Categories
мэдээ нийгэм

Сэтгүүлчид халдсан асуудлаар Цагдаагийн байгууллагад хандлаа

Монгол-Туркийн хамтарсан сургуулийн дэд захирал Вейсел Акчайг өнгөрсөн баасан гаригт хулгайлсан гэх мэдээлэл гарсан. Энэ үйл явцыг сурвалжилж олон нийтэд хүргэсэн Ийгл ньюс телевизийн сэтгүүлч Б.Батцэцэгийн биед Эрүүгийн цагдаагийн төлөөлөгч халдаж, шанаа руу нь цохьсон бичлэг цацагдаад байгаа юм.

Сэтгүүлч үйл явцыг газар дээрээс нь шуурхай хүргэж, албан үүргээ гүйцэтгэж байхад биед нь халдсан цагдаагийн алба хаагчийн талаар “Ийгл ньюс” телевиз Цагдаагийн Ерөнхий газрын Ёсзүйн хороонд гомдол гарган, сэтгүүлчийнхээ эрхийг хамгаалах чиглэлээр ажиллахаа мэдэгдлээ.


Categories
мэдээ нийгэм

1072 хувьцааны данс нээх заавар

“Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьцааг 2 511 000 иргэн эзэмшдэг. Тэдний 623 мянга нь хувьцааны данс нээлгэсэн байна. Үлдсэн 1.8 орчим хувьцааны дансаа нээлгэж байж 1072 хувьцааг эдийн засгийн эргэлтэт оруулах эрх нь үүсэх юм. Иймд хэрхэн ногдол ашгаа авах эрх, хувьцааны дансаа хэрхэн нээлгэх зөвлөмжийг хүргэе.

1072 ХУВЬЦААГ ХЭН ЭЗЭШИХ ВЭ

Монгол Улсын иргэн та ахмад настан болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд олгосон нэг сая төгрөг, оюутны сургалтын төлбөрт олгосон нэг сая төгрөгийг аваагүйгээс гадна 2012 оны дөрөвдүгээр сарын 11-ний өдрөөс өмнө төрсөн иргэд эзэмших бөгөөд хойш төрсөн иргэд эзэмшихгүй юм. Харин 2011.04.01-2012.04.11 өдрийн хооронд нас барсан, Монгол Улсын харьяатаас гарсан иргэдэд нэмж хувьцаа эзэмшүүлээгүй буюу нийт 536 ширхэг хувьцаатай байна. Хувьцааны тоо яагаад зөрүүтэй байгаа вэ?

“Эрдэнэс тавантолгой” ХК-ийн хувьцааг иргэдэд эзэмшүүлэхдээ Хүний хөгжлийн сангаас хишиг хувь хүртсэн мөнгөн дүнгээр хасагдуулсан. Үүнд дараах төрлөөр хишиг хувь хүртсэн иргэд хамрагдана. Тухайн үед Засгийн газраас 1,072 ширхэг хувьцааг нэг сая төгрөг буюу нэг ширхэг хувьцааны нэрлэсэн үнийг 933 орчим төгрөгөөр үнэлж тооцсон юм.

  • 2011 онд оюутны сургалтын төлбөр /500,000 төгрөг хүртэл/
  • 2012 онд оюутны сургалтын төлбөр /491,960 төгрөг хүртэл/
  • 2011 онд эрүүл мэндийн даатгал /8.040 төгрөг хүртэл/
  • Ахмад болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд олгосон 1 сая төгрөг хүртэл хэлбэрээр
  • Тухайлбал иргэн Дорж 2011 онд эрүүл мэндийн даатгалын 8040 төгрөгийн хишиг хувь хүртсэн. 8040 төгрөгт ногдох хувьцаа: (1072*8040) / 1000000 = 8.61888 ≈ 9
  • Доржийн эзэмших хувьцаа: 1072 – 9 = 1063
  • Оюутан Бат 2011 сургалтын төлбөр хэлбэрээр 500000, эрүүл мэндийн даатгал хэлбэрээр 8040 төгрөг нийт 508040 төгрөгийн хишиг хувь хүртсэн байна. 508040 төгрөгт ногдох хувьцаа: (1072*508040) / 1000000 = 544.618 ≈ 545

Харин засгийн газарт хувьцаагаа худалдсан иргэдийн хувьд:

  • Иргэн Бат Засгийн Газарт хувьцаагаа худалдаж 300 426 төгрөг авсан бол 322 ширхэг хувьцаа хасагдаж 750 ширхэг хувьцаа эзэмшинэ.
  • Иргэн Бат Засгийн Газарт хувьцаагаа худалдаж 200 284 төгрөг авсан бол 215 ширхэг хувьцаа хасагдаж 857 ширхэг хувьцаа эзэмшинэ.
  • Иргэн Бат Засгийн Газарт хувьцаагаа худалдаж 100 142 төгрөг авсан бол 108 ширхэг хувьцаа хасагдаж 964 ширхэг хувьцаа эзэмшинэ.

Дээрх хэлбэрээр мөнгөн тэтгэмж аваагүй иргэд болон Засгийн газарт хувьцаагаа арилжаагүй иргэдийн хувьцааны тоо 1,072 ширхэг байх ёстой

ХУВЬЦААНЫ ДАНС НЭЭХ ГУРВАН АЛХАМ

1072 хувьцаагаа авахын тулд заавал үнэт цаасны данс нээлгэх ёстой. Учир нь тодорхой хугацааны дараа Эрдэнэс тавантолгойн хувьцаа хөрөнгийн бирж дээр албан ёсоор арилжагдаж эхэлсний дараа данстай хүмүүс энэ дансаараа дамжуулан хувьцааны ногдол ашгаа авах, зарах гэх мэт захиран зарцуулах эрхтэй болно.

НЭГДҮГЭЭР АЛХАМ: Иргэн та “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн хувьцаа эзэмшигч эсэхээ шалгахыг хүсвэл ЭНД дарж, өөрийн регистрийн дугаарыг кирилл үсгээр шивж оруулан шалгах боломжтой. Харин Монгол улсын Үндэсний Аж Ахуйн Нэгжүүд “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн хувьцаа эзэмшигч болсноо шалгахыг хүсвэл мөн адил дээрх цахим хуудсанд буй “Регистр” гэсэн холбоосыг дарна. Мөн 1800-1072 дугаарын утсаар мэдээлэл авах боломжтой юм.

ХОЁРДУГААР АЛХАМ: Монголын хөрөнгийн биржийн сайтад хандан бүртгэлтэй брокерийн компаниудаас сонгоно.

  • Үйл ажиллагаа явуулсан туршлага, нэр хүнд
  • Тогтмол үйл ажиллагаа явуулдаг эсэх
  • Байршил, техник тоног төхөөрөмж, харилцах боломжууд гэх мэт
  • Данс нээлгээгүй тохиолдолд брокерын компанид хандан данс нээлгэх боломжтой.

ГУРАВДУГААР АЛХАМ: Сонгосон брокерийн компанидаа бичиг баримтаа авч очин дансаа нээлгэнэ.

  • Иргэний үнэмлэх
  • Төрсний гэрчилгээ /насанд хүрээгүй хүүхдийн/
  • Сонгосон брокерийн компани руу холбогдон дэлгэрэнгүй мэдээлэл, зөвлөгөө авч болно.
  • Брокерт хандан данс нээлгэснээр та хувьцаагаа өөрийн дансанд баталгаажуулсан гэсэн үг юм.
  • БРОКЕРОО ХЭРХЭН СОНГОХ ВЭ?

Монголд үйл ажиллагаа явуулж буй брокерийн компанийн мэдээллийг ЭНДЭЭС авах боломжтой.

ХУВЬЦАА ГЭЖ ЮУ ВЭ?ХУВЬЦАА: Үнэт цаасны зах зээлийн тухай хуулинд хувьцаа гэж компанид хөрөнгө оруулж, түүнийг үндэслэн хувь нийлүүлэгчдийн хуралд оролцож санал өгөх, ногдол ашиг авах, компанийг татан буулгасны дараа үндсэн эд хөрөнгийг худалдан борлуулснаас олсон орлогоос хувь хүртэх болон хуулиар тогтоосон бусад эрхийг гэрчилсэн үнэт цаасыг хэлнэ.

