Categories
мэдээ нийгэм

Засгийн газраас дүүргийн эрүүл мэндийн төв, нэгдсэн эмнэлгийг хүүхдийн тусламж, үйлчилгээнд шаардлагатай тоног төхөөрөмж, багаж хэрэгслээр хангахаар шийдвэрлэлээ

Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл амьсгалын замын цочмог халдварт өвчний тархалт болон өнөөгийн нөхцөл байдал, тулгамдаж буй асуудлын талаар Засгийн газрын ээлжит бус хуралдаанд танилцуулснаар “Томуу, томуу төст өвчний тархалтыг бууруулах зарим арга хэмжээний тухай” Монгол Улсын Засгийн газрын тогтоол гараад байна.

Тогтоолын дагуу томуу, томуу төст өвчний үед хүүхдэд улсын хэмжээнд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэхэд нэн шаардлагатай эм, эмнэлгийн хэрэгсэл, тоног төхөрөөмж авах, илүү цагаар ажилласан эрүүл мэндийн ажилтанд нэмэгдэл хөлс олгоход зориулж 2 тэрбум 487 сая гаруй төгрөгийн санхүүжилтийг шийдвэрлэсэн.

2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс эхлэн мөн оны 03 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд амьсгалын замын цочмог халдвар, үүнд томуу, томуу төст өвчнөөр өвчилсөн 5 хүртэлх насны хүүхдээ эмнэлэгт, эсхүл гэрээр асарсан ажил хөдөлмөр эрхэлж байгаа эцэг, эх, асран хамгаалагчдад тав хүртэлх хоногийн цалинтай чөлөө олгохыг төсвийн байгууллагын удирдлагуудад даалгаж, хувийн хэвшлийн болон төрийн бус байгууллагын ажил олгогч нарт зөвлөсөн байна.

Засгийн газрын тогтоолын хүрээнд дүүргийн эрүүл мэндийн төв, нэгдсэн эмнэлгийг хүүхдийн кабинет, тасгийг нэн шаардлагатай тоног төхөөрөмж, багаж хэрэгслээр хангахаар ажиллаж байна. Мөн уртасгасан цагаар ажиллаж байгаа дүүргийн эрүүл мэндийн төвийн хүүхдийн кабинетийн зэрэгцээ 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдрөөс эхлэн нийслэлийн өрхийн эрүүл мэндийн төвүүд ажлын өдөр 08.00-19.00 цаг хүртэл, бямба гаригт 10.00-14.00 цагийн хооронд ажиллана.

Дүүргийн эрүүл мэндийн төв

Байгууллага

Зөвлөгөө өгөх утасны дугаар

Ажиллах цагийн хуваарь

1.

Багануур дүүргийн эрүүл мэндийн төв

70210290

Ажил, амралтын өдөр:

24 цаг

2.

Налайх дүүргийн эрүүл мэндийн төв

70233464

Ажил, амралтын өдөр:

24 цаг

3.

Багахангай дүүргийн эрүүл мэндийн төв

7049103

Ажил, амралтын өдөр:

09.00-20.00

4.

Чингэлтэй дүүргийн эрүүл мэндийн төв

70110278

Ажлын өдөр: 09.00-22.00

Бямба гаригт: 10.00-17.00

5.

Хан-Уул дүүргийн эрүүл мэндийн төв

345903

6.

Сүхбаатар дүүргийн эрүүл мэндийн төв

350793

7.

Баянзүрх дүүргийн эрүүл мэндийн төв

70150063

70150049

8.

Сонгинохайрхандүүргийн эрүүл мэндийн төв

98254999

9.

Баянгол дүүргийн эрүүл мэндийн төв

362539

Өрхийн эрүүл мэндийн төв

Ажлын өдөр: 08.00-19.00

Бямба гаригт: 10.00-14.00

Categories
мэдээ улс-төр

Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуульд иргэдийн санал тусгахыг АН-ын бүлэг хүслээ

Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийг батлах гэж буйтай холбогдуулан Нийслэлийн ИТХ-д албан бичиг хүргүүллээ.

Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хууль 1994 онд батлагдсанаас хойш 24 жил өнгөрчээ. Энэ хугацааны нийслэл хотын хурдтай өөрчлөлт нь цаашид төлөвлөлтгүй суурьшил бий болох, гэмт хэрэг зөрчил ихсэх, замын түгжрэл үүсэх, хүн амын эрүүл мэнд, нийгмийн халамжийн үйлчилгээ доголдох зэрэг олон талын хүндрэлтэй нөхцөл байдал үүсгээд байгаа. Энэ байдлыг бодитой шийдвэрлэхийн тулд нийслэлчүүдийн саналыг сонсож тусгах нь зүйтэй. Нийслэлийн амьдралыг шийдвэрлэх чухал нөлөөтэй Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийг зөвхөн төрийн байгууллагууд хэлэлцээд батлах бус, иргэдийн төлөөллийн байгууллагаар хэлэлцүүлж, иргэдийн санаа бодлыг тусгах учиртай гэж АН-ын бүлэг үзэж байгаа юм байна.

НИТХ-д хүргүүлсэн уг албан бичигт “Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хууль нь нийслэл хотын эрх зүйн байдлыг зохицуулах гол хуулиудын нэг тул шинэчилсэн найруулгын төслийг дан ганц захиргааны байгууллагаар хэлэлцүүлж батлах нь учир дутагдалтай гэж АН-ын бүлэг үзэж байна. Иймд Нийслэл хотын төрийн үйлчилгээний анхан, дунд шатны бодлогыг боловсруулан гаргадаг иргэдийн төлөөлөл болох НИТХ болон Дүүргүүдийн ИТХ-аар уг хуулийн шинэчилсэн найруулгын төслийг яаралтай хэлэлцүүлж, гаргасан санал дүгнэлтийг зохих журмын дагуу тус хуулийн төсөлд тусгуулах арга хэмжээ авч ажиллана уу” гэжээ.

Categories
мэдээ нийгэм

Үнийн зөвлөл өнөөдөр хуралдаж, шатахууны үнэ нэмэх эсэхийг шийднэ

Холбоотой ЗурагАвто бензин, дизелийн түлшний онцгой албан татвар 2018 оны нэгдүгээр сарын 1-нээс нэмэгдэхээр хуульчлагдсан. Засгийн газраас шатахууны жижиглэнгийн үнийг өсгөхгүй байх зорилгоор тонн тутамдаа 100 мянган төгрөгөөр нэмэгдэх байсан татварыг 40 мянган төгрөг болгон бууруулах шийдвэрт хүрсэн юм. Гэсэн хэдий ч шатахуун импортлогчид шинэ он гарахаас өмнө жижиглэнгийн үнэдээ хязгаарлалт хийж, улмаар үнээ нэмж эхлээд буй.

Засгийн газраас гаргасан шийдвэрийн үндсэн дээр Үнийн зөвлөл хуралдаж, шатахуун импортлогчидтой хэлэлцээр хийх учиртай ч тодорхойгүй шалтгаанаар хуралдаан хойшилсоор байсан юм. Харин өнөөдөр хуралдааныг хойшлуулахгүйгээр, явуулахаар тогтсон байна.

Үнийн зөвлөлийг Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайд ахалж, нарийн бичгийн даргаар нь Ашигт малтмал, газрын тосны газрын дэд дарга ажилладаг. Гишүүдэд төрийн талаас Сангийн дэд сайд, Зам, тээврийн хөгжлийн дэд сайд, Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгч, МХЕГ, ОБЕГ, ШӨХТГ, ТЕГ, ГЕГ, Тагнуулын ерөнхий газрын дарга багтдаг байна.

Хувийн хэвшил талаас “НИК” ХХК-ийн гүйцэтгэх захирал, “Магнай трейд” ХХК-ий гүйцэтгэх захирал, “Шунхлай” ХХК-ий гүйцэтгэх захирал, “М-Ойл” групп ХХК-ийн гүйцэтгэх захирал, “Сод Монгол групп” ХХК-ийн гүйцэтгэх захирал нар багтдаг билээ.

Мөн үүн дээр нэмэгдэж, МҮЭХ-ны ерөнхийлөгч, Монголын хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгийн үндэсний холбооны ерөнхийлөгч нар саналын эрхтэйгээр оролцдог байна.

Үнийн зөвлөлөөс шатахууны жижиглэнгийн үнэ нэмэгдэх эсэх шийдвэр эцсийн байдлаар гарах тул ихээхэн хүлээлт үүсгээд байгаа юм. Төрийн төлөөллүүд шатахуун импортлогч хувийн хэвшлүүдтэйгээ тохиролцоонд хүрч чадахгүй бол шатахууны үнэ нэмэгдэх нь тодорхой болох билээ.

Categories
мэдээ цаг-үе

С.Чинзориг: Тэтгэврийг ижил хувиар биш, тэнцүү мөнгөн дүнгээр нэмэх бодлого баримтална

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзоригтой ярилцлаа.


