Categories
мэдээ нийгэм

Н.Цэрэнбат: Орон сууцжуулах, дэд бүтэц татах, нийтийн тээвэрт парк шинэчлэл хийх саналыг бнсу-ын талд тавьсан

Монгол Улс, БНСУ-ын Засгийн газар хоорондын хамтарсан хорооны III хуралдаан болж өнгөрлөө. Энэхүү хуралдааныг Монголын талаас БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат, БНСУ-ын талаас тус улсын Гадаад хэргийн дэд сайд Чо Хьюн нар даргалсан юм. БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат сэтгүүлчдийн асуултад дараах хариултыг өглөө.

-Монгол,Солонгосын Засгийн газар хоорондын хамтарсан хорооны III хуралдаанаар ямар асуудал хэлэлцсэн бэ?

-Монгол Улс, БНСУ-ын өнөөгийн харилцаа, эдийн засгийн хамтын ажиллагаа, цаашид хөгжлийн чиглэлээр хэрхэн хамтарч ажиллах, иргэд хоорондын визний асуудал, Монгол Улс, Солонгос Улс хооронд байгуулсан буцалтгүй тусламж, зээл, төсөл хөтөлбөрүүдийн талаар ямар бодлого баримталж ажиллах вэ гэдэг дээр санал солилцож, нэгдсэн ойлголтод хүрлээ. Мөн Ерөнхий сайдыг БНСУ-д айлчах үеэр яригдсан хэд хэдэн асуудлыг эрчимжүүлэх талаар ч санал солилцсон.

-Тодорхой ямар саналууд тавьсан бэ?

-Бидний зүгээс аялал жуулчлалын чиглэлээр мэргэжилтэн бэлтгэх, байгаль орчны салбарт БНСУ-тай хамтарч ажиллах, БНСУ-ын ААН-үүдтэй эхлүүлсэн ажлаа үргэлжлүүлэх, тэдний зүгээс хөрөнгө оруулагчдад таатай нөхцөл бүрдүүлэх саналыг тавьсан. Мөн Засгийн газрын тэтгэлгээр сурч байгаа оюутнуудын тоог нэмэгдүүлэх, харилцан визгүй зорчих асуудлыг нэн дариу шийдэх, далайн тээврийн мэргэжилтнүүд бэлтгэхэд БНСУ Монгол Улсад дэмжлэг үзүүлэхээр болсон.

-Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр БНСУ-аас хөнгөлөлттэй зээлээр авахаар болсон 500 сая.ам долларыг хэрхэн зарцуулах талаар санал солилцсон уу?

-БНСУ-аас Монгол Улсад хөнгөлөлттэй нөхцөлөөр зээлэхээр болсон 500 сая.ам долларын ерөнхий нөхцөлийг онцгой нөхцөл байдлаар харгалзан, хугацааг нь эрчимжүүлье. Энэ асуудлаар дахин 4 дүгээр сард хуралдаж, зарцуулалтыг нарийвчлан ярилцъя гэж тохирсон. Тэр болтол Сангийн яамд хоорондын бодлогын зөвлөлдөх уулзалтаар цаашид хамтын ажиллагааны гэрээ, хэлэлцээрт нийтлэг ярих асуудлуудаа тодорхой болгохоор санал нэгдсэн.

-Монгол Улсын Засгийн газраас 500 сая.ам долларыг хэрхэн зарцуулах тал дээр ямар санал тавьж байгаа вэ?

-Засгийн газрын зүгээс агаарын бохирдлыг бууруулах гол арга хэмжээг орон сууцжуулах гэж шийдвэрлэсэнтэй холбоотойгоор эрчим хүч, дулааны дэд бүтцийн шугам татах, орон сууцны хороолол барих, Улаанбаатар хотын агаарын бохирдолд тодорхой хэмжээний нөлөө үзүүлж байгаа нийтийн тээвэрт парк шинэчлэл хийе гэдэг саналыг хүргүүлсэн. Одоогоор БНСУ-аас хариу хүлээж байна.

