Categories
мэдээ нийгэм

Нүдний дасгалыг хийж хэвшсэнээр хараагаа сайжруулах боломжтой

Нүд ядарсан үед хийх дасгал

Нүдээ аль болох хүчтэй аниад хүзүү, нүүр, толгойныхоо булчингуудыг чангал. Амьсгалаа 2-3 секунд бариад, амьсгалаа хүчтэй хурдан гаргахдаанүдээ нээнэ. (5 удаа )

Нүдээ аниад нүдний ухархайн дээд ба доод хэсгийн хамраас чамархай руу гэсэн чиглэлээр илнэ.

Нүдээ аниад хөмсгөө суллана. Нүдээ зүүнээс баруун, баруунаас зүүн тийш эргэлдүүлнэ. (10 удаа)

Нүднээсээ20-30 см зайнд эрхий хуруугаа аваачаад хоёр нүдээрээхурууныхаа үзүүрийг нь 3-5 секунд ширтэнэ. Дараа нэг нүдээ 3-5 секунд аниад, дараа нь хоёр нүдээрээ ширтэнэ, дараа нь нөгөө нүдээ анина. (10-12 удаа)

Хуруугаараа чамархайн орчим зөөлөн дараад10 удаа хурдан анивчина. Нүдээ аниад 2-3 удаа гүнзгий амьсгаа авч амар. (3 удаа)

Өдөр бүр хийж хэвших дасгал

Санаа сэтгэлээ тайван болгосны дараа нүдээ хагас аниад нар зөв баруун, дээш доош аажуухан эргэлдүүлнэ. Дараа нь нүдээ огцом нээж дээрх хөдөлгөөнийгдавтаж хийнэ. Тус бүрийг 10 удаа хийснээрээ нүдний ядаргаа арилах, хараа сайжрахаас гадна толгой эргэх, нүд эрээлжлэх болон нүдний элдэв өвчнөөссэргийлж чадна.

Хараа сайжруулах цогц дасгалууд

Компьютерийн өмнө урд удаан суух нь хүний нүдний хараа муудах нэг шалтгаан болдог. Иймд нүдээ хамгаалж, хараа муудахаас сэргийлдэг, хараа тогтоодог дасгалуудыг байнга хийж сурах нь хамгийн ухаалаг, зохистой зөв шийдэл болно. Дасгалуудаас өөрт хамгийн эвтэй, тохиромжтойг нь сонгоод хийгээрэй. Дасгалуудыг өдөрт хоёроос цөөнгүй удаа хийнэ. Хослуулж хийвэл бүр ч сайн. Дасгал хийхэд ердөө таван минут л хангалттай

Хараа сайжруулах :

Нүдийг баруун, зүүн, дээш, доош нь хөдөлгөнө. Нүдээ нар зөв болон нар буруу эргэлдүүлнэ. Нүдээ хурдан, эрчимтэй анивчина. Зүүн доод булан руугаа хараад шууд дээшээ эгцлэн харна. Дараа нь нөгөө талдаа давтана. Нүдээ хооронд нь ойртуулна. Ойр ойрхон анивчих. Цонхон дээр жижиг зураас эсвэл жижигхэн цаас нааж харахгэх мэтхамгийн ойр байгаа зүйлийг ширтээд дараа нь харцаа алсадбайгаа зүйлс, уул гэх мэт рүү шилжүүлнэ. Нэг дасгалыг 6-аас доошгүй удаа давтана.

Холын xapaa муудахаас сэргийлэх:

Сандлынхаа түшлэгийг налан хойшлохдоо амьсгаагаа аваад дараа урагш тонгойхдоо амьсгаагаа гаргана. Сандлынхаа түшлэгийг налаад нүдээ чанга аниад дараа нь нээнэ. Гараа ташаандаа аваад толгойгоо баруун тийш эргүүлээд баруун тохойгоо харна. Дараа нь зүүн талдаа давтана. Дээш хараад нүдээ нар зөв болон буруу эргэлдүүлнэ. Гараа урагш сунгаад хурууныхаа үзүүрийг харна. Гараа дээш өргөхдөө амьсгаа аваад толгойгоо өргөлгүйгээр хурууны хөдөлгөөнийг дагуулан харсан хэвээрээ гараа буулгажамьсгаагаа гаргана. Энэ цогц дасгалыг компьютерийн ард 40-50 минут ажилласны дараа тогтмол хийж байх нь сайн.

