Categories
мэдээ нийгэм

Наадмаар эрүүл мэндийн байгууллагууд 24 цаг бэлэн байдалд ажиллана

Өнөөдөр ЭМЯ-наас баяр наадмын үеэр эрүүл мэндийн байгууллагуудын бэлэн байдал, эрүүл мэндийн эрсдэлгүй баяр, наадмыг тэмдэглэх талаар мэдээлэл хийлээ.

Баяр наадмын үеэр Эрүүл мэндийн яамны 11-323002, Нийслэлийн эрүүл мэндийн газрын 11-320981 дугаарын утсаар, иргэдээс мэдээлэл хүлээн авч, 24 цагийн турш хариуцлагатай жижүүр ажиллаж холбогдох арга хэмжээг авч, шийдвэрлэж ажиллана.Түүнчлэн 2018 оны 7 дугаар сарын 11-нээс 7 дугаар сарын 16-ны өдрийн 10-14 цагийн хооронд Шүд, эрүү, нүүрний төв, дүүргийн Эрүүл мэндийн төвийн шүд, дотор, мэс засал, гэмтлийн кабинет, өрхийн эрүүл мэндийн төвүүд ажиллах юм.

Баяр наадмаа эрүүл мэндийн эрсдэлгүй тэмдэглэн өнгөрүүлэх, ялангуяа хоолны хордлого, осол гэмтэл, үер усны аюул, наршилтаас сэргийлэх цуврал зөвлөмжүүдийг хэрэгжүүлж баярлахыг ЭМЯ-наас анхааруулж байна.

Сүүлийн үед галзуу өвчний сэжигтэй чоно, үнэг, мануул зэрэг зэрлэг амьтдад хазуулж ноцуулах тохиолдол Сэлэнгэ, Говь-Алтай, Өмнөговь аймгуудад гарч байгаа учраас малчид, хөдөө орон нутагт амарч байгаа иргэдийг ой, хээрээр ганц нэгээрээ явахгүй байх, хүүхдийг хараа хяналтгүй орхихгүй, эцэг эх, асран хамгаалагчдыг анхаарал болгоомжтой байхыг сэрэмжлүүллээ.




Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Долоодугаар сарын 10-ны өдөр буюу баяр наадмын өнөөдрийн хөтөлбөр

Долоодугаар сарын 10-ны өдөр буюу өнөөдөр хязаалан, шүдлэн насны уралдаанаар Үндэсний их баяр наадам эхэлж байна. Өнөөдрийн үйл ажиллагааны хөтөлбөрийг хүргэе.

8.00-11.00 Хязаалан насны морьдын уралдаан Хүй долоон худагт

08.00 Шагайн харвааны хэсгийн харваа Шагайн асарт

08.30 Үндэсний сурын хана харвааны эхэн өрөг Сурын талбайд

10.00 Төрийн далбааны өдөрт зориулсан ёслол Жанжин Д.Сүхбаатарын талбайд

12:00 “Монголын сайхан орон” шилдэг бүтээлийн үзэсгэлэн Монголын Урчуудын эвлэлийн хорооны үзэсгэлэнгийн танхим

13.00-13.30 Жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөх, Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлэх ёслол Жанжин Д.Сүхбаатарын талбайд

14.00 Дээлтэй Монгол наадам Жанжин Д.Сүхбаатарын талбайд

14.00-16.30 Шүдлэн насны морьдын уралдаан Хүй долоон худагт

14.30-20.30 Үндэсний сурын хана харвааны дунд өрөг Сурын талбайд

15.00, 18.00 Тулгар төрийн 2227, Их Монгол Улсын 812, Ардын хувьсгалын 97 жилийн ой, Үндэсний Их Баяр наадмын Төрийн хүндэтгэлийн концерт Нийслэлийн Соёлын төв өргөөнд

20.00 Монгол Улсын Төрийн тугийг цэнгүүлэх ёслол Төрийн ордон, Жанжин Д.Сүхбаатарын талбайд


Categories
мэдээ нийгэм

Хүүхдийг гадна орчны осол гэмтлээс хамгаалъя

Categories
мэдээ нийгэм

Наадмын дэвжээнд 200 гаруй бөх барилдахаар бүртгүүлээд байна

Тулгар төр байгуулагдсаны 2227, Их Монгол Улсын 812, Ардын хувьсгалын 97 жилийн ой, үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд барилдах бөхчүүдийн бүртгэл өчигдөр Спортын төв ордонд эхэлсэн. Наадамд барилдах бөхчүүд өөрийн биеэр ирж, зургаа шинээр авахуулан, бүртгэлийг баталгаажуулах юм. Одоогийн байдлаар нийт 200 гаруй бөхчүүд ирж бүртгүүлсэн байна. Бүртгэл өнөөдөр өндөрлөнө.