Categories
мэдээ нийгэм

“Хэргийн хөдөлгөөний удирдлагын төв”-ийг нээлээ

“Хэргийн хөдөлгөөний удирдлагын төв”-ийг нээлээМонгол Улсын нийт шүүхийн хэргийн хөдөлгөөний мэдээллээр олон нийтийг хангах боломж бүхий “Хэргийн хөдөлгөөний удирдлагын төв”-ийг Шүүхийн ерөнхий зөвлөлийн байранд өнөөдөр (2018.03.26)-нд нээлээ.

“Хэргийн хөдөлгөөний удирдлагын төв”-ийн нээлтэд Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, гишүүд, нийслэл дэх анхан болон давж заалдах шатны шүүгчдийн төлөөлөл, тамгын газрын дарга нар оролцов.

Хэргийн хөдөлгөөний удирдлагын төвтэй болсноор шүүхийн захиргааны төв байгууллага хүний нөөцийн зохицуулалт хийхээс гадна шүүхийн үйлчилгээг ил тод, нээлттэй хэрэгжүүлэх боломж бүрдэж байгааг Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндорж онцолсон юм. Тэрбээр “Монгол Улсын нийт шүүхийн статистик мэдээллийг “Хэргийн хөдөлгөөний удирдлагын төв”-өөс харах боломжтой. Статистик мэдээлэлд дүн шинжилгээ хийх, бодлого тодорхойлох, тодорхой асуудлыг шийдэх бололцоо бүрдэж байгаагаараа түүхэн ач холбогдолтой” хэмээсэн.

“Хэргийн хөдөлгөөний удирдлагын төв”-ийг нээлээ

Эрүү, Иргэн, Захиргааны хэргийн бүртгэл, хяналтын нэгдсэн системүүдэд тулгуурласан “Хэргийн хөдөлгөөний удирдлагын төв”-ийн цахим мэдээлэл нь гурван үндсэн бүтэцтэй. Шийдвэрлэсэн, хүлээн авсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд байгаа хэргийн ерөнхий мэдээлэл болон хойшилсон, түдгэлзүүлсэн, хугацаа хэтэрсэн хэргүүдийн талаарх нарийвчилсан мэдээлэл байх юм. Мөн дотоод мэдээ буюу хэргийн хөдөлгөөний нарийвчилсан мэдээг судалгааны чиглэлээр ашиглах боломжтой. Үндсэн буюу Монгол Улсын шүүн таслах ажиллагааны мэдээг хагас, бүтэн жилээр “Хэргийн хөдөлгөөний удирдлагын төв”-өөс авах боломжтой юм. “Хэргийн хөдөлгөөний удирдлагын төв”-ийн цахим сисемийн архитектурын талаар Шүүхийн мэдээллийн технологийн хэлтсийн дарга Д.Мөнхзориг, референт Э.Амарсанаа нар танилцууллаа.

Уг төв нь иргэд, судлаачдад нээлттэй байх юм.

“Хэргийн хөдөлгөөний удирдлагын төв”-ийг нээлээ

Categories
мэдээ нийгэм

Налайх дүүргийн хүүхдийн эмнэлэгт 1 сая юанийн тоног төхөөрөмж гардууллаа

Налайх дүүргийн хүүхдийн эмнэлэгт 1 сая юанийн тоног төхөөрөмж гардууллаа“Хангарьд-Улаанбаатар” төрийн бус байгууллага БНХАУ-ын “Энхтайван хөгжлийн сан”-тай хамтран Улаанбаатар хотын эрүүл мэндийн тусламж үйлчилгээг сайжруулах төсөл хэрэгжүүлж байна. Уг төслийн хүрээнд эхний ээлжинд Чингэлтэй дүүрэгт орчин үеийн стандарт бүхий Хүүхдийн амбулаторийн барилгыг барьж, ашиглалтад хүлээлгэн өгсөн. Мөн 2017 оны 10 дугаар сард Налайх дүүрэгт 50 ор бүхий “Хүүхдийн эмнэлэг” ашиглалтад оруулаад байгаа юм. “Хангарьд-Улаанбаатар” төрийн бус байгууллагын тэргүүн, МАН-ын Хэвлэл мэдээллийн албаны дарга Г.Ганбаяр хэлэхдээ “Нийслэл хотын эрүүл мэндийн тусламж үйлчилгээ тэр дундаа хүүхдийн эмчилгээнд онцгой анхаарч байгаа манай төсөл нь 3 жилийн хугацаанд хэрэгжинэ. Нийтдээ 5 дүүрэгт Хүүхдийн эмнэлэг, амбулатори барих зорилт тавьж байна. 2022 онд төсөл ажлаа дүгнэнэ. Энэхүү төслийн хүрээнд Налайх дүүргийн Хүүхдийн эмнэлэгт нэн шаардлагатай байгаа мэс заслын тоног төхөөрөмж, эмнэлгийн зориулалтын ор, инкубатор аппарат, нярай хүүхдийн шарлалтыг бууруулах төхөөрөмж зэрэг 1 сая юаний тоног төхөөрөмжийг гардуулж байна” гэлээ.

