Categories
мэдээ цаг-үе

​Иргэдийн худалдан авах чадвар инфляцид “идүүлж” байна

Өнгөрсөн сарын нийгэм, эдийн засгийн үзүүлэлтүүдийг Үндэсний статистикийн хороо, Нийслэлийн статистикийн газраас зарлаад байна. Тэдний мэдэгдэж байгаагаар манай улсын инфляци 7.2 хувь, Улаанбаатар хотынх 8 хувь болж өсчээ. Хоёр жилийн өмнө МАН-ыг засаг барихаас өмнө инфляци хэд байсныг сөхөж харлаа.

Тухайн үед буюу 2016 оны зургадугаар сард инфляци 1.6 хувь байж. Хоёрхон жилийн дотор 6.4 хувиар өсчихсөн гэсэн үг. Инфляци өсөхийн хэрээр иргэдийн худалдан авах чадвар буурдаг зүй тогтолтой. Тэр утгаар нь харвал хоёрхон жилийн дотор инфляци 6.4 хувиар цойлсон нь худалдан авах чадварт илт сөргөөр нөлөөлөхөөр үзүүлэлт гэж эдийн засагчид онцоллоо.

Гэхдээ инфляци үүнээс ч өндөр хувиар өссөн байх магадлал өндөр гэсэн хар тэдний дунд байгаа юм. Бүр тодруулж хэлбэл инфляци нэг оронтой тоонд биш хоёр оронтой тоо руу орсон гэсэн хар сэр хүчтэй байна.

Луувангийн үнэ 228 хувь, төмснийх 182 хувиар өсчээ

Инфляцийг хэмжих нэг том үзүүлэлт нь иргэдийн худалдан авдаг өргөн хэрэглээний барааны үнэ. Бид МАН засаг барьсан буюу 2016 оны зургадугаар сарын өргөн хэрэглээний барааны үнийн жагсаалтыг сонирхлоо. Тухайн үед нэг ам.долларын ханш 1982 төгрөгтэй дүйж байж. Харин өнөөдөр ногоон валютын ханш 24 хувиар өсч 2463 төгрөгт хүрээд байна. Хоёр жилийн өмнө “Алейка” дээд гурилын үнэ нэг кг нь 1310 төгрөг байсан бол өнөөдөр 1600 төгрөг болжээ. Гурилын үнэ 22 хувиар өссөн гэсэн үг. Өргөн хэрэглээний барааны үнэ дээд талдаа 228 хувь, доод талдаа 18 хувиар өсчихөж. Ингээд үнийн өсөлтийн жагсаалтаа үргэлжлүүлье. 228 хувиар өсч рекорд тогтоосон нь монгол лууван. Хоёр жилийн өмнө 825 төгрөг байсан монгол лууван өнөөдөр 2705 төгрөгөөг худалдаалагдаж байна.

Үнийн өсөлтийн амжилтаараа луувангийн дараа төмс жагслаа. 660 төгрөгөөр худалдаж авдаг байсан төмсөө бид өнөөдөр 1860 төгрөгөөр авч хүнсэндээ хэрэглэж сууна. Төмсний үнийн өсөлтийн хувь нь 182 гэдэг бол маш том тоо. Байцааны үнэ хоёр жилийн дотор 99 хувь болж өсчээ. 1475-аас 2935 төгрөг болоод цойлчхож. Хүрэн манжингийн үнийн өсөлт 91 хувиар хэмжигдэж байна. Хоёр жилийн өмнө 2350 төгрөгөөр худалдаж авч иддэг байсан хүрэн манжинг бид өнөөдөр 4490 төгрөгөөр авч байгаа.

Удахгүй сэрүү орж гэр хорооллынхон түлээ түлшээ хэрэглэж эхэлнэ. Нүүрс, модны үнэ төмс, хүнсний ногоонуудын араас жагслаа. Түлээний модны үнэ 93 хувиар өсчээ. Нэг шуудай түлшний модыг 1500 төгрөгөөр авдаг үе ард хоцорчээ. Хоёрхон жилийн дотор шуудай модны үнэ 1425 төгрөгөөр өсч 2950 төгрөг болжээ. Хоёр жилийн өмнө Налайхын нүүрсийг 1700 төгрөгөөр авдаг байсан бол одоо 3000 төгрөгөөс буухгүй. Үнийн өсөлтийн хувь нь 78. Нүүрсний үнэ бараг 80 хувиар өсчихсөн гэсэн үг.

