Categories
мэдээ нийгэм

Ирэх хичээлийн жилээс Эрүүл мэндийн хичээл орно

БСШУСЯ-наас эрүүл мэндийн боловсролын агуулгыг 2018-2019 оны хичээлийн жилээс эхлэн бие даасан хичээлийн хэлбэрээр судалдаг болгохоор шийдвэрлэсэн.

Эрүүл мэндийн сургалтын хөтөлбөрийг шинэчлэх, сургалтын төлөвлөгөөнд тусгах санал боловсруулах ажлын хэсгийг БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл нарын хамтарсан тушаалаар байгуулжээ.

Хамтарсан ажлын хэсэгт БСШУСЯ, Эрүүл мэндийн яам, Боловсролын хүрээлэн, МУБИС, Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн, ДЭМБ, НҮБ-ын Хүн амын сан, НҮБ-ын Хүүхдийн сан зэрэг байгууллагын төлөөлөл багтаж байна.

Ажлын хэсгийнхэн эрүүл мэндийн сургалтын хөтөлбөр, сурах бичиг, багшийн мэргэжлийг дээшлүүлэх, давтан бэлтгэх, эрүүл мэндийн боловсролын агуулгыг бие даасан хэлбэрээр судалдаг болох бэлтгэлийг хангах ажлын төлөвлөгөө боловсруулан ажиллаж буй юм.

Categories
мэдээ нийгэм

Нийслэлээс үзүүлж буй төрийн үйлчилгээнд шинэ технологи нэвтрүүлж, чанар хүртээмжийг сайжруулна

Нийслэлийн Засаг даргын захирамжаар Төрөөс мэдээллийн технологийн талаар баримтлах бодлого болон нийслэлийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөртэй уялдуулан “Нийслэлээс үзүүлж байгаа төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилтын хүрээнд төрийн үйлчилгээг цахим хэлбэрт үе шаттайгаар шилжүүлж, үйлчилгээний шат дамжлагыг багасгах, хороодоос үзүүлэх төрийн үйлчилгээний нэр төрлийг нэмэгдүүлэх, нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын хооронд мэдээлэл солилцох шинэ технологи бүхий цогц системийг нэвтрүүлэх ажлыг хариуцан зохион байгуулах” үүрэг бүхий Ажлын хэсгийг байгуулсан.

Ажлын хэсгийн анхны хуралд НЗДТГ-ын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга Ү.Ганболд, НМТГ-ын дарга О.Чинзориг, Харилцаа холбоо Мэдээллийн технологийн газрын Бодлого зохицуулалтын хэлтсийн дарга Б.Билэгдэмбэрэл болон ажлын хэсгийн гишүүд, холбогдох мэргэжилтнүүд оролцлоо.

Ажлын хэсгийн дэд ахлагч НМТГ-ын дарга О.Чинзориг хэлэхдээ: “Орчин үеийн хурдацтай өсөн нэмэгдэж байгаа цахим мэдээллийн хэрэгцээг хангах, мэдээллийг хурдан шуурхай солилцох, боловсруулахад нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудад мэдээллийн технологийн цогц шийдлийг оновчтой ашиглах асуудал тулгарч байна. Өнгөрсөн жилүүдэд Нийслэлээс төрийн үйлчилгээний чанар стандартыг сайжруулахад технологийн шийдлүүдийг хэрэглэж ирсэн. Нийслэлийн байгууллагуудын мэдээллийн солилцоо нь ихэнх нь цаасан суурьтай, ННЗБ-уудын үйлчилгээнийн чиг үүргийн систем, түүний стандарт байхгүйгээс бид үйлчлгээний шат дарааллыг багсагах төрийн үйлчилгээг цахимжуулахад хүндрэл үүсээд байна.

