БЗДүүргийн АН-ын “Эрүүл ардчилал” хөдөлгөөн, Шинэчлэлийн хороо, Ардчиллын анхдагчдын салбар зөвлөлөөс мэдээлэл хийв. Тэд “БЗД-ийн Ардчилсан намын хэсэг гишүүд хэсгийн ахлагч нарыг турхиран АН-ын дотоод сонгуулийг будилууллаа. Эрх мэдлээ алдахгүйн тулд янз бүрийн арга хэрэглэж байна. Ардчилсан намаас II сарын нэгэнд жагсаал зохион байгуулахад эсэргүүцэж оролцоогүй. Ийм учраас намыг дотоодод нь хагалан бутаргах зохион байгуулалттай үйл ажиллагаа явуулж байгаа хүмүүсийн үгэнд орж болохгүй” гэлээ.
Month: March 2018
Өнөөдөр буюу 2018 оны гуравдугаар сарын 29-ний Пүрэв гарагт хийх засварын хуваарийг танилцуулж байна.
БАЯНЗҮРХ ДҮҮРЭГ
10:30-17:30 цагт: 21-р хороо Дунд Дарь-Эхийн 1-19, Сэлбийн 12-18, 27-32, Жамсран уулын өврийн 1-6-р гудамж, Петро стар ХХК болон болон эдгээрийн ойр орчмоор
СҮХБААТАР, ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРЭГ
11:00-17:00 цагт: СБД-ийн 14-р хороо, ЧД-ийн 14, 15, 16, 18-р хороо Нийслэлийн өмчийн харилцааны газар, АНУ сервис ХХК, Хандгайтын 1, 2, 3, 30, 33, 36, 42, Хайлаастын 8, 13, 14, 20, 25, Рашаантын 5-15, Сургуулийн 44, 45, Яргайтын 1-42, Согоотын 13-108, Жаргалантын 6-57-р гудамж,
СБД-ийн 15-р хороо Рашааны 6-9, Хангайн 11, 12, 17-23, Ногооны талбайн 6, 7, Рашааны 7, 9, Бэлхийн 34, 35, Дамбадаржаагийн 80-р гудамж, УСУГ-ын харьяа зөөврийн ус түгээх байр, Заламт номгон, Шуртын анир, Алтан жолоо трейд, Зостын шовгор ХХК-ууд, 58-р бага сургууль, Дамбадаржайлин хийд, Бурхан шашинтны шинэ төв, Соёмбо медиа групп, УИД-ын ажилчдын байр болон эдгээрийн ойр орчмоор,
БАЯНГОЛ ДҮҮРЭГ
11:00-18:00 цагт: 20-р хороо 29-р бааз 50 машины гараж, Жаст ШТС, Говь ХХК, Шунхлай ШТС, Сэргээгдэх эрчим хүчний үндэсний төв болон эдгээрийн ойр орчмоор
СОНГИНОХАЙРХАН ДҮҮРЭГ
11:00-18:00 цагт: 6, 19, 23-р хороо 21-р хороолол, ҮЭ-ийн 41 Т-10, Хангайн 14-27, 39 Т-16, 79, 80 73 Т-12, Тоосгоны 70-75-р гудамж болон эдгээрийн ойр орчмоор.
Нийслэлийн удирдлагуудзамын түгжрэлийг бууруулах зоригтой алхам хийсэн ньОлимпийн гудамжнаас Нарны зам болон төмөр зам дээгүүр Их Монгол улсын гудамж руу буух “Замын цагдаагийн газрын ойролцоо баригдах гүүрэн гарц” барих ажил байв. БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлээр нийт 30 орчим сая доллар зарцуулан жил хагасын дараа ашиглалтад өгөх энэ төслийг хэрэгжүүлэхэд хамгийн том саад нь замын хөдөлгөөний саад бөгөөд дугаарын хязгаарлалтыг нэмэх замаар энэ асуудлыг шийдэх болсон нь хотын удирдлагуудыг хотынхны эсрэг “дайсан” мэт харагдахад хүргээд байна.
