Categories
мэдээ нийгэм

​Зөвлөгөө: Үрчлээний эсрэг хамгийн сайн арга бол иллэг хийх

Хүмүүс нүүрэн дээр үрчлээ гарсан хойно арчлах ёстой гэсэн буруу ойлголт байдаг. Гэтэл үрчлээтэхээс өмнө урьдчилан сэргийлэх нь арилгахаас арай л амар байх болов уу. Мөн эмэгтэйчүүд хүзүү хэсгээрээ их үрчлээтдэг. Үүний эсрэг хамгийн үр дүнтэй гарга бол иллэг хийх юм. Иймээс хэрхэн үрчлээнээс сэргийлэн нүүрэнд иллэг хийх талаар зөвлөгөөг хүргэж байна.

Духны иллэг: Хоёр гарын хурууныхаа өндгөөр духныхаа дунд хэсгээс шанаа руугаа чиглүүлэн тойрог хөдөлгөөнөөр илнэ. Дараа нь баруун шанаанаасаа зүүн рүү, зүүн шанаанаасаа баруун руу чиглүүлэн дөрвөөс таван удаа тойрог хөдөлгөөнөөр илээрэй.

Зовхины иллэг: Дээд доод зовхио хурууныхаа өндгөөр болгоомжтой ил. Арьсаа бүү сунгаарай. Энэ нь маш хортой.

Хамрын иллэг: Хамрыг долоовор, дунд хурууныхаа өндгөөр угаас үзүүр хүртэл илнэ. Дараа нь үүнийг эсрэг чиглэлд илээрэй.

Хацрын иллэг: Зүүн гарын дөрвөн хуруу, баруун гарын дөрвөн хуруугаа амныхаа хоёр төгсгөлд тавиад, чихний дэлбээ хүртэл тойрог хөдөлгөөнөөр илнэ. Дараа нь үүнийгээ эсрэг чиглэлд хийгээрэй. Дасгалыг гурваас дөрвөн удаа давтана.

Хүзүүний иллэг: Хүзүүнийхээ хоёр талаас цээж, мөр рүү чиглэлтэй зөөлөн илээрэй.

Ам эрүүний хэсгийн иллэг: Хоёр гарын дунд хурууг доод уруулын доор, эрүүний голд байрлуулаад доод уруулыг шүргэтэл хагас тойрог гаргаж илнэ. Энэ дасгалыг гурваас таван удаа хийнэ. Эрүүний хэсгийг алганы ар талаар алгадаж, доод уруул хүртэл иллэг хийгээрэй.

Иллэг хийсний дараа наргүй байсан ч нарны тос түрхэж, нүүрээ өдөрт хоёр удаа угаах, угаасныхаа дараа тоник түрхэх хэрэгтэй гэдгийг санаарай.

Categories
мэдээ нийгэм

Хүүхдийн хүмүүжилд аавуудын оролцоо чухал




Categories
мэдээ нийгэм

Харшилтай хүмүүс гадуур явахдаа амны хаалт хэрэглэх хэрэгтэй

Жил бүрийн долдугаар сарын эхний долоо хоногоос наймдугаар сарын дунд үе хүртэл шарилж, луулийн төрлийн ургамал цэцэглэн, улмаар дохиурын тоос нь агаарт хэт ихэссэнээр хүн амын дунд ургамлын тоосны шалтгаант харшил өвчин үүсгэдэг. Иймд энэ үед 04-11, 17-20 цагийн хооронд цонхоо битгий онгойлгоорой. Харин эмчийн зааваргүй хамрын дусаалга дусаах, эм уух нь сөрөг нөлөөтэй тул заавал мэргэжлийн эмчид хандаж, юунаас харшилдаг болохоо тогтоолгох хэрэгтэй. Ингээд Нийслэлийн эрүүл мэндийн газраас хүргэж буй улиас болон шарилжийн төрөл, луулийн овгийн ургамлын тоосжилтыг хэрхэн бууруулах аргууд, мөн ургамлын тоосны харшилтай хүмүүст эрүүл мэндийн зөвлөмжтэй танилцана уу.


Categories
мэдээ нийгэм

ИНФОГРАФИК:Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн танилцуулга

Улсын Их Хурлын 2018 оны хаврын ээлжит чуулганаар батлагдсан хууль тогтоомжийн талаарх танилцуулга, инфографикийг уншигч Та бүхэнд цувралаар хүргэж байгаа билээ. Энэ удаад Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн танилцуулга болон инфографикийг толилуулж байна.

