Categories
мэдээ улс-төр

Налайхын бичил уурхайнуудыг хаах эсэхийг иргэдээр нь шийдүүлнэ гэв

Налайх дүүрэгт хууль бусаар нүүрс олборлогчдын асуудлаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар ажлын хэсгийн хуралдаан зарлаж зөвлөлдөх уулзалт хийлээ. Холбогдох яамдаас Засгийн газрын хуралдаанд Налайх дүүрэгт хууль бусаар олборлолт явуулж буй нүүрсний цооногуудыг хаах санал ирүүлсэнтэй холбоотойгоор 2017 оны 12 дугаар сард ЗГХЭГ-ын даргын тушаалаар Налайх дүүргийн нутаг дэвсгэрт хууль бусаар нүүрс олборлож байгаа иргэдийн эрүүл мэнд амь нас хохирох явдлыг таслан зогсоох санал зөвлөмж гаргах зорилгоор тус дүүргийн иргэдийн дунд зөвлөлдөх санал асуулга зохион байгуулж гарсан саналыг илтгэх үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулсан юм.

Энэ дагуу МХЕГ-аас 16 хүний бүрэлдэхүүнтэй шалгалтын баг Налайх дүүргийн нүүрс олборлогч аж ахуй нэгжүүдийн үйл ажиллагаанд хяналт шалгалт явуулж урьдчилсан дүгнэлтийг гаргаад байна. Өнөөдрийн байдлаар тусгай зөвшөөрөлтөй 30 аж ахуй нэгж 102 аманд цооног гарган 200 гаруй ажилтантай нүүрс олборлолт явуулж байна. Нүүрс олборлож байгаа ажилчдын албан ёсны тоо 200 гаруй гэх боловч аж ахуй нэгжийн эзэдтэйгээ гэрээ хийх зэрэг байдлаар нийт 1200 гаруй иргэн нүүрсний цооногуудад өдөр тутам ажиллаж байгаа ажээ.

1999 оноос өнөөдрийг хүртэл 237 хүн нас барснаас сүүлийн 10 жилд 103 нь амь насааа алджээ. Иргэдийн амь насаа алдаж байгаа гол шалтгаан нь хөдөлмөрийн аюулгүй байдал хангагдаагүй, уурхайн үйл ажиллагаа явуулах норм стандарт мөрдөөгүй цооногт гар аргаар нүүрс олборлосноос агааргүйдэж, нуралт үүссэнээс, татлага ган байхгүйгээс үүдэлтэй юм.

Үүсээд байгаа нөхцөл байдалтай холбоотойгоор чиглэл чиглэлээр ажиллаж нэгдсэн санал дүгнэлтээ ирэх долоо хоногт гаргаж, Үндэсний Статистикийн хорооноос Налайх дүүргийн иргэдээс уурхайн цооногуудийг хаах эсэх асуудлаар санал асуулга явуулж танилцуулахыг үүрэг болголоо гэж Засгийн газрын Хэвлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ

Categories
мэдээ цаг-үе

Төр бий болж байна уу гэж харахаар…

1000 машины зогсоолыг албадан нүүлгэж байгаа нь

Монголын төр их сул дорой явж ирлээ. Заримдаа ч бүр яана аа гэмээр. Захын нэг согтуу авгай төрийн цагдааг заамдаад зогсохыг харах, эрүүл ухаантай нь мэдэгдэхгүй нэгэн төрөө тэр олон хүмүүс өлсөөгүй, өвдөөгүй, үймээн самууны хөлд нэрвэгдээгүй, ажилтай, орлоготой байгаа. Ийм хүмүүс онцгойлон нийгмийн сүлжээнд төрөө дээд зэргээр зүхэн амьдарч байна. Үнэхээр ард дорой харагдуулж байгаа юм.