-Тэтгэврийн зээлийн хүүг бууруулах асуудлаар та өнгөрсөн баасан гаригт Төв банк болон арилжааны банкуудтай санамж бичиг байгууллаа. Эндээс ямар бодит үр дүн хүлээж болох вэ?

-Нийгмийн даатгалын сангаас 381 мянга гаруй ахмад тэтгэвэр авч байна. Тэдний 92 хувь нь Төрийн банк болон Хаан банкаар үйлчлүүлдэг. Нийт тэтгэвэр авагчдын 230 мянга нь 690 тэрбум төгрөгийн тэтгэврийн зээлтэй байна гэсэн судалгаа байгаа юм. Тиймээс тэтгэвэрийн зээлийн хүүг бууруулах бодит шаардлага зайлшгүй байна. Өмнөх Засгийн газрын үед тэтгэврийн зээлийн хүүг гурван хувиар бууруулсан. Одоо хоёр зэрэгцээ тэтгэврийн зээлийн үйлчилгээ явж байгаа юм билээ. Нэг нь жилийн 18 хувийн хүүтэй 24 сарын хугацаатай. Нөгөөх нь зургаан сарын хугацаатай, 15 хувийн хүүтэй тэтгэврийн зээлийн үйлчилгээ. Судалгаанаас харахад энэхүү хүү багатай, богино хугацааны зээлийг нийт тэтгэвэр авагчдын наймхан хувь нь авсан байна лээ. Энэ байдлыг аваад үзэхэд иргэд зээлийн хүү бууруулахын зэрэгцээ хугацааг нь уртасгахыг хүсээд байна гэсэн судалгаа гарсан. Засгийн газраас Монголбанк, Хаанбанк, Төрийн банктай хамтран ажиллаж, тэтгэврийн зээлийн хүүг үе шаттайгаар бууруул гэсэн чиглэлийг өгсөн. Тиймээс энэ гурван банктай хамтран нэгдсэн ойлголцолд хүрч санамж бичигт гарын үсэг зурсан. Нийгмийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдлийн тодорхой эх үүсвэрийг мөнгөн хадгаламж хэлбэрээр Хаан болон Төрийн банкинд байршуулна. Монголбанкны тухайд тэтгэврийн зээлийн хүүг бууруулах зорилгоор энэ хоёр банкинд байршуулж байгаа чөлөөт үлдэгдлээс заавал нөөцөд байлгах 12 хувийн эх үүсвэрийг татаж авахгүй байх юм. Ингэснээр байршуулж байгаа мөнгө маань арилжааны банкиндаа зуун хувь очно. Энэ нь тэтгэврийн зээлийн хүүг буурах бодит эх үүсвэр болно гэж үзэж байгаа. Харин Хаан банк болон Төрийн банкнаас хэд хэдэн чиглэлийн арга хэмжээ авах ёстой. Тэтгэврийн зээлийн хүүг гурван функтээр буулгаад жилийн 12 хувийн хүүтэй болгож, хугацааг нь уртасгана. Өөрөөр хэлбэл, нэг жилийн хугацаатай тэтгэврийн зээлийн хүү жилийн 12 хувь буюу сарын нэг хувийн хүүтэй болгоно.

-Банк ахмадуудад зээл олгохдоо тэтгэврийг нь 100 хувь барьцаалдаг. Салбарын сайдын хувьд та энэ асуудалд хэрхэн анхаарал хандуулах вэ?

-Банкнаас авах арга хэмжээний хүрээнд тэтгэврийг зуун хувь барьцаалдаг зээлийн нөхцөл дээр нэг өөрчлөлт оруулж байгаа. Тэтгэвэр бол ахмадуудын сарын амьжиргааг залгуулах нэг эх үүсвэр байдаг. Тиймээс зээлийн 70 хувийг төлүүлж, үлдсэн 30 хувийг тэтгэвэр авагчийн гар дээр үлдээх ёстой. Ингэснээр тэтгэвэр авагч энэ мөнгөөрөө амьдралаа залгуулахад нь нэмэртэй. Ахмадуудынхаа бодит орлогыг нэмэгдүүлэхэд чиглэн ажиллаж байгаа уг арга хэмжээ энэ сарын 16-наас хэрэгжиж эхэлнэ.

-Одоо тэтгэврийн зээлтэй байгаа ахмадуудад хөнгөлөлттэй зээл үйлчлэх үү?

-Хуучин зээлтэй хүмүүс өмнөх зээлээ төлчихөөд одоо нөхцөл нь дээрдсэн тэтгэврийн зээлд орж болно.

-Нийгэмд хүлээлт үүсгээд байсан “Цалинтай ээж” хөтөлбөр, олон хүүхэдтэй эцэг, эхэд өгөх тэтгэмж, малчны тэтгэврийн насыг наашлуулсан зэрэг шинэ хууль тогтоомжууд он гарснаар хэрэгжиж эхэллээ.

-Олон хүүхэд төрүүлж өсгөсөн ээжийн хөдөлмөрийг бодитой үнэлэх ёстой гэж манай Засгийн газар үздэг. Олон хүүхэд төрүүлж өсгөсөн ээжүүд маань улсынхаа хүн амыг өсгөхөд үнэтэй хувь нэмэр оруулж байгаа. Өмнөх жилүүдийн туршлагаас харахад хүүхдээ гурван нас хүртэл нь харж, асрах хугацаанд эхийн нийгмийн даатгалын шимтгэл төлөгддөггүй байв. Харин өнгөрсөн жил Их хурлаас хоёр шийдвэр гаргасан. Хүүхдээ гурван нас хүртэл харж асарч байгаа ээжүүдийн нийгмийн даатгалын шимтгэлийг тасалдуулахгүй төлдөг байх хууль эрх зүйн орчныг бүрдүүлж өгсөн. ОУВС-тай хөтөлбөр хэрэгжүүлж байгаа учраас нийгмийн хамгааллын олон арга хэмжээг зэрэг хэрэгжүүлэхэд эдийн засагт хүндрэлтэй гэж үзсэн. Тийм учраас ээжүүдийн хүүхдээ гэртээ харж байгаа хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг төлсөнд оруулж тооцох хуулийг 2019 оноос хэрэгжүүлнэ. Харин хүүхдээ гурван нас хүртэл харж байгаа ээжүүдэд сар тутамд нь мөнгөн тэтгэмж олгодог байх хуулийн хугацааг энэ сарын 1-нээс хэрэгжүүлж байгаа. Мөн олон хүүхэд төрүүлж өсгөсөн, өрх толгойлсон эцэг, эхчүүдийн нийгмийн хамгааллыг сайжруулах зайлшгүй шаардлагатай байна.Энэ хүрээнд гурав ба түүнээс дээш хүүхэдтэй өрх толгойлсон эцэг, эхэд улиралд 240 мянган төгрөгийн тэтгэмж олгодог байхаар хуульчилж, хэрэгжүүлж эхэллээ.

Монголчууд маань нүүдлийн мал аж ахуй эрхэлдэг. Манай улсын эдийн засгийн гол үйлдвэрлэл бол мал аж ахуй. Улсын хэмжээнд 300 гаруй мянган малчин байна. Тэдний өдөрт ажиллах цаг урт, хүнд хүчир хөдөлмөр. Нөгөө талаас өдөрт үргэлжилж байгаа ажлын цагийнх нь дийлэнх хугацаа байгалийн хатуу, ширүүн цаг агаарт өнгөрдөг. Үүнээсээ шалтгаалаад малчдын дундаж наслалт төв суурин газрын иргэдийнхээс харьцангуй доогуур байгаа. Тиймээс малчдын тэтгэвэрт гарах насыг таван насаар наашлуулах хуулийг өнгөрсөн жил УИХ баталсан. Ингээд шинэ Засгийн газар энэ оны эхний өдрөөс хэрэгжүүлж эхэлье гээд төсөвт шаардлагатай хөрөнгийг тусгасан. Нийгмийн даатгалын шимтгэл 20-оос доошгүй жил төлсөн, үүнээс 15 жилд нь малчнаар ажилласан эрэгтэй 55 настайдаа тэтгэвэрт гарна. Эмэгтэй малчдын хувьд 20-иос доошгүй жил нийгмийн даатгалын шимтгэл төлж, үүнээс 12-оос доошгүй жилд нь малчнаар ажилласан бол 50 настайдаа тэтгэврээ тогтоолгох эрх нь үүсч байгаа юм. Бидний тооцож байгаагаар 13 мянган малчин нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр авах эрх нь үүснэ. Шаардлагатай 44 тэрбум төгрөгийн хөрөнгийг улсын төсөвт тусгаж өгсөн.

-Энэ хуульд мал малладаг бүх хүн хамрагдах боломжтой юу?

