Month: June 2018
Энэ долоо хоногийн байдлаар Сүхбаатар дүүргийн алслагдсан цэг буюу 7-н буудлын эцэс мөн Улаанбаатар хотоос хөдөө, олон нутгийг чиглэх хөдөлгөөн нэмэгдэж байгаатай холбоотойгоор Баянзүрхийн товчоо, 22-ын товчооны замуудад хяналт шалгалт, хөдөлгөөнт эргүүлийн үүрэг гүйцэтгэж ажиллаж байна.
Уг арга хэмжээний хүрээнд нийтийн зорчигч тээврийн хэрэгслийн зогсоол, буудалд хөдөлгөөний дэг журам сахиулах, зөрчлийг баримтжуулан шуурхай шийдвэрлэх, замын зорчих хэсгийн хажууд хөдөлгөөнд сөргөөр, саад учруулахуйц хууль бус жижиглэн худалдаа үйлчилгээг таслан зогсоох, техник хяналт, замын зохион байгуулалтын чиглэлээр тухайн дүүргийн нутаг дэвсгэрт холбогдох үзлэг шалгалтыг хийх, цагдаагийн нийтлэг үүргээр гэмт хэрэг, зөрчил, зарлан мэдээлэгдсэн, эрэн сурвалжлагдаж буй хүн, автомашин, эд зүйлийг илрүүлэх зэрэг чиглэлээр ажиллах юм.
Зургаадугаар сарын 27-ны өдөр 22-ын товчооны замд 14.00-22.00 цагийн хооронд хяналт шалгалт хийх хугацаанд нийт 130 тээврийн хэрэгслийг шалгахад 95 нь зөрчилтэй байсан бөгөөд 39 жолоочид хуулийн дагуу хариуцлага тооцож ажилласан байна.
Монгол Улсын ШУА-ийн Түүх, Археологийн хүрээлэн, Монголын Үндэсний музей, Данийн үндэсний музей, Дани улсын Аархус хотын Моосгард музей хамтран “Чингис хааны тал нутаг: Монголын нүүдэлчид” үзэсгэлэнг зохион байгуулж байна.
Тус үзэсгэлэн нь энэ сарын 18-наас 2019 оны дөрөвдүгээр сар хүртэл Аархус хотын Моосгард музейд, дараа нь Данийн үндэсний музейд дэлгэх юм.
Үзэсгэлэн нь Данийн нэрт аялагч Хеннинг Хаслундын 1920-1930-аад онд цуглуулсан цуглуулгад тулгуурласан бөгөөд үзмэрүүдийн дотор Түүх, археологийн хүрээлэнгийн хөмрөг дэх Баян-Өлгий аймгийн Алтанцөгц сумын Хагтын хадны оршуулгаас олдсон XIII зууны үеийн баатар эрийн хатмал шарил эд өлгийн зүйлсийг сэргээн засварлан анх удаагаа дэлгэжээ.
Тус модон авсны үзэгчдэд харуулах талын хулганы ялгадсыг цэвэрлэж, нөгөө талыг анх байсан чигээр нь үлдээсэн байна. Эмээлийн мод 3 хэсэг салсан байсныг сэргээж, бүтэн болгож харуулжээ.
Үзэсгэлэнгийн нээлтэд Монгол Улсаас Шведийн Вант улсад суугаа Элчин сайд М.Энхсайхан, Аархус хотын төлөөлөгч, Данийн үндэсний музейн болон Хеннинг Хаслундын гэр бүлийнхэн тэргүүтэй нийт 350-400 хүн оролцсон байна.