Гэхдээ Монголын төр уурлаж, хүчээ харуулдаггүй тийм газар ч бас биш. Өмнө нь нэг сүртэй уурласан. Тэгж уурлахдаа жигтэйхэн хүмүүн ард нь ямар хүчин байгааг ойлгох аргагүй байдал дунд Монголын төрийг тарамдуулж байна. Эдгээр бүлэглэлүүд төр засгийн толгойд юу дуртайгаа хийдэг. Төсвийн хөрөнгийг өөр өөрсдийн нөлөөний газрууд руу хувааж авдаг. Тэгэхгүй бол тээг тавьсан хэнийг ч байсан юу ч биш болгодог. Ийм нэг ханлигуудад хуваагдах шахсан Монголын төрд нийгэм нь өөрөө дургүйцэж эхэлдэг юм байна. Тэгээд юу хүсдэг вэ гэхээр төрийг хүчтэй байхыг хүсдэг. Ийм цаг үед төрийн хийх ажлын дээд, доод хязгаарыг тогтоож дархлааг нь бий болгох ёстой юм. Сул дорой төрөөсөө ард түмэн залхаад хүчтэй удирдагч нэрийн дор дарангуйлагчийг хүсч эхлэх боллоо. Манайд диктатур, чанга дуутай нэгэн хэрэгтэй байна хэмээн ярих хэсэг бий. Сул төртэй байх нийгмийн бүх харилцаа хуулиар зохицуулагдах тухай л яриа байх ёстой. Энэ нь түрүүнд хэлсэн төрийн ажлын дээд доод хязгаарын хооронд явагдаж байх ёстой. Энэ бол зарчим.
Саяхнаас харин энэ улсад чинь төр ажиллаж байна уу гэж харагдахаар үйл явдал нийгэмд өрнөлөө. Жишээ нь, Төмөр замын вокзалын баруун талын 1000 машины зогсоолыг төр албадан нүүлгэн шилжүүллээ. Тэнд үйл ажиллагаа явуулж буй хүмүүсийг хөөж тараасангүй. Зүгээр л 22-ын товчооны тэнд бэлэн болгож үйл ажиллагааг нь эхлүүлсэн авто цогцолбор руу шилжүүлсэн хэрэг. Уг нь бол төрөөс цагдаа хөдөлгөх шаардлагагүй тийм л процесс байсан. Гэвч төмөр замын мэдлийн тэр газарт хэн гээч том нөхөр ард нь байдаг юм мэдэхгүй, нэг компани эзэн сууж, мөнгө хурааж, хөдөлгөж нүүлгэх гэхээр төр захиргааны байгууллагын юм уу, шүүхийн аль нэг шатны жижиг эрх ашиг үйлчлэн, гурван жилийн нүүр үзчихээд байсан юм. Шулуухан хэлэхэд Монголын төр тэр жаахан газрын, тэр жаахан эзний өмнө хүчгүйдэж, өөрсдийгөө доош нь хийн, ард түмэнд муухай харагдаад, элэг доог болоод байсан юм. Гэтэл харин сая төр хүчтэйгээ харуулж, төрийн хуулийн өмнө хэн ч хүчин мөхөсддөгийг үзүүлсэн үйл явдал боллоо. Бүх шатны шүүхийн шийдвэр гарч төрийн зүгээс албадан нүүлгэлт хийлээ. Шүүхийн шийдвэр ч ард түмний талд, төрийн засгийн энэ хүчлэн нүүлгэлт ч ард түмний сэтгэлд нийцлээ. Эндээс харахаар өнөөдрийн төр засаг хууль ёсны бяр чадлаа үзүүлж эхэллээ хэмээн олон түмэн хүндэтгэн хүлээж авав.
Дээр нь сая Засгийн газрын хуралдаанаас Эрдэнэт үйлдвэр нь 100 хувь төрийн мэдэлд гэсэн шийдвэр гаргасан нь ард түмэнд төр ажиллаж байгаа юм байна гэдгийг бас харагдуулах шиг болох юм. Энд гэхдээ маапаан бий. Шүүхээр нэгэнт эцэслэгдээгүй байгаа асуудал. Гэхдээ төрийнхний яриад байгаа шиг төрийн мөнгөөр буюу ард түмний татвараар Эрдэнэтийн 49 хувийг худалдаж авсан гэдэг нь батлагдвал төрийн шийдвэрийг зөв гэхээс өөр аргагүй юм. Иймэрхүү ээдрээ гогцоо энэ асуудал дээр байгаа хэдүй ч төр авахаа авч, мэдэхээ мэднэ гэсэн бааварлал төрийг өөрийг нь оршин байгааг харуулж, өмнөх шигээ хүлцэнгүй дорой байдаг цаг өнгөрсөн шүү гэдгийг нийгэмд тунхаглах шиг боллоо.
Одоо төрөөс ард түмэн юуг хүлээж байна гэхээр ядаж Таван толгойгоо бүх чадлаар нь хөдөлгөж, төмөр замаа тавихыг хүсч байна. Бүлэглэлүүдийн зодооноос болж 8 жил таг зогсоод байгаа үйлийн лайтай төмөр замын ажил бол их үйлсийн эхлэл юм. Төмөр замыг өнөөдрийн төр явуулах цаг болсон. Өнөөдрийн төрийн үйл ажиллагааны эхлэлийг харахад басчиг төрийн төмөр нүүрийг харуулах юман дээрээ харуулчихаж мэдэхээр байна. Монголд гай барцад дуудсаар буй бүлэглэлүүдийн зодоон одоо дуусах цаг нь болсон. Энэ өдрөөс хойш эдгээр бүлэглэлийн зодоон оршин байсаар байна гэвэл өөрсдөө сөнөөд зогсохгүй Монгол эх орноо сөнөөх болно. Үүнийг хаа хаанаа ухааран хүлцэх цаг болсныг эрх биш ойлгоцгоож байгаа байх. Үүн дээр л төр төмөр нүүрээ харуул. Хуулийн хүрээнд төрийн нүүр царайг харуул. Эх орныхоо тусгаар тогтнол, эдийн засгийн аюулгүй байдлын төлөө энэ мэтхэнийг хийж чадахгүй юм бол төр гэж байгаад яах юм. Төрөө дорд үзсэн, өөдөөс нь салаавч үзүүлсэн нийгмийн давалгаа үргэлжилсээр байх болно. Үүнд цэг тавь, Монголын төр. Төр нь төр шиг ажиллаж, төрийн цээрлэлийг хүртээх ёстойд нь хүртээ. Иргэддээ, аж ахуй нэгждээ эрх тэгш боломжийг олго. Хуулийн хүрээнд дарамт шахалтгүй ажиллаж хөдөлмөрлөхийг ард түмэн хүсч байна. Энэ бол эрүүл, нөлөөтэй, хүчирхэг төрийн шинж юм.
Нийгэмд харагдаж буй ойрын өдрүүдийн зарим нэг үйл явдлуудыг харахаар төр бий болж байна уу гэж харагдахаар байгаа юм. Тийм болохоор ихэд олзуурхаж, улам л хүчээ харуулсан төр байгаасай хэмээн хүсч байна.