-Малчин хүн гэж хэнийг хэлэх талаар орон нутгийн нийгмийн даатгалын байгууллагууддаа тодорхой чиглэл өгсөн. Ер нь “Мал аж ахуй эрхлээд үндсэн орлогоо олж байгаа хүнийг малчин гэж хэлнэ” гэсэн тодорхойлолт бий. Нөгөө талаар хөдөлмөрийн гэрээгээр аж ахуйн болоод иргэний малыг маллаж байгаа хүн бол бас малчинд тооцогдож, хуульд хамрагдана. Харин тавиул малтай иргэд энэ хуулийн заалтад хамрагдах боломжгүй.

-Хөдөөгийн орлого багатай иргэдийн нийгмийн хамгааллыг сайжруулах чиглэлээр ямар ажлуудыг хийх вэ?

-Орон нутагт ажиллаж байхад иргэдийн зүгээс эрүүл мэндийн даатгалын хураамж сүүлийн гурван жилийн дотор долоо дахин нэмэгдсэн асуудлыг ярьж байсан. Тиймээс шинэ Засгийн газар 2018 оны төсвийг Их хуралд өргөн барихдаа малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгч болоод, ажилгүй иргэдийн төлдөг эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн хураамжийг 50 хувиар бууруулж төсөвт тусгасан. Ингэснээр эдгээр иргэдийн орлого тогтвортой болох нөхцөл бүрдэнэ. 2018 оны төсөв хүн рүүгээ чиглэсэн, иргэдийнхээ нийгмийн хамгааллыг сайжруулахтай холбоотой нэлээд олон ажлыг хийхээр төлөвлөсөн байгаа.

-Халамжийн бодлогууд хэрэгжихтэй зэрэгцээд татвар нэмэгдлээ. Иргэдийн халааснаас авсан татварыг халамж хэлбэрээр тарааж байна гэсэн шүүмжлэл нийгэмд байна. Энэ тал дээр та юу хэлэх вэ?

-Татвар нэмэх асуудал өмнөх Засгийн газрын төлөвлөж, Их хуралд оруулсан асуудал гэдгийг бүгд мэдэж байгаа. Бид асуудлыг бүлэг дээрээ олон талаас нь ярьж байгаад татварыг дөрвөн үндсэн шатлалтай болгоё гэдгийг дэмжсэн. Монголчуудын олонх нь ядуу, ядуувтар түвшинд амьдарч байна. Манай улс нэг шатлалтай татвартай олон жил явж ирсэн. Ахиу орлого олсон ч, бага орлого олсон ч ижил хувиар татвар төлдөг.

Нийгэмд ядуурлын түвшин өндөр байгаа учраас татварыг шатлалтай болгож, ахиу орлого олж байгаа нь илүү татвар төлдөг, бага орлоготой нь бага татвар төлдөг бодлого явуулах шаардлагатай гэж үзсэн. Ингэж чадах юм бол хүн амын маань олонх нь дундаж давхаргатан болох нөхцөл бүрдэнэ. Гэхдээ 1.5 саяас дээш орлоготой иргэд нийт ажиллагсдын найман хувь байгаа. Тэдэнд л шатлалтай татварын ачаалал ирнэ. Нөгөө талаасаа бид татварыг нэмээд байгаа юм биш. Бага орлоготой иргэдийн орлогыг нэмэгдүүлэх арга хэмжээ авсан. Ялангуяа хүн амын орлогын албан татварын тухай хуулийн дагуу хөнгөлөлт чөлөөлөлтийг 84 мянга байсныг 120 мянган төгрөг болгож энэ сарын 1-нээс хэрэгжүүлж эхэлж байгаа. Энэ бол бага орлоготой иргэдийн бодит орлогыг нэмэгдүүлж байгаа арга хэмжээ.

-Нийгмийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээг нэмэгдүүлсэн нь аж ахуйн нэгжүүдэд нэлээд дарамт болох юм биш үү?

-Энэ оны нэгдүгээр сарын 1-нээс нийгмийн даатгалын шимтгэл ажил олгогч, ажилтан дээр тус бүр нэг хувь нэмэгдэж байгаа. Нийгмийн даатгалын сан өөрөө алдагдалтай байдаг. Жил тутамд улсаас 300 тэрбум төгрөгийн татаас авч байж, тэтгэвэр тэтгэмжээ тавьдаг. Энэ алдагдлыг бууруулахын тулд нийгмийн даатгалын шимтгэлийг нэмэгдүүлэхийг хараахан зуун хувь зөв бодлого гэж харахгүй байна. Нийгмийн даатгалд хамрагдах хүрээг нь нэмэгдүүлж байж энэ алдагдлыг бууруулах ёстой. Улсын хэмжээнд 1.2 сая ажиллагсадтай гэдэг. Гэтэл тэдний 50 хувь нь малчид, хувиараа хөдөлмөр эрхлэгчид. 500-гаад мянган хүн нийгмийн даатгалын шимтгэлийн гадна байна. Тэднийг нийгмийн даатгалд хамрагдах нөхцөл боломжийг нь нэмэгдүүлэх арга хэмжээг зэрэгцээд авах шаардлагатай.

-Татварын нэмэгдлийг өнгөрсөн жил Засгийн газар баталсан. АН-ын зүгээс татвар нэмэгдсэнээр ард түмний нуруун дээр ачаа болж байна гээд энэ шийдвэрээ цуцлахыг шаардлаа. Шинэ Засгийн газрын хувь нэмэгдүүлсэн татваруудыг цуцлах тал дээр судалж байгаа зүйл байна уу. Тийм боломж бий юу?

-Өнгөрсөн жил АН, МАН гэлтгүй бүгд ярьж байгаад шийдвэрээ гаргасан. Монгол Улс дампуурлаа зарлах уу, олон улсын банк санхүүгийн байгууллагын хөтөлбөрт хамрагдаад эдийн засгаа сэргээж, улс орноо хөл дээр нь босгох уу гэдэг сонголтын өмнө байлаа. Ингээд ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдах замаар улс орноо богино хугацаанд эдийн засгаа сэргээе гэсэн сонголтыг хийсэн шүү дээ. Тэрнээс биднийг хүчээр оруулчихсан юм байхгүй. Гэхдээ ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдахдаа улс орныхоо онцлог, төсөв санхүү, нийгэм эдийн засгийнхаа байдлыг зөв ойлгуулж чадаагүй шүүмжлэлтэй тал байгаа. Энэ оны эхээр ОУВС-гийнхан Монголд ирж ажиллана. Хөтөлбөрт хамрагдсанаар эдийн засагт гэгээ татаж, орлогын төлөвлөгөө давж биелсэн зэрэг үзүүлэлтүүд ажиглагдаж байна. Тиймээс ОУВС-тай асуудлуудаа илэн далангүй ярилцаж, нөхцөл байдлаа ойлголцож, зарим арга хэмжээг сэргээх чиглэлээр зайлшгүй ажиллах шаардлагатай.

-Тэтгэврийн насыг уртасгасан шийдвэрийг эргэж харах уу?

-Тэтгэврийн насны тооцоо судалгааг сайн хийж дахиж зарим нэг зүйлийг засч залруулах шаардлага байгаа. Хүнд хортой нөхцөлд тэтгэвэрт гардаг иргэдийн тэтгэврийн насыг нэмэгдүүлчихсэн. Энэ бол зөв зүйтэй шийдэл биш. Уг асуудлыг ОУВС-гийнхантай зайлшгүй ярих шаардлага байна. Дараагийн асуудал нь тэтгэврийн насыг зургаан сараар нэмэгдүүлэхдээ журмын тухай хууль гаргах ёстой байсан юм байна. Энэ сарын 1-нээс хойш тэтгэвэрт гарч байгаа хүмүүсийнх 60 нас зургаан сар болж нэмэгдсэн. Тэгэхээр 1958 онд төрсөн хүмүүс 2018 онд тэтгэврээ тогтоолгох учиртай. 1958 оны зургаан сард төрсөн хүн бол 2018 оны долдугаар сард тэтгэвэрт орох эрх нь нээгдэж байгаа. Гэтэл 1958 оны долдугаар сард төрсөн хүн болохоор 2019 оны нэгдүгээр сарын 1-нээс тэтгэврээ тогтоолгох насаа хүлээх болж байна. Гэтэл 2019 оноос дахиад тэтгэврийн нас зургаан сараар нэмэгдэх учраас 2019 оны долдугаар сард тэтгэвэрт гарах болж байна. Ингээд нэг жилд хэдхэн хоногийн зөрүүтэй төрсөн хоёр хүн бүтэн нэг жилийн хойно тэтгэвэрт гарах асуудал үүсээд байгаа. Энэ бол иргэдийг нэлээд чирэгдүүлсэн, хохироож болзошгүй. 1958 онд төрсөн хүн яг 2018 ондоо тэтгэвэрт гарсан байхаар хуулийн хэрэгжилтийг хангах журмын тухай хуулийг гаргах ёстой.

