Categories
мэдээ нийгэм

“Сүү бонд”-ын эргэн төлөлт хийгдлээ

Жилийн өмнө үнэт цаасны зах зээлд бонд гарган амжилттай арилжаалж буй үндэсний ууган үйлдвэрийн нэг “Сүү” ХК Монголын Хөрөнгийн биржтэй байгуулсан хамтран ажиллах гэрээгээ өнөөдөр дүгнэлээ.

Тус компани бонд эзэмшигчдийнхээ дансанд бондын эргэн төлөлтийг хүүгийн хамтаар байршуулснаар хөрөнгө оруулагчдынхаа өмнө хүлээсэн үүргээ 100 хувь биелүүлсэн гэж үзэн хамтран ажиллах гэрээний үр дүнг дүгнэн “Монголын Хөрөнгийн бирж” ТӨХК-ийн захирал Х.Алтай, “Сүү” ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Гантулга нар өнөөдөр гарын үсэг зурав.
“Сүү” ХК Монголын Хөрөнгийн биржээр дамжуулан жилийн 17.5 хувийн хүүтэй “Сүү бонд” гарган гадаад, дотоодын иргэд, ААН-үүдээс нийт 6 тэрбум төгрөгийг татсан нь хамгийн өндөр дүнтэй компанийн бонд болсон юм. Олон нийтэд нээлттэй арилжаалсан “Сүү бонд”-ын хөрөнгө оруулагчдын 43 хувь нь иргэд, 57 хувь нь ААН-үүд байгаа нь хөрөнгийн зах зээлд мэргэжлийн хөрөнгө оруулагчид орж ирэх боломжийг нэг шат ахиулсан явдал байлаа гэж шинжээчид үзэж байна. Нийт 6.8 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий 67.547 ширхэг захиалга ирж, худалдан авах захиалга нийлүүлэлтээс давсан нь дотоодын хөрөнгийн зах зээлд үндэсний ААН-үүд амжилттай орж ирэхийн эерэг дохио болж, Монголд хөрөнгө оруулалтын орчин сайжирч байгааг илтгэн энэ нь дараа дараагийн дотоодын компаниуд IPO хийж амжилттай ажиллахын суурийг тавилаа гэж “Монголын Хөрөнгийн бирж” ТӨХК-ийн захирал Х.Алтай хэллээ.
Тодруулга: Монголын хөрөнгийн зах зээлд компани, ААН-үүдийн бондын арилжаа 2001 оноос эхэлж өнгөрсөн хугацаанд давхардсан тоогоор 12 компанийн бонд арилжигдаж нийт 23.4 тэрбум төгрөгийг хөрөнгийн зах зээл дээрээс татан төвлөрүүлж босгоод байна.

Categories
мэдээ нийгэм

Нээлттэй хаалганы өдөрлөг зохион байгуулах тухай

Улаанбаатар хотын агаар, орчны бохирдлыг бууруулах, агаарын чанарыг сайжруулах хүрээнд хэрэгжүүлж байгаа ажлыг иргэд, олон нийтэд танилцуулах зорилгоор “Агаар, орчны бохирдлыг бууруулахад иргэд, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх нь” сэдэвт нээлттэй хаалганы өдөрлөгийг долоодугаар сарын 4-ний өдөр Баянгол дүүрэгт, долоодугаар сарын 5-ны өдөр Баянзүрх дүүрэгт тус тус зохион байгуулах тул үйл ажиллагаагаа сурталчилан оролцох аж ахуй нэгж, байгууллагуудыг хүрэлцэн ирэхийг урьж байна.

Холбогдох утас: 314876, 318551 /Т.Отгонзаяа НАББГ-ын мэргэжилтэн/

Categories
мэдээ энтертаймент-ертөнц

Леонардо Да Винчигийн 500 жилийн настай сор бүтээлийг нийтэд дэлгэнэ

Италийн алдарт зураач Леонардо Да Винчигийн 450 сая ам.доллараар үнэлэгдэх урлагийн бүтээлийг энэ оны есдүгээр сараас эхлэн Абу Дабигийн “Louvre”-ийн музейд олон нийтэд үзүүлэхээр болсон байна.