Categories
мэдээ нийгэм

Өнөөдөр Улаанбаатарт 14 хэмийн хүйтэн байна

Image result for Улаанбаатарт 15 хэм хүйтэн байна

Малчид, тээвэрчид, иргэдэд зориулсан мэдээ:

Ойрын 2 хоногтоо зарим газраар бага зэргийн цас орж, зөөлөн цасан шуурга шуурч, нутгийн өмнөд хэсгээр салхи шуургатай байна.

2018 оны 01 дүгээр сарын 14-ний 20 цагаас 01-р дүгээр сарын 15-ны 20 цаг хүртэлх
цаг агаарын урьдчилсан мэдээ:

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Шөнөдөө ялимгүй цас орж, явган шуурга шуурна. Өдөртөө цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 30-32 градус, бусад хэсгээр 21-23 градус, өдөртөө 14-16 градус хүйтэн байна.

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Шөнөдөө үүлэрхэг, нутгийн зүүн хэсгээр цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Өдөртөө үүлшинэ, цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, Алтайн уулсаар секундэд 15-17 метр хүрч ширүүснэ. Увс нуурын хотгор болон Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 38-43 градус, өдөртөө 28-33 градус, Их нууруудын хотгор, Хүрэн бэлчир орчим шөнөдөө 30-35 градус, өдөртөө 20-25 градус, бусад нутгаар шөнөдөө 22-27 градус, өдөртөө 13-18 градус хүйтэн байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Шөнөдөө нутгийн өмнөд хэсгээр цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Өдөртөө цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Дархадын хотгороор шөнөдөө 39-44 градус, өдөртөө 29-34 градус, Хангай, Хэнтэйн уулархаг нутаг болон Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 28-33 градус, өдөртөө 16-21 градус, бусад нутгаар шөнөдөө 19-24 градус, өдөртөө 11-16 градус хүйтэн байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө цас орохгүй. Өдөртөө нутгийн өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 23-28 градус, өдөртөө 11-16 градус, бусад нутгаар шөнөдөө 17-22 градус, өдөртөө 7-12 градус хүйтэн байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 26-28 градус, өдөртөө 12-14 градус хүйтэн байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн баруун хэсгээр, өдөртөө зарим газраар бага зэргийн цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Дундговийн нутгаар шөнөдөө 23-28 градус, өдөртөө 9-14 градус, бусад нутгаар шөнөдөө 15-20 градус, өдөртөө 5-10 градус хүйтэн байна.

