Categories
мэдээ нийгэм

350 аж ахуйн нэгжид хуушуурны зөвшөөрөл олгоно

Тулгар төр байгуулагдсаны 2227, Их Монгол улс байгуулагдсаны 812 жил, Ардын хувьсгалын 97 жилийн ойн Үндэсний их баяр наадмын үеэр Төв цэнгэлдэх хүрээлэн болон Хүй долоон худагт наадамчин олонд эрүүл ахуй, хүнсний аюулгүй байдал, стандартын шаардлага хангасан чанартай, соёлтой үйлчилгээ үзүүлэх ажлыг зохион байгуулах, хяналт тавих, холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах зорилгоор Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн А/54 дүгээр тушаалаар “Үндэсний их баяр наадмын үеэр худалдаа, үйлчилгээ зохион байгуулах, хяналт тавих тухай” удирдамжийг баталсан.

Удирдамжийн дагуу УБЗАА-наас холбогдох мэргэжлийн байгууллагууд, тухайлбал: НМХГ, НЦГ, НОБГ, дүүргүүдийн ЗДТГ, “Монгол наадам цогцолбор” Орон нутгийн өмчит төсөвт үйлдвэрийн газартай хамтран бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна.

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас өнөөдөр Үндэсний их баяр наадмын үеэр Төв цэнгэлдэх болон Хүй 7 худагт худалдаа, нийтийн хоолны чиглэлээр үйлчилгээг хэрхэн явуулах талаар мэдээлэл өглөө.

Үндэсний их баяр наадмын үеэр Хүй долоон худагт хоол үйлдвэрлэл, үйлчилгээ /хуушуур/-ний 160 аж ахуйн нэгж, худалдааны 50 цэг, Төв цэнгэлдэх хүрээлэнд хоол үйлдвэрлэл, үйлчилгээ /хуушуур/-ний 350 аж ахуйн нэгж, худалдаа, үйлчилгээний 50 цэгт зөвшөөрөл олгохоор тогтжээ.

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дарга Л.Эрдэнэчулуун “Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас 400 гаруй улсын байцаагч, хоёр явуулын лаборатори ажиллана. Энэ лабораториор айраг болон махнаас газар дээр нь дээж авч хяналт шалгалтыг хийх гэж байна. Хүй 7 худаг, Төв цэнгэлдэхээс гадна Д.Сүхбаатарын талбай, Үндэсний цэцэрлэгт хүрээлэн, хүүхдийн парк гээд нийт 5 цэгт улсын байцаагч нар ажиллана. Сонгон шалгаруулалтаар эрх авсан 610 ААН-д баяр наадмын өдрүүдэд ямар чиглэлээр үйл ажиллагаа явуулах талаар зөвлөмж хүргүүлж байгаа. Хууль бус үйлчилгээ явуулах юм бол бараа бүтээгдэхүүнийг хураан авч, Зөрчлийн тухай хуулиар торгоно” хэмээн ярилаа.

Төв цэнгэлдэх хүрээлэнд: Хан-Уул, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй, Баянгол дүүргийн Засаг даргын Тамгын газар, Хүй долоон худагт Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газар нь аж ахуйн нэгж, иргэдийн хүсэлтийг зургаадугаар сарын 13-27-ны өдрүүдэд хүлээн авч, сонгон шалгаруулалт хийхэд бэлэн болсон байна.

Хоол үйлдвэрлэл үйлчилгээ /хуушуурын үйлчилгээ/-нд онцгой шаардлага тавьж байгаа. Хоол үйлдвэрлэл үйлчилгээний чиглэлээр тогтвортой үйл ажиллагаа явуулдаг, стандартын шаардлага хангасан гал тогоо, тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл, мэргэжлийн ажиллагсадтай зөвхөн аж ахуйн нэгжүүдийн хүсэлтийг хүлээн авсан.

Сонгон шалгаруулалтыг дүүрэгт Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтсийн даргаар ахлуулсан мэргэжлийн байгууллагууд явуулж, шалгарсан аж ахуйн нэгжүүдийн нэрсийн жагсаалтыг ирэх сарын 2-ны өдөр зарлах юм байна гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Categories
мэдээ нийгэм

Иргэдэд зуслангийн газар өмчлөх талаар зөвлөгөө өгчээ

Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо, Сэлхийн зусланд газар эзэмшигч иргэдийн оролцоотой газар зохион байгуулалт хийж орц, гарц гаргах, зөрчил арилгах замаар эзэмшиж буй газрыг нь өмчлүүлэх зорилгоор өдөрлөг зохион байгуулжээ. Сэлх зуслангийн “Гүнжийн булаг” рашааны талбайд болсон өдөрлөгт газар эзэмшигч 150 гаруй иргэн оролцсон байна.