Иймд мэдээллийг цахим хэлбэрээр солилцох технологийн суурь бүтцийг оновчтой зөв тодорхойлон нэвтрүүлж байж бид төрийн үйлчилгээг шат дараатай цахим хэлбэрт шилжүүлэн хүртээмжийг сайжруулах боломж бүрдэх юм. Ажлын хэсэг нь нийслэлийн ирээдүйн цахим засаглалын суурийг зөв тавих чухал үүрэгтэй” гэсэн бол Ажлын хэсгийн зөвлөх ХХМТГ-ын Бодлого зохицуулалтын хэлтсийн дарга Б.Билэгдэмбэрэл: “Төрөөс мэдээлэл, харилцаа холбооны хөгжлийн талаар баримтлах бодлого (цахим засаглал)”-ын талаар танилцуулга хийв.

Хурлаар нийслэлийн нутгийн захиргааны сонгогдсон таван байгууллагын 55 үйлчилгээг цахимжуулж, нийтийн хэрэглээнд нэвтрүүлэх үндсэн үүрэг бүхий Дэд ажлын хэсгүүдийг байгуулах асуудлыг хэлэлцэн холбогдох байгууллагуудад чиглэл өглөө гэж нийслэлийн Мэдээллийн технологийн газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Ерөнхийлөгчийн тамгын газрын цахим хуудас шинэчлэгдлээ

Зураг

Ерөнхийлөгч болон Ерөнхийлөгчийн Тамгын газрын мэдээ мэдээллийг олон нийтэд хүргэдэг цахим хуудас шинэчлэгдлээ.

Энэ хуудас руу иргэд www.ерөнхийлөгч.мон, www.president.mn гэсэн хоёр холбоосоор хандаж болох юм. Цахим хуудас шинэчлэгдсэнээр иргэд Ерөнхийлөгч Х.Баттулга болон Ерөнхийлөгчийн Тамгын газрын үйл ажиллагаатай холбоотой санал хүсэлт, өргөдөл гомдол, талархал зэргийг бичиж, энэ нь шууд захидал, өргөдлийн асуудал хариуцсан референтэд хүргэгдэх юм. Иргэн та бүртгүүлэх хэсэгт хандаж өөрийн нэр, регистрийн дугаар зэрэг хувийн мэдээллээ тодорхой бичиж оруулснаар мэдээлэл нь Иргэний бүртгэл мэдээллийн төвд байгаа хувийн мэдээлэлтэй тань тулгагдан баталгаажиж, санал хүсэлтээ илэрхийлэх боломжтой.

Мөн Ерөнхийлөгч Х.Баттулга болон Ерөнхийлөгчийн Тамгын газрын үйл ажиллагаатай холбоотой, цаашдын бодлого шийдвэрт иргэдийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор албан ёсоор “санал асуулга” буланг тодорхой сэдвийн хүрээнд явуулж, иргэдийн өгсөн санал асуулгын дүнг нийтэд ил харагдахаар байршуулсан байна. Цахим хуудасны Иргэний танхим цэснээс олон нийтийг хамарсан үйл ажиллагааны төлөвлөгөөг хүлээн авахаас гадна бусад хэсгээс Ерөнхийлөгчийн зарлиг, захирамж, хориг, Ерөнхийлөгч, түүний үйл ажиллагаатай холбоотой цаг үеийн мэдээ, мэдээллийг хүлээн авахаар шинэчилжээ.
Categories
мэдээ нийгэм

Сэлэнгэ аймаг зөөврийн дижитал рентген аппараттай болжээ

Сэлэнгэ аймаг Эрүүл мэндийн яамны дэмжлэгтэй, Глобаль сангийн санхүүжилтээр “Дэвшилтэт шинэ технологи зөөврийн дижитал рентген аппарат” хүлээн авч анхны оношлогоог Жавхлант сумын иргэдэд үзүүлжээ.