Түлээний модны үнэ хоёр нугарч, дизелийн ханш 23 хувиар цойлоод байна

Жагсаалтыг цааш үргэлжлүүлье. “Сүү” компанийн цөцгийн тосыг олон айл хүнсэндээ хэрэглэхээр худалдаж авдаг. Хоёр жилийн өмнө 3255 төгрөг байсан цөцгийн тосны үнэ өнөөдөр 5245 төгрөг байна. Элсэн чихрийн үнэ ч өндөр өсөлттэй гарлаа. Хоёр жилийн өмнө кг нь 1785 төгрөг байсан элсэн чихрийг өнөөдөр 2560 төгрөгөөр зарж байна. Монголчуудын хамгийн ихээр хэрэглэдэг өргөн хэрэглээний бүтээгдэхүүний нэг бол сүү. “Сүү” компанийн савласан сүү нэг литр нь 2075 төгрөг байсан бол хоёр жилийн дараа буй өнөөдөр 2625 төгрөгт хүржээ. 27 хувиар өссөн гэсэн үг. Задгай сүүний үнэ бүр хаданд гарчээ. Хоёр жилийн өмнө 1335 төгрөгөөр зарж байсан задгай сүүний өнөөдрийн ханш 1765 төгрөг байна. Нийтдээ 32 хувиар өсчээ. Тарагны үнэ 17 хувиар нэмэгджээ. Нэг литрыг нь 2100 төгрөгөөр зардаг байсан бол өдгөө литр нь 2450 төгрөг гэж байгаа. Махны үнэ төрлөөсөө шалтгаалаад 15-22 хувиар өссөн юм байна. Долларын ханш өсөхөд дотоодын мах, сүүний үнэ яагаад өсчхөв өө гэсэн асуулт гарч ирж таарна. Дотоодын бараа бүтээгдэхүүний үнэ өсөхөд нөлөөлдөг нэг том шалтгаан бий.

Тэр нь шатахууны үнэ. Бензин, дизель, газ түлшний үнэ өсөнгүүт дотоодод үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүний үнэ дагаад өсдөг номтой. Наад зах нь гэхэд л “Сүү” компани сүүний тэргүүддээ шатахуун хийж хөдөөнөөс сүүгээ татна, үйлдвэрлэсэн сүүгээ дэлгүүрүүдэд түгээхдээ мөн л шатахуунаар тээвэрлэнэ. Шатахууны үнэ инфляцид, үнийн өсөлтөд нөлөөлдөг нь цаанаа ийм олон шалтгаантай. Өмнөх засгийн үед инфляцийн эсрэг үнэ тогтворжуулах хөтөлбөр хэрэгжүүлэхдээ шатахууныг онилсны цаад учир нь энэ байв. Хөтөлбөр хэрэгжүүлсний үр дүнд шатахууны үнэ хөдлөөгүй, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өсч цойлоогүй гэсэн тайлбарыг эдийн засагчид өгдөг. Харин хөтөлбөр зогссон сүүлийн хоёр жилд түлш шатахууны үнэ 13-33 хувиар өсчээ. Хоёр жилийн өмнө АИ 92-ын үнэ 1534 төгрөг байсан бол өнөөдөр 1734 төгрөг байна. Харин АИ 95 шатахууны үнэ 1730-аас 2043 төгрөг болж өссөн байх юм. Дизель түлш 1640-өөс 2014 төгрөг болж өссөн статистик гарлаа. Газ түлшний хувьд хамгийн өндөр буюу 33 хувиар цойлжээ. Хоёр жилийн өмнө 900 төгрөгөөр зарагдаж байсан бол өнөөдөр 1200 төгрөгөөр худалдаалагдаж байна. Бид үнэ ханшийн мэдээллийн эх үүсвэрээ Нийслэлийн статистикийн газрын цахим хуудаснаас авч харьцуулалт хийлээ.

Долларын өсөлтөөр бол инфляци 10 хувь давжээ

Дээрх жагсаалтаас анзаарахад долларын ханш төгрөгийн эсрэг 24 хувиар чангарчхаж. Төгрөгийн ханш тэр хэрээр суларсан гэсэн үг. Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтийн жагсаалтыг хийтэл цочмоор өндөр тоонууд гараад ирлээ. Зуу хол давсан, бүр 200 гарсан хувийн үнийн өсөлт гэдэг тайван суух тоонууд биш. Иргэдийн худалдан авах чадвар навс унасныг энэ тоонуудаас харж болно. Ийм нөхцөлд инфляци наймхан хувьтай гарах нөхцөл байхгүй , хоёр оронтой тоо руу орчихсон дэгдэж яваа нь бараг л тодорхой байна.

