Categories
мэдээ нийгэм

МАН-ын удирдах зөвлөлийн хурал хойшилжээ

МАН-ын Удирдах зөвлөл өнөөдөр хуралдахаар гишүүддээ тов тараасан байсан ч марааш хүртэл хойшлуулжээ.

Удирдах зөвлөл 33 гишүүнтэй. Хуралдаанаар Бага хурлынхаа товыг тогтоох, хэвлэлээр яригдаад байгаа зарим гишүүдийнхээ асуудлыг ярина гэх албан бус мэдээлэл байгаа юм.

Тус намын Хяналтын ерөнхий хорооноос өчигдөр хэвлэлийн бага хурал хийх үеэрээ ч гишүүдийн сахилга хариуцлагын асуудлыг хөндсөн. Тэд 21 аймаг, есөн дүүрэгт намын гишүүдийнхээ дунд явуулсан сургалтынхаа үеэр намын нэр хүндтэй холбоотой нэлээдгүй санал шүүмжлэл ирсэн гэдгийг хэлсэн юм.

Categories
мэдээ нийгэм

Б.Гангаамаа ирэх сарын 4-нд эх орондоо ирнэ

Дэлхийн хоёрдахь ноён оргил К2 /8611 м/ ууланд амжилттай авиралт хийсэн МУГТ Б.Гангаамаа ирэх бямба гарагт наймдугаар сарын 4-нд эх орондоо ирэхээр болжээ.

Тэрбээр өөрийн цахим хуудсандаа “Сайн байцгаана уу. Би чинь эсэн мэнд эрүүл саруул бууж ирлээ. К2 гэдэг энэ гайхамшигтай хайрханд эх орныхоо мэндийг уламжиллаа. Одоо бушуухан л та нартайгаа уулзах минь. Сайхан орон, сайн хүмүүсийн тус дэмээр олон жилийн бидний мөрөөдөл, хүсэл, нөр их хөдөлмөрийн үр дүнд амжилттай бүтлээ. Баярлалаа. Наймдугаар сарын 4-ны өдөр баяртай уулзацгаая” хэмээн бичжээ.

К2 уулын оргилд 2018 оны долдугаар сарын 21-нд манай уулчинтай хамт нийт 31 уулчин нэг дор хамт гарсан нь нэг ёсны рекорд амжилт юм байна.

Categories
мэдээ нийгэм

Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлээс мэдэгдэл гаргалаа

Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлээс өнөөдөр хэвлэлийн бага хурал хийлээ. Тэд “Монгол Улсад сэтгүүл зүйн нийгмийн үүргийг бүдгэрүүлж сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн ажилтнууд төрийн болон орон нутгийн эрх бүхий байгууллагын үйл ажиллагааг сурвалжилсны улмаас мөрдөн хавчих, эсвэл дарамт шахалтад оруулах, хүч далайлган зөрчлийн хуулиар торгох нь хэвийн үзэгдэл боллоо. Ажил үүргээ хэрэгжүүлж байгаа сэтгүүлч, хэвлэл мэдээллийн ажилтнуудыг басамжилсан, сэтгүүлчдийн нэр хүнд, мэргэжлийн үйл ажиллагаанд санаатайгаар саад учруулсан үйлдлийг эрх бүхий албан тушаалтан, хуулийн байгууллагын ажилтнууд удаа дараа гаргаж, сэтгүүлчийн мэргэжлийн үйл ажиллагаа явуулах боломж хумигдсаар байна. Тиймээс сэтгүүлчийн мэргэжлийн эрх ашгийг хамгаалах, цаашилбал Монгол Улсын хэвлэлийн эрх чөлөөг хамгаалах үүднээс Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл сэтгүлчийн хувийн болон мэргэжлийн эрхэнд халдсан бусармаг үйлдэл бүхэнтэй хатуу тэмцэхээ илэрхийлж дараах мэдэгдэл, шаардлагыг хүргүүлж байна” хэмээгээд дараах мэдэгдлийг гаргасан юм.

Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлээс гаргасан мэдэгдлийг бүрэн эхээр нь хүргэж байна.

Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлээс мэдэгдэл гаргалаа

Categories
мэдээ нийгэм

Жимс хүний биед хэрхэн нөлөөлдөг вэ?

Жимс, жимсгэнэ хүний биед хэрхэн нөлөөлдөг талаар “www.authoritynutrition.com” сайт нийтэлжээ.

Гүзээлзгэнэ

Уг жимсийг байнга хэрэглэхэд хөгшрөлт удаан явагддаг байна. Мөн хорт хавдраас урьдчилан сэргийлдэг.

Гадил

Өдөрт нэг удаа гадил идэхэд алдагдсан энерги нөхөгддөг байна.

Черри

Черри тайвшруулах үүрэгтэй байна. Таны толгой өвдөж, стрессдсэн үедээ энэхүү жимсийг идэхийг зөвлөж байна.

Усан үзэм

Усан үзэм цусны эргэлтийг дэмждэг аж.

Хан боргоцой

Хан боргоцой үе мөчний өвчнөөс сэргийлдэг байна.

Нэрс

Нэрс жимс зүрхний өвчлөлтөөс таныг урьдчилан хамгаална.

Киви

Уг жимс таны ясыг бэхжүүлдэг аж.

Тарвас

Тарвасыг зүрх судасны өвчнөөр шаналж буй хүмүүс хэрэглэхэд илүү тохиромжтой.

Манго

Манго бүх төрлийн хорт хавдраас сэргийлнэ.

Жүрж

Арьсыг чийгшүүлж, витамины алдагдлыг нөхнө.

Алим

Халдварт өвчнөөс урьчилан сэргийлнэ.

Categories
мэдээ нийгэм

Хууль бусаар агнасан тарвагыг хураажээ

Хэнтий аймгийн Мэргэжлийн хяналтын газраас тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх, хууль бусаар тарвага агнах, худалдах, худалдан авах үйл ажиллагаанд хяналт тавих зорилгоор өнгөрсөн долоо хоногт Дэлгэрхаан сумын нутаг дэвсгэрт хамтарсан хяналт шалгалт хийжээ.

Шалгалтаар таван галт зэвсэг, 26 хавх, 10 тарвагыг холбогдох тухай хуулийн дагуу хураан авч зохих газарт шилжүүлэн, зөрчил гаргасан иргэдэд шийтгэлийн арга хэмжээ авсан байна хэмээн Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас мэдээллээ.

БОАЖ-ын сайдын 2017 оны тушаалаар тарвагыг ахуйн болон үйлдвэрлэлийн зориулалтаар агнахыг гурван жилээр хориглосон. Мөн Амьтны тухай хуульд амьтан, тэдгээрийн гаралтай түүхий эдийг худалдах, худалдан авахыг хориглосон заалт бий. Хэрэв энэ хуулийг зөрчвөл Зөрчлийн тухай хуулийн дагуу хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулах бөгөөд тарвага агнасан хувь хүнийг 300 мянган төгрөг хуулийн этгээдийг 3 сая төгрөгөөр торгох нь.

БОАЖ-ын сайдын дээрх тушаал нь тоо толгой нь цөөрсөөр байгаа монгол тарвагыг хамгаалах зорилготой. Манай улс зах зээлийн тогтолцоонд шилжсэн 1990 оноос хойш тарваганы нөөц эрс хомстож, 15 сая орчим толгой байсан монгол тарвага 2001 оны судалгаагаар таван сая болтлоо цөөрсөн гэх тоо байдаг. Тиймээс энэ амьтныг хамгаалах үүднээс 2005, 2006, 2014 онд салбарын сайд нар тушаал гаргаж, тарвага агнахыг гурван жилийн хугацаагаар бүрэн хориглосон үр дүнгээ өгсөн гэж үздэг.

