Categories
мэдээ нийгэм

Иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн нэмэлт санал хураалт болов

2018 оны 6 дугаар сарын 24-ний өдөр болсон Орон нутгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нөхөн болон дахин сонгуулийн 17 хэсэгт сонгогчдын нэрийн жагсаалтад бичигдсэн нийт сонгогчдын тавь буюу түүнээс дээш хувь нь санал хураалтад оролцоогүй билээ.

Эдгээр хэсэгт өнгөрсөн бямба гарагт буюу 2018 оны 6 дугаар сарын 30-ны өдөр нэмэлт санал хураалт болж дууслаа.

Categories
мэдээ нийгэм

Долдугаар сард халуун ус хязгаарлах хуваарийг танилцуулж байна

Улаанбаатар хотын дулааны төв шугамд хийгдэх нягтын шахалт, засварын ажил болон Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэх ажлууд нь батлагдсан графикийн дагуу 2018 оны тавдугаар сарын 18-наас наймдугаар сарын 30-ны хооронд хийгдэнэ. Хуваариар тавдугаар сарын 15-аас айл өрхийн дулаан хангамжийг хааж эхэлсэн.

Categories
мэдээ спорт

​Пол Жорж багтаа үлдэхээр боллоо

Удаан хугацааны турш Пол Жоржийг Лейкерст очно хэмээн цуурхаж байсан нь ийнхүү худал болжээ. Тэрбээр дөрвөн жилийн 137 сая долларын гэрээг өөрийн баг болох Оклахома Сити Тандер багтай байгуулсан байна. Ингэснээр Тандер багийн их гурвал хэвээр үлдэж байна. Түүний энэхүү шийлвэрт Уэстбрүүктэй нөхөрлөсөн нь их нөлөөлсөн ажээ.
Одоогоор тус баг 11 тоглогчтой гэрээ байгуулаад байгаа бөгөөд нийт цалингийн цэс нь 156 сая ам долларт хүрчээ.

Categories
мэдээ спорт

Мессигийн амьдралыг өгүүлэх “HEART OF A LIO” анимэйшн

Дэлхийн шилдэг хөлбөмбөгчин, Аргентиний тоглогч Лионель Мессигийн амьдралыг өгүүлэх “Heart of a LIO” анимэйшн киног хүргэж байна.


Categories
мэдээ нийгэм

Ойн мэргэжлийн байгууллагуудад үзлэг явуулжээ

Хэнтий аймгийн Мэргэжлийн хяналтын газраас МХЕГ-ын дарга болон БОАЖЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга нарын хамтран баталсан удирдамжаар Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт мод бэлтгэх болон ойжуулах, мод үржүүлэх, ойн нөхөн сэргээх чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй Ойн мэргэжлийн байгууллагуудад түвшин тогтоох үзлэг явуулж, дүн танилцуулгыг Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Ойн бодлого зохицуулалтын газарт хүргүүлээд байна.

Categories
гадаад мэдээ

АНУ-д хууль бус цагаачдын гэр бүлүүдийг нэгтгэхийг шаардсан жагсаал болжээ

АНУ-д өнгөрсөн бямба гарагт тус улсын Ерөнхийлөгч Дональд Трампын цагаачлалын бодлогыг шүүмжлэн, эрх баригчдын салган тусгаарласан хууль бус цагаачдын гэр бүлүүдийг нэгтгэх үйл явцыг түргэсгэхийг уриалсан хэдэн арван жагсаал цуглаан болжээ.

Эдгээр үйл ажиллагааг Америкийн хэд хэдэн олон нийтийн байгууллага, тухайлбал цагаачдын эрх ашгийг хамгаалахын төлөөх байгууллагууд бэлтгэн явуулжээ. АНУ-д хамгийн нэр нөлөө бүхий хүний эрхийг хамгаалах байгууллагуудын нэг бол Иргэдийн эрх чөлөөг хамгаалах Америкийн холбоо юм. Тус холбоо нь цагаачлалын бодлоготой нь холбоотойгоор АНУ-ын засаг захиргааны эсрэг шүүхэд хэд хэдэн удаа нэхэмжлэл гаргаж байжээ.

“Си-Эн-Эн” телевизийн мэдээлснээр, жагсаал цуглаан Массачусетс муж улсын Бостон, Колорадо муж улсын Денвер болон Вашингтон, Нью-Йорк, Даллас зэрэг хотод болсон байна.