Олон жилийн турш сураггүй болоод байсан энэхүү уран зураг 2005 онд ил гарч, 2017 онд дуудлага худалдаанд орсон юм. Үүнээс өмнө “Christie’s”-ийн танилцуулах үзэсгэлэнгийн үеэр 30 мянган хүн дээрх уран зургийг үзэж сонирхож байжээ. 500 жилийн өмнө зурсан “Salvator Mundi” нэртэй энэхүү уран зургийг өмнө нь Английн хаад, ОХУ-ын тэрбумтан Дмитрий Рыболовлев нар тус тус эзэмшиж байжээ.

Categories
мэдээ нийгэм

Шударга шийдвэр гаргахыг шаардаж байна

Иргэд Баянзүрх дүүргийн шүүхийн үүдэнд суулт хийж байна

“Очир төв” зочид буудалд 13 настай охины амь насыг хөнөөсөн сэжигтнүүдийг шүүх хурал Баянзүрх дүүргийн шүүхэд болж байна. Хохирогчдын ар гэрийг дэмжихэээр мөн шүүхээс шударга шийдвэр гаргахыг шаардахаар иргэдийн төлөөлөгчид тэнд очоод байсан.

Тэгвэл тэдгээр иргэд Баянзүрх дүүргийн хашаанд нэвтрэн шүүх хуралдаан болж байгаа танхимд сонсогдохуйц газарт очоод “Шударга шүүхийг шаардаж байна” хэмээн нэгэн зэрэг олон удаа хашгирч эсэргүүцлээ илэрхийлжээ.

Шүүх хуралдаан үргэлжилж байгаа, сэжигтнүүд хэргээ хүлээхгүй байгаа талаарх мэдээллийг бид өмнө нь хүргэсэн билээ.хаар иргэдийн төлөөлөгчид тэнд очоод байсан.

Categories
мэдээ нийгэм

Богдхан ууланд “Залуу ой” төслийг хэрэгжүүлнэ

"Залуу ой" төсөлд нэгдэхийг уриалав

Монголчуудын хайрлан, шүтэж ирсэн байгалийн үзэсгэлэнт Дархан цаазат Богдхан уул нь дэлхийн сэрүүн бүсийн ой тайга, Төв Азийн хуурай хээр, говь, цөлийн бүсийн торгон зааг дээр оршдог эко системийн өвөрмөц тогтоцтойгоороо онцлогтой.

Эко үзэл санааг түгээн дэлгэрүүлэх, олон нийтийг байгаль орчноо хайрлан, хамгаалах үйл ажиллагаанд уриалан оролцуулж, эерэг өөрчлөлтийг бий болгоход үйл ажиллагаагаа чиглүүлж ажилладаг Жэй Си Ай Эко салбар байгууллага өнөөдөр Зууны мэдээ сонины мэдээллийн төвд хэвлэлийн хурал хийхдээ доорх баримтыг онцоллоо.

Тодруулбал, Монгол орны ойн тооллогын статистик үзүүлэлтээс дүгнэхэд Богдхан уулын ойн санд экологийн тэнцвэрт байдлыг хадгалах өндөр ач холбогдолтой ой үүсгэгч моддын байгалийнх нь өөрийн сэргэн ургалт нь хангалтгүй гэж дүгнэгджээ.

Үүнээс гадна өөр нэгэн бодитой сүүлийн үеийн тоон мэдээлэл дурдахад, Богдхан уулын нийт 22129 га ойн талбайгаас 3 га газарт нь залуу шинэсэн ой, 17 га талбайд нь гацууран ой ургадаг бол залуу хуш модон ой огт тоологдоогүй нь ноцтой байгааг илтгэж байна.

Иймд Жэй Си Ай Эко салбар байгууллагын залуучууд Богдхан уулынхаа залуу ойг нэмэгдүүлэх болон дэлхийн экосистемийн үнэт өв, сэрүүн бүсийн ойн төгсгөл хэсгийн экологийн тэнцвэрт байдлыг хангах, нөхөн сэргээх үндсэн зорилгоор “Залуу ой” төслийг санаачлан хэрэгжүүлж, иргэд олон нийт, аж ахуй нэгжүүдийг энэхүү үйлсэд уриалж хамгийн эхний бүлэг залуу моддыг 2018 оны 06 сарын 30-ны өлзий билэгт сайн өдөр тарьж ургуулахаар товлоод байна.

Богдхан ууланд залуу ой төглийг ургуулах энэхүү төсөлд байгаль эх дэлхийгээ гэсэн сайхан сэтгэлтэй иргэд, олон нийт, хамт олон, аж ахуй нэгжүүдийг хамтран оролцож болох юм байна.

