Categories
гадаад мэдээ

Японы Анагаах ухааны их сургуулийн удирдлагууд онооны хуудсыг санаатайгаар өөрчилдөг байжээ

Tокио- Японы нэртэй анагаах ухааны их сургуулийн удирдлагууд элсэлтийн онооны хуудсыг санаатайгаар өөрчлөн тус сургуульд суралцах эмэгтэй оюутнуудын тоог өөрчилдөг хэмээн өчигдөр буруугаа хүлээсэн байна. Уг хүлцэл нь Токиогийн анагаах ухааны их сургуулийн (TMU) төгсөгчдийн жендэрийн тэгш бус байдлыг тайлбарлаж байгаагаас гадна бусад их сургуулиуд дээр ижил төстэй үйл ажиллагаа явуулж байгаа эсэхт сэжиг төрүүлж байгаа ажээ.

Өчигдрийн хэвлэлийн бага хуралд, гадны эрэн сурвалжлах хороо нь TMU-ийн удирдлагууд бүх эмэгтэй өргөдөл гаргагчдын онооны үнэлгээг тогтмол бууруулсаныг нотолсон. Уг бодлого нь эмэгтэйчүүд хvvхэдтэй болсоныхоо дараа ажлын байраа орхиход хүрдэгээс үүсэлтэйг тус шинжээчид олж мэдсэн байна.

Албан тушаалтнууд энэхүү асуудлаас үүдэн TMU-ийн харъяа эмнэлгүүдэд ажиллагсад дүрвэж магадгүй гэдэгт сэтгэл түгшиж байгаа ажээ. Учир нь тус дээд сургуулийн төгсөгчид эмч мэргэжилтнээр ажилладаг гэнэ.

Японы өдөр тутмын тэргүүлэх сонин Yomiuri Shimbun-ний мэдээлсэнээр, тус сургуулийн энэ жилийн элсэлтийг хувиар авч үзвэл эрэгтэй элсэгч 8.8%, эмэгтэй элсэгч ердөө 2.9% нь хүлээн зөвшөөрөгдсөн гэжээ. Энэ жил 1,596 эрэгтэй, 1018 эмэгтэй элсэлтийн шалгалтанд оролцсон ба 141 эрэгтэй, 30 эмэгтэй шалгалтыг амжилттай давсан байна. Үүнээс харахад тус бодлого нөлөөлсөн гэдэг нь маргаангүй.

Тус сургуулийн удирдлага эхний хэвлэлийн бага хурлын дараа дахин хэвлэлийн хурал явуулж, сургуулийн удирдах албаны захирал “Бид нийгмийн итгэлийг ноцтой зөрчсөн” хэмээн олны өмнө толгой гудайлган уучлал хүсчээ.

Энэхүү сургуульд гарсан зөрчилийг илрүүлсэнээр бусад сургуулиудад сургамж болж, элсэлтийн шалгалтанд эерэг үр дүн гарна гэдэгт итгэж байгаагаа мэргэжилтэн эмэгтэй илэрхийлжээ.

Categories
мэдээ спорт

Гольфчин Адам Монголд дэлхийн рекорд тогтоожээ

Гольфчин Адам Ролстон Монголд дэлхийн рекорд тогтоолоо гэж “Telegraph” мэдээлжээ. Тэрбээр дэлхийн гольфийн түүхэнд хамгийн хол зайд тоглолт хийхээр зорьж нутгаасаа гарсан байна.

Адам Ролстон өнгөрсөн оны зургадугаар сарын 29-ний 01.00 цагт манай улсын баруун бас хамгийн өндөр цэг болох Хүйтний оргилоос аяллаа эхлүүлжээ. Түүнээс хойш 80 хоногийн турш 2000 км зам туулан 20.093 удаа бөмбөг цохиж явсаар дуусгасан нь энэ юм. Хамгийн сүүлд өнгөрсөн бямба гаригт Богд хаан гольфийн клубын 18 дахь нүхэнд бөмбөгөө оруулснаар дэлхийн гольфийн түүхэнд дээд амжилт тогтоосон байна.


