Categories
мэдээ нийгэм

“Нүүдэлчин монгол” наадмын байршлын зураг

Соёл, урлагийн газар, Биеийн тамир, спортын газар хамтран “Нүүдэлчин – Монгол 2018” их наадмыг 2018 оны наймдугаар сарын 11-15-ны өдрүүдэд Улаанбаатар хот “Хүй долоон худаг”-т зохион байгуулах гэж байгаа билээ.

“Нүүдэлчин – Монгол 2018” их наадмын хүрээнд ард түмний дунд 13 удаа амжилттай зохион байгуулагдаж “Ардын урлагийн их наадам” нэрээр дотно танил болсон “Соёлын биет бус өвийн их наадам” болон “Үндэсний спортын YI их наадам”- ууд нэгэн зэрэг явагдана.

Тэгвэл наадмын үеэр байрлах асар, үйлчилгээ явуулах цэг, уралдаан тэмцээн, үзвэр болох ерөнхий байршлуудыг та бүхэнд хүргэж байна.

Categories
мэдээ нийгэм

ЗТХЯ-ны дарга нар нэгнийхээ аминд хүрчээ

Өчигдөр буюу наймдугаар сарын 9-ний оройн 22:00 цагийн орчимд Зам тээврийн хөгжлийн яамны байр буюу Засгийн газрын арвангуравдугаар байранд хүн амины хэрэг гарчээ. Тус яамны албан тушаалтнууд ажлын байрандаа архидан согтуурч, маргалдаж зодолдон нэгнийхээ аминд хүрсэн бололтой. Хэргийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэс шалгаж байна. Талийгаач нь тус яамны Хяналт шинжилгээ үнэлгээ дотоод аудитын газрын дарга 38 настай Г гэгч аж. Уг хэрэгт тус яамны Төрийн тусгай удирдлагын газрын дарга 48 настай М-ыг холбогдуулан шалгаж байгаа юм байна.

Categories
мэдээ нийгэм

Үерийн бохирдлоос үүссэн мөөгөнцөрийг цэвэрлэх аргууд

Гамшигт өртөж, усанд автсан эд зүйлс болон гэр, байшинд мөөгөнцөр үүсэхээс сэргийлж, эрүүл мэндээ хамгаалах зорилгоор дараах аргуудыг мэдэж авахад илүүдэхгүй.

Categories
мэдээ нийгэм

Ангийн мах олон нийтийн сүлжээнд тавьсан иргэдийг торгоно

Хөдөө орон нутгаар амарч зугаалж яваа иргэд хууль бусаар тарвага агнаж боодог хийх, мөн малчид хууль бусаар агнаж бусдад өндөр үнээр зарах тохиолдол газар гарсаар байна. Гурван жилийн өмнөөс эхлэн тарвага агнахыг хориглосон ч, иргэд хууль бусаар агнаж, зургийг нь цахим сүлжээндээ тавьсаар байгаа аж.

Хориотой ан агнасан энэ мэт үйлдэлд мэргэжлийн хяналтын байгууллагууд албан ёсны шаардлага тавьж байгаа ч дийлдэхгүй байгаа тухай мэдээлдэг. Хууль бусаар тарвага агнавал:

Амьтны тухай хуульд амьтан тэдгээрийн гаралтай түүхий эдийг худалдах, худалдан авахыг хориглосон заалт бий. Энэ хуулийг зөрчвөл Зөрчлийн тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн дагуу хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулах бөгөөд тарвага агнасан хувь хүнийг 300 нэгж, хуулийг этгээдийг 3000 нэгжээр торгоно” гэж заасан байдаг. Экологи эдийн засгийн үнэлгээгээр эр тарвага 170 мянган төгрөг, эм тарвага 200 мянган төгрөгийг хоёр дахин нэмэгдүүлэн тооцож торгох заалт байдаг аж.

