Categories
мэдээ нийгэм

Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай, Нийгмийн халамжийн тухай хуулиудын хэрэгжилттэй танилцах Ажлын хэсэг Налайх дүүрэгт ажиллав

Улсын Их Хурлын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооноос байгуулагдсан Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хууль, Нийгмийн халамжийн тухай хуулийн хэрэгжилт, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын үйл ажиллагаатай танилцах үүрэг бүхий Ажлын хэсгийн гишүүд өнөөдөр (2018.01.30) Налайх дүүргийн хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэст ажиллалаа.

УИХ-ын гишүүн, Ажлын хэсгийн гишүүн Д.Гантулга болон Ажлын дэд хэсгийн гишүүдэд Налайх дүүргийн хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн дарга Т.Эрдэнэчимэг 2017 оны үйл ажиллагаа, тулгамдаж байгаа асуудлын талаар танилцуулахдаа, “Налайх дүүрэг нь 35 мянга орчим хүн амтай, бусад дүүрэгтэй харьцуулахад нүүрсний уурхайг түшиглэсэн хууль бус хөдөлмөр эрхлэлт их байдаг. Уурхайгаас нүүрс олборлон амь зуулгаа залгуулдаг олон мянган иргэд байдаг учир уурхайг хаах боломжгүй. Тиймээс 2017 оноос бичил уурхайн хэлбэрт шилжүүлэх бодлого хэрэгжүүлж байна” хэмээв.

Тэрбээр мөн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээр хэрэгжүүлж байгаа хөтөлбөрүүдийн талаар болон нийгмийн халамжийн чиглэлээр хийсэн ажлынхаа талаар мэдээлэл өглөө.

Түүнчлэн, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрүүд болон нийгмийн халамжийн үйлчилгээг иргэдэд хүргэх хүрээнд тулгамдаж байгаа асуудлын талаар танилцуулсан.

Үүний дараа УИХ-ын гишүүн, Ажлын хэсгийн гишүүн Д.Гантулга танилцуулгад дурьдагдсан мэдээллийн дагуу асуулт асууж, хариулт авлаа.

Тухайлбал, Залуучуудын хөдөлмөр эрхлэлт, гарааны бизнесийг дэмжих хөтөлбөрт 24-35 насны иргэдийг хамруулж, бусад насныхныг орхигдуулж байгаа талаар, мөн энэ хөтөлбөрт хамрагдах шалгаруулалт хэрхэн явагддаг, иргэдэд ил тод, нээлттэй болдог эсэхийг тодруулав.

Ажлын дэд хэсгийн гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Хөдөлмөр эрхлэлтийн бодлогын хэлтсийн дарга С.Дамбий, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын дэд дарга Т.Бадрахбаяр, Налайх дүүргийн хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн дарга Т.Эрдэнэчимэг нар асуултад хариулт өгсөн.

Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын дэд дарга Т.Бадрахбаяр салбарын хэмжээнд хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээр хэрэгжүүлж байгаа 6 хөтөлбөрөөс хамгийн бодитой үр дүн харагддаг нь Малжуулах хөтөлбөр бөгөөд хөтөлбөр тус бүртээ хамрагдах зорилтот бүлгийг тодорхойлдог учир зарим хөтөлбөрт нас заасан байдаг талаар хэллээ.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Хөдөлмөр эрхлэлтийн бодлогын хэлтсийн дарга С.Дамбий салбарт тулгамдсан асуудлыг шийдвэрлэхийн тулд Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн төслийг шинэчилсэн найруулгаар бэлтгэж байгааг хэлсэн.

УИХ-ын гишүүн, Ажлын хэсгийн гишүүн Д.Гантулга хөтөлбөрүүдийг тогтвортой хэрэгжүүлэх нь чухал гэдгийг тэмдэглээд ажилгүйдэл, ядуурлыг бууруулах чиглэлээр шинээр бодлого тодорхойлохтой холбогдуулан саналаа хэлж, Ажлын дэд хэсгийн гишүүд холбогдох бусад байгууллагын төлөөлөлтэй санал солилцов.

Энэ уулзалтад Налайх дүүргийн ИТХ-ын дарга Б.Нэргүй, дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар нар оролцож, ажилгүйдэл, ядуурлыг бууруулан, хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэхэд дүүргийн онцлогийг харгалзсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх шаардлагатай талаар саналаа хэллээ.

Тухайлбал, Засаг дарга Ч.Раднаабазар Налайх дүүрэг нь зүүн аймгууд болон нийслэлийг холбосон уулзвар газар тул хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг хүлээн авч боловсруулах үйлдвэр, малын зах байгуулах болон дэд бүтэцдээ түшиглэн ойрын ирээдүйн зорилт болгож дэвшүүлсэн Аж үйлдвэрийн шинэ парк байгуулж, ажлын байрыг нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлэх хүсэлт тавилаа.

Төгсгөлд нь УИХ-ын гишүүн, Ажлын хэсгийн гишүүн Д.Гантулга “Тулгамдаж байгаа асуудлыг шийдвэрлэхийн тулд холбогдох хуульд өөрчлөлт оруулах замаар эрх зүйн орчныг улам боловсронгуй болгох шаардлагатай гэж үзэж байна. УИХ-ын гишүүдээс бүрдсэн Ажлын хэсэг Ажлын дэд хэсэгтэйгээ хамтраад холбогдох саналыг боловсруулж, Байнгын хороонд танилцуулна” гэлээ.

Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хууль, Нийгмийн халамжийн тухай хуулийн хэрэгжилт, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын үйл ажиллагаатай танилцах үүрэг бүхий Ажлын хэсгийнхэн Налайх дүүргийн хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн ажилтнуудтай уулзаж, өдөр тутмын үйл ажиллагаатай нь танилцсанаар ажлаа өндөрлөв гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.


Categories
мэдээ нийгэм

Монголоо бараадсан монгол бөхөн

Энэ амьтныг бөхөн гэдэг. Бөхийж явдаг болохоор нь ингэж нэрлэсэн байх. Их сонин хамартай. Сайн ажвал балар эртний амьтан харж байгаа мэт санагдана. Өөлбөл их “муухай” амьтан. Энэ нь ч аргагүй юм. Судлаачдын хэлж байгаагаар бол бөхөн маш эртний эрмэл амьтан аж. Эрмэл гэдэг нь эрт дээр үеэс өдийг хүртэл тэсч үлдсэн амьтныг хэлээд байгаа хэрэг. Дүр төрх нь яг л тэр үед байснаараа. Тиймдээ ч “муухай” харагдаж байгаа байх. Бөхөн ойролцоогоор 250 мянган жилийн өмнө амьдарч байжээ. Олон мянган бөхөн ноост хирс, арслан заан, бизонтой хөршлөн амьдарч байсан гэсэн үг.Эдгээр амьтад мөхөж алга болсон бол бөхөн эртний түүхээ ханхлуулан нутагтаа идээшилж явна.

Монгол бөхөн нутгийнхаа “амьтан найз” нараасаа ялгарах нэг том онцлогтой. Тэр бол дэлхийд өөр хаана ч байхгүй Монголын уугуул амьтан юм. Монголчууд унаган адуу гэдэг дээ, яг л үүнтэй адил. 250 мянган жилийн өмнө Монголд л амьдарч байсан, одоо ч эндээ л бэлчиж байна. Азтай,бас азгүй амьтан. Тийм олон жил болоход мөхөлгүй төрөлх нутагтаа өдийг хүртэл амьдарсаар ирж бидэнд амьд үзүүлэн болж байгаа азтай. Харин ийм ховор амьтан гэдгээ ойлгуулж чадаагүй азгүй амьтан. Яагаад гэхээр монголчуудын олонхи нь бөхөнгийнхөө үнэ цэнийг мэддэггүй,ийм нэг амьтан явж л байдаг гэж ханддаг. Үнэ цэнэ гэдгийг мөнгөн утгаар нь биш харин маш ховор,нүдний цөцгий мэт хайрлан хамгаалах ёстой гэдгээр нь онцолж байгаа юм. Монголд олон мянган амьтан бий,харин бөхөн шиг эртний,унаган нутагтаа “насаараа” амьдарч байгаа нь байхгүй.

Монгол бөхөн жил бүр үржилд ордог ч тэр бүр хээлтэх нь үгүй, ер нь үржил муутай амьтан. Монгол бөхөнгийн эрийг хэржин, эмийг нь хэрэгчин, үр төлийг нь янзага гэдэг. 1.5-2.5 настайдаа үржил дордог. Хэрэгчин заримдаа ихэрлэж, эс бөгөөс нэг янзага төрүүлдэг. Турь муутай энэ амьтны хувьд төлцөөтэй байх нь амьдрахын төлөөх хатуу тэмцэлд нь нэмэртэй ч, жил ирэх тусам тоо толгой нь цөөрч байгаа бодгалийн хувьд олуулаа байх нь маш чухал гэж судлаачид онцолдог. Ихэнх амьтан зун, намар, хаврын урин дулаан цагт үржилд ордог байхад хүйтэнд тэсвэргүй хөөрхий бөхөн дүн өвлөөр буюу арваннэг, арванхоёрдугаар сард ороогоо тайлна.

Хээлтэй үлдэж чадсан хэрэгчин 5-6 сар үр төлөө хэвлийдээ тээгээд янзагаа төрүүлнэ. Янзага мэндлэх гэж эхийгээ тэгтэл зовоохгүй. Харин эх нь төрүүлэхээсээ илүүтэй төрсний дараахыг “бодож”, тооцоолж зовно. Нялх биетэй эх, янзага хоёрт дайсан мундахгүй. Үнэг, хярс, чононоос эхлээд махчин шувууд хүртэл янзага төрөх мөчийг бөхөнгийн ижил сүрэгтэй хамт хүлээнэ.

Бөхөнгийн сүрэг бүл нэмэх гэж хүлээнэ. Махчид ч ходоодоо баярлуулах гэж отдог. Сүргээрээ манаж, эх нь нуугдаж төрөөд ч нэмэргүй алдчих тохиол байхад сүүдэртэйхэн газар бараадаж төрөөд эсэн мэнд торниулах нь бас бий. Ертөнцийн жам юм даа. Гөрөөсний янзагыг бодвол тамир тэнхээ муутай ч дэлхийд ховордсон бүлийн тоог нэгээр нэмж байгаагаараа нэр төртэй янзага тун удалгүй биеэ даачихна. Хөхөлтийн ая даахгүй мөөмөө бусад сүүн тэжээлтний үр зулзага шиг тэгтэл үлгэж зовоохгүй.