Энэ үеэр иргэдэд газар эзэмших, өмчлөх эрхтэй холбоотой бүх төрлийн зөвлөгөө мэдээлэл өгч, санал хүсэлтийг хүлээн авчээ. Түүнчлэн тус аманд энэ долоо хоногийн турш буюу зургадугаар 26-29-ний өдрүүдийн хооронд нийслэлийн Газрын албаны мэргэжилтнүүд хээрийн болон суурин судалгаа хийж, иргэдэд газар өмчлөхөд нь дэмжлэг үзүүлэх ажээ.

Categories
мэдээ нийгэм

Гол мөрний усны түвшин олон жилийн дунджаас бага байна


Гол мөрний хур борооны үерийн оргил үе гол төлөв 7 дугаар сард ажиглагддаг. Энэ жилийн хувьд агаарын температур зарим нутгаар олон жилийн дунджаас дулаан, зарим хугацаанд агаар хэт халснаас шалтгаалан ихэнх нутгаар гол мөрний усны түвшин олон жилийн дунджаас бага байх төлөвтэй байна. Тухайлбал Хөвсгөлийн уулсаас ихтэй Дэлгэрмөрөн, Эг, Бэлтэс, Бүгсий болон Орхон голын дагууд, мөн Хангай нурууны араас эх авсан Идэр, Чулуут, Суман голууд, Сэлэнгэ мөрний адгаар, Хэнтэй нуруунаас усжих Хэрлэн, Туул, Тэрэлж, Хараа, Ерөө, Онон голуудын усны түвшин олон жилийн дунджаас 10-40 см бага байх ба Алтай нуруунаас усжих Ховд, Буянт, Турган, Сагсай зэрэг бусад томоохон гол мөрний хувьд олон жилийн дунджийн орчим байх төлөвтэй байна.

Гэхдээ тухайн үед орох хур тунадасны эрчимшил, хэмжээнээс шалтгаалан огцом нэмэгдэж, богино хугацаанд үерлэх магадлалтай. Түр зуурын аадар борооны улмаас хуурай сайр, гуу жалгаар уруйн үер буух нөхцөл бүрдэнэ. Иймд хуурай сайр, гуу жалга болон гол мөрөн даган нутаглаж буй малчид, хөдөлмөрчдийг үер усны аюулаас болгоомжлохыг анхааруулж байна.

Зарим томоохон гол мөрний 7 дугаар сард ажиглагдах усны түвшин, урсацын хэмжээг олон жилийн дундаж утгатай харьцуулан хүснэгтэд үзүүлэв.