ЭРҮҮГИЙН ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ

ТУХАЙ ХУУЛИЙН ТАНИЛЦУУЛГА

Улсын Их Хурлын гишүүн О.Батнасан, Л.Мөнхбаатар, Б.Дэлгэрсайхан нараас 2018 оны 05 дугаар сарын 21-ний өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэнЭрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Улсын Их Хурлын чуулганы 2018 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн баталсан бөгөөд уг хуулийг 2018 оны 07 дугаар сарын 05-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

Дээрх хуулиар өсвөр насны хүн Эрүүгийн хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг таван жил, түүнээс дээш хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн бол хорих ял оногдуулахаар, бусад тохиолдолд буюу оногдуулсан ялын хэмжээ нь дээрх хязгаарлалтаас даваагүй өсвөр насны хүнд хорих ял оногдуулахгүйгээр хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ дангаар хэрэглэж болох боломжийг нээж өгсөн.

Түүнчлэн Эрүүгийн хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг найман жил, түүнээс доош хугацаагаар тогтоосон, эсхүл хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүнд оногдуулсан хорих ялыг хойшлуулах, тэнсэж болох зохицуулалтыг тус тус хуульчилсан.

Хууль, эрх зүйн хэлтэс

Categories
мэдээ нийгэм

​Замын хөдөлгөөний ачааллыг бууруулахаар ажиллаж байна

Сүхбаатар дүүргийн Засаг даргын “Газрын зөрчил арилгах талаар авах зарим арга хэмжээний тухай” захирамжийг хэрэгжүүлэх ажлын хэсгийн ээлжит хурал болсон юм.

Дүүргийн нутаг дэвсгэрт иргэдийг эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, газар ашиглалтыг сайжруулж, тохижилт хийх бололцоог бүрдүүлэх болон авто замын түгжрэлийг бууруулах үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх чиглэлээр ажиллаж буй аж.

Энэ хүрээнд, гэр хороолол, зуслангийн бүсэд судалгаанд хамрагдсан зөрчлөөс 40, нийтийн эзэмшлийн талбай, автобусны буудалд зөвшөөрөлгүй буусан ТҮЦ-нээс 20 буулгасан юм. Мөн авто замын ачаалал түгжрэлийг бууруулах чиглэлээр долоон зөрчлийг арилгасан байна.

Зуслангийн ногоон бүс дэх барилгажсан хэсгийн нийтийн эдэлбэр газар, гудамж, зам талбайг хааж зөвшөөрөлгүй байрлуулсан зөөврийн байгууламж, авто зам, явган хүний зам хаасан бүх төрлийн объект, эзэмшил, ашиглалтад байгаа газраа дур мэдэн нэмж сунгасан хашаа, бусдын эзэмшил газар луу сунгасан хашаа зэргийг нүүлгэн шилжүүлжээ. Газар чөлөөлөх, гамшиг ослын үед шуурхай албаны машин саадгүй, чөлөөтэй нэвтрэх нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор хийж хэрэгжүүлсэн ажлаа танилцуулж, цаашид хэрэгжүүлэх ажил, тулгамдаж буй бэрхшээлийг хэрхэн шийдэх зэрэгт саналаа нэгтгэн ажилласан байна.

З.МӨНХСУВД

Categories
мэдээ нийгэм

Зорчигч тээврийн хэрэгслийн тасалбарын үнийг нэмэгдүүлэхийг шаардлаа

Хот хоорондын тээвэр эрхлэгчдийн холбооноос 50 орчим аж ахуй нэгжийн 1500 гаруй жолооч нарыг төлөөлөн үнэ тарифыг нэмэгдүүлэх албан шаардлагыг энэ сарын 7-ны өдөр Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-т хүргүүлжээ.

Тус шаардлагад хот хоорондын нийтийн зорчигч тээврийн үйлчилгээний үнэ тарифт өөрчлөлт оролгүй даруй 10 жил болсон бөгөөд бинзен, түлшний үнэ энэ хугацаанд 2,5-3 дахин нэмэгдсэн тул суудал ашиглалт 50 хувьдаа ч хүрэлгүй, алдагдалтай ажиллаж байгаа талаар дурдсан байна. Тэдний гаргасан тооцоогоор жишиг тарифаар 1 хүн.км-т дундажаар 53-63 төгрөг буюу чиглэлээсээ хамаарч 1000-8000 хүртэлх төгрөг нэмэгдүүлэх шаардлага тавьж буй юм. Энэхүү шаардлагыг хүлээн авч, шийдвэрлэхгүй бол тэмцлийн дараагийн хэлбэрт шилжихээ мэдэгдэж байна хэмээн тус албан шаардлагад 40 гаруй аж ахуй нэгжийн төлөөллүүдийн гарын үсгийг хавсаргажээ.


