Categories
мэдээ спорт

Тойргийн тоглолт дуусахад найман тоглолт үлдлээ

ОХУ-д болж байгаа хөлбөмбөгийн 2018 оны буюу 21 дэх удаагийн ДАШТ-ий хасагдах шатны 16-д учраа таарах багууд эхнээсээ тодорч байна.

Хасагдах шатны 16-д Франц-Аргентина, Хорват-Дани, ОХУ-Испани, Португали-Уругвай учраа тааран тоглохоор боллоо.

ДАШТ-ий хэсгийн төгсгөлийн III тойргийн эхний дөрвөн тоглолт Улаанбаатарын цагаар өнгөрсөн шөнө /мягмар гарагийн 22 цагаас/ болж Дани – Франц 0:0-ээр тэнцсэн, Австрали – Перу 0:2-оор Перу хожсон бол /лхагва гарагийн 02 цагаас/ Нигери – Аргентин 1:2-оор Аргентин, Исланд – Хорват 1:2-ээр Хорватын шигшээ тус тус хожсон юм.

Харин өнөө шөнө /22 цагт/ Мексик – Швед, БНСУ – Герман тус тус тоглох бол /пүрэв гарагийн 02 цагт/ Серби – Бразил, Швейцарь – Коста-Рика халз тоглоно.

Маргааш шөнө буюу пүрэв гарагийн 22 цагаас Япон – Польш, Сенегал – Колумб тус тус учраа тааран тоглох бол баасан гарагийн 02 цагаас Панам – Тунис, Англи – Бельги улсын шигшээ багууд халз тоглох юм.

Categories
мэдээ спорт

ДАШТ-ий хасагдах шатны 16-г танилцуулж байна

ОХУ-д болж буй хөлбөмбөгийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хасагдах шатны 16-г танилцуулж байна.


Хасагдах шатны 16-д Франц-Аргентина, Хорват-Дани, ОХУ-Испани, Португали-Уругвай тоглох боллоо

ДАШТ-ий Хэсгийн төгсгөлийн III тойрог

26.VI. мягмар. 22.00 цаг. Дани – Франц 0:0

26.VI. мягмар. 22.00 цаг. Австрали – Перу 0:2

27.VI. лхагва. 02.00 цаг. Нигери – Аргентина 1:2

27.VI. лхагва. 02.00 цаг. Исланд – Хорват 1:2

27.VI. лхагва. 22.00 цаг. Мексик – Швед

27.VI. лхагва. 22.00 цаг. БНСУ – Герман

28.VI. пүрэв. 02.00 цаг. Серби – Бразили

28.VI. пүрэв.02.00 цаг. Швейцарь – Коста-Рика

29.VI. пүрэв. 22.00 цаг. Япон – Польш

29.VI. пүрэв. 22.00 цаг. Сенегал – Колумба

30.VI. баасан. 02.00 цаг. Панам – Тунис

30.VI. баасан.02.00 цаг. Англи – Бельги.

Categories
гадаад мэдээ

​Умард Солонгосыг цөмийн зэвсгээс татгалзахыг шаардсанаараа Япон улс бусдын хэрэгт хөндлөнгөөс оролцож байна

Умард Солонгосыг цөмийн зэвсгээс бүрэн татгалзахыг шаардсанаараа Япон улс бусдын хэрэгт хөндлөнгөөс оролцож байна гэж Умард Солонгосын төлөөлөгч Женев хотод болсон зэвсэг хураах асуудлаархи олон улсын бага хурлын үеэр мэдэгджээ.

“Эн-Эйч-Кэй” телевизийн мэдээлснээр, АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп болон Умард Солонгосын удирдагч Ким Жөн Ун нарын энэ сарын 12-нд болсон өндөр дээд хэмжээний уулзалтын үр дүнг хэлэлцэх үеэр Япон улс АНУ болон Өмнөд Солонгостой хамтран Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс бүрэн ангижруулахаа амласан хамтарсан мэдэгдлээ хэрэгжүүлэхийг Умард Солонгосоос шаардах болно гэж мэдэгдсэн байна.

