Categories
мэдээ нийгэм

Элчин сайд Б.Дэлгэрмаа ОХУ-ын Ерөнхийлөгчийн зөвлөх А.А.Кобяковтой уулзав

Элчин сайд Б.Дэлгэрмаа ОХУ-ын Ерөнхийлөгчийн зөвлөх, Дорнын эдийн засгийн чуулга уулзалтыг зохион байгуулах хорооны орлогч дарга А.А.Кобяковтой уулзав. Уулзалтад Монголын талаас тус ЭСЯ-ны ажилтнууд, Оросын талаас ОХУ-ын холбогдох яамд, албадын төлөөлөл байлцав

Уулзалтын үеэр талууд 2018 оны есдүгээр сарын 11-13-ны өдрүүдэд ОХУ-ын Владивосток хотноо зохиогдох Дорнын эдийн засгийн форумд Монгол Улсын Ерөнхийлөгч тэргүүтэй төлөөлөгчдийг оролцуулах бэлтгэл, зохион байгуулалтын асуудал, түүнчлэн чуулга уулзалтын үеэр хамтран хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал солилцов.ОХУ-ын Ерөнхийлөгчийн зөвлөх, Чуулга уулзалтыг зохион байгуулах хорооны орлогч дарга А.А.Кобяков уг чуулга уулзалтад Монголын өндөр түвшний төлөөлөгчдийн ажил хэрэгч оролцоог хангах чиглэлээр тус ЭСЯ-тай нягт хамтран ажиллах эрмэлзэлтэй байгааг илэрхийлэв.

Categories
мэдээ нийгэм

Хүн амаа эрүүл, экологийн цэвэр хүнсээр хүртээмжтэй хангахад хамтарч ажиллана

ХХААХҮЯ бодлого зорилтоо хүн амаа эрүүл, экологийн цэвэр хүнсээр хүртээмжтэй хангахад чиглүүлэн ажиллаж байна. Энэхүү үйл ажиллагаандаа мэргэжлийн байгууллагуудтай хамтран ажиллах, тэдний санал зөвлөмжийг бодлого төлөвлөлтдөө тусгах чиглэлээр холбоод, төрийн бус байгууллагуудтай хамтран ажиллаж байна. Өнөөдөр ХХААХҮЯ Монголын Хүнсчдийн холбоо хамтын ажиллагаагаа шинэ шатанд гаргахаар санамж бичиг үзэглэлээ.

Хамтын ажиллагааны хүрээнд Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт хүнсний салбарт хэрэгжүүлэхээр тусгагдсан арга хэмжээний хэрэгжилтийг хангах, төр, хувийн хэвшлийн түншлэлийг бэхжүүлэх, хүнсний салбарт тулгамдсан асуудлыг хамтран шийдвэрлэх, хүнсний үйлдвэрлэл, үйлчилгээ, худалдааг дэмжих, хүнсний чанар, аюулгүй байдлын талаарх хэрэглэгчдийн боловсролыг дээшлүүлэх зэрэг ажлуудыг хамтран хийж хэрэгжүүлэхээр боллоо.

Categories
мэдээ нийгэм

Тосонцэнгэлээс ирж явсан автобус осолджээ

Завхан аймгийн Тосонцэнгэл сумаас Улаанбаатар хот руу буцаж явсан зорчигч тээврийн автобус осолдсон харамсалтай хэрэг гарлаа. Тодруулбал, уг автобус “Эмээлт”-ийн цанын баазын орчимд байх замын хажуу руу унасан гэнэ. Автобусанд 50 гаруй хүн зорчиж байсан байна. Тэдгээр хүмүүсийг хот хоорондын автобус тээврийн үйлчилгээ үзүүлдэг компаниас том оврын автобус гаргаж ГССҮТ рүү тээвэрлэн авчирчээ. Зорчигчдыг үзлэгт хамруулахад ноцтой гэмтсэн хүн байгаагүй гэж албаны эх сурвалж мэдээллээ.

Осол гарсан шалтгааныг жолоочоос тайлбар мэдүүлэг авсны дараа тогтоох аж. Эхний байдлаар зүйрмэглэсэн, согтууруулах ундаа хэрэглэсэн, хурд хэтрүүлсэн зөрчил илрээгүй байна. Замын цагдаагийн ерөнхий газраас осол гарсан шалтгааныг тогтоохоор хэргийн газаражиллаж байгаа юм.

С.ОЮУНЖАРГАЛ

Categories
мэдээ нийгэм

87 дугаар сургууль жишиг сургууль болно

Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын даргын А/90 дүгээр тушаалын хүрээнд Монгол улсын хэмжээнд Хүүхдийн эрхийн тухай хууль, Хүүхэд хамгааллын тухай хуулийг хэрэгжүүлж хүүхдийн хөгжил, хамгааллын жишиг сургуулийн загвар сургуулийг турших ажил энэ оны дөрөвдүгээр сараас эхэлсэн билээ.