-Тэтгэвэр нэмэх тал дээр та ямар бодлого баримтлах вэ?

-2018 оны улсын төсвийг батлахдаа Засгийн газар нийгмийн даатгалын сангаас болоод халамжийн сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийг нэмэгдүүлэхэд шаардлагатай хөрөнгийн эх үүсвэрийг тусгасан. Нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр авч байгаа 381 мянга гаруй ахмадын 60 шахам хувь нь хамгийн бага тэтгэвэр авдаг. Нийтдээ тэтгэвэр нэмэхээр 117 тэрбум төгрөгийг төсөвт суулгасан. Энэ хөрөнгийг нийт тэтгэвэр авагчдадаа тооцоолох юм бол нэг хүний тэтгэвэр дунджаар найман хувиар нэмэгдэх юм. Ахмадуудын дийлэнх нь бага тэтгэвэр авч байгаа учраас нийтээр нь ижил тэгш нэмэх нь зөв шийдэл биш гэж харж байгаа. Учир нь бага тэтгэвэр авдаг хүмүүсийнх бага л нэмэгдэнэ. Харин ахиу тэтгэвэр авдаг хүмүүсийнх ахиу нэмэх талтай. Тиймээс Хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарыг хариуцсан сайдын хувьд тэтгэвэр тэтгэмжийг хоёрдугаар сарын 1-нээс нэмэх асуудлыг Засгийн газарт оруулахаар ажиллаж байна. Тэтгэврийг ижил хувиар биш, тэнцүү мөнгөн дүнгээр нэмье гэсэн байр суурьтай байгаа. Удахгүй энэ асуудлыг Засгийн газрын хуралдаанд оруулна.

-Та саяхан Япон руу ажлын айлчлал хийгээд ирсэн. Тус улс руу дадлагажигч ажилтан гаргах асуудлаар ямар тохиролцоонд хүрэв?

-Засгийн газар хэд хэдэн орны Засгийн газартай хэлэлцээр байгуулж, монгол залуучуудыг тухайн орны өндөр технологи, техник, ур чадварыг эзэмшүүлэх зорилгоор ажиллах хүч болоод дадлагажигч гэсэн статустай зарим орнууд руу илгээж ажиллуулдаг. Одоогоор Солонгос, Чех улсуудтай ажиллах хүч илгээх Засгийн газар хоорондын хэлэлцээртэй ажиллаж байна. Япон руу дадлагажигч гэсэн статустайгаар залуучуудыг ажиллуулдаг. Саяхан миний бие Япон улсад ажлын айлчлал хийхдээ тус улсын Хөдөлмөр, эрүүл мэнд, нийгмийн хамгааллын сайдтай уулзаж, хоёр орны хооронд дадлагажигч илгээх санамж бичигт гарын үсэг зураад ирсэн. Урьд нь Япон руу гурван жилийн хугацаатай дадлагажигч илгээдэг байсан. Харин энэ удаагийн айлчлалын үр дүнд тус улс руу дадлагажигчаар ажиллах монгол залуус таван жилийн хугацаатай ажиллах нөхцөл бүрдлээ. Японтой байгуулсан санамж бичгийн хүрээнд хэд хэдэн ажил хийх ёстой. Энэ хүрээнд япон улсад дадлагажигч илгээх зорилгоор тусгай зөвшөөрөл авсан аж ахуйн нэгж, байгууллагуудад аттестачлал явуулж, хатуу шаардлага тавина.

-Ер нь жилдээ хичнээн дадлагажигч ажилтан илгээсэн юм бэ?

-2016 онд Япон улсад 50 мянган дадлагажигч илгээнэ гэж улс төр болгож зарлаж байсан. Ингээд тус улс руу дадлагажигч илгээх тусгай зөвшөөрлийг хяналт муутайгаар олон аж ахуй нэгжүүдэд өгсөн байна. Үнэндээ жилд Япон руу явж байгаа хүний тоо 30-аас дээш гарахгүй байгаа. Тэгсэн хэрнээ тус улс руу дадлагажигч илгээнэ гэсэн 70-аад аж ахуй нэгж улсын хэмжээнд байна. Тэдэнд тавих шаардлагыг чангатгана гэж дээр хэлсэн. Ялангуяа дадлагажигчаар явах залуусаас урьдчилгаа мөнгө, барьцаа авахыг хатуу хориглож байгаа. Ер нь Япон улсад техникийн ур чадвар эзэмшсэн дадлагажигч илгээхдээ мэргэжлийн боловсролын байгууллагыг түшиглэх ёстой. Дадлагажигчаар илгээх залууст мэргэжлийн ур чадвар эзэмшүүлдэг, дадлага олгодог байх, дээр нь япон хэлний сургалтад хамруулж, хэлний шаардлагыг хангуулдаг байх үйл ажиллагааг мэргэжлийн боловсрол сургалтын байгууллагуудыг түшиглэж, хяналттай явуулна гэсэн чиглэлтэй ажиллаж байгаа.

-Япон руу дадлагажигч ажилтан илгээхэд квот бий юу?

-Япон улсын Засгийн газар энэ жил тэдэн хүн авна гэсэн квот өгөхгүй. Миний хувьд энэ асуудлыг тавихад “Манай аж ахуйн нэгжүүд өөрсдөө хичнээн тооны дадлагажигч хэрэгтэй байгаа дээрээ тулгуурлаад хүн авна” гэсэн.

-Өмнөд Солонгост хөдөлмөр эрхэлж байгаа монголчуудын нийгмийн хамгааллын асуудлыг хоёр улсын Засгийн газрын хамтын ажиллагааны хүрээнд шийдэж чадсан. Тэгвэл бусад улс оронд ажиллаж амьдарч буй хүмүүсийнхээ нийгмийн байдалд хэрхэн анхаарч байна вэ?

-Гадаадад ажиллаж амьдарч байгаа иргэдийнхээ нийгмийн хамгааллыг сайжруулах зайлшгүй шаардлага байна. Манай залуус Солонгосд хөдөлмөр эрхэлж байхдаа тус улсад шимтгэл төлсөн жил нь Монгол Улсдаа ажиллаж, шимтгэл төлсөн жилд оруулан тооцогддог болсон. Солонгост төлсөн шимтгэлээ монголдоо ирсэн хойноо буцаан авах нөхцөл боломж бүрдсэн. Одоо бид Чех улстай мөн нийгмийн хамгааллын салбарт хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурсан. Мөн энэ сарын сүүлчээр Польш улсад ажлын айлчлал хийхдээ тус улсын Засгийн газартай нийгмийн хамгааллын салбарт хамтран ажиллах хэлэлцээрт гарын үсэг зурна. Ингэснээр тус улсад ажиллаж, амьдарч байгаа 6700 орчим монгол залууст олон нөхцөл боломж нь бүрдэнэ.

-НҮБ-ын Хойд Солонгост тавьсан хоригтой холбоотойгоор тус улсын ажиллах хүчнийг гаргахаар болсон. Энэ суудлыг хоёр улсын харилцаанд нөлөөлөхгүй байхаар хэрхэн шийдвэрлэх ёстой вэ?

-НҮБ-ын хоригтой холбоотойгоор Хойд Солонгосын ажилтнуудад ажил олгогчдын тоог бууруулах чиглэл баримтлан ажиллаж байгаа. Ерөнхий тоо хэлэхэд өнгөрсөн жил Монголд ажиллаж байсан солонгос ажилчдын тоо он гарснаар 50-иад хувиар буурсан байна.Энэ нь хоёр орны дипломат харилцаанд саад тотгор болохгүй болов уу. Манай улс НҮБ-ын гишүүн орон. Тиймээс НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн шийдвэрийг зайлшгүй хэрэгжүүлэх шаардлагатай. Нөгөө талдаа уламжлалт дипломат харилцааг хадгалсан бодлого явуулах ёстой.


Categories
мэдээ цаг-үе

Дахиад л засгийг огцруулахаар зэхэж эхэлжээ

У.Хүрэлсүхийн Засгийн газар байгуулагдаад 100 ч хоноогүй байна. Гэтэл түүний танхимыг тараах сэм хуйвалдаан оны өмнөөс өрнөөд эхлэв бололтой. МАН доторх хагарал эвлэлдээгүйгээс дараагийн ээлжийнхэн хоолондоо орохоор засгийг бужигнуулах нь мэдээжийн хэрэг. Эрх баригчдын талцал саяхан болсон “Алтансарнай” арга хэмжээний үеэр тод харагдана лээ. МАН-ын дэргэдэх Нийгмийн ардчилал Монголын залуучуудын холбооноос шинэ оны босгон дээр уламжлал болгон зохион байгуулдаг энэхүү баярын ширээний ард фракц фракцаараа хуваагдан суусан байв. Нэг талд хотын фракцынхан буюу УИХ-ын дарга М.Энхболдыг дагагсад, нөгөө талд нь Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн хүмүүс гэх маягаар ялгарсан байлаа. УИХ-ын дарга М.Энхболд мэндчилгээний үг хэлснийхээ дараагаар арга хэмжээг орхиод гарахад нь түүний фракцынхан пирхийтэл босоод дагах нь тэр. Ёлкноос гараад У.Хүрэлсүх, М.Энхболдын бүлэглэл тус тусдаа шинэ жилээ тэмдэглэсэн гэх мэдээлэл ч дуулдав.