Улсын арслан Э.Оюунболд бөхчүүдийг манлайлан, хамгийн эхэнд бүртгүүлжээ. Харин түүний дараагаар улсын аварга Г.Эрхэмбаяр, улсын арслан Д.Ганхуяг, Б.Ганбат, Ц.Содномдорж, улсын заан Б.Батмөнх нарын 200 гаруй бөхчүүд бүртгүүлсэн байна.

Үндэсний бөхийн холбооны дүрмийн дагуу допинг хэрэглэсэн бөхчүүдийг улсын наадамд барилдуулахгүй гэсэн шийдвэрийг Баяр наадмын комиссоос гаргасан.

Categories
мэдээ нийгэм

Токиогийн олимпоос зургаагаас доошгүй медаль авах зорилт тавьжээ

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ахалдаг Олимпийн наадамд бэлтгэх үндэсний хороо хуралдан хорооны дүрэм болон энэ оны ажлын төлөвлөгөөгөө баталлаа.

Олимпод бэлтгэж байгаа спортын холбоод болон тамирчдын бэлтгэл сургуулилттай танилцан дүнг 12 дугаар сард багтаан танилцуулахыг хорооны орлогч, БСШУС-ын сайд Ц.Цогзолмаад даалгав.

Мөн “Токио-2020” олимпийн наадамд оролцох Буудлагын шигшээ багийн тамирчдын бэлтгэл, сургуулилтад шаардагдах сум, Булган аймгийн Хангал сум дахь “Олимпийн бэлтгэлийн бааз”, “Буянт-Ухаа” спортын цогцолбор, бусад барилга, тоног төхөөрөмж, хэрэглэл, зардал төсвийг судлан, шаардлагатай арга хэмжээ авахыг даалгав.

Олимпийн наадмын эрх авах тэмцээнүүдэд оролцох шигшээ багийнханд онгоц, галт тэрэгний тийз, ачаа тээврийн үнийн хөнгөлөлт үзүүлэхийг хорооны гишүүн, “МИАТ” компанийн захирал болон “УБТЗ” нийгэмлэгийн даргад зөвлөмж болголоо.

Шигшээ багийн тамирчдын тэмцээн, бэлтгэлд шаардагдах хэрэглэл материалыг хилээр оруулахад НӨАТ-аас чөлөөлөх зэрэг асуудлыг хэлэлцэн холбогдох хуулийн хүрээнд шийдвэрлүүлэхээр болов.

Манай улсын Үндэсний шигшээ багийн тамирчид “Токио-2020” олимп болон паралимпийн наадамд Бээжин, Лондонд үзүүлсэн амжилтаа бататгаж, зургаагаас доошгүй медаль, түүний дотор алтан медаль авах зорилт тавьж байна.

Баг тамирчид 10 гаруй төрөлд 35-50 эрх авахаар олон улсын тэмцээнд оролцон оноо цуглуулж байна Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Өнөөдөр төрийн далбааны өдөр

Монголчууд өнөөдөр Төрийн далбааны өдрийг 10 дахь жилдээ тэмдэглэх гэж байна.

Монгол төрийн бэлгэ тэмдэг болсон Төрийн далбаандаа хүндэтгэлтэй хандах, түүхт ёс, түүхэн уламжлалаа нандигнан өвлөх, үндэсний эв нэгдлийг бэхжүүлэх зорилгоор төрийн далбааны өдөртэй болох хуулийг нэр бүхий гишүүд 2008 онд санаачлан батлуулсан. Ингэснээр Төрийн далбааны өдрийг жил бүрийн долоодугаар сарын 10-нд, улсын баяр наадмын өмнөх өдөр тэмдэглэж байхаар хуульчилж, 2009 оноос эхлэн тэмдэглэдэг болсон билээ.

Энэ өдрийн хүрээнд цэргийн ёслолын жагсаал өнөөдөр 10:00 цагт Сүхбаатарын талбайд болно. Ёслолын жагсаалд Зэвсэгт хүчин, цагдаа, хилийн цэрэг, онцгой байдал, шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны цэргийн алба хаагчид оролцох юм байна.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Хүй долоо худагт хязаалан насны морьдын уралдаан эхэллээ

Тулгар төрийн 2227, Их Монгол улс байгуулагдсаны 812, Ардын хувьсгалын 97 жилийн ойн баяр наадмын хурдан морины уралдаан өнөөдөр Хүй долоо худагт хязаалан, шүдлэн насны морьдоор эхэлнэ.