Нүд ядарсан үед хийх:

Нүдээ аль болох хүчтэй аниад хүзүү, толгойныхоо булчингуудыг чангалж2-3 секунд бариад нүдээ нээнэ. Таван удаа давтана. Нүдээ аниад нүдний ухархайн дээд ба доод хэсгийн хамраас чамархай руу гэсэн чиглэлээр илнэ. Нүдээ аниад хөмсгөө суллана. Нүдээ зүүнээс баруун, баруунаас зүүн тийш эргэлдүүл. 10 удаа давт. Эрхий хуруугаа нүднээс 20-30 см зайнд аваачаад хоёр нүдээрээ үзүүрийг нь 3-5 секунд ширтэнэ. Дараа нэг нүдээ 3-5 секунд аниад, дараа нь ахиад хоёр нүдээрээ ширтэнэ, дараа нь нөгөө нүдээ анина. 10-12 удаа давт. Хуруугаараа чамархайн орчим зөөлөн дараад 10 удаа дараалан анивчина. Нүдээ аниад 2-3 удаа гүнзгий амьсгаа авч амар. 3 удаа давтана.

Нүдний массаж:

Нүдээ аниад долоовор болон дунд хуруугаараа наймын тоо хэлбэртэй хөдөлгөөнөөр иллэг хийх нь нүдний цусны эргэлт, мэдрэлд сайн нөлөө үзүүлдэг. Ухархайн доод хэсэгт хөдөлгөөн нь хамар луу чиглэсэн, дээд хэсэгт нь хөмсөгний дээгүүр. Дасгалыг 8-16 удаа давтана.

Categories
мэдээ нийгэм

Унтаахай хатан буюу аз жаргалын цэцгийг гэртээ тариарай

Нил цэцэг

ЗӨВЛӨГӨӨ: Гэрт тань аз жаргал авчрах цэцэгс

Нил цэцэг нь гэрэл их шаарддаг. Энэ нь мөнхийн хайрын бэлгэдэл бөгөөд гэр бүлийг хэрүүлгүй тайван амгалан амьдрахад тусалдаг.

Мирт

ЗӨВЛӨГӨӨ: Гэрт тань аз жаргал авчрах цэцэгс

Мөнхийн ногоон навчтай энэхүү ургамал нь цав цагаахан цэцэгтэй. Үзэсгэлэнтэйгээс гадна түүнд анагаах бодис бий. Гэрлэлтийг бат бөх байлгах бөгөөд гэр бүлд аз жаргал авчирдаг. Зарим оронд хосуудын хуримаар энэхүү цэцгийг бэлэглэдэг аж.

Годонхой буюу эрчүүдийн цэцэг

ЗӨВЛӨГӨӨ: Гэрт тань аз жаргал авчрах цэцэгс

Нарны гэрэлд тун дургүй бөгөөд байнга усаар шүршүүлэх дуртай. Энэ цэцэг нь эрчүүдэд хүч чадал өгдөг бөгөөд эр хүний ноён нурууг бэлгэддэг учраас эрчүүдийн цэцэг, эрчүүдийн аз жаргалын цэцэг хэмээн нэрлэдэг байна.

Унтаахай хатан буюу аз жаргалын цэцэг

ЗӨВЛӨГӨӨ: Гэрт тань аз жаргал авчрах цэцэгс

Та үнэхээр сайхан хайртайгаа учрахыг, хайртай хүнтэйгээ аз жаргалтай амьдрахыг хүсч байгаа бол Унтаахай хатан буюу аз жаргалын цэцгийг гэртээ тариарай.

Аихризон буюу дурлалын мод

ЗӨВЛӨГӨӨ: Гэрт тань аз жаргал авчрах цэцэгс

Тасалгааны нөхцөлд энэ цэцэг 30 см хүртэл ургана. Навчнууд нь жижиг бөгөөд зүрхэн хэлбэртэй. Аихризон буюу дурлалын мод нь мэдээж хайр дурлалыг бэлгэддэг. Мөн та гэртээ Хятад сарнай, Нөмөргөнө, Ногоодой зэргийг сонгон таривал танай гэр бүл аз жаргалтай, эрүүл энх байхын үндэс болох боломжтой.

Categories
мэдээ нийгэм

С.Мишгээ: Зөрчлийн хуулийг эсэргүүцэж өлсгөлөн зарлана

Иргэн С.Мишгээ Зөрчлийн тухай хуулийг эсэргүүцэж өлсгөлөн зарлахаар болсон тухай мэдээлэл хийлээ. Тэрээр намрын чуулган эхлэх өдөр өлсгөлөн зарлах аж. Зөрчлийн тухай хууль нь амьдралд нийцэхгүй байгаагаас цагдаа, иргэний хооронд байнга мөргөлдөөн гарч байгаа тул ийм шийдвэрт хүрсэн гэлээ.