"Залуу ой" төсөлд нэгдэхийг уриалав

"Залуу ой" төсөлд нэгдэхийг уриалав

"Залуу ой" төсөлд нэгдэхийг уриалав

Categories
мэдээ нийгэм

Эцэг эхчүүдийн анхааралд

Зуны амралт аялал зугаалгын цаг эхэлсэнтэй холбогдуулан эцэг эхчүүд хүүхдийнхээ аюулгүй байдалд анхаарлаа хандуулаарай.

  • Өндөрөөс унах
  • Ахуйн осолд өртөх
  • Түлэгдэх
  • Усанд живих
  • Тогонд цохиулах
  • Гэмтэж бэртэх
  • Хордлого
  • Нарших
  • Халдварт өвчин тусахаас урьдчилан сэргийлээрэй.

Таны хамгийн хайртай нандин эрдэнэ болсон хүүхдийг тань

Таниас өөр хэнч илүү их хайрлахгүй

Хүүхдийнхээ аюулгүй байдалд цаг хором бүр анхаарлаа хандуулдаг

Хариуцлагатай аав, ээж нартаа баярлалаа

Нийслэлийн хүүхэд, гэр бүл хөгжлийн газар

Categories
мэдээ нийгэм

Азийн сайд нарын хурлаар ажиллах сайн дурынхныг сургалтад хамрууллаа

Монгол Улсын Засгийн газраас НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах газартай хамтран долоодугаар сарын 03-06-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо “Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын бага хурал”-ыг зохион байгуулна.

Монголын Улаанзагалмайн нийгэмлэгээс хурлын үеэр ажиллах сайн дурын идэвхтнүүдийг сонгон шалгаруулсан юм. Бага хурлын үеэр ажиллах сайн дурын ажилд хүүхдийн байгууллагууд, ротари клубуудын төлөөллүүд болон их, дээд сургуулийн 500 оюутан, залуус бүртгүүлснээс 250 сайн дурын идэвхтнийг шалгаруулан, сургалтад хамруулаад байна.

Сургалт Азийн сайд нарын бага хурлын үйл ажиллагаа, олон улсын харилцаа, дипломат ёс, дэг жаяг, төрийн ёслол хүндэтгэлийн арга хэмжээний үеэр баримтлах зарчим, сайн дурын ажилтны ажлын байранд тавигдах шаардлага зэрэг сэдвийн хүрээнд зохион байгуулагдсан байна.

Азийн сайд нарын хурлаар ажиллах сайн дурынхныг сургалтад хамрууллаа

Categories
мэдээ нийгэм

Наадмаар 2500-3000 төрийн албан хаагчид ажиллана

Үндэсний их баяр наадмын хурдан морины салбараас энэ жилийн наадмын үйл ажиллагааны талаар мэдээлэл хийлээ.

Наадмын үеэр 2500-3000 төрийн албан хаагчид ажиллана. Долдугаар сарын 9-нөөс уралдах морьдыг бүртгэж эхлэх ба зургаан наснаас дээш морьдыг оруулах, монгол морийг хэмжих, ялгах ажлыг мал эмнэлэгийн ерөнхий газрын мэргэжилтнүүд гүйцэтгэх аж.

Долдугаар сарын 10-ны өдөр Хязаалан,шүдлэн насны морьд уралдах бол 11-нд азарга, их нас, 12-нд соёолон, даага, 13-ны өдөр шинэ монгол адууны уралдаан болох юм. Морьдыг бариандаа ирэхээс өмнө “Морьтон монгол” үзүүлбэр болох юм байна. Харин унаач хүүхдүүдийн хувьд долоон наснаас дээш, морь унаж сурсан хүүхдээр унуулна. Шагналын20 хүртэлх хувийг унаач хүүхдүүд хүртэх дүрэм баталсан байна.

