Categories
мэдээ нийгэм

Эмэгтэй хүн болж төрснөөрөө эрсдэлд өртөх аюултай орнуудыг нэрлэв

The Thomson Reuters Foundation сангаас эмэгтэйчүүдийн эрхтэй холбоотой судалгаа хийснээ танилцууллаа. Нийт 550 шинжээчдийн баг оролцсон энэ ажлын дүнд эмэгтэйчүүдэд хамгийн аюултай 10 улс орныг нэрлэснийг Энэтхэг улс тэргүүлсэн байна. Энэтхэг улсыг эмэгтэйчүүдэд хамгийн аюултай улс орноор нэрлэсэнд дараах шалтгаанууд голлох нөлөө үзүүлсэн байна. Үүнд:

  • Энэтхэг эмэгтэйчүүд гэр бүлийн хүчирхийлэлд өртөж байгаа явдал
  • Хүний наймаа
  • Албадан хөдөлмөр эрхлүүлэх
  • Албадан гэрлүүлэх
  • Бэлгийн боолчлол зэрэг шалтгааныг дурдсан байна.

Үүгээр зогсохгүй уламжлалт ёс заншил, зан үйл нь эмэгтэйчүүдийн эрхэнд ноцтойгоор халдаж, бие махбодид нь сөрөг нөлөө үзүүлдэг байна. Ёс заншилтай холбоотойгоор охидыг насанд хүрэхээс нь өмнө хүчээр гэрлүүлэх, зарим тохиолдолд амьтантай хүртэл гэрлүүлэх хачин сонин явдлууд өнөөг хүртэл оршин тогтносоор байгаа юм.

7 жилийн өмнөх энэ судалгаагаар Энэтхэг улс 4-рт бичигдэж байсан юм.

Энэтхэгийг эмэгтэйчүүдэд хамгийн аюултай улсаар нэрлэжээ

Эмэгтэйчүүдэд хамгийн аюултай, эмэгтэй хүн бож төрснөөрөө аюулд өртдөг дэлхийн 10 улсын 9 нь Ази болон Африк тивд оршиж байна. Хачирхалтай нь АНУ мөн энэ жагсаалтад багтсан бөгөөд 10 дугаарт эрэмбэлэгджээ. АНУ энэ жагсаалтад багтсан нь #Metoo хөдөлгөөнтэй шууд холбоотой гэж шинжээчид үзэж байна.

Эмэгтэй хүн болж төрснөөрөө эрсдэлд өртөх дэлхийн хамгийн аюултай 10 улс орон:

  1. Энэтхэг
  2. Афганистан
  3. Сири
  4. Сомали
  5. Саудын Араб
  6. Пакистан
  7. Конго
  8. Йемен
  9. Нигери
  10. АНУ

Энэтхэг улсад өдөрт бэлгийн хүчирхийлэлтэй холбоотой 100 хэрэг гардаг тухай Үндэсний гэмт хэргийн товчооноос мэдэгдсэн байна. 2016 оны байдлаар хүчирхийлэлд өртсөн нийт 39 мянган тохиолдол бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 12 хувиар өссөн үзүүлэлт болсон байна. Энэ оны эхэнд гэхэд наймхан сартай охиныг хүчирхийлсэн аймшигтай хэрэг энэ улсад гарсан. Олон цагийн турш хагалгаанд орсон ч харамсалтай нь бяцхан охин өвчнөө дийлэлгүй хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн билээ. Түүнийг эцэг эхийнх нь эзгүйд харахаас үлдсэн үеэл ах нь хүчирхийлсэн болох нь тогтоогдсон юм. Энэтхэг дэх хүчирхийллийн хэргийн жишээ, тохиолдлуудыг дурдвалд дуусахгүй мэт.

Харин дайн, үймээн самууны байдалтай байгаа Афганистан улс 2-рт бичигдэж байна. Энэ улсад бэлгийн хүчирхийллээс илүүтэйгээр гэр бүлийн хүчирхийлэл давамгайлдаг, мөн эрүүл мэндийн салбар доройтсон, эдийн засгийн чадавхигүй болсон нь голлох нөлөөллийг үзүүлсэн байна.