Тэрээр хэлэхдээ “Би өлсгөлөн зарлахдаа Монгол Улсын Жагсаал цуглааны журамд захирагдаж хийнэ. Би худалдаа эрхэлдэг учраас энэ талаар гаргасан хуулийг эсэргүүцэж байгаа юм. Жишээ нь Зөрчлийн тухай хуульд татвараа төлөөгүй бол 1.5 саяар торгодог. Ядаж 200-аас нэг сая болгож болоогүй юм уу. Мөн зөвшөөрөлтэй худалдаа хийх газар зөвшөөрөлгүй худалдаа наймаа хийвэл 50 мянгаар торгоно. Үүнийг ч мөн адил 10-50 мянга төгрөгөөр торгоно гэсэн заалт оруулах байсан. Би Зөрчлийн хуулийг тэр чигээр нь эсэргүүцээгүй. Тийм учраас УИХ-ын эрхэм гишүүдээ ард иргэдийнхээ амьдралд ойрхууль батлаач ээ.Үүнээс чинь болоод цагдаа, иргэний хооронд байнга мөргөлдөөн гарч байна. Иймээс би цагдаагийн байгууллагын нийт албан хаагчдаас хувиасаа болон жижиг худалдаа эрхлэгч иргэдийн өмнөөс уучлалт хүсч байна. Энэ бол бялдуучлал биш. Дараагийн нэг эмзэглэж байгаа зүйл бол зургадугаар сарын 28-нд надад Зөрчлийн хэрэг үүсгээд намайг үзэл бодлоо илэрхийлсний төлөө өчигдөр шүүхээр оруулсан. Үүнийгээ 40 гаруй хоногийн хугацаанд мэдүүлээгүй хэр нь Баянзүрх дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтсийн үүднээс намайг гавласан. Би гэр бүлдээ хэлэх гэтэл “Та шүүх дээр очоод ярь” гэсэн. Зөрчилд холбогдсон этгээд ар гэртээ мэдэгдэх ёстой.Гэтэл намайг хүн гэж тоогоогүй. Мөн ажлаа хийж байгаа цагдаагийн албан хаагч нар хувийн характераар ханддаг. Ийм муухай Зөрчлийн хууль үйлчлээд байна” гэв.

С.ОЮУНЖАРГАЛ

Categories
мэдээ нийгэм

Хөнгөлөлттэй олгодог эмийн шинэчилсэн жагсаалт

Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн зургадугаар сарын 25-ны өдрийн хуралдаанаар “Эрүүл мэндийн даатгалын сангаас үнийн хөнгөлөлт үзүүлэх зайлшгүй шаардлагатай эмийн нэр төрөл, үнийн дээд хязгаар, хөнгөлөх хэмжээ”-г шинэчлэн баталсан билээ.

Өмнө нь 817 худалдааны нэрийн эмэнд хөнгөлөлт үзүүлж байсан бол,энэхүү шинэчилсэн жагсаалтаар:

173 ерөнхий нэршлийн 650 гаруй худалдааны нэрийн эмэнд 20-80 хувь,

хүүхдийн зайлшгүй шаардлагатай 61 ерөнхий нэршлийн 170 гаруй худалдааны нэрийн эмэнд 50-80 хувийн хөнгөлөлтийг үзүүлэхээр болжээ.

Шинэчилсэн жагсаалтыг хүргэж байна.

Categories
мэдээ нийгэм

Манай улс махны экспортоос чамлахааргүй ашиг олжээ

УИХ-ын тогтоолоор баталсан “Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-т: “Хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн өрсөлдөх чадварыг дээшлүүлж, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн экспортлох боломжийг бүрдүүлнэ”, Засгийн газрын тогтоолоор баталсан “Гурван тулгуурт хөгжлийн бодлого”-д: “Хөдөө аж ахуйн боловсруулах үйлдвэрлэлийг олон улсын стандартад нийцүүлэн хөгжүүлж, хүнс экспортлогч орон болох” зорилт тавьсан. Мөн Засгийн газрын 2016 оны 212 дугаар тогтоолоор “Мах, сүүний анхдугаар аян”-ыг орон даяар өрнүүлж, махны экспортыг нэмэгдүүлж, 2020 он гэхэд жилд 100 мянган тоннд хүргэхийг зорьж буй. Тэгвэл эдгээр бодлого, зорилт, арга хэмжээний үр дүнд махны экспортын хэмжээ нэмэгдэж байгаа талаар таатай мэдээллийг хүргэе.

Манай улс 2017-2018 онд 27,9 мян.тонн үхрийн мах, 43,6 мян.тонн адууны мах экспортлохоор тогтоож, хонь, ямааны маханд экспортын хэмжээ, хязгаар тогтоохгүй байхаар шийдвэрлэсэн. Энэ хүрээнд 2018 оны эхний зургаан сарын байдлаар 9557.6 тонн дулааны аргаар боловсруулсан мах, 8868.5 тонн адууны мах, 775.6 тонн хонины болон ямааны мах, 620 тонн үхрийн мах, 498.4 тонн дайвар бүтээгдэхүүн нийт 20320.1 тонн мах, махан бүтээгдэхүүн экспортолж, 44,9 сая ам.доллар буюу 110,6 тэрбум төгрөгийн орлого олсон болохыг Гаалийн ерөнхий газраас мэдээлж байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад мах, махан бүтээгдэхүүний экспортын хэмжээ 2,8 дахин нэмэгдсэн үзүүлэлт юм.