Categories
мэдээ нийгэм

​Малыг хувийн дугаар бүхий ээмгээр ээмэгжүүлж байна

Улсын хэмжээнд 8.3 сая малыг дахин давтагдахгүй хувийн дугаар бүхий ээмгээр ээмэгжүүлж, 2.8 сая малын мэдээллийг үндэсний бүртгэл мэдээллийн нэгдсэн санд бүртгээд байна.

Манай улс баталгаажсан үүлдэр, омгийн цөм сүргийн 3.1 сая толгой малтай байгаагаас Сэлэнгэ аймагт “Орхон” үүлдрийн нарийвтар ноост, “Хангай” үүлдрийн нарийн ноост, “Ерөө” үүлдрийн мах-ноосны нарийвтар ноост, Өвөрхангай аймагт “Баянгол” омгийн мах-өөхний бүдүүн ноост, Төв аймагт “Жаргалант” үржлийн хэсгийн нарийвтар ноост, “Алтанбулаг” үүлдрийн хэсгийн мах-өөх бүдүүвтэр ноост, Өнжүүл үржлийн хэсгийн ноосны чиглэлийн мал үржүүлж байна.

ХХААХҮЯ-ны Мал аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын ахлах мэргэжилтэн Г.Наранчулуун, “Малын үржил, бүртгэлийн салбарын тухайд Малын генетик нөөцийн тухай хуулийн хэрэгжилтийг хангаж, сурталчлан таниулах, үржилд ашиглаж буй хуц, ухныг мэргэжлийн байгууллагын мэдэлд шилжүүлж, гойд ашиг шимт, шилмэл малыг баталгаажуулах, Малын удам зүйн үнэлгээний нэгдсэн систем бий болгох зэрэг тодорхой зорилтыг дэвшүүлсэн. Хуулийг орон нутагт сурталчлах ажлын хүрээнд 21 аймаг, нийслэлийн холбогдох албан тушаалтан, мэргэжилтнүүдийн төлөөлөл бүхий 6 мянга гаруй хүнийг сургалтад хамруулж, малчид, мэргэжлийн байгууллага, судлаачдад зориулсан хялбаршуулсан гарын авлага, хуулийн эмхтгэлийг хэвлүүлэн, орон нутагт хүргүүлээд байна. Мөн 2 бүлэг 30 заалт бүхий Мал үржүүлэг, технологийн ажлын календарчилсан төлөвлөгөөг боловсруулан, хэрэгжилтийг бүх шатанд хангуулан ажиллаж байна” гэлээ.

Малын удам зүйн үнэлгээний нэгдсэн систем, muz.gov.mn цахим хуудсыг ажиллуулж байна. Цаашид дээрх нэгдсэн санг хөгжүүлж, ялган тэмдэглэх хэрэгслийн ашиглалтыг сайжруулан, удам зүйн үнэлгээний программыг орон нутагт хүлээлгэн өгч, төвийн бүсийн үхэр сүргийг ялган тэмдэглэж, нэгдсэн санд бүртгэх зэрэг олон ажил хийхээр төлөвлөжээ.

Categories
мэдээ нийгэм

Шинэ хичээлийн жилд 18 цэцэрлэг ашиглалтад орно

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Хурлаар боловсролын салбарт хийгдэж буй хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажил, Үер, үерийн улмаас эвдэрсэн зам, замын байгууламжийн эвдрэл гэмтэл, сэргээн засварлалт, арчлалт, үерийн улмаас үүссэн нөхцөл байдлын үед авч хэрэгжүүлсэн ажил, цаашид анхаарах асуудал зэрэг хэд хэдэн асуудлыг хэлэлцэв.

