Categories
мэдээ энтертаймент-ертөнц

Шилдэг төлөвлөлттэй хотуудыг танилцуулж байна

Дэлхийн хот төлөвлөлтийн өдрийг улс орнууд жил бүрийн арваннэгдүгээр сарын 08-нд тэмдэглэн өнгөрүүлдэг. Энэ өдөр дэлхийн өнцөг булан бүрт хот төлөвлөлтийн асуудлаар хурал зөвлөгөөн, хэлэлцүүлэг болдог байна. 2050 он гэхэд дэлхийн хүн амын 70 гаруй хувь нь хотод амьдрах төлөв бий. Дэлхийн шилдэг төлөвлөлттэй 9 хотыг танилцуулж байна.

Дэлхийн шилдэг төлөвлөлттэй 9 хот

1. Сингапур хот, Сингапур

Дэд бүтэц сайн, үйлдвэрлэлийн хүчин чадал өндөр. Хүн амьдрахад таатай цэвэр, тохилог орчныг бүрдүүлсэн. Түүнчлэн орчны төлөвлөлтийг төгс хийж чадсанаараа Сингапур алдартай.

Дэлхийн шилдэг төлөвлөлттэй 9 хот

2. Чандигарх, Энэтхэг

Энэтхэгийн хамгийн шилдэг хотуудын нэг. Хот төлөвлөлтийг маш нарийн хийсэн. Уг төлөвлөлтийн онцлог нь хотын дүүргүүдийг төрөлжүүлэхийн зэрэгцээ тэдгээрийг маш ухаалгаар холбож, цэвэрхэн орчин бүрдүүлсэн. Дүүрэг бүр нь хүрээлэн буй орчны шийдлийг төгс гаргаж ногоон байгууламж, тариалангийн талбай, худалдааны гудамж зэргийг оновчтой төлөвлөсөн байдаг аж.

Дэлхийн шилдэг төлөвлөлттэй 9 хот

3. Цюрих, Швейцарь

Цюрихийн нийтийн тээвэр маш сайн зохицуулалттайгаараа алдартай. Цюрих бол хөдөөтэй гол хотуудыг холбосон цөөхөн хотуудын нэг юм. Үүнээс гадна цагийг ягштал баримталдаг байдал нь галт тэрэгний хөдөлгөөнд эерэгээр нөлөөлдөг байна.

Дэлхийн шилдэг төлөвлөлттэй 9 хот

4. Сөүл, Өмнөд Солонгос

Сөүл хот мөн нийтийн тээвэр сайн хөгжсөн хот. Метро нь дэд бүтцийн гол ачааг үүрдэг, маш сайн төлөвлөгдсөн. Автобус, метроны үйлчилгээг уялдуулах төлөвлөлтийг оновчтой хийсэн. Сөүл хот иргэдийн оршин суух бүс, худалдааны болон зугаа цэнгээний газруудыг тусад нь зааглаж төлөвлөсөн. Авто замууд нь тусгай дугуйн замуудтай. Энэ нь замын хөдөлгөөний ачааллыг хөнгөлөхөд багагүй үүрэгтэй ажээ.

Дэлхийн шилдэг төлөвлөлттэй 9 хот

5. Копенгаген, Дани

Копенгаген нь унадаг дугуйн соёлыг олон жилийн өмнөөс хөгжүүлж, хэвүүүлсэн хот. Ногоон хотын стандартыг эндээс харж болно. Хот суурин газрын амьдралын үлгэр жишээ гэж үздэг. Мөн нийтийн тээврийн үйлчилгээ, зорчигчдын соёлын хувьд ч жишиг болсон хот.

Дэлхийн шилдэг төлөвлөлттэй 9 хот

6. Вашингтон, АНУ

АНУ-ын нийслэлийн хувьд авто замууд нь улсынхаа мужуудын нэрээр нэрлэгдсэн байдаг. Олон диагональ замуудтай, түүндээ тохирсон авто замын сүлжээг хэрэгжүүлдэг. Сонирхолтой нь, Capitol Hill зэрэг гол дурсгалт газрууд, үзмэрүүд нь хотынхоо төвд оршдог.