Налайх дүүргийн “Хүүхдийн эмнэлэг”-т тоног төхөөрөмж гардуулах ёслолд НИТХ-ын дарга С.Амарсайхан, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд, БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шин Хаймин, Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэн болон албаны хүмүүс оролцлоо.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд хэлэхдээ “Улаанбаатар хот эрүүл мэндийн салбартаа онцгой анхаарч, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж, гадна тохижилтыг эрчимтэй хийж байна. Иргэд ч ам сайтай байгаа гэдгийг онцлон хэлье. Тухайлбал, Налайх дүүргийн 180 ортой нэгдсэн эмнэлэгт өнгөрсөн онд 400 сая төгрөгийн хөрөнгө оруулалт бүхий засварын ажил хийсэн. Хоёр ч авто замын шинэчлэлийг хийж дуусгасан. Энэ онд нэгдсэн эмнэлгийг мэс заслын тасагтай болгож иж бүрэн тохижуулах, рентген тоног төхөөрөмж суурилуулах ажил хийгдэнэ. Ойролцоогоор 280 орчим сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөж байна. “Хангарьд-Улаанбаатар” ТББ болон Хятадын Энхтайван хөгжлийн сангийн Улаанбаатар хотод хүүхдийн эмнэлэг, амбулатори барьж, тоног төхөөрөмжийг иж бүрнээр нь шийдэж өгч байгаад хотын иргэдийн өмнөөсөө талархаж байгаагаа илэрхийлье” гэлээ.

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга С.Амарсайхан “Налайх дүүргийн Хүүхдийн эмнэлэг бол маш богино хугацаанд бүтээн байгуулалт нь өрнөж, ашиглалтад орсон орчин үеийн эмнэлэг юм. Бусад дүүрэгт жишиг болохуйц стандартыг нэвтрүүлж чадсан. 2017 оны 5 сарын эхээр бүтээн байгуулалтын ажил нь эхэлж, 10 сарын сүүлээр дуусч, ашиглалтад орсон, Налайхын иргэдийн талархлыг хүлээсэн бүтээн байгуулалтын ажил. Иргэдийнхээ эрүүл мэндийн асуудалд хотын удирдлагын зүгээс онцгой анхаарч ажиллаж байгаагийн нэг жишээ нь энэхүү эмнэлэг юм” гэж хэллээ.

Налайх дүүргийн “Хүүхдийн эмнэлэг” ашиглалтад орсноос хойш 1684 хүүхэд үйлчлүүлж, 600 гаруй хүүхэд хэвтэн эмчлүүлсэн аж. “Энэ өвөл томуу, томуу төст өвчний үед ганц ч хүүхдийг газраар хэвтүүлж эмчлээгүй. Орны хүрэлцээ сайн байсан. Тоног төхөөрөмжийн хувьд мэс заслын, цусны төвийн болон нярай хүүхэд эмчлэх, оношлох тоног төхөөрөмжүүд ирсэн. Анх удаа Налайх дүүрэг цусны шинжилгээний төвтэй болж байгаа гэдгийг тодотгоё” гэж Налайх дүүргийн Хүүхдийн нэгдсэн эмнэлгийн дарга Л.Байгалмаа ярилаа гэж НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

Categories
мэдээ улс-төр

Ерөнхий сайд У.Хүрэлсүх БНСУ-ын гадаад хэргийн дэд сайдыг хүлээн авч уулзлаа

Монгол Улсын Ерөнxий сайд У.Хүрэлсүx БНСУ-ын Гадаад хэргийн дэд сайд Чо Хьюныг хүлээн авч уулзаx үеэр ОУВС-ийн өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн хүрээнд БНСУ-аас авах зээлийг агаар, орчны бохирдлыг бууруулахад зарцуулахаар төлөвлөж байгаа талаар дурдлаа.