Үүний дагуу дүүргийн хэмжээнд хүүхэд хамгааллын бодлого, хөтөлбөр бүхий хүүхдийн хөгжил, хамгааллын жишиг сургуулийн загвар сургуулийг туршин хэрэгжүүлэхээр дүүргийн 23 дугаар хороонд байрлах 87 дугаар сургууль сонгогдсон юм. Тус сургууль сургалтын хөтөлбөр нь орчин нөхцөлтэйгөө нягт уялдсан хүүхдэд ээлтэй аюулгүй орчинтой сургууль болохын тулд хийж хэрэгжүүлсэн ажил, боловсруулсан төлөвлөгөө, гаргасан шинэ санал санаачилгаа өнөөдөр танилцуулжээ.

Уг арга хэмжээнд дүүргийн Хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан-Засаг даргын орлогч Б.Наранчулуун, Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга С.Сувд-Эрдэнэ болон эцэг эх, багш сурагчдын төлөөлөл оролцлоо.

Categories
мэдээ

Ургац хураалтаас өмнө техникээ иж бүрэн шинэчилжээ

Энэ жил 497 мянган га талбайд тариалалт хийсэн бөгөөд өмнөх жилтэй харьцуулахад ойролцоогоор 2 дахин их ургац хураан авах төлөвтэй байгааг ургацын урьдчилсан балансаар тогтоогдоод байна. Есдүгээр сараас улс орон даяар ургац хураалтын ажил жигдэрч эхэлнэ. ХХААХҮ-ийн сайд, Улсын ургацын комиссын дарга Б.Батзориг ургац хураалтын ажлыг технологийн дагуу богино хугацаанд шуурхай зохион байгуулах зорилгоор улсын ургацын комиссын гишүүд, холбогдох мэргэжлийн байгууллага, орон нутгийн удирдлагуудад албан даалгавар өгч, үр тарианы байдал, хураалтад анхаарах асуудлаар аймаг, орон нутгийн удирдлага, аж ахуй нэгж, иргэдэд хандан зөвлөмж хүргүүлсэн.Намрын ид ажлын өмнө тариаланчид бэлтгэл ажлаа хэрхэн базааж байгаатай танилцахаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны харьяа Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн Сэлэнгэ аймгийн Хөтөл дэх салбарыг зорилоо.

Энэ сарын 6-нд ОХУ-аас оруулж ирсэн газар тариалангийн зориулалт бүхий 20 гаруй нэр төрлийн 200 орчим шинэ техник, тоног төхөөрөмж энд эгнэжээ. Эдгээр тоног төхөөрөмжийг тариалан эрхлэгч аж ахуй нэгж, байгууллага, иргэдэд жилийн 4,62 хувийн хүүтэй, урьдчилгаа төлбөртэй, 60 сарын хугацаанд түрээсийн гэрээ байгуулан олгож байгаа юм. Биднийг очиход Сэлэнгэ, Хөвсгөл, Булган, Дорнод аймгийн тариаланчид өндөр хүчин чадалтай Акрос 585, вектор 410 үр тарианы комбайнаар техникээ шинэчилж байв. Энэ үеэр комбайнуудын ерөнхий бүтэц, зохион байгуулалт, технологийн ажиллагаа, дагалдах хэрэгслийн талаар талаар операторчдод сургалт явуулсан юм.

Ургац хураалтаас өмнө техникээ иж бүрэн шинэчилжээ

Акрос 585 (хүчин чадал: 280 м.х.9 м жатка), вектор 410 (210 м.х 7 м жатка подборщикны хамт) үр тарианы комбайн нь 1000 га-гаас дээш талбайд тариалалт хийдэг аж ахуйн нэгжид илүү тохиромжтой. Монгол орны онцлогт тохирсон. Түлшний сав том учраас 16 цаг тасралтгүй ажиллана, ажлын бүтээмж өндөр, пункерийн багтаамж ихтэй тул их хэмжээний буудай нөөцлөхөд боломжтой. 10 жилийн хугацаанд тухай бүрд засвар үйлчилгээ хийгээд явахад эдэлгээ удаан, чанартай, баталгаатай гэдгийг мэргэжилтэн хэлж байна. Жолоодоход эвтэйхэн, хурд хүч сайтай, комбайны кабинаасаа оператор үр тариаг хаягдал хураах, алдагдлаа тооцох, тохируулга хийх боломжтой гэдгийг онцолсон.