Эх нь ч эрхлүүлж, наалдаад байхгүй. Янзагаа бутны ард, хонхор гүдгэр газарт хэвтүүлж нуугаад бэлчээрт гарна. Гэвч зарим янзага ээжийнхээ үгэнд орж дуулгавартай хэвтэхгүй, дагаж дэнчигнэх нь бий. Ийм тохиолдолд ээж нь тийрэх, эсвэл газар цавчихад нам хэвтэнэ.Янзага мэдээж ээжийнхээараас хэд харайх боловч удалгүй ээжээсээ хоцорно.Тэгээд хоцорсноо мэдэхээрээ нугдайтал хэвтчихнэ.

Дагаж гүйсэн янзагаа эх нь алсханаас хараад зогсоно. Өөрийг нь явсан гэж бодоод хэвтээд өгөхөөр нь тайвширч, идээшилнэ. Үрээсээ зугтан байж ирсэн хэрнээ идэж шалихгүй. Тэр хэрээрээ байгаль, дэлхийд ч хор хөнөөл бага. Таана, хөмүүлхэн зулгааж харагдана. Тэр нь үлдэж хоцорсон янзаганд нь юугаар ч орлуулахгүй шим тэжээл болно.

Нам гүмхэн, тайван гэгч нь идээшилж зогссон бөхөнгийн сүрэг дундаас аль нэг нь юу болов гэмээр давхиад явчихвал гайхах хэрэггүй. Бургасны мөчир шиг турь муутай хөлтэйгээ мэдэхгүй хурд мэдэн хатирах нь тэдний зан. Зан гэхээсээ илүү тэд маш үргэмтгий, сонор. Бусдаасаа түрүүлж ямар нэг дуу чимээ сонсвол хатирч өгнө. Хэржин түрүүнд нь л харагдана. Туурайтны багийн амьтан гэсэн шиг таваргаж гарна. Бүр 70-90 км/цаг хурдтай давхидаг ч гэдэг. Гөрөөсийг бодвол царай муутай, бөгтөр ч хөлний шандсаараа бол тэднээс дутаад байхааргүй. Ганц нэгээрээ үргэж цахилсан бөхөнг өмнө нь харж байгаагүй хүн говь талд нарийн тоос яваад байна гэж гайхаж харахаар.

Аюул занал үнэхээртулаагүй лбол янзагааорхисон хэрэгчин тэгтлээзугтахгүй. Хэсэг давхиад эргэнэ. Амьсгаа дарангаа орчноо ажна. Аюул үгүй бол буцаад шогшчихно. Хэн нэг нь үлдэхийг сүрэг андахгүй. Учиргүй зугтаж, үргэж давхиж байсан амьтад эргээд нам жим болно. Янзагаа эргэсэн хэрэгчингээ бараадацгаана. Хань болж байгаа нь тэр. Ахиад ямар нэг чимээгарвал бултаараа буцаадүргэчихнэ.

Урин дулаан цаг бөхөнгийн хувьд аюул ихтэй ч амьдрахад таатай, амар амгалан өдөр хоногууд. Хүйтний улирал бол тэдний ихэнхийг ертөнцөөс авч одох хяслант сар, өдрүүд. Юуны тулд хахир хүйтэн хэчнээн өвлийг шазуур зуун эдүгээг хүрснийг нь хэн ч мэдэхгүй. Ингэж хэлсний учир нь, хөхтөн амьтад дундаас гарал үүслээрээ хамгийн балар эртнийхэд тооцогддог энэ амьтны тоо толгой өвлийн улиралд эрс цөөрдөг байна. Учир нь, бөхөнгийн шилбэ шандастай ч гэлээ хүйтэнд тэсвэргүй. 35 хэмээс дээш хүйтрээд ирвэл бургасны мөчир шиг шилбэнийх нь чөмөг тас хөлдчихдөг байна. Хөдөлж чадахгүй бөөцийгөөд хөлддөг юм гэнэ лээ. Ихэвчлэн нас биед хүрсэн нь амь мэнд үлдэж, тэдний биеийн илч, нөмрийг бараадсан залуус арай гэж онд орно. Өвөл өвлөөс үлдсэн бөхөнгүүд бие биесээ бараадаж сүрэглэнэ. Бөхөнгийн эгэл амьдрал нэг иймэрхүү.

Бөхөн ба хууль бус агнуур

2001 оны зуднаар монгол бөхөн үй олноороо хорогдож 700 орчим болтлоо тоо толгой нь цөөрч байсан. Харин сүүлийн жилүүдэд өсч үржин 11 мянгад хүрээд байсан ч халдварт өвчний улмаас одоотаван мянга хүрэхтэй үгүйтэй болтлоо хорогдоод байгаа юм. Энэ бол Монгол Улс бөхөнтэй гэж сэтгэл тайван хэлэх тоо биш. Нэг өвөл бүгдээрээ “яваад өгчихөж” мэдэх эрсдэлтэй, маш эмзэг амьтан билээ.