Хязаалан насны морьдын уралдаан 08.00-11.00 цагийн хооронд болж, энэ жилийн улсын баяр наадмын хурдан хязаалангууд тодорно.

Мөн шүдлэн насны морьдын уралдаан 14.00-16.30 цагийн хооронд болно. Хязаалан 17 км, шүдлэн 14 км-т уралдана.

“Хүй долоо худаг”-т явган хүний зам тавьж, гэрэлтүүлгийн системийг шинэчилжээ. Мөн наадамчин олны аюулгүй байдлыг хангах, тэднийг болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор дотоодын цэргийн тавдугаар ангийн алба хаагчид морь барианы хамгаалалтын шугамыг уртасгаж, шонгуудад цацруулагчтай тэмдэг, тэмдэглэгээ наасныг баяр наадмын комиссоос мэдэгдсэн. Хурдан морины уралдааны замыг камержуулжээ.

Наадмаар хурдан морь дагадаг автомашинуудыг болиулах шийдвэрийг хурдан морины комисс гаргасан. Хэрэв зөвшөөрөлгүйгээр морь дагавал торгох зэрэг арга хэмжээ авна. Зайлшгүй шаардлагатай 12-13 автомашин дагах аж. Мөн хүй долоо худагт эмнэлгийн автомашиныг өртөө хэлбэрээр байршуулжээ.

Долоодугаар сарын 11-нд азарга, их нас, 12-нд соёолон, даага уралдаж, улсын их баяр наадмын хурдан хүлгүүд тодрох юм.

Categories
мэдээ нийгэм

Энэ жил зургаан эмнэлгийн гадна талбайг бүрэн тохижуулна

Эмнэлгүүдийн тохижилтын ажил ямар шатандаа явж байгаа талаар Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, Улаанбаатар хотын ерөнхий менежер Т.Гантөмөр нар газар дээр нь очиж танилцлаа.

Эмнэлэгт үйлчлүүлэхээр ирсэн иргэд, үйлчлүүлэгчийн ар гэрийнхэн хүссэн газраа машин байрлуулах, суух сандал зэрэг дутагдалтай. Мөн эмнэлгүүдийн орц гарцны хүрэлцээ муу байдгаас түгжрэл үүсэх, түргэн тусламжийн автомашин орох зогсоолгүй, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан зам байхгүй гэхчлэн асуудал их. Энэ байдлыг арилгах үүднээс эмнэлгүүдийн гаднах талбайг засах, тохижуулах ажил хийж байгаа юм.

Энэ жил ЭХЭМҮТ, Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэг, ХӨСҮТ, Өргөө, Хүрээ амаржих газар зэрэг нийт зургаан эмнэлгийн гадна талбайг иж бүрэн тохижуулж байгаа бөгөөд зарим нэг эмнэлгийн тохижилтын ажил энэ сард бүрэн дуусах юм. Тухайлбал Монгол Улсдаа эх, хүүхдэд төрөлжсөн эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлдэг ЭХЭМҮТ-ийн гадна талбайд 1,3 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын ажил хийж байна.
Энэхүү ажлын хүрээнд нийт 15.900 м.кв талбайд тохижилтын ажил явагдаж байгаа бөгөөд 5900м.кв талбайг шинээр тохижуулан, 2500 м.кв ногоон байгууламжийг байгуулж, 2260 м.кв явган хүний зам, 108 автомашины зогсоол, нисдэг тэрэгний зогсоолыг байгуулж байна.
2017 онд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас П.Н.Шастины нэрэмжит Улсын Гуравдугаар эмнэлэг, ГССҮТ, ХСҮТ, Сонгинохайрхан дүүргийн эрүүл мэндийн нэгдлийн гадна тохижилтын ажлыг хийж, зам талбайг нэмэгдүүлж усан оргилуур, ногоон байгууламж, гэрэлтүүлэг зэргийг цогцоор нь хийж гүйцэтгэсэн юм.

Categories
мэдээ улс-төр

Хуулийн төслүүдийг өргөн барив

Монгол Улсын Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэсэн “Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай”, “Монгол Улсын Засгийн газар, Европын сэргээн босголт, хөгжлийн банк хоорондын “Улаанбаатар хотын хатуу хог хаягдлыг боловсруулах байгууламжийг шинэчлэх төсөл”-ийн зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай”, “Ялтан шилжүүлэх тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын засаг захиргааны онцгой бүс Макао хоорондын хэлэлцээрийг соёрхон батлах тухай” хуулиудын төслийг Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Н.Энхболд, Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар нар Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболдод өргөн барилаа.

“Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” хуулийн төслөөр эрүүл мэндийн ажилтны нийгмийн баталгаатай холбогдох харилцаанд Зэвсэгт хүчний анги, байгууллагын болон хилийн отрядын эмнэлгийн анхан шатны тусламж үйлчилгээ үзүүлэгч тусгай эмнэлэгт ажилладаг энгийн эмч, ажилтан, алба хаагч нарын нэг удаагийн мөнгөн тэтгэмж, төрөөс мэргэжил дээшлүүлэх боломжийг хангахтай холбогдсон эрх зүйн зохицуулалтууд туссан байна.

Тухайлбал, Эрүүл мэндийн тухай хуулийн 29.2 дахь хэсэгт “…анхан шатны тусламж үйлчилгээ үзүүлэгч тусгай эмнэлэгт 10 ба түүнээс дээш жил ажилласан эмнэлгийн мэргэжилтэн, эрүүл мэндийн бусад ажилтанд тэтгэвэрт гарахад нь нэг удаагийн мөнгөн тэтгэмж олгох”, мөн зүйлийн 29.5 дахь хэсэгт “…анхан шатны тусламж үйлчилгээ үзүүлэгч тусгай эмнэлэгт тасралтгүй ажиллаж байгаа эмнэлгийн мэргэжилтэнд 3 жил тутамд нэг удаа 6 сарын…”, мөн зүйлийн 29.8 дахь хэсэгт “…анхан шатны тусламж үйлчилгээ үзүүлэгч тусгай эмнэлэгт 5 ба түүнээс дээш жил ажиллаж байгаа эмнэлгийн мэргэжилтнийг мэргэжил дээшлүүлэх сургалтад хамруулах”-тай холбогдсон харилцаануудыг тусгажээ.

“Улаанбаатар хотын хатуу хог хаягдлыг боловсруулах байгууламжийг шинэчлэх төсөл”-ийн хүрээнд Европын холбооны стандарт шаардлагыг хангах, хатуу хог хаягдлыг булшлах цэг болон барилгын хог хаягдлыг дахин боловсруулах байгууламжийг барихаар төлөвлөж байгаа юм байна. Мөн хатуу хог хаягдлын салбарт нэгдсэн тариф нэвтрүүлэх, барилга болон барилга нураалтын хог хаягдлын менежментийн зохицуулалтыг бий болгох ажлууд хийгдэх ажээ.

ЕСБХБ-наас төслийг хэрэгжүүлэхэд 4.5 сая еврогийн буцалтгүй тусламж, 9.7 сая ам.долларын зээлийн хөрөнгийг Монгол Улсын Засгийн газарт олгоно. Мөн төсөл боловсруулах, хэрэгжүүлэхэд ойролцоогоор 1.5 сая еврогийн техник туслалцааны санхүүжилтийг олгохоор төлөвлөж байгаа юм.

9.7 сая ам.долларын зээлийн хугацаа нь 15 жил, зээлийн үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа нь 3 жил байх бөгөөд жилийн хүү LIBOR+1% байх ажээ.

Энэ нь нэн хөнгөлөлттэй зээлийн ангилалд хамаарч байгаа юм.

Манай Улс БНХАУ-тай “БНМАУ, БНХАУ-ын хооронд иргэний болон эрүүгийн хэргийн талаар эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх тухай гэрээ”, “Гэмт этгээдийг шилжүүлэн өгөх тухай Монгол Улс БНХАУ-ын хоорондын гэрээ”, “Ялтан шилжүүлэх тухай Монгол Улс болон БНХАУ-ын хоорондын гэрээ” байгуулжээ. Гэвч эдгээр гэрээ нь засаг захиргааны онцгой бүс болох Хонконг, Макаод үйлчилдэггүй байна. Тиймээс монгол иргэдийн зорчих хөдөлгөөн нэмэгдэж, гэмт хэрэгт холбогдох болсон Хонконг, Макао зэрэг засаг захиргааны онцгой бүсүүдтэй тусгайлсан гэрээ хэлэлцээр байгуулахаар Монгол Улсын Засгийн газраас шийдвэрлэж, хэлэлцээрийн төслийг 2017 оны тавдугаар сарын 11-ний өдөр Макаод үзэглэн, 2017 оны арванхоёрдугаар сарын 15-ны өдөр гарын үсэг зурсан байна.