Дэлхийн шилдэг төлөвлөлттэй 9 хот

7. Амстердам, Нидерланд

Хотын эртний түүх, орчин үеийн архитектурыг хослуулан төлөвлөсөн. Хот суурин газрыг хэтэрхий давчуухан орон зайд төлөвлөхдөө орон сууцны хорооллын үр ашигтай системийг ашигласан. Амстердамын сувгийн систем нь хотын эмх цэгцтэй төлөвлөлтийн нэг илэрхийлэл болдог.

Дэлхийн шилдэг төлөвлөлттэй 9 хот

8. Бразилиа, Бразил

Өмнө нь Рио Де Жанерио Бразилийн нийслэл байсан. Бразилиа хот улсынхаа төв хэсэгт байрладаг байршлын давуу талаасаа шалтгаалан гол хотоор сонгогдсон. тус хот нь орон сууц, банк, эмнэлэг, бизнес гэх мэтээр төрөлжсөн тусгай бүсүүдтэй.

Дэлхийн шилдэг төлөвлөлттэй 9 хот

9. Парис, Франц

Парис бол аялал жуулчлалын хот. 1853 онд хотыг төв хэсгээрээ өргөн уудам талбайнуудтай байхаар шинээр төлөвлөн бүтээн байгуулалт өрнүүлсэн. Шинэ төмөр зам, гоёмсог барилгууд нь дэлхийн хэмжээний хот болоход нь нөлөөлжээ.

Categories
мэдээ нийгэм

Aж ахуйн нэгж, байгууллагын тоо 7.3 мянгаар нэмэгджээ

Статистикийн бизнес регистрийн санд 2018 оны 2 дугаар улирлын байдлаар 163.1 мянган аж ахуйн нэгж, байгууллага бүртгэлтэй байгаагийн 83.1 (50.9 хувь) мянга нь үйл ажиллагаа явуулж байна.

Статистикийн бизнес регистрийн санд бүртгэлтэй, үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж, байгууллагын 53.9 (64.9 хувь) мянга нь Улаанбаатар хотод, 9.3 (11.2хувь) мянга нь Төвийн бүс, 9.1 (11.0 хувь) мянга нь Хангайн бүс, 7.4 (8.8 хувь) мянга нь Баруун бүс, 3.4 (4.1хувь) мянга нь Зүүн бүсэд үйл ажиллагаа явуулж байна.

Үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж, байгууллагын 85.8 хувь нь 1-9 ажиллагчидтай, 6.3 хувь нь 10-19 ажиллагчидтай, 4.9 хувь нь 20-49 ажиллагчидтай, 3.0 хувь нь 50-иас дээш ажиллагчидтай байна.

Үйл ажиллагаа явуулаагүй 80.0 мянган аж ахуйн нэгж, байгууллагын 42.6 (53.3 хувь) мянга нь үйл ажиллагаа эхлээгүй, 33.2 (41.5 хувь) мянга нь түр зогссон, 1.6 (2.0 хувь) мянга нь бүрэн зогссон, 2.6 (3.2 хувь) мянга нь хаяг тодорхойгүй болон бусад шалтгаантай байна.

Categories
мэдээ нийгэм

Иргэдийг мөнгө санхүүгээрээ хохирохгүй байхыг анхааруулж байна

Хувиараа тусгай зөвшөөрөлгүйгээр иргэд, хуулийн этгээд харилцан тохиролцох замаар мөнгө солилцож байгаа нь хууль бус үйл ажиллагаа бөгөөд иргэд хууль эрх зүйн мэдээлэлгүйгээс мөнгөө хүлээн авах боломжгүй болж, иргэд хохирч, хуулийн байгууллагад хандаад байна. Мөн тодорхой бус сошиал хаягаар зар мэдээлэл түгээж, дансны дугаар илгээж, мөнгө хуримтлуулсан гэсэн мэдээлэл ирсэн тул мөнгөн гуйвуулгын тусгай зөвшөөрөлгүй иргэд, хуулийн этгээдээр үйлчилгээ хийлгэхгүй байх, мөнгө санхүүгээрээ хохирохгүй байхыг анхааруулж сэрэмжлүүлж байна.

