдалгүй ажиллах боломжтой гэсэн үг үү?

-Яг тийм. Эрчим хүчний зохицуулах хороо манай үнэ тарифыг хатуу баталж өгдөг. Гэтэл борлуулалтаас болоод хөдөлдөг гэсэн үг. Дулааны ачаалал ихэсвэл бидэнд ашигтай. Тарифаа ч бууруулах боломж бий.

-Дулаан авах шаардлагатай хэрнээ авч чадаагүй байгаа барилгын судалгааг танайхаас хийдэг үү?

-Тийм барилга зөндөө бий. Түрүүн ярьсан шугам хоолойны асуудал бэрхшээл болдог.

-Үүн дээр гарц шийдэл хаймаар юм байна даа?

– Тумбаашаас Шархад хүртэлх газрыг Доржийн гудамж гэдэг юм. Энэ гудамжны хойд талд баригдаж байгаа бүх барилга төвлөрсөн шугамд холбогдмоор байна гэдэг. Харамсалтай нь шугам сүлжээ байхгүй. Энэ талаар нийслэлийнхэнтэй уулзаад эхний ээлжинд трансаа баталгаажуулаад хийх нь зүйтэй гэсэн шийдэлд хүрсэн. Амгалан дулааны станцаас хойш 700-гийн шугам гэж гаргаад Шархадны захын урд талын Техникийн захын уулзварт хүргэнгүүтээ ертөнцийн зүгээр баруун тийш эргүүлнэ. Тэгээд замынхаа хойд талаар явуулсаар байгаад Тумбаашийн тийш холбогдож байгаа юм. Тэгвэл тэр хавийн айлууд бүгд холбогдоно.

-Зургаа гаргасан гэж ойлгож болох нь ээ?

-Ерөнхий төсөөллөө, төслөө өгсөн.

-Та нарын наад санааг хэн баталгаажуулах вэ?

-Хотын ерөнхий төлөвлөгөөний дэд бүтцийн хэлтэс, хүрээлэнгийн улс идэвхтэй ажиллаж байгаа.

-Өөр ямар асуудал байна?

-Манай станцын ойролцоо дулаанд холбогдоогүй турк сургууль байна. Энэ сургууль өөрөө зуухтай. Хажууд нь дулааны станц ажиллаж байхад нам даралтын зуух ашигладаг. Дулаан авах зөвшөөрлийг нь бид өгөхгүй гэж өмнө хэлсэн. Энд нэг буруу тогтолцоо ажиглагдаад байгаа биз. Техникийн нөхцөл тусгай зөвшөөрөл олгодог ажлыг төрийн захиргааны байгууллага өгдөг. Аж ахуйн үйл ажиллагаа явуулдаг газрууд огт өгөх ёсгүй. Тогтолцоо нь тийм байх ёстой. Гэтэл манайд цахилгаан, дулаан түгээдэг газрууд нь дулааны зөвшөөрөл өгөөд байна л даа. Ерөнхий төлөвлөгөө гэдэг чинь хотын үндсэн хууль. Ерөнхий төлөвлөгөөгөөр энэ барилгуудыг барина гэчихсэн бол элдэв зөвшөөрлийг нь үг дуугүй өгөх хэрэгтэй. Чадахгүй бол ажлаа өгөх хэрэгтэй.

-Хоёр шугам татах тухай асуудал яригдаж байгаа юм байна. Энэ хоёр шугамыг татчих юм бол 100 гаруй уурын зуух алга болно гэж ойлголоо. Зөв үү?

-Та зөв ойлгосон байна.

-Тэгвэл энэ ажил ямар шатандаа явж байгаа вэ?

-Зөвхөн төслийн шатандаа явж байна. Санал өгөх шатандаа явна. Ямартай ч ойлгуулсан.

-Амгалангийн дулааны станцыг барих төсөв мөнгийг батлуулах үеэр тооцоог нь өндөр үнэтэй хийжээ, мөнгө зувчуулах нь гэсэн шуугиан гарсан нь ямар учиртай юм бэ?

-Зургийн компани төсвөө 14 тэрбум төгрөгөөр хийсэн байсан л даа. Би инженерийн төлөвлөлтийг нь хийсэн. Миний тооцоогоор 17 тэрбум төгрөг болсон юм. Улсын төсөвт тусгах асуудал яригдахад Сангийн яамны мэргэжилтэн Цэнд-Аюуш гэж хүн дээр хянагдаад үүнээс болж хэл ам гарсан нь үнэн. Нэг өдөр Төрийн сангийн нягтлан маань “Сангийн яаман дээр байна. 220-ын дэд станцтай холбоотой асуудлаар бөөн шуугиан дэгдээд байна. Хүрээд ир” гэж байна. Материалаа аваад хэлсэн ёсоор нь ТЭЦ-4-ийн Цэвээн даргатай яваад ороод тайлбарлалаа. “Хотынхон төсвөө хэтрүүлж оруулж ирдэг, битгий худлаа яриад бай” гээд хүлээж авдаггүй. Миний хувьд нэлээд хэдэн жил ажилласан туршлагатай болохоор нэг метр шугамын үнэ өртөг ямар байдгийг мэднэ л дээ. Цэвээн дарга тэр үед “14 тэрбум төгрөгөөр нь тавиулчих. Ямартаа ч эхлүүлье” гэсэн. Тендерт ялсан “Алъянс” гэж компани өнөө үнээс нь бага үнэ хэлсэн байдаг юм. Хийгээд эхлэнгүүт мөнгө нь дутаж таарна биз дээ. Өөрсдөө ирж хэлж байна. Тэр үед нь би хүлээж аваагүй. Дараа нь ахиж ирээд “Гурван тэрбум төгрөг нэмүүлж өгөөч” гэсэн л дээ. Би тэр үед “Тендерийг бага үнээр авчихаад нэмж төсөв тавиулж болохгүй. Тэр мөнгөнд нь тааруулаад хий. Тухайн үед хэлсэн ч хүлээж аваагүй” гэж хэлсэн юм.

-Яагаад мөнгөн дүнг нь бууруулсан санал тендерт өгсөн юм бол. Зураг хийж, тооцоо гаргасан баймаар юм?

-Өнөөдүүл чинь зураг дээр нь шугамтайгаа холбогдох гэх мэт зөндөө ажлыг нь дутуу хийчихсэн байж таарсан л даа. Тэгээд мөнгө нь бага гарсан байгаа юм. Нөгөөдүүл нь иж бүрэн болсон гэж ойлгосон юм билээ. Ийм л юм болсон.

-Амгалангийн станцыг анх жил гаруйн хугацаанд барих гэхэд хугацааг нь худлаа хэллээ гэсэн яриа бас гарсан байх аа?

-Тэгсэн. 2013 оны наймдугаар сарын 21-нд анхны шангаа татаж, эхний суурийг тавьсан. 18 сарын дотор барина гэхэд маш олон улс намайг худлаа ярилаа гэж эсэргүүцсэн. Даланзадгадад 50 МВт-ын станцыг ашиглалтад оруулахад таван жил зарсан, үүнээс өчнөөн илүү хүчин чадалтай станцыг ийм хугацаанд барьж амжихгүй гэцгээж байсан юм. Яаж барих менежмэнт нь бий л гэсэн. 2013 оны наймдугаар сард шангаа татаад 2017 оны есдүгээр сарын 25-нд анхны галлагаагаа хийсэн. Тэр үед бүрэн ажиллана гэдэгт нь итгэхгүй хүн олон байсан шүү. Энэ станцын түүхийг сөхвөл их эртний юм ярих хэрэг гарна л даа. 1987 онд Түлш эрчим хүчний яам гэж байх үед Батхуяг сайдаар ахлуулсан ажлын хэсэг анхны урьдчилсан судалгаатай газар дээр нь танилцсан байдаг. Орос руу яваад Сибирийн туршлагатай танилцсан байдаг. Хэрвээ та анзаарсан бол дөрөв, гурав, хоёрдугаар станц гээд дандаа ТЭЦ-үүд байгаа биз. Тэгээд бүх үйлдвэр нь хотынхоо баруун талд. Баруун тийш нь 32 км явуулж байж 16 дугаар хорооллын байрнуудад ирдэг. Эрчим хүчний салбарын судлаач, инженерүүд үүнийг олж харчихаад “ТЭЦ өвлийн оргил цагт ажиллахаар дулаан үйлдвэрлэл алдагддаг, үүнийг нь нөхөхийн тулд ТЭЦ-ийн хажууд дулааны цахилгаан станц байх нь зүйтэй” гэсэн шийдэлд хүрсэн. Шинжлэх ухаан техникийн зөвлөлөөр орсны эцэст энэ асуудал шийдэл болсон. Ингэж судалгаа нь эхэлсэн түүхтэй. 1987 оноос хойш орхилгүй авч явсаар 2007 онд урьдчилсан том судалгааны ажлыг нь хийсэн. Ингээд 2013 онд энэ станцыг хотын баруун талд барьсан юм.