Талууд хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг улам өргөжүүлэн хөгжүүлэх, xудалдаа, бизнесийн таатай орчныг бүрдүүлэx талаар санал солилцсон юм. БНСУ-ын хөрөнгө оруулагчдын бизнесийн нөxцөлийг сайжруулах, тэдний эрх ашгийг хамгаалах талаар мөн ярилцлаа.

Улмаар xоёр орны иргэд харилцан визгүй зорчиx асуудлыг түргэвчлэх хүсэлтэй байгаагаа Ерөнxий сайд У.Хүрэлсүx илэрxийллээ. БНСУ-ын Гадаад хэргийн дэд сайд Чо Хьюн Монголын гуравдагч хөрш орон болоx xэмжээнд xамтын ажиллагааг илүү нягт байлгах саналыг дэвшүүлсэн юм.

Энэ оны долдугаар сард Улаанбаатар xотод Гамшгийн эсрэг Азийн сайд нарын чуулга уулзалт болно. Уг чуулганд БНСУ-ын талаас идэвхи чармайлт, өндөр ач xолбогдол өгч оролцохоо илэрxийллээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Бямба гаригт хүчирхийллийн эсрэг жагсаал болно

Дорноговь аймгийн Замын-Үүд суманд ой найман сартай хүүхдийг хүчирхийлсэн хэрэг гарч, Цагдаагийн байгууллага уг хэргийг үйлдсэн гэх этгээдийг баривчлан, мөрдөн байцаах ажиллаагааг явуулж байгаа. Тэгвэл олон нийт хүчирхийллийн эсрэг жагсаал хийхээр болсон. Жагсаал ирэх бямба гаригт 11 цагт Сүхбаатарын талбайд болно. Жагсаалд иргэд, төрийн бус байгууллагууд, урлаг, спортынхон нэгдэж буйгаа илэрхийлсээр байгаа аж. Жагсаал зохион байгуулагчид Эрүүгийн хууль, Хүүхдийн эрхийн тухай хууль, Гэр бүлийн хүчирхийллийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай саналыг Ерөнхийлөгчийн Тамгын газар, Засгийн газарт шаардлага хүргүүлнэ гэлээ.

Categories
мэдээ улс-төр

Монгол Улсын Их Хурлын төлөөлөгчид ОУПХ-ны Ассамблейн 138 дугаар чуулганд оролцож байна

Монгол Улсын Их Хурлын төлөөлөгчид ОУПХ-ны Ассамблейн 138 дугаар чуулганд оролцож байна

УИХ-ын дэд дарга, Монголын парламентын бүлгийн гүйцэтгэх хорооны дарга Л.Энх-Амгалан тэргүүтэй Монгол Улсын Их Хурлын төлөөлөгчид Швейцарийн Холбооны Улсын Женев хотноо болж буй Олон Улсын Парламентын Холбооны Ассамблейн 138 дугаар чуулганд оролцож байна.

Төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүн, МАН-ын бүлгийн дэд дарга Б.Саранчимэг, УИХ-ын гишүүн Л.Болд, О.Баасанхүү нар багтжээ. Чуулганы үеэр манай төлөөлөгчид Ази, Номхон далайн бүлгийн хуралдаанд оролцлоо. Уг бүлгийг Монгол Улс 2017 онд даргалсан бөгөөд энэ жил Микронезийн Холбооны Улс даргалж байна.

Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболдын даргалсан 2017 оны гуравдугаар сарын хурлаар Монголын парламентын бүлгийн санаачилгаар Дүрэмдээ өөрчлөлт оруулж, баталсан юм. Энэ нь 2008 оноос хойш тус байгууллагын дүрэмд хийгдсэн анхны өөрчлөлт байжээ.“Уг өөрчлөлт үйл ажиллагааг сайжруулж, гишүүдийн оролцоог идэвхжүүлэхэд чухал ач холбогдолтой болсныг 2017 оны 10 дугаар сарын хуралд оролцогсдын тоо өмнөх хурлынхаас гурав дахин буюу 150 хүрч нэмэгдсэнээс харж болно” хэмээн хуралдаан даргалагч албан ёсоор дурдаж, Монголын парламентад баяр хүргэлээ.