7 дугаар сарын олон жилийн

7 дугаар сард ажиглагдах

Д/д

Гол – харуулын нэр

дундаж

өнгөрөлт,м3/с

дундаж

түвшин,см

өнгөрөлт,м3/с

хамгийн их

хамгийн бага

түвшин, см

өнгөрөлт,м3/с

1

Сэлэнгэ мөрөн – Хялгант баг

276

538

1294

286

220

233

2

Сэлэнгэ мөрөн – Зүүнбүрэн сум

252

422

1252

178

215

220

3

Эг гол – Эрдэнэбулган сум

232

40.8

132

7.71

200

16.0

4

Дэлгэрмөрөн – Мөрөн сум

197

82.9

258

19.3

160

30.0

5

Бэлтэс гол – Баянзүрх сум

358

7.29

29.5

0.81

315

2.30

6

Идэр гол – Зүрх баг

169

44.0

387

18.0

135

24.4

7

Орхон гол – Орхон сум

210

118

719

16.3

135

28.3

8

Орхон гол – Сүхбаатар сум

261

240

626

81.9

240

239

9

Туул гол – Улаанбаатар хот

159

57.9

340

8.00

120

12.2

10

Тэрэлж гол – Тэрэлж сум

161

23.8

65.4

2.84

125

5.30

11

Ерөө гол – Ерөө сум

320

125

413

27.8

260

34.0

12

Хануй гол Эрдэнэмандал сум

278

18.2

60.4

2.20

230

2.50

13

Онон гол – Биндэр сум

178

75.8

202

19.8

130

25.0

14

Хэрлэн гол – Өндөрхаан сум

202

54.0

246

9.40

160

17.4

15

Халх гол – Сүмбэр сум

216

73.0

231

23.6

190

55.0

16

Богд гол – Улиастай сум

189

153

70.9

3.24

130

9.80

17

Түй гол – Баянхонгор сум

151

18.7

28.0

0.86

125

8.02

18

Завхан гол – Гуулин сум

176

27.5

57.3

3.28

145

13.7

19

Ховд гол – Мянгад сум

193

156

622

131

220

200

20

Булган гол – Булган сум

214

17.1

33.7

2.64

200

14.0

Эх сурвалж: Цаг уур, орчны шинжилгээний газар

Categories
мэдээ нийгэм

Амралтын өдрүүдэд хаагдах замууд

Энэ амралтын өдрүүдэд нийслэл хотын хэмжээнд инженерийн шугам сүлжээ шинээр татах, засварлах, өргөтгөн шинэчлэх зорилгоор авто зам, замын байгууламж сэтлэх, сүвлэх, орц гаргахтай холбоотойгоор дараах автозамуудыг түр хугацаагаар хаах гэж байна.

Иймд иргэд замын ачааллыг бодолцон ажлаа зохицуулах, хөдөлгөөнд хүлээцтэй, хүндэтгэлтэй оролцохыг зөвлөж байна.

Амралтын өдрүүдэд дараах замууд хаагдана

Categories
мэдээ нийгэм

ЕБС-ийн багш нарт зориулсан статистикийн анхны гарын авлага гарчээ

БСШУЯ-ны харьяа Боловсролын хүрээлэн, Үндэсний статистикийн хороо хамтран ЕБС-ийн багш нарт зориулсан “Статистикийн арга зүйн гарын авлага” ном гаргажээ. БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа, ҮСХ-ны дарга А.Ариунзаяа нар ЕБС-ийн 1-11-р ангийн математикийн сургалтын цөм хөтөлбөрийн статистикийн хичээлийн агуулгыг сайжруулж, сурагчдын математик, статистикийн мэдлэг, чадварыг хөгжүүлэх зорилгоор 2017 оны 11 дүгээр сарын 3-нд хамтарсан тушаалд гарын үсэг зурсан бөгөөд энэ хүрээнд уг ЕБС-ийн багш нарт зориулсан анхны гарын авлага гарч байгаа нь энэ юм. Дэлхийн банкны “Статистикийн байгууллагын чадавхийг бэхжүүлэх төсөл”-ийн санхүүжилтээр бэлтгэн гаргасан номын нээлт өнөөдөр БСШУСЯ-ны ёслол хүндэтгэлийн танхимд болж, БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа, Үндэсний статистикийн хорооны дарга А.Ариунзаяа, АНУ-ын Алабама Их сургуулийн доктор, профессор Жеймс Кохран, Боловсролын хүрээлэнгийн захирал, доктор М.Итгэл нар оролцож номын агуулга, ач холбогдлын талаар байр сууриа илэрхийлсэн байна.

Энэхүү гарын авлага ном нь гурван бүлэгтэй бөгөөд 1-11-р ангийн хичээл дээр тулгуурласан ажээ. Гарын авлага сурагч тухайн суралцахуйн зорилтод хүрэхийн тулд ажиллах жишээ даалгавар, багш нь сурагчдыг хэрхэн чиглүүлэх заавар, сургалтад хэрэглэх сургалтын материал, бие дааж бодох бодлого, явцын үнэлгээ, нэмэлт бодлого гэсэн бүтэц агуулгатай. Мөн анги бүрээр нь ангилсан дэд бүлгийн ард нэмэлт даалгавруудтай юм байна. Номын агуулгын бүтцийг дүрсжүүлэн багшид хэрэглэхэд хялбар байдлаар шийдэж, бодлого болон түүний бодолтыг илүү бодит тоо жишээг түлхүү ашиглажээ. Манай улсын хэмжээнд ерөнхий боловсролын 798 сургууль байдаг бөгөөд энэхүү номыг 8000 хувь хэвлүүлж сургуулиудад үнэгүй тараах юм байна.

ЕБС-ийн багш нарт зориулсан статистикийн анхны гарын авлага гарчээ

ЕБС-ийн багш нарт зориулсан статистикийн анхны гарын авлага гарчээ

Categories
мэдээ нийгэм

Хүүхдийг эрсдэлээс сэргийлье

Өнгөрсөн өдрүүдэд эцэг эх, асран хамгаалагч, томчууд бидний хайхрамжгүй, буруутай үйл ажиллагааны улмаас хүүхэд усанд живэх, тогонд цохиулах, түлэгдэх, унаж бэртэх зэрэг эрсдэлд өртөж, 6 хүүхэд эндлээ.