Categories
мэдээ нийгэм

Урд чиглэлийн төмөр замын хөдөлгөөнийг өнөөдрөөс нээхээр ажиллаж байна

Дорноговь аймгийн Цомог-Айраг өртөөний замд замаасаа гарч осолдсон Улаанбаатараас Сайншандын чиглэлийн суудлын 286-р галт тэргийг босгож төмөр замыг сэргээн ажлыг ид хийж байна.

УБТЗ ХХН-ээс мэдээлснээр 328 зорчигчтой явсан уг галт тэрэгний зүтгүүр унаж, 4 вагон замаас гарсныг өчигдөр оройн 20.00 цагийн байдлаар зүтгүүрийн нэг секц, 4 вагоныг замаас холдуулж сэргээн босголтыг ажыг шуурхай хийх үүднээс нэмэлт хүч аван ОХУ-аас өчигдөр ирсэн сэргээн босголтын галт тэрэг, техникийн хүчээр төмөр замыг сэргээн засварлаж өнөөдрөөс хөдөлгөөнийг нээхээр төлөвлөж байна. Сэргээн босгос ажилд 200 гаруй төмөр замчин, Зүүнбаянгийн цэргийн ангийн 2 танк зэрэг хүн хүч, техник оролцож өдөр шөнөгүй шаргуу ажиллаж байгаа талаар УБТЗ ХХН-ээс мэдээллээ.
Үүнээс гадна наймдугаар сарын 10-ны 17 цагийн үед төмөр замын Номт-Шаргын овоо өртөө зөрлөгийн хооронд цаг орчим үргэлжлэн орсон хүчтэй аадар борооны улмаас Номт-Цагаан хадын хоорондох замын 1011 км-т байрлах төмөр замын гүүр үерт автаж тулгуур дам нуруу 40 см суун нурж болзошгүй осол аваарийн байдал үүссэнийг төмөр замчид шуурхай илрүүлж төмөр замын хөдөлгөөнийг түр хаан засварлаж байна. Үерийн ус төмөр замын гүүрийг давж урсан замын чигжээс чулууг урсган зайлуулж, замын суурь бүтцэд багагүй хэмжээний хохирол учруулсан байна. Зорчигчдын аюулгүй байдлыг хангах үүднээс Замын Үүд-Улаанбаатарын чиглэлд аялж байсан 1345 зорчигчтой 275-р галт тэргийг тухайн өдрийн 20 цаг 26 минутад Цагаанхад зөрлөгт төмөр замын хөдөлгөөнийг нээтэл түр зогсоож саатуулжээ.

Гүүрийг сэргээн засварлах ажилд 150 төмөр замчин оролцож шөнөжин ажиллажээ. Одоогоор төмөр замын хөдөлгөөнийг яаралтай хэвийн үргэлжлүүлэх үүднээс эхний ээлжинд гүүрийн дам нуруунд түр зуурын бэхэлгээ хийгээд байна. Ингэж гүүрийг хүчжүүлж бэхэлгээ хийж сайтар туршсаны дараа наймдугаар сарын 11-ний өглөөний 04.40 цагт төмөр замын хөдөлгөөнийг нээжээ. Уг гүүрийн дам нурууг яаралтай шинээр сольж, тулгуур баганыг бэхжүүлэх ажлыг үргэлжлүүлэн хийх юм. Энэ ажлыг хийж гүүрийг бүрэн засварлаж дуустал суудлын болон ачааны галт тэрэг уг гүүрээр 5 км/цагийн хурдтай явж өнгөрөх захирамжийг өгчээ.
Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

​Улс төрийн намуудыг үнэлэх шалгалт болох гэж байна

Хэнтий аймгийн Жаргалтхаан, Мөрөн, Хэрлэн сум буюу УИХ-ын 42 дугаар тойрогт нөхөн сонгууль болох товыг УИХ-аас зарлаад байгаа билээ. Ирэх аравдугаар сарын 7-нд товлогдсон уг сонгууль бол улс төрийн намуудыг ард түмэн хэрхэн үнэлж байгааг тогтоох дундын зайны шалгалт юм. Учир нь УИХ-ын сонгуульт хугацааны яг голд нь болж байгаа болохоор дээрх нөхөн сонгуулиар улс төрийн намууд, улстөрчид өөрсдийгөө хэрхэн ажиллаж байгаа, нийгэмд яаж үнэлэгдэж буйгаа хөндлөнгийн нүдээр харах боломжтой болж байна. 2016 оны УИХ-ын сонгуулиар үнэмлэхүй ялалт байгуулсан эрх баригч МАН, бүлэг байгуулах төдий суудал авсан сөрөг хүчин болох АН, их хуралд суудалгүй бусад жижиг намуудын хувьд ч нийгэм дэх өөрсдийнхөө үнэлэмжийг мэдэх, үйл ажиллагаандаа дүгнэлт хийх, стратеги төлөвлөгөөгөө эргэн харах гээд олон чухал асуудлуудыг мэдэх бололцоог олгож байгаагаараа онцлог сонгууль болох нь.

УИХ-д 64 суудалтай МАН-ын хувьд энэ нэг суудал байсан ч, байгаагүй ч нэг их ялгаагүй. Гэхдээ ингээд хаяж болохгүй. Учир нь эрх барьж буй намын хувьд нэр хүндийн шалгалт учраас нөхөн сонгуульд хамаг хүчээ зориулж л таарна. Харин нэр дэвшигчдийн хувьд асуудал байна. МАН-аас нэр дэвшиж ялалт байгуулах хамгийн их магадлалтай хэмээн яригдаж байсан Ерөнхий сайд У.Хүрэлсүх нь “би нэр дэвшихгүй” гэж зугтаж гүйгээд байгаа. Эрх барьж буй намын Ерөнхий сайд нь нөхөн сонгуульд ялагдвал нэр хүндэд муухай гээд олон зүйл тооцоо биз дээ. Хэнтий аймгийн Засаг дарга Н.Ганбямбыг нэр дэвшүүлж болох ч “42 дугаар тойргийн нөхөн сонгууль Үндсэн хууль зөрчсөн” хэмээн гурван иргэн Цэцэд маргаан үүсгээд байгаа. Нэр бүхий иргэдийн Үндсэн хуулийн Цэцэд гаргасан өргөдөлд “Сонгуулийн тухай хуулиар бол төрийн албан хаагч сонгуульд нэр дэвшихээр бол тухайн оны нэгдүгээр сарын 1-нээс өмнө тухайн албанаасаа чөлөөлөгдсөн байх ёстой. Сонгуулийн зардлын хэмжээг 120-иос доошгүй хоногийн хугацаанд тогтооно” гэсэн хуулийн заалтыг зөрчиж байна гэжээ. Цэц “нөхөн сонгууль Үндсэн хууль зөрчжээ” гэж үзэх юм бол аймгийн Засаг ноён болон төрд алба хашиж буй эрхмүүдийн энэ сонгуульд нэр дэвших боломж хязгаарлагдаж байна. Тиймээс МАН-д энэ нөхөн сонгууль болохгүй бол ашигтай учраас уяж сунжруулах ямар л арга зам байна түүнийг хэрэглэх биз ээ.