У.Хүрэлсүхийн эмхлэн байгуулсан Засгийн газар энэ сарын сүүлээр 100 хоногийн тайлангаа тавихаар завгүй ажиллаж байх зуур тэднийг тараах зорилготой нөхдүүд Төрийн ордноор гүйлдэж байгаа ажээ. Тэд намрын чуулган завсарласны дараа гуравдугаар сар дөхүүлээд нэлээд идэвхтэй хөдөлж эхэлнэ гэх мессэж нисгэх боллоо. Энэ дунд Д.Оюунхорол, Ж.Мөнхбат болон Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг унагахад гол үүрэгтэй оролцсон Т.Аюурсайхан, О.Батнасан, Б.Тэмүүлэн нарын нэрс цохогдож байх жишээтэй. Бялуу хүртэж чадаагүй тэдгээр гишүүн М.Энхболдын фракцынханд үйлчлэхээр шийдсэн бололтой. Үндсэн хуулинд зааснаар Ерөнхий сайд юм уу түүний танхимын гишүүдийн тэн хагас нь нэгэн зэрэг огцорвол Засгийн газар бүрэлдэхүүнээрээ огцрох учиртай. Мөн УИХ-ын гишүүдийн дөрөвний нэгээс доошгүй нь Засгийн газрыг огцруулах тухай саналыг албан ёсоор тавибал УИХ хэлэлцэн шийдвэрлэдэг заалт ч бий. Хэдийгээр У.Хүрэлсүх МАН-ын дарга болоод Ерөнхий сайдын эрх мэдлийг атгасан гэж аархаж байгаа ч улс төр яаж ч өрнөж болно. Гэхдээ мань эр бандааш хочит Д.Гантулгын бүрэн эрхийг түдгэлзүүлж оронд нь УИХ-ын гишүүн болохоор санаархаж буй нь эрсэдлээ эртнээс тооцоолсных. Хашир улстөрчийн хувьд энэ зэргийн алсын хараа түүнд байлгүй яахав.

“Хатуу мод салхинд амархан хугардаг” гэсэн дорно дахины нэг хэлц үг байдаг даа. Харин зөөлөн мод хичнээн ширүүн салхи, шуурганд нахилзаж, тахилзаж байгаад хугарчихгүй тэсээд л үлддэг. Түүгээр ч барахгүй ургаж, цэцэглэдэг шүү дээ. Хэрэв Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүх хатуу мод лугаа байвал удаан оршин тогтнож чадах нь юу л бол. Уг нь тэрбээр бялхаж, бярлахсан энэ их ааг омгоо зөв ашиглаж чадсан бол өдийд намынхаа эв аяыг олчихсон байх ёстой.

Б.ЗОЛБОО

Categories
мэдээ цаг-үе

Б.Мэргэн: Цэцийн шийдвэрээр УИХ-ын гишүүдийн гэм буруутайг бүрэн дүүрэн шалгах боломжтой болсон

 “Веритас партнерс” хуулийн фирмийн өмгөөлөгч Б.Мэргэн зурган илэрцүүд“Веритас партнерс” хуулийн фирмийн өмгөөлөгч Б.Мэргэнтэй ярилцлаа.

– Уих-ын гишүүн зөвхөн гэмт хэрэг үйлдэж байхдаа буюу хэргийн газарт нотлох баримттайгаар баривчлагдсан тохиолдолд л бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх тухай заалтыг үндсэн хуультай зөрчилдөж байна гэж үзэн Цэцээс хүчингүй болголоо…

– УИХ-ын тухай хуулийн зургаадугаар зүйлийн 6.9.1 дэх заалтад гишүүнийг зөвхөн гэмт хэрэг үйлдэж байхад нь буюу хэргийн газарт нотлох баримттайгаар баривчилсан тохиолдолд л Улсын ерөнхий прокурорын саналаар бүрэн эрхийг нь түдгэлзүүлнэ гэж заасан байдаг. Цэцийн гишүүд УИХ-ын гишүүний халдашгүй байдлын тухай дээрх заалт нь Үндсэн хуультай зөрчилдөж байна гэж үзэн хүчингүй болголоо.

Энэхүү заалт хүчингүй болсноор судлаачид, хуульчдын дунд хоёр асуудал дээр маргаан үүсээд байгаа юм. Зарим судлаач, хуульчдын хувьд дээрх заалтыг хүчингүй болчихоор ямар ч тохиолдолд УИХ-ын гишүүдийг бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх боломжгүй болчиж байгаа юм бишүү гэх саналтай байна л даа. УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг Ерөнхий прокуророос оруулах ганцхан боломж байсан. Тэр нь УИХ-ын гишүүн гэмт хэрэг үйлдэж байхдаа буюу хэргийн газарт нотлох баримттайгаар баривчлагдсан тохиолдолд л байсан юм. Тиймээс байсан ганц боломжийг нь алга болгочихлоо гэх тайлбарыг ирүүлээд байна.

Прокурорын байгууллагын хууль, Шүүхийн тухай хуулиуд дээр прокурор, шүүх ямар хууль хэрэглэх ёстой талаар заачихсан. Тухайлбал, Прокурорын байгууллагын тухай хуулин дээр Үндсэн хууль, ердийн хууль, Монгол Улсын Үндсэн хуульд нийцсэн олон улсын гэрээг хэрэглэх боломжтой гэж заасан байдаг. Үндсэн хуульд зааснаар УИХ-ын гишүүн гэмт хэрэгт холбогдсон асуудлыг УИХ-ын чуулганаар хэлэлцэж бүрэн эрхийг нь түтгэлзүүлэн шийдвэрлэнэ гэж заасан. Тэгэхээр УИХ-ын гишүүний эрхийг түдгэлзүүлэх талаар хэн санал оруулахыг заасан зүйл байхгүй ч Прокурорын байгууллага Үндсэн хуулийг хэрэглэх эрхтэй гээд хуулинд нь заачихсан байгаа хэрэг. Тиймээс саналаа оруулах боломжтой гэж бид харж байна.

-Тэгэхээр Уих-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг хаанаас оруулах ёстой бас эрхтэй талаар тодорхой болгох шаардлагатай гэсэн үг үү?

-Мэргэжлийн хүмүүсийн дунд ч гэсэн маргаан, төөрөгдөл үүсээд байгаа учраас бүрэн тодорхой болгох хэрэгтэй гэж харж байна. Иймд УИХ-ын тухай хуультай холбогдох нэмэлт өөрчлөлтийг оруулах шаардлагатай. Бид ч өмнө энэ заалтыг хүчингүй болгочихлоо гээд асуудал бүрэн шийдэгдэж байгаа юм биш гэж хэлсэн. Асуудлыг бүрэн шийдэх эхний том алхмаа хийж чадсан. Мэдээж эхний алхам хийгдэхгүйгээр хоёр алхмаа хийнэ гэж байхгүй. Тэгэхээр бид цаашид иргэд, хуулийг хэрэглэж байгаа шүүхийн байгууллагуудын дунд эргэлзээ төрүүлэхгүйн тулд ойлгомжтой, тодорхой болгох хэрэгтэй юм.

Иймийн тулд УИХ-ын гишүүн заавал нотлох баримттайгаар баривчлагдсан тохиолдолд бус гэмт хэрэгт холбогдсон л бол бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх саналыг Ерөнхий прокуророос их хуралд нээлттэй оруулдаг байна шүү гэж л заагаад өгчих хэрэгтэй юм.

-Цэцийн шийдвэртэй холбоотойгоор ард түмний өмнө хариуцлага хүлээх ёстой хэрнээ чуулган таслаад байдаг б.Наранхүү, с.Жавхлан тэргүүтэй гишүүдийг эгүүлэн татах боломж бүрдлээ гэж ойлгож болох уу?

-Ерөнхийдөө УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хоёр үндэслэл байдаг. Нэгдүгээрт, Үндсэн хуулийн 29.3-т заасны дагуу УИХ-ын гишүүн гэмт хэрэгт холбогдсоныг шүүхээр тогтоосон тохиолдолд эгүүлэн татна. Хоёрт, Үндсэн хуулийн цэцээс УИХ-ын гишүүнийг үндсэн хууль зөрчсөн гэх дүгнэлт гарах юм бол мөн эгүүлэн татаж болдог.