Яагаад үүнийг хийх ёстой вэ. Өнөөдөр дугаарын хязгаарлалтыг тэвччихвэл маргааш хэрхэн түгжрэлгүй зорчих боломжтой вэ гэдэг талаар Нийслэлийн холбогдох байгууллагынхан цээжилтэл тайлбарлаж байгаа ч олон нийт хүсэхгүй байна. Дээр нь Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга АН-ын дарга асаныхаа хувиар “зам хаахгүй, хямд өртөгтэй төсөл байсаар байтал заавал хятадуудаар бариулах гээд байна” хэмээн сошиалаар “зарлаж” эхлэв. Мөн Ардын намын генсек Д.Амарбаясгалан нийслэлийн удирдлагуудыг илт буруутгасан хатуу шүүмжлэл мөн л сошиалаар цацаж олон нийтэд таалагдах “зөв байрлал” эзлэх гэж оролдсон нь сонирхолтой байлаа.
Д.Амарбаясгалан уг нь удаа дараа НИТХ-д сонгогдож зовлон, жаргалыг нь мэдэх хүн. Гэтэл урагш ахиулах төсөл дээр ийнхүү хийрхсэн нь нийслэлийн парламентад сөрөг хүчин байсан эмоциосоо салж чадалгүй хоёр жил болсных уу. Эсвэл “У.Хүрэлсүхийн хүн” гэгддэг хэрнээ 2020 оны сонгууль хүртэл эрх мэдэлгүй үлдчихээд байгаадаа эгдүүцэж бачуурсных уу.
Хэрэв нийтийн эрх ашиг, нийслэлчүүдийн төлөө ажиллах нь чухал бол тэрбээр яагаад нийслэлийн удирдлагууд ийм алхам хийхээс аргагүйд хүрсэн, 1.6 жилийн дараа ямар үр дүнг олноороо хүртэхийг тайлбарлан сурталчлахад “диктатур” хатуу үгсээ ашигласан бол үүргийнх нь нэгээхэн хэсэг мөн гэхсэн.
Гэтэл “Хэрвээ би хотын дарга, эсвэл НИТХ-ын дарга байсан бол…” гэсэн мэт бодлоо жагсааж гарц болгон сошиалаар цэцэрхэж суугаа нь намын бодлого, үйл ажиллагааны талаар алсын хараатай ажил хийхийн оронд хотын өнөөгийн удирдлагууд алдаатай шийдвэр гаргаж нэр хүндээ унагавал “Дараагийнх нь би шүү” гэсэн мэт харь сэтгэл өвөрлөж зохисгүй харьцааг бий болгосон хэрэг байв.
Хотын удирдлагуудын хувьд өдөрт 20 мянган машин зорчдог ачааллаа даахгүй байгаа тэр ачааллыг бууруулах нь чухал байсан болохоос алдар хүндийн эрсдэлд орчих вий гэсэн бол тэртэй тэргүй долоо хоногт нэг хязгаарлахад арайхийн сурч байгаа нийслэлчүүдэд долоо хоногт хоёр удаа хязгаарлана шүү гэж хэлэхгүй байх өөр арга замыг хайх л байсан.
Аль болох алсын хараатай бодлогоор, бөх бат зам барих энэ зорилгын цаана “хятадуудаар айлгаж” байгаад дотоодын өөр нэг лоббитой компанид уг тендерийг өгөх, цаашилбал дахин дахин энэ замыг барих, улс төрийн талаасаа бол амжилтаас илүү алдааг сүвэгчилсэн ядмаг алхам хийж байгаа нь “Их замын эхэнд” гэгчээр энэ гүүрэн замын төслийн эхлэлээс харагдаж байгаа нь харамсалтай.