Ургац хураалтаас өмнө техникээ иж бүрэн шинэчилжээ

Өнгөрсөн гурван жилд тохиолдсон ган, хэт халалтын улмаас тариалангийн салбар санхүүгийн хүндрэлд орж, тариаланчдад томоохон сорилт тулгарч байв. Харин энэ хавар тариалалтын ажилд дэмжлэг үзүүлэх, тариалалтыг хэвийн явуулах зорилгоор бүхий л талын дэмжлэг үзүүлсэн. Засгийн газрын шийдвэр, бодлогын дэмжлэгүүдийн үр дүнд газар тариалангийн салбарын хөрөнгө оруулалт өсөж, тариалалт нэмэгдэн, тариаланчид урам зоригтой байна. Ийнхүү тариаланчид ургацаа технологийн дагуу богино хугацаанд амжилттай хураан авах техник тоног төхөөрөмжийн бэлтгэлээ бүрэн хангасан учраас ургацын талбай руугаа замдаа гарлаа.

Ургац хураалтаас өмнө техникээ иж бүрэн шинэчилжээ

Categories
мэдээ нийгэм

Бүх шатны сургалтын байгууллагад шалгалт хийж байна

МХЕГ-ын даргын баталсан удирдамжаар нийслэлд үйл ажиллагаа явуулж буй бүх шатны сургалтын байгууллагын хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажил, элсэлтийн үйл ажиллагаанд боловсролын, эрүүл ахуй, халдвар хамгааллын чиглэлээр хяналт шалгалт хийгдэж байгаа бөгөөд нийт 265 байгууллага хамрагдахаас 2018 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн байдлаар 185 хамрагдаж, 69.8 хувийн гүйцэтгэлтэй байна.

Шалгалтаар боловсрол, эрүүл ахуйн хяналтаар нийт 715 зөрчил илрүүлж, газар дээр нь 200 зөрчлийг буюу 34%-ийг арилгуулан, нийт 465 заалт бүхий 73 албан шаардлагыг хүргүүлээд байна. Зөрчлийн тухай хуулийн дагуу арга 19 хуулийн этгээдэд 4.400.0 нэгжийн шийтгэлийг ногдууллаа. Шалгалтын хугацаанд хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийт 8 удаа мэдээлэл хийж ажиллав.

Сургалтын ажил эрхлэх тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлага хангаагүй нийт 18 сургууль цэцэрлэг, Сургалтын орчны талаар налайх дүүргийн 152-р цэцэрлэг, Голомт цогцолбор сургууль, Баянгол дүүргийн 120-р цэцэрлэг, Сонгинохайрхан дүүргийн Мэргэн хүү, Цоглог найзууд, Шинэ хотхон, Алтан нар, Аминэрдэнэ Ундраа, Солонго, Гэрэлт-оюу, Мянганбуян, Хатанбүүвэйбаатар, Содон ертөнц цэцэрлэгүүд.

2018 оны 09 дүгээр сарын 01-нд хичээл эхлэхгүй сургууль, цэцэрлэгүүд нь Багануур дүүргийн 138 дугаар цэцэрлэг, Сүхбаатар дүүргийн 54-р цэцэрлэг, Хан-уул дүүргийн 121, 41-р цэцэрлэг, Баянгол дүүргийн 47-р сургууль, 164-р цэцэрлэг, Баянзүрх дүүргийн 126, 53 дугаар сургууль, 146-р цэцэрлэг, Чингэлтэй дүүргийн 102, 19, 174 цэцэрлэгийн өргөтгөлүүд, 18 цэцэрлэг /2018 оны 8-р сард улсын комисс хүлээн авсан боловч суурийн давхарт хөрсний ус нэвчиж, зоорийн давхарт байрлах цахилгааны шит болон узелийн өрөөгөөр ус нэвчиж, 2 цаг тутамд насосоор шавхалт хийгдэж, чийгтэй орчинд цахилгаанд цохиулах, аваар осол гарах эрсдэлтэй/, Сонгинохайрхан дүүргийн 127–р цэцэрлэг.

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд хөгжүүлэх нөхцөл боломж бүрэн хангагдаагүй, хяналтын камергүй, автомашины зогсоолгүй, хашаажуулаагүй, галын аюулгүй байдлыг хангаагүй, зориулалтын бус байртай. Үүнд:138, Гурван хөгжил зайсан, Бумбардайн найзууд, Мөндөө, Даргиатын жаалууд, Мандах наран, Далай багачууд, Ачлал, Содон эрдэнэ, Мянган буян, 243, 121, 250,151, 152, Очхон, Цэцэгбал, Элбэрэлт ээж, Бумбагдай, Алтан манцуй, Эрдэнэ бүрэн, Индиго, Ирээдүйн гүнтэн, Баянмангол, Амин дэлбээ, Сувдхан, Дуду цэцэрлэг 115, 15, 63, 87, 136, MIU , Шинэ зуун билэг, Онон, Боловсрол, Гүн галуутай, Баянзүрх цогцолбор, Чандмань Шинэ зуун билэг, Алтан нар, Ундраа, Содон ертөнц, Этүгэн, Чухаг, Даргитын жаалууд, Мандах наран, Сод сургууль

БАГШЛАХ БҮРЭЛДЭХҮҮНИЙ ТАЛААР:

Багшлах бүрэлдэхүүнээр бүрэн хангагдаагүй нийт 111, 116, 252, 227,127, 63, 152, 120, 95, 146, 228, 27, 176, Элбэрэлт ээж, Бумбагдай, Алтан манцуй, Эрдэнэ бүрэн, Амин дэлбээ, Бумбардайн найзууд, Мөндөө, Очхон, Цэцэгбал, Сувдхан, Цоглог найзууд, Шинэ хотхон, Бөмбөөлэй нархан, Амин эрдэнэ, Ундраа, Мянган буян, Хатан бүүвэй баатар, Мэргэн хүү, 15, 63 дугаар сургууль, Этүгэн, Онон, Сод, MIU, Номч нахиа сургууль, 227,127, 243, 250, 176, 228, 146, 27, 41, 63 дугаар сургууль

Төрөлжсөн болон гүнзгийрүүлсэн сургалт зохион байгуулах бэлтгэл ажил хангагдаагүй Гэрэлт-Ирээдүй, Олонлог эгзи, MIU, Номч нахиа, Русский лицей,

НОМ СУРАХ БИЧГИЙН ТАЛААР:

Хамрагдсан ерөнхий боловсролын сургуулиудад сурах бичгийн татан авалт хийгдээгүй байна.

/ ЭРҮҮЛ АХУЙ /-ЫН ЧИГЛЭЛЭЭР:

2018 -2019 оны хичээлийн жилд нийт 262 сургууль, цэцэрлэгт урьдчилан сэргийлэх шалгалт хийхээр зарласнаас 180 буюу 70 хувьд нь эрүүл ахуй, халдвар хамгаалалын чиглэлээр хяналт шалгалт хийгдэж байна.

  1. ИХ БОЛОН УРСГАЛ ЗАСВАР ДУУСААГҮЙ БАЙГАА СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГ, ХАНГАМЖИЙН ТӨВҮҮД.НЭРЭЭР. / 2018 ОНЫ 09 ДҮГЭЭР САРЫН 01 НИЙ БАЙДЛААР:

Багануур дүүргийн 138 дугаар цэцэрлэг, Сүхбаатар дүүргийн 186 –р цэцэрлэг, Налайх дүүргийн 152, Голомт цогцолбор сургууль, Хан-Уул дүүргийн 115, 63, Шинэ зуун билэг, Оном сургууль, Баянгол дүүргийн 120, 95, 164-р цэцэрлэг 51, 40, 47, Сэтгэмж цогцолбор сургууль,Баянзүрх дүүргийн 126, 53 дугаар сургууль, Чингэлтэй 102, 19, 174 –р цэцэрлэгийн өргөтгөлүүд, 220-р цэцэрлэг, Сонгинохайрхан дүүргийн 127–р цэцэрлэг

  1. 2018 ОНЫ 09 ДҮГЭЭР САРЫН 01 НД ХИЧЭЭЛ ЭХЛЭХГҮЙ СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГИЙН НЭР:

Багануур дүүргийн 138 дугаар цэцэрлэг, Сүхбаатар дүүргийн54 дүгээр цэцэрлэг, Хан-уул дүүргийн 121, 41-р цэцэрлэг,Баянгол дүүргийн 164 –р цэцэрлэг, Баянзүрх дүүргийн 126, 53 дугаар сургууль,146-р цэцэрлэг, Чингэлтэй дүүргийн 102, 19, 174 цэцэрлэгийн өргөтгөлүүд, 18 цэцэрлэг/2018 оны 8-р сард улсын комисс хүлээн авсан боловч суурийн давхарт хөрсний ус нэвчиж, зоорийн давхарт байрлах цахилгааны шит болон узелийн өрөөгөөр ус нэвчиж, 2 цаг тутамд насосоор шавхалт хийгдэж, чийгтэй орчинд цахилгаанд цохиулах, аваар осол гарах эрсдэлтэй/, Сонгинохайрхан дүүргийн 228, 127–р цэцэрлэг

  1. ГАДНА ТАЛБАЙН ТОХИЖИЛТ, ЦЭВЭРЛЭГЭЭ ШААРДЛАГА ХАНГАХГҮЙ СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГИЙН НЭР:

Багануур дүүргийн Боловсрол цогцолбор сургууль, Гэрэлт-Ирээдүй мэргэжил, сургалт үйлдвэрлэлийн төв, Налайх дүүргийн 152 –р цэцэрлэг, Чингэлтэй дүүргийн 138 сургууль, 220-р цэцэрлэг барилгын ажлын хог цэвэрлээгүй, Сонгинохайрхан дүүргийн Мэргэн хүү,Цоглог найзууд, Шинэ хотхон, Алтан нар, Амин-эрдэнэ Ундраа, Солонго, Гэрэлт-оюу, Мянганбуян, Хатанбүүвэйбаатар, Содон ертөнц, 252, 127-р цэцэрлэг, Баянгол дүүргийн 40 дүгээр сургууль, 57, 95 дугаар цэцэрлэг