Монгол бөхөнгийн зовлон үүгээр дуусахгүй. Хулгайн анчид агнах гэж зовооно. Ижил сүргээ цусанд будагдсан байхыг харах энүүхэнд. Монгол Улс амьтны эд эрхтэн ашигладаг дорнын анагаах ухаан хүчтэй хөгжсөн Хятад улстай хөрш оршдог.Тэнд эрэлт байнга нэмэгдэж байдаг, тэр хэрээр Монголын маань ховор амьтад “цаазлуулж” байдгийн нэг нь монгол бөхөн.

Ер нь бөхөнг яах гэж агнаад байдаг юм вэ. Мах нь час хийсэн амттай, арьс нь зөөлөн юм болов уу гэтэл тийм биш юм байна. Монголчууд бөхөнгийн махыг иддэггүй, арьсыг нь ашигладаггүй. Зөвхөн эврийг нь авах зорилгоор агнаж байна. Эр бөхөн хос шорон эвэртэй бол эм нь эвэргүй. Тэгэхээр хулгайн анчид эрийг нь онилдог болж таарах нь. Эврийг дорно дахины анагаах ухаанд эмийн зорилгоор хэрэглэдэг гэсэн. Монголчууд өөрсдөө энэ зорилгоор бараг хэрэглэдэггүй,хятадуудад бэлдэж өгдөг талаар албаны эх сурвалжууд хэлдэг.

Нэгэнтурдхөршидэрэлтбайгааюмчиньховорамьтныэдэрхтэнийнаймаа,хуульбусагнуургарах эрсдэл хэвээрээ л байна гэсэн үг. Хэрэг гарлаа, гэмт этгээдийг баривчиллаа, шийтгүүллээ. Ийм замаар яваад байвал ховор амьтад маань, ялангуяа монгол бөхөн маань улам л ховордоно. Хэн нэгнийг барьж хорилоо гээд хөнөөгдсөн амьтан босоод ирэхгүй. Тэгэхээр бидэнд бодох зүйл их байна гэж ойлгоход гэмгүй.

Ер нь зэрлэг амьтан, байгалиа заавал хамгаалах ёстой гэдгийг хүн бүр л сонсдог, ойлгох гэж хичээдэг байх. Энэ ажлыг манай төр засаг, байгаль хамгаалах төрийн бус байгууллагууд, иргэд чадлаараа хийдэг. Чамлахааргүй үр дүн гарч байгаа нь ч бий. Гэсэн ч дийлэнхдээ байгаль орчны эсрэг гэмт хэргүүд гарсан хэвээр, хүн зэрлэг амьтны зөрчил олигтой буурахгүй л байна. Яагаад энэ байдал өөрчлөгдөхгүй байна вэ?

Бүгд л үүний учрыг их дээрээс хайдаг. Гэтэл тайлбар, шийдэл нь энгийн. Бид энэ байгаль, зэрлэг амьтнаа яах гэж хамгаалаад байгааг ойлгодоггүй нь гол зангилаа. Энэ тарвага, зурам, чоно, ой мод, гол горхи бидний л баялаг, бид л эзэн нь гэдгээ ойлгочихвол асуудлын зангилаа тайлагдана. Хэн ч гэр орондоо хүниймсэг ханддаггүй. Гэтэл Монголд заримдаа үүний эсрэг дүр зургийг харж болдог. Монголчууд гадныхныг бодвол хувийн өмчинд их дуртай. Тодорхой хэлбэл, өмчлөх сонирхолтой. Минийх л гээд ойлгочихвол элгэндээ тэврээд хэвтчихнэ. Минийх биш гээд л бодчихвол эргэн тойронд болж байгаа юуг ч тоодоггүй нь даанч харамсалтай.

Ялангуяа энэ байдал зарим малчнаас тод харагддаг. Тэд үнэгүй бэлчээр ашиглаж хувийн малаа өсгөж байгаа мөртлөө маргаашийн талаар бодохыг хүсдэггүй. Тодруулбал, бэлчээр нутгаа хайрлах, гамнах, зохистой ашиглах талаар юу ч хийдэггүй. Өвсний гарц муудвал орхиж нүүгээд өөр газарт оччихно. Ингээд зогсохгүй, зэрлэг амьтдаас бэлчээр өвс харамлаж булаалдана. Бас бөхөнг бэлчээр талхалдаг гэж буруутгана. Эдүгээ бөхөнгийн байршил нутагт мал хэдэн зуун мянгаараа бий. Гэтэл бөхөн таван мянгаас хэтрэхгүй. Ердөө л таван мянгат малчны малын тоотой тэнцэх цөөхөн. Ийм байхад бөхөн бэлчээр талхалдаг гэдэг яриа өөрөө утгагүй болж байна. Хөөрхий бөхөн ямар хүний хэлээр” би тэгдэггүй” гэж хэлэх биш дээ.Уг нь малынхаа тоо толгойг бэлчээрийн даацад тохируулж өсгөвөл бүгдэд л хэрэгтэй баймаар. Бэлчээртэй байвал мал ч таргална, малчны ашиг орлого ч нэмэгдэнэ, зэрлэг амьтад ч тааваараа бэлчих боломжтой билээ.