Үндсэн Хуульд “Улсын Их Хурлын гишүүн бол ард түмний элч мөн бөгөөд нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн баримтална” гэсэн байдаг. Тиймдээ УИХ-ын гишүүд ард түмний эрх ашгийг хамгаалж, тэдний үзэл бодлыг дэмжиж, дуу хоолой нь болох үүрэгтэй юм. Иймд дээрх гишүүд энэ үүргээ биелүүлэхгүй бол Үндсэн хуулиа зөрчиж байгаа хэрэг. Саяхан хэсэг хуульчид УИХ-ын гишүүн Б.Наранхүүг УИХ-аас эгүүлэн татах асуудлаар Үндсэн Хуулийн Цэцэд хандсан байсан. Энэ тохиолдолд УИХ-ын тухай хуулийн зургаадугаар зүйлийн 6.6.5 дахь хэсэгт “Үндсэн хуулийн цэц гишүүнийг эгүүлэн татах үндэслэлтэй гэсэн дүгнэлт гаргасныг Улсын Их Хурал хүлээн авсан” үндэслэлээр чөлөөлөгдөхийг хуульчлан заасан байдаг. Гэхдээ парламентын гишүүд чуулган таслах эрхтэй байдаг. Тухайн асуудал дээр эсрэг байр суурьтай байна шүү гэдгээ илэрхийлэх нэг хэлбэр гэж ойлгодог. Гэсэн ч таслах эрхтэй гээд үргэлж таслаад бай гэсэн үг биш л дээ.

Харин цэцийн шийдвэртэй холбоотойгоор УИХ-ын гишүүний эрхийг түдгэлзүүлсэн тохиолдолд гэм буруутай эсэхийг бүрэн дүүрэн шалгах боломж бүрдэж байгаа юм. Мэдээж бүрэн дүүрэн шалгаж байж хэрэг илрүүлэх магадлал өснө шүү дээ. Хэрэв гэм буруутай нь тогтоогдвол дээр хэлсэнчлэн эргүүлэн татах боломжтой.

-Уих-ын гишүүдийн гэм буруутайг тогтоохын тулд хэрэг илрүүлэх ямар ажиллагаанууд хийх боломж бүрдсэн бэ?

-Эрүүгийн хэрэг хянан шийдүүлэх тухай хуулиар тухайн хэргийг илрүүлэхийн тулд чамгүй их ажиллагаануудыг хийж болдог. Харин цэцийн шийдвэрээр хүчингүй болгосон заалтыг хэрэгжиж байх үед тэдгээр ажиллагаануудаас албадан саатуулах, цагдан хорих, түүнд шүүхийн журмаар захиргааны шийтгэл оногдуулах, гэр, албан өрөө, тээврийн хэрэгсэл, биед нь үзлэг, нэгжлэг хийхийг хориглодог байсан. Энэ тохиолдолд мэдээж гэм буруутайг тогтоох магадлал буурна шүү дээ.

Гэхдээ гэрчээр дуудах, эрүүгийн хэргийг шүүх рүү шилжүүлэх, биологийн дээжийн шинжилгээ илрүүлэх зэрэг нь нээлттэй байсныг дурдах нь зүйтэй байх. Биологийн дээж илрүүлэх буюу бидний сайн мэдэхээр ДНК, эсийн шинжилгээнүүд юм. Энэ заалт нь өмнө нь байсан төдийгүй гишүүний халдашгүй байдал ч хамаарахгүй. Бүрэн эрхийг нь түдгэлзүүлж байж хийгдэх ажиллагаа биш юм. Тэр ч утгаараа бид цэцийн хуралдаан болохоос ч өмнө Д.Гантулга гишүүнтэй холбоотойгоор прокурорт хүсэлт бичсэн. Д.Гантулга гишүүнд биологийн шинжилгээ хийж өгөөчээ гэсэн хүсэлт бичсэн гэсэн үг. Прокурорын зүгээс биологийн шинжилгээ хий гэх үүрэг даалгаврыг мөрдөгчид өгсөн. Одоогоор тэрхүү үйл ажиллагааг мөрдөгч хийгээгүй байна. Бид хуулийн хугацаанд нь хүлээж байгаа. Хэрэв ажиллагаа хийгдэхгүй бол дахин шаардлагаа тавих болно.


Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Монголын нэрийг хугалах амьтад мундахгүй юм даа хэмээн “Өдрийн сонин”-д өгүүлжээ

“Өдрийн сонин”-ы даваа гарагийн дугаар хэвлэгдэн гарлаа.

Авто худалдааны цогцолборт 2000 машины сул зогсоол үлджээ “Өдрийн сурвалжлага” буланд өгүүлсэн байна..

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: Эрх баригчдын ард түмний халаасыг цөлмөж байгаа бодлоготой хатуу тэмцэнэ хэмээн ярьсныг “Улс төр” нүүрээс хүлээн авч үзээрэй.

“Уул уурхай” нүүрт Монголын уул, уурхайн ассоциацийн ерөнхийлөгч Н.Алгаа: Ашигт малтмалын үнэ жаахан өссөн болохоор л манай улс дөнгөн, данган амьдарч байна хэмээн ярьжээ.

“Баримт, үзэл бодол” нүүрт нийтлэлч Г.Гансаруул Монголын нэрийг хугалах амьтад мундахгүй юм даа хэмээн өгүүлсэн байна.

Уул уурхай , хүнд үйлдвэрийн дэд сайд Д.Загджав: Бид хамгийн том баялгаа Рио Тинтод өгчихөөд юу олж байгаа билээ хэмээн ярьсныг “Улс төр” нүүрээс хүлээн авч үзээрэй.

“Баримт, үйл явдал” нүүрт Эмч нарын буруугаас гэдсэндээ мэс заслын хайч 13 жил “тээж” явсан Г.Амгаланбаатар харамсалтайгаар амь насаа алджээ хэмээн өгүүлжээ.

“Долмалин” нурууны эмнэлгийн рентгений их эмч Б.Бүргэд-Очир: Монголчууд хэнэггүй зангаасаа болж нурууны мэс засал хийлгэх хэмжээнд хүрдэг хэмээн “Эмч” буланд ярьсан байна.

“Танин мэдэхүй” булангаас Монгол цэргийн жанжид сэлэмгүйгээр дэлхийн талыг эзэлсэн үү нийтлэлийг хүлээн авч үзээрэй.

Монголын зохиолчдын эвлэлийн болон “Болор цом” наадмын тэргүүн шагналт яруу найрагч Шагдарын Лхамноржмаа: Сэтгэлийн амгаланг олох л хамгийн сайхан хэмээн “Уран бүтээлч” буланд ярьсан байна.

“Энэ тухай” буланд Колонкууд шатахуунаа дутуу шахдаг уу гэсэн асуултад албаныхан ямар тайлбар хийв хэмээн өгүүлжээ.

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugins/news/login/

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлагуудыг “Өдрийн сонин”-ы лхагва гаригийн дугаараас уншаарай.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудан, “Улаанбаатар”, “Скай” шуудангийн салбаруудаас очиж авч болох ба сонин борлуулах бүхий л цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой юм. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдах авч болохыг дуулгая. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч бас болно.

“Өдрийн сонин”-той холбоотой бүхий л мэдээллийг Мэдээлэх эрхийн утас 19001987-гоос лавлаж болох ба захиалга өгөхийг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Хэрэв цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88071920 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг лавлаарай.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХЭН ТАНТАЙ ХАМТ

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

​“Эрдэнэт”-ийн 49 хувийн маргаан цаашид үргэлжилбэл ОХУ-ын талд шилжиж болзошгүй

Image result for Монголын  зэс

Өнгөрсөн долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцээд, “Эрдэнэт”-ийн 49 хувийг төрийн өмчид авахаар болсон гэж Сангийн сайд тэргүүтэй хүмүүс мэдэгдсэн билээ. Энэ мэдэгдлийн маргааш нь буюу энэ сарын 5-ны өдөр “Монголын зэс” корпорациас хэвлэлийн бага хурал зарлаж, Засгийн газар хууль бус шийдвэр гаргасан хэмээн мэдээлэл хийлээ.

Энэ үеэр “Монголын зэс” корпорацийн ТУЗ-ийн дарга М.Мөнхбаатар ярихдаа “Манай компанийн зүгээс Засгийн газартай өмнө нь уулзаж ярилцаж байсан. Дахиж, уулзах ёстой, хэлцэл дуусаагүй гэж ойлгож явтал ийм гэнэтийн шийдвэр гаргачихсан байна. Засгийн газрын энэ шийдвэр олон улсын гэрээ хэлцэл төдийгүй дотоодын хууль журмыг зөрчлөө” гэж байв.

