Categories
мэдээ нийгэм

Г.Занданшатар: Сүүлийн арваад жил төрийн албаны сахилга бат ихээр алдагдсан

ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар өнөөдөр Засгийн газрын ээлжит хуралдааны үеэр яамдад хийсэн төрийн албаны гэнэтийн шалгалтын талаар мэдээлэл хийлээ. Тэрээр мэдээллийн эхэнд “Төрийн албанд сахилга хариуцлага, нэг журмыг чангатгах тухай Засгийн газрын тогтоол гаргасан байдаг. Яамдад өгсөн уг үүрэг даалгаврыг биелэлтийг ЗГХЭГ-аас шалгалаа. Шалгалтад 13 яам, Нийслэлийн төрийн захиргааны байгууллагууд, төрийн тусгай хамгаалалттай газрууд, агентлаг, төрийн өмчит үйлдвэрийн газруудад хийгдсэн болно.

Ер нь сүүлийн арваад жил төрийн албаны сахилга бат ихээр алдагдсан. Үүнтэй холбоотой Засгийн газраас холбогдох хууль, тогтоомжуудыг өөрчлөхөөс гадна дотоод журмуудыг шинэчилж байгаа юм. Төрийн үйлчилгээг ард түмэнд үзүүлэх үүрэг хүлээж буй дунд шатны албан хаагчид ихээхэн харилцааны асуудалтай, омгорхуу, дээрэлхүү байна гэж олон нийт шүүмжилдэг. Төрийн албан хаагчид бол ард түмэнд үйлчлэх ёстой зарц. Цаашид сар бүр аймаг, орон нутгийн төрийн албанд гэнэтийн шалгалт хийж байх, яамд агентлагуудад хариуцлагыг чангатгах ээлж дараатай ажлуудыг хийж явах болно” гэж тодотгов.

Мөн тэрээр “Бид үлгэр жишээ үзүүлэх үүднээс Төрийн ордны сахилга батыг сайжруулах чиглэлд хатуу анхаарна. Сая бид яамдад шалгалт хийж, 829 өрөөг шалгахад архи дарс гарч ирсэн тохиолдол илэрсэн. Одоо хяналтын камер ажиллуулах, иргэдийн мэдээлэлд үндэслэн шалгалт хийх асуудал дээр түлхүү анхаарна. Төрийн албыг чадавхжуулах ажлыг энэ ондоо багтаан, нэг мөр шийдэн ажиллана” гэв. Мэдээллийн үеэр сэтгүүлчдийн асуултад дараах хариултыг өглөө.

-Шалгалтын үеэр Гадаад харилцааны яамны төрийн нарийн албан өрөөндөө согтуу байсан гэх мэдээлэл үнэн үү?

-Албан өрөөндөө согтуурсан байдалтай байгаа албан хаагч илэрвэл шууд хариуцлага тооцох үүрэг өгөгдсөн байсан. Гэхдээ шалгалтаар ийм төрлийн зөрчил үүсээгүй. Архи, согтууруулах ундаа илэрсэн төрийн байгууллагуудын зүгээс ууж хэрэглээгүй, зөвхөн хадгалсан байсан. Хөдөө орон нутаг руу явуулах гэж байсан, бэлэг дурсгалын зүйл зэргээр янз бүрийн тайлбар хийсэн байна лээ.

-Төрийг байгууллагуудаас тэсэрч дэлбэрэх бодис илэрсэн үү?

-Соёл урлагийн газарт сальют, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яаманд шатахуун илэрсэн. Мэргэжлийн онцлогоос нь хамаарсан, шалгахаар ирүүлсэн бүтээгдэхүүний дээж гэсэн тайлбар өгсөн байгаа. Цаашид төрийн албаны байгууллагад тэсэрч, дэлбэрэх бодис оруулах асуудлыг хатуу хориглоно.

-Шалгалтын явцад илэрсэн зөрчлүүдэд яг ямар хариуцлага хүлээлгэх вэ?

-Өнөөдөр хүчин төгөлдөр үйлчилж буй хууль тогтоомжийн хүрээнд архи илэрсэн тохиолдолд ямар хариуцлага ногдуулах заалт илрээгүй.

-Гэнэтийн шалгалтыг хүний эрх зөрчсөн гэж дүгнэж буй албан хаагчид байсан?

-Зарим төрийн албан хаагчид бидний явуулсан гэнэтийн шалгалтыг хүний эрхэнд халдлаа гэж дүгнэсэн. Энэ нь гарч болох эрсдэлээс урьдчилан сэргийлсэн үйлдэл гэдгийг ойлгох хэрэгтэй.