Тус аппаратын нээлтийн үйл ажиллагаанд Глобаль сангийн ерөнхий зохицуулагч хатагтай А.Оюунбилэг, аймгийн Засаг даргын орлогч Ж.Сайнцог, Эрүүл мэндийн газрын дарга Ж.Од болон албаны хүмүүс оролцсон аж. Сэлэнгэчүүд 2020-2024 он гэхэд “Сүрьеэгүй Сэлэнгэ” болохын төлөө зорилго тавин ажиллаж байна. Үүнд энэхүү зөөврийн дижитал рентген аппарат чухал үүрэгтэй аж.

“Сүрьеэгүй Сэлэнгэ” хөтөлбөрийн хүрээнд зөөврийн дижитал рентген аппаратаа ашиглан аймгийн хэмжээнд боловсрол, соёлын байгууллага, хилийн цэрэг, хүчний байгууллага, олон нийтийн зах, худалдааны төв, 9 сумын ард иргэд, хөрш Дархан уул аймгийн ЭМГ-н хүсэлтээр Шарын гол сумын ард иргэд нийт 18 нэгжийн 10000 гаруй хүнд цээжний хөндийн эмгэг илрүүлэх оношлогоог хийж 22 сүрьеэгийн шинэ тохиолдлыг илрүүлж эмчилгээнд хамруулан амжилттай ажиллаж байгаа юм.

Сэлэнгэ аймагт ард иргэддээ орон нутагт нь хүрч үйлчилж буй “Халдварт болон халдварт бус өвчний цогц үзлэг”, сумын “Эрүүл мэндийн цахим сан” үүсгэх ажил үргэлжилж байна.

Эрүүл мэндийн сайдын 2016 оны А/147 дугаар тушаалаар батлагдсан “Эмнэлгийн тусламж үйлчилгээг явуулын хэлбэрээр үзүүлэх журам”, аймгийн ИТХТ-н тогтоол “Сүрьеэгүй Сэлэнгэ хөтөлбөр”-ийн хэрэгжилтийн хүрээнд “Халдварт болон халдварт бус өвчний эрт илрүүлэг”-ийн цогц үзлэг оношлогоог 9 сумын 10800 гаруй иргэнийг хамруулан сум тус бүрт 3-4 өдөр ажиллан амжилттай хэрэгжүүлж байна.

“БИД ХЭНИЙГ Ч ОРХИГДУУЛАХГҮЙГЭЭР ЭРҮҮЛ МЭНДИЙГ НЬ ХАМГААЛНА” уриатайгаар 13 төрлийн нарийн мэргэжлийн эмч нар, 6 төрлийн оношлогоо шинжилгээ, цээжний хөндийн эмгэг илрүүлэх зөөврийн дижитал рентген аппарат бүхий баг, хэвтрийн өвчтэй ахмад настан болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд гэрээр асаргаа, сувилгаа хийх баг, хүүхэд өсвөр үеийн эрүүл мэндийг хамгаалах, сэтгэцийн зөвөлгөө өгөх багуудыг нэмэлтээр ажиллуулснаараа онцлог бөгөөд бидний бренд ажил үйлчилгээ болж байгаа юм.

Categories
мэдээ нийгэм

ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг: Ургац алдсан ч гурилын үнээ тогтвортой байлгаж чадлаа

Өнгөрөгч жилийн 6 болон 7 дугаар саруудад хэт халалт олон хоногоор үргэлжилж хур тунадас бага байснаас тодорхой бүс нутгуудаар га-гаас хураах ургацын хэмжээ эрс буурсан. Жилийн хэрэгцээт буудайн 40 гаруй хувийг дотоодоосоо хангасан буюу улсын хэмжээнд нийт 367.3 мянган га талбайд улаанбуудай тариалж 230.4 мянган тонн ургац хураан авснаас зохих стандартын шаардлагад нийцсэн 128,0 мянган тонн хүнсний буудайг 13 аймгийн 54 сумын 597 иргэн, аж ахуйн нэгж зах зээлд нийлүүлжээ.

Дээрх буудайн 23.2 мянган тонныг Тариалан эрхлэлтийг дэмжих сан болон ОБЕГ-ын Улсын нөөцийн салбарт, 104,8 мянган тонн хүнсний буудайг 32 гурилын үйлдвэрт тус тус нийлүүлсэн байна.