2018-2019 оны хичээлийн жилд улсын төсвийн хөрөнгөөр нийслэлд 42 шинэ цэцэрлэг, 10 цэцэрлэгийн өргөтгөл, 10 шинэ сургууль, 24 сургуулийн өргөтгөл, гурван бага сургууль, цэцэрлэгийн цогцолборын ажил, таван спорт заал шинээр барих ажлууд хийгдэж байна. Мөн Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлийн хүрээнд таван шинэ цэцэрлэг, 17 цэцэрлэгийн өргөтгөл, хоёр шинэ сургууль, долоон сургуулийн өргөтгөл, Япон Улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар хоёр шинэ сургууль, хоёр сургуулийн өргөтгөл, БНХАУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжаар долоон шинэ сургуулийн барилга баригдах юм. 2018-2019 оны хичээлийн шинэ жилд нийслэлд нийтдээ 57 сургууль, 77 цэцэрлэгийн барилгыг шинээр барих буюу өргөтгөж байгаа аж.

“Энэ онд нийслэлийн хэмжээнд 18 цэцэрлэг шинээр ашиглалтад оруулахаар төлөвлөсөн. Эхний таван цэцэрлэг ашиглалтад орсон байгаа. Тав нь хичээлийн шинэ жилээс өмнө ашиглалтад орно. Үлдсэн найм нь энэ ондоо багтааж үүдээ нээнэ. Мөн энэ онд сургууль, цэцэрлэгт улс, нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалт болоод бусад санхүүгийн эх үүсвэрээр 10.6 тэрбум төгрөгийн санхүүжилтээр 84 их засвар, тохижилтын ажил хийгдэж байна” хэмээн нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа танилцуулав.

Мөн шинээр сургууль, цэцэрлэг барихаар 39 байршил тусгагдсан. Нийслэлийн Газрын албанаас 33 байршилд газар чөлөөлөх ажлыг нөхөн олговортойгоор хийж байгаа юм. Энэ байршлууд дээр газар чөлөөлөхөд 135 иргэн, нэг аж ахуй нэгжид 7.6 тэрбум төгрөг нөхөн олговор олгожээ. Өнөөдрийн байдлаар газар чөлөөлөлт 90 хувьтай байна гэж нийслэлийн Газрын албаны орлогч дарга Д.Нямдаваа мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Тарваган тахал туссан үед өндөр халуурч, бүх булчин өвддөг

Тарваган тахал нь байгалийн голомтот хурц халдварт өвчин. Дэлхий дахинд Африк, Ази, Өмнөд Америкийн зарим орнуудад тарваган тахлын хүний өвчлөл бүртгэгдэж нийгмийн эрүүл мэндэд асуудал үүсгэсээр байна. Төв Азийн тарваган тахлын байгалийн голомтын зонхилох хэсэг манай орны нутаг дэвсгэрт орших бөгөөд одоогоор 17 аймгийн 137 суманд тарваган тахлын байгалийн голомттой энэ нь манай улсын нийт нутаг, дэвсгэрийн 28.3%-ийг эзэлдэг.

Иргэд хөдөө орон нутгаар амарч зугаалахдаа тарваганы түүхий мах, эд эрхтэнг эмчилгээний зорилгоор хэрэглэхгүй байх, мэрэгчийн үхсэн сэг зэмтэй харьцахгүй байх, тарваганы бөөс болон бүүрэгт хазуулахгүй байх, нийслэл хот руу тарваганы түүхий мах, тулмыг тээвэрлэж оруулж ирэхгүй байхыг Нийслэлийн эрүүл мэндийн газар, Зоонозын өвчин судлалын үндэсний төвөөс сэрэмжлүүлж байна.

No automatic alt text available.