Түүнчлэн 2010 оноос тарвага сэргээн нутагшуулах ажлыг иргэд болон төр, хувийн хэвшлийн байгууллагууд хамтран идэвхтэй хийсэн. Тухайлбал, 2017 онд Төв, Хэнтий аймгийн нутагт 200 орчим тарвагыг сэргээн нутагшуулсан нь үр дүнгээ өгч эхэлсэн байдаг. Тиймээс агнуур хориглох шийдвэрийг улс орон даяар хэрэгжүүлж байгаа.

Categories
мэдээ нийгэм

353 өрхийн цахилгааныг хэвийн байдалд орууллаа

Улаанбаатар хотод их хэмжээний бороо үргэлжлэн орчны улмаас нийслэлийн Хан-Уул дүүргийн 11, 15-р хороонд нийт 16 байрны зоорийн давхар их хэмжээний ус хөрснөөсөө нэвчиж цахилгааны утсанд чийг өгсөн учраас 353 өрхийн цахилгааныг бүрэн хязгаарлаад байсан.

Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөрөөр ахлуулсан шуурхай ажлын хэсэг өнгөрсөн амралтын өдрүүдэд шуурхай ажилласны үр дүнд дээрх 16 байрны 353 өрхийн цахилгааныг түр залгаж, хэвийн байдалд нь оруулсан байна. Шуурхай ажлын хэсэгт төрийн болон төрийн бус байгууллагын нийт 200 гаруй хүн ажилласан байна.

Categories
мэдээ нийгэм

Цэцэрлэгийн бүртгэлтэй холбоотой түгээмэл асуулт хариултыг хүргэж байна

“Цахим бүртгэл” бүртгэл 2018 оны долдугаар сарын 25-наас эхэлсэн бөгөөд наймдугаар сарын 23-ны өдрийг дуустал 30 хоног үргэлжилнэ. Цэцэрлэгийн бүртгэлтэй холбоотой түгээмэл асуулт хариултыг хүргэж байна

Цэцэрлэгийн бүртгэлтэй холбоотой түгээмэл асуулт хариулт

Цэцэрлэгийн бүртгэлтэй холбоотой түгээмэл асуулт хариулт

Цэцэрлэгийн бүртгэлтэй холбоотой түгээмэл асуулт хариулт

Цэцэрлэгийн бүртгэлтэй холбоотой түгээмэл асуулт хариулт

Цэцэрлэгийн бүртгэлтэй холбоотой түгээмэл асуулт хариулт

Цэцэрлэгийн бүртгэлтэй холбоотой түгээмэл асуулт хариулт

а.


Categories
мэдээ нийгэм

Монгол, японы уран бүтээлчдийн хамтарсан “Жудаг” үзэсгэлэн дэлгэгдлээ

Монгол, Япон улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ойд зориулан “Шизүкэ” буюу монголоор орчуулбал “Жудаг” үзэсгэлэнг Монголын орчин үеийн калиграфчдын холбоо, “Билгүүн ундарга” төв, Монгол Японы харилцааг дэмжих нийгэмлэг, Японы ёс зүйн “Жудаг” нийгэмлэг, “NORPHEI” арт галерей хамтран нээлээ.