Хууль бус цагаачдын гэр бүлийг салган тусгаарлаж буй явдлыг зогсоох зарлигт Д.Трамп өмнө нь гарын үсэг зурсан юм. Энэхүү зарлиг нь цагаачдын гэр бүлийг хамтад нь байлгах боломжийг олгосон. Үүнтэй холбоотойгоор АНУ-ын эрх баригчид саатуулагдсан хууль бус цагаачдын гэр бүлүүдийг 30 хоногийн дотор нэгтгэхээр болсон бөгөөд эцэг эхээсээ тусгаарлагдсан 5-аас доош насны хүүхдүүдийг 14 хоногийн дотор гэр бүлтэй нь нэгтгэхээр болсон байна.

Categories
мэдээ нийгэм

Азийн сайд нарын бага хуралд 3000 төлөөлөгч оролцоно

Монгол Улсын Засгийн газраас НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах газар, Онцгой байдлын ерөнхий газар хамтран Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн Сайд нарын II бага хурлыг Улаанбаатар хотноо долдугаар сарын 3-6-ны өдрүүдэд зохион байгуулах гэж байна.

“Гамшгийн эрсдэлээс урьдчилан сэргийлснээр тогтвортой хөгжлийг хамгаалах нь” уриан дор зохион байгуулагдах тус хуралд Ази, Номхон далайн бүс нутгийн 50 гаруй улс, орны өндөр дээд хэмжээний төлөөлөгчдөөс гадна олон улс, иргэний нийгэм, хэвлэл мэдээлэл, хувийн хэвшлийн байгууллага болон хүүхэд, эмэгтэйчүүд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, эрдэмтэн судлаачид зэрэг 3000 гаруй зочид төлөөлөгч оролцох юм.

Азийн сайд нарын II бага хурлын үеэр Сендайн үйл ажиллагааны хүрээ баримт бичгийн эхний гурван жилийн үйл ажиллагаа, Азийн бүсийн төлөвлөгөөний хэрэгжилт, гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр бүс нутгийн улс орнуудын хүлээсэн үүрэг, амлалт, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний ахиц дэвшлийг үнэлж дүгнэн, “Сендайн үйл ажиллагааны хүрээ баримт бичгийг хэрэгжүүлэх Азийн бүсийн 2018-2020 оны төлөвлөгөө” “Улаанбаатарын тунхаглал”, “Оролцогч талуудын сайн дурын мэдэгдэл” зэрэг баримт бичгүүдийг батлан гаргана.

Мөн Монгол Улсын Засгийн газар “Гамшигт тэсвэртэй дэд бүтэц, хот суурин газрын гамшигтай тэмцэх чадавхыг сайжруулах нь”, “Гамшгийн эрсдэлийг бууруулахад төр, хувийн хэвшлийн түншлэл, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх нь” сэдэвт хоёр онцлох хуралдааныг удирдан зохион байгуулах юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Categories
гадаад мэдээ

Самсунг болон Аpple компаниуд тохиролцоонд хүрлээ

Самсунг болон Apple компаниуд долоон жилийн турш үргэлжилсэн патентын эрхийн маргаанаа эцэслэхээр тохиролцсон байна. Самсунг компанийн зүгээс Аррle-д 500 сая гаруй ам.долларын нөхөн олговор төлж магадгүй юм байна. Эдгээр хоёр компаний анхны патентын эрхийн маргаан 2011 оноос эхлэлтэй аж. Тодруулбал тухайн үед Аpple компани нь Самсунгаас гаргаж байсан “Galaxy S” ухаалаг утас нь Iphone-ны дизайн болон дэлгэцийг томруулж, жижгэрүүлдэг технологийн патентад халдсан хэмээн нэхэмжлэл гаргаж байжээ.
Самсунг компаниас давж заалдах шатанд хүртэл явсан хэдий ч 2016 онд дээд шүүхэд давж заалдан нөхөн төлбөрийг дахин гаргуулах хүсэлтийн шийдвэрийг авч байжээ. Гэвч Калифорни мужийн Дээд шүүхээс Apple компани талд гарсан байна.
Эцэст нь Самсунг компани нөхөн төлбөр төлөх болсон бөгөөд Apple компанитай тохиролцоонд хүрэх асуудал үлдэж байгаа ажээ. Самсунг компани зүгээс эцсийн тохиролцооны мөнгөн дүнг олон нийтэд дэлгэхгүй байх хүсэлт гаргасан байна. Тиймээс энэхүү мөнгөн дүнгийн талаар тодорхой мэдээлэл байхгүй байгаа юм. Мөн өнгөрсөн 2012 онд Apple компаниас гаргасан хурууны хээгээр түгжээ арилдаг патентад халдсан гэх хоёр дахь удаагийн зарга дээр Самсунг компани ялагдан 115,600,000 ам долларын нөхөн төлбөрийг төлөх ёстой бөгөөд дээрх энэхүү мөнгөн дүнгийн хэмжээ улам нэмэгдэх шинжтэй байгаа ажээ.
АНУ-ын хэвлэлийнхэн тус хоёр том IT –гийн компаний патентийн маргааны тохиролцооны талаарх мэдээг хүргэсэн ба энэ удаагийн тохиролцоо, бусад IT-гийн салбарынханд хэрхэн нөлөөлөх талаар анхаарлаа хандуулж байгаа гэжээ.