Экспортын хэмжээ нэмэгдсэн байдлыг өмнөх оны мөн үетэй харьцуулж, махны төрөл тус бүрээр авч үзвэл, 2018 оны 6 дугаар сарын байдлаар адууны махны экспорт 1.5 дахин их, хонины болон ямааны мах 4.3 дахин их, дулааны аргаар боловсруулсан мах, махан бүтээгдэхүүн 8.1 дахин их тус тус нэмэгджээ. Одоогийн байдлаар мах, махан бүтээгдэхүүн экспортлох зөвшөөрөлтэй 30 гаруй аж ахуйн нэгж байгаа бөгөөд сүүлийн үед дулааны аргаар боловсруулсан мах, махан бүтээгдэхүүний экспорт нэмэгдэх төлөвтэй байна.

Categories
мэдээ улс-төр

Л.Энхболд: “Эрдэнэс Таван толгой” компаниас 268 мянган тонн нүүрс хулгайлсан аж ахуй нэгжийн нэрийг удахгүй зарлана

УИХ-ын гишүүн Л.Энхболдтой ярилцлаа.


-МАН бага хурлаа хийж, УИХ-ын 42 дугаар тойрогт оролцох шийдвэрээ гаргасан. Нэр дэвшигчийн нэр хэдийд тодорхой болох вэ?

-МАН бага хурлаараа Хэнтий аймагт явагдах УИХ-ын нөхөн сонгуульд оролцох эсэх асуудлаа шийдлээ. Дараагийн бага хурлаараа 42 дугаар тойрогт хэнийг нэр дэвшүүлэхээ шийднэ.

-Хаврын чуулган завсарласнаас хойш багагүй хугацаа өнгөрсөн байна. Та энэ хооронд юу хийж амжуулав. Тойрогтоо очив уу?

-Гадаадад томилолттой байлаа. Тойрогтоо ямартаа ч ажиллаж байна. Цаг сайхан болсонтой холбоотойгоор малчдын сэтгэл тэнэгэр байгаа нь анзаарагдлаа. Мөн сүүлийн үед улс төрийн нөхцөл байдлаас болоод төв рүүгээ дуудагдаж байгаа.

-Өмнөговь аймагт үер ус ихтэй байгаа. Үүнээс болоод замын эвдрэл гэмтэл их байх шиг байна?

-Үер ус ихтэй байгаагаас шалтгаалж баруун, зүүн тийшээ явдаг хатуу хучилтын замуудад жаахан саатал бий болж байна. Баруун талын чиглэлийн нэг км хэртэй газар эвдрэл гэмтэл ихтэй, ослын байдалтай болчихсон. Мөн Гашуунсухайт орох 260-аад км зам багагүй эвдрэлтэй болчихлоо. Хэдийгээр бороо хур хүсч байсан ч гэлээ хэт их үер ус гамшиг авчирч байна. Үүссэн нөхцөл байдлыг шийдвэрлэхээр манай холбогдох байгууллага, компани, аж ахуйн нэгжүүд ажиллаж байна.

-Гашуунсухайт чиглэлийн зам эвдэрч гэмтснээс үүдэн нүүрс тээвэрлэлт төдийгүй жолоочдын хувьд ч байдал хүндхэн байгаа. үүнд ямар арга хэмжээ авч байгаа бол?

-Замын эвдрэл гэмтлээс үүдэн Гашуунсухайт чиглэлийн 120, 191 дүгээр км-ийн замууд дээр эвдрэл гэмтлүүд ихээхэн гарсан. 120 км-ийн зам дээр нүүрс тээвэрлэлтийн 700 гаруй машинуудыг зогсоосон. Одоогоор машинуудыг гаргаад дуусаж байна. эдгээр машинуудын зарим нь энэ хэсэгт тав, зургаа хоночихсон байсан. Ямартай ч тухайн зам тээврийн компани болон Авто тээврийн үндэсний төвийнхөн нийлж хоол хүнс, унд усаар хангах арга хэмжээг яаралтай авсан. Цаашдаа хатуу хучилттай замуудад засвар хийж, шинэчлэхээс өөр арга байхгүй. Тиймээс одоогоор түр өнгөрүүлэх, нэвтрэн гарах, шороон замын асуудлыг цэгцлээд ажиллаж байна.

-Хаврын чуулганаар Таван толгой төслийг эргэлтэд оруулах тогтоолын төслийг баталсан. Таны хувьд ямар байр суурьтай байгаа вэ?