Үзэсгэлэнгийн нээлтийн үеэр Данийн Моосгард музейн захирал Mads Kähler Holst хэлсэн үгэндээ, “Монгол Улс-Данийн Вант Улс хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн босгон дээр дэлхийг байлдан дагуулагч Чингис хааны тал нутаг, нүүдэлчдийн аж амьдралын талаар, эдгээрийг одоог хүртэл хадгалан өвлөж ирсэн ард түмний түүхэн, сонирхолтой үзэсгэлэнг Нордикийн оронд анх удаа гаргаж байгаадаа нэн таатай буйгаа илэрхийлээд цаашид хамтарч ажиллах, судалгааны чиглэлээр хамтын ажиллагааг өрнүүлэх чухал алхам боллоо” гэж цохон тэмдэглэв. Мөн тэрбээр энэхүү үзэсгэлэнг зохион байгуулахад гүн туслалцаа, дэмжлэг үзүүлсэн Монгол Улсаас Шведийн Вант улсад суугаа ЭСЯ-ны хамт олон, БСШУСЯ, Монголын Үндэсний музей, ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэн зэрэг хамтран оролцсон талуудад талархаж байгаагаа илэрхийлжээ.
Мөн тусгай үзэсгэлэнг хариуцсан эрхлэгч Pauline Asingh, куратор Camilla Sorensen Bjarno, Археологи болон Сэргээн засварлалтын салбарын дарга Peter Hambro Mikkelsen, сэргээн завсарлагч Helle Strehle нар Монгол Улсын ШУА-ийн Түүх, Археологийн хүрээлэнгийн захирал С.Чулууныг хүлээн авч үзэсгэлэнг танилцуулж, цаашид хатмал шарилын талаар хамтран судалгаа хийж хамтын бүтээл гаргахаар санал солилцсон юм.\
МҮЭ-ийн холбооны ерөнхий зөвлөлийн тэргүүлэгчид өнөөдөр хуралдаж Төрийн албан хаагчдын холбогдох мэргэжил үйлдвэрлэлийн ҮЭ-ийн холбоодын ажил хаялт зохион байгуулах саналыг харгалзан үндэсний хэмжээнд ажил хаялтыг хуулийн хүрээнд удирдан зохион байгуулах үүрэг бүхий ажлын хэсгийг байгууллаа. Хөдөлмөр,нийгмийн зөвшлийн гурван талт 2017-2018 оны Улсын хэлэлцээрийн 3.2 дах заалтыг хэрэгжүүлэх хүрээнд байгуулсан Нэмэлт хэлэлцээрийн 9 дэх заалтын биелэлтийг шаардаж үүсгэсэн хөдөлмөрийн хамтын маргаанд Засгийн газар зуучлагчаас үндэслэлгүйгээр татгалзсанаар хөдөлмөрийн хамтын маргааны явцад ажил хаях, зохион байгуулах эрх хуулийн хүрээнд үүссэн тул МҮЭ-ийн холбооны дүрмийн 20 дугаар зүйлийн 20.1.7, 29 дүгээр зүйлийн 29.1.4, 29.1.5 заалтуудыг үндэслэн МҮЭ-ийн холбооны Ерөнхий зөвлөлийн тэргүүлэгчдээс ийнхүү ажлын хэсэг байгуулан ажиллахаар болов.
Тогтоолд мөн тухайн салбар, орон нутагтаа ажил хаялтыг удирдан зохион байгуулах ажлын хэсэг байгуулж ажиллахыг гишүүн байгууллагын дарга нарт даалгаж, МҮЭ-үүдэд арга зүйн туслалцаа үзүүлж, хуулийн хүрээнд ажил хаялтыг үндэсний хэмжээнд зохион байгуулж ажиллахыг Ажлын хэсэгт даалгав.