Уг хэлэлцээрийг Талууд соёрхон баталж, батламж жуух бичгээ солилцсоноор хүчин төгөлдөр болох юм. Энэхүү хэлэлцээр хүчин төгөлдөр болсноор эрүүгийн хэргийн талаарх хоёр улсын хамтын ажиллагаа бэхжиж, ялтан шилжүүлэх ажиллагааг хурдан шуурхай хэрэгжүүлэх, Макаод ял эдэлж буй Монгол Улсын иргэд эх орондоо шилжин ирж ял эдлэх эрх зүйн орчин бүрдэх юм.

2018 оны тавдугаар сарын байдлаар Монгол Улсын 12 иргэн Макаод ял эдэлж байгаа бөгөөд тэдгээр иргэд эх орондоо шилжин ирж үлдсэн ялаа эдлэх хүсэлтийг байнга ирүүлдэг байна.

Categories
мэдээ нийгэм

Хурдан морины уралдааны хуваарь

Үндэсний их баяр наадмын Хурдан морины салбар хорооноос өнөөдөр мэдээлэл хийлээ.

Хурдан морины салбар хорооны орлогч дарга хурандаа Ж.Болдбаатар “Монгол Улсын Үндэсний их баяр наадмын тухай хуулийн дагуу салбар хороо байгуулагдаж ажилладаг.

Манай хороо 30 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байна. Хурдан морины салбар хороо Хүй долоон худагт долоодугаар сарын 9-ний өдрөөс эхлэн ажиллана. Энэ хугацаанд 2,500-3,000 төрийн албан хаагч хурдан морь уралдуулах үйл ажиллагааг зохион байгуулдаг. Энэ жил Монгол телевиз, ETV, TV9 телевиз хурдан морины уралдааныг шууд дамжуулна“гэв.

Хурдан морины уралдааны хуваарь:

  • Долоодугаар сарын 10-нд Хязаалан /17 км/, Шүдлэн /14 км/
  • Долоодугаар сарын 11-нд Азарга /23 км/, Их нас /25 км/
  • Долоодугаар сарын 12-ны өдөр соёолон /23 км/, даага /12 км/
  • Долоодугаар сарын 13-нд шинэ монгол адуу /эрлийз/ буюу гурван насны морьдын уралдаан болно.

Хүй 7 худагт зохион байгуулах арга хэмжээ:

  • Долоодугаар сарын 10-нд Холч морьдын уралдааныг зохион байгуулна.
  • Долоодугаар сарын 10-12-ны өдөр Морийг гарааны зурхай руу явсан үед “Морьтон Монгол” үзүүлбэр үзүүлнэ.
  • Долоодугаар сарын 12-нд 08:30-09:30 цагт Шүхрийн буулт хийнэ.
  • Долоодугаар сарын 13-нд Жороо морьдын уралдаан болно.
БҮХ УРАЛДААНЧ ХҮҮХДИЙГ ХУРУУНЫ ХЭЭГЭЭР БҮРТГЭНЭ

Гэр бүл, хүүхэд, залуучуудын газрын Хууль эрх зүй, хамтын ажиллагааны газрын дарга А.Энхбаатар “Өнгөрсөн жил уралдаанч хүүхдүүдийг хурууны хээгээр бүртгэж туршсан. Энэ жил Үндэсний их баяр наадам болон 21 аймгийн хэмжээнд энэ бүртгэлийн системийг нэвтрүүлнэ.

Хүүхдийн бичиг баримтаар бүртгүүлдэг, насанд хүрээгүй хүүхэд уралдуулдаг байдлыг таслан зогсоох юм. Түүнчлэн, хэн нэгэн этгээд хүүхдийн эрх зөрчсөн тохиолдолд хариуцлага хүлээх этгээдийг тодорхой болгоно.

Тиймээс энэ жилийн Үндэсний их баяр наадмаар хэд хэдэн зарчмыг мөрдүүлнэ.

  1. Бүх уралдаанч хүүхдийг хурууны хээгээр бүртгэж, бүгдэд нь цахим карт олгоно
  2. Бүх аймгийн хэмжээнд уралдаанч хүүхдүүдийн эцэг эхийн зөвшөөрлийг заавал бичгээр шаардана
  3. Уралдаанч хүүхдийн даатгалын хураамжийг 100,000, нөхөн олговрын хэмжээг 20 сая төгрөг байхаар тогтсон. Даваа гарагаас эхлэн даатгалын компаниудын нэр тодорхой болно” гэв.