“Сараана” Монголын уран сайхны кино энэ сарын 27-ноос Юнивишн, Скаймедиа, Лүүк ТВ, DDISH-ийн кино сангаар үзэгчдэд хүрч эхэллээ. Сүүлийн үед кинонууд кино театрт нээлтээ хийж үзэгчдэд хүрсний дараа төлбөрт суваг буюу IPTV-гээр гардаг болсон. Харин “Сараана” киноны уран бүтээлчид заавал театрт биш гэртээ суугаад шинэ киног гэр бүлээрээ, илүү тухтай шимтэн үзэх боломжийг ийнхүү бүрдүүлсэн байна. “Мэгүүн энтертайнмент”, “Hollandmark” студийн хамтын бүтээл болох “Сараана” киноны голд дүрд СТА, жүжигчин Б.Хулан, Э.Мөнхтөр, залуу жүжигчин Ц.Эрхэмбаяр нар тогложээ. Киноны уран бүтээлчид “Танд манай кино өнөө цагийн эгэл хүний амьдралын аз жаргал, үнэ цэнэ болоод эх үрийн хайрын тухай өгүүлэхээс гадна эмэгтэй хүний сэтгэлийн нандин уянгыг мэдрүүлнэ гэдэгт итгэлтэй байна” гэсэн юм. Тус киноны гол дүрд тоглосон жүжигчин Б.Хулантай ярилцлаа.
-Киноныхоо нээлтийг кинотеатрт хийлгүй шууд IPTV-ээр үзэгчдэдээ хүргэж байгаа нь сонирхолтой юм?
-Сүүлийн үед уран бүтээлчид бүтээлээ IPTV-д зориулж хийдэг болчихжээ. Манай киноны зохиолч С.Ангараг “IPTV-д зориулж уран сайхны кино хийе” гээд санал тавьсан. Киноны ажил амжилттай болж энэ сарын 27-нд нээлтээ хийлээ.
-Кинонд эгэл амьдралын уянгалаг түүхийг өгүүлнэ гээд байгаа?
-Бидний өнөөдрийн бодит амьдрал дээр өрх толгойлсон маш олон эмэгтэй байгаа шүү дээ. Тэдний л нэг болсон хүүтэйгээ үлдсэн эмэгтэй амьдралд тулгарах олон бэрхшээлийг давахдаа хэрхэн зөв амьдрахын төлөө тэмүүлж байгаа тухай өгүүлэх кино.
-Сараана цэцгийг эмэгтэй хүнтэй зүйрлэдэг гэх юм?
-Хүмүүсийн мэддэгээр Лили цэцэг шүү дээ. Кинонд лили цэцгийн утга агуулгыг тэр чигээр нь гаргахыг хичээгээгүй л дээ. Лили өөрийн гэсэн онцлогтой цэцэг юм байна билээ. Үнэрээ удаан хадгалдаг, зарим цэцэгтэй харьцуулбал илүү удаан насалдаг. Эмэгтэй хүн ч энэ цэцэгтэй адил үзэсгэлэнтэй атлаа тэвчээртэй, ухаалаг. Тэр утгаар нь киног “Сараана” гэж нэрлэсэн болов уу.
-Киноны зохиолч танд киноны гол дүрийн саналыг тавихад ямар сэтгэгдэл төрсөн бэ?
-Маш их таалагдсан. С.Ангараг бид хоёр их олон жил үерхэж байгаа найзууд юм байгаа юм. “Найз нь ийм нэг зохиол дээр ажиллаж байна. Энэ киноны гол дүрд чи л таарах юм шиг санагдаад байна” гэсэн. Зохиолоо аваад уншихад надад их таалагдсан.
-Өрх толгойлсон эмэгтэйд хамаг бурууг өгдөг хандлага бий л дээ. Гэтэл тэр эмэгтэйчүүд маш их бэрхшээлтэй тулгарч үр хүүхдийнхээ төлөө цуцашгүйгээр зогсож чаддаг шүү дээ?
-Нийгэмд тийм ойлголт их байдаг шүү. Өөрөөсөө болоод л нөхрөөсөө салчихлаа гэдэг ч юм уу, тийм яриа их бий. Миний хувьд амьдрал дээрээ өрх толгойлсон эмэгтэй гээд олон жил явж байна. Гэтэл чухам юу болсон, цаана нь юу тохиолдсон, дотоод сэтгэлд нь юу болоод байгааг мэдэхгүйгээр дур дураараа ярихыг нь би ч өөрөө зөндөө л сонсож байлаа. Гэхдээ өрх толгойлсон эмэгтэй гээд л ноомойсон, нурмайсан байдаггүй юм. Дийлэнх нь лили цэцэг шиг хүчтэй, эрчтэй байдаг. Би хүүхнүүдийгээ мундаг хүчтэй байна гэж боддог ш дээ.