Монголын парламентын бүлгээс ОУПХ-ны 4 байнгын хорооны нэг болох Ардчилал, хүний эрхийн байнгын хорооны товчооны гишүүнд УИХ-ын гишүүн Б.Саранчимэгийг нэр дэвшүүлэхээр санал нэгтэй шийдвэрлэжээ. Уг байнгын хорооны товчооны гишүүдийг шинэчлэн сонгох хурал энэ сарын 27-нд болно.

УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан ОУПХ-ны Ассамблейн нэгдсэн хэлэлцүүлэгт үг хэлэхээс гадна улс орнуудын парламентын төлөөлөгчдийн тэргүүн нартай хоёр талын хэд хэдэн уулзалт хийхээр төлөвлөжээ.

Categories
мэдээ улс-төр

Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн барив

Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболдод өнөөдөр (2018.03.26) Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн барилаа. Монгол Улсад хөдөлмөрийн харилцааг анх 1925 онд “Аливаа хүчин үнэлэгчдийн дүрэм”-ээр зохицуулж байсан нь хөдөлмөрийн харилцааны эрх зүйн үндсийг тавьсан бөгөөд 1930, 1933, 1934, 1941, 1973, 1991, 1999 онд баталсан Хөдөлмөрийн тухай хуулиуд нь тухайн цаг үед улс орны нийгэм, эдийн засгийн байдал, өөрчлөлттэй уялдуулан хөдөлмөрийн харилцааны асуудлыг зохицуулж ирсэн.

Хөдөлмөрийн тухай хууль 1999 онд шинэчлэгдэн батлагдаж, хүчин төгөлдөр болсноос хойш нийт 24 удаа нэмэлт, өөрчлөлт оруулжээ.Уг хууль нь төрөөс хөдөлмөрийн харилцааг дангаар зохицуулах үүрэг солигдсон шилжилтийн үеийн хөдөлмөрийн харилцааг тухайн үеийнхээ нийгэм, эдийн засгийн өөрчлөлт, шаардлагад нийцүүлэн зохицуулсан бөгөөд хөдөлмөрийн хамтын гэрээ, хэлэлцээр, хамтын маргаан, ажил олгогч, ажилтан хоорондоо хөдөлмөрийн харилцааны нөхцөлөө тохиролцох, хөдөлмөрийн удирдлагын хоёр болон гурван талт зөвшлийн эрх зүйн үндсийг бий болгосон юм.

Хөдөлмөрийн тухай хууль нь шилжилтийн үеийн хөдөлмөрийн харилцааг зохицуулахад өөрийн үүргээ хангалттай биелүүлж ирсэн хэдий ч зах зээлийн эдийн засгийн өнөөгийн нөхцөлд тавигдаж байгаа хөдөлмөрийн харилцааны шаардлагыг бүрэн хангаж чадахгүй байна. Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн хамрах хүрээг өргөжүүлэх, хөдөлмөрийн зах зээл, хөдөлмөрийн харилцааны өнөөгийн байдал, олон улсын хэм хэмжээ, чиг хандлагад нийцүүлэх хэд хэдэн шаардлагын улмаас уг хуулийн төслийг боловсруулжээ.

Хуулийн төсөлд дараах зарчмын шинжтэй асуудлыг тусгасан байна. Үүнд:

1.Хөдөлмөрийн тухай хуулийн зохицуулах харилцаа, хамрах хүрээг өргөтгөн хөдөлмөр эрхлэлтийн харилцааны шинж бий болсон үеэс хөдөлмөрийн харилцаа үүссэнд тооцож, хөдөлмөрийн хууль тогтоомж үйлчлэхээр төсөлд тусгасан.

2.Ажил олгогч болон ажилтны хуулиар хамгаалагдах эрх, хүлээх үүргийг тэнцвэржүүлэх зорилгоор хуулийн төсөлд ажилтны хөдөлмөрийн харилцаан дахь суурь эрхийг заахаас гадна ажил олгогчийн өмнө зайлшгүй хүлээх үүргийг тусгажээ.