Categories
мэдээ нийгэм

Оюутан цэргүүд үзүүлэх сургалт хийлээ

Хээрийн сургалтаар байлдааны бэлтгэл ажил, ус гаргах, гал, түлэх зэрэг сургалтыг зохион байгуулж байгаа юм. Цаашид сургалтанд хамрагдах оюутнуудын тоог нэмэгдүүлэхэд анхаарч ажиллахаа БСШУЯ, БХЯ-ны сайд нар онцлов. Өнөөдрийн байдлаар төрийн өмчийн их дээд сургууль болон хувийн хэвшлийн 50 гаруй сургуулийн оюутнууд хамрагдаж байна.

С. Золбоо-н зураг.

С. Золбоо-н зураг.

Categories
булангууд мэдээ шинжлэх-ухаан-технологи

Улс орнуудын удирдагчдын авто хүлгүүд

Бүхий л улсын тэргүүнүүд, удирдагчид хэзээнээс хүлгийн дээдийг унаж ирсэн түүхтэй. Орчин цагт хурдан морьдын халааг автомашин залгаж авчээ. БНХАУ-ын удирдагч Си Жиньпин, АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп хоёр улсдаа үйлдвэрлэгдсэн автомашиныг сонгож унадаг бол, зарим орны удирдагчид сум нэвтрүүлдэггүй шилтэй, хуягласан байдлыг нь харж сонгодог байна.

Categories
мэдээ нийгэм

“JIUDUAN WORLD CUP – 2018” ой тогтоолтын аварга шалгаруулах тэмцээн эхэллээ

БНХАУ-ын Бээжин хотод зохион байгуулагдаж буй “JIUDUAN WORLD CUP – 2018” ой тогтоолтын аварга шалгаруулах тэмцээнд Монгол, Хятад, Герман зэрэг орнуудын шилдэг 200 тамирчин 2 өдрийн турш стандарт бус зургаан төрлөөр өрсөлдөнө.

Энэ удаагийн багийн бүрэлдэхүүнд:

Ерөнхий дасгалжуулагч: Олон улсын Их Мастер, Ази тивийн аварга Ө.Сэнгэсамдан

1. ОУ-ын Их Мастер Н.Мөнхшүр /Дэлхийн Аварга, Гиннесийн рекорд эзэмшигч /
2. ОУ-ын Их Мастер Н.Энхшүр / Гиннесийн рекорд эзэмшигч /
3. ОУ-ын Их Мастер Э.Лхагвадулам / Өсвөрийн Дэлхийн Аварга /
4. Их Мастер Б.Шижир-Эрдэнэ / Оюуны олимпийн Алтан медальт /
5. Их Мастер М.Уянга / Өсвөрийн Дэлхийн Дэд Аварга /
6. Б.Лхагвадорж / ОУ-ын тэмцээний мөнгөн медальт /
7. Г.Солонго
8. А.Уянга
9. Б.Болоржин
10. Б.Хулан

Өнөөдөр тэмцээн эхэлнэ

Categories
мэдээ нийгэм

Японы хүүхдийн зүрх судасны эмч нар Говь-Алтай аймагт ажиллаж байна

Японы хүүхдийн зүрх судасны нарийн мэргэжлийн эмч нарын баг Говь-Алтай аймгийн нэгдсэн эмнэлэгт ажиллаж, үзлэг, оношилгоо хийж байна. Тэд энэ сарын 10, 11-ний өдрүүдэд Говь-Алтай аймагт 0-16 насны төрөлхийн зүрхний гажигтай хүүхдүүдийг үзлэг оношилгоонд үнэ төлбөргүй хамруулах юм. Мөн энэхүү үзлэгээр хагалгаа хийх шаардлагатай онош тогтоогдсон хүүхдүүдэд Япон эмч нар энэ ондоо болон ирэх онд хуваарь гарган үнэ төлбөргүй катетерэмчилгээ хийхээр төлөвлөжээ. Нөгөөтэйгүүр орон нутагт ажиллаж байгаа эмч мэргэжилтнүүдэд мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч байгаа аж.