Нөхөн сонгууль боллоо гэхэд эрх барьж буй МАН-ын явуулж буй бодлого, үйл ажиллагаа олон түмэнд таалагдаж, амьдрал сайжирч байна гэж хүмүүс үзвэл энэ намаас нэр дэвшсэн хэнбуйгай ч ялаад гараад ирнэ. Гэхдээ өрнөж буй үйл явдлыг харахад намын дотоод зөрчил, хагарал их байна. Л.Оюун-Эрдэнэ гишүүн л гэхэд МАН-ын удирдлагуудын нэр холбогдоод буй 60 тэрбумын асуудлаар нээлттэй сонсгол хийх, ээлжит бус чуулган зарлуулахаар бичиг өгөөд байна. Гишүүдийн энэ мэт үйлдэл, намын дарга нараа эсэргүүцэж байгаа зэрэг нь энэ намын дотоод хагарал нь МАН цаашид 2020 оны сонгуулиар ялах магадлал бага гэдгийг тодотгож байгаа юм. Сөрөг хүчин болох АН-ын хувьд нөхөн сонгуульд хүч тавин оролцохоос аргагүй. Тэд сонгуулийн үр дүнгээр ард түмэн Ардчилсан намд ямархуу үнэлэмж өгч байгааг тандаж, өөрсдийнхөө рейтингийг үзнэ. Хамгийн чухал нь нэг суудал ч гэсэн тэдэнд хэрэгтэй. АН-аас сул хүмүүс нэр дэвшихээр дуулдаж байгаа. Хэнтийгээс их хурлын гишүүн болж байсан Б.Гарамгайбаатар нь өдгөө цагдаагийн үүд сахиж сууна. Өмнөх Засаг дарга Ц.Оюунбаатар нэр дэвшлээ гэхэд түүнийг Намбарын Энхбаяртай харьцуулахад сул хүн нь харагдана. Уг нь АН олны танил, лийдэр улстөрчдөө тэнд сойвол нэг суудал аваад ирэх боломж бий. Улсын баатар Э.Бат-Үүл байна. Ерөнхийлөгчийн суудлаасаа буугаад удаагүй Ц.Элбэгдорж гээд олон түмэн уухайлан дэмжих хүмүүс бий. Харамсалтай нь, тэд намтайгаа таарамж муутай, толхилцож харагдах юм.

МАХН-ын хувьд нөхөн сонгууль бол амин чухал үйл явдал юм. Энэ нам их хуралд О.Баасанхүү гээд байгаа, байхгүй нь мэдэгдэхгүй нэг гишүүнтэй. Ганц гишүүнээ намаасаа хөөлөө л гэдэг. Хөөгөөгүй л гэдэг. Нөгөөх нь ч намтайгаа байнга тэрсэж тэмцэж байдаг. Ямартаа ч МАХН-ын удирдлагууд болон О.Баасанхүү нар араараа уулздаг болоод удаж байгаа. Таарамж муутай болсон. Тиймээс МАХН их хуралд өөрийн гишүүнтэй болох боломж нөхөн сонгуулиар гарч ирж байна. Нөгөөтэйгүүр гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр ялагдашгүй хүн гэдгээ энэ сонгуулиар нотлох ёстой. Шоронд барьж хорьж, сонгуульд нэр дэвшүүлэхгүй боож хааж байсан ч ард түмний дунд нэр хүндтэй байгаа гэдгээ батлах чухал сонгууль.

Хэнтийн нөхөн сонгуульд бусад жижиг намууд ч тоосоо өргөхөөр бэлдэж буй биз ээ. Нийгэмд үүсээд байгаа нэгэн яриаг тэд энэ сонгуулиар үнэн худлыг нь үзэх гэж байгаа. “Улс төрд цэвэр, шинэ хүмүүсийг ард түмэн дэмжинэ. Хуучин хүмүүс аль ч намынх байсан адилхан идэж уухаа л бодно. Шинэ залуу хүмүүс л энэ улс орныг өөд нь татна” гэсэн нэгэн яриа үнэн үү, худал уу гэдгийг тэд үзнэ. Мөн нөхөн сонгуульд нэр дэвшинэ гэдэг улстөрд орж буй шинэ залуу хүмүүст асар том сурталчилгаа, өөрийгөө бусдад таниулах боломж юм. Хэрэв нөхөн сонгууль болбол нэр дэвшигч бүхий л намын хүмүүс дээр олны анхаарал тусна. Хаана юу хийдэг, ямар хүмүүс гараад ирэв гээд улс даяараа сонирхож эхэлнэ. Тийм болохоор жижиг намуудын хувьд ч дараагийн сонгуулийнх нь сурталчилааны эхлэл болох учиртай.

Ийн улс төрийн намуудыг үнэлж дүгнэх, улстөрчдийн үйл ажиллагааг дэнсэж тогтоох дундын зайны шалгалт нь нөхөн сонгууль болж байна. Тун удахгүй Үндсэн хуулийн Цэц хуралдаж дээрх хүмүүсийн маргаан өрнүүлсэн өргөдлийг хэлэлцэнэ. Үүний дараа нөхөн сонгуулийн эргэн тойронд дахин үйл явдал өрнөнө.

О.ТУЯА

Categories
мэдээ цаг-үе

​Д.Ухаанзаяа: Сэтгэлийн сав маань цэвэр ариун байх юм бол буян хишиг аяндаа тогтоно

Цаглашгүй гэрэлт шүтээн урлалын төвийн тэргүүн, бурхан урлаач Доржнамжинын Ухаанзаяатай ярилцлаа.

-Таныг энэ сарын 14-нд бумбаны нэгдсэн тахилга хийх гэж байгаа тухай сонслоо. Бумбаны тахилга гэдэг нь ямар учиртай болохыг хэлж өгөхгүй юу?

-Энэ нь монголчуудын эртнээс уламжлалтай зан үйл юм. Миний хувьд гурав дахь удаагаа бумбаны тахилгыг хийх гэж байна. Бумба маань олон төрөл байдаг. Энд тэнд Намсрай, Замбал, Гонгор гээд бумбуудыг тахидаг. Харин энэ сарын 14-нд болох арга хэмжээ бол бумбаны нэгдсэн тахилга юм. Өөрөөр хэлбэл, Намсрай, Гонгор, Замбал, Дарь-Эхийн бумбуудын нэгдсэн том тахилга Монголд анх удаагаа зохион байгуулагдах гэж байна. Бумба тахихын зан үйл нь ямар учиртай юм бэ гэвэл буян хишгийг дэлгэрүүлж тогтоох, эдийг арвижуулах ач холбогдолтой юм. Бумба гэдэг нь зайны хүчээр шүтэж тухайн айл гэрт буян хишгийн энергийн урсгалыг тогтоон барьдаг гэсэн ерөнхий утгатай л даа.

-Энэ удаагийн бумбаны тахилга ямар онцлогтой вэ?

-Ер нь бумбаны тахилга болоход лам нар номоо уншаад дуусчихлаг. Харин бумбаны нэгдсэн тахилга нь зан үйлээ хийснийхээ дараа бумбаны эзэн бурхадуудын утга учир хийгээд бумбыг тахисны ач тус гэж юу юм, бумба гэдэг нь хэдэн төрөл байдаг юм, дотор нь яг юу оршдог юм, гэр орондоо бумбыг яг аль зүгт залдаг юм, бумбыг залснаар ямар ивээл, ач тус гарах вэ, бумбыг шүтэхгүй байснаар ямар дутагдалтай вэ зэрэг нарийн мэдээллийг өгсөн нэг цаг гаруй лекц уншина. Бумбаны тахилгад ирсэн цөөхөн хүмүүст зориулаад зогсохгүй нийт монголчуудынхаа буян хишгийг дэлгэрүүлэхийн тухайд буянаа зориулах үйл ажиллагаа юм.

-Бумбыг хэдийд тахидаг юм бэ. Зарим газар зуны дэлгэр цагт тахиж байгаа харагддаг л даа?

-Бумбыг тахидаг улирал гэж бий. Гэтэл манай ёс уламжлал алдагдсанаас болж зарим газар буруу улиралд тахидаг болсон нь анзаарагдах юм. Ихэнх хийд зуны адаг сард бүгд бумба тахиад дуусчихдаг. Номондоо бол намрын эхэн сарын шинийн 1-15-ны хооронд

буюу 3, 8, 14-ний өдрүүдэд тахидаг. Миний хувьд энэ уламжлалаараа намрын эхэн сарын шинийн 3-ний цогийн наран буюу балжиннямтай, бурхны адислагатай өдөр зохион байгуулах гэж байгаа.