3.Олон улсын хөдөлмөрийн суурь эрх болох эвлэлдэн нэгдэх, ялгаварлан гадуурхахгүй байх, хүүхдийн хөдөлмөрийг хязгаарлах, хөдөлмөрийн харилцаанд дарамтыг хориглох, албадан хөдөлмөрийг хориглохтой холбоотой зохицуулалтыг нарийвчлан оруулсан байна.

4.Хөдөлмөрийн гэрээг хугацаатай байгуулах тохиолдлыг тодорхой болгож, байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээг хугацаагүй байгуулахаар зохицуулсан.

5.Хөдөлмөрийн зах зээлд шинээр бий болсон хөдөлмөр эрхлэлтийн гурвалсан харилцаа, бүтэн бус цагаар ажиллах, зайнаас ажиллах, жасаагаар ажиллах зэрэг харилцааны онцлог зохицуулалтыг тусгажээ.

6.Цалин хөлсний зохицуулалтын тухайд ажилтны цалин хөлсийг ур чадвар, мэргэшлийн зэрэгтэй нь уялдуулан олгох, мэргэшлийн зэргийг улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөх тогтолцоог бий болгох, түүнчлэн бүтэн бус цагаар ажиллах ажилтны цалин хөлс, ээлжийн амралт зэрэг зохицуулалтыг хуулийн төсөлд тус тус тусгаж өгчээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Categories
мэдээ спорт

​МҮБХ-г 28 жил удирдсан Р.Нямдорж, Д.Данзан нар цэцдийн зөвлөлөөс нэрээ татаж Б.Бат-Эрдэнэ тэргүүнээр сонгогдлоо

Монголын Үндэсний бөхийн холбооны наймдугаар “Их Эе” зурган илэрцүүд

Монголын Үндэсний бөхийн холбооны наймдугаар “Их Эе” бямба гарагт “Монгол бөхийн өргөө”-нд хуралдлаа. “Их Эе”-д хөдөө орон нутгийн бөхийн холбоод болон Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй бөхийн дэвжээдийн 200 төлөөлөгч оролцох ёстойгоос 153 төлөөлөгч ирж мандатаа авсан юм. Хөдөө орон нутгаас Увс болон Дундговь аймгийн үндэсний бөхийн холбооны төлөөллүүд эзгүй байв.

Хуралд дархан аварга Б.Бат-Эрдэнэ, Г.Өсөхбаяр, улсын аварга Г.Эрхэмбаяр нарын аваргууд ирсэн бол Ч.Санжаадамдба, С.Мөнхбат, П.Бүрэнтөгс, Н.Батсуурь нар харагдсангүй.

Хурлыг дархан аварга Б.Бат-Эрдэнэ, Г.Өсөхбаяр, улсын гарьд И.Доржсамбуу, улсын начин Пүрэв-Очир нар удирдаж явуулсан бөгөөд Монголын Үндэсний бөхийн холбооны тэргүүн Д.Данзан нээж 28 жилийн хугацаанд хийж бүтээсэн ажлынхаа тухай танилцуулав.

Үүний дараа хуралд оролцож буй төлөөлөгчид Монголын Үндэсний бөхийн холбооны дотоод журамд өөрчлөлт оруулах тухай хэд хэдэн санал хэлсэн.

Булган аймгийн харьяат улсын заан Д.Баасандорж“Удаан хугацаанд хөдөлмөрлөж, улсын харцага, начин цол хүртсэн бөхчүүдийг “Их Эе”-д оролцуулмаар байна. Мөн хөдөө орон нутгаас оролцох бөхийн зүтгэлтнүүдийн тоог нэмэх хэрэгтэй.Дүрмийн дагуу “Их Эе”-ийг дөрвөн жилд нэг удаа заавал хуралдуулж байх хэрэгтэй. Янз бүрийн шалтаг хэлээд сүүлийн хэдэн жил хуралдсангүй” гэсэн саналыг оруулав. Үүнийг хурлын төлөөлөгчид дэмжиж “Их Эе”-д256 төлөөлөгч оруулж байхаар тогтсон юм. Нэмээд сүүлийн хоёр жил баяр наадамдаа аймгийн цол олгож буй Налайх болон Багануур дүүргийн бөхийн холбооны төлөөллийг “Их Эе”-д оролцуулж байхаар тогтсон.

