Categories
мэдээ нийгэм

Д.Сарангэрэл: Энэ оны аравдугаар сард цалин нэмэх боломж бүрдэнэ

Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооноос маргааш энэ сарын 04-нөөс эхлэн ажил хаялт зарлах болсон тухайгаа өнөөдөр мэдээлсэн. Уг ажил хаялтад 207 эмнэлгийн 16 мянга гаруй ажилтан нэгдэхээ мэдэгдсэн байна.

Эмч, эмнэлгийн ажилтнуудын цалин хөлсийг нэмэх боломж байгаа эсэхийг Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэлээс тодруулахад, “Эмч, эмнэлгийн ажилтнууд ажил хаялт зарлах тухай мэдэгдлээ ЭМЯ-нд албан ёсоор ирүүлээгүй байна. Цалин хөлсийг нэмэх талаар иргэдээс ирүүлж байгаа санал, хүсэлтийг үл ойшоох асуудал УИХ, Засгийн газар болон ЭМЯ-нд байхгүй. Хийсэн ажилдаа зохих хэмжээний цалин авах шаардлагыг ЭМЯ болон миний бие дэмжиж байгаа. Тиймээс ЭМЯ, ХНХЯ-наас ажлын байрны ачаалалд нийцсэн цалингийн журам боловсруулсан. Нөгөөтэйгүүр Сангийн сайдын 47 дугаар тушаалын хүрээнд эрүүл мэндийн байгууллагууд өөрсдийн дотоод нөөц бололцоондоо тулгуурлан ажилтнуудынхаа цалин, урамшууллыг нэмэх боломж бий. Тухайлбал, амралтын өдрүүдэд аж ахуйн нэгжүүдтэй хамтран урьдчилан сэргийлэх үзлэг явуулж, үүнээс олсон орлогоо цалин, урамшуулалдаа ашиглах боломжтой. Ер нь бол цалин нэмэх нь цаг хугацааны асуудал. ОУВС-гийн төлөөлөл энэ сард Монгол Улсад ирнэ. Энэ үеэр Сангийн сайд Хүүхдийн мөнгөн тэтгэмжийг бүх хүүхдэд олгох, төрийн албан хаагчийн цалинг нэмэх асуудлаар хэлэлцээрт орох юм. Үүний үр дүнд энэ оны аравдугаар сард цалин нэмэх боломж бүрдэнэ гэсэн хүлээлттэй байна. Эрүүл мэндийн салбарын ажилтнууд ч иргэдийнхээ эрүүл мэнд, амь насыг эрсдэлд оруулж, ажил хаялт зарлахгүй гэдэгт итгэж байгаа” гэлээ.

Categories
мэдээ улс-төр

Шадар сайд гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр Энэтхэгтэй нягт хамтрах хүсэлтээ илэрхийллээ

Монгол Улсад зохион байгуулагдаж буй Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын хоёрдугаар бага хуралд оролцохоор хүрэлцэн ирсэн БНЭУ-ын Дотоод хэргийн Төрийн сайд Кирен Рижижүг Шадар сайд Ө.Энхтүвшин өнөөдөр хүлээн авч уулзав.

Шадар сайд “Монгол Улс түүх, соёлын олон мянган жилийн харилцаатай Энэтхэг Улсыг бүс нутаг дахь гол түнш, “гуравдагч хөрш” хэмээн үздэг бөгөөд Энэтхэг Улстай хөгжүүлж буй Стратегийн түншлэлийн харилцаанд тэргүүлэх ач холбогдол өгдөг” хэмээгээд, манай хоёр улсын харилцааны салшгүй хэсэг онцгой байдлын салбарт гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр Энэтхэгийн талтай илүү нягт хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ.

Түүнчлэн Энэтхэгийн Дотоод хэргийн яам Шинэ Дели хотноо 2016 онд Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын анхдугаар бага хурлыг өндөр түвшинд амжилттай зохион байгуулсанд тусгайлан баяр хүргэв. Шадар сайд Ө.Энхтүвшин “Ази, Номхон далайн бүс нутагт хамтдаа оршиж байгаа манай хоёр улс бүс нутаг, олон улсын тавцанд бие биеэ харилцан дэмжиж, хамтран ажиллаж ирсэн сайхан уламжлалаа цаашид хадгалж, бидний “Оюун санааны хөрш” Энэтхэг Улстай НҮБ болон олон улс, бүс нутгийн бусад байгууллагын хүрээнд хамтын ажиллагаагаа бэхжүүлэх хүсэлтэй байна” гэв.
БНЭУ-ын Дотоод хэргийн Төрийн сайд Кирен Рижижү Азийн сайд нарын бага хурлын үйл ажиллагаанд амжилт хүсээд, “Оюун санаа, шашин соёлын эртний түүхэн харилцаатай манай хоёр улсад цаашид хамтран ажиллах шаардлага хийгээд нөөц боломж их бий” хэмээлээ гэж Шадар сайдын Ажлын албанаас мэдээлэв.
Categories
мэдээ улс-төр