Categories
мэдээ улс-төр

Байнгын хорооны дарга Ё.Баатарбилэг БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд У Суныг хүлээн авч уулзав

УИХ-ын гишүүн, УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Ё.Баатарбилэг өнөөдөр (2018.01.30)БНСУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд У Суныг хүлээн авч уулзав.

Уулзалтаар Байнгын хорооны дарга Ё.Баатарбилэг Элчин сайдад хандан хэд хэдэн асуудлаар хамтран ажиллах санал тавьсан юм. Юуны түрүүнд 2020 онд Монгол Улс БНСУ-тай дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ой тохиохтой холбогдуулан Байнгын хорооны хамардаг салбаруудын хамтын ажиллагааг өргөжүүлж, хөгжүүлэх саналтай байгаагаа илэрхийлэв.

Тэрбээр, дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойн хүрээнд боловсролын салбарын харилцааг шинэ шатанд гаргаж, хоёр орны боловсрол, соёлын асуудал хариуцсан сайдын айлчлалыг харилцан зохион байгуулах саналтай байна гэв. Мөн хоёр талын Засгийн газрын тэтгэлгээр суралцаж буй оюутнуудын тоог нэмэхэд анхаарахыг хүслээ.

Түүнчлэн Соёлын өдрүүдийг харилцан зохион байгуулах, “Чингис хаан” дуурийг БНСУ-ын цэнгэлдэх хүрээлэнд толилуулах, Монгол Улсын Дуурь, бүжгийн эрдмийн театрыг сэргээн засварлахад БНСУ-ын Засгийн газраас дэмжлэг үзүүлэхийг хүслээ.

Ярианыхаа төгсгөлд тэрбээр, БНСУ “Пёнчан 2018” өвлийн олимпийг амжилттай зохион байгуулна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлээд, амжилт хүссэн юм.

Элчин сайд У Сун, Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн БНСУ-д хийсэн айлчлал үр дүнтэй болсныг тэмдэглээд, Байнгын хорооны даргын дурдсан салбаруудад харилцаагаа өргөжүүлж, хамтран ажиллахдаа таатай байх болно гэлээ. Мөн БНСУ-ын Засгийн газраас Монгол Улсад аялах жуулчдын тоог нэмэгдүүлэхэд анхаарч, аялал жуулчлалын харилцааг өргөжүүлэх сонирхолтой байгаагаа уламжлав.

Уулзалтад УИХ-ын гишүүн, Монгол-БНСУ-ын парламентын бүлгийн гишүүн М.Билэгт, Б.Ундармаа нар байлцав гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.


Categories
гадаад мэдээ

Энэтхэгт 8 сартай охиныг хүчирхийлсэн хэрэг гарчээ

ЗурагЭнэтхэг улсын нийслэл Шинэ Дели хотод найман сартай охин бэлгийн хүчирхийлэлд өртсөн хэрэг гарчээ.

“Би-Би-Си” телевизийн мэдээлснээр, энэ хэрэг өнгөрсөн ням гарагт гарсан бөгөөд охины биеийн байдал маш тааруу байна. Цагдаа нар энэ хэрэгт хохирогчийн үеэл ах болох 28 настай этгээдийг сэжигтнээр татан баривчлаад байгаа гэнэ.

Дели хотын Эмэгтэйчүүдийн комиссын тэргүүн Свати Маливал бяцхан охины хэвтэн эмчлүүлж буй эмнэлэгт өчигдөр орой очсоныхоо дараа “Твиттер” хуудастаа “Ийм жаахан охиныг хүчирхийлсэн гэдэгт үнэндээ итгэж чадахгүй байна. Охин гурван цагийн турш хагалгаанд орсон. Охины дотор эрхтнүүд маш хүнд бэртэж гэмтсэн байна” гэж бичжээ. Мөн тэрбээр “Одоо бид юу хийх вэ? Наймхан сартай нялх хүүхдийг аймшигтайгаар хүчирхийлсэн хэрэг гарч буй энэ хотод та бүхэн амар тайван унтаж чадаж байна гэж үү?” гээд, Энэтхэгийн охид эмэгтэйчүүдийг хамгаалахын тулд хуулиа эрс чангатгахыг Ерөнхий сайд Нарендра Модид уриалжээ.

2012 онд Шинэ Дели хотод автобусанд 23 настай оюутныг бүлэглэн хүчирхийлсэн хэрэг гарснаас хойш хүчирхийлэлтэй тэмцэх хуулиа чангатгасан хэдий ч өнөөдөр тус улсад охид эмэгтэйчүүд хүчирхийлэлд өртсөн хэрэг тасрахгүй гарсаар байна.

Статистик мэдээнээс үзвэл, 2015 онд Энэтхэгт охид бэлгийн хүчирхийлэлд өртсөн 10854 тохиолдол бүртгэгдэж байсан бол 2016 онд энэ тоо 82 хувиар өсөн 19765 болж нэмэгджээ. Ээжийнхээ хажууд унтаж байсан 11 сартай охиныг хөрш нь хулгайлж, хоёр цагийн турш балмадаар хүчирхийлсэн хэрэг тус улсад хоёр жилийн өмнө гарч байв. Мөн 2015 оны 11 дүгээр сард тус улсын өмнөд нутгийн Хайдерабад хотод гурван настай охиныг хулгайлж, хүчирхийлсэн хэрэг гарч байсан юм.