-Кинонд таны хүүд тоглосон Ц.Эрхэмбаяр өмнө нь “Марко Поло” кинонд Хубилай хааны бага насны дүрийг бүтээж байсан авьяаслаг нэгэн байна лээ?
-Тийм шүү, би мундаг хүүтэй хамтарч тоглосон. Хүүхэдтэй ажиллахад хэцүү байдаг. Үгээ яг бичсэнийх нь дагуу хэлэх гээд ч юм уу, хэт хичээх тал бий бий. Ер нь кинонд тоглоход хүүхэд ч бай, том хүн ч бай энгийн байх тусмаа кино амьд байдаг болов уу гэж боддог. Манай Эрхэмбаяр их хичээж ажилласан. Их хөөрхөн хүү.
-Таны тоглосон кинонуудын аль дүр нь тантай илүү төстэй зан араншинтай вэ. “Болсон явдал” киноны дүр тань тантай төстэй юу?
-(Инээв). Би амьдрал дээрээ наад дүрийн чинь эсрэг шүү дээ. Тэр чинь орилж хашхирсан, ааштай хүүхний дүр. Хүмүүс намайг бодит амьдрал дээр чи тэр дүртэйгээ адилхан зан ааштай юу гэж асуугаад байдаг юм.
-Таны нэг хэсэг кинонд тоглохгүй байж байгаад “Сараана”-д тоглов уу даа?
-Бараг хоёр жил гаран өнжсөн. Хувийн ажилтай байгаад завсарласан. Энэ киноны өмнө Хөх хотод “Одон” телевизийн 14 ангит цуврал кинонд тоглочихоод ирсэн. Хөх хотоос ирээд удалгүй “Сараана“ киноны ажилдаа орсон юм.
“Сараана” киног үзсэн хүмүүс их ам сайтай байна. Ээж, хүү хоёрын амьдралын тухай өгүүлсэн кино гэхээр хар бараан, уйтгартай зүйл гарахгүй л дээ. Их уянгалаг сайхан түүхийг өгүүлдэг. Дэлгэцэнд гараад хэдхэн хонож байгаа ч хүмүүст таалагдаж байх шиг байна.
Ц.Эрхэмбаяр: Ээжээсээөөрхүндэрхлэхэдихсонин байсан шүү
“Сараана” Монголын уран сайхны киноны гол дүрд тоглосон Ц.Эрхэмбаяртай ярилцлаа.
-Та өмнө нь хичнээн кинонд тоглож байсан бэ?
-Нэлээд хэдэн кинонд жижиг дүрүүдэд тоглосон л доо. Харин “Сараана” кино бол миний гол дүрд нь тоглосон анхны кино минь.
-Монголын кино урлагийн өнөө цагийн мундаг залуу жүжигчидтэй хамтран ажиллахад ямар байсан бэ?
-Хичээлийнхээ хажуугаар зураг авалтаа үргэлжлүүлэхэд зарим талаар хүндрэлтэй байсан ч киноны багийнхан болоод аав, ээж минь их тусалсан. Хулан эгч мундаг жүжигчин байна лээ. Миний дүр бол ээждээ их эрхэлдэг дүр л дээ. Тэврээд үнсүүлээд л. Анх ээжээс минь өөр хүн намайг эрхлүүлж үнсэхэд эвгүй байсан шүү (инээв). Их сонин байсан. Гэхдээ кино багийнхантай хамт байрлаж, хамт ажилладаг байсан болохоор дасаад ирэхэд гайгүй болчихсон.
-Зураг авалтын үеэр аав, ээж хоёр тань дэргэд тань байсан уу. Эсвэл кино багийнхантай хамт байх нь кинондоо илүү ороход дөхөм байв уу?
-Би одоо 13 настай болохоор аав, ээжийгээ дэргэдээ байлгаагүй л дээ. Тэглээ ч тэр хоёр маань ажилтай, зав муутай болохоор кино багийг ахалсан Дуулга ах намайг бүрэн хариуцаж хоол унднаас эхлүүлээд бүх юмыг минь зохицуулж гэр, дугуйлан, сургууль дээрээс минь очиж авч, хүргэж өгч байсан.