ХУВЬЦААГ эзэмшсэний дараа бий болох эрх, үүргийн хүрээнд энгийн болон давуу эрх бүхий хувьцаа гэж хоёр ангилна.

ЭНГИЙН хувьцаа: Эзэмшигч нь хувь нийлүүлэгчдийн хуралд оролцож санал өгөх, компани ногдол ашиг хуваарилахаар шийдвэрлэсэн үед ногдол ашиг авах эрх бүхий үнэт цаас юм. 1072 хувьцаа нь энгийн хувьцаа юм.

Categories
мэдээ нийгэм

Ил задгай хог шатаасан иргэн, байгууллагийг торгоно

Манай улсад хог хаягдлыг дахин боловсруулж, экспортлож буй хэмжээ ердөө нэг хувьтай байна.
Монголын Хог хаягдлыг дахин боловсруулах Үндэсний холбооноос мэдээлж байгаагаар нийслэл хотод өдөрт 4000 тонн хог гарч жилд 500 мянган тонноор нэмэгдэж байна гэсэн судалгаа байна. Дээрх хэмжээний хог хаягдлын тал хувийг хуванцар сав, хөнгөн цагаан зэрэг дахин боловсруулах боломжтой бүтээгдэхүүн эзэлдэг байна. Хэн нэгэнд илүүдсэн юм уу хэрэггүй хаядаг хог хаягдал өөр нэгэнд, цаашлаад эдийн засагт хэрэгцээтэй зүйл болох нь бий. Үүнийг ажил хэрэг болгохоор Монголын хог хаягдлыг дахин боловсруулах Үндэсний холбооноос “Хог хаягдлыг дахин боловсруулах эко парк-Улаанбаатар” төслийг гишүүн байгууллага, хаягдал боловсруулах ЖДҮ ААН-үүдийн хамт эхлүүлээд байна. “Бидний ажил нэг алхам урагшлахад иргэдийн оролцоо чухал байдаг. Иймд иргэдийг Хог хаягдлын тухай хуульд заасны дагуу үүргээ биелүүлж хогоо ил задгай шатаахгүй байхыг анхааруулан сануулж, хогоо аль болох ангилан ялгаж хаяхыг уриалж байна. Хогийг шатааж биш, боловсруулж бүтээгдэхүүн үйлдвэрлэх хэрэгтэй” гэж Монголын хог хаягдлыг дахин боловсруулах Үндэсний холбооны Удирдах зөвлөлийн зүгээс мэдэгдэж байна. Хог хаягдлын тухай хуулиар хогийг ил задгай шатаахыг хориглож, хэрэв шатаавал иргэнийг 200, байгууллага, ААН-ыг 500 мянган төгрөгөөр тус тус торгохоор заасан байдаг. Хог хаягдал үүсгэж буй ААН-тай тооцох хариуцлагыг хуулиар үүсгэгч нь хариуцаж, бохирдуулагч нь төлж байх зарчмыг суулгаж өгсөн. Гэтэл иргэд хогийн цэгт дураараа хог шатааж, түүнээс болж гал алдаж орчны агаар, хөрсийг бохирдуулахаас гадна түймэр гарч байгаа нь хууль зөрчиж буй үйлдэл бөгөөд үүнд тухайн нутаг дэвсгэрийн сум, дүүрэг, аймаг хотын цагдаагийн байгууллага, цагдаагийн ажилтнууд, орон нутгийн Засаг дарга нар хяналт тавих эрхийнхээ дагуу ажиллах ёстой юм.

Categories
мэдээ нийгэм

Гол усны ойролцоо амарч зугаалахгүй байхыг анхаарууллаа

Цаг уурын байгууллагаас ирүүлсэн мэдээллээр 8 дугаар сарын 1-2-нд ихэнх нутгаар, 3-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв, говь, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 4-нд зарим газраар бороо орох тул үерийн аюулаас урьдчилан сэргийлэхийг иргэд, аж ахуйн нэгж, байгууллагад анхааруулж байна.
Түүнчлэн,
-Иргэд, аж ахуйн нэгж байгууллага аялал зугаалгаар явахдаа нэгдсэн зохион байгуулалттай явж, архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэхгүй байх
-Гол усны ойролцоо амарч зугаалахгүй байх
-Бороотой, гол мөрний усны түвшин нэмэгдсэн үед баталгаатай гүүр, гарам, гарцтай газраар автомашинтай зорчих,
-Хүүхдийг гол усны эрэг дагуу явуулж, тоглуулахгүй байх, хүүхдэд тавих хараа, хяналтаа сайжруулах
-Голуудын усны түвшин буураагүй байгаа голын усанд орох /тогтоол ус/, сэлэх, голын эрэг дагуу удаан хугацаагаар байрлахгүй байхыг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.

Categories
мэдээ нийгэм

​Нийгмийн даатгалын мэдээллээ авч болох аппликейшин хэрэглээнд нэвтэрлээ

Энэ оныг “Нийгмийн даатгалын цахим үйлчилгээг хөгжүүлэх жил” болгон зарласантай холбогдуулан гар утас, ухаалаг төхөөрөмжөөр дамжуулан ашиглах шинэ аппликейшнийг хэрэглээнд нэвтрүүлж байна.

Даатгуулагч энэхүү гар утасны аппликейшнийг ашиглан өөрийн Нийгмийн даатгалын шимтгэл төлөлт, нийгмийн даатгалын сангаас гаргуулсан зардал, төлбөр, нийгмийн даатгалын үйлчилгээ болон Нийгмийн даатгалын хууль тогтоомжийн талаар мэдээлэл авах боломжтой болжээ.

Та бүхэн App Store, Play Store-оос “Нийгмийн даатгал” гэж хайн бүртгүүлээрэй. Бүртгүүлсний дараа мэдээллийн аюулгүй байдлаа хадгалахын тулд өөрт ойр нийгмийн даатгалын хэлтэст иргэний үнэмлэхтэйгээ очиж бүртгүүлээрэй. Аппликэйшнээс

-Нийгмийн даатгалын шимтгэл төлөлт

-Эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлөлт

-Тэтгэвэр авагчийн мэдээлэл

-Нэрийн дансны мэдээлэл

-Тэтгэмжийн зардлын мэдээлэл

-Нийгмийн даатгалын үйлчилгээ

-Мэдээ мэдээлэл

-Хууль тогтоомжууд

-Хэлтсүүдийн байршил

-Санал хүсэлт

-Тохиргоо мэдээллүүдийг авах боломжтой.

Categories
мэдээ улс-төр

Монгол, Японы Стратегийн түншлэл бүхий салбар гүнзгийрэн бэхжиж байна

Гадаад харилцааны сайд Д. Цогтбаатар 2018 оны долдугаар сарын 30-ны өдөр Япон Улсын Парламентын Төлөөлөгчдийн танхимын гишүүн, тус танхим дахь Япон, Монголын бүлгийн зөвлөх Я.Шиозаки тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав.