-МАН 2016 оны сонгуулиар томоохон төсөл хөтөлбөрүүдийг хөдөлгөж, эрчимжүүлэх хэрэгтэй энэ нь Монголын эдийн засгийг эрүүлжүүлэх томоохон гарц гэж харж байсан. Энэ ч утгаараа энэ томоохон төслүүд хөдлөх учиртай. Бид ч ингэж шаардаж байгаа. Хаврын чуулганаар амжиж Эрдэнэс Таван толгойн ажлыг эрчимжүүлэх, эдийн засгийн үр өгөөжийг сайжруулах асуудлыг шийдвэрлэлээ. Олон улсын хөрөнгийн зах зээл дээр Таван толгойн 30 хувьд IPO босгохоор болж байна. Ингэж байж эргэлтийн хөрөнгөтэй болох юм. Өнөөдрийн үйл ажиллагаа нь хэвийн явж байна. Гэхдээ дагасан томоохон төсөл хөтөлбөрүүд хэрэгжих ёстой. Станц, төмөр зам, хатуу хучилттай зам ч баригдах ёстой. Мөн томоохон төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхийн тулд баяжуулах үйлдвэр барих ч гэдэг юмуу олон асуудлууд хэрэгжүүлээд явах юм бол эдийн засгийн үр өгөөж сайтай, манай улсад ашигтай байна гэж үзэж байгаа. Тиймдээ ч IPO босгох асуудлыг дэмжиж байгаа.

-УИХ-ын нэгдсэн чуулганаар Таван толгой төслийг эргэлтэд оруулах тухай ярьж байх үед сөрөг хүчний зүгээс Эрдэнэс Монгол компанийн тодорхой хувийг хяналтын багц болгох нь зүйтэй гэх саналыг гаргасан. Үүнд таны байр суурь ямар байсан бэ?

-Монгол Улсын Ерөнхий-лөгчөөс санал оруулж ирсэн асуудал л даа. Энэ асуудалд нухацтай хандахгүй бол болохгүй. Тиймдээ ч хойшилсон. Нэгдүгээрт, тооцоологдоогүй гэнэт орж ирсэн. Тооцоо судалгаа нь ямар байгаа эсэх, бодит амьдрал дээр хэрэгжих үү, үгүй гээд олон асуудал бий. “Эрдэнэс Монгол” компани дан ганц Эрдэнэс Таван толгойн хувьцааг эзэмшдэггүй. Багануур, Шивээ Овоо, Оюу толгой гээд олон компани, аж ахуй нэгжүүдийн хувьцааг эзэмшдэг. Тиймээс энэ асуудалд цэгцтэй, эдийн засгийн зөв тооцоололтой, төлөвлөгөөтэй байж ард иргэдэд өмчлүүлэх эсэх асуудлаа шийдэх нь зөв. Шууд улс төрийн өнцгөөсөө харж асуудлыг шийднэ гэдэг боломжгүй.

60 тэрбум-ын гэх хэрэгтэй холбоотойгоор МАН-ын зарим гишүүд ээлжит бус чуулган зарлах хүсэлт гаргасан. Таны хувьд уг асуудлаар нээлттэй сонсгол зарлана гэхэд дэмжиж гарын үсэгээ зурсан байсан. Тэгэхээр ээлжит бус чуулган зарлахыг ч мөн адил дэмжиж байгаа гэж ойлгож болох уу?

-Уг асуудлаар нээлттэй сонсгол зарлана гэхэд 19 гишүүн гарын үсэг зурсан. Миний бие ч гарын үсэг зурсан. Учир нь “60 тэрбум”-ын асуудлыг шийдвэрлэж, нэг талд нь гаргахгүй бол болохгүй. Улс төрийн том хүчний хувьд сонгуульд олон орно. Энэ бүрт байнгын дагаж явдаг нэг сүүлтэй байж болохгүй. Тиймээс цэгцлэх ёстой. Мөн уг асуудал босохоос хэдхэн хоногийн өмнө Эрдэнэтийн томоохон томилгоонууд явагдаж эхэлсэн. Үүнийг дагаад намын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалангийн эсрэг “Хоёр дахь 60 тэрбумынхан гарч ирлээ” гэдэг хар пиарыг хийж эхэлсэн. Энэ утгаараа хар пиар МАН-ыг байнга дагаатай явах нь гэдэг өнцгөөс харж нээлттэй сонсгол хийж нэг талд нь гаргах ёстой гэж үзсэн. Харамсалтай нь нээлттэй сонсгол хийсэнгүй. Гишүүдийн тоо нэмэгдсээр өнөөдөр 26-д хүрчихлээ. Ээлжит бус чуулган зарлах асуудлыг УИХ-ын даргад барьчихсан байна. Хуулиараа нийт гишүүдийн 1/3 нь ээлжит бус чуулган зарлахыг зөвшөөрсөн тохиолдолд хуралдуулах ёстой. Тиймдээ ч ээлжит бус чуулган зарлаж хуралдуулаад асуудлаа цэгцлээд явах ёстой л гэж хүлээж байна.

-УИХ-ын даргыг унагах улс төр яваад байна уу гэх хардлага байна. Та юу гэж харж байна вэ?