-Та Монголын Хүүхдийн ордны драмын дугуйланд сурдаг гэсэн. Хэдэн жил сурч байна вэ?
-Би одоо наймдугаар ангид сурч байгаа. Анх нэгдүгээр ангидаа энэ дугуйланд орсон.
-Урлагийн олон төрөл жанр бий шүү дээ. Тэр дундаас яагаад жүжигчний ур чадварыг сонирхох болсон юм бэ?
-Ээж маань намайг их даруухан болохоор нээлттэй, хүнд өөрийгөө илэрхийлдэг болоосой гээд энэ дугуйланд оруулсан л даа. Дугуйлан дээр маань реклам, кино, зохиомжид тоглуулах сонгон шалгаруулалт их болдог юм. Реклам, клип зэрэгт тоглоод ирэхээр урам ороод гэх үү дээ энэ урлагт дуртай болчихсон. Одоо бол дугуйландаа явах их дуртай. Монголын Хүүхдийн ордны болоод энд тэнд хүүхдээр хөтлүүлдэг арга хэмжээнүүдэд хөтлөгчөөр ажилладаг.
Манай дугуйланд янз бүрийн дүрийн сонгон шалгаруулалт их ирнэ. Тэр сонгон шалгаруулалтад хүүхэд бүр орж шалгуулах боломжтой байдаг юм. Бүгд шалгаруулалтад тэнцэх хүсэлтэй болохоор их олуулаа өрсөлдөнө. Манай ордон дээр болдог сонгон шалгаруулалт их ширүүн болно шүү. Дүр тохироосой гэж их хүсэцгээнэ.
-“Сараана” кинонд тоглоход ямар сэтгэгдэл төрөв. Кино маань уянгын сайхан кино шүү дээ?
-Гоё байсан. Би чинь амьдрал дээрээ ээждээ их тусалдаг л даа. Хоёр дүүтэй, айлын ууган хүүхэд болохоор ээждээ тусалж хоол унд хийхээс эхлүүлээд бүхнийг амжуулахыг хичээдэг. “Сараана” кинонд тоглоход надад их дөхөм байсан гэх үү дээ. Миний бүтээсэн дүр мөн л ээждээ их тусална. Гэртээ өдөр ганцаараа байхдаа хоол унд хийж, гэр орныхоо ажлыг зохицуулна. Хичээлээ хийхийн хажуугаар бас ээждээ нэмэр болох гээд цагийн ажил хийдэг ажилсаг хүүгийн дүр. Би айлын ууган хүү болоод ч тэр үү ээждээ эрхлээгүй их удсанаа киноны зураг авалтын үеэр мэдэрсэн л дээ. Хулан эгчид их эрхэлсэн (Инээв).
Монголын шигшээ баг талбайдаа анх удаа ОУХБХ-ны албан ёсны эрхтэйгээр Маурик улсын шигшээ багийг хүлээн авч тоглосон ч 0:2ийн харьцаатай хожигдлоо.
Германы дасгалжуулагч Майкл Вайссаар удирдуулсан шигшээ багийнханд ихээхэн найдлага тавьж байсан боловч тоглолт эхэлснээс 4минутын дараа торгуулийн цохилт хийх эрх авсан боловч эсрэг багийн хамгаалагч Жейн Луйс хааж оноог нээж чадсангүй.
Үүнээс ердөө 1минутын дараа Африкаасзорин ирсэн “Цөөврүүд” гоолдож 0:1ийн харьцаатай болгосон. “Талын хөх саарлууд” хамгаалалтыг илүү нэмж довтолгоог өрнүүлсэн боловч тоглолтын 34дэх минутад 2дах гоолыг Маурикийн хамгаалагч Аугустин Жейн Фабриас хийж эхний хагас өндөрлөсөн.
Европын лигүүдэд тоглодог мэргэжлийн тоглогчдын эсрэг шигшээ багийн бодлого хамгаалалт хүчгүйдэж 2р үед тоглолтыг эргүүлж чадалгүй өндөрлөлөө. Туршлага судлах зорилготой албан бус дараагийн тоглолт хоёр хоногийн дараа товлогджээ.