Хүн амын хүнсний гол нэрийн бүтээгдэхүүн гурилын хүртээмжийг хэвийн хэмжээнд, үнийг тогтвортой байлгах тал дээр Монгол улсын Засгийн газар тодорхой арга хэмжээг авч 2018 оны “Хүнсний улаанбуудайн урамшууллыг шинэчлэн тогтоох, үрийн улаанбуудайн үнийг хөнгөлөх тухай” тогтоол гаргасан. Тогтоолын дагуу хүнсний улаанбуудайн тонн тутамд олгох урамшууллыг улаанбуудайн чанартай нь уялдуулан харилцан адилгүй байдлаар буюу 1-3 дугаар ангиллын буудайд 60.0 мянган төгрөг, 4 дүгээр ангиллын буудайд 50.0 мянган төгрөгөөр тогтоон тариаланчдад 7,8 тэрбум төгрөгийн мөнгөн урамшууллыг олголоо.

Мөн Увс, Завхан зэрэг баруун аймгуудын тариаланчдад Засгийн газрын холбогдох тогтоолыг үндэслэн 1-3 дугаар ангиллын буудайн тонн тутамд 90.0 мянган төгрөг, 4 дүгээр ангиллын буудайн тонн тутамд 75.0 мянган төгрөгийн урамшуулал олгосон юм.

Засгийн газрын дээрх тогтоолоор 2017 оны ургацын байдал, тариалан эрхлэгч иргэн, аж ахуйн нэгжүүдийн санхүүгийн боломж болон хадгалагдаж буй үрийн хэмжээ зэргийг харгалзан Тариалан эрхлэлтийг дэмжих санд хадгалагдаж буй 32,4 мянган тонн үрийн буудайн зах зээлийн үнийг тодорхой хэмжээгээр хөнгөлөн 2018 онд тариалалт явуулахад нь нийт тариаланчдад дэмжлэг үзүүлэхээр шийдвэрлэсэн.

Энэхүү шийдвэрийн хүрээнд урьдчилсан тооцоогоор Тариалан эрхлэлтийг дэмжих санд хадгалагдаж буй дотоодын болон импортын үрийн буудайн үнийг тонн тутамд 200,0 мянган төгрөгөөр хөнгөлж санхүүгийн тааламжтай нөхцөлөөр борлуулахаар ажиллаж байна.

ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг тариаланчдад хандаж, Засгийн газар стратегийн хүнсний бүтээгдэхүүн гурилынхаа үнийг тогтвортой барьж чадлаа. Энэхүү урамшууллыг хүн амаа хүнсний гол бүтээгдэхүүнээр нь хангаж байгаагийн хувьд та бүхэнд үзүүлж байгаа дэмжлэг, хариуцлагаа улам дээшлүүлээрэй гэсэн даалгавар гэж ойлгож болно. Цаг агаарын ямарч нөхцөлд бэлтгэлтэй байж ажлаа эртнээс төлөвлөж энэ хаврын тариалалтдаа хариуцлагатай хандахыг нийт тариаланчиддаа хандаж хэллээ.

Categories
гадаад мэдээ

Д.Трампыг АНУ-ын “хамгийн муу ерөнхийлөгч” гэжээ

ЗурагДональд Трамп бол АНУ-ын түүхэн дэх хамгийн муу ерөнхийлөгч гэж улс төр судлаачид үзэж байна гэж “Ройтерс” агентлаг мэдээллээ.

АНУ-ын төрийн тэргүүнүүдийг улс төр судлаач 170 хүний саналаар жагсаасан байна. Ингэхэд АНУ-ын одоогийн Ерөнхийлөгч Д.Трамп 100 онооноос 12.34 оноо авснаар жагсаалтад сүүл мушгисан байна.