Үүний хариуд Умард Солонгосын төлөөлөгч “Япон улс Панмүнжомын тунхаглалд ч, Умард Солонгос болон АНУ-ын хамтарсан мэдэгдэлд ч гарын үсэг зураагүй байж өөрт хамааралгүй хэрэгт хөндлөнгөөс оролцож байна” хэмээн тус улсыг шүүмжилжээ.

АНУ болон Умард Солонгосын удирдагчид энэ сарын 12-нд Сингапурт уулзсан билээ. Уулзалтын дүнд талууд хамтарсан мэдэгдэлд гарын үсэг зурсан юм. Цөмийн зэвсгээсээ татгалзсаных нь хариуд БНАСАУ-д аюулгүй байдлын баталгаа олгоно гэсэн амлалтыг Ерөнхийлөгч Д.Трамп өгсөн.

Умард Солонгосын цөмийн хөтөлбөрийг хумих үйл явцыг эхлүүлэхийн тулд Олон улсын атомын эрчим хүчний агентлагийн шинжээчдийн төлөөлөгчдийг Умард Солонгос руу илгээх зардлыг манай Засгийн газар даахад бэлэн байна гэж Японы Ерөнхий сайд Шинзо Абэ өмнө нь мэдэгдэж байсан юм. Түүнчлэн “Киодо” агентлагийн мэдээлснээр, Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулах үйл явцад дэмжлэг үзүүлэх үүднээс мэргэжилтнүүдээ Умард Солонгос руу илгээхэд бэлэн байгаагаа Японы Засгийн газар АНУ-д мэдэгдэж байжээ.

Categories
мэдээ улс-төр

Дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаж байна.

Хуралдааны эхэнд УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа, С.Бямбацогт нарын 16 гишүүнээс өргөн мэдүүлсэн Монгол Улсын Их Хурлын чуулганы дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүд нэгтгэсэн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

Уг хуулйн төсөлд, хууль тогтоомжийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх шатны зохицуулалтуудыг илүү тодорхой болгох, гишүүн хэлэлцүүлгийн үеэр асуусан асуултдаа бүрэн хариулт аваагүй гэж үзвэл нэмэлт хугацаа хуралдаан даргалагчаас өгөх, хуралдаанд тайлбар хэлж, асуултад хариулж байгаа төрийн албан тушаалтны хариуцлагыг нэмэгдүүлэх, Байнгын хорооны хуралдаанд мэдээлэл сонсох асуудлыг журамлах зэрэг нэмэлт, өөрчлөлтүүдийг тусгасан юм.

Мөн УИХ-ын гишүүний ёс зүй, хариуцлагыг нэмэгдүүлэх чиглэлээр хуралдааны дэг зөрчиж, үг хэлэх эрхээ хасуулсан гишүүн дэгийг дахин зөрчвөл хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн саналаар хуралдааны танхимаас гаргахаар шийдвэрлэх, хэлэлцэж байгаа асуудалтай холбогдолгүй асуудлаар үг хэлж байгаа гишүүнийг сануулах, сануулгыг зөрчвөл үг хэлэх хугацааг дуусгавар болгох, гишүүний хуралдаанд оролцсон ирцийг сар бүр олон нийтэд мэдээлж байх, хуралдаанд оролцоогүй цагийн хугацаанаас хамаарч гишүүний бүрэн эрхийн хугацааг дуусгавар болгож, эгүүлэн татах асуудлыг оруулах хариуцлагын заалтуудыг тусгасан.

Өөр нэг шинэ зүйл нь, хуралдааны ирцэд бүртгүүлэх, асуулт асуух, үг хэлэх, цахим тоолуураар санал тавихад биеийн давхцахгүй өгөгдөл /гарын хурууны хээ/-өөр идэвхждэг систем бүхий цахим тоолуурыг ашиглахаар тусгажээ.

Байнгын хорооны хуралдаанаар уг хуулийн төсөлтэй холбогдуулан бэлтгэсэн зарчмын зөрүүтэй саналаар санал хураалган, чуулганы нэгдсэн хуралдаанд оруулах боллоо.

Дараа нь Монгол Улсын нэгдсэн төсвийн 2017 оны гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлан болон “Монгол Улсын 2017 оны төсвийн гүйцэтгэлийг батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж байна.