Сүүлийн жилүүдэд зүрхний төрөлхийн гажиг эрс нэмэгдсэн тухай эмч мэргэжилтнүүд хэлж байгаа. Хэрвээ таны хүүхдэд зүрхний ямарваа нэг эмгэг ажиглагдаж байвал энэ өдрүүдэд аймгийн эрүүл мэндийн газартай холбогдон нэгдсэн эмнэлэгт үзлэг оношилгоонд хамруулах боломжтой юм байна.

Categories
мэдээ нийгэм

​Нөхөн сонгуульд оролцох намуудад батламж гардууллаа

Сонгуулийн ерөнхий хорооны 2018 оны найм дугаар сарын есний өдрийн хурлаарМонгол Улсын Их Хурлын сонгуулийн 42 дугаар тойргийн нөхөн сонгуульд оролцохуулахаар 13 намыг бүртгэж, батламж олгохоор шийдвэрлэсэн юм. Энэ дагуу өнөөдөр намуудад Сонгуулийн ерөнхий хорооны шийдвэр болон батламжийг гардууллаа.

Батламжаа гардаж авсан намууд найм дугаар сарын 31-ний өдрөөс ес дүгээр сарын дөрөвнийг дуустал хугацаанд нэр дэвшигчдээ тодруулна. Харинбие даан нэрээ дэвшүүлэгчид найм дугаар сарын 31-ний өдрөөс ес дүгээр сарын зургааны өдрийг дуустал 7 хоногийн хугацаанд нөхөн сонгууль явагдаж буй тойргийн 801-ээс доошгүй тооны сонгогчийн гарын үсэг цуглуулах үйл ажиллагаа явагдана.

Categories
мэдээ нийгэм

Соёлын биет бус өвийн их наадамд Баянзүрхчүүд оролцож байна

“Нүүдэлчин – Монгол 2018” Соёлын биет бус өвийн их наадам өнөөдөр ‘’Хүй долоо худаг’’-т эхэллээ. Энэхүү наадамд нийслэлийн 9 дүүрэг, 21 аймгаас шалгарсан ардын авьяастнууд оролцож байна. Тус наадмын үеэр уламжлалт соёлын 26 төрлийн урлагийн тоглолт мөн 100 гаруй зүйлийн өвийг сурталчилна.
Баянзүрх дүүргийн 38 ардын авьяастан тус наадамд оролцож авьяас билгээ сорьж байгаа бөгөөд Засаг дарга Т.Баясах болон Хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан Засаг даргын орлогч Б.Наранчулуун нар дүүргээ төлөөлөн оролцож буй ардын авьяастнууддаа амжилт хүссэн юм хэмээн Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

Categories
мэдээ улс-төр

Кувейтийн элчин сайдыг хүлээн авч уулзав

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар 2018 оны 8 дугаар сарын 10-ны өдөр Кувейт Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Халид Яатим Альфадлиг эх орондоо бүрмөсөн буцаж байгаатай нь холбогдуулан хүлээн авч уулзав.

Сайд Д.Цогтбаатар Монгол, Кувейтийн харилцаа, хамтын ажиллагаа жилээс жилд өргөжин бэхжиж байгаад сэтгэл хангалуун байгааг тэмдэглэж, Элчин сайдын хичээл зүтгэлийн дүнд Кувейтийн Засгийн газраас буцалтгүй тусламжаар олгох Түлэнхийн төв эмнэлэг болон Өндөрхаан нисэх онгоцны буудлыг шинэчлэх санхүүжилтийн асуудал нааштай шийдвэрлэгдсэнд талархал илэрхийлэв.

Элчин сайд Монгол, Кувейтийн харилцааг хөгжүүлэх үйлст үргэлжлүүлэн дэмжлэг, туслалцаа үзүүлнэ хэмээн итгэж байгаагаа илэрхийлэн, Элчин сайдын цаашдын ажил үйлст өндөр амжилт хүсэв.

Элчин сайд Халид Яатийм Альфадли Монгол, Кувейтийн харилцаа, хамтын ажиллагаа улам бүр өргөжин бэхжиж байгаад өндөр сэтгэгдэлтэй байгаагаа илэрхийлээд, үүрэгт ажлаа гүйцэтгэх хугацаанд нь Монгол Улсын Засгийн газар бүх талын дэмжлэг, туслалцаа үзүүлж, монгоын ард түмэн найрсаг дотноор хандаж байсанд чин сэтгэлээсээ талархал илэрхийлэв.