  1. ГАДНА ТАЛБАЙН ТОГЛООМ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ШААРДЛАГА ХАНГАХГҮЙ, ХӨДӨЛГӨӨНТЭЙ СУРГУЛЬ, ЦЭЦЭРЛЭГИЙН НЭР:

Багануур дүүргийн Боловсрол цогцолбор сургууль/ сагсны талбайн хашаанууд ганхаж, бэхэлгээ суларсан, хашааны төмрүүд ил шовх байгаа нь хүүхэд гэмтэж болзошгүй/, 131, 138 дугаар цэцэрлэг, Хан-Уул дүүргийн Шинэ –Өнөөдөр сургууль, Баянгол дүүргийн 95 –р цэцэрлэг, Чингэлтэй дүүргийн 18 цэцэрлэг, , Сонгинохайрхан дүүргийн Мэргэн хүү, Цоглог найзууд, Шинэ хотхон, Алтан нар, Аминэрдэнэ Ундраа, Солонго, Гэрэлт-оюу, Мянганбуян, Хатанбүүвэйбаатар, Содон ертөнц, 252, 127-р цэцэрлэгүүд

  1. ЭДЭЛБЭР ГАЗРЫН ХАШААНД ЗОРИУЛАЛТЫН БУС ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ ТАВЬСАН / КАНТЕЙНЕР ГЭХ МЭТ/:

Боловсрол цогцолбор сургуулийн хичээлийн 1-р байрны эдэлбэр газарт иргэний хувийн хүлэмж байрладаг, хичээлийн 2-р байрны хүлэмжийн барилгыг авсан иргэн оршин суух барилга барьж сургуулийн эдэлбэр газарт байршдаг ба хашаа хайсаар сургуулиас тусгаарлагдаагүй байршиж байна. Баянгол дүүргийн 95 –р цэцэрлэг, Баянзүрх дүүргийн 53, Баянзүрх цогцолбор сургууль, Чингэлтэй дүүргийн 9 цэцэрлэгийн хашаанд кантейнер байрлуулсан, 220 дугаар цэцэрлэгийн гадна гэрэлтүүлэгийн утас ил гарсан,

  1. ЭДЭЛБЭР ГАЗРЫН ЗАМ ТАЛБАЙ, ЦАРДМАЛ ЗАМ ЭВДЭРСЭН ЗАСВАР ХИЙГЭЭГҮЙ СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГИЙН НЭР:

Багануур дүүргийн Боловсрол цогцолбор сургууль /Сургуулийн хичээлийн 1, 2 дугаар байрны эдэлбэр газрын цардсан талбайд эвдрэл гэмтэл үүсч, ил төмөр утас нь гарсан/, Налайх дүүргийн 103 дугаар сургууль, Баянзүрх дүүргийн 53-р сургууль, Чингэлтэй дүүргийн 9-р цэцэрлэгийн хашаан дотор тоглоомын талбайн хэсэгт Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-ийн 4-р магистраль шугамын хамгаалалтын зурвас байрладаг ба тус дулааны шугамд засвар үйлчилгээ 8 дугаар сарын 20-24-ний өдрүүдэд хийгдэж цэцэрлэгийн эдэлбэр газар, гадна тоглоомын талбайн хэсэгт нүх ухаж, газар шорооны ажил хийгдэн тохижилтыг алдагдуулсан. Сонгинохайрхан дүүргийн Хатанбүүвэйбаатар,Мянганбуян цэцэрлэгүүд.

  1. ЭДЭЛБЭР ГАЗАР БОЛОН СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГИЙН ОЙР ОРЧИМД НҮХ УХСАН ГЭХ МЭТ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ШААРДЛАГА ХАНГАХГҮЙ ГАЗРЫН НЭР:

Багануур дүүргийн Боловсрол цогцолбор сургууль, Сүхбаатар дүүргийн 16 дугаар сургуулийн ард иргэн барилга барихаар том хэмжээний нүх ухсан, Баянзүрх дүүргийн 53-р сургуулийн гадна талд дулааны шугам засаж байгаа,

  1. ХОГ ХАЯГДЛЫН ЦЭГ ШААРДЛАГА ХАНГАХГҮЙ ЦЭЦЭРЛЭГ, СУРГУУЛИЙН НЭР:

Налайх дүүргийн 152 –р цэцэрлэг, Голомт цогцолбор сургууль, Баянгол дүүргийн 120 –р цэцэрлэг, Сонгинохайрхан дүүргийн Мэргэн хүү, Цоглог найзууд, Шинэ хотхон, Алтан нар, Аминэрдэнэ Ундраа, Солонго, Гэрэлт-оюу, Мянганбуян, Хатанбүүвэйбаатар, Содон ертөнц цэцэрлэгүүд.