Categories
мэдээ нийгэм

Замын хөдөлгөөний шинэчлэсэн онцлох заалтууд

Зам, тээврийн осол, хэрэг, тээврийн хэрэгслийн хурдаас шалтгаалсан ослыг бууруулах, жолооч, явган зорчигчийн амь насыг хамгаалах, хүүхдийг зам, тээврийн осолд өртөхөөс хамгаалах, хөгжлийн бэрхшээлтэй иргэд замын хөдөлгөөнд аюул, бэрхшээлгүй оролцох нөхцлийг хангах, түгжрэлийг багасгах зэрэг чиглэлээр нэмэлт, өөрчлөлт оруулсан Замын хөдөлгөөний шинэчилсэн дүрэм ирэх арваннэгдүгээр сараас хэрэгжиж эхлэнэ. Тус дүрэмд багтсан онцлох заалтуудаас хүргэж байна.

Замын хөдөлгөөний шинэчилсэн дүрэмд багтсан ОНЦЛОХ ЗААЛТУУД

Categories
мэдээ нийгэм

​Улиастайн гол дагуух хог хаягдлыг цэвэрлэжээ

Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газраас иргэдийн эрүүл, таатай орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэхийн тулд долоо хоног бүр хог хаягдлын цэвэрлэгээг тогтмол зохион байгуулж байгаа.

Дүүргийн Тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс, Үндэсний батлан хамгаалах их сургуулийн Шар хад дахь хээрийн сургалтын бааз болон Нийтлэг үйлчилгээний газар-3 ОНӨААТҮГ хамтран үерийн үед үүссэн болон урсаж ирсэн Улиастайн гол дагуух хур хогны цэвэрлэгээг амжилттай зохион байгуулжээ.

Энэ хүрээнд, гол дагуух 32.200 тонн хог хаягдлыг цэвэрлэсэн байна.

З.МӨНХСУВД

Categories
мэдээ нийгэм

Боловсролын сайдын тушаалаар харьяа байгууллагуудтай танилцаж байна

БСШУС-ын сайдын тушаал, шийдвэрээр салбарын бодлого, шийдвэрийн хэрэгжилттэй танилцах ажлыг орон даяар зохион байгуулж байна. Энэ ажлын хүрээнд 21 аймгийг 5 бүсэд хуваан, тус бүр дэд ажлын хэсэг байгуулсан юм. Эдгээр ажлын хэсэг аймгуудын Боловсрол, соёл, урлагийн газар, Биеийн тамир, спортын газрууд болон салбарын байгууллага болох сургууль, цэцэрлэг, дотуур байр, театр, чуулга, музей, номын сан, спорт, хороо, усан бассейн зэрэг орон нутгийн байгууллагуудын ажилтай газар дээр нь танилцах, салбарын хууль тогтоомж, бодлого, хөтөлбөрийн хэрэгжилтийн үр дүнд үнэлгээ дүгнэлт өгөх, зөвлөмж гаргах чиглэлээр орон нутагт ажиллаж байна.

БСШУС-ын дэд сайд Г.Ганбаяраар ахлуулсан ажлын хэсэг Архангай, Өвөрхангай, Хөвсгөл, Булган, Орхон, Сэлэнгэ, Дархан-Уул, Төв аймаг болон зам дагуух сумд нийт 8 аймаг, 9 сум, 1 тосгонд ажиллалаа. Ажлын хэсэгт БСШУСЯ-ны Соёл, урлагийн бодлогын газар, Биеийн тамир, спортын бодлогын газар, Дээд боловсролын бодлогын газар, Ерөнхий боловсролын бодлогын газар, Санхүү, хөрөнгө оруулалтын газрын Хөрөнгө оруулалт үйлдвэрлэлийн хэлтэс, Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газар болон Барилгын хөгжлийн төвийн барилгын инженерийн баг багтжээ.

Дэд сайдаар ахлуулсан хамтарсан баг орон нутагт ажиллах хугацаандаа салбарын бодлого, шийдвэрийн хэрэгжилттэй танилцахын зэрэгцээ салбарын хөрөнгө оруулалтын өнөөгийн нөхцөл байдал болон орон нутагт эрх шилжсэн барилгын ажлын гүйцэтгэлтэй танилцаж, хэрэгжилтийн үр дүнд үнэлгээ дүгнэлт өгч, зөвлөмж хүргүүлсэн байна.

Categories
энтертаймент-ертөнц

Тайландын “Амазоны дайчид” кинонд Мисс А.Баярцэцэг дүр бүтээнэ

Загвар өмсөгч, мисс А.Баярцэцэг Тайландын “Nipan” студийн уран бүтээл “Амазоны дайчид” адал явдалт уран сайхны кинонд тоглохоор болжээ.
Тэрбээр Falcon буюу “Шонхор” нэртэй хөлсний тулаанч бүсгүйн туслах дүр болох “Кyra”-гийн дүрд тоглох юм байна. Түүнтэй хамт тулалдах хамтрагч нь Австралийн мэргэжлийн боксын тамирчин аж.
Киноны зураг авалт ирэх есдүгээр сарын сүүлээр Тайландын Чанг Май хотод эхлэх юм байна.