Categories
мэдээ нийгэм

Азийн наадмын монголчуудын оролцож буй тэмцээний хуваарь

Өнөөдрийн манай тамирчдын хуваарийг танилцуулж байна.

БАЙТ ХАРВАА:

Эмэгтэй ганцаарчилсан компоунд төрлийн чансаа тогтоох: Б.Батдулам, Б.Мөнгөнчимэг, Э.Энхтамир
Эмэгтэй багийн компоунд төрлийн чансаа тогтоох: МОНГОЛ
Эрэгтэй ганцаарчилсан компоунд төрлийн чансаа тогтоох: Л.Алдар, Г.Сандан, Д.Энхтүвшин
Эрэгтэй багийн компоунд төрлийн чансаа тогтоох: МОНГОЛ
Холимог багийн компоунд төрлийн чансаа тогтоох: МОНГОЛ

САГСАН БӨМБӨГИЙН 3Х3 ТЭМЦЭЭН:

Эрэгтэй Монгол – Тайвань
Эмэгтэй Монгол – Япон

БОУЛИНГ:

Эмэгтэй трио буюу 3 тамирчинтай төрөл: С.Дэлгэрцэцэг, Х.Өлзийхорол, Л.Цэцэгсүрэн

Туялзуур сэлэм:

Эрэгтэй багийн епее төрөл: Монгол – Хятад

ПАРАГЛИДИНГ:

Эрэгтэй ганцаарчилсан: А.Батдаваа, Х.Ариунбат
Эрэгтэй багийн: МОНГОЛ
Эмэгтэй ганцаарчилсан: Ч.Түмэнбаяр

БУУДЛАГА:

Эмэгтэй винтов бууны 50 м-н гурван байрлалаас Ч.Нарантуяа, Г.Нандинзаяа
Эмэгтэй гар бууны 25 м-н төрөлд О.Гүндэгмаа, Ц.Мөнхзул

УСАН СЭЛЭЛТ:

Эрэгтэй 100 м-н эрвээхэй Ж.Батмөнх, Д.Эрдэнэмөнх
Эрэгтэй 100 м-н араар даллах Ж.Батмөнх, Г.Занданбал
Эрэгтэй 4х100 м-н чөлөөт буухиа МОНГОЛ
Эмэгтэй 200 м-н чөлөөт А.Хэрлэн
Эмэгтэй 200 м-н эрвээхэй Б.Энххүслэн, А.Хэрлэн
Эмэгтэй 100 м-н араар даллах Э.Ариунтамир, Б.Есүй
Холимог буухиа 4х100 м-н МОНГОЛ

ТАЭКВОНДО:

Эрэгтэй 63 кг-н жинд М.Түмэнбаяр
Эрэгтэй 80 кг-н жинд П.Тэмүүжин

Categories
гадаад мэдээ

Замын түгжрэлээрээ тэргүүлдэг хотууд

Зам тээврийн дүн шинжилгээгээр дагнан ажилладаг INRIX байгууллага жил бүр дэлхийн хамгийн их түгжрэлтэй улс болон хотуудын жагсаалтыг гаргадаг. Тус байгууллага саяхан 2017 оны жагсаалтаа танилцууллаа.

Дэлхийн хамгийн их түгжрэлтэй хотын жагсаалтад ОХУ-ын нийслэл Москва хот хоёрдугаар байрт хоёр жил дараалан бичигджээ. Уг байгууллагын судалгаагаар, москвачууд өнгөрсөн жил замын хөдөлгөөний түгжрэлд дунджаар 91 цаг зогсчээ.

Харин АНУ-ын Лос Анжелес хотын иргэд замын түгжрээнд 102 цаг зогссон үзүүлэлтээрээ жагсаалтыг тэргүүлсэн байна. Дээрх жагсаалтын эхний аравт орсон хотуудыг танилцуулъя

Лос Анжелес /АНУ/
Москва /ОХУ/
Нью-Йорк /АНУ/
Сан-Франциско /АНУ/
Атланта /АНУ/
Майями /АНУ/
Сан-Паулу /Бразил/
Богота /Колумб/
Лондон /Их Британи/
Парис /Франц /
Үүнээс гадна, INRIX байгууллага нь дэлхийн хамгийн их түгжрэлтэй улсын жагсаалтыг гаргасан байна. Улсаар нь авч үзвэл, дэлхийн хамгийн түгжрэл ихтэй орноор Тайланд тэргүүлж, Индонез удаалжээ. Тэдний араас Колумб, Венесуэль орсон бөгөөд тавдугаар байрыг АНУ, ОХУ хуваан эзэлсэн байна.