Үндэсний хэмжээнд ажил хаялтыг хуулийн хүрээнд удирдан зохион байгуулах үүрэг бүхий ажлын хэсэгт МҮЭ-ийн холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга /Ахлагч/ Г.Адъяа, дэд ерөнхийлөгч С.Эрдэнэбат,ҮЭ-ийн бодлого, зохион байгуулалтын газрын дарга Г.Төмөрбат, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын бодлого төлөвлөлтийн газрын дарга М.Нямдаваа, Хөдөлмөрийн хяналт, хуулийн бодлогын газрын дарга Ц.Отгонтунгалаг, “Хөдөлмөр” сургалт, судалгааны төвийн дарга М.Ганаа, Гадаад харилцаа, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Э.Амарсанаа, Хэвлэл мэдээлэл, сурталчилгааны албаны дарга Б.Хосбаяр, Санхүү, аж ахуйн газрын дарга Э.Баатарцогт, Хөдөлмөрийн хяналт, хуулийн бодлогын газрын хуульч М.Саранцацрал /Нарийн бичиг/ нар ажиллана.
Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт түүх, соёлын дурсгалт, хөшөө баримал 52 байдаг. Засаг даргын Тамгын газар нь нутаг дэвсгэртээ байх эдгээр соёлын өвийн хадгалалт, хамгаалалт, арчилгаа, цэвэрлэгээнд тогтмол хяналт тавьж, цаашид хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө гарган ажиллаж байна. Энэ удаа “Сүхбаатар Дэвшил” ОНӨААТҮГ-тай хамтран 30 гаруй хөшөө дурсгалыг угааж цэвэрлэлээ. Мөн улс, нийслэлийн хамгаалалтанд байгаа хөшөө дурсгалын дэргэд байрлах тэмдэг тэмдэглэгээг шинэчилж, орчны тохижилтын ажлыг хийхээр ирэх оны төсөвт суулгахаар санал оруулаад байна.
ОХУ-д болж буй хөлбөмбөгийн 21 дэх удаагийн буюу 2018 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээний H, G хэсгийн сүүлийн тоглолтууд өнгөрсөн шөнө болж, шөвгийн 16-д өрсөлдөх багууд бүрэн тодорлоо. Ийнхүү ДАШТ-ий 8 хэсгийн гуравдугаар тойргийн тоглолт өндөрлөж, Герман тэргүүтэй 16 улсын шигшээ баг ОХУ-аас нутаг буцсан юм. Гэртээ харих тасалбараа авсан БНСУ-ын шигшээ баг, Дэлхийн дөрвөн удаагийн аварга Германы шигшээ багтай хийсэн тоглолтод гэнэтийн эргэлт гаргасан гэж болно.
Хасагдах шатанд өрсөлдөх эрхээ авсан шөвгийн (1/8 шигшээ) 16 багийн эхний тоглолт зургадугаар сарын 30-нд Франц-Аргентин, Уругвай-Португалын шигшээ багуудын тоглолтоор эхэлнэ.
Уругвай – 9 оноо (3 хожил)
ОХУ – 6 оноо (2 хожил, 1 хожигдол)
Саудын Араб – 3 оноо (1 хожил)
Египет – 0 оноо
Испани – 5 оноо (1 хожил, 2 тэнцээ)
Португал – 5 оноо (1 хожил, 1 тэнцээ)
Иран – 4 оноо (1 хожил, 1 тэнцээ, 1 хожигдол)
Марокко – 0 оноо
Франц – 7 оноо (2 хожил, 1 тэнцээ)
Дани – 5 оноо (1 хожил, 2 тэнцээ)
Перу – 3 оноо (1 хожил)
Австрали – 1 оноо (1 тэнцээ, 2 хожигдол)
Хорват – 9 оноо (3 хожил)
Аргентин – 4 оноо (1 хожил, 1 тэнцээ, 1 хожигдол)
Нигер – 3 оноо (1 хожил, 2 хожигдол)
Исланд – 1 оноо (1 тэнцээ, 2 хожигдол)
Бразил – 7 оноо (2 хожил, 1 тэнцээ)
Швейцарь – 5 оноо (1 хожил, 2 тэнцээ)
Серби – 3 оноо (1 хожил, 2 хожигдол)
Коста-Рика – 1 оноо (1 тэнцээ, 2 хожигдол)
Швед – 6 оноо (2 хожил, 1 хожигдол)
Мексик – 6 оноо (2 хожил, 1 хожигдол)
БНСУ – 3 оноо (1 хожил, 2 хожигдол)
Герман – 3 оноо (1 хожил, 2 хожигдол)
Колумб – 6 оноо ( 2 хожил, 1 хожигдол)
Япон – 4 оноо ( 1 хожил, 1 хожигдол, 1 тэнцээ)
Сенегал – 4 оноо ( 1 хожил, 1 хожигдол, 1 тэнцээ)
Польш – 3 оноо ( 2 хожигдол, 1 хожил)
Бельги – 9 оноо ( 3 хожил )
Англи – 6 оноо ( 2 хожил, нэг хожигдол )
Тунис – 3 оноо ( 1 хожил )
Панам – 0 оноо