Хилийн Чанад дахь Монголчуудын Зөвлөлийн Нийгмийн Бодлогын Хороо

Categories
мэдээ нийгэм

16 цэцэрлэгээс зөрчил илэрчээ

Цэцэрлэгүүд энэ сарын 25-ны өдрөөс 2018-2019 оны хичээлийн жилийн элсэлтээ авч эхэлсэн. Гэвч төрийн бус өмчийн 16 цэцэрлэг хяналт шалгалтад бүдэрч, тусгай зөвшөөрлөө цуцлуулахад хүрээд байна. Тухайн цэцэрлэгүүдэд хүүхдийн сурч, хөгжих эрхийг зөрчсөн, тоглоомын талбай байхгүй, хоол хүнсийг стандартын бус орчинд хийж байгаа зэрэг зөрчил илэрчээ.

Хүүхдээ улсын цэцэрлэгт өгч чадаагүй, илүү тухтай орчинд сурч хөгжүүлэхийг эрмэлзсэн эцэг эхчүүд хувийн цэцэрлэгт өгдөг. Иймд сэрэмжлүүлэх үүднээс дээрх шалгалтад зөрчилтэй гарсан 16 цэцэрлэгийн жагсаалтыг хүргэе.

Д/д

Дүүрэг

Зөрчилтэй гарсан цэцэрлэгүүд

1

Сүхбаатар

Цоглог жаалууд, Бөмбөлөг, Золбоолог багачууд, Мөндөөхэй, Ивээлт нар

2

Хан-Уул

Оргил, Анар

3

Баянзүрх

Интоорхон

4

Баянгол

Цэцэн маамуу, Бумбардайн найзууд, Мөндөө, Түвшин бүүвэй, Эрдмийн эрх

5

Сонгинохайрхан

Жаргалант яргуй

6

Чингэлтэй

Хишиг-Ундрам

7

Налайх

Төгсзаяа

Categories
мэдээ нийгэм

Манзуширын хийдийн замыг засвал жуулчдын очих тоо нэмэгдэх магадлалтай

Төв аймгийн Зуунмод сумаас 8 км ын зайд орших Манзушир хийд хүртэлх зам энэ жилийн орсон усархаг борооны улмаас нэлээн эвдэрч машин явахад хүндрэлтэй болжээ. Засмал зам байхгүй чулуу ихтэй шороон замаар явахад хүндрэлтэй байдаг тул ирэх жуулчдын тоо жил ирэх тусам багасаж байгаа талаар иргэд ярьж байна.

Амралт зугаалгын улиралд өдөртөө 100-200 гаруй жуулчдыг хүлээн авдаг Манзуширын хийдийн амыг сэргээн засварлах ажлыг эхлүүлэх талаар иргэд удаа дараа хүсэлтээ холбогдох газруудад нь хүргүүлсэн боловч ямар ч хариу шийдвэр гаргаагүй удсан байна. Замаар нь явахад хүндрэлтэй, тэр тусмаа Зуунмодын аманд мод болгоны доор 00-ын цаас хог хөглөрсөн байдалтай байдаг нь хамгийн харамсалтай талаар ч иргэд хэлж байсан юм. Цогц бодлого хэрэгжүүлээд иргэд хогоо машиндаа ачаад явдаг болчихвол, 00-ын асуудлыг шийдээд эмх цэгцтэй болчихвол түүхийн дурсгалт газрыг унаган чигээр нь хадгалах боломж бүрэн байгаа талаар ч тэд тайлбарлаж байна.

Энэ хийдийн туурь, уулын энгэрийн хадан дээр сийлбэрлэсэн том бурхдын зураг нь түүх соёлын ховор нандин бүтээл дурсгал болж үлдсэнийг 1998 онд улсын хамгаалалтад авсан. Өдгөө Манзуширын хийдийн тууринд XVIII зууны сүүлчээр байгуулсан Манзушир бурхныг тахидаг байсан Зөөлөн эгшигт хэмээх их хийдийн үлдэгдэл байдаг.