Я.Шиозаки Монгол Улсын Засгийн газар Японы баруун нутгаар болсон үерийн гамшгийн хохирлыг барагдуулахад зориулж хүмүүнлэгийн тусламж үзүүлэхээр шийдвэрлэсэнд чин сэтгэлийн талархал илэрхийлж, энэхүү тусламж нь манай хоёр улсын элэгсэг дотно харилцаа, найрамдал нөхөрлөлийн илэрхийлэл болж буйг онцлон тэмдэглэв.
Талууд Монгол, Японы Стратегийн түншлэл бүхий л салбарт гүнзгийрэн бэхжиж буйг сайшаахын сацуу цаашид эдийн засгийн салбарын хамтын ажиллагааг улам бүр эрчимжүүлж, хоёр талын худалдааны балансыг тэнцвэржүүлэх, чингэхдээ Монголын эдийн засгийг төрөлжүүлж, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд Японы хөрөнгө оруулалт, технологийг Монголд түлхүү нэвтрүүлэх чиглэлээр үргэлжлүүлэн нягт хамтран ажиллахын чухлыг тэмдэглэв.
Сайд Д.Цогтбаатар Монгол Улсын тогтвортой хөгжилд боловсрол, эрүүл мэнд, нийгмийн салбар чухал ач холбогдолтой болохыг дурдаж Я.Шиозаки гишүүн нь Япон Улсын Эрүүл мэнд, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд, түүнчлэн Японы Парламент дахь Япон, Монголын найрамдлын бүлгийн зөвлөхийн хувиар Монгол, Японы харилцааг гүнзгийрүүлэн бэхжүүлэх үйлсэд харамгүй дэмжлэг үзүүлж ирсэнд талархал илэрхийлэв.
Уулзалтаар талууд мөн бүс нутгийн энх тайван, тогтвортой байдлыг хангах чиглэл дэх Монгол, Японы хамтын ажиллагаа чухлыг тэмдэглэв.
Categories
мэдээ нийгэм

Урсгал сөрсөн жолоочийн эрхийг нь хасна

Замын цагдаагийн алба зам тээврийн хэрэг, ослоос урьдчилан сэргийлэх зорилгоор нийслэлийн нутаг дэвсгэрт хөдөлгөөнт байдлаар хяналт шалгалт зохион байгуулан ажиллаж байна.

Тус хяналт шалгалтаар гудамж замд урсгал сөрж хөдөлгөөнд оролцож байгаа жолооч нарыг Зөрчлийн тухай хуулийн 14.7.30 заасны дагуу тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг гурван сараар хасч буй юм.

Мөн 50.000 төгрөгийн торгуулийн арга хэмжээ тооцож, газар дээр нь жолоочийн эрхийг түдгэлзүүлж байна. Иймд жолооч та бүхнийг замын хөдөлгөөндөө соёлтой оролцохыг Замын цагдаагийн газраас уриалав.

Categories
мэдээ нийгэм

Цахилгаан шугамд засвар хийх хуваарь

Өнөөдөр буюу 2018 оны долдугаар сарын 31-ны Мягмар гарагт хийх засварын хуваарийг танилцуулж байна. Хэрэглэгчид ээ, засвар хийх хугацаанд хэрэглээгээ түр зохицуулна уу.


⚡️БАЯНЗҮРХ ДҮҮРЭГ

11:00-20:00 цагт: 9-р хороо, Шар хадны 4-39, 50-61, 63, Эрдэнэхайрханы 8, Эмнэлгийн 14-18-р гудамж, 65 А, Б байр, Дэлхийн зөн ОУБ, 3-р цэцэрлэг, 79-р сургууль, Нийслэлийн байгаль хамгаалах газар, Дусал ХЭАА, Бархгол, Гоулдсилвер, Рэбоожин, Алтан нарны тусгал, Монополь Дөрвөн өлзий, Бэст сервис, Альбатросс Эс Пи сервис, Мануул трэвл ХХК-ууд, Уурын зуух, ЦТС амралт

⚡️ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРЭГ

11:00-18:00 цагт: 7-р хороо Хувьсгалчдын гудамжууд болон эдгээрийн ойр орчмоор

⚡️БАЯНГОЛ ДҮҮРЭГ

11:00-17:00 цагт: 4, 5, 6-р хороо Улсын 3-р төв эмнэлэг, 10-р хороолол 3, 16-28, 31, 33, 34, 34А, 36, 47, 56, 56/1, 56/2, 81, 101-105-р байр болон эдгээрийн ойр орчмоор

11:00-12:30 цагт: 9, 10, 11, 16, 21, 22, 23-р хороо

⚡️СОНГИНОХАЙРХАН ДҮҮРЭГ

11:00-18:00 цагт: 2, 7, 11, 12, 31-р хороо Хонхор, Хонхорын Зүүн Наран, Хөтөл, Зүүн Дунд Наран, Горькийн даваа, Зүүн наран, Зүүн Ард Аюуш, Овоотын гудамжууд, Огоцс, Топика, Ойн бирж ХХК-ууд, УСУГ болон эдгээрийн ойр орчмоор


Цахилгаан эрчим хүчээр түр хязгаарлагдах хэрэглэгчдийг байршлаар нь баримжаалан жагсааж байгааг анхаарна уу. Цаг агаарын болон болзошгүй аваар саатлаас шалтгаалан хуваарьт өөрчлөлт орох магадлалтай ба өөрчлөгдсөн тохиолдолд УБЦТС ТӨХК-тай байгуулсан гэрээнд бүртгэлтэй утсаар холбогдож ААН, үйлдвэр, компаниудад мэдээлэх болно.

Засварын ажлыг тухайн тоноглолыг хүчдэлээс бүрэн чөлөөлсний дараа хийдэг нөхцөл байдлыг харгалзан үзэж хэрэглээгээ түр зохицуулан, хүлээцтэй хандахыг хэрэглэгч Та бүхнээс хүсье.

Цахим үйлчилгээ: http://my.tog.mn
Мэдээлэл, лавлагаа авах утас: 70047004

Categories
их-уншсан мэдээ туслах-ангилал цаг-үе

​Хавдрын аппаратыг гурван жил ашигласан бол олон мянган хүн аврагдах байлаа

Үерийн үеэр Хавдар судлалын үндэсний төвийн зооринд хав дараастай байсан гаднаас өндөр үнээр ирсэн хавдрын эмчилгээнд ашиглагдах цоо шинэ туяа эмчилгээний аппарат гэмтэж эмчилгээнд хэрэглэх аргагүй болсон гэх мэдээлэл сүүлийн хэд хоног чих дэлсэж байна. Яахаараа өндөр үнэтэй тоног төхөөрөмж эмнэлгийн нэг өрөөний буланд хадгалалтын хайхрамжгүй байдлаас улбаалж эвдэрч, наад зах нь 400 сая төгрөгөөр засах шаардлагатай болов гэдэг нь анхаарал татна. Хавдар судлалын үндэсний төвд 2009 онд Монгол Улсын Засгийн газар, Австри улсын Засгийн газрын хүрээнд хөнгөлөлттэй зээлийн хүрээнд нийт долоон сая евро буюу 21 тэрбум төгрөгийн өртөгтэй туяа эмчилгээний аппаратыг Монголын талд өгөхөөр болжээ. Ингээд Австри улсын “Вамед инженеринг” компани өнгөрсөн 2016 онд туяа эмчилгээний хоёр аппарат бүхий бусад тоног төхөөрөмжийг Хавдар судлалын үндэсний төвд хүлээлгэн өгсөн байгаа юм. Гэтэл олон хүний амь насыг аварч, эмчилгээнд ашиглах ёстой байсан хавдрын эмчилгээний шинэ аппаратыг Эрүүл мэндийн яамныхан гурван жилийн хугацаанд хав дарж иржээ. онд туяа эмчилгээний хоёр аппарат бүхий бусад тоног төхөөрөмжийг Хавдар судлалын үндэсний төвд хүлээлгэн өгсөн байгаа юм. Гэтэл олон хүний амь насыг аварч, эмчилгээнд ашиглах ёстой байсан хавдрын эмчилгээний шинэ аппаратыг Эрүүл мэндийн яамныхан гурван жилийн хугацаанд хав дарж иржээ. хариуцлагыг цагт нь тооцож, төрийн үйл ажиллагааг хэвийн хангаж явуулах сэтгэл, зүтгэл өнгөрсөн найман жилийн хугацаанд Монголын төрд байсангүй. Барилга нь чанаргүй, гаднах тавьсан зам нь ус зайлуулах хоолойгүй. Ингэж л төрийн мөнгөөр хувийн компаниуд ажил хийсэн нэр зүүж, үүнээс болж олон хүний эрүүл мэнд хохирох болсон. Монголын төр ингэж эзэнгүй болчихсон гэж үү. Ниргэсэн хойно нь хашхирав гэгчээр учирсан хохирлыг тогтоохоор Улсын мэргэжлийн хяналтын газрын 15 байцаагч одоо ид газар дээр нь ажиллаж байгаа юм билээ. Ямартаа ч ирэх есдүгээр сараас эхлэн эмчилгээг эхлэхээр зэхэж байсан хорт хавдрын зайн туяа эмчилгээний шугаман хурдасгуурт хоёр аппаратын шаланд цутгагдсан төмөр суурийн цахилгаан моторууд гэмтэж, хөдөлгүүр, тэжээлийн кабелиуд усанд автаж суурийг нь тэр чигт нь дахин солихоос аргагүй болсон байгааг олж мэдэв. Азтай нь үндсэн тоног төхөөрөмжүүд хайрцагтайгаа, битүүмжтэй өөр агуулахад хадгалагдаж байгаа гэнэ. Эх сурвалжийн мэдээллээр үндсэн тоног төхөөрөмжийг хэдхэн хоногийн дараагаар суурилуулахаар зэхэж байсан аж. Хэрвээ суурилуулчихсан нь бол гурван сая ам.доллар буюу долоон тэрбум төгрөг салхинд хийсэх байсан гэцгээж байна. Ийнхүү гурван жилийн хугацаанд хав дараастай, ашиглахгүй байж байж арайхийн суурилуулж эхэлтэл ганц удаагийн усан борооноор эвдэрчихсэн эмгэнэлтэй хэрэг Хавдрын эмнэлэг дээр болж байна.