2018 оны 01 дүгээр сарын 16-наас 01 дүгээр сарын 20-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв:

16-нд нутгийн зарим газраар, 17-нд нутгийн хойд хэсгээр, 18-нд зүүн аймгуудын нутгийн зарим газраар бага зэргийн цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи 16,17-нд зарим газраар секундэд 12-14 метр, 18-19-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар секундэд түр зуур 16-18 метр хүрч ширүүснэ. Нутгийн хойд хэсгээр хүйтэрч Увс нуур, Дархадын хотгор болон Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 40-45 градус, өдөртөө 30-35 градус, Хүрэн бэлчир, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 31-36 градус, өдөртөө 19-24 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг болон Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 28-33 градус, өдөртөө 15-20 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 15-20 градус, өдөртөө 5-10 градус, бусад нутгаар шөнөдөө 22-27 градус, өдөртөө 12-17 градус хүйтэн байна.

Categories
мэдээ нийгэм

Шинэ долоо хоногийн өрнийн зурхай

Image result for Шинэ долоо хоногийн өрнийн зурхай

(2018.01.15-2018.01.21)

ХОНЬ:

Туйлын зорилгодоо хүрэх гэж хичээсэн долоо хоног байх болно. Мягмар гаригт одоогийн ажил төрөлтэй холбоотой чухал шийдвэр гаргана. Аливааг өөдрөгөөр харж, боломжит хамгийн сайн хувилбар руу тэмүүлээрэй. Хичээж хөдөлмөрлөж, шаргуу ажилласны үр өгөөж гарах болно. Хосуудын харилцаа гайхалтай сайхан байх бололтой.

ҮХЭР:

Та аливаа асуудлыг бодитоор үнэлж, бодитоор ханддаг хүн. Гэхдээ одоо хүрээллээ жаахан ч болов тэлэх цаг иржээ. Мягмар гаригт мэдлэг, боловсролоо дээшлүүлэх, гадаадад аялах зэрэг чухал шийдвэр гаргана. Саад тотгороос эмээх хэрэггүй, зоригтой байгаарай. Баасан гаригаас эхлэн ажилдаа төвлөрсөн цаг үе эхлэх болно. Албан тушаал ахих, эсвэл цалин хөлс нэмэгдэх зэрэг таатай өөрчлөлт айсуй.

ИХЭР:

Дотоод сэтгэл, сэрэл мэдрэмж, итгэл үнэмшил гээд бүгдийг цоо шинээр эхлүүлсэн мэт санагдах болно. Өөрийгөө цоо шинээр мэдэрч, жижиг зүйлсээс ч урам зориг авах болно. Оюун ухаан хурц байх тул шалгалт, ухаан сорьсон төсөл хөтөлбөрт та чамгүй амжилт олох нь гарцаагүй. Аз таныг ивээх тул лоттонд хожиж ч мэднэ.

МЭЛХИЙ:

Таны сэтгэхүй, хүсэл тэмүүлэл бүгдийг тодорхойлсон долоо хоног байх болно. Ялангуяа хайр дурлалын асуудалд зүрх сэтгэлээ сонсож, оюун бодлоо цэгцлэх хэрэгтэй. Та сайхан хайрыг хүртэх эрхтэй. Гагцхүү яг юу хүсч байгаагаа өөрөө эхлээд ойлгох шаардлагатай. Амралтын өдрүүд романтик, хөгжилтэй өнгөрөх бололтой.

АРСЛАН:

Таны сэтгэл зүй, эрч хүч, оюун ухаан гээд бүгд дээд цэгтээ тулж ажилласан завгүй бөгөөд таатай долоо хоног хүлээж байна. 2018 оны зорилгоо тун ч хялбар гүйцэлдүүлж чадах мэт санагдана. Үүний төлөө та өөрөө ч шаргуу зүтгэхээр шийдсэн бололтой. Ямартай ч үр дүн нь эртнээс мэдрэгдэж, улам илүү урам зоригтой байх болно. Хайр дурлал, найз нөхдийн харилцаа таатай сайхан байх болно.

ОХИН:

Таныг хөдөлгөгч хүчин зүйл юу болохыг та ойлгоно. Харин үүнийгээ юунд зарцуулахаа анхаарах хэрэгтэй. Онцын шаардлагагүй зугаа цэнгэл, баяр наадам, аялал зугаалгад цаг хугацаа, хөрөнгө мөнгө, эрч хүчээ дэмий үрэх хэрэггүй. Тэртэй тэргүй таны яаравчлах ёстой олон асуудал шил шилээ дагаад хүлээж байна. Өөдрөг байж, саад бэрхшээлтэй нүүр тулгар. Эрүүл мэнддээ анхаар.