“Монголын зэс корпораци” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Ц.Пүрэвтүвшин сэтгүүлчдийн асуултад ийн хариуллаа.

-Засгийн газраас гаргаж буй энэхүү шийдвэрийн талаар танайх ямар байр суурьтай байна вэ?

-Улстөрчдийн амлалтаа биелүүлэх зорилгоор хийж байгаа “Эрдэнэт” үйлдвэрийн асуудал ард түмэнд хор хохиролтой. Өнөөдрийг хүртэл бид “Эрдэнэт” үйлдвэрийн асуудлаар Засгийн газартай хийх уулзалт дуусаагүй гэж бодож байсан. Дээд шүүхийн тогтоолыг Засгийн газрын тогтоолоор залруулаад хүчингүй болгож байна. Эдгээр хууль бус үйлдлүүд дахин давтагдаж байна. Өнөөдрийн энэ үүсээд байгаа нөхцөл байдал “Монголын зэс корпораци” ХХК-ийн эрх ашиг гэхээсээ илүүтэй хувь хүн болгоны эрх ашигт нөлөөлж байгаа институт хоорондын маргаан юм. Дээд шүүхийн тогтоолыг засгийн газрын тогтоолоор тодруулаад, хүчингүй болгоод дахин буцаагаад авчихаж байгаа үйлдэл болж байна. Энэ нь дотоодынхоо болон олон улсын хуулийг зөрчиж байгаа үйлдэл. Тиймээс биднийг олон улсын шүүхэд хандахаас өөр аргагүй байдалд хүргэж байна. Суутган тооцох гэдэгтэй холбоотой асуудлыг бид өнөөдрийг хүртэл сайн ойлгохгүй байгаа. Хэрэг эрхлэх газрын дарга, Засгийн газрын гишүүд өөрсдөө бас сайн ойлгохгүй байгаа юм шиг байна лээ, ярьж байгаагаас нь харахад. Ер нь 49 хувийн энэ асуудал бол байж боломгүй зүйл. Өөрөөр хэлбэл, би утсандаа 1000 нэгж аваад хийчихсэн чинь манай хажуу талын хашааны хүн нэгжийн зээлтэй байж таараад, тэр хүний зээлд суутгаад авч байгаа юм шиг л үйлдэл болж байна.

-Таныг залуу хүн мөртлөө хаанаас энэ их мөнгийг олж, “Эрдэнэт”-ийн 49 хувийг авсан юм бэ. Төрийн мөнгө байсан болоод төр авах ёстой зүйлээ авчихлаа гэж байна. Та мөнгөний эх үүсвэрээ тодорхой хэлж өгөхгүй юу?

-Эх үүсвэрийн асуудлыг өмнө нь олон удаа ярьсан. Шүүхийн хуралдаан дээр ч яригдаж байсан. Энэ эх үүсвэрт Засгийн газар эргэлзсэн, хууль бусаар бүрдсэн мөнгө гэж ойлгож байгаа бол асуудлыг шүүхийн шатанд тавиад, нотлуулаад явах боломжтой байсан. Үндсэн хуулийн суурь зарчим зөрчигдөж байгаа энэ асуудал хувь хүн болгонд хамаатай институт хоорондын маргаан болж өрнөчихөөд байгаа юм. Уг нь энэ үйлдэл нь шат шатандаа нотлогдоод, хуулийн байгууллагаар шалгагдаад, тогтоогдоод явж байгаа.

Энэ үеэр “Монголын зэс” корпорацийн ТУЗ-ийн дарга М.Мөнхбаатараас дараахь зүйлсийг тодрууллаа.

-Засгийн газрын мэдэгдлээс харахад анхнаасаа 49 хувийг авсан мөнгө нь Хөгжлийн банк, Монголбанкны нэг ёсондоо төрийн мөнгө байсан гэжээ. Танай компани дээрх шийдвэрийг хүлээн зөвшөөрсөн мэт ойлголт бас гарсан байна. Энэ ямар учиртай вэ?

-Засгийн газартай бид уулзалт хийж байсан, бидний хэлэлцээр дуусаагүй байсан. Мэдээлэл солилцох уулзалтууд өрнөж байлаа. Гэтэл нэг л өдөр гэнэтийн хууль бус ийм шийдвэр гаргаж байна. Манай компанийг Засгийн газартай гэрээ хийсэн мэтээр мэдээлсэн харагдаж байна. Бид Засгийн газартай ямар нэгэн гэрээ хэлцэл хийгээгүй. Бид улстөрийн хугацаатай амлалтын золиос болж байна. Засгийн газар Дээд Шүүхийн шийдвэрийг давж, үгүйсгэж байгаад харамсаж байна. Үндсэн хуулийн Цэц дээр маргаан үргэлжилж байгаа. Нэр бүхий иргэд өнгөрсөн 2017 оны хавар Үндсэн хуулийн Цэцэд хандсан байсан юм. Энэхүү маргаан үргэлжилж байхад Засгийн газар дахин, дахин хоёр ч удаа “Эрдэнэт” үйлдвэрийн асуудлаар шийдвэр гаргаж байгааг үнэхээр гайхаж байна. Уг нь Засгийн газар нь хууль дээдлэх, түүнийг хэрэгжүүлэх үүрэгтэй. Гэтэл Дээд шүүхийн шийдвэрийг биелүүлсэнгүй. Бид Засгийн газарт шүүхийн шийдвэрийг биелүүлэх хүсэлт тавьсаар ирсэн. Дээд шүүхийн шийдвэр гарч, хувьцааны бүртгэл сэргэсний дараа ТУЗ-ийн хурлаа хийж асуудал шийдэгдлээ гэж бодож байсан юм. Хамгийн сүүлийн хүсэлтээ арванхоёрдугаар сарын 27-нд гаргасан. Гэтэл ажлын хамгийн сүүлийн өдөр буюу 28-ны өдөр Засгийн газар биелүүлсэн. Он гарсны дараа ТУЗ хуралдаж үйлдвэрийн өмнө тулгамдаад байсан чухал асуудлыг бид шийдвэрлэсэн. Гэтэл Шүүхийн шийдвэрийг Засгийн газрын тогтоолоор хүчингүй болголоо” гэж байна.

-Энэхүү 49 хувийн асуудал маргаан ихтэй байгаад, монголчууд учраа олж чадахгүй бол Оросын талаас буцааж татна гэх мэдээлэл байна. Олон улсын шүүхэд хандах уу?

-Энэ маргаан олон улсын арбитрын шүүхэд очихоор байгаа юм. Их Британы хоёр компани манай компанид зөвлөгөө өгсөн. Тэгэхээр, Английн хуулиар хийсэн зөрчил хүчин төгөлдөр болвол энэ маань ОХУ-ын компанийн эзэмшилд шилжинэ. Эцэст нь татвар төлөгч нар, Монгол Улсын иргэд хохирно. Энэ гэрээ хэлцэл хийгдсэнээр, “Эрдэнэт” үйлдвэр “Монросцветмет” хоёр Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу үйл ажиллагаа явуулдаг. 2016 онд ганцхан тендер зарласан бол 2017 онд өнөөдрийн байдлаар 500 тендер зарлачихаад байна. Шахаа хийдэг хүмүүсийн эрх ашгийг бид хөндчихөөд байна гэсэн үг. Бодит нэг тэрбум төгрөгийн хэмнэлт гаргаж, ажилчдынхаа цалинг 10 хувиар нэмсэн. Наймдугаар сард ажилчдадаа урамшуулал олгосон. Он солигдохын өмнө ажилчид тус бүрт 500 мянган төгрөгийн шагнал олгосон. Татварыг өмнөхөөс дөрөв дахин илүү төлчихөөд байгаа юм. Ийм үр дүнд хүрсэн. Эрдэнэт үйлдвэрийн ажилчид мэдэж байгаа гэж бодож байна. Өнгөрсөн 40 жилийн хугацаанд бий болгоогүй бүтээн байгуулалтыг хийж эхэлсэн. Цаашид сургууль цэцэрлэг барих төлөвлөгөөтэй байсан. Энэ бүхэн маань хийгдэхгүй зогсож байна.

-Эцэслэн шийдэгдчихсэн байсан ТУЗ-ийн бүтцэд өөрчлөлт орох болов уу?

-Эцсийн шийдвэр нь гараагүй. Бид Засгийн газрын шийдвэртэй албан ёсоор танилцаагүй байна. Хэлбэрийн хувьд яг ижилхэн тогтоол гарчихлаа. 2017 оны эхээр гарсан тогтоол яг давтагдаад л гарчихлаа гэсэн үг.

-Монголбанкнаас авч байсан мөнгө. Та бүхний авсан зээлсэн мөнгө төгрөгийг хүчингүй болгож, өрийг хааж байгаа гэх мэдээлэл Засгийн газрын мэдэгдэл дотор харагдсан. Энэ үнэн үү?