Сири улсын хувьд сүүлийн 7 жилийн турш эмэгтэйчүүдэд хамгийн аюултай улс орнуудын жагсаалтын 3-рт бичигдэж байна.

Дэлхийн улс орны удирдагчид одоогоос 3 жилийн өмнө эмэгтэйчүүдийн хүчирхийлэл, хүйсээр ялгаварлан гадуурхах бүх төрлийг 2030 он гэхэд таслан зогсоосон байхаар тохиролцсон билээ. Ингэснээр эмэгтэйчүүдийг эрх чөлөөтэй, эрүүл аюулгүйгээр улс төр, эдийн засаг, олон нийтийн дунд амьдрах боломжийг нь олгоно гэж үзсэн юм. Гэвч өнөөдөр дэлхий дээр гурван эмэгтэй тутмын нэг нь хүчирхийлэлд өртсөөр байна. Хүүхдүүдийг насанд хүрэхээс нь өмнө хүчээр гэрлүүлэх харгис явдал үргэлжилсээр байна. 750 сая охин насанд хүрэхээсээ өмнө хүчээр гэрлэсний улмаас эрүүл мэнд, ирээдүйгээрээ хохирсоор байна.

Энэтхэг улсад эмэгтэйчүүд, хүүхдийн хүчирхийлэл дээд цэгтээ тулж байгааг Засгийн газар нь хүлээн зөвшөөрч шинэ хууль баталсан. Хуулийн дагуу 12 нас хүрээгүй хүүхдэд хүчирхийлэл үйлдсэн тохиолдолд шууд цаазаар авах ял оноодог болсон юм.

Categories
мэдээ нийгэм

“Шарилжгүй Улаанбаатар-3” аян нийслэлийн хэмжээнд эхэлнэ

Хөл газрын ургамлын тоосноос үүдэх харшлын өвчлөлөөс урьдчилан сэргийлэх, өвчлөлийн тоог бууруулах, тархалтыг бууруулах, иргэдэд нэгдсэн мэдлэг, зөв ойлголтыг өгөх, хөл газрын ургамлыг хадаж тайрах үйл ажиллагаанд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх зорилготой “Харшлын эсрэг хамтдаа” уриатай “Шарилжгүй Улаанбаатар-3” аян нийслэлийн хэмжээнд эхэлж байна.

Иймд Баянзүрх дүүргийн Засаг даргын А/263 дугаар захирамжийн дагуу дүүргийн хэмжээнд энэ сарын 29-ний өдрөөс эхлэн наймдугаар сарын 17-ний өдрийг хүртэл “Харшлын эсрэг хамтдаа” уриатай “Шарилжгүй Улаанбаатар-3” аяныг зохион байгуулахаар боллоо. Уг аяны нээлтийг баасан гарагийн 11 цагт дүүргийн хэмжээнд эхлүүлэх бөгөөд нийт 90 минутын хугацаанд зохион байгуулах юм.

Хотын гол гудамж болон туслах зам дагуу замын хажуугийн ногоон байгууламж, явган хүний зам талбайн зах болон замын хөвөө хажуугийн далан дээр ургасан хөл газрын ургамлыг цэвэрлэх ажилд дүүргийн Засаг даргын Тамгын газар, харьяа хэлтэс алба, хороод, Сууц өмчлөгчдийн хороо, дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтэс, НҮГ-1, 2, 3, 4 ОНӨААТҮГ-ууд оролцоно.