“Улсын Их Хурлын 2010 оны 32 дугаар тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэхийг шийдвэрлэлээ. Төсөл санаачлагчийн илтгэлийг УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Зам тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэ, Эдийн засгийн байнгын хорооны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан танилцууллаа. Төсөл санаачлагч нь төмрийн хүдэр, нүүрсний болон бусад эрдэс баялгийн экспортыг дэмжих, төмөр замын дэд бүтцийн сүлжээг өргөтгөх зорилгоор Дорноговь аймгийн Зүүнбаян өртөөнөөс хилийн Ханги боомт хүртэл, Эрдэнэт өртөөнөөс Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын Овоотын нүүрсний орд газар, цаашлаад хилийн Арцсуурь боомт хүртэлх шинэ чиглэлийн төмөр замын төслүүдийг “Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлого”-д тусгахаар төслийг боловсруулжээ. Байнгын хорооны хуралдаанаар тогтоолын төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх үед гишүүд төмөр замын бодлогын асуудал нь зөвхөн УИХ-ын мэдэлд биш, Засгийн газар, ард түмний мэдэлд байдаг бөгөөд улс орны тусгаар тогтнол, аюулгүй байдлын амин чухал асуудал учраас бодлогоо зөв гаргах, ард иргэдийн саналыг авч, хэн ямар мөнгөөр, хэний өмчлөлд яаж барих, хаашаа хэрхэн ачаа зөөх, үр ашгийг нь хаана үлдээх зэрэг асуудлаа УИХ дээр нухацтай ярих хэрэгтэй гэсэн саналыг гаргасан гэв.
Төсөл санаачлагчийн илтгэл болон Эдийн засгийн байнгын хорооны санал дүгнэлттэй холбогдуулан гишүүд асуулт асуух, санал хэлэх шаардлагагүй хэмээн үзсэн юм. Иймд төслийн үзэл баримтлалыг хэлэлцэхийг дэмжих санал хураалт явуулахад нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүд 71.7 хувийн саналаар дэмжсэн юм. Иймд төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлэв.
“Төрөөс иргэний нисэхийн салбарт 2020 он хүртэл баримтлах бодлого”-д өөрчлөлт оруулах тухай УИХ-ын тогтоолын төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх хэлэлцүүлгээр чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилсэн. Төсөл санаачлагчийн илтгэлийг УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Зам тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэ, Эдийн засгийн байнгын хорооны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн М.Оюунчимэг танилцууллаа. Агаарын харилцааг либералчлах, нислэгийн давтамжаар бус, суудлын багтаамжаар тохирох зохицуулалтад хүрэхийг эрмэлзэх замаар хоёр талын агаарын тээвэрлэгч зах зээлд ижил тэгш боломжоор хангагдаж, агаарын хөлгийн багтаамжаас хамаарсан дарамт, хүчин чадлын дутуу байдлыг арилгаж, үндэсний агаарын тээвэрлэгчид ач холбогдолтой уян хатан зохицуулалтыг бүрдүүлэх зорилгоор төсөл санаачлагч төслийг боловсруулжээ. Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар тогтоолын төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх үед УИХ-ын гишүүн Л.Болд энэ асуудал бол Монгол Улсын хувь заяаны асуудал учраас сайн ярих хэрэгтэй, манайх шиг хүн ам цөөн, нутаг дэвсгэр томтой улсын хувьд агаарын тээврийн хөгжил амин чухал ач холбогдолтой гэдгийг хэлсэн байна. Мөн тэрбээр, нэлээд хүч хөдөлмөр зарж байж өөрийн онгоцтой, үндэсний агаарын тээвэрлэгч болсон иргэний нисэхийг ард түмэн хувьцааг нь эзэмшсэн, нээлттэй, 100 хувийн хяналттай нислэгийн компани, нислэгийн үйлчилгээ болгох ёстой гэсэн саналыг гаргаж байсныг М.Оюунчимэг гишүүн танилцууллаа.