ЖИНЛҮҮР:

Сэтгэл хөдлөлдөө автсаар л байна уу? Аливаад хэт сэтгэл хөдлөлөөр ханддаг та ялих ялихгүй зүйлээс болж нэлээд тавгүйтэх бололтой. Хүний, өөрийн бүхий л асуудалд хамаатай мэтээр сэтгэж, өөрийгөө зовох хэрэггүй. Долоо хоногийн сүүлээр байдал дээрдэх болно. Амралтай өдрүүд таны хувьд баяр баясгалан, бүтээлч сэтгэхүй сэргэж, амьдралын сайхныг мэдэрсэн мөчүүд байх бололтой.

ХИЛЭНЦ:

Бусадтай харилцах харилцаа, биеэ авч яваа байдалдаа анхаар. Хувь хүний хөгжилд анхаарч, шат ахих цаг нь болжээ. Сэрэл мэдрэмждээ итгэ. Болзошгүй санхүүгийн хүндрэлийг тооцоолж, эртнээс бодолтой байхыг сануулъя.

НУМ:

Боловсрол дээшлүүлэх сургалт, аялал, бас олон нийтийн арга хэмжээнээс татгалзах хэрэггүй. Тэндээс та хувь хүний хөгжил болоод санхүүгийн ач холбогдол бүхий чухал хүмүүстэй учрах болно. Мягмар гаригт орлогын эх үүсвэрээ нэмэгдүүлэх шинэ санаа олох бололтой. Эрсдэлээс эмээх хэрэггүй.

МАТАР:

Туйлын зорилгоо тодорхойл. Учирч болох саад бэрхшээлээс эмээх хэрэггүй. Эс бөгөөс та хэзээ ч амжилтад хүрч, хүссэнээрээ амьдарч чадахгүй. Жижиг сажиг зүйлсээр оролдох хэрэггүй. Асуудлыг томоор харж, том зүйлийн төлөө тэмц. Од эрхэс таныг ивээх болно.

ХУМХ:

Хэрхэн салахаа мэдэхгүй, орооцолдож орхисон ээдрээт асуудал шийдэгдэнэ. Таныг багагүй хугацаанд шаналгасан асуудал шийдэгдсэнээр сэтгэл санаа хөнгөрч, амьдрал цоо шинээр эхэлсэн мэт санагдах нь гарцаагүй. Өөртөө цаг зав зориул. “Төвийг сахиж”, асуудалд голтой хандахыг хичээгээрэй.

ЗАГАС:

Зорилготой бай. Юуны төлөө мал мэт зүтгэж, өөрийгөө ч умартаж байгаагаа дахин нэг бодож үзээрэй. Бие махбодь, сэтгэл зүйн хувьд зарим асуудалд зүгээр л бууж өгөөд, мартаж орхих нь илүү хялбар. Баасан гаригт ямар нэг таатай зүйл тохионо. Санхүүгийн хувьд гэнэтийн таатай зүйл хүлээж байна. Эрүүл мэнддээ анхаар.

Categories
мэдээ нийгэм

Нэгдүгээр сарын 15-нд болох үйл явдал

Image result for Нэгдүгээр сарын 15-нд болох үйл явдал

Төрийн ордонд УИХ дахь намын бүлгүүд хуралдана.

11.00 цагт Төмөр замын дуу, бүжгийн соёлын ордонд Баянгол дүүргийн Цагдаагийн I хэлтсийн 2017 оны ажиллагааны тайлангийн хурал болно.

11.00 цагт УУХҮЯ-нд Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайд Д.Загджав цаг үеийн асуудлаар мэдэгдэл хийнэ.

11.30 цагт “Монгол ньюс” мэдээллийн төвд мэргэжлийн үс арчилгааны “Ревлон-Бидний хайртай өнгө” тэмцээний зохион байгуулагчид мэдээлэл хийнэ.

12.00 цагт III хороололд байрлах Апекс их дэлгүүрт “Баянголд Үйлдвэрлэв “, “Цагаан сар – 2018” үзэсгэлэн худалдааны нээлт болно. Утас: 91000017

14.00 цагт СТӨ-нд Ерөнхийлөгч Х.Баттулга Сүхбаатар дүүргийн иргэдтэй уулзана.

14.00 цагт ЭМЯ-нд зарим аймаг, сумын эмнэлэгт тоног төхөөрөмж гардуулах арга хэмжээ болно.

14.00 цагт ЦЕГ-ын Сүлд чуулгын байранд Баянзүрх дүүргийн Цагдаагийн II хэлтсийн 2017 оны ажиллагааны тайлангийн хурал болно.