Мөн байгууллага, аж ахуйн нэгжүүд өөрийн хашаан доторх болон хашааны гаднах, хашаа дагасан хөл газрын ургамлыг цэвэрлэх үүрэгтэйгээр оролцох юм. Иймд иргэн, аж ахуй нэгж байгууллагыг тав тухтай, цэвэр цэмцгэр орчныг хамтдаа бүрдүүлж “Шарилжгүй Улаанбаатар-3” аянд нэгдэж, хөл газрын ургамлыг цэвэрлэх ажилд идэвхтэй оролцохыг уриалж байна хэмээн Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Баяр наадмаар ажиллах хилийн боомтууд

Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын ойн баярын өдрийг тохиолдуулан Засгийн газар хоорондын гэрээ, хэлэлцээрүүдийн дагуу Монгол-Орос, Монгол-Хятадын хилийн боомтууд амарна. Агаарын болон төмөр замын боомтууд амралтгүй ажиллах ажээ. Хилийн боомтуудын амрах хуваарийг дэлгэрэнгүй танилцуулж байна.

1

Categories
мэдээ нийгэм

70 саяар баригдсан арслантай гүүрний усан хөшигний хувь заяа

2015 оны долдугаар сарын 23-нд Арслантай гүүрний усан хөшиг нээлт

Нээлт хийсний дараа

Одоогийн байдал 2018-06-26нд

Ц.УРАНБОЛОР

Categories
мэдээ улс-төр

”Алтанбулаг-Улаанбаатар-Замын-Үүд” чиглэлийн хурдны замын концессийн хугацааг сунгав

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар дараах асуудлыг шийдвэрлэв.

Дээрх чиглэлийн концесс эзэмшигч байсан “Чингис лэнд деволепмент-Шинэ хөгжлийн зам” ХХК-тай байгуулсан гэрээнд өөрчлөлт оруулсны үндсэн дээр гэрээ хүчин төгөлдөр болох нөхцөл биелүүлэх хугацааг зургаа хүртэлх сараар сунгалаа.

Концесс эзэмшигч дээрх хугацаанд үүргээ биелүүлээгүй бол Засгийн газар гэрээг үл маргах журмаар цуцлах, үүнтэй холбогдон гарах нөхөх олговор, алдагдал, олох ёстой байсан ашиг зэргийг хариуцахгүй байхыггэрээнд нэмж тусгахаар болсон байна.

“Хөшгийн хөндийн нисэх онгоцны буудал”, “Майдар хот”, “Аэро сити”, “Тээвэр ложистикийн төв”, “Богдхан төмөр зам” зэрэг бусад төсөлтэй холбоотой 97 км гаруй хэсгийн авто замын трасс тодорхойгүй, трасстай давхцаж байгаа болон давхцаж болзошгүй газар байдаг. Энд иргэн, хуулийн этгээдэд эзэмшүүлсэн, өмчлүүлсэн газрын асуудлыг холбогдох хууль, журмын дагуу шийдвэрлэхээр боллоо.

Categories
мэдээ нийгэм

​“Магнай Трейд”, “М-Ойл” компаниудыг хуурамч шатахуун зарж байна гэлээ

Монголын шатахуун хэрэглэгчдийн холбооноос мэдээлэл хийлээ. Тэд хуурамч шатахуун зарж борлуулж байгааг эрх бүхий байгууллагуудаар хүлээн зөвшөөрүүлж чадлаа гэв. Нийслэлийн Мэргэжлийн Хяналтын Газрын дарга Л.Эрдэнэчулуун “А-80 шатахуун дээр октан дээшлүүлэгч хийж Аи-92 болгох, керосин дээр нафта хольж дизель түлш гарган авах нь дэлхийн стандарт” хэмээн буруу мэдээлэл хийсэн. Энэ мэт буруу мэдээллээс үүдэн шатахуун үйлдвэрлэгч “Трафигура” компанийн “Трансгайд”-ын агуулахад өдөр бүр нефтийн нэмэлт бүтээгдэхүүн холигдон шатахуун, түлш гэгдэн зах зээлд гарч байна. Уг хуурамч шатахууныг “Магнай Трейд” болон “М-Ойл” компаниуд зардаг. Холигч агуулах руу жирийн иргэд битгий хэл Мэргэжлийн хяналтын байцаагч нарыг оруулдаггүй гэж Шатахуун хэрэглэгчдийн холбооноос мэдэгдсэн юм.