Улсын Их Хурлын 2017 оны намрын ээлжит чуулганаар баталсан хууль тогтоомжуудын талаар бэлтгэсэн инфографикуудыг Та бүхэнд цувралаар хүргэж байна.
Энэ удаад Донорын тухай хууль (Шинэчилсэн найруулга)-ийн талаарх инфографик, хуулийн танилцуулгын хамт толилуулж байна.
ДОНОРЫН ТУХАЙ ХУУЛЬ (ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГА)-ИЙН ТАНИЛЦУУЛГА
Монгол Улсын Засгийн газраас 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Донорын тухай хууль (Шинэчилсэн найруулга)-ийг Улсын Их Хурлын чуулганы 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн баталлаа.
Монгол Улсад эрхтэн шилжүүлэн суулгах мэс заслын эмчилгээ эрчимтэй хөгжиж, бөөр шилжүүлэн суулгах мэс заслыг 2006 онд анх удаа хийж байсан бол өнөөдрийн байдлаар 147 хүнд бөөр, 40 хүнд элэг, 8 хүнд ясны чөмөг шилжүүлэн суулгах мэс заслыг амжилттай хийгээд байна.
Сүүлийн 3 жилийн байдлаар гадаадын улс, оронд 300 гаруй хүн элэг шилжүүлэн суулгах мэс засал хийлгэсэн бөгөөд эмчилгээний зардалд нэг хүн 50.000-250.000 ам. доллар, бөөр шилжүүлэн суулгах мэс заслын зардалд 50.000-110.000 ам.доллар зарцуулж байгаа нь эмчлүүлэгч болон тэдний ар гэрт санхүүгийн дарамт учруулж байгаа төдийгүй их хэмжээний мөнгө гадагшаа урсан гарч байна.
Иймд дээрх нөхцөл, шаардлагыг үндэслэн донорын үйл ажиллагааны удирдлага, зохион байгуулалтыг сайжруулах, цусны аюулгүй байдал, амьгүй донороос эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах эрх зүйн орчинг боловсронгуй болгох, амьд донороо хамгаалах, иргэдэд учирч байгаа санхүүгийн дарамтыг багасгах зорилгоор Донорын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төслийг боловсруулжээ.
Донорын тухай хууль 6 бүлэг, 24 зүйлтэй бөгөөд энэ хуулийн зорилт нь хүний эрүүл мэндийг хамгаалах, амь насыг аврах зорилгоор сайн дураараа цус, эс, эд, эрхтэнээ үнэ төлбөргүй өгөх, шилжүүлэн суулгах, цусны аюулгүй байдлыг хангах цогц үйл ажиллагаатай холбоотой харилцааг зохицуулахад оршино.
Хуулийн 1 дүгээр бүлэгт хуулийн зорилт болон хуульд хэрэглэсэн нэр томьёог тодорхойлж өглөө.
Хуулийн 2 дугаар бүлэгт донорын үйл ажиллагааны удирдлага, бүтэц, зохион байгуулалт, санхүүжилтийн тогтолцоог тодорхойлж, Засгийн газар, эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, эрүүл мэндийн байгууллага, нутгийн өөрөө удирдах байгууллагын удирдлага болон Засаг даргын эрх, үүргийг зааж өгсөн болно.
Эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь донорын үйл ажиллагааг уялдуулан зохицуулах, мэргэжил арга зүйн туслалцаа үзүүлэх, хяналт тавих, нэгдсэн бүртгэл мэдээллийн сан байгуулах чиг үүрэг бүхий Зохицуулах албыг байгуулна. Энэ алба нь дээрх чиг үүргээс гадна эс, эд, эрхтэнийг шилжүүлэн суулгах үйл ажиллагаатай холбоотой байгууллага, хувь хүний нууцыг хадгалах, шилжүүлэн суулгах асуудлаар иргэн, хуулийн этгээдээс ирүүлсэн өргөдөл, гомдлыг шийдвэрлэх, хууль зөрчсөн үйлдлийг холбогдох хууль хяналтын байгууллагад шилжүүлэх үүрэгтэй байна.