Туяа эмчилгээний аппаратхэний буруугаас болж эвдрэв?

Монголын төр засагт ажиллаж буй эрхмүүдийн хариуцлагагүй, хайхрамжгүй байдлаас болж олон монгол хүний амь нас хохирч байгааг уншигч та шууд харж болно. Хэрвээ манай улс аль гурван жилийн өмнөөс өндөр өртөгтэй туяа эмчилгээний тоног төхөөрөмжийг эмчилгээнд ашиглаад эхэлсэн бол олон хүний амь насыг аврах боломжтой байх байв. Хавдар судлалын үндэсний төвд жилдээ дунджаар 6000 хүн шинээр өвдөж ирж байгаагаас 4000 гаруй нь нас бардаг гэсэн сэрдхийм тоо баримт бий. Тэдний хэчнээн нь хавдрын эмчилгээнд хамрагдаж чадахгүйгээс болж амиа алдсан бол гэхээс зүрх зүсэм тоо гарна. Хорт хавдрын эмчилгээ буюу туяа эмчилгээнд орох гэсэн, амь тэмцсэн маш олон хүн Хавдрын эмнэлгийн үүдийг сахиад зогсч байгааг өдөр бүрийн дүр зургаас нь харж болно. Гэтэл хамгийн сүүлийн үеийн өндөр хүчин чадалтай туяа эмчилгээний тоног төхөөрөмж гурван жил өрөөнд хав дараастай шинээрээ “хэвтэж” байгаад эцэстээ арайхийн ашиглалтад оруулах гэтэл борооны усанд эвдэрчхэв. Энэ бол хариуцлагагүй гэх үг ч багадам, монголчуудын сэтгэлгүй хайхрамжгүй, харгис байгааг шууд харуулна. Жилдээ 500 гаруй хүн хавдрын туяа эмчилгээнд ордог гэсэн тоо баримт бол Хавдар судлалын үндэсний төвийн туяа эмчилгээний гурван аппараттайгаар үйл ажиллагаа хариуцлагыг цагт нь тооцож, төрийн үйл ажиллагааг хэвийн хангаж явуулах сэтгэл, зүтгэл өнгөрсөн найман жилийн хугацаанд Монголын төрд байсангүй. Барилга нь чанаргүй, гаднах тавьсан зам нь ус зайлуулах хоолойгүй. Ингэж л төрийн мөнгөөр хувийн компаниуд ажил хийсэн нэр зүүж, үүнээс болж олон хүний эрүүл мэнд хохирох болсон. Монголын төр ингэж эзэнгүй болчихсон гэж үү. Ниргэсэн хойно нь хашхирав гэгчээр учирсан хохирлыг тогтоохоор Улсын мэргэжлийн хяналтын газрын 15 байцаагч одоо ид газар дээр нь ажиллаж байгаа юм билээ. Ямартаа ч ирэх есдүгээр сараас эхлэн эмчилгээг эхлэхээр зэхэж байсан хорт хавдрын зайн туяа эмчилгээний шугаман хурдасгуурт хоёр аппаратын шаланд цутгагдсан төмөр суурийн цахилгаан моторууд гэмтэж, хөдөлгүүр, тэжээлийн кабелиуд усанд автаж суурийг нь тэр чигт нь дахин солихоос аргагүй болсон байгааг олж мэдэв. Азтай нь үндсэн тоног төхөөрөмжүүд хайрцагтайгаа, битүүмжтэй өөр агуулахад хадгалагдаж байгаа гэнэ. Эх сурвалжийн мэдээллээр үндсэн тоног төхөөрөмжийг хэдхэн хоногийн дараагаар суурилуулахаар зэхэж байсан аж. Хэрвээ суурилуулчихсан нь бол гурван сая ам.доллар буюу долоон тэрбум төгрөг салхинд хийсэх байсан гэцгээж байна. Ийнхүү гурван жилийн хугацаанд хав дараастай, ашиглахгүй байж байж арайхийн суурилуулж эхэлтэл ганц удаагийн усан борооноор эвдэрчихсэн эмгэнэлтэй хэрэг Хавдрын эмнэлэг дээр болж байна.

Туяа эмчилгээний аппаратхэний буруугаас болж эвдрэв?