Монголын шатахуун хэрэглэгчдийн холбооны зүгээс хуурамч шатахууны улмаас иргэдийн эд хөрөнгө гэмтэн хохирол учирч байгаа үндэслэлээр дээрх байгууллагуудыг шүүхэд өгөхөө мэдэгдсэн. Мөн уг холбооноос иргэд, жолооч нарын санал гомдлыг авах 8047-0303 дугаарыг нийтэд зарлалаа.

Холбооноос шаардаж буй дараагийн чухал асуудал нефтийн нэмэлт бүтээгдэхүүнд татвар ногдуулах аж. Энэ нь хуурамч шатахуун үйлдвэрлэх үндэс болсон түүхий эдийг оруулж ирэхийг зогсоох оролдлого гэлээ. Холбооны тэргүүн О.Бямбадэлгэр, “Хэрэв хуурамч шатахуун оруулж буй компаниудаас татвар авсан бол жилд 60 тэрбумыг улсын төсөвтөө төвлөрүүлж болох байсан” гэв.

Н.Энхтэнгэр

Categories
мэдээ нийгэм

​Эхний таван сарын байдлаар 68 хүүхэд амь насаа алджээ

“Ардчилсан эмэгтэйчүүдийн холбоо”, “Ардчилсан залуучуудын холбоо”-оос санаачлан хүүхдийг аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор “Хүүхэд хамгаалалд бүх нийтээрээ оролцъё” арав хоногийн аяныг эхлүүллээ. Төрийн ба Төрийн бус байгууллага, иргэдийг аянд идэвхтэй оролцохыг уриалж байна.

Энэ талаар “Ардчилсэн эмэгтэйчүүдийн холбоо”-ны тэргүүн С.Одонтуяа “Өнгөрсөн өдрүүдэд хүүхдийн эсрэг гэмт хэрэг, хүүхдийн амь нас хохирсон явдлууд ар араасаа гарсан. Иргэдийн хүлээлтийг харахад эмэгтэйчүүд энэхүү аяныг эхлүүлж, зохион байгуулалтад оруулах хэрэгтэй гэсэн саналууд ихээр ирж байгаа. Бид хэн нэгнийг буруутгахаас илүү цаашид хүүхэд хамгааллыг хэрхэн шинэ шатанд хүргэх вэ гэдэг чухал асуудал болоод байна.Монгол Улс 2016 оны II сард хүүхдийн эрхийн тухай хуультай болсон. Гэвч хуулийн хэрэгжилт хангалтгүй байдаг. Хуульд төр, Засгийн газар, төрийн ба төрийн бус байгууллагууд, эцэг эх юу хийх вэ гэдгийг зааж өгсөн. Хуулийг амжилттай хэрэгжүүлбэл хүүхдээ хамгаалж чадна. Орон нутаг, нийслэлийн 2019 оны төсөв батлагдахаас өмнө хүүхэд хамгааллын чиглэлийн төсвүүдийг багтаах шаардлагатай байна. Үүнийг шийдвэр гаргах эрх бүхий хүмүүст хүргэх ёстой. Хий хоосон хүүхдээ хамгаалъя гэж яриад юу ч өөрчлөгдөхгүй. Нурах гэж буй сургууль, цэцэрлэгүүдийг засварлах, хүүхдийн явдаг замд гэрэлтүүлэг, камер зэрэг олон зүйл шаардлагатай байна.

“Хүүхэд хамгаалалд бүх нийтээрээ оролцъё” арав хоногийн аяны хугацаанд сошиал, хэвлэл мэдээллийн хэрэгслээр иргэд, эцэг эхчүүд, төрийн бус байгууллагууд урьдчилан сэргийлсэн бүхий л зураг, пост, сургалтуудыг ил болгохыг хүсч байна. Аль нэг газар цахилгааны утас ил гарсан бол иргэн зургийг нь авч пост хийснээр болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх боломжтой. Хүмүүсийг зохион байгуулалтанд оруулж, арга замыг зааж өгөх нь чухал. Бидэнтэй хамт УИХ-ын гишүүн З.Нарантуяа санаачлан өнөөдрийн арга хэмжээг зохион байгуулж байгаа. Мөн ерөнхий сайдад асуулга тавьсан. Энд цугласан бүх хүмүүс чиглэл чиглэлээрээ анхаарч ажиллах хэрэгтэй байна.