  1. СУРГУУЛИЙН ХАШАА, ХАЙС ЭВДЭРСЭН, ШААРДЛАГА ХАНГАХГҮЙ СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГИЙН НЭР:

Багануур дүүргийн Боловсрол цогцолбор сургууль, 131, 138 дугаар цэцэрлэг, Баянзүрх дүүргийн 44-р сургуулийн хашааг урагшлуулж байгаа, Сонгинохайрхан дүүргийн Алтан нар, Аминэрдэнэ Ундраа, Солонго,Содон ертөнц цэцэрлэгүүд

  1. СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГИЙН АРИУН ЦЭВРИЙН ТОНОГ ТӨХӨӨРӨМЖИЙН АЖИЛЛАГАА, ХҮРЭЛЦЭЭ, ХАНГАМЖ:

Багануур дүүргийн Гэрэлт-Ирээдүй мэргэжил, сургалт үйлдвэрлэлийн төв, 125 дугаар сургууль, Сүхбаатар дүүргийн Шинэ зууны удирдагч сургууль, Чингэлтэй 117-р сургууль, Сонгинохайрхан дүүргийн Алтан нар, 127,227,252 Хатанбүүвэйбаатар,196 дугаар цэцэрлэгүүд, 42 дугаар сургууль,12 дугаар сургуулиуд

  1. СУРГУУЛИЙН БИЕИН ТАМИРЫН ЗААЛ, УРЛАГ ЗААЛ ЭРҮҮЛ АХУЙ, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ШААРДЛАГА ХАНГАСАН ЭСЭХ /НЭРЭЭР /:

Багануур дүүргийн Боловсрол цогцолбор сургуулийн хичээлийн 1, 2 дугаар байрны биеийн тамирын заалны хана, таазны будаг шохой хуурч, хөгц мөөгөнцөр үүссэн, цахилгааны аюулгүй байдал хангагдаагүй, цахилгааны утас ил байрласан, Сод бүрэн дунд сургууль, Баянгол дүүргийн 141 –р сургууль, Сонгинохайрхан дүүргийн Мэргэн хүү, Цоглог найзууд, Шинэ хотхон, Алтан нар, Аминэрдэнэ Ундраа, Солонго, Гэрэлт-оюу, Мянганбуян, Хатанбүүвэйбаатар, Содон ертөнц цэцэрлэгүүд.

  1. СУРГАЛТЫН ТОНОГ ТӨХӨӨРӨМЖИЙН ХҮРЭЛЦЭЭ ХАНГАМЖ, ЭРҮҮЛ АХУЙ, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ШААРДЛАГА ХАНГАСАН ЭСЭХ:

Багануур дүүргийн Боловсрол цогцолбор сургууль, 125 дугаар сургууль, Чингэлтэй дүүргийн 117, Оюут сургууль, Баянзүрх дүүргийн 44, 53 –р сургуулийн ширээ сандал, самбар дутуу, Сонгинохайрхан дүүргийн Мэргэн хүү, Цоглог найзууд, Шинэ хотхон, Алтан нар, Аминэрдэнэ Ундраа, Солонго, Гэрэлт-оюу, Мянганбуян, Хатанбүүвэйбаатар, Содон ертөнц,196, 127, 252, 253 цэцэрлэгүүд.

  1. СУРГАЛТЫН БАЙРАНД ШАВЬЖ, МЭРЭГЧ УСТГАЛ, ХАЛДВАРГҮЙТГЭЛ ХИЙЛГЭСЭН ЭСЭХ:

Сургалтын байранд шавьж, мэрэгч устгал, халдваргүйтгэлийг 27-31 ны хооронд хийлгэхээр төлөвлөсөн байна.

  1. УНДНЫ УСНЫ ШИНЖИЛГЭЭ АВСАН СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГИЙН НЭР, ТОО:

Нийт урьдчилан сэргийлэх шалгалтад хамрагдсан 24 сургууль, цэцэрлэгийн ундны уснаас дээж авч НМХГ-ын төв лабораторит шинжилгээнд хамруулаад байна.

Categories
мэдээ нийгэм

ХААН Банкны нэрэмжит оюутны тэтгэлэгт хөтөлбөрт урьж байна

ХААН Банкнаас НҮБ-ийн “Тогтвортой хөгжлийн 17 зорилго”-н чанартай боловсролыг дэмжих зорилтын хүрээнд Монгол Улсын магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуулийн бакалаврын зэргийн 2,3,4–р курсын оюутнуудын дунд тэтгэлэгт хөтөлбөрийг зарлалаа. Тус хөтөлбөрт шалгарсан шилдэг 20 оюутанд сургалтын төлбөрийн тодорхой хувийг тэтгэлгээр олгоно. Энэ жил ХААН Банкнаас шилдэг оюутанд өгөх тэтгэлэгийн хэмжээг нэмэгдүүлсэн байгаа.