Categories
мэдээ нийгэм

Үнэт металлын сорьцын хяналтын газрынхан алтны сорьц тогтоох өндөр нарийвчлалтай аналитик жинтэй боллоо

analitik jin

Швейцарийн хөгжлийн агентлагийн Тогтвортой бичил уурхай төслийнхөн Швейцарь улсад үйлдвэрлэсэн алтны сорьц тогтоох өндөр нарийвчлалтай 45 сая төгрөгийн өртөг бүхий хоёр ширхэг аналитик жинг дагалдах хэрэгсэлийн хамт Үнэт металлын сорьцын хяналтын газарт өглөө. Энэхүү жин орчин үеийн шийдэл бүхий өндөр нарийвчлалтай гэнэ. Тус аналитик жинг ашигласнаар шинжилгээний үр дүн гарах хугацаа богиносож, найдвартай, үнэн зөв болоход сайнаар нөлөөлөх юм.

Тус төслийнхөн Үнэт металлын сорьцын хяналтын газар (ҮМСХГ)-ын техникийн хүчин чадлыг сайжруулах, чадавхжуулах чиглэлээр хамтарч ажилладаг. Үнэт металлын сорьцын хяналтын газар бичил уурхайгаар олборлосон алтыг хайлуулах, сорьцлох, албан ёсны зах зээлд борлуулахад болон шудрага олборлолтын зах зээлд гаргахад дэмжлэг үзүүлдэг ажээ.

Өнгөрөгч 2017 онд Швейцарийн хөгжлийн агентлагийн Тогтвортой бичил уурхай төслийн хөрөнгө оруулалтаар ҮМСХГазарт Итали улсын TopCast брэндийн алт хайлуулах индукцийн зуухыг хөргөлтийн төхөөрөмжийн хамт нийлүүлсэн гэнэ.

Үнэт металлын сорьцын хяналтын газрын ҮМСТЛаборатори нь олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн шинжилгээний арга аргачлалаар шинжилгээний үр дүнг гаргадаг бөгөөд ISO 11426:2015, ISO 11427:2015 стандартын дагуу үйл ажиллагаагаа явуулдаг. Мөн үнэт металлын шинжилгээний үр дүн ОХУ, БНХАУ, Япон, ХБНГУ зэрэг орны шинжилгээний дүнтэй тохирдог юм.

Тоног төхөөрөмж хүлээлгэн өгөх арга хэмжээнд Швейцарийн ЭСЯ-ны Консулын хэлтсийн нэгдүгээр нарийн бичгийн дарга, ШХА-ийн хамтын ажиллагааны дэд захирал Илария Дали, Стандарт, хэмжилзүйн газрын дэд дарга Б.Билгүүн болон албаны бусад хүмүүс оролцлоо.

Categories
мэдээ нийгэм

“Төрийн албан хаагчийн манлайлал, харилцааны ур чадвар, ёс зүй, имидж бүрдүүлэлт” сэдэвт сургалт боллоо

ёсзүйн сургалт

Стандарт, хэмжил зүйн газрын нийт албан хаагчдын дунд “Төрийн албан хаагчийн манлайлал, харилцааны ур чадвар, ёс зүй, имидж бүрдүүлэлт” сэдэвт сургалтыг 2017 оны 1-р сарын 26-ны өдөр Улаанбаатарын Их сургуулийн танхимд амжилттай зохион байгууллаа. Уг сургалтад Стандарт, хэмжил зүйн газрын 100 гаруй албан хаагчид хамрагдсан бөгөөд Удирдлагын академийн багш Т.Алтанцэцэг (Ph.D) “Төрийн албан хаагчийн манлайлал”, “Төрийн албан хаагчийн харилцааны ур чадвар” сэдвээр, Удирдлагын академийн багш Н.Цолмонтуяа (Ph.D) “Төрийн албан хаагчийн ёс зүй”, “Төрийн албан хаагчийн имидж бүрдүүлэлт” сэдвээр тус тус хичээл орсон юм.
Сургалтын үеэр Төрийн албаны үнэт зүйл гэж юу болох, төрийн албан хаагчдад ямар ёс суртахууны шаардлага тавигддаг, төрийн албаны онцлог чанарын тухай, эерэг харилцааг эрхэмлэх түүнийг хэрхэн бий болгох зэрэг олон чухал сэдвээр ярилцсан билээ.

Categories
мэдээ улс-төр

Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр УИХ-аас байгуулагдсан Ажлын хэсгээс мэдээлэл хийлээ

УИХ-ын дарга М.Энхболдын захирамжаар байгуулагдсан “Улсын Их Хурал болон Байнгын хороо, Дэд хорооноос агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр өгсөн тогтоол, шийдвэрүүдийн хэрэгжилтийг дүгнэх шаардлагатай тохиолдолд хууль, УИХ-ын бусад шийдвэрийн төсөл боловсруулж, санал, дүгнэлт гарган Засгийн газарт чиглэл өгөх үүрэг бүхий” Ажлын хэсгээс өнөөдөр (2018.01.30) хэвлэлийн бага хурал хийлээ.

Хэвлэлийн бага хуралд Ажлын хэсгийн ахлагч, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Ё.Баатарбилэг, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Л.Элдэв-Очир, Өргөдлийн байнгын хорооны дарга М.Оюунчимэг, Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ нар оролцож, Ажлын хэсгээс өнгөрсөн хугацаанд хийсэн ажлын талаар мэдээлэл хийлээ.