Мөн энэ жил бүх аймаг сумын унаач хүүхдүүдийн хурууны хээг баталгаажуулж, цахим бүртгэлээр үнэмлэх олгохюм байна. Ингэснээрээ зөвхөн зөвшөөрөл авсан хүүхдүүд орох юм. Түүнчлэн эцэг эхийн зөвшөөрлийг албан бичгээр авах аж. Зөвшөөрсөн бичиг байхгүй тохиолдолд оруулахгүй байхаар шийджээ. Унаач хүүхдүүдийнамь насны даатгал гэж жилд 30 мянган төгрөг авдаг. Амь насаа алдсан тохиолдолд таван сая төгрөг өгдөг байна. Зарим аймаг сумдад таван мянган төгрөг ч авдаг тохиолдол байна. Жил бүр 100 мянган төгрөг төлснөөр гэнэтийн осол гарахад 20 сая төгрөгний нөхөн олговор авна гэж хүүхэд залуучуудын хөгжлийн газраас мэдээллээ. Ирэх даваа гарагт хүүхдүүдийг даатгалд хамруулах компаниудын нэрс гарах юм.

Ц.УРАНБОЛОР

Categories
мэдээ энтертаймент-ертөнц

​Монгол хатдын тухай эрдэм шинжилгээний хурал боллоо

“Монгол хатад” эрдэм шинжилгээний бага хурал дөрөв дэх жилдээ боллоо. Хурлын гол зорилго нь тэдний намтар түүх, улс төрийн амьдрал, гүйцэтгэсэн үүрэг, түүхэн байр суурь, үлдээсэн өвийн талаар нарийвчлан судлах, судалгааны шинэ эх хэрэглэгдэхүүнийг илрүүлэх явдал ажээ. Энэ сэдвийн хүрээнд түүхэнд нэрээ үлдээсэн Өлзийт Хун Гоо Бэйж, Эх дагина Дондогдулам, Сорхогтани бэхи, Есүй хатан нарын тухай судалгааны илтгэлүүдийг хэлэлцлээ.

“Монгол хатан судлал” ТББ-ын гүйцэтгэх захирал Ц.Майдэлгэр “Монголын хатдын тухай түүх, тэдгээрийн үлдээсэн сургаал, өвийг залуучууд, үр хойчдоо танин мэдүүлэх, дэлгэрүүлэх ажлыг эрчимжүүлэх зорилгын хүрээнд эрдэм шинжилгээний хурал хийж байна. Энэ жилийн хувьд өмнөх жилүүдийг бодвол өргөн хүрээнд судалгааны шинэ ажил, шинэлэг мэдээллийг оролцуулж байгаагаараа онцлогтой” хэмээн ярилаа.

Доктор Л.Билэгт өөрийн илтгэлдээ “Нүүдэлчин ардын соёлд аян дайнаас олзолсон эрэгтэйчүүдээ боол болгож, эмэгтэйчүүдийг эхнэрээ болгон авдаг ёс байсан. Жирийн ард, цэрэг эрийн хувьд эхнэр авах нэг боломж нь энэ байсан аж. Өөр нэг ёс нь хулгайлж буюу богтолж авдаг заншилтай байсан. Их хаан нь байлдаанд ялалт байгуулсан тохиолдолд заавал ёслолын чанартай хурим хийж тухайн эзэлсэн орныхоо нэг эмэгтэйг хатнаа болгон авдаг цэрэг дайны хуультай байжээ” хэмээн эртүеийн нүүдэлчдийн гэр бүл болох ёсны тухай дурдсан юм.

Э.ЯНЖМАА

Categories
мэдээ нийгэм

Хүүхдийн тоглоомын талбайнуудыг шалгаж байна

Сүхбаатар дүүргийн Засаг даргын захирамжаар тус дүүргийн хэлтэс, албадын албан хаагчид дөрвөн багт хуваагдан, хяналт шалгалт хийж байна. Албан хаагчид ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, нийтийн эзэмшлийн тоглоомын талбай, биеийн тамирын талбай. Мөн хүүхэд тоглуулах үйлчилгээ эрхэлдэг аж ахуйн нэгж, байгууллагуудын техник, хэрэгслийн техникийн аюулгүй байдал бүрэн хангагдаж байгаа эсэхэд хяналт, шалгалт хийж зөрчлийг арилгуулахаар ажиллаж байна.

Орчны гэрэлтүүлэг, гадна, дотор хяналтын камер, тоног төхөөрөмж, тоглоом хэрэгслийн бүрэн бүтэн байдал, авто замын аюулгүй байдал, тэмдэг тэмдэглэгээг шалгаж байна. Үүнээс гадна техник, хэрэгслийн техникийн аюулгүй байдал, хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангасан байдал чиглэлээр үзлэг, хяналт хийж зөрчлийн мэдээллийг нэгтгэж, шаардлагатай арга хэмжээг шуурхай зохион байгуулах аж.