Categories
мэдээ нийгэм

Ухаантай хүүхэдтэй болъё гэвэл эдгээр хоол хүнсийг хэрэглээрэй

Шинжлэх ухаан болон бодит байдлаар батлагдсан ухаантай болгодог 10 хүнсний бүтээгдэхүүнийг танилцуулья. Эдгээр хүнсний бүтээгдэхүүн нь бусад хүнсний зүйлээс илүү хүнийг ухаалаг болгодог бөгөөд хүүхдэд бүр илүү үр нөлөөтэй байдаг. Тиймээс та доор өгүүлэх 10 хүнсний бүтээгдэхүүнийг өөрөө болон хүүхдэдээ түлхүү хэрэглүүлээрэй. Учир нь тэдний тархи энэ 10 бүтээгдэхүүнд баярлах болно. Эрүүл дээрээс нь тархи баярлуулагч энэ 10 бүтээгдэхүүнд омега-3 тосны хүчил ихээр агуулагдах учраас сайн хооллолт болохын зэрэгцээ тархины хөгжлийг сайжруулдаг. Мэдээж хэрэг, хүүхдүүд ямар ч сайн хүнсний бүтээгдэхүүн идэхээс илүү тэдний ээж нар аз жаргалтай байх нь тархиных нь хөгжилд сайнаар нөлөөлдөг. Гэхдээ дараах ухаантай болгодог 10 хүнсний бүтээгдэхүүнийг гэр бүлийн хэрэгцээндээ сонгож сайхан амтыг нь мэдрэхийн хажуугаар ухаалаг болцгоогоорой.

1. Хушга буюу грек самар

Хушга яг тархи шиг харагдаж байгаа биз. Биеийн эд эрхтэнтэй адилхан харагддаг хүнсний бүтээгдэхүүн тухайн эд эрхтэнд илүү тустай байдаг нь гайхалтай юм шүү. Тэгвэл тархинд маш сайн хушга хэмээх энэ хүнсний бүтээгдэхүүн нь омега-3-ийн хамгийн сайн эх булгийн нэг юм. Омега-3 нь тархийг сэргээдэг. Учир нь, омега-3 нь мэдрэлийн системийн хамгийн чухал элемент болох DHA (докозагексаеновийн хүчил)-ийг үйлдвэрлэдэг байна. Мөн хушганд Е витамин их хэмжээгээр байдаг ба энэ нь танин мэдэхүйн чадварыг дээшлүүлдэг.
2. Авокадо

Авокадо нь байгалийн хордлого тайлагч юм. Тийм болохоор үүнийг өөрөөр бас байгалийн анагаагч ч гэж хэлж болно. Авокадод сайн өөх тос ихээр агуулагддаг учраас хүүхдэд өгвөл хүүхдийн тархинд шаардлагатай өөх тосыг өгч бүрэн хүчин чадлаараа хөгжих боломжийг олгодог. Магадгүй эхлээд хүүхдүүд авокадоны амтанд дургүй байж болох ч битгий санаа зовоорой, идэх тусам амтыг нь мэдэрч, түүнд татагдах болно. Авокадог талхан дээр тавьж идэх, сэндвичинд хавчуулж идэх эсвэл хөнгөн зуушинд хийж идэх гэх мэт аргаар хүнсэнд хэрэглээрэй.
3. Алим

Хүүхдүүд энэ амттанд дуртай. Энэ бүтээгдэхүүний бүх зүйл ашигтай. Энэ жимсийг идэхэд ч хялбар. Ерөнхийдөө бүх жимс ашигтай. Гэхдээ алим бүр илүү. Яагаад гэвэл алиманд тархинд ашигтай кверцетин хэмээх антиоксидант байдаг. Кверцетин нь сэтгэцийн эмгэгүүдээс сэргийлж, хүүхдүүдийн анхаарал төвлөрөлтийг дэмждэг. Иймд өдөр бүр өглөөний цайнд нь хүүхдүүдэд алим идүүлж байгаарай. Заавал бүтэн гэлтгүй хоёр эсвэл дөрөв хувааж өгсөн ч болно.
4. Овьёос