Намрын ээлжит чуулган шинэ дэгээр хуралдана

Улсын Их Хурлын 2018 оны хаврын ээлжит чуулганы үйл ажиллагааны тайланг танилцуулахаар Улсын Их Хурлын дэд дарга Л.Энх-Амгалан, Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон нар өнөөдөр хэвлэлийн бага хурал хийлээ. Хэвлэлийн хурлын эхэнд Улсын Их Хурлын дэд дарга Л.Энх-Амгалан сэтгүүлчдэд энэ удаагийн ээлжит чуулганаар хууль тогтоох бүрэн эрхийнхээ хүрээнд Улсын Их Хурлын баталсан хууль тогтоомжуудын талаар танилцуулав. Ээлжит чуулганы хугацаанд эдийн засгийн өсөлтийг дэмжсэн томоохон бодлогын арга хэмжээг хэрэгжүүлэх шийдвэрийг Улсын Их Хурал гаргасан гэдгийг тэрбээр онцоллоо. Таван толгойн нүүрсний ордын үйл ажиллагааг эрчимжүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолыг хэлэлцэн баталсан. Энэ хүрээнд “Эрдэнэс-Таван толгой” ХК-ийн хувьцааны 30 хүртэлх хувийг гадаад дотоодын хөрөнгийн биржээр үе шаттайгаар арилжаалж, Таван толгойн ордын үнэ цэнийг өсгөх хүрээнд холбогдох дэд бүтцийн болон шаардлагатай бусад төсөл, хөтөлбөрүүдийн тодорхой хэсгийг санхүүжүүлэх бололцоо бүрдэж байгаа гэв. Түүнчлэн Монгол Улсын валютын нөөц, төсвийн орлого нэмэгдэх ач холбогдлын талаар дэлгэрэнгүй танилцуулсан. Олон жил улс төрийн үл ойлголцлоос үүдэн гацаж байсан энэхүү шийдвэрийг энэ удаагийн ээлжит чуулганы хугацаанд хэлэлцэн, холбогдох тогтоолыг баталснаар улс орны нийгэм, эдийн засгийн амьдралд томоохон нөлөө үзүүлэх Тавантолгойн төсөл энэ намраас эхлэх боломж бүрдсэн байна.

Улсын Их Хурлын дэд дарга үргэлжлүүлэн хүүхэд бүрт хүүхдийн мөнгө олгохоор Улсын Их Хурлаас гаргасан шийдвэрийн талаар мэдээлэл өгсөн юм. Уг тогтоолын хүрээнд манай улсын нийт хүүхдийн 80 хувь буюу 912 мянган хүүхдэд сар бүр мөнгөн тэтгэмж олгож эхлээд байгаа. Цаашид төсвийн алдагдал багасан, эдийн засгийн өсөлт нэмэгдэх хэрээр төсвийн орлого нэмэгдэх юм бол хүүхдийн мөнгөн тэтгэмжийн хамрах хүрээг үе шаттай нэмэгдүүлэн хүүхэд бүрт олгох шийдвэр гаргах боломж бий гэдгийг тэрбээр тэмдэглэн хэллээ.

Банкны салбарын тогтвортой байдлыг хангах чиглэлээр батлагдсан хууль эрх зүйн орчны өөрчлөлтийн талаар Улсын Их Хурлын дэд дарга Л.Энх-Амгалан дэлгэрэнгүй мэдээлэл өгөв. Банкны хөрөнгө оруулагчид, эздийг хариуцлагажуулах, банкинд байршиж буй иргэдийн мөнгөн хадгаламжийг эрсдэлгүй болгох хууль эрх зүйн орчныг өөрчилсөн байна. Мөн банкны эзэд дур зоргоороо бизнесийн салбартай өрсөлддөг, хөрөнгө оруулалт хийдэг байдлыг таслан зогсоож, зөвхөн банк санхүүгийн үйлчилгээгээ ард иргэдэд хүртээмжтэй хүргэх, ард иргэдийн банкинд байршуулсан мөнгөн хөрөнгийг эрсдэлгүй хадгалах үүргийг биелүүлэх хязгаарлалтыг хуульд тусгасан гэлээ. Иргэдийн ихээхэн хүлээж буй зээлийн хүүг бууруулах чиглэлээр Улсын Их Хурал энэ чуулганы хугацаанд анхаарал хандуулан ажиллаж, тодорхой ажлуудыг хийсэн аж. Энэ талаар Улсын Их Хурлын дэд дарга онцлон, дэлгэрэнгүй танилцуулав. Монгол Улс анх удаа мөнгөний бодлогодоо зээлийн хүү бууруулах асуудлыг тусган, зээлийн хүү бууруулах үндэсний хөтөлбөр боловсруулах үүргийг Монголбанкинд өгсөн юм. 2018 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд Эдийн засгийн байнгын хороо Монголбанкны Ерөнхийлөгчийн “Зээлийн хүүг бууруулах стратеги боловсруулах ажлын явц байдлын талаарх мэдээлэл”-ийг сонсож, цаашид зээлийн хүүг үе шаттай бууруулах чиглэлээр авах арга хэмжээний талаар чиглэл өгсөн. Иргэдийн дунд цалингийн, малчны, тэтгэврийн болон ипотекийн зээлийн хүү буурах хүлээлт их байгааг тэрбээр дурдаад “Зээлийн хүүг үе шаттай бууруулах боломж бий гэж бид харж байна. Монголбанкны дээрх хөтөлбөр хэрэгжиж эхлэх юм бол 2018 онд арилжааны банкуудын иргэдэд олгох зээлийн хүү 2-3 хувь буурах бололцоо бий гэж харж байна” гэсэн. Орон сууцны зээлийн хүртээмжийг нэмэгдүүлэх, хүүг бууруулах, зээлийн тогтолцоог иргэдэд дэмжлэг болох хувилбараар өөрчлөх эрх зүйн орчныг сайжруулах чиглэлээр Улсын Их Хурал тодорхой ажлуудыг хийж, холбогдох шийдвэрүүдийг гаргасан гэдгийг Л.Энх-Амгалан гишүүн мэдээллийн үеэр дуулгав. Орон сууцны зээл авсан иргэд зээлийн төлбөрөө төлөөд байхад үндсэн зээлээс маш бага дүнгээр хасагдан, хүүгийн төлбөрийн дарамтад ордог одоогийн тогтолцоог өөрчлөх шаардлага үүссэн бөгөөд нэн тэргүүнд 30 хувийн урьдчилгаа төлбөрийг 5 пунктээр бууруулах боломж бүрдсэн байна. Ингэснээр иргэд 25 хувийн урьдчилгаа төлж орон сууцны зээлд хамрагдах бололцоо бүрдээд байгаа юм. Түүнчлэн өрхийн орлогын ихэнхийг ипотекийн зээлийн төлбөрт зарцуулдаг байсныг өөрчилж, өрхийн орлогын 40 хүртэл хувийг ипотекийн зээлийн төлбөрт төлөх, үлдэж буй мөнгөө хуримтлал хэлбэрээр өрхийнхөө амьжиргааг дэмжих, дээшлүүлэх чиглэлээр ашиглах боломж бүрдсэн байна.