Categories
мэдээ улс-төр

Цахим бодлогын түр хороог УИХ-ын гишүүн Н.Учрал даргална

УИХ-ын Цахим бодлогын түр хороо өнөөдөр анхны хуралдаанаа хийж, тус түр хорооны даргаар Н.Учрал гишүүнийг томиллоо.

Мэдээлэл харилцааны технологи ашиглан улсын эдийн засагт хөгжлийн шинэ гарц боломжийг үүсгэх, баялаг бүтээх, төрийн ажил, үйлчилгээг ил тод, шуурхай, шударга болгох, мэдээллийн аюулгүй байдлыг хангах, төрийн албыг цомхон чадварлаг шуурхай болгох санал дүгнэлт боловсруулах зорилго бүхий Цахим бодлогын түр хороо байгуулах тогтоолыг УИХ энэ оны тавдугаар сард баталсан. Тогтоолоор түр хороог УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг, Ж.Батзандан, Б.Баттөмөр, Л.Болд нарын 26 хүний бүрэлдэхүүнтэй байгуулсан юм.

Categories
мэдээ эдийн-засаг

Төсвийн нийт тэнцэл 45.5 тэрбум төгрөгийн ашигтай гарчээ

Монгол Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого ба тусламжийн дүн 2018 оны эхний таван сарын гүйцэтгэлээр 3.3 их наяд төгрөгт хүрч, нийт зарлага ба эргэж төлөгдөх цэвэр зээлийн хэмжээ 3.2 их наяд төгрөг болж, нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн нийт тэнцэл 45.5 тэрбум төгрөгийн ашигтай гарсан байна. Энэ өмнөх оны мөн үеэс 457.9 тэрбум төгрөгөөр, тайлант хугацааны төлөвлөсөн дүнгээс 1 их наяд 691.7 тэрбум төгрөгөөр тус тус буурч сайжирсан гэсэн үг юм.

2018 оны эхний 5 сарын байдлаар орон нутгийн төсөв 185.3 тэрбум, нийгмийн даатгалын сангийн төсөв 69 тэрбум төгрөгийн тус тус ашигтай гарч, харин улсын төсөв 208.3 тэрбум, эрүүл мэндийн даатгалын сангийн төсөв 600 сая төгрөгийн алдагдалтай гарчээ.

Нэгдсэн төсвийн нийт тэнцвэржүүлсэн орлого нь өнгөрсөн оны мөн үеэс 24.0 хувиар, мөн төсвийн нийт зарлага нь 5.9 хувиар тус тус нэмэгдэж, нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн нийт тэнцлийн алдагдал өмнөх оны мөн үеэс 457.9 тэрбум төгрөгөөр буурахад нөлөөлжээ.

Categories
мэдээ нийгэм

Азийн сайд нарын бага хуралд 50 гаруй орны 3000 төлөөлөгч оролцоно

Монгол Улсын Засгийн газраас НҮБ-ын Гамшгийн эрсдлийг бууруулах газар, Онцгой байдлын ерөнхий газар хамтран Гамшгийн эрсдлийг бууруулах Азийн Сайд нарын II бага хурлыг Улаанбаатар хотноо 7 дугаар сарын 3-6-нд зохион байгуулна.

“Гамшгийн эрсдлээс урьдчилан сэргийлснээр тогтвортой хөгжлийг хамгаалах нь” уриан дор зохион байгуулж буй тус хуралд Ази, Номхон далайн бүс нутгийн 50 гаруй улс, орны өндөр дээд хэмжээний төлөөлөгчдөөс гадна олон улс, иргэний нийгэм, хэвлэл мэдээлэл, хувийн хэвшлийн байгууллага болон хүүхэд, эмэгтэйчүүд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, эрдэмтэн судлаачид зэрэг 3000 гаруй зочин төлөөлөгч оролцох юм.

Азийн сайд нарын II бага хурлын үеэр Сендайн үйл ажиллагааны хүрээ баримт бичгийн эхний 3 жилийн үйл ажиллагаа, Азийн бүсийн төлөвлөгөөний хэрэгжилт, гамшгийн эрсдлийг бууруулах чиглэлээр бүс нутгийн улс орнуудын хүлээсэн үүрэг, амлалт, авч хэрэгжүүлж буй арга хэмжээний ахиц дэвшлийг үнэлж дүгнэн, “Сендайн үйл ажиллагааны хүрээ баримт бичгийг хэрэгжүүлэх Азийн бүсийн 2018-2020 оны төлөвлөгөө” “Улаанбаатарын тунхаглал”, “Оролцогч талуудын сайн дурын мэдэгдэл” зэрэг баримт бичгүүдийг батлан гаргана.