Овьёосыг хүүхдүүдэд нэг дор их хэмжээгээр идүүлэх муу ч өглөөд яарч сандарсан үед энэ шиг хурдан болдог тохиромжтой хоол байхгүй. Овьёос нь маш сайн сонголт бөгөөд амттай. Түүнчлэн хүүхдэд хэрэгтэй шим тэжээлт бодисыг хангалттай өгч чаддаг. Овьёос нь цусыг хортой хлостериноос цэвэрлэж, тархины артерийн судсуудыг онгойлгож өгдөг. Ингэснээр санах ой сайжирдаг байна. Хэрвээ таны хүүхэд овьёос идэхээс татгалзвал янз бүрийн тод өнгөтэй жимс жимсгэнээр чимэглэж, анхаарлыг нь татахаар болгож өгөөрэй.
5. Өндөг

Өндөг магадгүй хүүхдэд өгч болох хамгийн сайн хүнсний бүтээгдэхүүн байх. Өндөг нь хамгийн шим тэжээлтэй хүнсний бүтээгдэхүүний нэг бөгөөд бүх биеийн эрүүл мэндэд тустай. Түүний дотроос тархинд нэн тустай. Өндөгний шар нь ацетилхолин хэмээх мэдрэл дамжуулагч бий болоход тусалдаг бодис агуулдаг. Ацетилхолин нь хүүхдүүдийн мэдрэлийн эс хоорондын холбоог бэхжүүлж, санах ойн үйл ажиллагааг сайжруулдаг юм. Тэгээд ч ихэнх хүүхэд өндгөнд дуртай байдаг. Харин өндгийг болгохдоо дургүй байдаг. Өндгийг болгох олон арга байдаг агаад энэ ч утгаараа өндөг бол төгс хүнсний бүтээгдэхүүн юм.
6.Йогурт

Йогуртаар хүүхдийг хооллох олон шалтгаан бий. Йогуртанд кальци, уураг хангалттай байдгаас гадна хүүхдийн мэдрэлийн эрүүл мэндэд тустай байдаг. Йогурт нь өөртөө сайн өөх тос агуулдаг ба энэ нь эрүүл тархины хөгжилд нэн шаардлагатай бодис юм. Түүнчлэн йогуртанд агуулагдах пробиотикууд нь сэтгэл санааг сайхан болгож, зан аашийг дээшлүүлдэг учир хүүхдийг хэрсүү болж өсөхөд тун их ашиг тусаа өгдөг. Йогурт нь амталсан тараг бөгөөд үүнийг хийхийн тулд таргаа холигчинд эргүүлсэн жимстэй хольж хутгахад хангалттай. Йогурт хангалттай өгч байвал хүүхэд тань таниас зайрмаг ч асуухгүй.
7. Ногоон навчит хүнсний ногоо

Бууцай, брокколи зэрэг ногоон навчит хүнсний ногоо нь дотроо маш хүчтэй антиоксидант агуулдаг ба эдгээр нь хортой чөлөөт радикалуудаас ид хөгжиж буй тархийг хамгаалдаг. Үүнээс гадна тэдгээр антиоксидант нь танин мэдэхүйн чадварыг дээшлүүлж, мэдрэлийн үйл ажиллагааны саад доголдлоос сэргийлдэг. Гэхдээ эдгээр өвс ногоогоор хүүхдийг хооллох амаргүй ч та багахан хүчин чармайлт гаргаснаар амжилтад хүрч чадаж, хүүхдүүдээ иддэг болгох боломжтой. Хүүхдүүд нүдээрээ иддэг учир гоё сайхан чимэглэж идүүлээрэй. Мөн бууцай идвэл хүчтэй болно гэх зэргээр урамшуулж болно. Ногоон навчит ногоонуудыг өндөгтэй хольж идвэл их тохиромжтой байдаг.
8. Загас