Иймдбайгууллага, аж ахуйн нэгж, иргэнбүр нийгмийн хариуцлагаа ухамсарлан хараа хяналт, анхаарал халамжаа эрс сайжруулан болзошгүй эрсдэлээс хүүхдүүдээ хамгаалан эрүүл, аюулгүй орчин бүрдүүлэхийг Та бүхэнд уриалж байна. Үүнд:

  • Хүүхдийг хараа хяналтгүйгээр гэр, орон байр, тоглоомын талбай, хээр гадаа орхихгүй байх;
  • Гэр, орон байр, орчин тойрноо шалгаж, хүүхэд тогонд цохиулах, түлэгдэх, иртэй мэсэнд өртөх, унаж бэртэхээс сэргийлэх арга хэмжээ авах;
  • Байгууллага, аж ахуйн нэгж орчин тойрондоо үзлэг хийж, хүүхдэд ээлтэй, аюулгүй орчин бүрдүүлэх;
  • Хүүхдийг гол, мөрний усанд тоглуулахгүй байх, үер, усны аюулаас сэргийлэх;
  • Хүүхдийг машинд зориулалтын суудалд суулгаж, хамгаалалтын бүс хэрэглүүлж хэвших;
  • Хурдан морь унаач хүүхдийн аюулгүй байдлыг хангаж, хамгаалалтын хувцас хэрэглэлийг бүрэн өмсгөж хэвшүүлэх;
  • Тоглоомын талбайд үзлэг хийж, аюулгүй нөхцлийг бүрдүүлэх;
  • Ухсан нүх, шуудуу, траншей болон замын эвдрэлийг таглаж битүүлэх;
  • Хүүхэд эрсдэлд өртөж болзошгүйаливаа зүйлийг илрүүлж, сэрэмжлүүлэх;
  • Иргэн бүр нийгмийн хариуцлагаа ухамсарлаж, хүүхдэд ээлтэй орчин бүрдүүлэхийн төлөө бурууд нүд хурц байж, сонор сэрэмжээ дээшлүүлэх.
ХҮҮХЭД-АЮУЛГҮЙ ОРЧИН
Categories
мэдээ нийгэм

“Вита” цэвэр ус нянгийн бохирдол ихтэй гарчээ

Мэргэжлийн хяналтын байгууллагаас нэгдсэн төлөвлөгөөний дагуу НМХГ-аас 2018 онд хяналт, шалгалт хийхээр олон нийтэд албан ёсоор зарлагдсан савласан цэвэр ус, рашаан, ундаа, жүүсний 38 үйлдвэрүүдэд хяналт, шалгалт хийжээ.

Шалгалтад хамрагдсан 38 үйлдвэр нь эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын хуудасны үнэлгээгээр 18(47.3%) нь “дунд эрсдэлтэй”, 20(52.6%) нь “бага эрсдэлтэй”, хүнсний чанар, стандартын хяналтын хуудсаар 1(2.6%) нь “их эрсдэлтэй”, 20(52.6%)нь “дунд эрсдэлтэй”, 17(44.7%) нь бага эрсдэлтэй, хөдөлмөрийн аюулгүй байдлыг шалгах хяналтын хуудсаар 11 аж ахуйн нэгжийг шалгахад 7 аж ахуйн нэгж бага эрсдэлтэй, 4 аж ахуйн нэгж дунд эрсдэлтэй үнэлэгдсэн байна.

Шалгалтаар нийт 311 зөрчил илрүүлэн, 136 буюу 43.7 хувийг газар дээр нь арилгуулж, Зөрчлийн тухай хуулийн холбогдох заалтыг үндэслэн 16 аж ахуйн нэгж, иргэнд 15 сая 600 мянган төгрөгийн торгуулийг ногдуулж, бүрэн барагдуулан, Зөрчлийн үр дагаврыг арилгуулахаар эрх бүхий албан тушаалтаны албан даалгавар 16, Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.8 дахь заалтын үндэслэн “Хууль, тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах тухай” улсын /ахлах/ байцаагчийн 127 заалт бүхий 19 албан шаардлагыг хугацаатай хүргүүлж, илэрсэн зөрчлийг арилгуулах арга хэмжээ авчээ.