Гэхдээ энэ судалгаанд Энэтхэг, Хятад, Япон зэрэг орнуудыг хамруулаагүй ажээ.

Categories
мэдээ нийгэм

Д.Сарангэрэл: Засгийн газрын хуралдаанаар сувилагч нарын цалинг нэмэх шийдвэр гаргалаа

Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл “Засгийн газрын хуралдаанаар багш, эмч нарын цалинтай дүйх болон түүнээс доош цалинтай төрийн албан хаагчдын цалинг 8 хувиар нэмэх, тэр дундаа сувилагчдын цалинг 12-30 хувь нэмэх шийдвэр гаргалаа. Энэ шийдвэр есдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлнэ. Мөн сувилагч нарын зэрэглэлийг дөрөв хүртэл ахиулах шийдвэр гарсан. Цаашид эмч нарын зэрэглэлийг нэмэгдүүлэх асуудлыг шийднэ” гэв.

Categories
мэдээ нийгэм

Начин Ш.Дарханбат хүүхдүүдэд хичээлийн хэрэгсэл бэлэглэв

Баянхонгор аймгийн Баянбулаг сумын харьяат, “Хүч” спорт хороо, “Их богд” дэвжээ, “Баянхонгор хөгжил” сангийн бөх, Улсын харцага Н.Золбоо “Харцага” цолны хишиг түгээж 90 хүүхдэд хичээлийн иж бүрэн хэрэгсэл дүрэмт хувцас бэлэглэж байсан удаатай. Үндэсний их баяр наадмаар Өмнөговь аймгийн Хүрмэн сумын уугуул Ш.Дарханбат Улсын аварга Г.Эрхэмбаяраар тав давж, Монгол Улсын начин цол хүртсэн. Тэрээр Монгол Улсын Начин болсныхоо баярыг хуваалцаж нэгдүгээр ангид элсэн орж буй 150 хүүхдэд хичээлийн хэрэгсэл гардуулан өглөө.

Categories
мэдээ нийгэм

​Цахим гэмт хэрэг олширч байгааг сэрэмжлүүлж байна

2009 оны судалгаагаар цахимаар мэдээлэл авагчдын тоо 106 мянга байсан бол 2016 онд 2.5 саяд хүрсэн байна. 12 ба түүнээс дээш насны хүн амын 54 хувь нь ямар нэгэн хэлбэрээр цахим орчинг ашигладаг бол тэдний 40 хувь нь өдөрт дунджаар 2-3 цагийг зарцуулж байна. Мэдээлэл технологийн дэвшил ийнхүү гэрлийн хурдаар урагшилж буй цаг үед ухаалаг хэрэглээнийхээ ганцхан товчийг дараад л хүссэн бараа, үйлчилгээгээ төвөггүй авч чаддаг болсон. Энэ нь цаг хугацаа, зардал хэмнэж буй ч энэхүү хэрэгцээ шаардлагыг далимдуулж амар хялбар аргаар мөнгө олох гэмт хэрэгтнүүд олширч байгааг Эрүүгийн цагдаагийн албаны Цахим гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс сэрэмжлүүлж байна.

Тодруулбал, гэмт хэрэгтнүүд худалдааны болон төлбөрийн вэб сайтыг дуурайлган бусдын дансны мэдээллийг хулгайлах, байгууллагын сүлжээний мэдээллийг устгах, хуурамч гүйлгээ хийн эд зүйл, бэлэн бус мөнгийг шилжүүлэн авах гэмт хэргүүд гарч байгаа аж.

Дэлхий дээрсекундэд 18 хүн цахим худалдааны хохирогч болж байна. 2017 онд энэ гэмт хэргийн хохирол 100 тэрбумд хүрч, жилд 556 сая, өдөрт 1.5 сая хүн гэмт хэргийн хохирогч болжээ.