Загас бол тархинд тустай бодисны бүхэл бүтэн цогц хүнсний бүтээгдэхүүн юм. Яргай, хар амар зэрэг өөх тос сайтай загаснууд нь омега-3 тосны хүчлээр баялаг бөгөөд энэ нь хүүхдийн тархинд нэн шаардлагатай байдаг. Загас нь санах ойг сайжруулж, сэтгэцийн эмгэгээс хамгаалахаас гадна Д витамин агуулдаг. Мэдээж Д витамин хүүхдэд маш тустай. Загасаар хүүхдэд тааруулж хоол хүнс янз бүрийн хөнгөн зууш хийж болох бөгөөд тунатай сэндвичээс ямар ч хүүхэд буцахгүй.
9. Оливийн тос

Оливийн тос нь моно-ханаагүй тосны хүчлүүдээр баялаг. Дан суурьт ийм тосны хүчил нь тархины хөгжилд тустай. Хэрвээ та энгийн тосоо оливийн тосоор сольбол гэр бүлийнхээ бүх гишүүдэд тустай үйл хийж байна гэж ойлгоорой. Ялангуяа хүүхдэд бүр ач тустай.
10. Бүйлсэн самар

Англиар алмонд, оросоор миндаль гэдэг бүйлсэн самрыг багаасаа идэж өсвөл их ухаантай болж өсдөг. Томчуудын тархинд ч гэсэн ашигтай. Бүйлсэн самранд тосны хүчлүүд болон уураг агуулагдах агаад эдгээр нь тархины гэмтсэн эсүүдийг нөхөн сэргээдэг. Мөн бүйлсэн самар хүүхдийн танин мэдэхүйн үйл ажиллагааг сайжруулдаг учир өдөр бүр тэдэнд атга самар өгч байгаарай. Ингэвэл тэдний ой санамж үргэлж сайн байна.

Categories
мэдээ нийгэм

​Монелийн уулзвар, Дарь-Эхийн замыг засна​

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн ээлжит /2018.08.09/ хуралдаандаар үерийн улмаас эвдэрсэн зам, замын байгууламжийн эвдрэл гэмтэл, сэргээн засварлалт, арчлалтын талаар хэлэлцлээ.

Өнгөрсөн сард орсон усархаг борооны улмаас зарим замууд дээр эвдрэл гарсан. Нийслэлийн хэмжээнд 86 гудамж замын эвдрэл гэмтлийн судалгаа гаргаад, засварын ажлыг эхлүүлээд байгаа аж. Зам засварлахад шаардлагатай нэг тэрбум орчим төгрөгийг нийслэлээс шийдвэрлэсэн байна.

Монелийн уулзвар дахь авто замын үерийн ус зайлуулах хоолойг таглаж зөвшөөрөлгүй иргэн, аж ахуйн нэгж бууснаас болж тус бүсийн авто зам эвдэрч, ихээхэн хохирол учирчээ. Мөн гадна тойруугийн зам Дарь-Эхийн уулзвараас ганц худаг, Цагаан даваа чиглэлийн авто замын үерийн даланг хааж айл өрхүүд бууснаас зам эвдэрчээ. Үүнийг түргэн засварлах, нийслэлийн Газрын албатай хамтран зөвшөөрөлгүй буусан айлуудыг нүүлгэхийг хотын дарга үүрэг болгов.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд “Цаашдаа замын жижиг эвдрэл, гэр хорооллын дундах зам, суваг шуудууг засахад дүүргүүд дэргэдээ жижиг шуурхай засварын бригад ажиллуулах хэрэгтэй. Үүнийг дүүргийн Засаг дарга нартай ярилцаад шийдэх шаардлагатай байна.

Зөвшөөрөлгүй буусан айл өрхүүдийг нүүлгэх ажил удаашралтай байна. Хэрвээ зөвшөөрөлгүй, үерийн эрсдэлт бүсэд буусан айл өрх байвал албадан нүүлгэнэ. Төр иргэдийнхээ амь нас, эд хөрөнгийг хамгаалах үүрэгтэй. Дахин усархаг бороо орж, үер болохгүй гэсэн баталгаа байхгүй. Айл өрхүүдийг зүгээр албадан хөөж, нүүлгэх бус дүүргийн Засаг дарга нартай нь тохиролцоод эргээд буулгах газрыг тохиролцох хэрэгтэй.