15.00 цагт ХСҮТ-д Францын мэс заслын академийн хүндэт гишүүн, доктор, клиникийн профессор Ж.Чинбүрэнд хүндэтгэл үзүүлэх арга хэмжээ болно.

Categories
мэдээ нийгэм

​“Улс төрийн дахин хуваарилалт хийх боломжтой юу” нийтлэл хэвлэгдлээ

Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы даваа гаригийн дугаар 24 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гар дээр хүрч байна.

Оюутолгой тэргүүтэй Монголын компаниуд тээврийн машинаа хилийн цаанаас авч чадахгүйгээс болж үйл ажиллагаа нь зогсож эхэлжээ. Үүний талаар тэргүүн нүүрэн дэх “Винсвэй”, “Чалько” компани Монголын Засгийн газрын тогтоолыг эсэргүүцэн, Ганцмодны боомтын замыг хааж жагсаал хийлгэж байна” сурвалжилгаас уншаарай.

УИХ-ын гишүүн С.Бямбацогттой хийсэн ярилцлагыг нэгдүгээр нүүрнээс үзээрэй. Тэрээр “Татвар нэмсэн асуудлаа эргэж харах боломж бүрдсэн” хэмээн онцлон хэлжээ.

“Цаазын ялыг сэргээх нь хүний эрхийг ноцтой зөрчиж байгааг Европын холбоо анхааруулжээ” сурвалжилгыг улс төрийн хоёрдугаар нүүрнээс хүлээн аваарай.

Өнгөрсөн баасан гаригийн УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаанаар нэлээд олон хуулийн төслүүдийг хэлэлцэж баталлаа. Энэ талаар улс төрийн тавдугаар нүүрэн дэх “Хилс хэрэгт хэлмэгсдэд наян сая хүртэлх тэтгэмж, улсын баатарт хоёр зуун мянга, депутатад 150 мянган төгрөг олгохоор болов” сурвалжилгаас хараарай.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог, баримт, үзэл бодлын гуравдугаар нүүрнээс “Улс төрийн дахин хуваарилалт хийх боломжтой юу” нийтлэлийг хүлээн авч үзээрэй.

Баянзүрх дүүргийн XXI хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Очир төв”-ийн зочид буудалд арван гурван настай охин харамсалтайгаар амиа алдсан хэрэг гарсан билээ. Хэрэг юу болж байгаа талаар талийгаачийн аав Т.Лхагвасүрэнтэй ярилцлага хийснийг VII нүүрнээс хүлээн авч хараарай.

Уран зохиолын судлаач, шинжлэлч, шүүмжлэгч доктор Г.Батсуурьтай ярилцлага хийжээ. Тэрээр “Над шиг шүүх цагдаад дуудагдсан шүүмжлэгч Монголд л лав байхгүй” гэжээ.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудан, “Улаанбаатар”, “Скай” шуудангийн салбаруудаас очиж авч болох ба сонин борлуулах бүхий л цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой юм. Мөн “Мөнгөн завьяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдах авч болохыг дуулгая. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч бас болно.

Та бүхэн манай сонины цахим хувилбарыг https://admin.dnn.mn/plugins/news/login/хаягаар хүлээн авч уншаарай.

“Өдрийн сонин”-той холбоотой бүхий л мэдээллийг Мэдээлэх эрхийн утас 19001987-оос лавлаж болох ба захиалга өгөхийг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Хэрэв цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 99090658, 88085029 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг лавлаарай.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХНИЙ УРГАХ НАРНААР ТАНТАЙ ХАТ

Categories
мэдээ нийгэм

АИ-95 шатахууны үнэ нэг литр нь 1970 төгрөг болж өслөө

АИ95 зурган илэрцүүдӨнөөдрөөс эхлэн зарим шатахуун түгээх станцууд үнээ доод тал нь 250-300 төгрөгөөр нэмнэ хэмээн Засгийн газар мэдэгдснийхээ дагуу үнээ нэмжээ. Тодруулбал, “Петровис” АИ-95 бензинийхээ үнийг литр тутамд 1970 болгон өсгөжээ. Харин “Жаст-Ойл”, “Сод Монгол ХХК” зөвхөн өөрийн карттай үйлчлүүлэгчид шатахуун хязгаарлалттай өгч байна. Харин зарим ШТС-ууд цагийн болон үнийн хязгаарлалттай олгож байгаа аж.