Төсөл санаачлагчийн илтгэл, Байнгын хорооны санал дүгнэлттэй холбогдуулан гишүүд асуулт асуух шаардлагагүй хэмээн үзүүлсэн бөгөөд УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд санал хэллээ. Иргэний нислэгийн асуудал хэлэлцэж буйтай холбоотойгоор орон нутгийн нислэгийн татаастай холбоотой асуудлаар, дотоодын нислэгийн үнэ тарифыг бууруулах шаардлагатайг хэлсэн юм. Ингээд санал хураалт явуулахад нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 66.7 хувь нь дэмжсэн тул “Төрөөс иргэний нисэхийн салбарт 2020 он хүртэл баримтлах бодлого”-д өөрчлөлт оруулах тухай УИХ-ын тогтоолын төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр харъяалах Байнгын хороонд шилжүүлэв.
УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар “Тавантолгойн нүүрсний ордын үйл ажиллагааг эрчимжүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийг батлав.
Засгийн газраас нэн яаралтай хэлэлцүүлэхээр өргөн мэдүүлсэн уг тогтоолын төслийг УИХ-ын 2010 оны 39 дүгээр тогтоолыг эрчимжүүлэх зорилгоор боловсруулсан байна. Төсөл 2 үндсэн заалттай бөгөөд төсөлд дараах зургаан асуудлыг тусгажээ. Үүнд:
-УИХ-ын 2010 оны 39 дүгээр тогтоолын 1 дэх заалтын 2 дахь дэд заалтын “б”,”в”-д заасны дагуу “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн хувьцааны 30 хүртэлх хувийг гадаад, дотоодын хөрөнгийн биржээр үе шаттайгаар арилжаалан шаардлагатай хөрөнгө оруулалтыг татаж Тавантолгойн ордын үнэ цэнийг өсгөх хүрээнд холбогдох дэд бүтцийн болон шаардлагатай бусад төсөл, хөтөлбөрүүдийн тодорхой хэсгийг санхүүжүүлэх;
-Тавантолгой-Гашуунсухайт, Тавантолгой-Зүүнбаян, Тавантолгой-Оюутолгой-Ханги, Тавантолгой-Барууннаран чиглэлийн авто замын төгсгөлөөс Цагаандэл уул чиглэлийн тусгай зориулалтын авто зам болон Тавантолгой-Гашуунсухайт, Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр зам зэрэг төслийг эхлүүлэх талаар шуурхай арга хэмжээ авч хэрэгжүүлэх;
-Дамжин өнгөрөх тээвэр, угтуулан тавих нөхцөл, урьдчилгаа төлбөр, боомт ашиглалт, дэд бүтцийн бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалт, борлуулалтын нөхцөлийн талаар хөрш орнуудтай хэлэлцээ хийж хэрэгжүүлэх;
-Өмнөд бүсийн уул уурхайн төслүүдийн эрчим хүчний хэрэгцээг хангах цахилгаан станцыг Тавантолгойн ордыг түшиглэн барих асуудлыг эцэслэн шийдвэрлэх талаар шаардлагатай арга хэмжээ авч ажиллах;
-Энэхүү тогтоолын 1 дэх заалтын 1 дэх дэд заалтад тусгагдсан арга хэмжээг хууль, тогтоомжид нийцүүлэн зохион байгуулж, шаардлагатай бол холбогдох хууль, тогтоомжид нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг судлан боловсруулж зохих журмын дагуу Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх.