Би Баянгол дүүргийн засаг даргаар ажиллаж байгаа. Хүүхэд хамгааллын хуульд шат шатны засаг даргын эрх үүргийг нарийвчлан зааж өгсөн. 230 мянган иргэн 90 гаруй мянган хүүхдийнхээ өмнө хариуцлага хүлээн ажиллаж байна. Хамгийн гол нь хүүхдийг хараа хяналтгүй байлгахгүйн үүднээс чөлөөт цагаа өнгөрүүлэх хүүхэд хөгжлийн төвүүдийг байгуулсан. Ингэснээр хүүхдүүд хичээлийн бус цагаар дугуйланд хамрагдаж, хараа хяналттай байх ажлуудыг хийнэ. Олон номын сангууд, усан бассейн сургалтын төв, хоёр эмнэлэг барьсан. Хүүхдийн зуслан удахгүй ашиглалтад орно. Боловсрол, эрүүл мэндийн чиглэлээр зорилгодоо тулгуурлан ажиллаж байна. Хүүхэд залуучуудад зөвлөгөө өгөх төв байгуулсан нь хүүхдүүд амиа хорлохоос сэргийлнэ гэж үзсэн юм. Мөн нийслэлийн албаны даргаас тушаал ирж, өчигдрөөс бүх холбогдох албан тушаалтнууд нэг бүрчлэн ажилдаа орсон. Бүх цэцэрлэгүүд тоглоомын аюулгүй байдлаа хангаж дууссан” гэлээ.

НИХ-ын төлөөлөгч Ц.Одонтунгалаг “Хотод барилга байгууламж нэмэгдэх тусам хүүхдийн аюулгүй байдал эрсдэлтэй болсоор байна.Иймээс Нийслэлийн хүүхдийн газраас “Хүүхдэд ээлтэй хот” хөтөлбөр боловсруулж 2015 оны XI сарын 20-ны өдрийн тэргүүлэгчдийн хурлаар баталж, хэрэгжүүлж эхэлсэн. Нийслэлийн засаг дарга С.Батболд, НИХ-ын дарга С.Амарсайхан нарт 2018 оны хоёрдугаар сарын 18-ний өдөр Хүүхдийн аюулгүй байдлыг хангах зөвлөмжийг гардуулан өгсөн.Гэтэл өнөөдрийг хүртэл хариу ирээгүй байна. Ажил хийсэн тайлан ч ирээгүй байна” хэмээн ярив.

2018 оны эхний таван сарын байдлаар 833 хүүхэд золгүй явдалд өртжээ. Үүнээс амь насаа алдсан 34, амиа хорлосон 16, зам тээврийн ослоор амь эрстсэн найм, бусад шалтгаанаар арав, нийт 68 хүүхэд амь насаа алдсан байна.

Э.АНУДАРЬ

Categories
мэдээ нийгэм

​Эрүүл бүсээр зорчих аялалын маршрут гаргажээ

Архангай аймгийн зургаан суманд шүлхий өвчин гарч хорио цээр тогтоогоод байна. Үүнтэй холбогдуулан аймгийн ЗДТГ-аас эрүүл бүсээр зорчих аяллын маршрут гаргалаа. Тодруулбал, Өгийнуур, Хашаат, Батцэнгэл, Хотонт, Төвшрүүлэх, Цэнхэр сумдад малын гоц халдварт шүлхий өвчин гарсантай холбогдуулан хил залгаа Булган, Эрдэнэбулган, Ихтамир сумд урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч, постуудыг ажиллуулж байна.Мөн өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн дээрх сумаас бусад газар хэвийн үйл ажиллагаа явагдах ба гарал үүслийн бичигтэй мал мах бэлтгэх, сүү, цагаан идээ зөөвөрлөх, зөвшөөрөгдсөн маршрутаар дамжин өнгөрөх боломжтой юм байна.