-Хэн нэгнийг унагах улс төр гэх үүднээс харахгүй байна. Ер нь бол улс төрийн нам, хүчин өөрөө эмх цэгцтэй, шударга, зарчимтай, цэвэр, ил тод явах учиртай. Цэвэр явах ёстой гэдэг үүднээс 60 тэрбум ч юмуу, аливаа дагасан том асуудлаас цэвэрлэгдэх шаардлагатай. Нөгөө талаас бид нийгэмд шударга ёсыг бий болгоно гэж олон ч удаа зарлаж, хашхирсан. Хоёр жил гаруй хашхирлаа. Олон асуудлууд шийдвэрлэгдээгүй байж байна. Эрдэнэтийн 49 хувийг хууль бусаар авсан. Би ажлын хэсэгт нь байсан учир мэдэж байна. Бондууд болоод Монголбанкны 14 их наяд төгрөг хэвлэсэн гэх асуудлууд байна. Энэ мэт Монгол Улсын эдийн засгийг хямралд оруулсан хууль тогтоомж зөрчсөн асуудлуудыг шийдвэрлээд явахгүй бол манай улсад шударга ёс гэж байхгүй болно. Дээрээс нь МАН энэ нэрийг зүүгээд явах юм бол цаашдаа ард түмэнд хүндлэгдэхгүй. Намаар дагаж төрийн эрхийг барина гэсэн Үндсэн хуульд заасан эрхийг хэрэгжүүлж чадахгүй нөхцөл байдалд хүрнэ. Хүмүүс намыг үзэн ядаж байна. Бид Үндсэн хуулиа өөрчлөөд намаар дамжиж төрийн эрхийг бариулахыг болиулчих хэрэгтэй.

Тэгэхээр өнөөдөр нэгэнтээ Үндсэн хуулиар заасан энэ эрх нь байгаа учраас үүнийг хэрэгжүүлэхийн тулд үүргээ биелүүлж, нэрээ цэвэр авч явах ёстой юм.

-Та “Эрдэнэс Таван толгой компанийн лицензтэй талбайгаас 268 мянган тонн буюу 20 орчим сая ам.долларын өртөг бүхий нүүрс алга болсон талаар мэдээллэж байсан. Мөн энэ асуудлыг АТГ-т шалгуулахаар хандсан. Нүүрсийг хулгайлсан гэх этгээдийг олж тогтоосон болов уу?

-“Эрдэнэс Таван толгой” компанийн лицензтэй талбайгаас 268 мянган тонн нүүрс алга болсон талаар би зарласан. Нүүрсний хулгайтай холбоотой асуудал одоо цэгцэрч байгаа. Би хашхирч, исгэрч, шоуддаг хүн биш. Асуудал байвал нэг мөр гаргаж тавих ёстой. Хууль хяналтын байгууллагад хандаж шийдвэрлүүлэх шаардлагатай. Би энэ л үүргээ биелүүлсэн. Би энэ асуудлыг хоёр өнцгөөс л харж ярьж байгаа. Монголын ард түмний өмчөөс нэг ч төгрөг алга болох ёсгүй. Үүнийгээ би хэрэгжүүлнэ. Мөн Өмнөговь аймгийн ард түмний өмч болох орон нутгийн Таван толгой өрөнд орох ёсгүй. Хоёр Таван толгойн хооронд гэрээ байгуулсан. Тэр гэрээнд 268 мянган тонн нүүрсийг манайх авчээ, үүнийг бид төлнө гээд гэрээ байгуулчихсан байгаа. Үүнийг би хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ хэлсэн. Хэн авсан нь тогтоогдоогүй байхад хоёр захирал энэ асуудлыг шийдэж болохгүй. Тийм учраас энэ асуудлыг шийдэхийн тулд хууль хяналтын байгууллагуудад хандсан. Одоо энэ хэргийг шалгаад дуусаж байгаа. Өнөөдрийн байдлаар Мэргэжлийн хяналтын газар 340 орчим тонн нүүрсний асуудлыг гаргаад ирчихсэн байгаа. Ямар аж ахуйн нэгж авсан нь ч бас тодорхой болж байх шиг байна. Мөн орон нутгийн Таван толгойг өргүй болгосон. Өр төлөх ч ёсгүй. Гэрээ хийсэн хариуцлагатай этгээдүүд гэрээгээ цуцлах ёстой. Өмнөговийн ард түмнийг хамгаалж авч үлдлээ. Нөгөө талдаа Монголын ард түмнээс хулгай хийсэн өмчийн эзнийг тогтоож байна. Миний үүрэг энэ л байна. Бусдаар энэ асуудлаар попроод, улс төр хийгээд байх шаардлага байхгүй.

268 мянган тонн нүүрс хулгайлсан эзэн тодорхой болсон гэлээ. Нэрийг нь зарлаж болох уу?