Тавигдах шаардлага:
  • Монгол Улсын магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуулийн бакалаврын зэргийн 2,3,4-р курсын оюутан байх;
  • Сурах хүсэл эрмэлзэлтэй, анги хамт олноо сурлагын амжилтаар тэргүүлэгч байх;
  • Оюутны эрдэм шинжилгээний хурал, илтгэл, уралдаан тэмцээнд тодорхой амжилттай оролцсон бол давуу тал болно;
  • Өрхийн орлого зэргийг харгалзан үзнэ.

Бүрдүүлэх материал:

  • Тэтгэлэг хүсэгчийн анкет /www.khanbank.com хаягаар орж татаж авах/;
  • Их, дээд сургуулийн тодорхойлолт /элссэн он, анги зэргийг заасан/;
  • Их, дээд сургуулийн дүнгийн хуулбар /сургуулийн захиргаагаар баталгаажуулсан/;
  • Их, дээд сургуулийн 1 багшийн тодорхойлолт;
  • Хувь хүний хөгжил, улс орны ирээдүйн талаар чөлөөт сэдвээр 400 үгтэй эссэ бичих;
  • Өрхийн орлогыг батлах тодорхойлолт зэргийг ирүүлнэ.

Тэтгэлэгийн материалыг 2018.09.07-ны өдрийн 18:00 цаг хүртэл ХААН Банк Цамхагийн ресепшн хүлээн авна.

Сонгон шалгаруулалт:

Сонгон шалгаруулалт 2 үе шаттай явагдана.

  1. ХААН Банк болон хөндлөнгийн төлөөллөөс бүрдсэн сонгон шалгаруулах комисс тэтгэлэгт оролцогчдын материалыг үнэлгээний аргачлалын дагуу үнэлэн хамгийн өндөр оноотой 30 оюутныг шалгаруулна.
  2. Эхний шатанд шалгарсан оюутнууд оноогдсон сэдвийн дагуу илтгэл тавьж, үнэлгээний аргачлалын дагуу шилдэг 20 оюутныг тодруулна.

2018 оны 09-р сарын 28-ний өдөр шалгарсан 20 оюутны нэрийг ХААН Банкны албан ёсны сошиал хуудас, www.khanbank.com вебсайт болон өдөр тутмын сонингуудаар зарлана.
Жич: Хүлээн авсан материалыг буцаан олгохгүй ба хугацаа хоцорсон болон дутуу бүрдүүлсэн материалыг хүлээн авахгүй.

ХААН Банк Сан 2007 оноос хойш “ХААН Банкны нэрэмжит оюутны тэтгэлэгт хөтөлбөр”-ийг 10 жилийн турш амжилттай хэрэгжүүлэн нийт 1,500 гаруй шилдэг оюутанд сургалтын төлбөрийн тэтгэлэг олгоод байна. Энэ жилийн хувьд нийт 65 оюутан залуусыг “ХААН Банкны нэрэмжит тэтгэлэг хөтөлбөр”-т шалгаруулан тэтгэлэг олгож байгаа бөгөөд үүний эхлэл болох шинэ оюутанд зориулсан тэтгэлэг нь 2018 оны хавар зарлагдаж сурагчийн ширээнээс их, дээд сургуулийн оюутан болж байгаа 45 шилдэг залууст хүрсэн

Categories
мэдээ нийгэм

Хүүхэд их зорчдог гудамж, замуудад ослоос урьдчилан сэргийлэх самбар байршуулжээ

Улсын хэмжээнд зохион байгуулж буй “Хичээлийн шинэ жил” нэгдсэн арга хэмжээний хүрээнд Тээврийн цагдаагийн албанаас хүүхдийг зам тээврийн осол, хэргээс урьдчилан сэргийлэх, сургууль орчны аюулгүй байдлыг хангах чиглэлээр шат дараалсан арга хэмжээг зохион байгуулан ажиллаж байна. Нийслэлийн зургаан дүүргийн Замын цагдаагийн хэлтэс ерөнхий боловсролын сургуулиудын зам орчны аюулгүй байдалд үзлэг шалгалт хийж, замтай ойр байрлах сургууль, хүүхэд ихээр зорчдог гудамж, замуудад осол, хэргээс урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлэг бүхий самбарууд байршуулжээ.

Уг ажлын хүрээнд Чингисийн өргөн чөлөө буюу 120-ын уулзвараас Яармагийн гүүр хүртэлх авто замд 10 цэгт, нийт 16 ширхэг сэрэмжлүүлэх самбар байршуулсан байна. Маргааш 2018-2019 оны хичээлийн шинэ жилийн нээлт болно. Тиймээс эцэг, эх, жолооч та бүхэн замын хөдөлгөөнд соёлтой оролцож ирээдүй болсон бяцхан үрстээ зөв үлгэр дуурайл үзүүлж, аюулгүй байдлыг нь хангаарай.