Categories
мэдээ нийгэм

Инфляцид шатахууны үнийн өсөлт нөлөөлдөг

Олон Улсын Төв банкуудын мөнгөний бодлого ихэвчлэн үнийн тогтвортой байдалд чиглэдэг. Ингэхдээ эдийн засгийн халалт, эдийн засгийн хүчин чадлаас давсан эрэлтийн өсөлтөөс үүссэн инфляцид хариу үйлдэл үзүүлэхэд мөнгөний бодлогын арга хэрэгслүүдийг түлхүү ашигладаг байна.

Инфляци нь өөрөө эрэлтийн шинжтэй ба нийлүүлэлтийн шинжтэй гэж хуваагддаг. Нийлүүлэлтийн шинж чанартай инфляци нь мөнгөний бодлогын арга хэрэгслүүдэд мэдрэг байдал сул байдаг тул Төв банкууд эрэлтийн шинжтэй, суурь инфляцид үндэслэж бодлогын шийдвэр гаргадаг.

Нийлүүлэлтийн шинжтэй инфляцийг нэг бол нийлүүлэлтийг бууруулах замаар, эсвэл үнийг барих хэрэгслүүд ашиглах замаар буулгаж болдог ч эдгээр нь дунд урт хугацаандаа эдийн засагт сөрөг үр дагавар авчирдаг нь нотлогдоод байна.

Нийлүүлэлтийн шинжтэй инфляцид юу нөлөөлдөг вэ? Бидний мэдэх хамгийн түгээмэл жишээ бол шатахууны үнэ юм. Хэрвээ шатахууны үнэ өсвөл энэ нь бараа бүтээгдэхүүний үнэд нөлөөлж, улмаар инфляцийг нэмэгдүүлдэг.

Монгол Улсын хэмжээн дэх хэрэглээний үнийн индексээр илэрхийлэгдэх инфляци зургадугаар сард өмнөх оны мөн үеэс 7.2 хувиар өссөн мэдээлэл гарлаа. Харин суурь инфляци мөн үед 6.8 хувьтай гарсан гэдэг нь нийлүүлэлтийн шинжтэй буюу үнийн өндөр хэлбэлзэлтэй бараа бүтээгдэхүүнүүд 0.4 хувиар өссөн гэсэн үг. Энд шатахууны үнийн өсөлт багтаж байна.

Сүүлийн үед дэлхийн зах зээл дээр газрын тосны үний өсөлтийн улмаас шатахууны үнэ өсөх хандлага ажиглагдаж байна. Тухайлбал, ОПЕК-ийн бүлгийн 1 баррель газрын тосны үнэ сүүлийн нэг жилийн дотор 24 орчим ам.доллароор өсч, 73.6 ам.долларт хүрээд байгаа бол Брэнт газрын тосны үнэ 21 ам.доллараар өсч 73.2 ам.долларт хүрээд байна. Монгол Улсын хувьд нийт импортын гуравны нэг орчим хувийг автобензин эзэлдэг бөгөөд үүний дийлэнх нь ОХУ-аас импортлогддог. Дэлхийн улс орнуудад нэг литр автобензинийг хэдэн доллароор авч болохыг дараах зургаас харах боломжтой.

neftДэлхийд нэг литр бензиний дундаж ханш 1.18 ам.доллар байгаа бөгөөд эдийн засаг нь хүндэрч, мөнгөн тэмдэгтийн хямралд ороод буй Венесуэл улс газрын тосны маш их баялагтайн хувьд дэлхийд хямгийн хямд бензинтэй улсаар шалгараад байна. Харин Монгол Улс АНУ-тай бараг ижил үнээр буюу 0.86 орчим ам.доллароор нэг литр бензин авдаг байна. Мөн дэлхийд хамгийн үнэтэй шатахууныг Хонконгоос 2.14 орчим доллароор авах боломжтой аж.