Монголын төр засагт ажиллаж буй эрхмүүдийн хариуцлагагүй, хайхрамжгүй байдлаас болж олон монгол хүний амь нас хохирч байгааг уншигч та шууд харж болно. Хэрвээ манай улс аль гурван жилийн өмнөөс өндөр өртөгтэй туяа эмчилгээний тоног төхөөрөмжийг эмчилгээнд ашиглаад эхэлсэн бол олон хүний амь насыг аврах боломжтой байх байв. Хавдар судлалын үндэсний төвд жилдээ дунджаар 6000 хүн шинээр өвдөж ирж байгаагаас 4000 гаруй нь нас бардаг гэсэн сэрдхийм тоо баримт бий. Тэдний хэчнээн нь хавдрын эмчилгээнд хамрагдаж чадахгүйгээс болж амиа алдсан бол гэхээс зүрх зүсэм тоо гарна. Хорт хавдрын эмчилгээ буюу туяа эмчилгээнд орох гэсэн, амь тэмцсэн маш олон хүн Хавдрын эмнэлгийн үүдийг сахиад зогсч байгааг өдөр бүрийн дүр зургаас нь харж болно. Гэтэл хамгийн сүүлийн үеийн өндөр хүчин чадалтай туяа эмчилгээний тоног төхөөрөмж гурван жил өрөөнд хав дараастай шинээрээ “хэвтэж” байгаад эцэстээ арайхийн ашиглалтад оруулах гэтэл борооны усанд эвдэрчхэв. Энэ бол хариуцлагагүй гэх үг ч багадам, монголчуудын сэтгэлгүй хайхрамжгүй, харгис байгааг шууд харуулна. Жилдээ 500 гаруй хүн хавдрын туяа эмчилгээнд ордог гэсэн тоо баримт бол Хавдар судлалын үндэсний төвийн туяа эмчилгээний гурван аппараттайгаар үйл ажиллагаа явуулж буй хүчин чадлын дээд хэмжээг харуулж буй хэрэг. Үүн дээр нэмж шинэ хоёр аппарат ажилласан бол ямар эерэг үр дүн гарах байсан гээч. Австрийн хөнгөлөлттэй зээлийн хүрээнд ирсэн туяа эмчилгээний хоёр аппарат оношилгоо, эмчилгээг хийхдээ яг байг нь онож эмчлэх хүчин чадалтай, бусад эрүүл эрхтэнг гэмтээхгүйгээр ончтой эмчлэх гэдгээрээ манайд байгаа гурван аппаратнаасаа давуу талтай. Дэлхийн хамгийн сүүлийн үеийн хүчин чадалтай аппаратыг эрүүл мэндийн салбарт нэвтрүүлэн ажиллуулсан бол манай улс хавдрын өвчлөл, нас баралтын тоогоороо дэлхийд дандаа тэргүүлэх эгнээнд явахгүй байсан болов уу. Өнгөрсөн гурван жилийн хугацаанд хавдар өвчнөөр нас барсан 12 мянган хүнээс наад зах нь 2-3 мянган хүн аврагдах боломжтой байсан ч юм бил үү. Хэдийгээр хавдрын хожуу үед эмчлэгдэж байгаа ч гэлээ хэдэн сар, хэдэн өдрөөр ч болов амьд байх нь үр хүүхэд, ойр дотныхонд нь хэчнээн их аз жаргал байдаг билээ дээ. Хорвоо ертөнцөд хүний амьд байх хугацаа нэг цаг, нэг минут, нэг хором ч байсан хамгийн үнэтэй эрхэмд тооцогддог. Гэтэл монголчууд бид хэн ч хариуцлага хүлээдэггүй хайхрамжгүй, зөөлөн суудалдаа тухалсан хөгийн зангаасаа болж дэргэдэх нэгнийхээ амьд байх, амьд үлдэх алтан боломжийг шууд тасдан хаяж байна. Монголчууд бид бие биедээ ийм л хайргүй, хорвоогийн хамгийн өөдгүй хүмүүс болжээ. Цөөхөн монголчууд бидний дунд аюулын харанга дэлдсэн хавдар гэх хорт өвчнөөр ойр дотныхноо алдаагүй хүн гэж нэг ч байхгүй ээ. Дэлхийд өвчин туссан хэнбугай ч эдгэдэг, анагаахын салбар эдгээж чадаж байна. Хавдрыг хожуу үед оношилж мэдэх нь эмчлэх боломжгүй, шууд үхнэ гэсэн үг хараахан биш. Гэтэл манайд туяа эмчилгээнд хамрагдах ээлж дарааллаа хүлээж чадалгүй нүдэн дээр ээлж дараагаараа үхэж, үрэгдэж байна. Урт оочер дарааллаасаа болж туяа эмчилгээнд хамрагдах боломж хомс, өртөг өндөр байна. Өнгөрсөн хугацаанд Хавдрын эмнэлгийн өргөтгөлийг хугацаанд нь ашиглалтад оруулж, мөн зам засахдаа үерийн ус зайлуулах хоолойтой хийчихсэн л бол Австри улсаас ирсэн өндөр үнэтэй сүүлийн үеийн туяа эмчилгээний аппаратын тусламжтайгаар олон хүнийг эмчилчихсэн, эмчлэх ч боломжтой байжээ. Хавдар судлалын төвийнхөн энэхүү тоног төхөөрөмжийг бодит байдал дээр захын агуулахдаа хийгээд хав дараад байсан ч биш юм билээ. Эрүүл мэндийн яам захиалагч тал гэсэн нэрийн доор эмчилгээний шинэ хоёр аппаратыг Хавдрын эмнэлгийн агуулахад байршуулахдаа өрөөг нь тас түгжиж, “Валмед” ХХК гар хүрнэ, өөр хэн ч онгойлгож болохгүй гэсэн хаалтыг хийсэн байгаа юм. Эмч бидэнд барилгын ажил огт хамааралгүй, бид мэдэхгүй асуудал. Гэвч бид ашиглалтад оруулахын тулд дотоод нөөц бололцоогоороо 300 сая төгрөг босгож, Хавдрын өргөтгөлийг ажиллуулахын төлөө ажиллаж байна. “Суурь” гэдэг компанийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн газарт шалгуулахаар нэг жил хөөцөлдөж байж саяхнаас шүүгдэгчээр татан шалгуулахаар болсон. Уг нь эмч бид хагалгаагаа хийгээд, эмнэлгийн дотоод үйл ажиллагаагаа хариуцан ажиллах ёстой байтал олон өөр асуудалд санаа зовнихоос аргагүй болсон гэж тус эмнэлгийн эмч ажилтнууд ярьсан нь нэгийг бодогдуулсан. Гашуун боловч хатуу үнэнийг хэлэхэд харилцан уялдаж ажиллах ийм л энгийн асуудлыг төр засагт ажиллаж буй төрийн албан хаагчид сэтгэл тавиагүйгээс болж өнгөрсөн гурван жилийн хугацаанд хорт хавдрыг эмчлэх эмчилгээг явуулж чадсангүй. Дэлхийд цөөхүүлхнээ монголчууд бид нэгэндээ сэтгэл гаргаж, бие биедээ хайртай байх ёстойг энэ явдал тод сануулж байна. Монголчууд бид иргэншиж, ажил үүргийн хуваариа биелүүлдэг болмоор байна. Хүний л ертөнцөд өр зүрхнээс өөрийн эрхгүй ундран гардаг хайраар монголчуудаа өөриймсөж хайрлацгаая.

Шилдэг мэс засалчаар эмнэлэг удирдуулах нь ончтой юу?