Categories
мэдээ нийгэм

“Эрдэнэт” үйлдвэрийн асуудлаар ажлын хэсэг байгуулагджээ

Английн дээд шүүхээс “Стандарт” банкны нэхэмжлэлтэй “Эрдэнэт” үйлдвэрт хамаарах Арбитрын шүүхийн шийдвэрийг давж заалдах шатанд хэлэлцэж, өнгөрсөн сарын дундуур албан шийдвэрээ гаргасан билээ.

Английн Дээд шүүхээс гаргасан шийдвэр нь үндсэн гурван агуулгатай. Үүнд,

НЭГ: “Стандарт” банкны нэхэмжлэл дэх үндсэн өр төлбөрт хүү тогтоож, учирсан зардлыг “Эрдэнэт” үйлдвэрээс гаргуулах тухай 2017.07.20-ны өдрийн Арбитрын хэсэгчилсэн эцсийн шийдвэрийг давж заалдахаар тус үйлдвэрээс Английн дээд шүүхэд хандсан байдаг. Ингэхдээ Арбитраар тогтоосон өр төлбөрийг “Эрдэнэт” үйлдвэрээс шүүхэд барьцаа хэлбэрээр төлөхөөр гаргасан “Стандарт” банкны хүсэлтийг Английн дээд шүүх хүлээн авсан байна.

ХОЁР: “Стандарт” банкнаас 2018.06.28-ны өдөр Английн Дээд шүүхэд хандаж, арбитрын шүүхээр шийдвэрлүүлсэн нийт өр төлбөрийг “Эрдэнэт” үйлдвэрээр төлүүлж авахын тулд эд хөрөнгийг царцааж, битүүмжлэх захирамж гаргасныг шүүх хүлээн авсан байна.

ГУРАВ: “Стандарт” банкнаас “Эрдэнэт” үйлдвэрийн санхүүгийн мэдээллийг ил гаргуулах, шүүхийн шатанд гарсан зардлуудыг тус үйлдвэрээр төлүүлэх тухай хүсэлтийг Английн Дээд шүүх хүлээн авчээ.

Английн Дээд шүүхээс эд хөрөнгө царцаах тухай захирамж гаргасантай холбогдуулан, “Эрдэнэт” үйлдвэрийн гадаад дахь мөнгөн гүйлгээний урсгал тэр чигтээ зогсох эрсдэл үүсээд байгаа юм. Улмаар “Эрдэнэт” үйлдвэрийн эрх бүхий албан тушаалтнууд Англи, Шенген, Азийн тодорхой орнуудад зорчих эрхийг шүүхээс хязгаарласан билээ.

Уг асуудлыг Засгийн газрын хуралдаанаар саяхан хэлэлцэж, Шадар сайд Ө.Энхтүвшингөөр ахлуулсан ажлын хэсгийг байгуулжээ. Сангийн сайд Ч.Хүрэлбаатарын өгсөн мэдээллээр ажлын хэсэг нэг удаа хуралдаж, “Эрдэнэт” үйлдвэрт тодорхой баримтуудыг гаргаж өгөх чиглэл өгсөн байна.

Categories
мэдээ нийгэм

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг саадгүй зорчих боломжийг бүрдүүлнэ

Дархан-Уул аймгийн хэмжээнд хөгжлийн бэрхшээлтэй дөрвөн мянга гаруй иргэн байдгаас 60 гаруй тэргэнцэртэй иргэн, 480 гаруй харааны бэрхшээлтэй иргэн Дархан суманд амьдарч байна. Эдгээр иргэдийн хувьд замын хөдөлгөөнд оролцох, нийгмийн харилцаанд ороход тулгамддаг асуудлууд цөөнгүй бий.

Тэгвэл төв зам дагуух аж ахуй нэгж байгууллагуудаар авто зам, явган хүний замын огтлолд дугуйтай болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг саадгүй зорчих, тэдний аюулгүй байдлыг хангах тэмдэг, тэмдэглэгээг сайжруулах, сэргээн засварлуулах ажлыг зохион байгуулж байна. Үүний үр дүнд өнөөдрийн байдлаар Дархан сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй Сод Монгол, Петро жамп, Шунхлай ШТС-ууд, Магноли дэлгүүр, MBM зочид буудал, Анд авто сервис, 4 дүгээр багийн Голд клуб зэрэг аж ахуй нэгжүүд нийгмийн хариуцлагынхаа хүрээнд байгууллагынхаа гаднах замын огтлолцлын нэвтрэх хэсгийг зориулалтаар нь засварлажээ.

Энэ сарын нэгнээс эхэлсэн аяныг Дархан сумын ЗДТГ, Газрын харилцаа барилга хот байгуулалтын газар, Онцгой байдлын газар, Цагдаагийн газар, Тэргэнцэртэй иргэдийн холбоо зэрэг байгууллагууд хамтран зохион байгуулж байна гэж Дархан-Уул аймгаас мэдээллээ.