Инфляцид нөлөөлдөг шалтгааны нэг нь валютын ханш. Ханш 10 хувиар хөдлөхөд арванхоёр сарын хугацаанд дунджаар дөрвөн хувийн инфляци үүсдэг гэсэн тооцоолол байдаг юм байна. Хоёр жилийн дотор ханш 24 хувиар хөдөлсөн гэж өмнө мэдээлсэн. Тэгэхээр инфляци дор хаяж 9.5 хувиар хөдөлсөн гэсэн тооцоо гарч байна. Инфляцийн хувьд хоёр жилийн өмнө 1.6 хувь байсан гэхээр өнөөдөр инфляци дор хаяж 10.6 хувьд хүрсэн байж таарах нь. Манайх шиг худалдааны бизнестэй улсад валютын ханш инфляцид богино хугацаанд нөлөөлдөг гэж эдийн засагчид хэлж байна. Худалдааны бизнес хоёр сарын дотор эргэлддэг учраас ийм нөлөө үзүүлдэг аж. Бид өнгөрсөн жилүүдэд валютын ханш инфляцид хэрхэн нөлөөлж байсан талаар статистик сөхлөө. Валютын ханшийн өсөлт инфляцид 2013 оны дунд үеэс нөлөөлж, 2014 оны дунд үе хүртэл үргэлжилж байж.

Ерөнхийдөө 2014 оны хоёрдугаар хагасаас саарсан зураг харагдлаа. 2013-2014 онд ногоон валютын ханш өсч байхад “Үнэ тогтворжуулах хөтөлбөр” хэрэгжүүлсэн учраас инфляци 30-40 хувьд хүрээгүй гэсэн тайлбарыг эдийн засагчид хэлж байна. Уг хөтөлбөр инфляцийг онилсон байсан учраас инфляци галзуураагүй гэсэн тайлбар дуулддаг. Түүнээс биш гурван их наяд төгрөг эдийн засагт нийлүүлчхээд байхад инфляци хэдэн арван хувиар өсөх учиртай. Дахин хэлэхэд үнэ тогтворжуулах хөтөлбөр инфляцийг онилсон учраас ийм эрсдэл үүсээгүй аж.

Categories
мэдээ цаг-үе

​Н.Сүрэнчулуун: Эмч гэдэг их хүндэтгэлтэй бусдад сайхан харагддаг, буянтай мэргэжил

Нийслэлийн Сонгино хайрхан дүүргийн Жаргалант тосгоны Эрүүл мэндийн төвийн эрхлэгч, эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан Н.Сүрэнчулуунтай ярилцлаа. Түүний эрүүл мэндийн салбарт ажиллаж буй хичээл зүтгэлийг үнэлж “Алтан гадас” одонгоор шагнажээ.

-Та аль нутагт төрж өссөн хүн бэ. Эмч мэргэжлийг хэрхэн эзэмшиж байсан талаар ярилцлагаа эхэлье?

– Монгол орны үзэсгэлэнт байгальтай газруудын нэг Дундговь аймагт төрж өссөн. Тэндээ 10 жилийн сургуулиа дүүргэж байлаа. Ажил амьдралын гараагаа ч төрсөн нутгаасаа эхлүүлж байсан.

-Эмч гэх хариуцлагатай мэргэжил рүү таныг хэн хөтөлж оруулж байв. Хүүхэд байхдаа эмч болохыг мөрөөдөж байв уу?

-Эмч гэдэг бол өөрийн тань хэлснээр бахархалтайн хажуугаар нь өндөр хариуцлагатай сайхан мэргэжил шүү. 10 жилийн хүүхэд байхад ямар нэгэн мэргэжлийн гоё сайхныг харж мөрөөддөг шүү дээ. Би эмч хүн гэдэг маш хүндэтгэлтэй бусдад сайхан харагддаг, буянтай мэргэжил учраас л үүнийг сонгосон. Миний бага байхад гэр бүлийнхний минь бие чилээрхэхэд эмч, сувилагч нар ирж анагаадаг байсан учраас энэ мэргэжилд илүү татагдсан байх гэж өөрийгөө санадаг юм. Хэн нэгэн хөтөлсөн гэхээс илүү өөрөө гоё сайханд нь татагдсан хэрэг.

-Эмч мэргэжлийг эзэмшихэд амар байгаагүй болов уу. Таны үед энэ салбарын мэргэжилтнүүдийг хэрхэн бэлтгэж байв?