Хавдар судлалын үндэсний төвийн ерөнхий захирал, профессор Ж.Чинбүрэн бол манай улсын төдийгүй Францын мэс заслын академийн гишүүнээр сонгогдож, дэлхийд нэрээ гаргасан чадалтай эмч нарын нэг. Тэрээр хорь гаруй жилийн хугацаанд хавдрын мэс засалчаар ажилласан туршлагатай сайн эмч нарын нэг. Дэлхийд монгол эмчийн мэдлэг, ур чадварыг хүлээн зөвшөөрсөн баталгаа болж Ази тивийн гурав дахь хүнээр тодорч, энэхүү хүндтэй шагналыг хүртсэн нь бидний сэтгэлд тодхон байна. Гадныханд хүртэл шагшигдахуйц сайн эмчээрээ бид эмнэлгийн үйл ажиллагааг хариуцуулан менежерийн үүргийг гүйцэтгүүлэх болсон нь бас л төрийн ончтой шийдвэр биш болж байна. Хэдийгээр салбарынхаа хүрээнд жаргал, зовлонг нь сайн мэдэрч, асуудлыг гярхай олж харж болох ч сайн менежерийн үүргийг алтан гарт мэс засалч эмчээрээ гүйцэтгүүлэх нь сайн жишиг биш юм. Эмнэлгийн үйл ажиллагааны ачаалал талаас нь аваад үзэхэд ч эмчийн хувьд үзлэгийн цаг нь дуусахгүй их, хагалгаандаа завсаргүй орно, үүнтэй зэрэгцээд эмнэлгийн дотоод аж ахуйн ажлыг хариуцна гэдэг ганц хүнд дэндүү ахдах ачаа. Сая эмнэлэгт үүссэн туяа эмчилгээний тоног төхөөрөмжийн гэмтэл осол үүнтэй бас шууд холбогдоно. Хэдийгээр үүссэн нөхцөл байдлыг судлахад чанаргүй барилга, замын буруугаас үүдэлтэй гэх боловч хариуцсан яам болох Эрүүл мэндийн яам энэ бүхэнд маш хариуцлагагүй хандсан нь харагдана. Хавдар судлалын үндэсний төвийн агуулахад гурван жил хадгалж байсан туяа эмчилгээний аппаратыг ажиллуулах тухай хариуцсан яам нь санаачилга ер гаргаагүй. Харин ч Хавдар судлалын төвийн эмч нарыг гар хүрч огт болохгүй шүү гэж дүрэмдээд хаалган дээр нь анхааруулга наагаад лацдаад орхисон байгаа юм. Барилга барина гэж төрийн мөнгийг авсан “Суурь” компанийн албан ёсны захиалагч нь Эрүүл мэндийн яам. 2009, 2010 оны үед сонгон шалгаруулалтаар шийдэгдсэн гэх энэхүү шийдвэрийн хариуцлагыг хүлээх хүн ч олдохгүй гэлцэж байна. Нохой хамартаа хүрэхээр усч гэгчээр ямартаа ч Хавдар судлалынхан бүх асуудлын араас хэрэндээ явжээ. “Суурь” гэх тэр компанийн араас уйгагүй хөөцөлдөж зарга үүсгэж, өөрсдөө ч гар хүрэх эрхгүй өнөөх тоног төхөөрөмжийг ирэх есдүгээр сараас ашиглалтад оруулахаар ажилласан болохыг сурвалжилга хийх явцдаа олж анзаарсан юм. Дэлхийн улс орнуудын жишгээс үзэхэд алтан гарт мэс засалч сайн эмчдээ цалинг нь харамгүй өндөр тогтоож өгдөг юм байна. Эрдэнэт хүний амийг аварч, мэс засал хийж буй эмч нарын цалин дэлхийд хамгийн өндөрт тооцогддог. Тэр жишгийн дагуу хамгийн өндөр цалинг мэс засалч, эмч нартаа өгдөг болох хэрэгтэй байна. Үнэндээ бодит байдал дээр манайд өндөр цалинтай эмч нараа захын нэг дарга нь хүрч ирээд “Чи яахаараа надаас өндөр цалинг хүртдэг юм бэ” гэж ирээд л ил, далд дарамтлах болдог. Тиймээс чадалтай, шилдэг боловсон хүчнүүд Монголын төрийн байгууллагад ажиллахаас татгалзаж, гадаад, дотоодод урилгаар ажиллахаар явцгаадаг юм. Сайн эмчийг үнэлдэг болох хэрэгтэй. Түмний төлөө ажиллах хамгийн чухал дээд мэргэжил болох эмчийн цалинд нь жишиг тогтоож, стандарт болгох ёстой юм. Монгол Улсын төрийн буруу тогтолцоо, ажлын хариуцлагагүй байдлын тод жишээ бол Хавдар судлалын өрөөнд түгжээтэй “хэвтсэн” тоног төхөөрөмж юм. Энэ тухай Бүгд найрамдах намын дарга Б.Жаргалсайхан сошиал хуудаснаа бичихдээ “Засгийн газрын хуралдааны байдлаас харахад нэг нөхөр босч ирээд Хавдар судлалын үндэсний төвийн зооринд байсан гурван жил болсон гурван сая ам.долларын хөнгөлөлтэй зээлээр авсан туяаны аппарат усанд автаад эвдэрчихлээ гэж хэлэхэд Ерөнхий сайд У.Хүрэлсүх таг дуугүй л сонсоод байна. Цөмийн энергийн комиссын дарга Г.Манлайжав “Энэ аппаратыг засахад 400 сая гаруй төгрөг хэрэгтэй. Ерөнхийдөө 3-4 сарын хугацаанд засна” гэлээ. Хэрвээ би Ерөнхий сайд У.Хүрэлсүх байсан бол босч ирээд алгадчих байсан. Тус эмнэлгийн дарга Чинбүрэн “Маш чухал, олон хүний амь насыг аврах аппарат эвдэрчихлээ” гэж ярив. Би байсан бол “Тэр үнэтэй аппаратаа үерийн уснаас хамгаалах гэж та бүхэн яаж тэмцэв. Хэдий үед нь мэдсэн вэ” гэж асуух байлаа” гэж бичин өөрийн байр сууриа илэрхийлжээ. Б.Жаргалсайханы хэлсэн яах аргагүй үнэн үг. Хэрэв үйлдвэрийн дээврээс ус гоождог байсан бол ноолуурын машин дээрээ гялгар уут ч болох нь ээ гэрээсээ хөнжил авчирч тавиад харуул, үйлчлэгч нараа хувин алчуур бариулаад 24 цаг зогсоочихно. Юун унтах. Үхэх сэхэхээ үздэг юм байгаа биз дээ гэж цааш нь халаглаж бичжээ. Энэ бас л үнэн. “Соц” нийгмийн үед хариуцлагагүй зуд гэдэг зүйлээс болж олон хүн ажилгүй болдог, арга хэмжээ авхуулдаг байв. Тухайлбал цасаа цэвэрлээгүй, бохир заваан байсан гэх мэт. Одоогийнхоор бол нүдэнд өртөхөөрөөгүй жижиг сажиг зөрчлүүд байлаа. Гэтэл Ерөнхий сайд Хүрэлсүхийн тэвчээртэйг шалгасан олон олон асуудлын нэг нь энэ байв гэжээ. Түүнчлэн Баян-Өлгийд ус зайлуулах сувгийн мөнгө өгсөөр байтал бариагүй нөхөр өөдөөс нь хараад сууж байх юм. 200 гаруй айл орон гэргүй болж хүний амь нас эрсэдчихээд байхад шүү. Би байсан бол “Чи хувин бариад ус зайлуул” гээд хөөгөөд гаргах байлаа. 1990 оны эхээр бол арван жилийн төсөвтэй тэнцэх 3 000,000 ам.долларын улсын хөрөнгө эвдчихээд юу ч болоогүй мэт унзад хоолойгоор мэдээлэх сайд дарга нар, ус зайлуулсанд тусалсан Онцгойгийнхонд талархал илэрхийлэх захирал Чинбүрэн нарт санаа зовж байгаа шинж харагдсангүй. У.Хүрэлсүхийг нөгөө “сэлмээ” гаргаж ирээд зам тээврийн, Шадар сайдыг, Эрүүл мэндийн сайдыг цавчаад хаячих болов уу гэж харж суутал тэгсэнгүй дээ. Аргагүй л тэвчээртэй хүн юм” гэж Б.Жаргалсайхан бичжээ. Ерөнхий сайд У.Хүрэлсүх нээрээ л тэвчээртэй хүн юм. Гадны үнэтэй тоног төхөөрөмжийг хав дарж, үерийн усанд эвдээд хаячихсан байхад ч гамшгийн бэлэн байдалд бүгд бэлэн байхыг үүрэг болгож, бүр хүн бүрт зориулж цаг агаарын аппликэйшнтэй болох талаар ярьсхийгээд өнгөрөв бололтой.

Categories
мэдээ нийгэм

​О.Баасанхүү: Өртэй байж эдийн засаг сайжирч байна, цалин нэмнэ гэж худлаа ярих хэрэггүй

УИХ-ын гишүүн О.Баасанхүүтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Өнгөрсөн баасан гаригт Монгол Туркийн хамтарсан сургуулийн захирлыг хулгайлсан үйл явдал болж, нийгэм дээр дооргүй л шуугилаа. Та уг үйл явдлыг хуульч хүний хувьд юу гэж харж байна вэ?

-Хулгайлагдсан уу, үгүй юу гэдгийг би мэдэхгүй байна. Намайг Эрдэнэт рүү тойрог руугаа явж байхад нийгмийн сүлжээгээр Монгол талын захирал нь шууд бичлэг хийж, болж буй үйл явдлын талаар мэдээлж байсан. Тэр хүн “Манай нөгөө талын захирлыг үл таних хүмүүс хулгайлчихлаа. Түүнийг Турк руу авч явах гэж байгаа юм шиг байна” гэсэн асуудлыг ярьж байна лээ. Би энэ үйл явдлыг үзээд өөрийн фэйсбүүк хуудаснаа нэг зүйлийг жиргэсэн. Тэр нь “Монгол Улсын нутаг дэвсгэрт хүн хулгайлах эсвэл гүйцэтгэх ажил хийгдэх нь буруу. Хэрэв хууль зөрчин хүн хулгайлсан гэх асуудал үнэн болж тогтоогдвол энэ Засгийн газар, ийм Хууль зүйн сайд байгаад ч яах юм” гэдэг асуудлыг жиргэсэн. Үнэхээр уг асуудал шалгагдаад үнэн байх юм бол Хууль зүйн сайд, түүнийг өмөөрөх Засгийн газрыг огцруулахын төлөө явна. Хулгайлагдсан нь тогтоогдвол манай улс тусгаар тогтнолоо алдсаны илрэл юм. Одоогийн байдлаар уг асуудал үнэн үү, худлаа юу гэдэг талаар мэдээлэл надад алга.