-Зорьж очих хүмүүс юу бэлдэх ёстой вэ?

-Бумбаны тахилгад ирэх хүмүүс маань бумбаа бүртгүүлэх ёстой. Тахилгын өмнөх өдөр нь бүртгэл явагдана. Томоохон хийд газрууд бумбаа 2-3 өдөр бүртгэж авдаг л даа. Бүгдийг нь нарийн нягт бүртгэх учраас урт очер дараалал үүсч, хүмүүс ядарна. Иймд бумбыг хоёр хувааж авч байгаа. Яг тахилгынхаа өдөр бүгдийг нь бүртгэнэ гэвэл амжихгүй. Тийм учраас наймдугаар сарын 13-ндаа бумбануудаа 09.00-19.00 цаг хүртэл бүртгэнэ. Мөн 14-ндөө 09.00-13.00 цаг хүртэл бүртгэнэ. Өмнө бумбаа өгчихсөн хүмүүс шууд 13 цагтаа ирж болно. Үйл ажиллагаа маань дөрөв таван цагийн ажил болно.

-Та тахилгын дараа бумбынхаа бурхадуудын тайлбарын тухай лекц уншина гэж дээр хэллээ. Ингэхэд бумбыг шүтэхгүй байснаар ямар дутагдалтай вэ?

-Бумба гэдэг бол буян хишигтэй холбоотой зан үйл. Ер нь хүн болгон сайн сайхан амьдрахыг зорьж байна шүү дээ. Буян хишгээ чуулуулаад, амар амгалан байхын тулд хүн юуг сэтгэлдээ анхаарах ёстой юм бэ. Сэтгэлийн энэ сав маань цэвэр ариун байх юм бол буян хишиг аяндаа тогтоно. Хэрэв тэр сав нь бузартчихсан байвал бурхан бууж ирээд рашаан хийгээд өгсөн ч барьж тогтоож чадахгүй. Тиймээс сэтгэлийнсаваа цэвэрлэж, яаж буян хишгээ тогтоон барих аргыг энэхүү лекцээрээ зааж өгөх юм. Бумба гэдэг маань нэг зан үйл нь. Тэрнээс шинээр зохиогдож, гаднаас аваад ирсэн юм биш. Монголчууд маань буянаа тогтоох уламжлалт зан үйлүүд олон байдаг. Сахиусан хүрд, буян хишгийн сав, даллаганы уут гэж байна. Тухайн айл гэрт даллаганы уут байхгүй, бумба байхгүй бол энэ айлд ирж буй буян хишиг нь тогтохгүй. Жишээлбэл, Дорж гэдэг айлд сайхан ерөөлөөрөө буян хишгийн урсгал ирлээ гэж бодъё. Тэрийг тогтоон барьж авах шүтэгдэхүүнүүд байх ёстой. Эдийн тэнгэр бурхан Гонгорын бумба байхгүй, байсан ч буруу бүтээгдсэн байлаа гэж бодъё. Эсвэл даллагын уут нь буруу бүтээгдсэн бол тэр энергийн урсгал тогтохгүй. Харин ч хажуу айлын Дондогийнх номоор нь эдийн тэнгэрээ сайхан тахидаг, даллаганы уутаа зөв бүтээчихсэн, өөрсдөө оёод хийсэн, бумбаа залчихсан байвал тэр энерги эднийд очно. Тийм учраас өөрт ирж байгаа буян хишгийг өөртөө авахын тулд эртнээс уламжлагдаж байгаа зан үйлийг номын дагуу зөв хийх ёстой. Тэгвэл эрдэм аяндаа гарна.

-Ингэхэд шашны зан үйлийн хэрэглэгдэхүүнүүд худалдаанд элбэг байдаг нь хэр зөв бэ. Даллаганы уут гэхэд есөн эрдэнийг орлуулаад хийчихсэн байдаг. Энэ нь буян хишгийг тогтоож чадах уу?

-Буруу хийсэн юмуу, сэтгэл гаргаагүй бол ямар ч эрдэм гарахгүй. Цагийн гарз. Худалдаанд байгаа даллаганы уутанд есөн эрдэнэ зөв байхгүй хуурамч, орлуулсан байдаг. Бид аливаа нэгэн шашны зан үйлд сэтгэлээсээ хандахгүй бол эсэргээрээ буянаа барах болдог. Ямар ч үр дүнгүй. Тэгэхээр даллаганы уутандаа есөн эрдэнэ гэвэл орлуулах бус жинхэнэ есөн эрдэнэ авч хийх ёстой. Бас 25 эд зүйлийн идээ цагаа хийгээд юу юу хийх ёстойг миний бие номынхоо ард дандаа хэлж өгдөг юм. Энэ удаагийн бумбаны нэгдсэн тахилга дээр тухайн бумбыг лам хуваргууд маань номоор нь адислаад өгөхөөс гадна утга учрыг нь тайлбарлана. Ном адилслахад түвд хэлээр уншигдана. Яг юун тухай уншигдаад байна, яаж миний бумбанд адислага оршиж байна, энэ нь юу гэсэн утгатай болох, бумбаа яаж шүтэх ёстой гээд тэр болгоны тайлбарлаж ойлгуулж өгөх юм бол тухайн хүнд ухаарал, үнэн адислага төрнө. Хүн мэдэхгүй, ойлгоогүй зүйлийнхээ дайсан нь байдаг шүү дээ.

-Ингэхэд бумбагүй хүмүүс энэ арга хэмжээнд очиж болох уу?

-Бололгүй яахав. Бүх хүнд нээлттэй. Залуу хосууд, гэр бүлүүд маань бумба аваагүй байсан ч ирээд миний лекцийг сонсч, номд даган баясч болно. Тэгэхээр бид залуу хосууд цаашид олон үр хүүхэдтэй болно. Тэдэндээ буянаа тогтоож, дэлгэрүүлэхийн тухай тун цэгцтэй ухаарлыг авна.

-Бумбанд юу, юу байдаг вэ. Худалдаанаас бумба авах нь зөв үү. Хүмүүс өөрсдөө бүтээх боломж байдаг уу?

-Дотор нь юу байдгийг лекцэн дээр хэлж өгнө. Гадуур худалдаанд элбэг байдаг 10 мянга гэдэг бумба бол энгийн, газарт оршоодог, гэртээ шүтдэггүй бумба. Харин миний яриад байгаа Гонгор, Замбал, Намрайн бумбануудыг гэртээ залах ёстой. Зэс, мөнгө, алт, шавар, шаазан гэсэн материалаар хийдэг. Эдгээр бумбануудыг хувь хүн өөрөө бүтээх боломжгүй. Хэрэв бүтээе гэвэл ямар нэг бурхны нинчинд суусан, Гонгор бурхны тарнийг арван дүнчүүр тоолсон байх ёстой. Өөрөө шашны өндөр мэдлэгтэй байх шаардлагатай. Энгийн хүн бол тийм боломжгүй. Бумбыг бол буух эзэнтэй, буцах хаяг нь тодорхой хийдүүдээс авна. Сайны хажуугаар саар гэгчээр урдаас муу, хямд бумба орж ирж байна. Гадуур манай хийдүүдийн урладаг сайн бумба 350-550 мянган төгрөгийн үнэтэй байгаа. Худалдаанд байгаа хятадын бумба бол 150-180 мянган төгрөгийн хооронд байдаг. Манай нэг шавь худалдаанаас их үнэтэй бумба авч л дээ. Нэг өдөр санаандгүй байдлаар ам нь нээгдчихэж. Гэтэл дотор нь арцнаас өөр юу ч байгаагүй. Нэг ч судар, ном байгаагүй. Бумбыг онголгож үзээд дотор нь ийм ийм юм байна гээд авч болдоггүй. Тэгэхээр сэтгэлд сэвгүйгээр хийдүүдээсээ бумба авах нь зөв. Манай хийдүүд одоо бумбаа сайхан хийдэг болсон. Заавал торогоор амыг нь таглаад таван өнгийн утсаар ороогоод лацдаг. Тэгэхээр хийдүүд өөрсдөө хэзээ ч буруу бумба хийхгүй. Буянаа барна шүү дээ. Бумбыг нэг л удаа авч, үе дамжуулдаг. Миний лекцэнд сууснаар бумбаныхаа утга учрыг мэдээд үр хүүхдүүддээ ярьж өгөх нь байна шүү дээ. Энэ дотор ийм ийм байгаа, нам доор тавихгүй, бурханыхаа ард тавьж, урд нь тахил өрнө гээд буян хишгийнхээ номлолуудыг зааж өгнө. Ингэснээр буянаа мөнхөд үе дамжин өвлүүлэхэд зан үйлийг нь зааж өгнө гэсэн үг.