Мөн нийслэлийн Авто замын хөгжлийн газрынхан авто зам дээр хаана нь илүү эрсдэлт нөхцөл байдал үүсээд байгааг гаргаж, усны гаргалгаа, далан хийх ёстой байгаа газруудын судалгааг гаргаад 2019 оны төсөвт суулгах хэрэгтэй” хэмээв.

Categories
мэдээ нийгэм

Хөдөө аж ахуйн салбарын зөвөлгөөн болж байна

Өнөөдөр Өвөрхангай аймаг эхэлж буй ХХААХҮ-ийн салбарын төвийн бүсийн зөвлөгөөнд нийслэл, Дархан-Уул, Сэлэнгэ, Төв, Дундговь, Өвөрхангай аймгийн ХХАА-н газар, сумдын Мал эмнэлэг, үржлийн мэргэжилтнүүдийн төлөөлөл 250 гаруй хүн оролцож байна.
Зөвлөгөөнөөр салбарын 2018 оны бодлого, зорилт, түүний хэрэгжилт, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээг ХХААХҮЯ-ны тодорхой асуудал хариуцсан дарга, мэргэжилтнүүд танилцуулж, аймгууд хоорондоо тэргүүн туршлагаа солилцож, санал бодлоо хуваалцаж байгаа юм. ХХААХҮЯ-ны Бодлого төлөвлөлтийн газрын дарга М.Энх-Амар хэлэхдээ, “МАА, газар тариалан, хүнс, хөнгөн, ЖДҮ гэсэн харилцан уялдаатай, хамтын ажиллагаа шаардсан салбарын цогц үйл ажиллагаа нь хүн амыг эрүүл, аюулгүй баталгаатай хүнсээр хангах, нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, экспортын орлогыг нэмэгдүүлэх, үйлчилгээний салбарыг шинэ шатанд гаргах, ажлын байр бий болгох, улмаар Монгол хүний амьдралын чанарыг дээшлүүлэхэд чиглэж байна.

Монгол Улсын эдийн засгийн тулгуур болсон тус салбарын эрх зүйн орчныг сайжруулах хүрээнд 2018 онд мал аж ахуйн салбарын хоёр суурь хуулийн хэрэгжилтийг хангах таван хуулийн төсөл, Таримал ургамлын үр сортын тухай, Хоршооны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Бэлчээрийн тухай, Мал аж ахуйн хөгжлийг дэмжих тухай гэсэн 10 хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр ажиллаж байна. Мөн Зохицуулах үйлчилгээтэй хүнсний тухай, Хүнсний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хөдөө аж ахуйн нэвтрүүлэх, зөвлөх үйлчилгээний тухай, Худалдааны тухай, Тариалангийн даатгалын тухай, Жижиг, дунд үйлдвэрийн тухай гэсэн таван хуулийн төслийг боловсруулж байгаа юм. Тус салбарт одоогоор “Малын эрүүл мэнд”, “Үйлдвэржилт 21:100”, “Ноолуур”, “Жимс жимсгэнэ”, “Хүнсний ногоо” зэрэг дунд хугацааны хөтөлбөр хэрэгжиж байна. 2018 онд МАА-н салбарыг төрөлжүүлэн хэрэгжүүлэх, газар тариалангийн салбарт үр, сорт, техникийн шинэчлэл хийх, хөнгөн, хүнсний үйлдвэрлэл, хангамж, боловсруулалтын түвшинг нэмэгдүүлэх, ЖДҮ-ийг дэмжих зэрэг олон зорилтыг өмнөө тавьсан ХХААХҮЯ-ны үйл ажиллагаа эхний найман сарын байдлаар 70 гаруй хувьтай байна” лээ.