-Ямар нэгэн авсан мөнгө гэдгийг ойлгохгүй байгаа. Мэдээлэл хийж байгаа сайд нар ч өөрсдөө учраа олохгүй, ойлгохгүй байх шиг харагдсан. Би ер нь ойлгохгүй байгаа. Тухайлбал, таны өмчийг хэн нэгэн дураараа авчихаж болдог юм уу. Худалдаа хөгжлийн банк зээлтэй эсэхийг би мэдэхгүй. Бид бол төрөөс ямар нэгэн мөнгө аваагүй, тийм өр байхгүй.

-Эрдэнэт үйлдвэрийн энэхүү 49 хувь танай талд байх, төрд байх хоёрын ялгааг тайлбарлаж өгнө үү?

-Дээр дурдсан, товчхондоо бол өнгөрсөн хугацаанд хийсэн бүх дэвшилтэд ажлууд үгүй болно.

“Монголын зэс корпораци” ХХК-ийн өмгөөлөгч Д.Батбаяр “Үүсээд байгаа асуудлыг хууль зүйн талаас авч үзвэл 51 хувийг эзэмшдэг төр, 49 хувийг эзэмшдэг хуулийн этгээд хоорондын цэвэр бизнесийн эрх зүйн маргаантай асуудал юм. Энэ асуудалд төр, хувийн хэвшил бүгд хуулийн өмнө эрх тэгш харилцан тохиролцож хандах ёстой.

Төр болон хуулийн этгээдийн хооронд ямар нэгэн хэлцэл хийгдээгүй. Нэг талаас хүч түрэн асуудлыг шийдсэнээр хувийн компанийн эрхийг ноцтой зөрчсөн, бүдүүлэг шийдвэр гэж үзэж байна. Тийм учраас иргэний хууль, компанийн хуульд заасны дагуу эрх ашгаа хамгаалах болно” гэлээ.


Categories
мэдээ улс-төр

Байнгын хорооны дарга, гишүүд ХХААХҮ-ийн яамны үйл ажиллагаатай танилцав

УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга, гишүүд өнөөдөр (2018.01.08) ХХААХҮ-ийн яамны үйл ажиллагаатай танилцав. Бүрэлдэхүүнд Байнгын хорооны дарга Л.Элдэв-Очир, УИХ-ын гишүүн Х.Болорчулуун, Б.Дэлгэрсайхан, Г.Мөнхцэцэг, Б.Саранчимэг, А.Сүхбат, Я.Санжмятав, Д.Тэрбишдагва нар байв.

Эхлээд УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг салбарын бодлого, зорилт, хэрэгжүүлж байгаа үйл ажиллагааныхаа талаар товч танилцуулга хийв. Тэрбээр, салбарын эрх зүйн таатай орчныг бүрдүүлэх ажлын хүрээнд Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж, УИХ-д өргөн мэдүүлэх найм, шинээр боловсруулах зургаан хуулийн төсөл, 2018 онд хэрэгжүүлэх 11 үндэсний хөтөлбөр байгааг нэгбүрчлэн дурьдсан юм.

Үүнээс “Хүлэмжийн аж ахуй” буюу гол нэр төрлийн хүнсний ногооны дотоодын хэрэгцээг 100 хувь хангаж, импортыг бууруулах төслийг тодотгов. Мөн “Ноолуур” үндэсний хөтөлбөрөөр нийт ноолуурын 60 хувийг дотоодын үйлдвэрүүдийн хэрэгцээнд авч эргэлтийн хөрөнгийг бий болгох, үйлдвэрийн хүчин чадлыг нэмэгдүүлж, ээрмэл утасны үйлдвэрлэлийг гурав дахин, эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг дөрөв дахин нэмэгдүүлэх зорилготой гээд, ингэснээр дөрвөн их наяд төгрөгийн борлуулалт хийгдэж, 740 орчим сая ам.долларын экспорт хийж, шинээр 3600 ажлын байр бий болно гэдгийг онцлон хэллээ.

Мөн “Малын эрүүл мэнд”, “Эрчимжсэн мал аж ахуйн хөгжлийг дэмжих” үндэсний хөтөлбөрүүдийг хэрэгжүүлснээр мал, амьтны гоц халдварт өвчин гарах, өвчин тархах нөхцөлийг хязгаарлан, эрүүлжүүлэх арга хэмжээг цогцоор нь хэрэгжүүлж, мал аж ахуйн гаралтай түүхий эд бүтээгдэхүүнийг экспортлох боломжийг нэмэгдүүлнэ гэлээ.

Сайдын танилцуулгын дараа ХХААХҮ-ийн яамны Бодлого, төлөвлөлтийн газрын дарга М.Энх-Амар салбарынхаа талаар тоо баримттай дэлгэрэнгүй танилцуулгыг хийв.

Танилцуулгатай холбогдуулж УИХ-ын гишүүн, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Л.Элдэв-Очир санал хэлж, байр сууриа илэрхийллээ. Тэрбээр “Шинээр өргөн барих зургаан хуулийн төслийг УИХ Дэгийн тухай хуульд заасны дагуу хэлэлцээд явна. Өргөн барих эдгээр хуулийн төслийн найруулга, үзэл санаа, чанарт онцгой анхаарах хэрэгтэй. Өнгөрсөн онд Малын генетик нөөцийн тухай, Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийг баталсан. Энэ хоёр хууль 2018 оны зургаадугаар сарын 01-нээс хэрэгжиж эхэлнэ. Иймээс хуулийг сурталчлах, хэрэгжүүлэхэд анхаарч, бэлтгэл ажлыг хангах нь зүйтэй” гэлээ. Түүнчлэн Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуульд өөрчлөлт оруулах саналыг хэлж, яамны зүгээс ажлын хэсэг байгуулж ажиллахыг хүслээ.

Энэ үеэр УИХ-ын гишүүд сонирхсон асуултдаа хариулт авч, санал бодлоо илэрхийлснээр уулзалт өндөрлөлөө гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.



Categories
мэдээ улс-төр

Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах шаардлагагүй гэж үзэв

“Үндсэн хууль тогтоогчдын холбоо” ТББ-аас өнөөдөр Үндсэн хуульд өөрчлөлт оруулах эсэх асуудлаар санал солилцох уулзалтыг Төрийн ордонд зохион байгуулав.

Уулзалтад оролцогсдын зүгээс энэ үеэр Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах шаардлагагүй гэсэн байр суурь илэрхийллээ. Өөрөөр хэлбэл, өнөөгийн хүчин төгөлдөр үйлчилж буй эцэг хууль нь чадавхаа шавхаагүй, маш сайн боловсруулсан хууль хэвээр буй. Түүний оронд “Дордохын долоон өөрчлөлт” гэх 2000 онд оруулсан өөрчлөлтийг буцаах асуудлаар цэцэд хандах нь зүйтэй хэмээн үзсэн байна.

Тус холбооны гишүүн Ч.Чинбат хэлэхдээ “Үндсэн хуулийн өөрчлөлтийг аль нэг нам, бүлэг хүмүүсийн санаачилгаар хийдэг юм биш. Уг хуулийг өөрчлөх эсэх нь нийгмийн өөрийнх захиалга байдаг. Гэтэл эцэг хуульд өөрчлөлт оруулах санаачилга нь төрийн эрх барьж буй намаас гарч байна. Тэгэхээр энэхүү асуудалд иргэд хөдөлмөрчид эргэлзэж байна. Ард түмэн эргэлзээгүй, асуудал ойлгомжтой болсон цагт Үндсэн хуулийн өөрчлөлтийг ярих ёстой. Мөн хугацааны хувьд ч өөрчлөлтийн асуудлыг ярих цаг нь болоогүй. Хоёрдугаарт Үндсэн хууль чадамжтай хэвээр байна. Гагцхүү манай дутагдал бол ямар ч хуулийг хэрэгжүүлэхгүй байгаад хамаг учир шалтгаан оршиж байна. Энэ байдлыг далимдуулж байгаагийн зэрэгцээ “Үндсэн хуулийг батлаад 20 гаруй жил боллоо. Өөрчлөлт хийх цаг нь болсон байна” гэх мэтээр тайлбарлаж байгаа нь оновчгүй. Гуравдугаарт уг хуулийг өөрчлөх гэж байгаа арга механизм нь буруу байна. Ард түмний дунд хэлэлцүүлэг явуулж, санал асуулга явуулж байгаа гэх боловч иргэдийн санал өөрчлөлтөд нь тусахгүй байна. Дөрөвдүгээрт оруулж ирж буй өөрчлөлтүүд нь шинэ Үндсэн хуулийн суурь зарчимтай зөрчилдөж байгаа тул энэхүү өөрчлөлтийг өдгөө хийх боломжгүй” гэлээ.