-Эрүүл мэндийн чиглэлийн сургуулийн оюутнууд өглөө лекцэд суугаад залгуулаад үдээс хойш практик, дадлагын хичээлдээ ордог. Хүний амь настай холбоотой мэргэжилтэн бэлтгэж байгаа учраас багш нар нь ч хариуцлагатай ханддаг байсан. Бусад мэргэжлийн сургуулиудтай харьцуулахад анагаахын сургуулиуд практик дээр суурилдгаараа онцлог. Бидний үед ч тийм байсан. Одоо ч хэвээрээ. Харин оюутнууд нь цаг үеэ дагаад технологи, хэлний мэдлэг илүү болсон байх . Бид багш нарынхаа лекцийг нэг бүрчлэн гараараа бичиж тэмдэглэдэг байлаа шүү дээ. Өнөөдөр хүүхдүүд гар утсаараа лекцийг бичлэг хийх, файлаар авдаг болсон. Хүний хөдөлмөрийг хөнгөвчилж, цаг хугацаа хожиж байгаа давуу тал юм даа. Гэхдээ миний оюутан байхад багшийн лекц гүйцэд тэмдэглэж авахад толгойд илүү үлддэг байсан. Тийм ч учраас тэр үед чадвартай мэргэжилтнүүдийг бэлтгэж гаргасан юм шиг санагддаг.

-Жаргалант тосгоны эмнэлэгт хэдэн оноос ажиллаж эхэлсэн бэ?

-Би сургуулиа төгсөөд Дундговь аймагт ажиллаж байгаад 2004 онд Сонгино хайрхан дүүргийн Жаргалант тосгоны Эрүүл мэндийн төвд дотрын эмчээр ажиллахаар ирсэн. Хүн ам цөөнтэй, дээр үеийн хөдөөний сумын бороо дусдаг барилгатай эмнэлэг шиг л орчин намайг угтаж байсан. Иргэд нь ийм орчинд хэвтэж эмчлүүлэхээс цааргалдаг байж билээ.

-Жаргалант тосгоны эмнэлгийн барилгыг шинэчлэхэд их хичээл зүтгэл гаргасан гэсэн. Тухайн орчинд ажиллахад хүндрэлтэй байсан хэрэг үү?

-Хэцүү байсан л даа. Бүр хүндэрсэн өвчтөнүүд л ирнэ. Иргэд нь ямар нэгэн өвчнөөс сэргийлж эмнэлэгтээ очиж шиэжилгээ өгөх ховор байсан. Улмаар хөөцөлдөж тус орон нутгийн удирдлагуудын тусламж дэмжлэгтэйгээр шинэ эмнэлэг бариулж байсан даа. Өнөөдөр тэр эмнэлэг маань хэвтэн эмчлүүлэх 15 ортой стационарийн хэсэг, анхан шатны тусламж үйлчилгээ үзүүлэх амбулаторийн хэсэгтэй, 361-н гарамд салбар эмнэлэгтэй, хороо тосгоны 10000-аад иргэдэд эрүүл мэндийн боловсрол олгох ба эмнэлгийн анхан шатны тусламж үйлчилгээг үзүүлээд явж байна. Мөн жилд дунджаар 500-550 хүнд стационарийн үйлчилгээ, 17000-20000 хүнд амбулаторийн тусламж үйлчилгээ 120-140 хүүхдэд 540-550 удаагийн дархлаажуулалтын үйл ажиллагаа явуулдаг. Эмнэлэгт нэн тэргүүнд шаардлагатай байсан сургалтын кабинет, лабораторийн өрөө, бариа засал, физик эмчилгээний өрөө, ажиллагсдын алжаал тайлах өрөө зэргийг байгуулан үйл ажиллагааг нь жигдрүүлэн эмчилгээ үйлчилгээндээ ашиглаж байна.

-Жаргалант тосгоны ахмад настнууд эрүүл мэндийн төвийнхөө үйл ажиллагаанд сэтгэл хангалуун байдаг юм билээ. Өндөр настнуудад хэр их анхаарал халамж тавьж ажилладаг вэ?

-Манай эмнэлэг тосгоныхоо 750-800 хүнд алсын ба ойрын дуудлагын үйлчилгээ үзүүлж сар бүр хөдөө багаар тойрч өндөр настан болон 0-5 насны хүүхэд жирэмсэн эхчүүдэд урьдчилан сэргийлэх үзлэг хийж хяналтад авах үйлчилгээ үзүүлж хэвшсэн. Ахмад настнуудад шаардлагатай тохиолдолд сувилагч гаргаж үйлчлүүлдэг. Хүүхэд, хөгшид, бие давхар эхчүүд өвчлөлд өртөх магадлалтай байдаг учраас илүү анхаарч ажилладаг.

-Танай орон нутагт ямар өвчлөл элбэг байна вэ?

-Улирлаа дагаад тохиолдож байгаа өвчлөлүүд өөр өөр л дөө. Халуун дулааны улиралд бага насны хүүхдүүд гэдэсний халдварт өвчин тусах нь олон. Харин хүйтний улиралд ханиад, томуу тусах гээд байдаг. Мөн иргэдийн дунд дотор эрхтэн элэг, цөс, ходоодны өвчлөл сүүлийнүед нэмэгдэх хандлагатай байгаа.