Харин АНУ-ын 16 дахь Ерөнхийлөгч Абрам Линкольн 95.03 оноогоор жагсаалтын нэгдүгээрт, анхны Ерөнхийлөгч Жорж Вашингтон 92.59 оноогоор хоёрдугаарт бичигдсэн бол Д.Трампын өмнө АНУ-ыг удирдаж байсан Барак Обама 71.13 оноогоор жагсаалтын наймдугаарт орсон байна.

Categories
мэдээ нийгэм

60 тэрбум төгрөг босгох тухай ярилцаж байгаа нууц бичлэгийг олон нийтэд цацаж шуугиан тарьсан Г.Доржзодов гэртээ харьжээ

Г.Доржзодов зурган илэрцүүд

Өнгөрсөн 2016 оны УИХ-ын сонгуулийн үеэр Г.Доржзодов гэх залуу МАН-ын удирдлагууд төрийн албан тушаалыг үнэлэн 60 тэрбум төгрөг босгох тухай ярилцаж байгаа нууц бичлэгийг олон нийтэд цацаж шуугиан тарьсан билээ.

Тус бичлэг цацагдсанаас хойш МАН-ын гишүүд түүнийг дарамтлан, их хэмжээний мөнгө амалж, хаана дуудаж хэрхэн уулзсан талаар баримттай мэдээллийг ч олон нийтэд хүргэсэн юм.

Иргэн Г.Доржзодов хуулийнхны баривчилгаанаас зугтаж, УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэлийнд өнгөрсөн оны тавдугаар сарын 20-ноос аравдугаар сарын 1 хүртэл дөрвөн сарын турш амьдарчээ. УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэлийн мэдээлснээр, тэрбээр эдүгээ гэртээ амьдарч буй юм байна.

Categories
мэдээ нийгэм

Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын хурлыг хамтран зохион байгуулах талаар санал солилцлоо

Монгол Улсын Засгийн газар, НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах газартай хамтран Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын 2 дугаар бага хурлыг 2018 оны 07 дугаар сарын 16-19-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулахаар бэлтгэлийг ханган ажиллаж байна.

Хурлыг зохион байгуулах бэлтгэл ажлыг хангуулахтай холбогдуулан Онцгой байдлын ерөнхий газраас өнөөдөр Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй Элчин сайдын яам, дипломат төлөөлөгчийн газар, олон улсын болон төрийн бус байгууллагуудын төлөөлөгчидтэй санал солилцох уулзалтыг зохион байгууллаа.

Санал солилцох уулзалтад АНУ, Австрали, БНХАУ, Япон, БНСУ, БНЭУ, ОХУ, БНКУ, БНАСАУ, БНЛАУ, БНСВУ, БНКУ-ын Элчин сайдын яамд, НҮБ-ын Суурин зохицуулагчийн газар, НҮБХХ, НҮБ-ын Хүүхдийн сан, ОУ-ын Шилжилт хөдөлгөөний байгууллага, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага, Японы Хүүхдийг ивээх сан, Швейцарийн хөгжлийн агентлаг, Олон улсын Улаан хавирган сарны нийгэмлэгийн Монгол дахь Суурин төлөөлөгчийн газар, Дэлхийн зөн Монгол, Монголын Улаан загалмайн нийгэмлэг, Адра Монгол, Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк, Мерси Кор, АНУ-ын Олон улсын хамтын ажиллагааны агентлаг, ТИКА, КОЙКА, ЖАЙКА зэрэг олон улсын байгууллагын 50 орчим төлөөлөл оролцлоо.

ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал, Монгол Улсын Шадар сайдын ахлах зөвлөх Л.Саянаа, ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Ц.Ганзориг нар уулзалтад оролцсон төлөөлөгчдөд Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын 2 дугаар бага хурлын танилцуулгыг хийж, бэлтгэл ажлын талаар дэлгэрэнгүй мэдээллийг өглөө.