Кибер гэмт хэргийн тухай конвенцид нэгдэх шаардлагатай

Цахим гэмт хэрэгтэй тэмцэхийн тулд Кибер гэмт хэргийн тухай “Конвенцид” нэгдэхшаардлагатайг цагдаагийн байгууллагаас мэдээлж байна. Ингэснээр гэмт хэргийг илрүүлэхэд дөхөм болох аж. Бараа худалдах, худалдан авах тухай олон улсын гэрээний тухай Венийн конвенц, Иргэний болон арилжааны асуудлын шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөх тухай Брюсселийн конвенц, Иргэний болон арилжааны хэргийн асуудлаар гадаадын шүүхийн шийдвэр, маргаан шийдвэрлэх шүүхийн харьяаллын тухай Гаагийн конвенц, Маргаан шийдвэрлэх шүүхийг сонгох зөвшилцлийн тухай Гаагийн конвенц, Олон улсын гэрээний цахим харилцаа ашиглах тухай конвенц гээд цахим харилцааг зохицуулдаг олон улсын эрхзүйн орчин бий. Эдгээрт Монгол Улс нэгдэн орвол энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх боломжтой юм.

Түүнчлэн төрөл бүрийн цахим худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг хуулийн этгээдийг бүрэн бүртгэх, үйл ажиллагаанд нь хяналт тавих, зар сурталчилгааны эрх зүйн орчинг боловсронгуй болгох, хууль бус зар сурталчилгааг хязгаарлах зэрэг арга хэмжээ авах шаардлагатайг онцоллоо.

“Гүүгл транслэйт” ашиглан залилан хийж байна

Гэмт хэрэгтнүүдийн дийлэнх нь гадны иргэд байдаг аж. Тэд гүүгл транслэйт /орчуулгын программ/ ашиглан итгэлийг олж аван улмаар залилдаг байна. Энэ мэтчилэн онлайн хэлбэрээр залилах гэмт хэрэг нь бусдын дансыг ашиглах, их хэмжээгээр хохироох эрсдлийг дагуулж байна. Тиймээс иргэд танихгүй хүнийг найзаар авах , холбоо тогтоох,хувийн мэдээллээ ил гаргахаас зайлсхийх шаардлагатай.

Categories
мэдээ нийгэм

Хараа голын гүүрний засварын ажил үргэлжилж байна

Дархан-Уул аймгийн Дархан сумын “Ширээ нуруу”-ны 3000 гаруй иргэдийг хотын төвтэй холбодог Хараа голын 135 у/м төмөр бетонон гүүрний засвар арчлалтын ажил өнгөрсөн тавдугаар сарын 15-наас эхэлсэн. Уг гүүр 1991 онд ашиглалтад орсноос хойш өнөөдрийг хүртэл засвар шинэчлэлтийн ажил хийгдээгүйн улмаас тулгуур баганууд бяцарч хүнд даацын тэрэг явах боломжгүй болсон юм.

Иймд аймаг орон нутгийн удирдлагууд удаа дараа холбогдох яамны удирдлагуудад хүсэлт тавьсны дагуу энэ оны тавдугаар сарын 15-наас засварын ажлыг Зам тээвэр хөгжлийн яамны 1,1 тэрбум төгрөгийн санхүүжилтээр “Эрдэнэт Суварга”ХХК гүйцэтгэж эхэлсэн. Өнөөдрийн байдлаар засварын ажил 60 хувьтай үргэлжилж байгаа аж. Засварын ажилд тус аймгийн Хөрөнгө оруулалт хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтэс, “Дархан-Хот байгуулалт барилга захиалагчийн газар” ОНӨААТҮГ-аас хяналт тавиж буй юм байна.

Categories
гадаад мэдээ

Месси Ла лигид “Барселона”-гийн 6000 дахь гоолыг хийлээ

“Барселона” Испанийн лигийн эхний тойрогт “Алавес”-ийг 3: 0-оор хожлоо. Энэ тоглолтод Месси Ла лигид “Барселона”-гийн 6000 дахь гоолыг хийсэн хэмээн “Советский спорт” мэдээллээ.

“Хөх анар”-ын өнгөтнүүдэд 6000 дахь гоолын босгыг Лионель Мессийн хүчин чармайлтаар ийнхүү давлаа. Месси тоглолтын 64 дэх минутад тооны харьцааг нэмж Каталаны клубын түүхэн дэх гоол орууллаа.

Испанийн аваргын тэмцээний 5000 дахь гоолыг уг багт Месси 2009 оны хоёрдугаар сарын 1-нд Сантандерийн багийн хаалганд оруулснаар авчирч байсан.

“Барселона” нь лигийн тэмцээнд 6000 бөмбөгийг эсрэг хаалганд оруулсан Испанийн хоёр дахь клуб болж байна. Мадридын “Реал” энэ давааг 2018 оны хоёрдугаар сард давжээ.

