Categories
мэдээ нийгэм

Нийт 21 хороонд автозамын нөхөөс хийнэ

Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газраас иргэдийн ая тухтай, таатай орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэхийн тулд бүтээн байгуулалт, тохижилтын ажлыг шат дараатай зохион байгуулан ажиллаж байна. Тухайлбал гэр хороолол дундах замыг хусч, тэгшлэх мөн орон сууцны хороолол доторх авто замын нөхөөсийн ажлыг өнгөрсөн долоо хоногоос хийж эхэлжээ.

Тус дүүргийн “Нийтлэг үйлчилгээний газар-3” ОНӨААТҮГ дүүргийн хэмжээнд нийт 21 хорооны 1.975 м.кв талбайн хатуу хучилттай авто замын нөхөөсийн ажлыг хийж гүйцэтгэхээр төлөвлөн ажлаа эхлүүлээд байна. “Нийтлэг үйлчилгээний газар-3” ОНӨААТҮГ-ын албан хаагчид өнгөрсөн хугацаанд дүүргийн 22 дугаар хорооны ‘’Төгөл хус’’ хотхоны 100 м.кв талбайн хатуу хучилттай авто замын нөхөөсийн ажлыг хийж гүйцэтгэжээ.

Categories
мэдээ нийгэм

Шугам сүлжээний цэвэрлэгээ, засварын ажил хийгдэж байна

Жил бүр Улаанбаатар хотын хэмжээнд борооны ус зайлуулах шугам сүлжээний цэвэрлэгээ, засварын ажил хийдэг. Энэ жилийн эхний шатны ажил хийгдэж дуусчээ. Тодруулбал, Хан-Уул дүүргийн Наадамчдын гудамж, Баянмонгол хорооллын нүхэн гарц, Энхтайвны гүүрний нүхэн гарц, Вокзалын арын уулзвар, Богд ар хорооллын шугам, Сонгино-Хайрхан дүүргийн Үйлдвэрчний эвлэл, Драгон орчмын шугам, Чингэлтэйн борооны усны шугам, Долоон буудлын борооны шугам, Жавсранжавын гудамж, Чингисийн өргөн чөлөөний байршилд тус тус хийгдсэн байна.

Долдугаар сарын 1-27-ний хооронд 17 гудамжны, 15 ширхэг шүүрт худагт, есөн үзлэгийн худагт засвар үйлчилгээний ажил хийжээ. Мөн онгорхой, эвдэрсэн 78 шүүр, 57 бетонон таг нөхөж тавьсан ажээ.

Categories
гадаад мэдээ

Дэлхий дахинд өлсгөлөн хүчтэй газар авч байгаад сэтгэл түгшиж байна

Аргентины нийслэлд энэ оны долдугаар сарын 27-28-нд болсон “G20” буюу “Их 20”-ийн орнуудын хөдөө аж ахуйн сайд нарын уулзалтаас гаргасан тунхаглалд сайд нар дэлхий дахинд өлсгөлөн хүчтэй газар авч байгаад сэтгэл түгшиж буйгаа илэрхийлээд, өлсгөлөнг үндсээр нь арилгах чиглэлд хамтран ажиллахаа мэдэгджээ.

“Хэдэн жил арай гайгүй байсан өлсгөлөн 2016 онд дэлхийн хэмжээнд хүчтэй газар авч, одоо 815 сая хүн өлсгөлөнд нэрвэгдэж, 2 тэрбум хүн хоол тэжээлийн орлуулахын аргагүй бичил элементүүдийн дутагдалд ороод байгаад бид сэтгэл ихээхэн түгшиж байна” гэж уг тунхаглалд тэмдэглэсэн байна.

“Өлсгөлөнг арилгах зорилгодоо хүрэх хийгээд идэвхтэй, эрүүл амьдралыг хангах хүрэлцээтэй, хоргүй, тэжээллэг хоол хүнсийг хүн бүрт хүртээмжтэй болгохын тулд хөдөө аж ахуйг тогтвортой хөгжүүлэхийн төлөө бид хамтран ажиллах үүрэг хүлээж байна” гэж дээрх баримт бичигт онцолжээ.