Categories
мэдээ нийгэм

“Агаарын бохирдлыг бууруулах” дэд ажлын хэсэг дүүргүүдэд ажиллалаа

“Агаарын бохирдлыг бууруулах” Дэд ажлын хэсэг дүүргүүдэд ажиллалаа

УИХ-ын даргын захирамжаар “УИХ болон Байнгын хороо, Дэд хорооноос агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр өгсөн тогтоол, шийдвэрүүдийн хэрэгжилтийг дүгнэх, шаардлагатай тохиолдолд хууль, УИХ-ын бусад шийдвэрийн төсөл боловсруулж, санал, дүгнэлт гарган Засгийн газарт чиглэл өгөх” үүрэг бүхий Ажлын хэсэг, Дэд ажлын хэсгүүдийг байгуулсан. Энэ хүрээнд Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Л.Элдэв-Очироор ахлуулсан Дэд ажлын хэсгийн хамт нийслэлийн Баянзүрх, Хан-Уул дүүрэгт ажиллаж, “Агаар, орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөр”-ийн хүрээнд хийж хэрэгжүүлсэн ажлаа танилцуулсан юм.

Ажлын хэсэг агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгж, төр болон төрийн бус байгууллагууд, гэр хорооллын иргэдийн нөхцөл байдалтай газар дээр нь танилцаж, иргэдийн саналыг сонслоо. Тухайлбал, Баянзүрх дүүргийн II хорооны иргэн С.Сарангоо Засгийн газраас гэр хорооллын айл өрхийн цахилгааны шөнийн тарифыг тэглэх шийдвэр гаргасанд талархал илэрхийлээд, хэрэв дэд бүтцийн асуудлыг шийдвэрлэж үндсэн гудамжуудаар цэвэр, бохир усны хоолойг оруулж, халаалтад холбоод өгвөл айлууд өөрсдөө салаалж дулаанд холбогдох гарц байгаа талаар саналаа УИХ-ын гишүүдэд уламжилсан юм.

Үүнтэй холбогдуулан БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат 2017 онд гэр хорооллын айл өрхийн цахилгааны шөнийн тарифыг тэглэхэд зориулж улсын төсөвт 3.5 тэрбум төгрөг суулгасан нь үр дүнгээ өгч байгаа. Тиймээс 2018 оны төсөвт 8.3 тэрбум төгрөг болгон нэмэгдүүлж, хамрах хүрээг нь нэмж буй. Мөн УИХ-аас агаар цэвэршүүлэгч, эрчим хүчний хэмнэлттэй халаагчийг гааль болон НӨАТ-аас чөлөөлөх асуудлыг шийдвэрлэсэн. Ингэснээр агаар цэвэршүүлэгч, цахилгаан халаагч 15-20 хувийн хямд үнээр иргэдийн гар дээр ирэх боломж бүрдсэн талаар мэдээлэл өгсөн юм.

Дараа нь Ажлын хэсэг Баянзүрх дүүргийн X хороонд байрлах “Амгалан” дулааны станцын үйл ажиллагаатай танилцсан. Тус станц нь нийт хүчин чадлынхаа 44.8 хувийг ашигладаг. Үлдэж буй 55 хувийн нөөц бололцоог ашиглахад дэд бүтцийн асуудал тулгарч байгааг тус байгууллагын удирдлагууд хэлсэн. Дэд бүтцийн асуудлыг шийдвэрлэснээр Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулахад тодорхой хэмжээний хувь нэмэр оруулах боломжтой талаар тус станцын ерөнхий инженер Ч.Цогтсайхан танилцууллаа. Тэрбээр дулаан хуваарилах байгууламжуудыг барьж, Баянзүрх дүүрэгт байгаа халаалтын зуухнуудыг татан буулгаж ачааллыг “Амгалан” дулааны станцад шилжүүлж, утааг бууруулах, “Амгалан” дулааны станцын трансформаторын хүчин чадлыг ашиглан айл өрхийг цахилгаанаар хангаж, утааг бууруулах боломжийг судлах, станцын дэд бүтцийг ашиглан 50 мВт-ын хүчин чадалтай хоёр турбин зуухны блокийг суурилуулах саналуудыг хэллээ.