Энэхүү уулзалтын гол зорилго нь Азийн сайд нарын бага хурлыг зохион байгуулахад Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй Элчин сайдын яам, дипломат төлөөлөгчийн газар, олон улсын болон төрийн бус байгууллагуудтай хамтран ажиллах, донор орнуудын дэмжлэгийг авах чиглэлээр тэдний санал сэтгэгдлийг сонсох, харилцан саналаа солилцоход чиглэгдэж байгаа юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

“Лэнд мн” хувьцааны анхдагч зах зээлийн захиалга авч эхэллээ

Зураг“Лэнд МН” компани нь хувьцааныхаа 25 хувийн нэгж бүрийг нь 25 төгрөгөөр арилжаалж, зах зээлээс 5 тэрбум төгрөг босгохоор өнөөдөр хувьцааны анхдагч зах зээлийн захиалгыг авч эхэллээ.

Ийнхүү Хөрөнгийн биржид хиймэл оюун ухаанд суурилсан Монголын санхүүгийн салбарын анхны финтек “Лэнд МН” компани банк бус санхүүгийн байгууллагын хувьцааны анхдагч зах зээлийн цан цохиж захиалга авч эхэлсэнээ албан ёсоор зарлав.

Тус компани 2.5 тэрбум төгрөгийг стратегийн хөрөнгө оруулагчдаас, үлдсэн 2.5 тэрбум төгрөгийг олон нийтээс татахаар төлөвлөжээ. “Лэнд МН” компанийн хувьцааны анхдагч зах зээлийн захиалга өнөөдрөөс эхлэн ирэх сарын 7-ны 13 цаг хүртэл үргэлжлэх юм байна.

Санхүүгийн уламжлалт хэрэглээг олон улсын орчин үеийн шийдэл технологи руу шилжүүлэхээр “ЛэндМН” компани зорьжээ. Өнгөрсөн оноос үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн тэд хэрэглэгчдэд гар утсаараа дамжуулан бичил хэрэглээний зээл буюу 50 мянгаас нэг сая хүртэлх төгрөгийг барьцаа хөрөнгө, олон шат дамжлагагүйгээр богино хугацаанд олгох боломж бүрдүүлсэн байна. Эдүгээ 16.7 тэрбум төгрөгийн зээлийг олгоод буй аж. Мөн “Lendmn” аппликейшнээр дамжуулан зээл авах хэрэглэгчдийн тоо 30 мянгад хүрсэн бөгөөд сард 5-6 мянган хэрэглэгч шинээр бүртгүүлэх болж. Зээлийн эргэн төлөлт 98 хувьтай байгаа бол чанаргүй зээлийн хэмжээ 0.8 хувийг эзэлж байгааг дуулгалаа. 2018 онд “Лэнд МН” компани нийт 59 мянган харилцагчдад, 196 тэрбум төгрөгийн зээл олгохоор төлөвлөжээ.

Монголын хөрөнгийн бирж 2005 онд анхны IPO гаргаснаас хойш 17 компани олон нийтэд хувьцаагаа санал болгож 85.7 тэрбум төгрөг босгожээ.

“ЛэндМН” банк бус санхүүгийн байгууллагын хувьд 18 дахь IPO болж буй бөгөөд “ЛэндМН” нь Хөрөнгийн бирж дээр IPO гаргаж буй анхны банк бус санхүүгийн байгууллага болж байна.й

Categories
мэдээ нийгэм

“АПУ” ХК хувьцаа эзэмшигчиддээ ногдол ашиг хуваарилна

Зураг“АПУ” ХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөл 2017 оны цэвэр ашгийн дүнгээс нэгж хувьцаанд 10.00 төгрөгийн ногдол ашгийг хуваарилахаар шийдвэрлэжээ.

Ногдол ашиг авах эрхтэй хувьцаа эзэмшигчдийн жагсаалтыг бүртгэлийн өдрөөр ирэх зургадугаар сарын 1-нд багтаан “ҮЦТХТ”-аар дамжуулан хувьцаа эзэмшигчдийн дансанд байршуулахаар шийдвэрлэсэн байна.