-Энэ төрлийн өвчлөлөөс сэргийлэх талаар ямар үйл ажиллагаа явуулж байгаа вэ?

-Энэ бүхнээс сэргийлж хөдөө багаар тойрч айл өрхүүдэд эрүүл мэндийн зөвлөгөө өгч байгаа. Иргэд бага насны хүүхдийг гэдэсний халдварт өвчнөөс сэргийлэхийн тулд ариун цэвэр сайн сахиж, эрүүл хоол хүнс хэрэглэх нь чухал. Хоол хүнсийг худалдаж авахдаа сонголтыг зөв хийж гарал үүслийн бичигтэй, тээвэрлэлт, хадгалалтын горим баримталдаг, ариун цэврийн нөхцөл газраас авах хэрэгтэй. Өргөн хэрэглэдэг өндөг, хиам, зайдас, зууш зэрэг түргэн гэмтэх хоол хүнсийг хөргүүргүй нөхцөлд борлуулж байвал худалдаж авахаас татгалзах нь зүйтэй. Энэ мэт энгийн зүйлсийг мөрдөхөд гэдэсний халдварт өвчинд өртөхгүй байх боломжтой.

-Цаашид ямар зорилго тавьж үйл ажиллагаагаа явуулж байна вэ?

-Эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг дээшлүүлэх, эмнэлгийн ирээдүйн зорилго, зорилтыг тодорхойлж, хэтийн төлөвлөгөө гарган үе шаттайгаар шийдвэрлэж, магадлан итгэмжлэлээ дөрвөн жилийн хугацаатайгаар авч ажиллаж байна.

-Хүн эмчлэхэд авьяас чухал уу. Аль эсвэл мэдлэг, туршлага чухал байдаг юм болов уу. Хүмүүс тэр гуай үнэхээр авьяастай эмч гэж ярьдаг шүү дээ?

-Аль аль нь байх ёстой л доо. Эмч хүн зөвхөн авьяастай байгаад мэдлэг байхгүй бол яах билээ. Энэ мэргэжлийн хүнд хувийн зан чанар, туршлага гэдэг үнэхээр чухал. Эмчлүүлж буй иргэд өвчнөөсөө болж солиорох, ухаанаа алдах, элдэв буруу зөрүү ярих гээд өчнөөн зүйл болно шүү дээ. Тэр болгонд эмч хүн нуруутай байж мэдэрч, тохирсон зөвлөгөө өгч, шаардлагатай эмчилгээг цаг алдалгүй хийж байх хэрэгтэй. Эмч хүн мэдрэмжтэй байх шаардлагатай.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

​”Өдрийн сонин”-д “Монгол орон ямар азаар ардчиллын баянбүрд юм бэ” хэмээн өгүүлжээ

Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы мягмар гаригийн дугаар 12 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гар дээр хүрч байна.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог баримт, үзэл бодлын гуравдугаар нүүрээс “Монгол орон ямар азаар ардчиллын баянбүрд юм бэ?” хэмээх нийтлэлийг уншина уу.

“Улс төр” нүүрт МАН-ын Хяналтын хорооны дарга Д.Батбаатар: “60 тэрбум”-ын асуудалд намын гишүүд, дэмжигчид маш их эмзэглэж байгаа хэмээжээ.

Цус ойртсон хүний сэтгэлгээ нь зөвхөн хар амиа бодох, бусдыг үл тоомсорлоход хүргэдэг. Сэтгэл судлалын ухааны доктор Б.Энхмаа: Манай улсад цус ойртолтын асуудал аюулын харанга дэлдэх хэмжээнд байна гэж “Цаг үе” нүүрт өгүүлэв.

“Цаг үе, үйл явдал” нүүрт Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас шинжээч томилоогүй гэв.

Ахмад үеийнхээрээ бахархнам гэж “Дурсахуй” нүүрт өгүүлжээ.

Дэлхийг аврах эрчим хүчний технологийн шийдлүүд хэмээн “Танин мэдэхүй” нүүрт бичжээ.

“Эдийн засаг” нүүрт “Эрдэнэс Таван толгой Монголд, монголчуудад шууд өгөөжөө өгөх хамгийн том компани болно” гэжээ.

“Miracle” эмнэлгийн шүдний эмч Т.Нямсүрэн: Хүүхдийн шүдийг зургаан сартайгаас нь эхэлж арчлах шаардлагатай гэж “Эмч” нүүрт өгүүлэв.

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugins/news/login/

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлагуудыг “Өдрийн сонин”-ы мягмар гаригийн дугаараас уншаарай.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудан, “Улаанбаатар”, “Скай” шуудангийн салбаруудаас очиж авч болох ба сонин борлуулах бүхий л цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой юм. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдах авч болохыг дуулгая. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч бас болно.