“Xаан жимс”, “Эс Би Ти” ХХК, “Эм Жи Эл Акуа” ХХК нь 2016-2017 онд шинээр үйлдвэрлэлийн барилга барьж байгуулсан боловч байнгын ашиглалтад хүлээн авах улсын комиссд хүлээлгэж өгөөгүй, гэрчилгээ олгогдоогүй барилгад үйлдвэрлэл явуулж байгаа, “Хаан жимс”, “Эс Би Ти” ХХК-ийн үйлдвэрийн ашиглаж байгаа гүний худаг нь паспортгүй, зохих зөвшөөрөл, гэрээгүй, шугамд тоолуур суурилуулаагүй, “Витсамо Фрут” жүүс ХХК, “Блү Голд” ХХК, “Эм Жи Эл Акуа” ХХК-ийн үйлдвэрүүд нь гүний худагт эрүүл ахуйн бүсийг нарийвчлан тогтоогоогүй, эрүүл ахуйн хориглолтын болон хязгаарлалтын бүсийн дэглэм зөрчиж бохирдуулах эх үүсвэр байршуулсан байгаа зөрчлийг илрүүлэн арилгуулах арга хэмжээ авчээ.

Мөн нийт үйлдвэрүүдийн дотоод хяналтын лабораторийн багаж, төхөөрөмж, урвалж бодис хүрэлцээгүй, мэргэжлийн лабораторийн чиглэлийн боловсон хүчин дутагдалтай байна.

Савласан цэвэр ус, ундаа, жүүсний 87 нэрийн дээжинд хийсэн итгэмжлэгдсэн лабораторийн шинжилгээгээр 6(6.8%) нь эерэг үзүүлэлттэй гарсан, үүнээс Баянгол дүүргийн “Батдайз” ХХК-ийн “Талст”, Оюуны холбоо ХХК-ийн “Хануй”, “Витафит Инвест” ХХК-ийн “Вита” нэрийн савласан цэвэр усанд нянгийн ерөнхий тоо стандартаас 10-20 дахин өндөр байна.

Categories
мэдээ нийгэм

Унаач хүүхдээс эцэг, эхийн зөвшөөрлийг заавал шаардана

Тулгар төрийн 2227 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 812, Ардын хувьсгалын 97 жилийн ой, үндэсний их баяр наадам болоход 10 гаруй хоногийн хугацаа үлдлээ. Энэ жилийн хурдан морины уралдаанаар морьдын сэрвээний өндрийг хэрхэн тогтоож, эрлийз монголоор ялгах, морьдыг уралдуулах зай, километрийн талаар хурдан морины салбар хорооноос өнөөдөр /2018.06.29/ мэдээлэл хийлээ.

Шүдэлгээ, сэрвээний хэмжилтийг гурван телевиз шууд дамжуулна

Өнгөрөгч оны Үндэсний их баяр наадмын хурдан морины салбар хорооноос хязаалангийн уралдааны түрүү болон айргийн тавд хурдалсан хүлгүүдийг эрлийз гэж үзэн хассан. Энэмэтчилэн үндэсний их баяр наадмаар хурдан морины уралдааныг зохион байгуулахдаа монгол, эрлийз морьдыг ялгаж уралдуулах арга хэмжээ авдаг хэдий ч хяналт хангалттай бус байгааг уяачид шүүмжилдэг. Иймд өнөө жил Мал эмнэлгийн ерөнхий газрыг байгуулж, морьдын сэрвээний өндрийг хэмжих, үүлдэрлэг байдлыг тогтоох ажлын хэсгийг шинээр томилжээ.

Мал эмнэлгийн ерөнхий газраас мэргэжлийн баг гарч ажиллах юм байна. Морьдын эрлийз, монголыг сэрвээний өндрийг үндэслэн ялгана. Ингэхдээ азарга, соёолон 140, их нас 141, соёолон 137, шүдлэн 132, даага 127 см-ээр тогтоожээ. Тухайн сэрвээний өндөртөө хүрч байгаа боловч галбир бие цогц, биеийн үндсэн хэмжээ, толгой, хоншоор, хүзүү, хүзүүний суулт, дэл сүүлний уртаар эрлийз гэдгийг тогтоосон морьдыг уралдуулахгүй юм байна. Энэ талаар уралдааны өмнө уяач нарт анхааруулах хуудас тараах аж.