Мөн Монгол Улсын Засгийн газар “Гамшигт тэсвэртэй дэд бүтэц, хот суурин газрын гамшигтай тэмцэх чадавхыг сайжруулах нь”, “Гамшгийн эрсдэлийг бууруулахад төр, хувийн хэвшлийн түншлэл, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх нь” сэдэвт хоёр онцлох хуралдааныг удирдан зохион байгуулах юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
Categories
мэдээ нийгэм

Франц, Дани шөвгийн 16-д шалгарлаа

ОХУ-д болж буй хөлбөмбөгийн 2018 оны ДАШТ-ий 13 дахь өдрийн эхний тоглолтын “С” хэсгээс Франц, Дани шалгарч шөвгийн 16-д өрсөлдөх эрхээ авлаа.

Энэ өдөр Москва хотын “Лужники” цэнгэлдэх хүрээлэнд Дани, Францын тоглолт болж, 0:0-ээр тэнцлээ. Ингэснээр Франц 7 оноотой болж хэсгээ тэргүүлсэн бол Дани 5 оноогоор удаалж байна.

Categories
мэдээ нийгэм

Засгийн газрын ээлжит хуралдаанаар саарал усыг дахин цэвэршүүлж говийн бүсийн хэрэгцээнд нийлүүлэх шийдвэр гарлаа

Засгийн газрын ээлжит хуралдаанаар саарал усыг дахин цэвэршүүлж говийн бүсийн хэрэгцээнд нийлүүлэх шийдвэр гарлаа.

“Сонгино-говь усан хангамжийн төсөл”-ийг “Зураг төсөл боловсруулах-барих-ашиглах-шилжүүлэх” нөхцөлөөр концесс зарлан хэрэгжүүлэхээр шийдвэрлэлээ. Энэ төсөл нь Төв цэвэрлэх байгууламжаас гарсан саарал усыг стандартын дагуу дахин цэвэршүүлж, говийн бүсийн хэрэглэгчдийг үйлдвэр, техникийн ус /хоногт 200 мянган м.куб/-аар хангаж, 50 мянган м.куб-ыг станцад нийлүүлэх зорилготой юм. Ингэснээр бүс нутгийн газрын доорх усны нөөцийн хомсдолоос сэргийлэх, усны нөөцөө хэмнэх, үйлдвэрлэлийн зориулалтаар дахин ашиглах, ногоон бүс, хиймэл нуур, цөөрөм байгуулан хүн амын амьдрах таатай орчныг бүрдүүлэх ач холбогдолтой гэж үзлээ.

Урьдчилсан тойм судалгаагаар Тавантолгойн нүүрсийг угаан, экспортод гаргаснаар нэг тонн нүүрснээс 50-60 хүртэл ам.долларын ашиг олох боломжтой. Ингэснээр жилд хоёр тэрбум гаруй ам.долларын орлого олно гэж тооцоолжээ

Categories
гадаад мэдээ

“Korean Air” компанийн ерөнхийлөгчийг татвараас зайлсхийлсэн хэмээн байцаалт авахаар болжээ

Өмнөд Солонгосын “Ханжин” болон “Korean Air” компанийн Ерөнхийлөгч Чо Ян Хог татвараас зайлсхийлсэн хэмээн буруутгаж, маргааш байцаалт авахаар болсон талаар Сөүлийн Прокурорын газраас мэдэгдлээ.

Чо Ян Хог ойролцоогоор 20 тэрбум воны татвараас зайлсхийлсэн хэмээжээ.

Уг асуудалтай холбоотойгоор Ханжин группээс мэдээлэл хийгээгүй байна. Энэхүү дуулианаас гадна Ерөнхийлөгчийн гэргий, охидуудын нэр холбогдсон асуудлаас болж “Ханжин” групп ихээхэн хүнд байдалд ороод буй юм.