Мөн сүүлд сэргээгдсэн Манзушир хутагтын Сэрүүн лаврин хэмээх барилгыг музей болгон ашиглаж Богд хан уулын байгалийн материал ашиглан хийсэн гар урлалын үзмэр, ангийн үс, амьтдын чихмэл бүхий үзмэрийг дэлгэн үзүүлжээ. Тус музейн зүүн талд 1726 онд аяганы дархан Жалбуу ах дүү нарынхаа хамт урлан бүтээсэн жасын том тогоо байдаг. Энэ бүхнийг сэргээн засварлаад жуулчдыг татвал аймаг орон нутгийн хөгжилд асар их хэмжээний ахиц болж өгөх юм.

Categories
мэдээ нийгэм

Түлэнхийн төв намар ашиглалтад орно

Куветийн Засгийн газрын буцалтгүй тусламжаар Төрийн ордон барих 12 сая ам доллараар “Түлэнхийн төв” барихаар болсон. Энэ хүрээнд эмнэлгийн барилгыг ирэх есдүгээр сарын 30-нд ашиглалтад оруулахаар ажиллаж байгаа аж. Санхүүжилтийн асуудал хэсэг хугацаанд шийдэгдэлгүй гацсан ч Сангийн яам шийдэж өгчээ.

Categories
мэдээ нийгэм

Халиун бугын цус сэлбэх зорилгоор хийгдэж буй ажил үргэлжилж байна

Говь-Алтай аймгийн Засаг даргын тамгын газар, “Алтайн халиун буга” ТББ-тай хийсэн гэрээний дагуу аймгийн Хантайширын нуруунд хоёр дахь жилдээ буга нутагшуулах ажлыг амжилттай хэрэгжүүлж байна. Хоёрдугаар ээлжийн бугыг Хустайн нуруунаас холыг зорин очихтой зэрэгцэн өнгөрсөн жилийн нутагшуулсан ижил сүрэг нь Хантайширын их нурууны салбар уулсад сул тавигдаж, уул усандаа эзэн суухаар морджээ. Энэхүү ажил нь Хантайширын нурууны бугын популяцийг судлах, устахаас нь өмнө хамгаалах, цаашид хүний оролцоо шаардлагатай бол цус сэлбэх, байгальд нь өсгөх, энэ бүсийн популяцийг дэмжих зорилгоор уугуул нутгаа унаган төрхөөр нь гэсэн уриатай ажлыг эхлүүлж байжээ.

Алтай нутгийн, ан амьтан байгаль дэлхийдээ хайртай хүн бүр энэхүү ажилд цаг зав, хүч хөдөлмөр, хөрөнгө мөнгөөр тусалсаар байгаад нутгийн зон олон талархалтай байдаг юм.

Говь-Алтай аймгийн Хасагт хайрхан, Хантайшир, Хар азаргын нурууны буга үндсэн тархацаасаа салж үлдсэн, нутгийн уугуул амьтан.Сүүлийн жилүүдэд тоо толгой нь цөөрсөн, сүргийн бүтэц алдагдсан, давжаарсан, цус ойртсон гэдэг яриа их гарах болсон. Гэвч энэ бол яг судлагдсан, шинжлэх ухааны дүгнэлт биш хэдий ч нутгийн залуус орон нутагтайгаа хамтран бодит ажлыг үр дүнтэй эхлүүлж чадсан юм. Говь- Алтай аймгийн бүс нутгуудыг хамарсан Жаргалан, Тайшир, Халиун сумдын нутагт тархсан бугын тоо толгойн талаар шинжлэх ухааны үндэслэлтэй арга зүйгээр судалсан мэдээ, судалгаа одоогоор бага гэдгийг албаныхан хэлдэг. Нутгийн иргэд, байгаль хамгаалагчдын ажиглалт, аман мэдээгээр ойролцоогоор 200-240 орчим толгой бугатай байх магадлалтай юм.