Мөн түүнчлэн Засгийн газрын 2015 оны тогтоолын дагуу морьдыг ялгах бөгөөд үүлдэрлэг байдлыг тогтоох үйл ажиллагааг МҮОНТ, ETV, TV9 гэсэн гурван телевиз шууд дамжуулах юм байна.

Хурдан морьдыг долдугаар сарын 9-нд бүртгэж эхэлнэ

Хурдан морьдыг долоодугаар сарын 9-нд бүртгэж эхэлнэ. Морины уралдааныг хэвлэл мэдээллийн 4, цагдаа, мал эмнэлэг, хүн эмнэлэг, чиглүүлэгч гэсэн найман машин дагах юм байна.

7 сарын 10-нд: Хязаалан, шүдлэн насны морьдын уралдаан

7 сарын 11-нд: Азарга, их нас

7 сарын 12-нд Соёолон, даага

7 сарын 13-нд Шинэ монгол адуу /эрлийз/-ны уралдаан болно. Азарга 23 км-ын зайд, их нас 25 км, соёолон 23 км, хязаалан 17 км, шүдлэн 14 км, даага 12 км зайд тус тус уралдана.

Наадамчин олныг чилээхгүйн тулд морьд гарааны зурхай явсан үед “Морьтон монгол” үзүүлбэр тоглолтыг зохион байгуулна. Мөн долоодугаар сарын 10-нд хос морьтон шалгаруулах, 12-нд шүхрийн буулт хийх, долоодугаар 13-нд жороо морь уралдуулахаар төлөвлөөд байгааг Хурдан морины салбар хорооны орлогч дарга Ж.Болдбаатар хэллээ.

Унаач хүүхдээс эцэг, эхийн зөвшөөрлийг заавал шаардана

Улсын баяр наадмаар давхардаагүй тоогоор 5000-6000 хүүхэд морь унаж уралдадг байна. Энэ жилийн Үндэсний их баяр наадам болон 21 аймгийн баяр наадмаар уралдаанч хүүхдийн хурууны хээн цахим бүртгэлийг хэрэгжүүлэх юм байна. Ийнхүү бүртгэлжүүлж цахим карт олгох бөгөөд унаач хүүхэд тухайн картаар өөрийгөө нотолж, уралдаанд оролцох боломж бүрдэх аж. Мөн унаач хүүхдээс эцэг эхийн зөвшөөрлийг зайлшгүй бичгээр шаардах юм байна. Эцэг, эх асран хамгаалагчын зөвшөөрөлгүй хүүхдийг уралдаанд оролцуулахгүй болохыг Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газрын Хууль эрх зүй, хамтын ажиллагааны газрын дарга А.Энхбаатар хэллээ. Мөн унаач хүүхэд зайлшгүй даатгалтай байх ёстой. Нийтдээ 11 компани унаач хүүхдийн даатгалын үйл ажиллагааг явуулж байна. Түүнчлэн энэ онд морь унаач хүүхдийн хувцасны стандартыг баталсан. Эл стандартыг мөрдөж ажиллах бөгөөд 7-оос дээш насны хүүхдийг уралдаанд оролцуулах аж.

Засгийн газрын 2005 оны тогтоолоор баталсан хурдан морь уралдуулах дүрмэнд айргийн тавд хурдалсан морьдын шагналын мөнгөний 30 хүртэлх хувь, бай шагналын 20 хувийг унаач хүүхдэд олгоно гэж заасан байдаг.

Categories
мэдээ нийгэм

Унаач хүүхдүүдийг хурууны хээгээр бүртгэж, цахимжуулна

Тулгар төрийн 2227, Их Монгол Улсын 812, Ардын хувьсгалын 97 жилийн ойн баяр наадам болоход хэдхэн хоног үлдээд байна. Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны Хурдан морины салбар хорооноос мэдээлэл хийв. Салбар хорооноос долоодугаар сарын 9-ний өдөр хурдан морьдыг бүртгэх юм байна. Долоодугаар сарын 10-ны өдөр Хязаалан нас 17 км-т, Шүдлэн нас 14 км-т, 11-ний өдөр Азарга 23 км-т, Их нас 25 км-т, 12-ны өдөр Соёолон нас 23 км-т, Даага 12 км-т уралдуулах юм байна. Мөн Шинэ Монгол морь, жороо морьдын уралдааныг долоодугаар сарын 13-ын өдөр зохион байгуулахаар тогтжээ.