Хэвлэлийн хурлын эхэнд Улсын Их Хурлын дэд дарга Л.Энх-Амгалан сэтгүүлчдэд энэ удаагийн ээлжит чуулганаар хууль тогтоох бүрэн эрхийнхээ хүрээнд Улсын Их Хурлын баталсан хууль тогтоомжуудын талаар танилцуулав. Ээлжит чуулганы хугацаанд эдийн засгийн өсөлтийг дэмжсэн томоохон бодлогын арга хэмжээг хэрэгжүүлэх шийдвэрийг Улсын Их Хурал гаргасан гэдгийг тэрбээр онцоллоо. Таван толгойн нүүрсний ордын үйл ажиллагааг эрчимжүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолыг хэлэлцэн баталсан. Энэ хүрээнд “Эрдэнэс-Таван толгой” ХК-ийн хувьцааны 30 хүртэлх хувийг гадаад дотоодын хөрөнгийн биржээр үе шаттайгаар арилжаалж, Таван толгойн ордын үнэ цэнийг өсгөх хүрээнд холбогдох дэд бүтцийн болон шаардлагатай бусад төсөл, хөтөлбөрүүдийн тодорхой хэсгийг санхүүжүүлэх бололцоо бүрдэж байгаа гэв. Түүнчлэн Монгол Улсын валютын нөөц, төсвийн орлого нэмэгдэх ач холбогдлын талаар дэлгэрэнгүй танилцуулсан. Олон жил улс төрийн үл ойлголцлоос үүдэн гацаж байсан энэхүү шийдвэрийг энэ удаагийн ээлжит чуулганы хугацаанд хэлэлцэн, холбогдох тогтоолыг баталснаар улс орны нийгэм, эдийн засгийн амьдралд томоохон нөлөө үзүүлэх Тавантолгойн төсөл энэ намраас эхлэх боломж бүрдсэн байна.

Улсын Их Хурлын дэд дарга үргэлжлүүлэн хүүхэд бүрт хүүхдийн мөнгө олгохоор Улсын Их Хурлаас гаргасан шийдвэрийн талаар мэдээлэл өгсөн юм. Уг тогтоолын хүрээнд манай улсын нийт хүүхдийн 80 хувь буюу 912 мянган хүүхдэд сар бүр мөнгөн тэтгэмж олгож эхлээд байгаа. Цаашид төсвийн алдагдал багасан, эдийн засгийн өсөлт нэмэгдэх хэрээр төсвийн орлого нэмэгдэх юм бол хүүхдийн мөнгөн тэтгэмжийн хамрах хүрээг үе шаттай нэмэгдүүлэн хүүхэд бүрт олгох шийдвэр гаргах боломж бий гэдгийг тэрбээр тэмдэглэн хэллээ.