Эдгээр асуудлуудыг хэлэлцсний дараа хуралд оролцогчид холбооны тэргүүнийг сонгох ажилдаа орсон. Үүний өмнөхөн Монголын Үндэсний бөхийн холбооны тэргүүнР.Нямдоржөмнө нь олон нийтэд мэдэгдэж байсанчлан холбооны тэрүгүүнд нэр дэвшихгүй гэдгээ албан ёсоор мэдэгдсэн. Улмаар улсын заан Б.Сайнбаяр 30 минутийн завсарлага авсан. Энэ үед төлөөлөгчид холбооны тэргүүнийг орон тооны бус байлгахаар бүтцийн өөрчлөлт оруулсан байв.Хурал эхлэхэд төлөөлөгчид дархан аварга Б.Бат-Эрдэнэ, Г.Өсөхбаяр, улсын аварга Г.Эрхэмбаяр, улсын заан Ц.Магалжав нарыг Монголын үндэсний бөхийн тэргүүнд нэр дэвшүүлсэн. Улмаар дархан аварга Г.Өсөхбаяр“Би төрийн албанд ажиллаж байгаа учраасМонгол бөхийн холбооны тэргүүнээражиллах цаг зав хангалттай байхгүй” гэх тайлбар хэлээд санал хураалтаас нэрээ татав. Мөн улсын аварга Г.Эрхэмбаяр, улсын заан Ц.Магалжавнар чижил шалтгаанаарМонголын Үндэсний бөхийн холбооны тэргүүнд нэр дэвшихээс татгалзсан юм. УИХ гишүүн Б.Бат-Эрдэнийгхуралд оролцсон нийт 143 төлөөлөгчдийн 140 нь дэмжиж 98 хувийн саналаар Монголын Үндэсний бөхийн холбооны тэргүүнээр сонгосон. Тэрээр “Намайгдэмжиж МҮБХ-ны тэргүүнд нэрдэвшүүлсэнд талархаж байна. Би монгол үндэснийбөхийн буянаар бөхөд хайртай зон олныхоо хүндэтгэлийг олон жил хүлээсэн. Одооачааны хүндийг үүрэх цаг болжээ” гэж хэлсэн. Мөн Монгол Үндэсний бөхөд шинээр нэвтрээд буй барилдааны шүүлтэд камер ашиглах, барилдах бөхчүүдийг цахимаар бүртгэх, тасалбарыг цахимаар худалдаалах зэрэг ажлуудыг илүү боловсронгуй болгож ажиллахаа мэдэгдсэн.

Харин Монголын Үндэсний бөхийн холбооны цэцдийн зөвлөлийг сонгоход “Их Эе”-д оролцогч 143 төлөөлөгчийн 91 хүний нэрийг санал болгож77-г сонгосон. Харин нууц санал хураалтаар 44 төлөөлөгчийг шалгаруулж цэцдийн зөвлөлийг бүрдүүсэн.Энэ үеээр төлөөлөгчид Монголын Үндэсний бөхийн холбооны тэргүүн Р.Нямдорж, дэд тэргүүн Д.Данзан, ерөнхий менежер С.Гантөр нарыг цэцэд нэр дэвшүүлсэн чтатгалзсан. Харин ерөнхий нарийн бичгийн дарга Б.Цогтбаатар цэцдийн зөвлөлд ажиллахаар болсон юм. Монголын Үндэсний бөхийн холбооны цэцүүд сонгогдох үеэр Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын харьяат улсын харцага Т.Өсөх-Ирээдүй тэдэнд хандажбөхийн барилдаан зохион байгуулах үеээр цэцийг томилохдоо өөр өөр аймгуудын аймгийн төлөөллийг сонгожхэрэгтэйг сануулсан нь олны талархалыг хүлээсэн. Нэг аймгаас хоёроос гурван төлөөлөгч сонгогдсон тохиолдолд нутгийнхаа бөхийн талд үйлчлэх нь олон тохиолддог талаар дурдсан юм.