-Туркийн иргэнийг хулгайлсныг тус улсад болоод буй улс төрийн үйл явдалтай холбон тайлбарлах хүмүүс байна. Та хуульч, улстөрчийнхөө хувьд юу гэж үзэж байна?

-Улстөрчийнхөө хувьд туркийн иргэн хулгайлагдсан уу, үгүй юу гэдгээс илүү тус улстай холбоотой нэг бодол байдаг. Туркт өнөөдөр иргэний дайн гэх үү эсвэл шашин хоорондын зөрчилдөөн гэх үйл явдал болж байгаа. Ийм цаг үед бид нэн даруй визний асуудлыг ярих хэрэгтэй. Цаашид дүрвэгсэд нэртэй хүмүүс орж ирэн манай улсыг ашиглаж, өөрсдийнхөө зөрчлийн нэг бай болгохыг үгүйсгэхгүй. Мөн Туркаар дамжаад лалын янз бүрийн хэт үндсэрхэг шашны урсгал ороод ирвэл яах вэ. Тиймээс манайх шиг цөөн хүн амтай улс саяын үйл явдлаас сургамж авч нэн яаралтай визтэй болох шаардлагатай.

-Ерөнхийлөгч ээлжит бус чуулганыг товлон хуралдуулах шаардлагаа УИХ-ын даргад хүргүүлсэн. Таны хувьд ээлжит бус чуулган зарлах шаардлагатай гэж үзэж байна уу?

-Ээлжит бус чуулган зарлах нь хуулиар бүрэн нээлттэй асуудал. Гэхдээ хэнд ч хэрэггүй, хоёрын хооронд сэдвээр зарлан хуралдуулах хэрэггүй юм. Өөрөөр хэлбэл ээлжит бус чуулган зарлах гэж байгаа бол жижиг сэдвийг битгий оруулж ирээч ээ л гэж хэлмээр байна. Жижиг сэдвээ ярьж болно. Гэхдээ хажуугаар нь бусад асуудлаа давхар хэлэлц л дээ. Жаран тэрбум гэж хоорондоо ярьсан л байгаа биз. Ганц хүний асуудлыг битгий яриач л гэж байгаа юм. Энэ бол ганц өдрийн л яриа болно шүү дээ. Үүнээс илүү Монгол Улсын тусгаар тогтнол, эрх ашиг, үндэсний аюулгүй байдалтай холбоотой олон асуудал байна. Энэ бүгдийг ярья л даа.

-Тухайлбал ямар асуудлууд байна?

-Таван толгой, Оюу толгойгоо яриач. Оюу толгойн асуудлаар ажлын хэсэг гарлаа л гэнэ. Би саяхан дэд ажлын хэсгийг ахалсан. Дүгнэлтээ гаргаж өгсөн. Энэ талаар яриач. Гэтэл ярьдаггүй. Гаднынхны гар хөл болчихсон юм уу эсвэл ярихыг хүсдэггүй юм уу. Харин тэд зурагтаар их сайхан зүйл ярьдаг. Гэрээг сайн байгуулсан уу, муу байгуулсан уу гэдэг нь нэгдүгээр асуудал байх. Байгуулсныхаа дараа тус гэрээг зүйл заалтаар нь дагаж, мөрдсөн үү гэдэг бас нэг асуудал. Тэгэхээр энэ асуудлаа хэлэлцээд тус гэрээ Монгол Улсад хохирол учруулж байгаа бол цааш нь явуулаад байх шаардлагагүй. Ийм асуудлуудыг хэлэлцэнэ үү гэхээс хоёр хэрээ нэг нэгнийхээ харыг гайхна гэдэг шиг Х.Энхжаргалыг 100 хувь ажиллаж чадахгүй байна гэж яриад дэмий. Түүнийг авч хаяад оронд нь гарч ирсэн хүн бүрэн гүйцэд ажиллах уу. Адилхан л ажиллана шүү дээ. Тэгэхээр том зүйл ярих гэж байгаа бол ээлжит бус чуулганаа хуралдуул. Харин ганц, хоёр хүн ярих гэж байгаа бол хэдэн сар хүлээнэ л биз. Ядаж багш нар эсвэл эмч нарын цалинг нэмэх асуудлаар ээлжит бус чуулган хуралдаж болно.

-Цалин гэснээс ОУВС-гийнхан манай улсад ажиллаж байгаа. Энэ удаад тус сангийнхантай цалин, тэтгэвэр, тэтгэмж нэмэх асуудлаар тухайлан ярилцана гэж байна. Нөгөө талаараа цалин нэмэх асуудлыг ОУВС-тай ярилцаж, тэднээс асуух ёстой юм уу гэдэг асуудлыг иргэд шүүмжилж байна. Энэ асуудлаар таны байр суурь ямар байгаа вэ?

-ОУВС-нд яагаад орсон бэ гэдгээ эхлээд ярих учиртай. Тэдний хүсэлтээр бид тус санд ороогүй. Харин бидний хүсэлтээр тэд тус сандаа оруулсан. Нөгөөтэйгүүр ОУВС бидэнд мөнгө өгч байгаа. Тэд өгсөн мөнгөө буцааж авахын тулд төлөвлөгөө, график тооцооллоо гаргаж хоёр талдаа ярилцаад баталдаг. Тиймээс тус санд бид орохоос өөр аргагүй байдалд хүрсэн үү гэдгээ ярих хэрэгтэй. 2012-2016 онд Н.Энхбаяр гэх хүн өөрийнхөө үзэмжээр сайдуудаа тавиулдаг байсан. Нөгөө талд нь Ардчилсан нам дотроо хөлөө жийлцэж, Н.Алтанхуягаа унагааж, Ч.Сайханбилэгийг гаргаж ирсэн. Тэр үед манай улсын эдийн засаг шалдаа унасан, мөнгө хүүлэлт дээд цэгтээ хүрчихсэн, зээлжих зэрэглэл буурчихсан, улс орнууд манай улсад зээл өгөхгүй гэсэн ийм ноцтой нөхцөл байдал бий болчихсон байсан. Тухайн үед би энэхүү нөхцөл байдлыг хараад харамсаж байлаа. Үүнээс болж намтайгаа, намын даргатайгаа ч тэр зөрчилддөг байсан. Өөрөөр хэлбэл, намаа санхүүжүүл гэж хэлээд хүн явуулж болохгүй, сая ам.доллар олж ир гээд намын гишүүдээ дарамталж болохгүй шүү дээ. Жагсаалтаар гарч ирсэн гээд намын төлөө ажилла гэсэн үг биш. Бид Монгол Улсынхаа төлөө ажиллах гэж гарч ирсэн. Гэтэл албан тушаалыг наймаалцал болгочихсон, авлига хэрээсээ хэтэрчихсэн байдал чинь өнөөдөр улсын эдийн засгийг унагаасан. Одоо ч энэ байдал зогсохгүй байна. Тиймээс эдийн засгийн энэ уналт ОУВС-д орохоос өөр боломжгүй болгосон юм.

-Сангийн сайд, Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд нар эдийн засгийн үзүүлэлт сайжирч байгаа, цалин тэтгэвэр,тэтгэмж хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэх боломжтой болсон гэдэг асуудлыг ярьж байгаа. Манай улсын эдийн засаг үнэхээр сайжирч байна уу?