Түүнчлэн Ажлын хэсэг энэ онд төвийн дулааны шугамд холбогдсон Хан-Уул дүүргийн Нэгдсэн эмнэлгийн үйл ажиллагаатай танилцсан. 1980 онд ашиглалтад орсон цагаасаа уурын зуухаар халааж ирсэн тус эмнэлэг өнгөрсөн онд 117 сая төгрөгийн халаалтын зардал гаргаж байсан бол төвийн дулааны шугамд холбогдсоноор 64 сая төгрөгийн зардал гаргах тооцоо гарсан байна. Үүнээс гадна гэрийнхээ халаалтыг цахилгаанаар шийдсэн иргэд нүүрснээс бага зардлаар тав тухтай орчинд амьдарч буйгаа Ажлын хэсгийнхэнд танилцуулсан. Тэдний нэг нь Хан-Уул дүүргийн VII хорооны иргэн Ш.Цэцэгдэлгэрийн байлаа. Тэрбээр амьны орон сууцаа дулаалж, цахилгаанаар халаахаас гадна төвийн цэвэр бохирын шугамд ариун цэврийн өрөөгөө холбосон байна.

Энэ мэтээр нийслэлийн тулгамдсан асуудал болоод буй агаарын, орчны бохирдлын эсрэг арга хэмжээнд иргэний хувь нэмрээ оруулж буйгаа хэллээ. Ажлын хэсэгт УИХ-ын гишүүн Л.Болд, Б.Саранчимэг, Н.Оюунхорол болон нийслэлийн удирдлагууд орж ажиллалаа.

Categories
мэдээ нийгэм

Цэргийн бүртгэлээ амжиж хийлгэхгүй бол торгууль төлнө

Цэргийн бүртгэлээ амжиж хийлгэхгүй бол торгууль төлнө

Нийслэлийн хэмжээнд энэ сарын 04-20-ны хооронд цэргийн үүрэгтэн, бэлтгэл офицеруудын бүртгэл явагдаж байна. Дээрх заасан хугацаанд бүртгэлээ хийлгэхгүй бол Зөрчлийн тухай хуульд зааснаар 100 нэгжээр буюу 100 мянган төгрөгөөр торгуулна.

Бүртгэлийг хорооны Засаг даргын ажлын байранд ажлын өдрүүдэд 08:30-19:00 цагийн хооронд, амралтын өдрүүдэд 10:00-18:00 цагийн хооронд зохион байгуулж байгаа юм. Цэргийн тоо бүртгэлд 18-50 насны цэргийн алба хаасан, хаагаагүй бүх эрчүүд, 60 хүртлэх насны бэлтгэд офицерууд бүртгүүлэх ёстой.

Цэргийн бүртгэлд бүртгүүлэхдээ:

  • Цэргийн бүртгэлийг аймаг, нийслэл /дүүргийн/ Засаг даргын Тамгын газар зохион байгуулна.
  • Цэргийн бэлтгэл үүрэгтэн нь цэргийн үүрэгтний үнэмлэхтэй байна.
  • Цэргийн бэлтгэл алба хаах насны иргэн жил бүр цэргийн бүртгэлд бүртгүүлж, цэргийн үүрэгтний үнэмлэхэд тэмдэглэлд хийлгэнэ.
  • Цэрэгт бүртгэлтэй мэргэжил эзэмшсэн эмэгтэйчүүд цэргийн бүртгэлд бүртгүүлнэ.
Categories
мэдээ нийгэм

Бөхчүүдийн гэргий нар хамтран сайн үйлсийн аян өрнүүлжээ

sain uilsБөхчүүдийн гэргий нар хамтран сайн үйлсийн аян өрнүүлжээ. Тэд “Сайхан сэтгэл” аяны хүрээнд Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд шарлагын аппарат, хүчилтөрөгчийн аппарат, дуслын автомат шахуурга, тэргэнцэр, ор зэрэг зургаан сая гаруй төгрөгийн багаж, тоног төхөөрөмж хандивласан байна.

Энэхүү аяныг Улсын гарьд Ж.Бат-Эрдэнийн гэргий Ө.Баярчимэг, заан Б.Пүрэвсайханы гэргий Б.Шижиртуяа нар санаачилсан аж. Мөн хандивт Улсын аварга Г.Эрхэмбаяр, Ч.Санжаадамба, С.Мөнхбат, арслан П.Бүрэнтөгс, Б.Ганбат, Н.Батсуурь, Ц.Содномдорж, Р.Пүрэвдагва, гарьд Н.Ганбаатар, Б.Гончигдамба, Ж.Бат-Эрдэнэ, Ш.Жаргалсайхан, заан Д.Бумбаяр, М.Өсөхбаяр, Б.Пүрэвсайхан, Н.Түвшинбаяр, Н.Жаргалбаяр тэргүүтэй 90 гаруй бөхийн гэргий нар уг аяныг дэмжин оролцжээ.