“Өдрийн сонин”-той холбоотой бүхий л мэдээллийг Мэдээлэх эрхийн утас 19001987-гоос лавлаж болох ба захиалга өгөхийг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Хэрэв цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 99090658 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг лавлаарай.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХЭН ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ нийгэм

“Free market academy 2018” эрчимжүүлсэн сургалт болно

Хувцас загвараар төдийгүй сэтгэлгээний хэв маягаар өөрийгөө илэрхийлэгч залуусын жил бүр хүсэн хүлээдэг “Free market academy 2018” эрчимжүүлсэн сургалт энэ сарын 03-07-нд Gobi Deluxe амралтад болно.

Эдийн засгийн сэтгэлгээний түүх, үндсэн суурь зарчим, чөлөөт нийгмийн үндсэн зарчмууд, эдийн засгийн болон улс төрийн эрх чөлөө, мөнгө, ёс суртахуун, дэлхийн эдийн засгийн тулаан зэрэг сэдвээр олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн эрдэмтэн, судлаачид урилгаар ирж лекц уншдаг нь энэхүү сургалтын үр нөлөө, нэр хүндийг тодорхойлдог. Энэ жилийн сургалтад олон улсын нэрт эдийн засагч, философич, Хонолулу дахь Хавайн их сургуулийн Эдийн засаг, бизнесийн төвийн захирал Кэн Скүүлэнд, TFT Events-н үүсгэн байгуулагч, Актон институтийн Ази, номхон далайн бүсийг хариуцсан гадаад харилцааны захирал Ли Скүүлэнд, Эдийн засгийн ухааны доктор, Francisco Marroquín их сургуулийн зочин профессор Кристофэр Линг нар хичээлийг удирдан явуулж, мэдлэг мэдээллээ хуваалцах юм.
Түүнчлэн эдийн засгийн суурь зарчим, онолын сэтгэлгээний талаар мэдлэгээ тэлээд зогсохгүй тэдгээрийг өөртөө шингээх явцдаа өөрийгөө болон хүрээлэн буй ертөнц, хүмүүс, хувьсан өөрчлөгдөх асуудлуудыг хэвшмэл бус шинэ өнцгөөс харах чадварт суралцдаг. Эцсийн дүндээ тэрхүү чадвараа өдөр тутмын амьдралдаа хэрэгжүүлэх сэдэл, дадалд сургах нь сургалтын зорилго хэмээн зохион байгуулагчид үзэж байна.
Төсөв, татвар болон түүгээр дамжуулан хэрэгжүүлдэг орлогын дахин хуваарилалтын бодлого гэж юу болох зэрэг асуудлаар дээрх багш нараас лекц сонсч, эдийн засгийн бодлогод дүн шинжилгээ хийх чадварт суралцах юм. “Торгоны зам сан”, “Мизес Монгол” ТББ хамтран олгож буй тус ургалтын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг http://www.freemarket.mn/free-market-academy, мөн https://www.facebook.com/events/522829784800905/хаягаас авах боломжтой.

Categories
мэдээ нийгэм

“Зорчигч тээврийн нэгтгэл” хүүхдийн ертөнцөд өнгө нэмэхээр боллоо

“Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-ын Дотоод хяналт шалгалтын хэлтсээс санаачлан “Хүүхдийн ертөнцөд өнгө нэмье” аяныг нэгтгэл, 1, 2 дугаар баазуудын захиргаа удирдлага, инженер техникийн ажилчдын дунд зохион байгуулахаар боллоо. Энэхүү аян нь хүүхдүүд чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, сурч боловсрох, сэтгэхүйг хөгжүүлэх, танин мэдэхүйн орчинг бүрдүүлэх, зөв төлөвшил олгох ач холбогдолтой.

2018 оны долдугаар сарын 25-ны өдрөөс 2018 оны наймдугаар сарын 25-ныг дуустал сарын хугацаанд аян өрнөнө. Аяны хүрээнд ажилчид дууны, үлгэрийн, түүхийн буддаг, зурагт ном, оюуны, спортын, зөөлөн тоглоом гэх мэт эрүүл ахуй, чанарын шаардлагад нийцсэн сэтгэлийнхээ бэлгийг хүүхдүүдэд хандивлах боломжтой. Хандивын ном, тоглоомыг “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-ын хамтран ажилладаг 94 дүгээр цэцэрлэг болон хоёрдугаар баазын ажилчдын “Бүтээлч багачууд” цэцэрлэгийн хүүхдүүдэд хүлээлгэн өгөх юм.