-Эдийн засгийн өсөлт сайжирсан гэдэг бол өргүй болсон тухай л асуудал. Өр тавиад эдийн засгаа босгочихож. Нүүрсээ зараад мөнгө олчихлоо. Олсон хэдэн төгрөгөөрөө бид өрөө дарах ёстой биз дээ. Түүнээс биш өртэй байж мөнгө олсон тухай яриад яах юм. Өртэй байж эдийн засаг сайжирч байна, цалин нэмнэ гэж худлаа ярих хэрэггүй. Өнөөдөр Монгол Улсын гадаад өр хангалттай дарагдаад, төлөгдөөд яваа юм байхгүй. Харин эсрэгээрээ өрийг өрөөр дараад л энэ эдийн засаг чинь явж байна. Эрх баригчид орж ирсэн орлогоо ард түмэнд харуулчихаад эдийн засаг өслөө гэж хуурч байна. Орж ирсэн орлогоосоо зарлагаа хасаад үлдсэн мөнгө буюу ашгаа ард түмэндээ харуулах хэрэгтэй. Тэр ашгаасаа бид хуваарилалт хийх ёстой. Ийм ашгаар цалин, хөлс нэмнэ гэдэг ойлголт байхгүй. Энэ зүгээр л улс төрийн оноо авах гэсэн улстөрчдийн хийрхэл. Ардын нам 65-уулаа. Хоорондоо зодолдохгүйгээр, амбицлахгүйгээр энэ улс орныг өөд нь татаад явах боломж тэдэнд байсан. Харамсалтай нь тэр боломжоо алдсан. Хотын фракц гэж М.Энхболдын дүү нар байна. Зүүний хүчний фракц гэж У.Хүрэлсүх тэргүүтэй хэдэн залуучууд байна. Тэр залуус дунд ганц хоёроор зогсохгүй хулгай бас бий. Эдгээр фракцууд хоорондоо эрх мэдлийн зодоон хийгээд л явж байна. Хэн нь ч хэнийгээ дийлэхгүй. М.Энхболдыг УИХ-ын даргаас нь унагааж чадахгүй. Учир нь хуулиараа тэр хүн өөрөө сайн дураараа татгалзахгүй юм бол хэн ч түүнийг УИХ-ын даргын суудлаас буулгах боломжгүй. Тэглээ ч Ардын нам дотор урвагчид их бий. Манайхан тус намыг 32, 33-ын хоёр бүлэг байна гэж буруу ойлгодог. У.Хүрэлсүхийг тойрсон хэсэг залуус, М.Энхболдыг тойрсон хэсэг хүмүүс. Үүнээс гадна тус хоёр бүлгийн ялсных нь талд орно гэсэн хэсэг хүмүүс бас байна. Тэднийг “Я” намын хүмүүс гэж хэлж болно. Тиймээс хэн нь ч хэнийгээ унагааж чадахгүй.

-Хэнтий аймагт нөхөн сонгууль явагдах асуудал яригдаж байгаа. Зарим улстөрч уг сонгуулийг болохгүй гэх юм. Зарим нь хуулиараа болох л ёстой гэнэ. Энэ талаар та ямар бодолтой байна вэ?

-Тус сонгуулийг болно, болохгүй гэж үзэмжээрээ яриад хэрэггүй л дээ. Хуулиараа болох ёстой бол болж л таараа. Төр юм бол хөрөнгийг нь гаргах л ёстой. Тэртээ тэргүй хуультай шүү дээ. Бид хуулиа л дагана.

-Ирэх намрын чуулганаар та ямар хуулийн төслүүдийг өргөн барьж, хэлэлцүүлэхээр ажиллаж байна?

-Хаврын чуулган завсарласан энэ өдрүүдэд би гурван хуулийн төсөл дээр сууж байна. Манай Ерөнхийлөгч ахмадуудын тэтгэврийг 500 мянган төгрөг болгох хуулийн төслийг өргөн барина гэж гарч ирсэн. Одоо энэ ажил таг чиг байна. Өөрт нь олон л ахмад санал өгсөн байлгүй. Тэр хүмүүсээ Ерөнхийлөгч маань мартчихсан бололтой. Яагаад өнөөдрийг хүртэл дээрх хуулийн төсөл УИХ-д орж ирэхгүй байгаа юм. Би үүнд харамсаж байна. Тиймээс Ерөнхийлөгч хууль санаачлах бүрэн эрхийнхээ хүрээнд тус хуулийн төсөл дээр ажиллаж чадахгүй бол би өмнөөс нь хийхээс. Ерөнхийлөгч өр тэглэж чадахгүй юм бол ахмадуудынхаа тэтгэврийн мөнгийг ядаж 500 мянгад хүргэсэн бол аштай юу даа. Ийм хуулийн төслөө оруулж ирэхгүй юм байна. Тиймээс би оруулахаар ажиллаж байна. Хоёрдугаарт, Эрүүгийн хуулийн 12 дугаар зүйлийн тавдугаар заалт гэж бий. Тэнд “14 насанд хүрсэн охинтой бэлгийн ажил хийсэн бол 350 мянган төгрөгөөр торгоно” гэсэн бузар заалт байна. Уг хуулийн өөрчлөлтийг Нямбаатарыг хийчих юм болов уу гэсэн тэр чадсангүй. Уг нь өөрөө Эрүүгийн хуулийн эцэг болохыг мөрөөддөг хүн л дээ. Тэр утгаараа уг хуулийн төслийг бариад авчих болов уу гэсэн бас худлаа юм байна. Тиймээс дээрх хууль дээр ажиллахаар ажлын хэсэг гаргаад судалж байгаа. Гуравдугаарт, Эрдэнэт хөгжлийн сангийн тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барихаар ажиллаж байна. Энэ хуулийн төслийг уг нь эрт гаргаж ирэх байсан боловч 49, 51 гэж хэрэлдээд алга болгосон. Сүүлдээ тус үйлдвэрийг Монгол Улсын иргэн бүрд тарааж өгөх юм ярьсан. Тэгвэл эрдэнэтчүүд яах юм. Тиймээс хөгжлийн сан гаргаад 51, 49 хувиас тус бүрээс нь 100 сая ам.доллар авч, 200 сая ам.долларын сан бүрдүүлж хуримтлал үүсгэнэ. Уг хуримтлалаараа хотын хөгжлийн төлөвлөлтөд зарцуулах хэрэгтэй. Тиймээс дээрх хуулийг зайлшгүй батлуулах шаардлагатай байгаа юм. Үүнээс гадна 60 тэрбум гэж яриад байгаа зүйлийг анх эхлүүлснээс нь эхлээд үндсээр нь байхгүй болгохын тулд Монгол Улсын Үндсэн хуулиа өөрчлөх хэрэгтэй.

-Үндсэн хуульдаа яг ямар өөрчлөлт оруулбал энэ хууль бус зүйл зогсоно гэж үзэж байгаа юм бэ?

-Ердөө гуравхан заалтыг нэн яаралтай өөрчлөөч гэж гуйж байгаа. Нэгд, төрийн албыг улс төрөөс хараат бус болгоё. Ингэснээрээ тухайн хүн ажилласан жил, туршлага, ур чадвар, мэдлэг боловсролынхоо хүчээр дээшээ дэвшинэ. Харин өчүүхэн төдий л улс төрийн намыг дэмжин ажиллавал тэр хүнийг төрийн албанаас чөлөөлнө. Бүр дахиж төрд ажиллахгүй болно. Ингэж цэвэрлэгээ хийх ёстой. Хоёрдугаарт, сонгуулийн тогтолцоогоо нэг болгох шаардлагатай байна. Найман удаа сонгууль болоход сонгуулийн тухай хуульд найман удаа өөрчлөлт оруулсан байгаа юм. Ерөөсөө ялсан намын зохиосон дүрмээр л өдийг хүртэл явж ирлээ. Одоо үүнийгээ больё. Гуравдугаарт нь дагуул хот байгуулъя гэж. Бидэнд 300 мянган хүнтэй хот хэрэгтэй байна. Үндсэн хуульд ийм л гурван заалтыг нэн яаралтай оруулж өгөх шаардлагатай байгаа юм.