-Хүмүүс бурхны зурагтай хатгамал оёж урлаад аравнайлуулчихаад тахиж шүтээд байдаг. Бурхан урлаач хүний хувьд та энэ тал дээр ямар бодолтой явдаг вэ?

-Хятадаас бурхны зурагтай хатгамал оруулж ирээд хүмүүс лангууныхаа ард суугаад оёод, бүх хүн бурханч болчихсон. Миний эрин байх хэрэггүй болж байна шүү дээ. Би арваад жил багшаасаа авшиг авч, бясалгал хийж суралцаад одоо л багшаасаа бурхан урлах эрхээ авч байхад зүгээр нэг жирийн иргэн бурхан оёод сууж байгаа нь номд зохилдохгүй. Тэрийгээ надаар аравнайлуулах гэж олонтаа ирдэг л дээ. Би нэгийг нь ч аравнайлдаггүй. Дандаа алдаатай, буруу байдаг. Тухайн хүмүүс мэргэжлийн бурхан урлаач хүн биш учраас тэр нь алдас болно. Буянаа барна. Харин тогос шувуу оёж болно.

-Буян хишгээ арвижуулж тогтоохын тулд бурхнаас юу гуйх ёстой вэ?

-Хүмүүс бурханаас ихэвчлэн эд таваар, мөнгө хүсдэг. Бурхны өгдөг хамгийн дорой юмыг хүмүүс гуйгаад байдаг л даа. Эд таваараас гадна хутагтын долоон эрдэнэ гэж бий. Үүнийг л гуйх ёстой. Тэр нь сүжиг, билгүүн, сонсох, шагшааваадын, ичгүүрийн эрдэнэ юм. Эдгээрийг бурхнаас гуйснаар мөнгө аяндаа ороод ирдэг. Тодруулбал, сэтгэлээ засах, гэгээрэх, хутагтын дээд зэрэглэл рүү очих, сэтгэл оюун ухааныг дээд түвшинд очих тэр мэдлэгийг гуйж байхад аяндаа мөнгө ороод ирнэ. Түүнээс биш мөнгө гуйгаад байх юм бол боломжгүй. Тэрийг өгөхгүй. Өгсөн ч бага ирнэ. Тиймээс бид буян хишгийг дэлгэрүүлэхийн тулд бурхнаас “Надад зөв зүйлийг сонсч тэрийг дотроо баринтаглаад авах тэр эрдэнийг хайрлаач. Ичгүүрийг мэдрэх тэр эрдэнийг хайрлаач, сүсгийн эрдэнийг хайрлаач” гэж гуйх ёстой. Хүмүүс сүсэглэж чадахгүй байна. Юманд итгэж чадахгүй учраас эрдэм гарахгүй байгаа юм. Эрдэм гарахгүй учраас амьдрал нь дээшлэхгүй, бахь байдагтаа байдаг. Хэн эрдэмд толгойгоо ажиллуулж, гэгээрлийн зам мөр рүү орж, дотоод сэтгэлээ ариусгаж, буян хишгийг дуудах зан үйлийг ойлгож, Монгол ёс уламжлалаа дээдэлж, нарийн мэдэж авна тухайн хүн л буян хишгээ тогтоож гарз гарахгүй. Аливаа материаллаг зүйл рүү шунахаа больё. Материаллаг зүйлээр амар амгаланг зольж авна гэдэг бол маш буруу төөрөгдөл. Тэрний оронд оюун санаагаа гэгээрүүлж, ном эрдэмд шамдъя. Өглөгийг дадуулъя. Ямар сэтгэлийг дадуулбал надад буян хишиг хурдаг юм, ямар сэтгэлийг дадуулаад байхаар буянаа бардаг юм бэ, мөнхийн гуйланч амьдралаар амьдрах уу, буян хишгээ тогтоогоод үр хүүхдүүд гэр бүл маань өвчин зовлонгүй эрүүл байх уу. Баян байна гэдэг асуудал их нарийн. Асар их мөнгөтэй, олон хаустай, тарган цатгалан хүнийг хэлэх үү. Баян гэдэг ойлголт нь хүн хүний түвшинд өөр, өөр. Эрүүл байна, элэг бүтэн байна, аливааг ялгаж, салгаж ойлгодог эрүүл ухаантай байна гэдэг баян. Би хүнд урмын үг хэлж чадаж байна гэдэг бол баян. Сэтгэл дотроо хүнийг сайхнаар бодож болно. Хүмүүсийг бие биедээ юм өг гэхээр “Надад мөнгө байхгүй” гэдэг. Тэгвэл сайхан урмын үг хэлж болно. Бүр хэлж чадахгүй бол сэтгэл дотроо бодож болно. Энэ мэтчилэн хүнд өгөх олон юм байгаа. Ер нь энэ сарын 14-нд болох лекцээрээ дадуулгыг зааж өгнө. Буянаа тогтоох, буянаа барах сэтгэлийн ямар, ямар анхааруулга байна, ямар ,ямар зан үйл байдгийг тогтоогоод авчих юм бол буянаа тогтоож, гарз гарахаа болино. Мөн бумбаны утга учир бүх ялгамжаа, тайлбарыг мэдэж авах боломжтой.


Categories
мэдээ цаг-үе

​Г.Ёндонсамбуу: Малчид чанартай түүхий эд нийлүүлбэл үйлдвэрүүд өндөр үнээр авах чадвартай болсон

Монголын ноос, ноолууран бүтээгдэхүүнийг АНУын зах зээлд хөнгөлөлттэй нөхцөлөөр гаргах хуулийн төслийг хэсэг конгрессменүүд санаачилжээ. АНУын эрх баригч хоёр намын нөлөө бүхий гишүүд санаачилсан нь энэ хууль батлагдах магадлалыг нэмэгдүүлж байгаа аж. Хэрэв энэ хууль батлагдвал манай ноос, ноолуурын салбарт асар их зах зээл нээгдэнэ. Харин Монголын холбогдох салбарууд, оролцогч талууд энэ зах зээлийг ашиглахад бэлэн эсэх нь маргаантай асуудал юм байна. Энэ талаар Монголын Ноос, ноолуурын холбооны дэд ерөнхийлөгч Г.Ёндонсамбуутай ярилцлаа.

-Манай ноос, ноолууран бүтээгдэхүүн АНУ-ын зах зээлд хөнгөлөлттэй гарах тухай яригдаж байна. Манай улс жилд хэр хэмжээний ноос, ноолуур авдаг юм бэ?

-Өнөөгийн байдлаар Монгол Улс жилд 9500 тонн ямааны ноолуур, 1400 тонн тэмээний ноос, сарлагийн хөөвөр 130 тонн, хонины ноос 35 манган тонн-ыг зах зээлд нийлүүлж байна.

-Үүнээс хэд нь үйлдвэрлэлд ашиглагдаж байна?

-45-46 хувь нь ашиглагдаж байна. Энэ хэмжээний түүхий эдийг бид яаж дээд зэргээр ашиглах вэ гэдэг асуудал бий.

-Үүнээс хэдэн хувиар нь дотооддоо бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна?

-Энэ бас харьцангуй ойлголт. Бид ямар хэмжээний түүхий эдийг, ямар түвшинд боловсруулж байна гэдгээ тооцох хэрэгтэй. Ноолуурын хувьд анхан шатны боловсруулалт гэдэг нь угаах технологи. Энэ түвшинд ноолуурыг 100 хувь угааж байгаа. Бүх улс зөвхөн угаасан, самнасан ноолуур, эсвэл бэлэн бүтээгдэхүүн авдаг. Өөрөөр хэлбэл анхан шатны боловсруулалтыг 100 хувь хийж байна. Дараагийн шат самнах буюу ноолуураас хялгасыг салгаж, утас хийхэд бэлэн болгож байгаа юм. Энэ шатны боловсруулалт бол бага.