Хурдан морины салбар хорооны орлогч дарга Ж.Болдбаатар “Үндэсний их баяр наадмын тухай хуульд мэргэжлийн байгууллагын саналыг үндэслэн Монгол Улсын Засгийн газрын тогтоолыг үндэслэн хурдан морь уралдуулах дүрмийг батална гэж заасан байдаг. Морь уралдуулах дүрэм нь 2005 онд Засгийн газрын тогтоолоор батлагдсан байдаг. Хурдан морийг 7-оос дээш насны хүүхдээр унуулна. Бай шагналын 20 хувийг унаач хүүхдэд олгоно гэсний дагуу зохион байгуулж байна. Морьд цурхайруу гарсан үед Шүхрийн буулт, Морьтон Монгол зэрэг үзүүлбэрүүд болно. Хурдан морь уралдааны зохион байгуулалтад 2500-3000 төрийн албан хаагчид ажиллана” хэмээлээ.

ЗГ-ын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын Хууль эрх зүй, хамтын ажиллагааны газрын дарга А.Энхбаатар “Энэ жил 21 аймаг, Улаанбаатар хотод зохион байгуулагдах наадмуудад уралдах унаач хүүхдүүдийг хурууны хээний цахим бүртгэлээр бүртгэнэ. Өөр хүүхдийн бичиг баримтаар бүртгүүлж, насанд хүрээгүй хүүхэд уралддаг байдлыг таслан зогсоох зорилготой. Мөн хүүхдийн эрх зөрчсөн этгээдэд хариуцлага хүлээлгэнэ. Мөн эцэг, эх, хууль ёсны асран хамгаалагчийн морь унаж уралдахыг зөвшөөрсөн зөвшөөрлийг бичгээр авах болно.

Уралдаж буй хүүхэд амь насаа алдсан тохиолдолд нөхөн олговорын дээд хэмжээ таван сая төгрөг байгаа. Хүүхдийн амь нас таван сая төгрөг байж болохгүй. Уралдаанч хүүхдийн гэнтийн ослын даатгалыг бүртгэлжүүлж, зөвшөөрөл авсан 11 компани байна. Өнөөдрийн байдлаар уралдаанд оролцож буй хүүхдүүдийн даатгалын хураамжийг нэмэгдүүлснээр нөхөн олговорыг нэмэгдүүлэх боломжтойгоо илэрхийлсэн есөн компани байна. Бид хариуцлагатайгаар хүүхдийн нөхөн төлбөрийг гаргаж чаддаг компанитай хамтран ажиллана гэсэн төлөвлөгөөтэй ажиллаж байна. Нэг удаагийн хураамжийг 100 мянган төгрөг болговол нөхөн олговорыг 20 сая хүргэж болно гэж даатгалын компаниуд хэлж байна” хэмээв.

Categories
мэдээ улс-төр

Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогод өөрчлөлт оруулах төслийг батлав

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар “Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлого батлах тухай” УИХ-ын 2010 оны 32 дугаар тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тогтоолын төслийг баталлаа.

Уг тогтоолыг баталснаар Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлого”-д Дорноговь аймгийн Зүүнбаян өртөөнөөс хилийн Ханги боомт хүртэл, Эрдэнэт өртөөнөөс Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын Овоотын нүүрсний орд газар, цаашлаад хилийн Арцсуурь боомт хүртэлх шинэ чиглэлийн төмөр замын төслүүдийг тусгаж байгаа юм.

Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр замын төслийг танилцуулбал:

Дорноговь аймгийн нутаг дахь Сайншанд-Зүүнбаян чиглэлийн төмөр замын шугамыг үргэлжлүүлэн Монгол Улс, БНХАУ-ын хилийн Ханги- Мандал боомт хүртэл ойролцоогоор 281 км төмөр замын суурь бүтцийг барьж БНХАУ-ын хилийн одоо баригдаж байгаа төмөр замтай холбосноор Сайншанд-Зүүнбаян-Ханги-Мандал-Бугат чиглэлд тээвэрлэлтийн зай 590 км болж 318 км-ээр дөт болох юм. Зүүнбаян-Хангийн чиглэлийн төмөр замаар тээвэрлэгдэх голлох ачаа нь төмрийн хүдэр байх боловч мөн тодорхой хэмжээний бусад түүхий эд, бараа бүтээгдэхүүн тээвэрлэгдэх боломжтой. Тодруулбал, 150 сая тонн орчим батлагдсан нөөцтэй Дорноговь аймгийн нутаг дэвсгэр дэх ордуудаас коксжих нүүрсийг жилд 2-4 сая тонныг, 0.3-0.5 сая тонн зэсийн баяжмалыг, мөн БНХАУ-ын Бугат хот руу ОХУ-аас транзитаар тээвэрлэгдэх боломжтой 1-6 сая тонн нефть, 1 сая тонн мод, Ханги боомтоор БНХАУ-д экспортлогдож байгаа 1.5 сая тонн ачаа, УБТЗ-ийн сүлжээгээр дамжин Бугат, Хөх хотын бүс рүү нийлүүлэгдэж байгаа 1 сая орчим тонн ачаа бараа, Бугат-Зүүнбаян чиглэлд тээвэрлэх 1-2 сая тонн барилгын материал, металл хийц, нефтийн бүтээгдэхүүн, машин тоног төхөөрөмж, хүнд машин механизм зэрэг бараа бүтээгдэхүүнийг Зүүнбаян–Ханги чиглэлийн төмөр замаар тээвэрлэх боломжтой юм байна.

Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр замын суурь бүтцийн барих өртгийг Тавантолгой–Гашуунсухайтын чиглэлийн төмөр замын суурь бүтцийн барилгын өртөгийг жишиг болгон тооцвол ойролцоогоор 1 тэрбум гаруй ам.доллар шаардлагатай аж.

Чиглэл Сайншанд – Ханги -Мандал – Бугат Сайншанд – Замын-Үүд – Эрээн – Бугат Зөрүү
Тээвэрлэлтийн зай 590 км 908 км 318 км
Тээвэрлэх ачааны хэмжээ (жилд) 4.5 сая 4.5 сая
Тээвэрлэлтийн зардал (жилд) 68.4 сая ам.дол 86.6 сая ам.дол 18.1 сая ам.дол
1 тн-д ноогдох тээвэрлэлтийн өртөг 15.20 ам.дол 19.23 ам.дол 4.03 ам.дол
Давуу талууд
  1. Тээврийн зай 318 км-ээр богиносно.
  2. Тээвэрлэлтийн өртөг багасна
  3. Жилд тээвэрлэх ачааны хэмжээ нэмэгдэнэ.
  4. Замын-Үүд боомтын ачаалал багасна.
Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр зам баригдсанаар БНХАУ-ын ӨМӨЗО-ны аж үйлдвэрийн төв болох Бугат хот руу нийлүүлэх Монгол Улсын экспортын түүхий эд, бараа бүтээгдэхүүний өрсөлдөх чадвар, бараа эргэлт, төмрийн хүдэр, зэсийн баяжмалын экспортын нэгжээс олох орлого нэмэгдэж, өртөг зардал буурснаар Монгол Улсын эдийн засагт дорвитой хувь нэмэр оруулах шинэ чиглэлийн төмөр зам болно хэмээн тооцоолж байна.

Эрдэнэт-Овоот-Арцсуурь чиглэлийн төмөр замын төслийг танилцуулбал:

Эрдэнэт-Овоот-Арцсуурь чиглэлийн төмөр зам нь 2016 оны Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын “Эдийн засгийн коридор” байгуулах хөтөлбөрийн хүрээнд барьж байгуулах гурван улсын нутаг дэвсгэрийг дамнасан “Төмөр замын хойд коридор”-т багтсан юм. Уг замын төсөвт өртөг, техник үзүүлэлтүүдийг дурдвал,

  • Төмөр замын урт: 786 км,
  • Барилгын ажлын гүйцэтгэх хугацаа: 4-5 жил,
  • Урьдчилсан тооцоогоор төсөвт өртөг: 2 тэрбум ам.доллар,
  • Нэвтрүүлэх хүчин чадал: 15-47 сая тонн,
  • Төмөр замын царигийн өргөн: 1520 мм байхаар тооцоологдож байна.
Эрдэнэт-Овоот чиглэлийн төмөр зам ашиглалтад орсноор Хөвсгөл, Булган, Орхон аймгийн ашигт малтмалын орд газруудын бүтээгдэхүүнийг эдийн засгийн эргэлтэнд оруулах, үр өгөөжийг нь дээшлүүлэх, тухайн бүс нутгийн худалдааны тээврийг хөнгөвчилснөөр Монгол Улсын эдийн засаг, нийгмийн хөгжилд томоохон түлхэц болно гэж үзэж буй юм. Мөн энэ чиглэлийн төмөр зам нь ирээдүйд ОХУ-ын Кызылийн төмөр замтай холбогдсоноор одоо ашиглагдаж байгаа төмөр замаас даруй 1000 гаруй километрээр дөт болох боломжтой болох аж.