Categories
мэдээ энтертаймент-ертөнц

Бейонсе ихрүүдийнхээ зургийг дэлгэлээ

Дуучин бүсгүй 13 сартай ихрүүд болох Роми, Сэр нартайгаа амарч явна. Шоу бизнесийн ертөнцийн хүчирхэг хос Жи Зей, Бейонсе нар дэлхийг тойрсон аялан тоглолтынхоо завсраар ийнхүү түр зур амсхийж үнэтэй дарвуулт завь хөлслөн далайд амарч байна. Ихрүүдээс гадна тэдний 6 настай охин Блю Айви ч аялалд нэгджээ.

Дашрамд сонирхуулахад Жи Зей, Бейонсе нарын On the Run II аялан тоглолтын тасалбар эрэлт ихтэй, худалдаанд гараад ердөө ганцхан цагийн дотор борлуулагдаж дуусч байгаа аж. Үнэнч шүтэн бишрэгчдээ урамшуулахын тулд хүчирхэг хос тэдний дурын тоглолтыг үзэх хос тасалбарын азтан шалгаруулах сугалаа зарлаад байна.

Бейонсе ихрүүдийнхээ зургийг дэлгэлээ

Categories
мэдээ нийгэм

Доктор Х.Ыханбай шинэ номынхоо ашгаас Баян-Өлгийчүүдэд хандив өргөнө

Шинжлэх ухааны доктор Х.Ыханбай саяхан гаргаж нээлтээ хийсэн “Ойн тухай нийтийн ойлголтод” номын борлуулалтын орлогоосоо Баян-Өлгий аймгийнханд хандив өргөнө гэв.
Тэрээр хэлэхдээ, “Ой мод газрын усны урсгалыг 75 хувиар бууруулж байдаг юм. Баян-Өлгий аймгийн Өлгий суманд үерийн улмаас 1900 орчим өрх айл гарз хохирол амссан байна. Ой мод, ойжуулалт хийсэн байсан бол тийм үер болохгүй байсан. Иймээс бид үерийн хохирлыг багасгахад номын борлуулалтын орлогоос хандив өргөх болно” гэсэн юм. Ойг хамгаалах эрхзүйн орчин, ойн менежмент зэрэг Монгол орны ойтой холбоотой бүхий л мэдээллийг багтааж эмхэтгэсэн түүний номыг ШУА, БОАЖЯ-ны Ойн бодлого, зохицуулалтын газар, байгаль орчин, хөгжлийн “ЖАСЫЛ” холбооны хамтарсан мэргэжилтнүүд, НҮБ-ын ХХААБ-ын Монгол дахь төлөөлөгчийн газар дэмжин гаргасан юм. “Ойн тухай нийтийн ойлголтод” ном 40.000 төгрөгийн үнэтэй худалдаанд гарчээ.

Categories
мэдээ нийгэм

Хөвсгөл далайг зорих дотоод аялагчдын тоо нэмэгджээ

Сүүлийн жилүүдэд Хөвсгөл нуурыг үзэх гэсэн аялагчид эрс нэмэгдсэн байна. Гэхдээ дотоод аялагчдын тоо нэмэгдэж, гадаад аялагчдын тоо буурах болжээ. Тодруулбал, өнгөрсөн онд гадаадын 11500, дотоодын 61256 нийт 72756 жуулчин ирсэн гэх тоо мэдээлэл гарсан аж.

Энэ нь 2016 онтой харьцуулахад гадаадын жуулчдын тоо 500 орчмоор буурсан бол дотоодын жуулчдын тоо 25 мянга гаруйгаар нэмэгдсэн үзүүлэлт юм байна. Түүнчлэн энэ жил наадмын тав хоногт 34650 дотоодын аялагчид, гадаадын 3650 аялагч иржээ.

Categories
мэдээ нийгэм

Малаас хүнд халддаг галзуу өвчний тохиолдол бүртгэгджээ

Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын Баянзүрх багийн “Цэцэрлэг”, “Бүгдгээн” гэдэг газар мал амьтны галзуу өвчин бүртгэгджээ.

Тодруулбал, тус суманд 14 хоногийн хязгаарлалтын дэглэм тогтоожээ. Эрсдэлд өртсөн тохиолдол байхгүй. Голомтод нутгийн 19 хүнд үзлэг хийж, гурван хүнд вакцин хийсэн.