Аймгийн Засаг дарга Ц.Мөнхнасан “Архангай аймагт өндөржүүлсэн бэлэн байдал зарлачихсан байгаа. Шүлхийтэй байгаа сумуудад хорио цээрийн дэглэм тогтоосон байна. Гэхдээ хүн хүчний асуудал дутагдалтай, газар нутаг том байна. Бартаа сайд ихтэй. Ийм учраас Хүн, малын шилжилт хөдөлгөөн хийгдээд шүлхий өвчинг нэмэгдүүлчих эрсдэлтэй байгаа учир өндөржүүлсэн бэлэн байдал зарлаад ажиллаж байна” гэж онцоллоо.

Шүлхий өвчний голомтод 260 гаруй хүн, 33 пост гарсан ажиллаж байгаа аж.

Э.ЯНЖМАА

Categories
мэдээ спорт

“Баргын цом” олон улсын тэмцээнээс 13 медаль хүртэв

Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн “Баргын цом” олон улсын тэмцээн зургадугаар сарын 25-26-нд БНХАУ-ын Хөлөнбуйрын Хайлаар хотноо болж, манай бөхчүүд 13 медаль хүртжээ.

Энэхүү тэмцээнд Монгол, БНХАУ, БНАСАУ, ОХУ гэсэн дөрвөн орны тамирчид өрсөлдсөн тус тэмцээний эхний өдөр эрэгтэйчүүдийн барилдаан болж, манай бөхчүүд хоёр алт, гурван мөнгө, дөрвөн хүрэл медаль авсан байна.

Харин хоёр дахь өдөр буюу өчигдөр эмэгтэйчүүд барилдаж, манайхаас 68 кг-д “Арслан” клубын тамирчин М.Хишигмаа алтан медаль хүртлээ. Мөн 57 кг-д “Женко” клубын тамирчин Б.Болортуяа, 62 кг-д “Аврагч” спорт хорооны тамирчин Х.Болортуяа нар мөнгө, 72 кг-д “Цастын барс” клубын тамирчин Э.Саранхөхөө хүрэл медалийн эзэн болсон.

Урд хөршид манай улсаас 30 гаруй тамирчин хүч үзсэн бөгөөд олимпийн зэрэглэлийн шүүгч Б.Төмөрбаатар, улсын шүүгч Л.Жаргалсайхан, М.Баярсайхан нар ажиллажээ.

Categories
мэдээ нийгэм

Бүртгэлгүй эмийг битүүмжлэв

УБТЗ-ын хувь нийлүүлсэн нийгэмлэгийн Нэгдсэн эмнэлгийн байранд БНСУ-ын найман эмч, 60 туслан ажилтан үзлэг, оношилгоо, эмчилгээ хийж байсныг МХЕГ-аас шалгаж Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэгдээгүй, зөвшөөрөлгүй эм, эмнэлгийн хэрэгслийг битүүмжлэн, зөрчлийн хэрэг үүсгэн шалгаж байна.

Манай улсад гадны эмч нар сайн дурын болон бусад хэлбэрээр ажиллахдаа Монгол Улсын холбогдох хууль, дүрэм журмын дагуу лиценз, зөвшөөрөлгүйгээр ажиллах, баталгаажилт, бүртгэлгүй эм, эмнэлгийн хэрэгслээр, эрүүл ахуй, халдвар хамгааллын дэглэм хангаагүй байранд эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх зөрчил гарч байгаа тул иргэдийг эмчлэх эрхийн зөвшөөрөлтэй эмчээр, шаардлага хангасан орчинд, баталгаат эм, эмнэлгийн хэрэгслээр үйлчлүүлэхийг Мэргэжлийн хяналтын байгууллагаас зөвлөж байна.

Энэ төрлийн зөрчил, мэдээллийг МХЕГ-ын 1800-1286, НМХГ-ын 70128012 дугаарын утсанд ирүүлж, өөрийн болон бусдын эрүүл мэндийг эрсдэлээс сэргийлэхийг санууллаа.