Categories
мэдээ улс-төр

Н.Оюундарь гишүүн БНХАУ-ын Лишуй хотын төлөөлөгчдийг хүлээн авч уулзав

Улсын Их Хурлын гишүүн Н.Оюундарь өнөөдөр БНХАУ-ын Жөзян мужийн Лишуй хотын төлөөлөгчдийг Төрийн ордонд хүлээн авч уулзлаа. БНХАУ-ны төлөөлөгчид манай улсад “Нэг бүс, нэг зам” санаачилгын хүрээнд хүрэлцэн ирсэн бөгөөд уулзалтын эхэнд Улсын Их Хурлын гишүүн Н.Оюундарь Монгол Улсын нийгэм, эдийн засгийн байдалтай танилцаж, хамтын ажиллагааны чиглэлээ тодорхойлохоор хүрэлцэн ирсэн Лишуй хотын Соёлын даамал Zhang Fune тэргүүтэй хүмүүст талархал илэрхийлэв. Тэрбээр мөн Сэлэнгэ аймгаас сонгогдсон гишүүний хувьд Сэлэнгэ аймгийг Лишуй хоттой хамтын ажиллагаатай болгож, урлаг соёл болон гар урлал, ноолууран бүтээгдэхүүний худалдааны чиглэлээр харилцаагаа хөгжүүлэх хүсэлтэй байгаагаа тэмдэглэсэн. Лишуй хотын Соёлын даамал Zhang Fune “Лишуй хот нь шаазан ваар, сэлэм, чулуун сийлбэрээр улсдаа алдартай гээд урлаг соёл болон гар урлал, ноолууран бүтээгдэхүүний худалдаа, аялал жуулчлал зэрэг өргөн хүрээнд хамтын ажиллагаа тогтоож, тууштай хамтран ажиллах хүсэлтэй байна хэмээв.

Ийнхүү талууд хамтын ажиллагааны чиглэлээ тогтож, санал солилцсоноор уулзалт өндөрлөв.
Categories
мэдээ нийгэм

Тарваган тахалын дархлаажуулалт Баянхонгор аймагт үргэлжилж байна

Баянхонгор аймгийн Зоонозын өвчин судлалын төв 2018 оны 07-р сарын 16-ны өдөр тарваган тахал өвчний эсрэг дархлаажуулалтын ажлыг эхлүүлж, 15 сум, 3 албан байгууллага, аж ахуй нэгжийн 1127 иргэдийг дархлаажуулалтад хамруулаад байна.

Тус дархлаажуулалтын аян 07-р сарын 27-ныг хүртэл үргэлжилнэ. Иргэд та бүхэн идэвхтэй хамрагдана уу.

Categories
мэдээ нийгэм

‘’Орон нутгийн зам-Хөдөлгөөний соёл-2018’’ аян амжилттай эхэллээ

Иргэдийн аялал зугаалгын улирал эхэлж нийслэлээс орон нутгийг чиглэсэн болон орон нутгаас нийслэлийг чиглэсэн замын хөдөлгөөн ихэссэнтэй холбогдуулан Баянзүрх дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтсээс ‘’Орон нутгийн зам-Хөдөлгөөний соёл-2018’’ аяныг амжилттай зохион байгуулж байна.

Тус аяныг дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтэс болон дүүргийн Улаан загалмайн хороо хамтран зохион байгуулж байгаа бөгөөд орон нутгийн зам руу чиглэсэн хөдөлгөөнд хяналт тавих, осол гарч хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учрахаас урьдчилан сэргийлэх, зам тээврийн ослыг бууруулах зорилготой билээ.

Тэгвэл өнөөдөр дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтсийн дарга Б.Сүхбат Баянзүрхийн товчооноос Налайхыг чиглэсэн орон нутгийн замд ажиллаж, хяналт тавьсан юм. Түүнчлэн дүүргийн Улаан загалмайн хорооны сайн дурын ажилчид хөдөлгөөнд оролцож буй жолооч нарт анхааруулах брошур тарааж, замын цагдаагийн хэлтсийн албан хаагчид заавар зөвлөгөөг өгч, зөрчлийг газар дээр нь шийдвэрлэн ажиллаж байна хэмээн Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.