Нийт найман өрхийн 38 хүн амд галзуу өвчнөөс сэргийлэх сургалт, сурталчилгаа хийсэн байна.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

​Улаанбаатарт 21 эмнэлэг элэгний B,C вирусийг үнэгүй тоолно

Монгол Улсын Засгийн газар болон Эрүүл мэндийн яам хамтран элэгний өвчлөлийг бууруулж, үүнээс үүдэх нас баралтын тэглэх зорилгоор “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийг хэрэгжүүлээд хоёр жилийн хугацаанд хэрэгжүүлсэн юм. Энэ хүрээнд, 40-65 насны даатгуулагчийг хепатитын В, С вирусийн илрүүлэг шинжилгээнд хамруулах ажил орон даяар үргэлжилж байна.

Элэгний вирусийн идэвхжил тодорхойлох лабораториудын сонгон шалгаруулалт явагдан 31 лаборатораториос 22 лаборатори тэнцэж, Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газартай гэрээ байгуулаад байна.

Элэгний вирусийн идэвхжил тодорхойлох шинжилгээг гэрээ байгуулсан 22 лабораториор хийлгэвэл, тусламж үйлчилгээний зардлыг Эрүүл мэндийн даатгалын сангаас бүрэн хариуцан санхүүжүүлэх ажээ.
ЭМД-ын сангаас санхүүжих лабораториуд:
1. Улсын нэгдүгээр төв эмнэлэг
2. Улсын хоёрдугаар төв эмнэлэг
3. Халдварт өвчин судлалын үндэсний төв
4. Хавдар судлалын үндэсний төв
5. Багануур эрүүл мэндийн төв
6. Интермед эмнэлэг
7. Улаанбаатар “Сонгдо” эмнэлэг
8. Грандмед эмнэлэг
9. Аллергимед эмнэлэг
10. Монгол Хьюндай эмнэлэг
11. Итгэл эмнэлэг
12. Онкоген лаборатори
13. “Гялс” Анагаах ухааны төв
14. Мобио лаборатори
15. Оношмед лаборатори
16. “Бона Вита” лаборатори
17. “Протолаб” лаборатори
18. Элэгний төв лаборатори
19. “Гэгээн Ар Үр” лаборатори
20. Медипас эмнэлэг /Эрдэнэт хот/
21. “Евростандарт лаборатори
22. Хаппи веритас

Categories
мэдээ нийгэм

Голуудын усны түвшин нэмэгджээ

Цаг уурын байгууллагаас ирүүлсэн мэдээллээр өнөөдрийн байдлаар Хэнтийн нуруунаас эхтэй Балж, Онон, Хэрлэн, Алтай нуруунаас усжих Ховд, Увс нуурын савын Хархираа зэрэг голуудын усны түвшин нэмэгдсэн байна. Мөн энэ сарын 30-нд баруун, төвийн аймгуудын зарим газар, говь болон зүүн аймгуудын нутгаар, 31-нд зарим газраар түр зуурын бороо орохыг анхааруулжээ.

Иймд иргэд, аж ахуйн нэгж, байгууллагууд амралт, чөлөөт цагаа өнгөрүүлэхдээ гол, усны ойролцоо амарч зугаалахгүй байх, бага насны хүүхдэд тавих хараа, хяналтаа сайжруулах, голын эрэг дагуу хүүхдийг явуулахгүй, тоглуулахгүй байх, аян замд явахдаа сайн мэдэхгүй гол мөрний усанд орохгүй байх, тээврийн хэрэгслийн жолооч нар баталгаатай зам, гүүрээр зорчиж гол усанд унах, осолдох эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.

Categories
мэдээ нийгэм

Хутаг-Өндөр сумын сурагчид хүүхдийн автобустай боллоо

Байгаль орчин, аялал жуулчлалын дэд сайд Ц.Батбаяр даргатай Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Нутгийн зөвлөл аймгийнхаа түүхт 80 жилийн ойн бэлэг болгож 30 хүний суудалтай дунд оврын автобус гардуулжээ.

Аймгийн Засаг дарга З.Батзориг тус автобусыг Булган суманд дахь алслагдсан бүсээс сургуулийн хүүхэд зөөвөрлөх зориулалтаар ашиглана гэдгээ онцолсон байна. Гэр нь сургуулиасаа хол хүүхдүүдийн хувьд өглөө эрт сургуульдаа ирэх, орой сургуулиасаа гэртээ хүрэхэд амаргүй байдаг тухай тэд онцолсон ажээ.