Хуулийн 3 дугаар бүлэгт донор, реципиент, эрүүл мэндийн байгууллага, ажилтанд тавигдах шаардлагыг тодорхойллоо.
Монгол Улсын 25 насанд хүрсэн иргэн гэнэтийн осол болон амь нас нь эрсэдсэн тохиолдолд эрхтэнээ бусдад шилжүүлэн суулгахыг зөвшөөрсөн шийдвэрээ өөрийн харьяа болон аль ч эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх байгууллагад гарын үсгээр баталгаажуулан өгч, эрүүл мэндийн даатгалын гэрчилгээ, цахим картдаа тэмдэглүүлж болохоор хуульчиллаа.
Хуулийн 4 дүгээр бүлэгт донороос цус, эс, эд, эрхтэн авах, шинжлэх, боловсруулах, хадгалах, тээвэрлэх, шилжүүлэн суулгах, устгах тухай асуудлыг тодорхойлж өглөө.
Энэ бүлэгт ашиг олох зорилгоор цус, цусан бүтээгдэхүүн, эс, эд, эрхтэнийг экспортлож, импортлохыг хориглосон бөгөөд Монгол Улсын олон улсын гэрээ, хэлэлцээрийн дагуу зөвхөн эмчилгээний зориулалтаар баталгаажсан эд, эрхтэнийг импортлож, цус, цусан бүтээгдэхүүнийг экспортлож, импортлож болох тухай хуульчиллаа.
Хуулийн 5 дугаар бүлэгт цусны донорын эгнээг өргөжүүлэх тухай асуудлыг тусгасан болно.
Цусны донорын эгнээг өргөжүүлэх зорилгоор донорын хөдөлгөөнийг сурталчлах, элсүүлэх ажлыг Монголын улаан загалмайн нийгэмлэг, төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжтэй хамтран зохион байгуулна.
Хуулийн 6 дугаар бүлэгт хуулийн хэрэгжилтэд хяналт тавих, хууль зөрчигчид хүлээлгэх хариуцлагатай холбоотой заалтыг тусгалаа.
Донорын тухай хууль (Шинэчилсэн найруулга) батлагдсанаар дараахь ач холбогдолтой:
1.Донорын үйл ажиллагааг зохион байгуулах удирдлагын тогтолцоо бий болж, амьгүй донороос эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах, цусны байнгын донорын тоог нэмэгдүүлэх, эгнээг нь өргөжүүлэх, сурталчлах, урамшуулах, алдаршуулахад аж ахуйн нэгж, байгууллага, албан тушаалтан, иргэдийн эрх, үүргийг нарийвчлан зохицуулахтай холбогдсон эрх зүйн орчин бүрдсэн.
2.Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээний үр дүнд олон хүний амь нас, эрүүл мэндийг хамгаалж, эрүүл хүнтэй адил ажиллаж, амьдрах, хөдөлмөрлөх нөхцөлийг бүрдүүлнэ.
3.Донорын зар сурталчилгаа болон зуучлалыг хориглож, донорын эд, эрхтэний наймаанаас сэргийлнэ.
4.Эх орондоо эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах мэс засал хийлгэснээр гадаад руу гарах мөнгөн урсгалыг бууруулж, иргэдэд учрах санхүү, эдийн засгийн дарамтыг бууруулах ач холбогдолтой бөгөөд донор болон реципиентийн эрүүл мэндэд тавих хяналт сайжирна.
5.Эс, эд, эрхтэний донорын үйл ажиллагааг уялдуулан зохицуулах, мэргэжил арга зүйн туслалцаа үзүүлэх, хяналт тавих, тархины үхэл тодорхойлох, нэгдсэн бүртгэл мэдээллийн сан байгуулах чиг үүрэг бүхий Зохицуулах алба байгуулагдана.
6.Үүдэл эсийн үндэсний банк байгуулснаар цусны хавдар төдийгүй цус төлжилгүйдлийн цус багадалт, чихрийн шижин хэв шинж, аутизм, зүрхний өвчин, сөөрөг дархлааны (аутоиммунный) бүх өвчин, удамшлын болон бодисын солилцооны эмгэг зэрэг 280 гаруй өвчнийг эмчлэх боломжтой болох юм.