Categories
мэдээ нийгэм

“Монгол Улсын Соёлын элч”-ийн гэрчилгээг нь гардуулав

Нидерландын Вант Улсад Монгол Улсын Соёлын элчээр томилогдсон Молом Хаузинга Давааг Монгол Улсаас Нидерландын Вант Улсад хавсран суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд О.Оч 2018 оны 8 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч уулзан, “Монгол Улсын Соёлын элч”-ийн гэрчилгээг нь гардуулав.

Монгол Улсын Соёлын элч нь Монголын түүх, соёл, урлагийг гадаад оронд танилцуулах, шинжлэх ухаан, спорт, хүмүүнлэгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх, ажил хэрэгч хүмүүс болон иргэд хамтран ажиллахад дэмжлэг үзүүлэх үүрэгтэй. Соёлын элчийн энэ эрхэм үүргийг санаачилгатай хэрэгжүүлж, Монгол, Нидерландын соёл, хүмүүнлэгийн хамтын ажиллагааг идэвхжүүлэх чиглэлд олон арга хэмжээ зохион байгуулж ажиллахыг шинээр томилогдсон Соёлын элч М.Даваад үүрэг болгов.

Нидерландын Вант Улс нь Европын Холбоон дахь Монгол Улсын чухал түнш төдийгүй, томоохон хөрөнгө оруулагч бөгөөд манай хоёр орон хөдөө аж ахуй, уул уурхай, аялал жуулчлалын салбарт хамтран ажиллах өргөн боломжтой. Энэ хамтын ажиллагаанд соёл, хүмүүнлэгийн харилцаа чухал үүрэгтэй тул Монгол Улсын Соёлын элчийг ийнхүү томилон ажиллуулж эхэллээ.

Categories
мэдээ нийгэм

​Сумдын иргэдийн спортын анх дугаар наадам боллоо​

Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд төвийн бүсийн сумдын иргэдийн спортын анх дугаар наадам зохион байгуулагдлаа. Уг наадамд Сүхбаатар Алтанбулаг, Шаамар, Жавхлант, Хүдэр гэсэн таван сумын иргэдийн төлөөлөл болох 500 гаруй тамирчин оролцож хурд, хүч, авхаалж самбаагаа сорьсон байна .

Тамирчид гэр бүлийн буухиа, гар бөмбөг, сагсан бөмбөг, ширээний шагай, олс таталт, спорт аялал гэсэн зургаан төрлөөр өрсөлдсөн байна. Иргэдийн спортын наадам хөдөө орон нутагт анх удаа зохион байгуулагдаж байгаагаараа онцлогтой юм.

“Биеийн тамир спортыг айл өрх, иргэн бүрт хүргэе” уриатайгаар зохион байгуулагдаж буй уг наадам хүн амыг биеийн тамир спортын уралдаан тэмцээнд өргөнөөр хамруулах, тэдний идэвхи сонирхлыг дэмжих, хөдөлгөөний хомсдолоос сэргийлэх, спортын амжилтыг ахиулах зорилготой юм байна.

Багуудын дунд явагдсан хамгийн өрсөлдөөнтэй, сонирхолтой тэмцээнүүдийн нэг нь спорт явган аялал байлаа. Аялалд долоон багийн 80 гаруй тамирчид тэсвэр хатуужил, авхаалж самбаагаа сорьж Сүхбаатар сумаас гараагаа эхэлж 11 км аяллаа

Анх удаа зохиогдож байгаа иргэдийн спортын наадамд сумдын иргэд болон тэдний төлөөлөл болсон тамирчид маш идэвхитэй оролцож байлаа.

Тэмцээний дүн гарахад нийлбэр дүнгээр Алтанбулаг сумын тамирчид тэргүүн байр эзэлж шилжин явах цомын эзэд болсон бол Дулаанхаан тосгон, Сүхбаатар сумын багийн тамирчид удаах байруудыг эзэллээ.

Энэ үеэр “ Хамгийн сайн зохион байгуулалттай баг” -ийг тодруулахад Дулаанхаан тосгон шалгарч сая төгрөгийн шагналыг гардан авлаа.

Наадмыг УИХ-ын гишүүн Н.Оюундарь өөрийн нэрэмжит болгон зохион байгуулсан төдийгүй жил бүр уламжлал болгон явуулах юм байна. Тэмцээнийг улсын зэрэгтэй шүүгчид шүүн явуулсан нь тамирчдын ажилтыг ахиулхад түлхэц болж байсан юм.