-Тавантолгойн нүүрсний ордтой холбогдуулан өмнө нь УИХ-аас гаргасан шийдвэрүүдийн уялдааг хангахтай холбогдох зохицуулалтыг тогтоолын төслийн 2 дахь хэсэгт тусгасан. Тухайлбал: Улсын Их Хурлын 2010 оны 39 дүгээр тогтоолын 1 дэх заалтын 1 дэх дэд заалтад Тавантолгойн нүүрсний ордод төрийн өмчит компани ашиглалтын үйл ажиллагаа явуулах, “ЭТТ” охин компанийг холбогдох хууль тогтоомжийн дагуу байгуулж, ордын ашиглалтын тусгай зөвшөөрлийг хуваахгүйгээр шилжүүлэх, түүнтэй хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах, оператор аж ахуйн нэгжээр олборлолтын үйл ажиллагааг тодорхой хугацаанд гүйцэтгүүлэх гэсний дагуу Засгийн газрын 2010 оны 272 дугаар тогтоол, ТӨХ-ны 2010 оны 425 дугаар тогтоолын дагуу 2010 оны 12 дугаар сарын 23-ны өдөр төрийн өмчит “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийг “Эрдэнэс Монгол” ХХК-ийн охин компани хэлбэрээр байгуулан ордын ашиглалтын тусгай зөвшөөрлийг “Эрдэнэс-Тавантолгой” ХК-д шилжүүлсэн байдаг бол хөрөнгө оруулалтын гэрээний тухайд Засгийн газраас удаа дараа холбогдох тогтоол, шийдвэрүүдийг баталж, үүрэг даалгавар өгсөн хэдий ч өнөөдрийг хүртэлх хугацаанд нэг ч хөрөнгө оруулалтын гэрээ, хэлцэл хийгдээгүй байна. Харин Зүүн, Баруун Цанхид үйл ажиллагаа эрхлэх гадаад, дотоодын оператор компаниудыг сонгон шалгаруулж, хамтран ажиллаж тус заалтын хэрэгжилт хангагдсан тул уг заалтыг бүхэлд нь хүчингүй болгохоор тусгажээ.
Хэлэлцүүлгийн үеэр гишүүд асуулт асууж, үг хэлсний дараа санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 83.1 хувь дэмжиж, батлав.
Манай Улсын ХХААХҮ-ийн салбар ДНБ-ний 30 хувийг дан ганцаараа бүрдүүлдэг. Гэхдээ нийт экспортын дөнгөж 4-5 хувийг л хангадаг гэсэн статистик тоон мэдээлэл бий. Мөн нийт ажиллах хүчний 53.1 хувь нь зөвхөн ХХААХҮ-ийн салбарт ажиллаж байна. Энэ том салбараа илүү хөгжүүлж дэмжих, гадаадын зээл тусламжаар хэрэгжиж буй төсөл хөтөлбөрийг чанаржуулах, нэмэгдүүлэх шаардлага байгаа нь олон талаар харагддаг.