Ажлын хэсгийн ахлагч Ё.Баатарбилэг хэвлэлийн бага хурлыг нээж хэлсэн үгэндээ, Улсын Их Хурлаас байгуулагдсан агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр байгуулагдсан ажлын хэсэг өнгөрсөн хугацаанд дөрвөн удаа хуралдаж, Агаарын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд, “Агаарын бохирдлыг бууруулахтай холбогдуулан авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг батлуулсан. Түүнчлэн агаарын бохирдлыг бууруулах арга хэмжээг хариуцах эзэнтэй болгохын төлөө ажилласан.

Мөн Ажлын хэсгээс гаргасан удирдамжийн дагуу Улсын Их Хурлын гишүүд хууль, тогтоомжийн хэрэгжилтийн биелэлттэй танилцах хүрээнд Улаанбаатар хотын дүүргүүдэд агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хийж байгаа аж ахуйн нэгж, төр болон төрийн бус байгууллагуудын үйл ажиллагаа болон, гэр хорооллын иргэдийн нөхцөл байдалтай биечлэн танилцаж, санал сонсч, шаргуу ажиллалаа. Одоо агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хийсэн ажлын тайлангаа Засгийн газарт хүргүүлнэ. Түүнчлэн аж ахуйн нэгж, байгууллага, иргэдээс агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр ирүүлсэн санал санаачилга, төсөл, хөтөлбөрүүдийг Засгийн газарт хүргүүлнэ. Бидний хүргүүлсэн тайлан, зөвлөмжийг үзээд Засгийн газар агаарын бохирдлыг бууруулах талаар арга хэмжээ авч, хэрэгжүүлэх төлөвлөгөө гарган ажиллах шаардлагатай гэдгийг онцоллоо.

Харин Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Л.Элдэв-Очир хэлсэн үгэндээ Ажлын хэсгээс Засгийн газарт танилцуулах агаарын бохирдлыг бууруулах санал, зөвлөмжийг бид маш тодорхой, бодит үр дүнд хүргэхэд чиглүүлсэн. Тухайлбал, Ажлын хэсгээс гаргасан зөвлөмжийн хоёрдугаар заалтад ойрын хугацааны төлөвлөгөөнд бодит үр дүнд хүрэх 3-5 ажлыг тусгаж, 2018 оны 12 дугаар сарын 01-ний дотор агаарын бохирдлыг одоо байгаа хэмжээнээс 50 хувиар бууруулах зорилт тавьж ажиллахыг тусгасан. Засгийн газар нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах ойрын, дунд, урт хугацааны стратеги төлөвлөгөөг боловсруулж, үе шаттайгаар хэрэгжүүлэх шаардлагатай. Түүнчлэн Засгийн газар агаарын бохирдлыг бууруулахад шаардагдах төсөв, санхүүгийн эх үүсвэрийг олж УИХ-д танилцуулах ёстойг онцолж байлаа.

Ажлын хэсгээс агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр 16 асуудлыг тусгасан санал, зөвлөмж гаргаж, арга хэмжээ авч ажиллахыг Засгийн газарт даалгах нь зүйтэй гэж үзжээ. Тухайлбал, уг санал, зөвлөмжид айл өрхийн шөнийн тарифын хөнгөлөлт нь цахилгаан халаалтын хэрэглээнд хүрэлцэхгүй байгааг анхаарч, шөнийн тарифын хэмжээг нэмэгдүүлэх шийдвэрээ эргэн харах, 100 хувь цахилгаанаар гэр, байшингаа халааж зуухаа буулгасан айл өрхүүдийг дүүргийн тодорхойлолтоор 24 цагийн цахилгааны хөнгөлөлтөд хамруулах, дүүргүүдэд байгаа нам даралтын зуух, галлагаагаар халаадаг хороод албан байгууллага, аж ахуйн нэгжүүдийг төвийн шугамд холбох, тэдгээрийг халааж байгаа зуухуудыг зогсоох, гэр хорооллын дахин төлөвлөлт, шинэ суурьшлын бүс орон сууцжуулах асуудлыг шийдвэрлэх, шинэ суурьшлын бүс байгуулах асуудлыг хөдөө орон нутгийг дэмжих, хөгжүүлэх бодлоготой уялдуудах асуудлууд тусгагджээ.

Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ энэ үеэр, Утааныг асуудлыг улстөржүүлж, ашиг сонирхлын үүднээс хандаж болохгүйг анхааруулахын сацуу агаарын бохирдлыг бууруулахад төр засгаас эхлээд иргэн хүртэл бүх шатанд хамтарч ажиллаж байж үр дүнд хүрнэ гэсэн бол Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэг, Агаарын бохирдлыг бууруулахад УИХ-ын зүгээс эрх зүйн орчинг боловсронгуй болгоход анхаарч ажиллах болсныг онцолж байлаа. Хэвлэлийн бага хурлын төгсгөлд Ажлын хэсгийн гишүүд сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулав гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.