-Төрийн байгууллагууд нэр усыг нь гаргачихсан. Одоо хууль хяналтын байгууллагууд эцэслэнэ. Тэр болтол хэн нэгний нэрийг зарламааргүй байна. Гэхдээ төрийн байгууллагуудын актуудыг эцэслэсний дараа би нэрийг нь ил тод зарлана. Улстөрд орж ирсэн шинэ тутам гишүүд баримтан дээр тулгуурлаж ярих хэрэгтэй, попрохгүй л гээд байгаа шүү дээ. Зарчмын хувьд цаасан дээр гарсан тамга тэмдэгтэй, гарын үсэгтэй зүйлийг л би олон нийтэд хүргэж, үүргээ биелүүлнэ.

-Намрын чуулганаар ямар төслүүд дээр ажиллахаар зэхэж байгаа бол?

-Намрын чуулганаар хувь гишүүний зүгээс хэд хэдэн хуулийн төслийг бэлтгэж, хэлэлцүүлгийн шатандаа явж байна. Нэгдүгээрт, газрын хэвлийн усыг ашиглах эсэх асуудал дээр хуулийн төсөл хийгээд явж байна. Би говиос сонгогдсон гишүүн. Говь нутагт ус хамгийн их хомсдолтой байгаа. Говиос ус хэрэглэж, том төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлнэ гэдэг боломжгүй. Иймд хангай нутгаас ус татах томоохон төсөл хөтөлбөрүүдээ хэрэгжүүлэх хэрэгтэй. Энэ үүднээс уг хуулийн төсөл дээр ажиллаж байгаа. Хоёрдугаарт, хайгуулын лицензтэй холбоотой хуулийн төсөл юм. Лицензний наймаа гэж их яригддаг. Цүнхэндээ цаас хийж аваачаад л их үнээр зардаг байдал бий болоод байгаа. Энэ нь ард иргэдийг их бухимдуулж байгаа учир хайгуулын лицензийн асуудлыг хязгаарлах, цаашлаад өгөхгүй байх зэрэг асуудлуудыг тусгахаар судалж байна. Ямар ч байсан үүнийг бид хязгаарлаж, цэг тавьж, хариуцлагыг нь өндөржүүлэх ёстой. Мөн Ашигт малтмалын хуулин дээр өөрчлөлт оруулах хэрэгтэй байна. Нийгмийн хариуцлагыг бий болгох ёстой юм. Уурхайг ашиглаж байх явцдаа нөхөн сэргээлт хийх, тухайн нутаг дэвсгэрт ажиллаж амьдарч байгаа ард иргэдийн нийгмийн асуудлыг шийдэх зэргийг хуулиар зохицуулж өгөх шаардлагатай байна. Тэгэхгүй бол ард иргэд бослого гаргасаар л байх болно. Нийгмийн асуудал нь шийдэгдэхгүй, амьдрах орчин нь сайжрахгүй байхад бухимдхаас өөр яах билээ. Ямартаа ч дээрх гурван хуулийн төслийг өргөн барихаар судалж байна.

Categories
мэдээ нийгэм

Амралтын өдрүүдэд тэгш, сондгойгоор дугаарын хязгаарлалт хийнэ

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурал болж байна. Өнөөдрийн хурлаар хичээлийн шинэ жил эхлэх гэж байгаатай холбогдуулан тээврийн хэрэгслийн дугаарын хязгаарлалтад өөрчлөлт оруулах талаар хэлэлцлээ.Хэлэлцээрээр замын хөдөлгөөнийг зохицуулах зарим шийдвэрүүдийг гаргасан байна. Үүнд зарим уулзвар дээр гэрлэн дохиог өөрчлөх, ачааны машинуудын хөдөлгөөнийг зарим газарт хязгаарлах мөн Нарантуул, Хархоринхудалдааны төвүүдийн орчмын замын хөдөлгөөнийг багасгах зорилгоор зарим ажлуудыг хийж байна. Том оврын автомашинуудыг өдрийн цагаар хөдөлгөөнийг хязгаарлана. Явган зорчигчийн хөдөлгөөн нэмэгдэхтэй холбогдуулан хайс, хашлагууд нэмж барих шаардлагатай аж.

Тээврийн хэрэгслийг энэ сарын 25, 26-ны өдрүүдэд тэгш, сондгойгоор хязгаарлаж явуулах санал гаргажээ. Харин энэ амралтын өдрүүд болох 18,19-нд дугаарын хязгаарлалт хийхгүй бөгөөд Замын цагдаагийнхан бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллаж зохицуулалт хийхээр боллоо.