Банкны салбарын тогтвортой байдлыг хангах чиглэлээр батлагдсан хууль эрх зүйн орчны өөрчлөлтийн талаар Улсын Их Хурлын дэд дарга Л.Энх-Амгалан дэлгэрэнгүй мэдээлэл өгөв. Банкны хөрөнгө оруулагчид, эздийг хариуцлагажуулах, банкинд байршиж буй иргэдийн мөнгөн хадгаламжийг эрсдэлгүй болгох хууль эрх зүйн орчныг өөрчилсөн байна. Мөн банкны эзэд дур зоргоороо бизнесийн салбартай өрсөлддөг, хөрөнгө оруулалт хийдэг байдлыг таслан зогсоож, зөвхөн банк санхүүгийн үйлчилгээгээ ард иргэдэд хүртээмжтэй хүргэх, ард иргэдийн банкинд байршуулсан мөнгөн хөрөнгийг эрсдэлгүй хадгалах үүргийг биелүүлэх хязгаарлалтыг хуульд тусгасан гэлээ. Иргэдийн ихээхэн хүлээж буй зээлийн хүүг бууруулах чиглэлээр Улсын Их Хурал энэ чуулганы хугацаанд анхаарал хандуулан ажиллаж, тодорхой ажлуудыг хийсэн аж. Энэ талаар Улсын Их Хурлын дэд дарга онцлон, дэлгэрэнгүй танилцуулав. Монгол Улс анх удаа мөнгөний бодлогодоо зээлийн хүү бууруулах асуудлыг тусган, зээлийн хүү бууруулах үндэсний хөтөлбөр боловсруулах үүргийг Монголбанкинд өгсөн юм. 2018 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд Эдийн засгийн байнгын хороо Монголбанкны Ерөнхийлөгчийн “Зээлийн хүүг бууруулах стратеги боловсруулах ажлын явц байдлын талаарх мэдээлэл”-ийг сонсож, цаашид зээлийн хүүг үе шаттай бууруулах чиглэлээр авах арга хэмжээний талаар чиглэл өгсөн. Иргэдийн дунд цалингийн, малчны, тэтгэврийн болон ипотекийн зээлийн хүү буурах хүлээлт их байгааг тэрбээр дурдаад “Зээлийн хүүг үе шаттай бууруулах боломж бий гэж бид харж байна. Монголбанкны дээрх хөтөлбөр хэрэгжиж эхлэх юм бол 2018 онд арилжааны банкуудын иргэдэд олгох зээлийн хүү 2-3 хувь буурах бололцоо бий гэж харж байна” гэсэн. Орон сууцны зээлийн хүртээмжийг нэмэгдүүлэх, хүүг бууруулах, зээлийн тогтолцоог иргэдэд дэмжлэг болох хувилбараар өөрчлөх эрх зүйн орчныг сайжруулах чиглэлээр Улсын Их Хурал тодорхой ажлуудыг хийж, холбогдох шийдвэрүүдийг гаргасан гэдгийг Л.Энх-Амгалан гишүүн мэдээллийн үеэр дуулгав. Орон сууцны зээл авсан иргэд зээлийн төлбөрөө төлөөд байхад үндсэн зээлээс маш бага дүнгээр хасагдан, хүүгийн төлбөрийн дарамтад ордог одоогийн тогтолцоог өөрчлөх шаардлага үүссэн бөгөөд нэн тэргүүнд 30 хувийн урьдчилгаа төлбөрийг 5 пунктээр бууруулах боломж бүрдсэн байна. Ингэснээр иргэд 25 хувийн урьдчилгаа төлж орон сууцны зээлд хамрагдах бололцоо бүрдээд байгаа юм. Түүнчлэн өрхийн орлогын ихэнхийг ипотекийн зээлийн төлбөрт зарцуулдаг байсныг өөрчилж, өрхийн орлогын 40 хүртэл хувийг ипотекийн зээлийн төлбөрт төлөх, үлдэж буй мөнгөө хуримтлал хэлбэрээр өрхийнхөө амьжиргааг дэмжих, дээшлүүлэх чиглэлээр ашиглах боломж бүрдсэн байна.

Тус хэвлэлийн бага хурлын үеэр Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон ээлжит чуулганы үйл ажиллагааны талаарх тоон мэдээллийг дэлгэрэнгүй танилцуулав. Тэрбээр “2018 оны хаврын ээлжит чуулган тавьсан зорилтоо бүрэн биелүүлсэн бөгөөд энэ талаарх тоон мэдээллүүдийг харж болно. Ээлжит чуулган бүрийн үйл ажиллагааны тоон мэдээллийг Улсын Их Хурлын Тамгын газар тогтмол бэлтгэж ирсэн бөгөөд 2017 оны намрын ээлжит чуулганаас эхлэн олон нийтэд танилцуулж байгаа” гэв. Ингээд тэрбээр Улсын Их Хурлын үйл ажиллагааны талаарх тоон мэдээллүүдээс заримыг онцоллоо. 2018 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд нэгдсэн чуулган 27 удаа, Байнгын хороод болон Дэд хороод нийтдээ 101 удаа хуралджээ. Хуралдаан саатсан, ирц хүрээгүйгээс хойшилсон тохиолдол гараагүй байна. Чуулганы нэгдсэн хуралдаан тогтмол 10.00-10.05 цагт эхэлж байсан бөгөөд чуулганы нэгдсэн хуралдаан ихэнхдээ цаг сунган үргэлжилж байжээ. Улсын Их Хурлын нийт гишүүд энэ ээлжит чуулганы хуралдаанд 7877 цаг хуралдсан бөгөөд энэ Улсын Их Хурлын гишүүдийн бүрэн эрхийнхээ хугацааны эхний дөрвөн ээлжит чуулганы хугацаанд нийт 32.763 цаг хуралдсан байна. Харин 2018 оны хаврын чуулганы хугацаанд нийт гишүүдийн таслалт 233 цаг, дөрвөн чуулганы байдлаар нийтдээ 1245 цаг таслалттай байгааг танилцуулсан. Эдгээр тоон мэдээллийг өмнөх парламентуудын мөн үеийн тоон мэдээллүүдтэй харьцуулж харвал энэ удаагийн Улсын Их Хурлын гишүүдийн идэвх, ирц харьцангуй сайн байгааг харж болох юм байна.

Өмнөх Улсын Их Хурлын бүрэн эрхээ хэрэгжүүлсэн дөрөв дэх чуулганы нийт дүнгээр25739 цаг хуралдсан байсан бол энэ удаагийн Улсын Их Хурал даруй 7000 гаруй цаг илүү хуралдсан аж. Тасалсан цагийн хувьд энэ удаагийн Улсын Их Хурлын гишүүд 10.000 цагаар бага таслалттай байгаа юм.

Ийнхүү хэвлэлийн бага хурлын төсгөлд Улсын Их Хурлын дэд дарга Л.Энх-Амгалан, Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон нар сэтгүүлчдийн сонирхсон асуултуудад хариулт өглөө гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.




Categories
мэдээ нийгэм

Азийн сайд нарт 250 сайн дурынхан тусална

“Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын бага хурал” өнөөдөр Улаанбаатар хотод эхэллээ. Уг хурлын зохион байгуулалтад Улаан загалмайн 250 гаруй сайн дурын идэвхтэн оролцож байна.