Categories
мэдээ энтертаймент-ертөнц

“Яг түүн шиг-3” шоуны хагас финал өнөөдөр болно

Яг түүн шиг-3″ шоуны хариуцлагатай ес дэх дугаар өнөөдөр 20.00 цагт “Боловсрол” телевизээр үзэгчдийн хүртээл болно. Учир нь шоуны хагас финалд оролцогч, загвар өмсөгч Ж.Энэрэл, ая зохиогч, дуучин Б.Нацагдорж, “Sweetymotion” хамтлагийн дуучин Г.Сүндэрмаа, театр, киноны жүжигчин М.Цэрэндолгор, “A Sound” хамтлагийн дуучин Ц.Тэмүүлэн, “Эмоци” продакшны жүжигчин О.Тэмүүжин, дуучин, жүжигчин Ч.Очгэрэл, “VR” хамтлагийн гишүүн, загвар өмсөгч О.Билгүүн нар өрсөлдөн тэднээс хоёр оролцогч хасагдах шийдвэрлэх дугаар юм. Үлдсэн зургаан оролцогч ирэх ням гаригт финалд өрсөлдөн шилдэгээ тодруулна.

Харин өнөөдөр найман оролцогч хэн хэн болох баззер таарсныг хүргэе. Ая зохиогч Б.Нацагдорж Бруно Марс, загвар өмсөгч О.Билгүүн Micheal Buble, жүжигчин Цэрэндолгор The Granberries, загвар өмсөгч Ж.Энэрэл Ciara, дуучин Г.Сүндэрмаа Keala Settle, жүжигчин О.Тэмүүжин Jennifer Lopez, жүжигчин О.Тэмүүжин Шакира, жүжигчин Ч.Очгэрэл Adele болох даалгавар авсан. Тэднээс хэн нь дараагийн дугаарт тунан үлдэхийг харах л үлдлээ.

Categories
мэдээ нийгэм

Төгсөлтийн ойг найрлахаас илүү үр бүтээлтэй тэмдэглэж болохыг үлгэрлэлээ

Архангай аймгийн ЕБС-ийг 1998 онд төгсөгчид төгсөлтийнхөө 20 жилийн ойн хүрээнд 20 сайн үйлсийн аянг зохион байгуулсан байна. Тухайлбал, эмзэг давхаргын гурван гэр бүлд гэр хашаа, газрын хамт бэлэглэж, аймгийн долоон багийн оршин суугчдын 98 хүүхдэд бэлэг гардуулжээ. Мөн 1998 онд төгсөгчдийн бүтэн болон хагас өнчин хүүхдүүдэд мөнгөн хадгаламж нээж өгсөн байна. Түүнчлэн үеийн найзууд болох 2 гэр бүлд эмчилгээ сувилгааны зардалд мөнгөн хандив өргөжээ.

20 жилийн ойгоо тэмдэглэж буй төгсөлтийн хамт олны дараагийн ажил нь Архангай аймгийн урд орших Тамирын голын эрэг дагуух газрыг цэвэрлэж, хог хаягдлаас нь салгасан байна.. Үүнээс гадна Архангай аймгийн төвөөс 30 км-ийн зайд байрладаг “Тамир” хүүхдийн зуслангийн спорт талбайг тохижуулж, хүүхэд багачууд мөн нутгийн иргэдэд байгальдаа эко аялахыг уриаллаа. Төгсөгчдийн сайн үйлсийн аян энэ оныг дуустал үргэлжлэх юм.

Төгсөлтийн ойг ихэнх төгсөгчид баяр болгон өргөн тэмдэглэж, аялж амарч зугаалж, найрлан өнгөрүүлдэг. Тэгвэл Архангай аймгийн 1988 оны төгсөгчид ойг үр бүтээлтэй тэмдэглэж болдгийг үлгэрлэн харууллаа.