Аяныг “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-ын захирал Г.Төмөрбаатар үг хэллээ. Тэрбээр ДХШХ-ээс зохион байгуулж байгаа аянд идэвхитэй оролцон хүүхдүүдэд туслахын зэрэгцээ өвөлжилтийн бэлтгэлийг сайн хангаж, ажлын зохион байгуулалт, дэг журмыг сайжруулахыг үүрэг болгосон.

Дараа нь аяны шилжин явах тугийг нэгдүгээр баазын удирдлагуудад ДХШХ-ийн дарга Д.Отгонсүрэн гардуулан өгөхдөө “ДХШХ хяналт шалгалт хийхээс гадна нийгмийн сайн сайхны төлөө, олон нийтийг хамарсан үйл ажиллагаа зохион байгуулж, бусдад туслах үүрэгтэй. Тиймээс энэ аяныг өрнүүлж байгаа бөгөөд айл өрх, хүн бүрт бусдад туслах сэтгэл, хүүхдүүдэд өгөх илүү тоглоом, ном байдаг. Ирээдүй хойч болсон багачуудаа амарч, сурч, тоглох, ертөнцийг танин мэдэхэд нь тусалж сэтгэлийн зүрхнээсээ аяндаа нэгдэнэ гэдэгт итгэлтэй байна. Хамтдаа “Хүүхдийн ертөнцөд өнгө нэмье” гэсэн юм.

Categories
мэдээ нийгэм

Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр триатлоны УАШТ-д оролцжээ

Энэ сарын 27-ноос 29-ний өдөр Архангай аймгийн Өгийнуур суманд Олимпийн хөтөлбөр дэх сонирхолтой, үзүүштэй төрлийн нэг-триатлоны Улсын аварга шалгаруулах тэмцээн болсон. Тус тэмцээний элит, өсвөр үе, мини, сонирхогчид, багийн буухиа ангилалд оролцсон нийт 220 тамирчны дунд олны танил эрхмүүд байсан нь үзэгчдийн сонирхлыг ихэд татсан ажээ.

Тодруулбал, тамирчдын дунд Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр, Сангийн дэд сайд Х.Булгантуяа охины хамт, “Ард” санхүүгийн нэгдлийн Гүйцэтгэх захирал Ч.Ганхуяг хөвгүүдийн хамт, цанын спортын ОУХМ Г.Ганбаатар болон бусад нэр хүндтэй хүмүүс багтсан байна.

“Ironman” клубын тамирчин Н.Энхбаярын хувьд тэмцээний сонирхогчдын ангилалд оролцож, зайгаа амжилттай дуусгасны медаль хүртсэн аж. Тус тэмцээн бороо, салхи, хурц нартай байгаль цаг уурын янз бүрийн нөхцөлд болж, тамирчдын тэсвэр хатуужлыг сорьсон байна.

enhbayar

Categories
мэдээ нийгэм

НҮБ-ын Хүүхдийн Сан Баян-Өлгийн хүүхдүүдэд тусламж үзүүлж байна

Баян-Өлгий аймагт учирсан үерийн гамшигт өртсөн айл өрхүүдэд туслах аян өрнөсөөр байна.

Улсын Онцгой комиссын долоодугаар сарын 19-ний өдрийн хуралдаанаар Баян-Өлгий аймагт таван ханатай гэр 80ш, бохирын болон ус зөөвөрлөх машин, эмнэлэгийн машин, ковш зэргийг Улсын нөөцийн сангаас олгохоор шийдвэрлэсний дагуу тус аймгийн ард иргэдэд үзүүлэх хүмүүнлэгийн тусламжийн цуваа өнгөрсөн долоо хоногт эзэддээ хүрсэн бол олон улсын байгууллагууд ч тус аймгийн ард иргэдэд тусламжийн гараа сунгасаар байна.

Тухайлбал, НҮБ-ын Хүүхдийн Сангаас Баян-Өлгийд болсон үерт өртсөн хүүхдүүдэд зориулж

  • Тавилгатай, иж бүрэн гэр
  • Шаардлагатай боловсролын тусламж, үйлчилгээ
  • Ус, ариун цэвэр, эрүүл ахуйн тусламж
  • Гашгийн үед хүүхэд хамгаалах чадавхыг бэхжүүлэх зэрэгт нийт 270,000,000 төгрөгийн тусламж үзүүлж байгаагаа мэдээлжээ.

Баян-Өлгий аймгийн Өлгий суманд долоодугаар сарын 14-16-ны өдрүүдэд орсон усархаг аадар борооны улмаас Өлгий сумын нийт 8 багийн 530 айл өрхийн 2,500 гаруй иргэн гамшигт нэрвэгдэж, 3 иргэн бэртэж гэмтэн, гэр, байшин, хашаа усанд автсан билээ.