Хурлын үйл ажиллагааг угтаж Олон улсын Улаан загалмай, Улаан хавирган сар нийгэмлнгүүдийн холбоо, Олон улсын Улаан загалмай нь хороо болон үндэсний нийгэмлэгүүдийн төлөөлөгчид нэгдсэн уулзалтыг зохион байгуулжээ. Ингэхдээ уг сайн дурын ажилд 500 гаруй идэвхтэнийг бүртгэж, сонгон шалгаруулалтаар 250 хүүхэд залуусыг сонгожээ.

“Энэ хурал маш том болохоор аль болох хариуцлагатай байхыг хичээж бас сандарч байна. Гэхдээ сайн дурын ажлаас маш их туршлага хуримтлуулна гэдэгт итгэлтэй байна” гэж Улаан Загалмайн нийгэмлэгийн гишүүн М.Мөнхцэнгэл сэтгэгдлээ хуваалцлаа.

Categories
мэдээ нийгэм

Чөлөөт бүсээр үйлчлүүлэгчдийн тоо нэмэгдэж байна

Сэлэнгэ аймаг дахь “Алтанбулаг “ худалдааны чөлөөт бүс 2014 оноос байнгын үйл ажиллагаатай болсоор өдгөө хүрч байна. Хуулиар хориглоогүй бүх худалдаа наймааг энэхүү чөлөөт бүсэд хийх бөгөөд худалдаа хийж буй аж ахуйн нэгж, байгууллага, жижиг дунд бизнес эрхлэгч нарт татварын таатай орчинг бий болгохын тулд Захирагчийн ажлын албаныхан багагүй зүйлийг хийгээд байна.

Худалдааны чөлөөт бүс 500 га орчим газрыг хамардаг бөгөөд тэнд 87 аж ахуйн нэгж, байгууллага худалдаа хийхийг зөвшөөрсөн байдгаас өнөөдрийн байдлаар хориод компани үйл ажиллагаагаа тогтмол явуулж байна.

Чөлөөт бүсээр өдөрт дунджаар 40 гаруй машин, 200 гаруй иргэд үйлчлүүлдэг, Жуулчдын улирал эхэлж байгаатай холбоотойгоор үйлчлүүлэгчдийн тоо ч эрс нэмэгдэж байгаа хэмээн энд үйл ажиллагаагаа явуулдаг компанийнхан ярьцгааж байна.

Чөлөөт бүсийн худалдааны төвүүдийн бараа хямд төдийгүй сонголт ихтэй байдаг нь үйлчлүүлэгчдийг олноор татах гол үндэс болдог ажээ.

Худалдааны чөлөөт бүс ОХУ-ын зах зээлтэй ойр гэдгээрээ онцлог. “Монгол, ОХУ-ын хил орчимтой ойролцоо ОХУ-ын иргэдийн сарын орлого 1000 ам.доллар орчим учраас худалдан авах чадвар сайтай. Бид худалдааны бүсээрээ дамжуулж энэ зах зээлд нэвтрэх нэг гарц болно” гэдгийг “Алтанбулаг” худалдааны чөлөөт бүсийн Захирагчийн ажлын албаныхан онцолж байлаа. 2020 он гэхэд “Алтанбулаг” чөлөөт бүсэд үндсэн дэд бүтцийг бий болгох сүүлийн үе шатны ажил өрнөж, дараагийн үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээний төслүүдийг хэрэгжүүлснээр бүс нутаг төдийгүй Монгол улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд бодит үр ашгаа өгч эхлэх юм байна.


Categories
мэдээ нийгэм

Баяр наадмын үеэр ажиллах улсын байцаагчдад үүрэг чиглэл өглөө

Үндэсний их баяр наадмын үеэр НМХГ-аас Хүй 7 худаг, Төв цэнгэлдэх хүрээлэн, Үндэсний соёл амралтын хүрээлэн, Үндэсний цэцэрлэгт хүрээлэн, Сүхбаатарын талбай гэсэн 5 байршилд наадамчин олонд эрүүл ахуй, хүнсний аюулгүй байдал, стандартын шаардлага хангасан чанартай, соёлтой үйлчилгээ үзүүлэх зорилгоор мэргэжлийн хяналтын 350 албан хаагч, 2 явуулын лабораторитойгоор байнгын хяналт тавьж ажиллана.

Наадмын өдрүүдэд Төв цэнгэлдэх хүрээлэнд хуушуурын 350, худалдааны 50 цэг, Хүй долоон худагт хуушуурын 160, худалдааны 50 цэг, нийт 610 нийтийн хоол үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээний зөвшөөрөгдсөн цэгт хяналт шалгалтыг хийх бөгөөд нийт улсын байцаагчдад өнөөдөр үүрэг чиглэл өглөө.

Categories
мэдээ нийгэм

Сураггүй болсон өсвөрийн хөл бөмбөгийн багийнхныг эсэн мэнд олжээ

Тайландын агуйд 9 хоногийн өмнө сураггүй болсон өсвөрийн хөл бөмбөгийн багийн гишүүд болох 12 хүүхдийг дасгалжуулагчийнх нь хамтаар эсэн мэнд олсон байна. Аврагчид болон орон нутгийн эрх баригчид хүүхдүүд бүгд эсэн мэнд байгаа бөгөөд аврах ажиллагаа хараахан дуусаагүйг мэдээлсэн байна.

Тэднийг Британийн гүнийн усанд шумбагчид болох Жон Волантен, Рик Стэнтон нар анх олжээ. Волантен видео камертай байсан учир тэднийг анх олсон үеийн бичлэгийг хийж чадсан нь олон улсын хэвлэлүүдээр цацагдаж шуугиан дэгдээж байна. Олон хоногийн туршид эрэн хайх ажиллагааг явуулсны эцэст хүүхдүүдийг дасгалжуулагчийнх нь хамтаар ийнхүү олж чадсан. Гэхдээ тэднийг агуйгаас гаргах амаргүй ажиллагаа одоо хүлээж байгаа аж. Хүүхдүүд 10-аад хоногийн туршид агуйн гүнд хоол ундгүй байсан учир ихэнх нь сульдсан байдалтай байгаа гэнэ. Тиймээс эхлээд хүүхдүүдийг гаргаж авах уу, эсвэл хоол хүнс хүргэх үү гэдгийг шийдэх хэрэгтэй байгаа юм.