-Ноолуур энэ жил хэдэн төгрөгт хүрэв?

-Энэ жил кг ноолуур 120 мянган төгрөгт хүрсэн.

-Ноолуур үнэд орохоор, үйлдвэрүүд нь сөхөрчих үү?

-Үгүй ээ. Үйлдвэрүүд малчдад “Технологийн шаардлага хангасан түүхий эдэд сайн үнэ төлөхөд бэлэн шүү” гэж хэлж байна. Малчид өнөөдөр чанартай түүхий эд нийлүүлж чадвал үйлдвэрүүд үнийг төлөөд л авна. Хэрвээ 15 микронтай ноолуур байвал үйлдвэрүүд кг ноолуурыг 150 мянган төгрөгөөр авахад бэлэн байна шүү дээ.

-Одоо манай түүхийн эдийн чанар ямар байна?

-Манай хөдөө аж ахуйн түүхий эд зах зээлийн харилцаанд суралцахгүй байна. Зах зээлийн үндсэн зарчимд чанар л үнийг тогтооно. Гэтэл манайхан ноос, ноолуур гэсэн хоёр үнэ л яриад байдаг. Гэтэл ноолуурын чанар сайн байх тусам үнэ өсдөг. Ноолуур гэдэг нэр үнэ биш. Ноолуур тус бүрийн чанараас шалтгаалж үнэ тогтдог. Гэтэл хэн нэгний сайн чанарын ноолуурын үнээр бусад бүх ноолуурыг шахах гээд зүтгээд байна.

-Ноос, ноолуурынхаа 70 хувийг гадагшаа түүхий эд хэлбэрээр гаргадаг. 50 хувийг дотооддоо боловсруулах боломж бий юу?

-Энэ онд “Ноолуур” хөтөлбөр батлагдсан. Энэ хөтөлбөрт 2020 онд түүхий эдийн 60 хувиар бэлэн бүтээгдэхүүн хийнэ гэж заасан.

-Хоёр жилийн дотор барах уу?

-За яах вэ. Манайхан төлөвлөгөөгөө арай дэгсдүүлж хийгээд байдаг тал бий. Гэхдээ бид хэрэгжүүлэхийн төлөө ажиллана. Хэрвээ АНУ-ын конгресс Монголын талд хөнгөлөлт үзүүлбэл “Ноолуур” хөтөлбөр хэрэгжихэд асар том түлхэц болно. АНУ-ын зах зээлд гарах нь Япон, Европын зах зээлд гарахаас арай хялбар л даа. Манай салбарт төрөөс зээл олгож байгаа. Гэхдээ энэ жил шийдвэр гаргах гэсээр байтал ноолуур цуглуулах цаг нь өнгөрчихсөн. Ирэх жилийн эхний улиралд багтааж мөнгө өгөх тухай ярьж байгаа. Гэхдээ энэ жил ноолуур үнэтэй ч гэсэн манай үйлдвэрлэгчид 3700 тонн ноолуур цуглуулж чадсан. Энэ нь өмнө авч байгаагүй их хэмжээ л дээ. Сарлагийн хөөврийг бараг 100 хувь дотоодын үйлдвэрлэгч нар авсан. Тэмээний ноосыг ч багагүй цуглуулсан.

-Чанартай түүхий эд бол манай үйлдвэрүүд өндөр үнэтэй ч байсан худалдан авах чадвартай болсон үг үү?

-Тэгэлгүй яахав. Түүхий эдийн худалдан авалт нэмэгдэж байна гэдэг нь олон газар ажлын байр нэмэгдэх дохио. Малчдын орлого нэмэгдэнэ. Үйлдвэрт ажлын байр нэмэгдэнэ. Хаана, хаанаа ашигтай тусна.

-Ноос, ноолууран бүтээгдэхүүн үйлдвэрлэх салбар АНУ-ын зах зээлд гарахад бэлэн үү?

-Энд асуудал бий. Ноолуурын салбарт ажиллах мэргэжилтэн бусад салбарынхаас илүү мэргэшил шаарддаг. Зөвхөн ханцуй залгах нь асар өрсөлдөөнтэй ажил. Илүү их өндөр технологийн тоног төхөөрөмж шаардана. Гэхдээ техник технологийн шинэчлэл яаж ийгээд болдог юм байна. Үнэ нь ч гайгүй хямдарч байгаа. Үйлдвэрүүдийг шинэчлэхэд хамгийн хүнд асуудал нь барилга байгууламж. Одоо манай жижиг үйлдвэрүүдийн ихэнх нь түрээсийн байртай. Ээрэх үйлдвэр, өөрөөр хэлбэл утас үйлдвэрлэх дамжлага асар их зардалтай. Бусад дамжлага яаж ийгээд зардлаа нөхөөд байдаг. Анх том үйлдвэрүүдийг хувьчлахдаа зориулалтыг өөрчлөхгүй гэж хувьчилсан. Одоо тэр байрнууд бараг бүгд худалдааны төв болж хувирсан.

-Танай салбар боловсон хүчний хангамж хэр байна?

-Энэ их сонин болчихоод байгаа юм. Боловсон хүчнийг зуугуухан алсын хараатай бэлтгэх ёстой байхгүй юу. Социализмд авах юм байгаа шүү дээ. Тэр үед чинь тухайн салбарт боловсон хүчнийг эртнээс тасралтгүй бэлдэж байсан. Бид одоо салбар дээрээ мэдэрч байна. Би лав манай салбар ийм их боловсон хүчний дутагдалд орно гэж санаагүй явсан.

-Тийм их дутагдалд орсон уу? -Үгүй яахав огт хүнгүй болчихоогүй байна. Гэхдээ олон жижиг үйлдвэрүүд байгуулагдаж байна. Ингэхээр боловсон хүчний хомсдолд орохоос өөр замгүй. Дараагийн үеийг бэлдээгүй. Одоо үйлдвэрүүд ил далдаар мэргэжилтнүүдээ булаалдаж байна. Нэг нь нөгөөгөөсөө илүү цалин хангамж амлана. Үүнээсээ болоод үл ойлголцол гарна.

-Дээд, дунд сургууль төгссөн ажилгүй олон иргэд байгаа гэдэг?

-Судалгаа явуулсан. Арван хүн тутмын гурав нь л үйлдвэр дээр гарах сонирхлоо илэрхийлсэн. Хэрэв АНУ-ын зах зээл нээгдвэл маш олон үйлдвэр шинээр нээгдэнэ.

-Японтой байгуулсан стратегийн түншлэлийн гэрээний хүрээнд экспорт нэмэгдсэн үү?

-Нэмэгдсэн, хэрэндээ л юм юм гараад эхэлсэн. Эхний даваанууд амаргүй байдаг шүү дээ. Мэдээж удахгүй экспорт нэмэгдээд л явчихна. Хүүхэд хөлөө олох үе гэж байдаг. Ирээдүй бол сайн байгаа.

-АНУ-ын зах зээлд гарахад манай зүгээс барих зарчим гэж байх ёстой гэдэг.

-Тийм. Яаман дээр хэрэгжүүлдэг төслүүдийг манай холбоон дээр төвлөрүүлсэн. Энэ олон төслүүдийг харахад тогтвортой хөгжлийг гол зарчим болгож байна. Хэрэв бид 1000 ширхэг бүтээгдэхүүн нийлүүлнэ гэсэн бол түүнийг яг таг биелүүлэх хэрэгтэй. Цаг хугацаа, чанарын хувьд гэрээнд заасан шаардлагыг бүрэн биелүүлэх

шаардлагатай. Нэг л удаа алдаа гаргавал энэ том боломж хаагдана.

-Хөдөө аж ахуйн бирж багагүй үүрэг гүйцэтгэх байх даа?

-Хөдөө аж ахуйн бирж анхны зорилгоосоо 180 градус эргэсэн. Анх малчдыг зах зээлд гаргах зорилгоор батлагдсан. Гэтэл одоо шимтгэл аваад суудаг газар болсон. Үүнийг янзлахгүй бол АНУ-ын зах зээлд гарахад хүндрэл үүснэ.