Үзэсгэлэнд Монголын талаас СГЗ, Чингис хааны одонт яруу найрагч Г.Мэнд-Ооёо, Уран бичлэгийн мастер Д.Батбаяр, зураач, уран бичээч Б.Хишигсүрэн, уран бичээч Д.Ганбаатар, Л.Түвшинжаргал, Ц.Тамир нарын 14 уран бүтээлч, Япон улсаас Японы “Шуудан” банкны захирал асан Адачи Сэйжиро, Япон улсын Парламентын Төлөөлөгчдийн танхимын гишүүн Андо Такао, ЗГХЭГ-ын дэд дарга асан Ишихара Нобуо, Японы Ёс зүйн нийгэмлэгийн тэргүүн Ито Наоко нарын японы улс төрчид, хувийн хэвшил, зохиолч, уран бүтээлчдийн төлөөлөл багтжээ.
Энэхүү үзэсгэлэнг Монгол Улсын ГХЯ, Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Хэлний бодлогын үндэсний зөвлөл, Япон Улсын ЭСЯ, “Diamond Angel” сан, “Оrem” компани дэмжин ажиллаж байгаа аж.
Шизүкэ гэдэг үг нь япончуудын өөрийн бүтээсэн ханз бөгөөд “биеэ сайхан авч явах” гэсэн утгатай “хэл, сэтгэл, биеэ цэгцтэй авч явснаар бусдын нүдэнд сайхан харагдана” гэсэн санааг агуулж буй аж. Эдийн засгийн хөгжлийг дагаад эд баялаг, хөрөнгө мөнгө сонирхох хандлага нэмэгдэж, нийгмийн ёс суртахуун, ёс зүй, алдагдаж, гэр бүл, сургууль орон нутагт “Жудаг” буюу хүмүүжлийг хангалттай олгож чаддаггүй байх талтай байна. Иймд хүн бүрийг “жудаг” ёс зүйд суралцахын үүднээс эл үзэсгэлэнг ийн нэрлэжээ.

Гурав хоног үргэлжлэх тус үзэсгэлэнд хоёр орны уран бүтээлчид оролцож байна.

Categories
мэдээ нийгэм

Өвөлжилт, хаваржилтын бэлтгэлийг хангахаар өндөржүүлсэн бэлэн байдалд шилжлээ

2018 оны долдугаар сарын 4-ний өдрийн Засгийн газрын ээлжит хуралдаанаар “Хөдөө аж ахуйн салбарын 2018-2019 оны өвөлжилт, хаваржилтын бэлтгэл хангах зарим арга хэмжээний тухай” 218 дугаар тогтоолыг баталсан юм. Уг тогтоолтой холбогдуулан ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг аймаг, нийслэлийн Засаг дарга, ЗДТГ, аймаг, нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газар, Мал эмнэлгийн ерөнхий газар, малчид, мал бүхий иргэдэд хандаж зөвлөмж гаргасан.

Сайдын зөвлөмжийн хэрэгжилтэд хяналт тавих, Ерөнхий сайд У.Хүрэлсүх 2018 оны долдугаар сарын 30 гэхэд Засгийн газрын бүх Сайд нар, наймдугаар сарын 1-н гэхэд яам, агентлагийн албан тушаалтнууд тус тус ажилдаа орсон байх чиглэл өгсний дагуу өнөөдөр (2018.07.31) ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг яамны шуурхай хурал зохион байгуулж, бүх газар, хэлтсийн дарга нарт өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллахыг үүрэгдлээ.

Энэ дагуу 2018-2019 оны өвлийг өнтэй, хохирол багатай даван туулах, өвөлжилт, хаваржилтын ажлыг эртнээс зохион байгуулах, ургац хураалтын ажлыг цаг хугацаанд нь гүйцэтгэх, түүнчлэн ургацаа хамгаалах, үүсч болзошгүй цаг агаарын гамшигт үзэгдлээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэхээр ХХААХҮЯ-ны хамт олон ажиллаж байна.

Categories
мэдээ нийгэм

Албадан буулгах ажил 90 хувьтай байна

Нийслэл хотод өнгөрсөн долоо хоногт усархаг аадар бороо орсон. Энэ үеэр Монелийн уулзвар дахь авто замын үерийн ус зайлуулах хоолойг таглаж зөвшөөрөлгүй иргэн, аж ахуйн нэгж бууснаас болжавто зам эвдэрч, ихээхэн хохирол учирчээ.

Үүнтэй холбоотойгоор Нийслэлийн Авто замын хөгжлийн газраас холбогдох арга хэмжээг авч, Монелийн уулзвар дахь үерийн ус зайлуулах жалга дээр зөвшөөрөлгүй буусан аж ахуйн нэгжийг албадан буулгах ажлыг зохион байгуулжээ. Нураалтын явц 90 хувьтай байна гэж Нийслэлийн авто замын хөгжлийн газраас мэдээллээ.