Тэдэнд хоол хүнс хүргэх бас тийм амар биш. Усан доогуур агуйн гүн рүү хүүхдүүд рүүхүрэх зам амаргүй. Хүүхдүүдийг тэндээс нүүлгэн шилжүүлэх нь тэрнээс ч хүнд гэдгийг аврах ажиллагааг удирдаж байгаа АНУ-ын Үндэсний комиссын зохицуулагч Анмар Мирза мэдэгдсэн байна. Хүүхдүүд дасгалжуулагчийнхаа хамтаар үерийн усанд автсан агуйн гүн дэх ус хүрээгүй газарт хүрч чадсан байна. Одоогоор агуй дахь үерийн усыг соруулах ажил хийгдэж байна. Юуны түрүүнд шумбагчид хүүхдүүд рүү эмч нарын багийг хүргэхээр төлөвлөж байна. хүүхдүүдийг агуйгаас гаргахад биеийн байдал нь бэлэн байгаа эсэхийг нь эмч нараар хянуулахаар аж.

Өсвөрийн хөл бөмбөгчид дасгалжуулагчийнхаа хамтаар өнгөрсөн сарын 23 ны өдөр бэлтгэл хийснийхээ дараа Чианграй муж дахь агуй руу очицгоожээ. Гэвч тэр үед хүчтэй аадар бороо орсноос болж 10 км урттай тус агуй үерийн усанд автсан байна. Гэхдээ аврагчид тэднийг их ус хүрээгүй агуйн цаад хэсэг рүү гарч амиа аварсан байх гэж найдаж байсан юм. Хүүхдүүдийг эрэн хайх аврах ажиллагаанд АНУ, Их Британи, Хятад, Австралийн аврах багийнхан, шумбагчид, Тайландын арми, цагдаа, сайн дурынхан гээд 1000 гаруй хүн оролцож байгаа юм. Улс орон даяар өсвөрийн хөл бөмбөгчдийг аврах ажиллагааг амьсгаа даран хүлээн байсан юм. агуйд сураггүй болсон хөлбөмбөгчид 11-16 насныхан, дасгалжуулагч багш нь 25 настай юм байна.

Categories
мэдээ спорт

Галуудын сорилго барилдаан боллоо

Тулгар төрийн 2227, Их Монгол Улсын 812, Ардын хувьсгалын 97 жилийн ойн Үндэсний Их баяр наадмын бэлтгэлээ базааж байгаа бөхийн галууд энэ өдрүүдэд сорилго барилдаанаа хийж энэ жилийн наадамд зодоглох бөхчүүдийн бэлтгэлийн өнгө, бяр хүч ямар байгааг шинжсэн байна.

Бөхийн галуудын наадмын сорилго барилдаанд хэн, хэн түрүүлсэн талаар товч мэдээлж байна.
Хэнтийн бөхчүүдээ Э.Оюунболд тэргүүллээ
Зургадугаар сарын 14-нөөс Хэнтий аймгийн “Хан Хэнтий аварга” дэвжээний бөхчүүд Ар гүнтийн даваа даваад “Цагаан хустын ам” хэмээх газар бэлтгэлдээ гарсан. Тэд өчигдөр /07.02/ тус дэвжээнийхэн сорилго барилдаанаа хийсэн байна. Барилдаанд Улсын арслан Э.Оюунболд түрүүлжээ.

Дорнод нутгийн галын сорилго барилдаанд Д.Анар начин түрүүлжээ

Дорнод нутгийн бөхчүүдийн галын барилдаанд Монгол Улсын начин Д.Анар түрүүлжээ. Дорнод аймгийн бизнесмэн залуучууд “Дорнын хүчтэн” дэвжээний сорилго барилдааныг нийслэд зохион байгуулжээ. Барилдаанд Дорнод аймгийн Дашбалбар сумын харьяат, улсын начин Д.Анар түрүүлсэн бол аймгийн нэмэх начин М.Бэлгүтэй үзүүрлэсэн юм. Тус дэвжээний тэргүүн нь ХХБ-ны дэд захирал Л.Соронзонболд бөгөөд 15 тэргүүлэгчээр нь Дорнод нутгийн бизнесмэн залуус сонгогдон ажилладаг.

“Хантайшир” дэвжээний сорилгод аймгийн арслан Ц.Бямба-Очир түрүүлжээ

“Хантайшир” бөхийн дэвжээний барилдаан Цонжин болдогын “Мандал” амралтад болж, Говь-Алтай аймгийн Бугат сумын харъяат, хилчин спорт хорооны бөх, аймгийн хурц арслан Ц.Бямба-Очир түрүүлж, Чандмань сумын харъяат, хилчин спорт хороо, Монгол Улсын начин Б.Хишигбаатар үзүүрлэжээ. Их шөвөгт Монгол Улсын гарьд Ж.Бат-Эрдэнэ, улсын заан Б.Соронзонболд Аймгийн арслан Б.Отгонбаатар нар шөвгөрсөн байна.
Завханы галын барилдаанд улсын начин Б.Чимэдвандан түрүүлжээ
Сүүж ууланд бэлтгэлд гарсан Завхан аймгийн “Даян” дэвжээний хүчит бөхүүдийг Монгол Улсын гарьд
Б.Гончигдамба галаа ахалж байгаа юм. Өнгөрсөн ням гарагт тус дэвжээний 30 бөхийн галын сорилго барилдаан болж улсын начин Б.Чимэдвандан түрүүлж, аймгийн арслан Т.Бэгзсүрэн үзүүрлэжээ. Гуравт Шилүүстэй сумын харъяат Д.Батбаатар шалгарлаа.