-Малчид ноолуураа үнэд хүрнэ гэж бодож байгаа даа?

-Биржийн хамгийн том гай энэ байгаа юм. Бирж малчдын түүхий эдийн үнийг тогтоох ёстой. Дуудлага худалдаа явуулахаар тухайн малчин бүрийн түүхий эдийн үнийн ханш тогтоно. Түүгээр л малчин өөрийн түүхий эдийн чанар ямар байгааг мэдэрнэ. Үнэ хүрэхгүй бол ямар чанартай түүхий эд үнэтэй байгааг мэдэрч, үнэтэй түүхий эд бэлтгэхийн төлөө ажиллана.

-Яаж хүн бүрийн ноолуурыг үнэлэх вэ?

-Маш амархан. Баянхонгорт бид арваад малчныг ноолууртай нь суулгаад үйлдвэрийнхнээр үнэлүүлсэн. Тэгэхэд хүн бүрийн ноолуурыг үнэлээд “Чинийхийг өндөр үнээр авна”, Чинийхийг бага үнээр авна”, “Уучлаарай таны ноолуурыг үйлдвэрт ашиглах боломжгүй” гээд л ханш тогтоочхож байгаа байхгүй юу. Ингэж малчид юу хэрэгтэй, юу хэрэггүй гэдгийг мэдэрснээр зах зээл дээр гарна л даа.


Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“Өдрийн сонин”-д “Хаалга тогшилгүй орж ирж буй шинэ үеийнхэн” хэмээн өгүүлжээ

Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы даваа гаригийн дугаар 20 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гар дээр хүрч байна.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог баримт, үзэл бодлын гуравдугаар нүүрээс “Хаалга тогшилгүй орж ирж буй шинэ үеийнхэн” хэмээх нийтлэлийг уншина уу.

“Улс төр” нүүрт У.Хүрэлсүх: Эмгэнэлтэй явдал тохиолдлоо. Засгийн газрын тэргүүний хувьд иргэдээсээ уучлал хүсч байна гэжээ.

Амиа алдсан Зам, тээврийн хөгжлийн яамны газрын даргын албан тушаалд очих хүний нэр хэдийнэ тодорчихсон байжээ гэж “Баримт, үйл явдал” нүүрт бичив.

К.Галлагер: Энэрэнгүй сэтгэлээр хандаж, байгальд бэлчээдэг учраас монгол малын мах дэлхийд өрсөлдөх чадвартай гэж “Эдийн засаг” нүүрт өгүүлэв.

“Улс төр” нүүрт Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Туваан: Манай намыг шүүмжилдэг ч бидний үед төрийн албанд арай ч хүний амь хохирсон хэрэг гарч байгаагүй хэмээсэн байна.

Галт тэрэг осолдсон төмөр замд хяналт шалгалт хийгээгүй алдаа гарсан гэв хэмээн “Баримт, үйл явдал” нүүрт өгүүлжээ.

“Боловсрол” нүүрт МУИС-ийн захирал асан доктор Р.Бат-Эрдэнэ: Аз жаргалтай байя гэвэл хүн өөрийнхөөрөө амьдрах ёстой шүү дээ хэмээжээ.

Монголын бизнесийн зөвлөлийн УЗ-ийн дарга Б.Бямбасайхан: Үндсэн хуульдаа нийцсэн системтэй л бол дэлхийн хаанаас ч хөрөнгө татах боломжтой гэж “Өөрөөс нь” нүүрт өгүүллээ.

“Монгол модел” агентлагийн загвар өмсөгч, “Хербалайф” компанийн фитнесс зөвлөх Б.ГалБадрах: Манайхан фитнессийг мода болгосон нь бахармаар хэрэг, гэхдээ барууны оронд фитнес хүний үнэт зүйл болчихсон хэмээн “Шинэ цагийн Монгол” нүүрт ярив.

“Танайд өнжье” нүүрт “Дендрологич Б.Чимидийнх”-д өнжив.

“Энэ тухай” нүүрт Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж, УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга М.Оюунчимэг нарт захидал илгээснийг хүргэлээ.

“Спорт” нүүрт Улсын арслан П.Бүрэнтөгс: Наадам нэгээр дуусахгүй, одоо надад харамсаад байх юм алга хэмээжээ.

“Дэлхийн мэдээ”-нд Умард Солонгосоос өмнөд рүү хууль бусаар нүүрс нийлүүлжээ хэмээн өгүүлсэн байна.

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugins/news/login/

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлагуудыг “Өдрийн сонин”-ы даваа гаригийн дугаараас уншаарай.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудан, “Улаанбаатар”, “Скай” шуудангийн салбаруудаас очиж авч болох ба сонин борлуулах бүхий л цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой юм. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдах авч болохыг дуулгая. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч бас болно.

“Өдрийн сонин”-той холбоотой бүхий л мэдээллийг Мэдээлэх эрхийн утас 19001987-гоос лавлаж болох ба захиалга өгөхийг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Хэрэв цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 99090658 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг лавлаарай.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХЭН ТАНТАЙ ХАМТ

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

У.Хүрэлсүх: ЗТХЯ-ны сайд, дэд сайд, ТНБД болон газрын дарга нарыг өнөөдөр үүрэгт ажлаас нь чөлөөллөө

Энэ сарын 09-нд оройн 22:00 цагийн орчимд Зам тээврийн хөгжлийн яамны байр буюу Засгийн газрын 13-р байрны гадна хүн амины хэрэг гарсан. Түүнчлэн өнгөрсөн шөнө орсон хүчтэй усархаг аадар борооны улмаас үер бууж Дорноговь аймгийн Цомог-Айраг өртөөний хоорондын замын 747-р км орчимд Улаанбаатараас Сайншандын чиглэлд явж байсан 328 зорчигч бүхий суудлын 286 дугаар галт тэрэг 04:50 минутын орчим замаас гарсан ноцтой осол болсон. Үүнтэй холбогдуулан Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх дөнгөж сая мэдээлэл хийлээ.

Тэрбээр “ЗТХЯ-ны Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга, мөн яамны Төрийн тусгай удирдлагын газрын дарга болон холбогдох албаны хүмүүс архидан согтуурсны улмаас хүний амь хохирсоныг та бүхэн мэдэж байгаа. Талийгаачийн ар гэрийнхэнд Засгийн газрын зүгээс эмгэнэл илэрхийлж байна. Засгийн газрын тэргүүний хувьд ард иргэдээсээ уучлал хүсч байна. Монгол Улсын Засгийн газар байгуулагдсанаасаа хойш хоёр зорилт дэвшүүлж ажилласан.

Нэгдүгээрт төрийн албаны бүх шатанд сахилга хариуцлага, дэг журам, ажлын хариуцлага дээшлүүлэх зорилт дэвшүүлсэн. Хоёрдугаарт эдийн засгийн уналтыг зогсоож, сэргэлтийг хангах зорилт тавьсан. Хоёрдахь зорилт маань хэрэгжиж байгаа. Улсын маань эдийн засаг У.Хүрэлсүхийн Засгийн газар хүлээж авахад 1.2 хувийн өсөлтэй хүндхэн байсан. Одоо эдийн засгийн бодит өсөлт 6.2 хувь хүрсэн. Энэ намар гэхэд найман хувьд хүрэх бодит боломж бидэнд байна. Олон улсын валютын сантай хамтран хэрэгжүүлж байгаа өргөтгөсөн санхүүгийн хэрэгжилт амжилттай хэрэгжиж байна. Тус сангийн мэргэжилтнүүд ирж үнэлэлт дүгнэлт өгсөн. Манай улсын эдийн засаг сэргэх аятай таатай нөхцөл байдал үүссэн. Бидэнд ололт амжилт байна.

Гэтэл үүний хажуугаар дутагдал бас гарлаа. Эрдэнэт хүний амь нас эрсэдлээ. Тэр тусмаа Монгол Улсын төрд ажилаж байгаа төрийн албан хаагч нар, яамны удирдах түвшинд ажиллаж байгаа хүмүүс архидан согтуурч биенийхээ амь насыг хөнөөсөн явдал үнэхээр харамсалтай зүйл болж байна. Энэ бүхний төлөө дахин уучлал хүсч байна. Сахилга хариуцлагыг шат шатандаа бэхжүүлэх ёстой гэдгийг энэ явдал маш тод харууллаа. Цаашдаа энэ асуудалд ихээхэн анхаарч, хүчин чармайлт гаргаж ажиллах ёстойг дахин дахин мэдэрлээ.