6.Үүдэл эсийн үндэсний банк байгуулснаар цусны хавдар төдийгүй цус төлжилгүйдлийн цус багадалт, чихрийн шижин хэв шинж, аутизм, зүрхний өвчин, сөрөг дархлааны (аутоиммунный) бүх өвчин, удамшлын болон бодисын солилцооны эмгэг зэрэг 280 гаруй өвчнийг эмчлэх боломжтой болох юм.
Дорноговь аймгийн Даланжаргалан сумын нутаг дэвсгэрт зам тээврийн ноцтой осол гарчээ. Тодруулбал босоо тэнхлэгийн А0102 авто замд Toyota Tocoma маркийн автомашины жолооч нь хэт ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцсоны улмаас онхолдож зам тээврийн осол гаргасан байна.
Иймд жолооч таныг 3-5 цаг тасралтгүй жолоо барихдаа 15-20 минут амарч хөдөлгөөнөө үргэлжлүүлж байхыг замын цагдаагийн албанаас анхааруулж байна.
Авлигатай тэмцэх газраас Төрийн өндөр болон тэдгээртэй адилтгах албан тушаалтнуудын хөрөнгө орлогын мэдүүлгийг өчигдөр зарласан. Тус газраас ирэх сарын 6-нд шүүх эрх мэдлийн байгууллагын албан тушаалтнуудын мэдүүлгийг зарлах юм байна. Шүүхийн ерөнхий зөвлөлөөс шүүгчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийг ил болгосон ч УИХ-ын гишүүн Х.Нямбаатарын хэлснээр 30 минутын дараа хаасан гэсэн билээ.
Мөн ирэх долоо хоногт Ерөнхий сайдын болон ХЗДХ-ийн сайдын эрхлэх асуудлын хүрээний байгууллагуудад ажиллаж буй нийтийн албан тушаалтнуудын хөрөнгө орлогын мэдүүлгийг хураангуй хэлбэрээр олон нийтэд ил болгох ажээ.
Монгол, Хятадын хилийн боомтууд IV сарын 05-ны өдөр амарна гэж ГХЯ-наас мэдээллээ. “Хилийн боомт тэдгээрийн дэглэмийн тухай” Монгол Улс, БНХАУ-ын Засгийн газрын хэлэлцээрт заасны дагуу Монгол, Хятадын хилийн авто замын боомтууд 2018 оны IV сарын 5-нд буюу “Ханш нээх” баярын өдөр тохиож байгаа тул ажиллахгүй ажээ. Харин энэ өдөр олон улсын галт тэрэг болон нисэх онгоц хуваарийн дагуу зорчих юм байна.
Сүхбаатар аймгийн гурван суманд хээрийн түймэр гарчээ. Одоогийн байдлаар хоёр сумын нутагт гарсан түймрийг бүрэн унтраасан байна. Харин Түмэнцогт сумын Баян-Овоо багийн “Баян-Овоо” гэдэг газар гарсан хээрийн түймрийн дуудлагыг энэ сарын 27-ны өдрийн 11:00 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 24 алба хаагч, орон нутгийн 132 иргэн, нийт 156 хүн, 22 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, тухайн өдрийн 22:50 цагт түймрийг цурамд оруулжээ. Түймэрт урьдчилсан байдлаар 60 км урт, 34 км өргөн, нийт 2040 км.кв талбай өртсөн аж.
Харин Шинэбулаг багийн “Яргайт” гэдэг газар энэ сарын 27-ны өдөр хээрийн түймэр гарсныг өчигдөр буюу гуравдугаар сарын 28-ний 06:00 цагт бүрэн унтраасан байна. Түймэрт урьдчилсан байдлаар 35 км урт, 8 км өргөн, нийт 280 км.кв талбай өртжээ. Мөн Асгат сумын Өлзийт багийн “Замтын энгэр” гэдэг газар гарсан хээрийн түймрийг 27-ны өдрийн 18:45 цагт цурамд оруулж, өчигдөр 06:00 цагт бүрэн унтраасан байна. Онцгой байдлын газрын 29 алба хаагч, орон нутгийн 16 иргэн, нийт 45 хүн, 6 техник хэрэгсэлтэйгээр ажиллажээ.