Алдарын бөхчүүд Таван толгойд сорилго барилдаанаа хийжээ

Алдар спорт хорооны галын сорилго наадам зургадугаар сарын 28-нд Таван толгойн баазад болж хүчит 64 бөх зодоглосноос Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын харъяат аймгийн заан Ч.Эрдэнэсайхан түрүүлж, улсын начин Ц.Чимэддорж үзүүрлэжээ. Харин их шөвөгт аймгийн арслан Б.Цэдэнсодном, цэргийн арслан Г.Жамбалдорж нар шалгарсан байна.

Булганы галын сорилго барилдаанд улсын начин Д.Тамир түрүүлэв

Сүхбаатар аймгийн Жавхлант дэвжээ, Булган аймгийн бөхчүүдийн галын сорилго барилдаан өнгөрсөн сарын 16-нд “Хайрын бэлэг” амралтад болов. Энэ барилдаанд 64 бөх зодоглосноос Булган аймгийн Бүрэгхангай сумын харьяат, улсын начин Д.Тамир түрүүлжээ. Харин аймгийн хурц арслан Ө.Сүхбат үзүүрлэсэн бол их шөвөгт Жавхлант дэвжээний бөх, аймгийн хурц арслан Ш.Мөнгөнбаатар, хурц арслан Б.Батжаргал нар шалгарсан юм.

Сүүж уулын галын барилдаанд цэргийн арслан Г.Жамбалдорж түрүүлэв

Баянхонгор аймгийн Хонгор нутаг дэвжээ, Хүч спорт хороо тэргүүтэй Сүүж уулын бөхчүүдийн галын барилдаан өнгөрсөн бямба гарагт боллоо. Сүүжид өнөө жил Аварга дээд сургууль, Хүч спорт хороо, Хонгор нутаг, Ховд дэвжээ, Завханы Даян дэвжээний бөхчүүд гарсан юм. Хүчийн галыг Ж.Оргил ахалж, Б.Батдорж тэргүүтэй бөхчүүд бэлтгэлээ базааж байна. Сорилго барилдаанд 64 бөх зодоглосноос шинэ цэргийн арслан Г.Жамбалдорж түрүүлж, Улсын харцага О.Хангай үзүүрлэв. Их шөвөгт Дорнод аймгийн нэмэх начин Б.Батдорж, Баянхонгор аймгийн арслан Б.Бат-Амгалан нар шалгарлаа.

Өмнөговийн галын барилдаан улсын начин Ц. Одбаяр түрүүлжээ

Өмнөговь аймгийн “Говийн хүчтэн” дэвжээний Бөхийн галын наадамд зургадугаар сарын 28-нд Харзтайд боллоо. Барилдаанд Өмнөговь аймгийн Ханхонгор сумын харъяат, улсын начин Ц. Одбаяр түрүүлж, Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын харъяат, улсын начин Б.Серик үзүүрлэсэн байна.

Ховдын бөхчүүдийн галын барилдаанд улсын начин Ч.Цогбаяр түрүүлжээ

Ховд аймгийн Ховд дэвжээний 2018 оны наадмын сорилго барилдаан болжээ. Барилдааны түрүү бөхөөр Ховд аймгийн Чандмань сумын харъяат, улсын начин Ч.Цогбаяр тодорч, Ховд аймгийн Мөнххайрхан сумын харъяат, аймгийн арслан Б.Баянмөнх үзүүрлэжээ.

“Өлгийн хүчтэн” дэвжээний сорилго барилдаанд Б.Серик начин түрүүлэв

Баян-Өлгий аймгийн “Өлгийн хүчтэн” дэвжээний наадмын сорилго барилдаан өнгөрсөн бямба гарагт буюу зургадугаар сарын 30-нд Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг “Харзтайд” байрлах “Шүтээн” амралтын газарт боллоо. Барилдаанд улс аймгийн алдар цолтой 32 бөх хүч сорин баридсанаас Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын харъяат, улсын начин Б.Серик түрүүлж, Баян-Өлгий аймгийн Булган сумын харъяат, улсын начин Б.Баатарцол үзүүрлэсэн байна.

“Дархан хайрхан” дэвжээний сорилгод аймгийн арслан С.Ерөөлт түрүүлэв

Дархан-Уул аймгийн “Дархан Хайрхан” бөхийн дэвжээ байгуулагдсаны 10 жилийн ойн сорилго барилдаан зургадугаар сарын 29-нд болсон байна. Барилдаанд хүчит 128 бөх зодоглосноос аймгийн арслан С.Ерөөлт түрүүлж, аймгийн арслан А.Амараа үзүүрлэсэн байна.