Categories
мэдээ нийгэм

Өвөлжилтийн бэлтгэл ажлыг сайн хангахыг анхааруулав

Улсын Онцгой комиссын ажлын хэсэг Сэлэнгэ аймгийн Сайхан суманд ажиллаж байна. Энэ үеэр Сэлэнгэ, Дархан-Уул аймгийн Онцгой комиссыг хуралдуулан, үер усны нөхцөл байдал, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, өвөлжилтийн бэлтгэл, бэлэн байдлыг хэрхэн хангаж байгаа талаар мэдээлэл сонслоо.

Сэлэнгэ аймгийн хувьд он гарсаар аймгийн хэмжээнд нийт 72 удаагийн аюулт үзэгдэл тохиолдож, 318 сая төгрөгийн хохирол учирсан. Харин дээрх аюулт үзэгдэл ослоос иргэд, аж ахуйн нэгж, байгууллагын 1,5 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг авран хамгаалсан байна. Өнгөрсөн долдугаар сарын 17-нд Сэлэнгэ аймгийн төв, Сүхбаатар сумын нутаг дэвсгэрт хүчтэй аадар бороо орсны улмаас цахилгаан эрчим хүч, харилцаа холбоо, инженерийн шугам сүлжээ тасалдаж, олон улсын болон орон нутгийн авто зам, төмөр замын хэсэгт саатал үүсч, нийтийн орон сууц, гэр байшин үерийн усанд автжээ. Үерийн улмаас нийт 1,6 тэрбум төгрөгийн хохирол учраад байна. Тиймээс энэхүү хөрөнгийн асуудлыг шийдвэрлэж өгөх хүсэлтээ Улсын Онцгой комисст илэрхийллээ. Мөн аймгийн хэмжээнд нийт 9490 гаруй малчин өрхийн 1,6 сая мал өвөлжинө. Өнөөдрийн байдлаар аймгийн өвс тэжээлийн аюулгүй нөөцдөө 3000 боодол өвс, 1000 боодол ногоон тэжээлийг бэлтгэхээр ажиллаж байна. Харин Дархан-Уул аймгийн хувьд өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах хүрээнд Засаг даргын нөөц хөрөнгөөс нийт 11,5 сая төгрөгийг шийдвэрлэн, дэд бүтцийн болон өвс, тэжээлийн нөөц бүрдүүлэхээр ажиллаж байгаа хэмээн танилцууллаа.

Мэдээллийн дараа, Шадар сайд Ө.Энхтүвшин дээрх хоёр аймгийн удирдлагуудад, орон нутгийн эрчим хүчний үйлдвэр, нийт аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн өвлийн бэлтгэлийг сайтар хангуулж, нүүрс, түлшийг бэлтгүүлж, шаардлагатай аюулгүйн нөөцийг бүрдүүлэх, орон сууцны цэвэр бохир ус, дулааны шугам хоолой, авто замын засвар үйлчилгээг хугацаанд нь хийж дуусгах, ургац хураалтад ажиллах хүн хүч, техникийн бэлтгэл, бэлэн байдлыг хангуулан цаг агаарын гамшигт үзэгдлээс ургацаа хамгаалах, урьдчилан сэргийлэх арга хэмжээг авах, үерийн улмаас учирсан хохирлын хэмжээ, гамшгийн хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгоход зарцуулсан зардлыг нарийвчлан тогтоох үүрэг чиглэл өглөө гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Цайз зах орчмын авто замын засварын ажил удахгүй эхлэнэ

Хур бороо их орсонтой холбоотойгоор Баянзүрх дүүргийн 19 дугаар хороо, Хорооллын доторх 3 км зорчих хэсэгт их хэмжээний борооны ус тогтож, авто замын эвдрэл гарч, тээврийн хэрэгсэл зорчиход хүндрэлтэй байдал үүссэний улмаас иргэн, оршин суугчдын хүсэлтийн дагуу зам засврын ажлыг эхлүүлэхээр ажиллаж байна. Гүйцэтгэгч байгууллагаар “Экспресс зам” ХХК ажиллах юм.

Categories
мэдээ нийгэм

Япон Улсын ардын урлагийн Мүгэнжүкү хамтлаг Улаанбаатар хотод тоглолт хийнэ

Нийслэлийн Аялал жуулчлалын газрын урилгаар Япон Улсын ардын урлагийн “Мүгэнжүкү” хамтлаг 8 дугаар сарын 20-ны Даваа гаригт 17:00 цагаас Багануур дүүргийн соёлын ордонд үнэ төлбөргүй тоглолтоо толилуулах гэж байна.

Мөн 8 дугаар сарын 21-ний Мягмар гаригт 19:00 цагаас Төмөр замын соёлын ордонд нийслэлийн иргэдэд үнэ төлбөргүй тоглоно.

Мүгэнжүкү хамтлаг нь 2000 онд Нагоя хотын Нагакүтэ-д байгуулагдсан. Японы Тоохокү бүс нутаг буюу зүүн хойд нутгийн ардын дууг голлон тоглодог хамтлаг юм гэж нийслэлийн Аялал жуулчлалын газраас мэдээллээ.