Тэгвэл энэ чиглэлээр ХХААХҮЯ-нд Азийн хөгжлийн банк, Дэлхийн банк, Швейцарын хөгжлийн агентлаг, НҮБ-ын ХХАА-н байгууллага, Монголын хувийн хэвшил, мэргэжлийн холбоодын төлөөлөл оролцсон уулзалт боллоо. Уулзалтыг нээж ХХААХҮ-ийн дэд сайд Ж.Сауле, Сангийн дэд сайд Х.Булгантуяа нар үг хэлсэн. ХХААХҮ-ийн салбарт гадаадын зээл тусламжаар хэрэгжиж буй төсөл, хөтөлбөр болон олон улсын байгууллагын үйл ажиллагааг хувийн хэвшил, ААН-д танилцуулах уулзалтад цогц мэдээлэл бүхий олон сонирхолтой илтгэл тавигдсан.
Тухайлбал Монгол Улсын Хөгжлийн банкны ерөнхий эдийн засагч, гүйцэтгэх захирлын ажлын албаны дарга Д.Дэлгэрсайхан Санхүүжилтийн боломжууд сэдвээр илтгэл тавьж, уулзалтад оролцогчдын асуултад хариуллаа. Монгол Улсын Хөгжлийн банк нь хөгжлийн томоохон төсөл хөтөлбөрүүдийг санхүүжүүлэх зорилготой тусгайлсан чиг үүргийнх. Төсөл хөтөлбөрүүдийг сонгон шалгаруулахдаа иргэдэд нээлттэй цахим хэлбэрээр авдагаа онцолж байлаа.
Монгол Улсын Засгийн газар, НҮБ-ын Хөдөө аж ахуйг хөгжүүлэх олон улсын сангийн хооронд байгуулсан зээлийн хэлэлцээрийн дагуу 2012 оноос Архангай, Булган, Говь-Алтай, Хөвсгөл, Хэнтий аймгуудад хэрэгжиж байсан “Зах зээл ба бэлчээрийн удирдлагын хөгжил” төслийн 2 дах үе шат 2018 оны 6 дугаар сар 29-ний өдөр нээлтээ хийлээ.
Төслийн нээлтэд ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Энхбат оролцож, хэлсэн үгэндээ: “Монгол Улсын Засгийн газраас Хөдөө аж ахуйг хөгжүүлэх олон улсын сантай хамтран Хөдөөгийн ядуурлыг бууруулах, малчин өрх, төв суурийнгийн өрхийн амьжиргааг дэмжих зорилгоор ‘’Зах зээл ба бэлчээрийн удирдлагын хөгжил’’ төслийн эхний шатыг амжилттай хэрэгжүүлсэн.
Энэхүү төслийн ололт амжилт, үйл ажиллагааг өргөжүүлэхээр 9,3 сая ам долларын нэмэлт санхүүжилтийн зээлийн хэлэлцээрийг Монгол Улсын Засгийн газар, Хөдөө аж ахуйг хөгжүүлэх олон улсын сантай хамтран байгуулж УИХ-аар соёрхон батлуулснаар төслийг хэрэгжүүлж эхлэхэд бэлэн болоод байна” гэв.
2018-2021 онуудад Архангай, Өвөрхангай, Дундговь, Хэнтий, Сүхбаатар, Дорнод аймгийн 24 суманд хэрэгжих нэмэлт санхүүжилтийн төслийн хүрээнд бэлчээрийн зохистой ашиглалт, малчдын уур амьсгалын өөрчлөлтийг даван туулах чадавхийг дэмжсэнээр манлчдын орлого өсөж, мал аж ахуйн бүтээгдэхүүн үйлдвэрлэл нэмэгдэнэ гэж төслийн багийнхан мэдээллээ.
Төслийн санхүүжилт нь 10,3 сая ам.долларын хөнгөлөлттэй зээл бөгөөд орон нутагт хөдөө аж ахуйн үйлдвэрлэл эрхлэгчид, малчид тэр дундаа эмэгтэйчүүд давамгайлсан 23 мянган өрхөд батлан даалт бүхий зээл олгох юм.
Өнөөдрийн арга хэмжээнд нэгдүгээр шатны төсөлд хамрагдсан аймаг, сумдын төлөөлөл ирж, талууд харилцан санал бодлоо солилцож байна.