“Увс нуур” галын сорилгод Н.Батсуурь арслан түрүүлжээ

Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг “Харзтайд” байрлах “Шүтээн” бэлтгэлийн баазад Увс аймгийн бөхийн “Увс нуур” галын сорилго барилдаан зургадугаар сарын 30-нд болсон. Энэ сорилго барилдаанд Увс аймгийн “Увс нуур” дэвжээ Өмнөговь аймгийн “Их говийн хүчтэн” дэвжээ, Ховд аймгийн “Ховд дэвжээ, Баян-Өлгий аймгийн “Өлгийн хүчтэн” дэвжээ, Говь-Алтай аймгийн “Хантайшир” дэвжээний улс аймаг сумын алдар цолтой 96 бөх хүчээ сорьсон юм. Энэ сорилгод Увс аймгийн Ховд сумын харъяат Сүхбаатар аймгийн ОБГ, Дулааны гуравдугаар ЦС, ТӨХК “Увс нуур” галын бөх улсын арслан Н.Батсуурь түрүүлж, Увс аймгийн Улаангом сумын харъяат БХИС,”Увс нуур” галын бөх улсын гарьд Ө.Бат-Орших үзүүрлэв. Харин их шөвөгт бөх сондгойрч Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын харъяат “Эс Эс Монголиа” ХХК “Өлгийн хүчтэн” дэвжээ Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-ийн бөх Аймгийн хурц арслан У.Береке шалгарсан юм.

“Их Монголын хүчтэн” дэьжээний сорилгод Б.Сангисүрэн начин түрүүлэв

Өвөрхангай аймгийн “Их Монголын хүчтэн” дэвжээний галын сорилго барилдаан долдугаар сарын 01-нд Бугын сангийн аж ахуйд болов. Тус барилдаанд улс, аймгийн цолтой 80 бөх барилдсанаас Өвөрхангай аймгийн Тарагт сумын харъяат, улсын начин Батмөнхийн Сангисүрэн түрүүлж, Өлзийт сумын харъяат, улсын начин Б.Сугаржаргал үзүүрлэжээ. Харин аймгийн арслан Ж.Наранбаатар их шөвгийн гуравт шалгарсан байна.

Улсын начин Г.Ганжад Төв аймгийн галын сорилго барилдаанд түрүүлжээ

Төв аймгийн “Дүнжингарав” бөхийн галын барилдаан зургадугаар сарын 30-ны өдөр болж улсын начин Г.Ганжад түрүүлж, улсын харцага Ө.Даваабаатар үзүүрлэжээ. Энэ барилдааныг Төв аймгийн нутгийн зөвлөлийн дарга, УИХ-ын гишүүн асан Д.Дондог, Дархан аварга А.Сүхбат нар хүрэлцэн ирж бөхчүүдийнхээ өнгө, бярыг сонжин үзжээ.
Categories
мэдээ нийгэм

ХУД-ийн ажилгүй иргэдийг ажилд зуучилж байна

Хан-Уул дүүрэгт хөдөлмөрийн насны 67 мянга гаруй иргэн оршин суудаг ч тэдний 10 гаруй хувь нь ажилгүйчүүд тул дүүргийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний хэлтсээс хоёр өдөр Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн Мишээл салбарт 10.00-15.00 цагийн хооронд иргэдийг ажилд зуучлах өдөрлөгийг зохион байгуулж байна.

Тус дөрлөгийг Хөдөлмөр эрхэлэлтийг дэмжих тухай хуулийн 9.1, ХУД-ийн Засаг даргын 2017-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 4.7.1 заалтыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд зохион байгуулж буй бөгөөд “Номин Холдинг” ХХК, “Кашемир Холдинг” ХХК, “Атар Өргөө”ХК, “Гоёо” ХХК зэрэг тус дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг 10 гаруй компани оролцож нээлттэй ажлын байр санал болгож байгаа юм.

Дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн Хөдөлмөр эрхлэлтийн албаны дарга Д.Алтанцэцэг, “2018 онд манай хэлтэст 720 иргэн ажил хайж бүртгүүлснээс 644 иргэнд ажлын байр санал болгож, 298 нь ажилтай болсон. ХУД-ийн хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн үйл ажиллагааны үндсэн чиглэл бол иргэдээ ажилтай, орлоготой байлгахад оршдог. Энэ хүрээнд олон араг хэмжээ зохион байгуулдгийн нэг нь энэхүү ажилд зуучлах өдөрлөг юм” гэв.

Өдөрлөгийн үеэр иргэд хөдөлмөрийн зах зээлийн мэдээлэл авч, санал болгож буй ажлын байранд шууд бүртгүүлэх боломжтойгоос гадна үйлдвэрүүдэд сургалтад хөнгөлөлттэй үнээр мэргэжил эзэмших боломжтой. Түүнчлэн хүүхдийн мөнгөний талаар мэдээлэл авах, зорилтот бүлгийн иргэд эрүүл мэндийн даатгалын дэвтрээ бөглүүлэх үйлчилгээг үзүүлж байв.

Categories
мэдээ нийгэм

Толбо нуурын эргийн аялал жуулчлалын газруудыг шалгажээ

Баян-Өлгий аймгийн Мэргэжлийн хяналтын газраас Толбо нуурын эрэгт аялал жуулчлалын үйл ажиллагаа эрхэлдэг 14 аж ахуйн нэгж байгууллага, иргэдэд байгаль хамгаалагчийн хариуцлага, байгаль орчны аюулгүй байдал эрүүл ахуй, бохирдолтоос хэрхэн хамгаалах зэрэг сэдвүүдээр сургалт явуулснаас гадна шалгалт хийсэн байна.

Толбо нуурын эрэг дагуу үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж байгууллага, иргэдийн завь ашиглалт, авран хамгаалагч болон усан замын тээврийн тухай хуулийн хэрэгжилтэд урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийж, зөрчил бүхэнд нь заавар зөвлөгөө өгч засч залруулжээ. Мөн “Толбо тур” ХХК-ийн эзэмшлийн хоёр ширхэг моторт завийг түр хугацаагаар лацдаж, холбогдох албан тушаалтанд зөрчлийг арилгах албан шаардлага өглөө гэж Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас мэдээллээ.