Тиймээс зам тээвэр, Хөгжлийн яамыг удирдаж байгаа удирдах түвшний сайд, дэд сайд, төрийн нарийн бичгийн дарга, холбогдох дарга нарыг өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар үүрэгт ажлаас нь чөлөөлж байна. Зам тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэ, дэд сайд Б.Цогтгэрэл, төрийн нарийн бичгийн дарга Ж.Бат-Эрдэнэ болон энэ яамыг удирдаж байгаа газрын дарга нарт ёсзүйн хариуцлага тооцож, ажлын алдаа дутагдал гаргасан үндэслэлээр үүрэгт ажлаас нь чөлөөлж байна. Парламентаар энэ асуудлыг эцэслэн шийдтэл Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин Зам тээвэр, хөгжлийн сайдыг түр орлон гүйцэтгэх болно.

Энэ гурван хүн ажлын алдаа дутагдлаа ухамсарлаж үүрэгт ажлаа өгөх хүсэлтээ гаргасаныг зориуд тэмдэглэн хэлэхийг хүсч байна. Монголын төр шударга байх ёстой. Сахилга хариуцлага, дэг журмыг чангатгах ёстой. Ард иргэд маань үүнийг хүсч хүлээж, Монголын төрөөс шаардаж байгаа. Энэ шаардлагад нийцүүлж ажиллах үүрэгтэй, ёстой гэж үзэж байгаа учраас өнөөдрийн шийдвэрийг албан ёсоор гаргаж байгаагаа нийт ард иргэддээ мэдэгдэж байна. Цаашдаа бид ажлаа сайжруулж, алдаа дутагдалдаа дүгнэлт хийж, төрийн албыг төрийн алба шиг, хууль дүрэм хэрэгждэг байдлаар төлөвшүүлэх ёстой гэж үзэж байгаа. Монголын ард түмнээсээ чин сэтгэлээсээ уучлал хүсч байна. Цаашид алдаа дутагдлаа засч сайжруулж ажиллах болно гэдгээ та бүхэндээ илтгэе” гэв.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Д.Сарангэрэл: Хоёр хүний биеийн байдал хүнд байна

Дорноговь аймгийн Цомог-Айраг өртөөний орчимд гарсан галт тэрэгний осолтой холбоотой Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл мэдээлэл өглөө.

Улаанбаатараас Сайншандын чиглэлд явж байсан суудлын 286 дугаар галт тэргэнд зорчиж байсан 329 хүнд Дорноговь аймгийн Эрүүл мэндийн төв, Даланжаргалант, Айраг сумын Төмөр замын эмнэлгийн 37 эмчийн бүрэлдэхүүнтэй баг газар дээр нь шуурхай ажилласан бөгөөд есөн хүнд яаралтай тусламж үзүүлэх шаардлагатай хэмээн үзсэн байна.

Хоёр хүнийг тархины доргилттой хэмээн үзэж, Айраг сумын эмнэлэгт хяналтанд авч, хэвтүүлсэн бол нэг жирэмсэн эмэгтэйг үзэж, биеийн байдал тогтвортой байсан тул мөн хяналтанд аваад гаргажээ. Түүнчлэн 120 хүнийг Говьсүмбэр аймгийн Эрүүл мэндийн төвд авчирч, нарийвчилсан үзлэг, шинжилгээ хийгээд хоёр хүнийг үлдээсэн байна.

“Хоёр хүний биеийн байдал хүнд байна. 48 настай эмэгтэй, хавирганы хугаралттай, уушги цоорсон байх магадлалтай гэж байсан ч шинжилгээгээр зүгээр гарсан. Гэхдээ элэгний дээд хэсэгт шингэн хуримтлагдсан гэж үзсэн учраас ГССҮТ-өөс мэс заслын баг ирж байгаа. Хагалгаанд орох шаардлагатай болох байх. Нөгөө 54 настай эмэгтэйн хувьд толгой дээр нь юм унасан. Тархины гэмтэлтэй гэж үзэж байгаа тул ГССҮТ рүү тээвэрлээд явж байна” хэмээн Д.Сарангэрэл сайд мэдээллээ. Гэмтсэн есөн хүний нь гурав нь хүүхэд юм байна.

Үерийн гамшгийн нөхцөлд улс даяар эрүүл мэндийн бүх байгууллагыг бэлэн байдалд ажиллах үүрэг чиглэл өгсөн байсан тул 329 хүнд эрүүл мэндийн тусламж үзүүлэхэд эмнэлгийн болон эмч, эм, тарианы ямар нэгэн дутагдал гараагүй болохыг тэрбээр нэмж хэллээ.

Categories
мэдээ

Хавдраас сэргийлэх алхмууд

Нийгмийн Эрүүл Мэндийн Үндэсний Төвөөс гаргасан хавдраас сэргийлэх энгийн алхмуудын талаар зөвлөмжийг хүргэж байна.

1. Тамхинаас татгалзах

Тамхинаас татгалзах эсвэл тамхи татахаа болихоор шийдвэрлэх нь таны өөрийн эррүл мэндийнхээ төлөө хийж байгаа хамгийн ёухал шийдвэрүүдийн нэг юм.

Та өөрөө тамхи татдаггүй ч гэсэн тамхи татдаг хүмүүсийн ойр орчимд байх нь уушигны хорт хавдараар өвчлөх эрсдлийг нэмэгдүүлдэг аж.

2. Эрүүл хоол хүнс хэрэглэх

Тослог ихтэй, хуурсан, шарсан, давсалсан хүнсийг хязгаарлаж ургамлын гаралтай хоол хүнс хэрэглэх нь чухал. Өдөрт тав эсвэл түүнээс дээш олон төрлийн жимс, хүнсний ногоо идэх нь эрүүл мэндэд ашигтай байна.

3. Идэвхитэй хөдөлгөөнтэй байж, хэвийн жингээ хадгалах

Өдөрт 30 минут эсвэл түүнээс дээш хугацаагаар, биеийн тамираар хичээллэх, хурдан алхах зэргээр идэвхитэй хөдөлгөөн хийх нь хорт хавдрын эрсдлийг бууруулна.

4. Дархлаажуулалтанд хамрагдах

Хепатит В вирус нь элэгний хорт хавдар үүсэх эрсдийг бий болгодог. Нярай хүүхэд бүрийг амаржих газарт байхад нь элэгний В вирусын халдварын эсрэг вазцинжуулалтанд хамруулах хэрэгтэй.

Мөн хүний папиллома вирус /HPV/ нь умайн хүзүүний хорт хавдар үүсгэдэг бэлгийн халдварладаг вирус юм. HPV вирусээс болж үүсдэг хорт хавдраас сэргийлэх вакцин байдаг. үүнд 10-14 насны охидыг хамруулснаар ируудүйд умайн хүзүүний хорт хавдраас тэднийг хамгаална.

5. Эрсдэлтэй байдал гаргахаас зайлсхийх

HPV вирус нь умайн хүзүүний хорт хавдрын гол шалтгаан болдог бөгөөд олон бнлгийн хавьтагчтай байвал төдий хэмжээгээр HPV вирусын халдвар авах магадлалтай.

Түүнчлэн хепатит В ба С вирусын шалтгаант элэгний архаг үрэвслүүд нь элэгний хорт хавдартай болох эрсдлийг нэмэгдүүлдэг. В ба С вирусын халдвар нь уг вирусын халдвартай хүнтэй бэлгийн хавьталд орох эсвэл халдвартай хүн хэрэглэсэн ариутгаагүй бгаж, зүү тариураар дамжин халдварладаг.

6. Өөрийгөө нарнаас хамгаалах

Хэт нарны ягаан туяаны тусах оргил цаг нь 10:00-16:00 цагийн хооронд байдаг. Энэ хугацаанд нарнаас аль болох зайлсхийж өөрийгөө хамгаалах хэрэгтэй.

7. Үзлэг шинжилгээнд тогтмол хамрагдаарай.