НҮБ-ын Хүн амын сангаас өнгөрсөн долоо хоногт үерийн гамшигт өртсөн охид, эмэгтэйчүүдэд дэмжлэг үзүүлэх зорилгоор 24 сая төгрөгийн өртөг бүхий ариун цэвэр, эрүүл ахуйн багцыг бэлтгэн, багцыг түгээх тээврийн зардлын хамт Онцгой байдлын ерөнхий газарт хүлээлгэн өгснийг мөн хэлэх хэрэгтэй.

Баян-Өлгий аймагт учирсан гамшигт өртсөн иргэдэд “Улаан загалмайн нийгэмлэг”, “Дэлхийн-зөн”, “Адра Монгол”, “Каритас Монгол” зэрэг олон улсын байгууллагууд мөн тусламж үзүүлсэн бөгөөд үндэсний компаниуд ч хандив тусламж үзүүлсээр байна.

Categories
мэдээ нийгэм

Эрдэнэт хотод орон нутгийн төсвөөр чөлөөт цагаа өнгөрүүлэх төв ашиглалтад орно

Энэ онд Эрдэнэт хотод орон нутгийн төсвийн 800 орчим сая төгрөгийн хөрөнгөөр 19 байршилд тоглоомын талбай болон сургууль, цэцэрлэгийн гадна тохижилтын ажил хийгдэж байна. Эдгээрээс одоогийн байдлаар 11 ажил нь хийгдэж байгаа юм.

Харин үлдсэн ажил нь бүрэн дуусчээ. Тоглоомын талбайн тухайд баригдаж буй байршлаасаа шалтгаалж хэмжээ, тоглоомын нэр төрөл нь харилцан адилгүй хийгдэж байгааг Хот байгуулалт, барилга захиалагчийн албаны хяналтын инженер хэллээ.

Тоглоомын талбай болон сургууль, цэцэрлэгийн гадна тохижилтын ажлын 19 байршлын гүйцэтгэгчээр 14 компани ажиллаж байна. Эдгээр нь бүгд орон нутгийн аж ахуйн нэгжүүд аж. Энэ онд хийгдэж буй тоглоомын талбайнууд нь ирэх сарын 15-ны өдөр гэхэд бүрэн дуусч, ашиглалтад орох юм.

Categories
мэдээ эдийн-засаг

Дөрвөн хувьцаат компанийн хувьцааны ханш тогтвортой байна

Хөрөнгийн биржийн өнөөдрийн арилжаагаар I, II, III ангиллын 18 хувьцаат компанийн 1,152,946 ширхэг хувьцаа арилжсанаас 7 компанийн хувьцааны ханш өсч, 7 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 4 хувьцаат компанийн ханш тогтвортой байв.

Тодруулбал “Баялаг Налайх” BNB+14.99 хувиар “ЛэндМН ББСБ” LEND+5.11 хувиар буюу хамгийн өндөр өсөлттэй байсан бол “Ар Баянхангай” ABH-11.11 хувиар, “Багануур” BAN-5.26 хувиар буюу хамгийн их уналттай байлаа.

Ингэснээр “TOP 20” индекс 19257.17 нэгж болж 0.45 хувиар буурсан бол зах зээлийн үнэлгээ 2,3 их наяд 51 тэрбум 567 сая 648,963.49 төгрөг боллоо. Дэлгэрэнгүй мэдээллийг http://mse.mn/mn/trade_today/2 эндээс авна уу.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Ажил үүргээ гүйцэтгэж явсан сэтгүүлчийн биед халджээ

Өнгөрсөн баасан гариг буюу долдугаар сарын 27-ны өдөр Монгол Туркийн хамтарсан сургуулийн захирал Вейсэл Акчайг үл таних хүмүүс гэрийнх нь гаднаас хүч хэрэглэн машинд суулгаж авч явсан хэрэг ихээхэн шуугиан тарьсан. Бүхэл бүтэн 16 цагийн турш хулгайлагдсан гэх Монгол Туркийн хамтарсан сургуулийн захирал тухайн өдрийн 19 цагийн орчимд эрүүгийн цагдаагийн хэсэгт байна гэсэн мэдээллээр хэвлэл мэдээллийн ажилтнууд тэнд очоод байсан юм. Үдшийн 01.40 минутын үед эрүүгийн цагдаагийн газраас Вейсэл Акчайг гарч ирэхэд тодруулга авах гэж буй Eagle телевизийн сэтгүүлч А.Батцэцэгийг нэгэн залуу шанаадаж байгаа бичлэг сошиалаар тархаад байгаа юм. Албан үүргээ гүйцэтгэж явсан сэтгүүлч хүний биед халдах ёсгүй. Сэтгүүлч хүн үнэн бодит мэдээллийг иргэдэд шуурхай түгээх үүрэг хүлээн ажилладаг билээ.