Одоо Монголын Үндэсний бөхийн холбоонытэргүүн Б.Бат-эрдэнэ холбооны гүйцэтгэх захирлыг санал болгож цэцдийн зөвлөлөөр хуралдаж батлах юм. Харин цэцдийн зөвлөл дотроо хуралдаж Монголын Үндэсний бөхийн холбооны тэшгүүлэгч 13 гишүүнийг сонгоно. Дараа нь бөхийн барилдааны дүрэм журмыг хэлэлцэж, зарим зүйлийг хэлэлцэж батлах юм.

Монгол Улсын арслан Д.Ганхуяг: “Дархан аварга цолтой хүн Монголын үндэсний бөхийн холбооны тэргүүнээр сонгогдсон нь хамгийн зөв сонголт, зөв шийдэл, зөв гарц хэмээн бөхчүүд бид бүхэн харж байгаа. Бөхийн холбоо хоёр хэсэг болон талцаж сүүлдээ хувийн шинж чанартай болж эхэлсэн гэдгийг та бүхэн мэдэж байгаа. Тэр хүмүүстэй уулзаж ярилцаж санаа бодлыг нь сонсох цаг болсон байхаа. Цаашид хагаралдаж биш хамтарч ажиллах болов уу. Тиймээс ч бид аваргыгаа холбооныхоо тэргүүнээр сонголоо. Мөн нэг зүйлийг тодруулж хэлмээр санагдлаа. МҮБХ-нд дүрэмд Монгол бөхийн өргөө гэсэн заалт байдаг юм. Тодруулбал, 11.2 зааснаар Монгол бөхийн өргөөг хувьчлах, барьцаанд тавихыг хориглоно гэсэн байдаг. Тэгэхээр бөхчүүдийн хийморь шингэсэн бөхийн өргөөг хэн нэгэн хувьдаа авах ямар ч боломжгүй гэсэн үг.
О.ДАШНЯМ
Categories
мэдээ спорт

Стефан Көрри плэй-оффын эхний шатыг өнжинө

stephen curry зурган илэрцүүд

Өвдөгний холбоос, шөрмөсний гэмтлийн улмаас тоглолтод оролцохгүй байгаа Голдэн Стэйт Варриорсын лидэр Стефан Көрри плэй-оффын шатыг өнжих аж. Тус багийн дасгалжуулагч Стив Кэрр түүнийг плэй-оффын шатанд тоглох боломжгүй гэсэн юм. Аваргаа хамгаалж буй дайчид энэ жилийн плэй-офф тун хэцүү байх магадлалтай. Учир нь өрнөд бүсийн плэй-оффын байрлалд буй багууд бүгд хүчтэй өрсөлдөгчид бөгөөд довтолгоо, хамгаалалтын ноён нуруу нь эзэнгүй үед юу ч тохиолдох боломжтой юм. Харин тэдний гол өрсөлдөгч Хьюстон Рокетс болон дасгалжуулагч Майк Д Энтони холбогч Крис Полыг амраагаад байна.

Б.АМАРТҮВШИН

Categories
мэдээ спорт

Аваргууд ялагдал хүлээлээ

golden state warriors DEFEATED зурган илэрцүүд

Өнгөрсөн жил сүр дуулиантаагаар аварга болж байсан Голдэн стэйт Варриорсчууд өнөөдөр бүсийнхээ чанга багуудын нэг Юта Жаззтай туллаа. Аваргуудаас багийн лидэрүүд болох Стефан Көрри, Кэвин Дурант, Клэй Томпсон, Дрэймонд Грийн нар оролцоогүй юм.

Улмаар алтан мужийн дайчдаас ердөө хоёр тоглогч арваас дээш оноо авч тун хангалтгүй үзүүлэлттэй тоглосон бол Жазз хөгжмийн хамтлагаас алдарт шинэ цэрэг Донавон Мичель багаа тэргүүлэн 21 оноо, 6 оновчтой дамжуулалт өгч багаа ялалтад хөтлөв.

Юта Жазз баг хэрэгтэй ялалтаа авч 42-32 амжилттай бүснийнхээ наймдугаар байр буюу плэй-оффын байрлалд байгаа бол тэдний араас Дэнвэрийн шижир алтнууд 40-33 амжилттай нэхэж явна. Харин аваргууд 54-19 амжилттай бүснийхээ дэд байранд эрэмблэгдэж байна.

Б.АМАРТҮВШИН