Categories
мэдээ улс-төр

С.Амарсайхан: Иргэн бүр ажилтай, айл өрх бүр орлоготой байж урагшлан хөгжих нь та бидний эрхэм зорилго

НИТХ-ын дарга С.Амарсайханы “Улаанбаатар хөрөнгө оруулалт 2018” төрийн ордонд болсон бизнес форумд хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэе.

Энэ танхимд хуран цугласан УИХ-ын болон Засгийн газрын эрхэм хүндэт гишүүд, НИТХ-ын төлөөлөгчид, бизнес эрхлэгчид, баялаг бүтээгчид, төр засгийн байгууллагуудын болон олон улсын байгууллагын зочид төлөөлөгчид та бүхэндээ энэ өдрийн халуун мэнд хүргэе.
Улс орны маань эдийн засаг, төсөв санхүү зах зээлийн орчин нөхцөл хүндхэн, айл өрх, ард иргэдийн маань аж амьдрал, аж ахуйн нэгжүүдийн ашиг орлого тийм ч таатай бус байна. Энэ нөхцөл байдлыг арилгахын тулд засгийн газраас авч хэрэгжүүлсэн ажлуудын 100 хоногуудын тайланг тавьсан өдрүүд тохиож байна. Мөн нийслэлчүүд бидний өмнө тулгамдсан шил шилээ даран хүлээж байгаа, гарц шийдлийг гаргах зайлшгүй шаардлагатай олон асуудлуудыг шийдэхийн тулд өнөөдөр бид энд хуран цугласан.
“Улаанбаатар хөрөнгө оруулалт түншлэл 2018” энэ удаагийн чуулга уулзалт нийслэлийн хэмжээнд хийж хэрэгжүүлэхэд зайлшгүй шаардлагатай нийгмийн нэн чухал ач холбогдолтой олон төсөл хөтөлбөрүүдийг төрийн бодлого шийдвэрийн хүрээнд, төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааны түншлэлийн хүрээнд харилцан үр ашигтай хамтран хэрэгжүүлэх боломж нөхцлийг эрэлхийлж байгаагаараа өндөр ач холбогдолтой гэж харж байна.
Улс орноо хөгжил дэвшилтэй, иргэн бүр ажилтай, айл өрх бүр орлоготой байж нийтээрээ урагшлан хөгжих нь та бидний эрхэм зорилго, туйлын хүсэл билээ. Энэ нь та бидний харилцан ойлголцол, хамтын ажиллагаа, хөдөлмөр зүтгэлээс ихээхэн шалтгаална.
Аливаа улс орны нийгэм эдийн засгийн хөгжил дэвшлийн үндэс суурь нь төрийн тогтвортой бөгөөд урт хугацааны бодлого. Харин хөдөлгөх хүч нь хувийн хэвшил, бизнес эрхлэгчид, баялаг бүтээгчид, тэдний хүчин зүтгэл, хөдөлмөр, оролцооноос шалтгаалдаг гэдгийг бид бүгдээрээ сайн мэдэж байгаа.
НИТХ-аас нийслэлийн хөгжлийн бодлогыг тодорхойлж хэрэгжүүлэхдээ бизнес эрхлэгчид, баялаг бүтээгчдийнхээ оролцоог хангаж, шударга өрсөлдөөнд тулгуурласан, зарчимч, бүтээлч, ажил хэрэгч санаачлагыг дэвшүүлж байгаа. Ах ахуйн нэгжүүд, бизнес эрхлэгчдээ бодитойгоор дэмжиж хамтран ажиллах зарчмыг баримталж байна. Цаашид өрхийн үйлдчвэрлэгчдээс эхлээд үндэсний үйлдвэрлэгчид, жижиг дунд бизнес эрхлэгчид, хувийн хэвшлийн салбарын хөгжлийн бодлогыг бүхэлд нь шинэ түвшинд гаргах, тэднийг илүү ашигтай орлоготой, бүтээлч ажиллаж хөгжих боломжийг бүрдүүлэх зайлшгүй шаардлага байна гэж харж байна. Төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг бид зөвхөн нэр төдий хоосон уриа лоозун, эсвэл хэсэг бүлгийн явцуу эрх ашигт нийцүүлсэн байдлаар гаргадаг буруу жишиг хандлагыг халах зайлшгүй байна. Төрийн оролцоо, улс оронд маань хэрэгцээтэй олон төсөл хөтөлбөрүүдийг төр засгийн байгууллагууд өөрсдөө хийж хэрэгжүүлнэ гэж хөрөнгө мөнгө, хүч тарамдаж ирснийг бид сайн мэднэ. Тэгвэл энэ хандлагыг ч бас таслан зогсоох, буруу жишгийг аль болох халах, зөв гольдрол руугаа орох зайлшгүй шаардлага бидний дунд байна.
Эдийн засаг, шинжлэх ухааны нарийн тооцоо судалгаатай, сүүлийн үеийн дэвшилтэт өндөр технологид тулгуурласан хөрөнгө оруулалтын зөв бодлого, шийдлийг бид гарган гарган, хувийн хэвшлээ дэмжин хамтран харилцан үр ашигтай ажиллаж чадвал улс оронд нэн шаардлагатай төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх замаар иргэд оршин суугчдынхаа эрүүл аюулгүй орчныг бүрдүүлэх, эдийн засгийн хөгжлөө түргэтгэх, улс орноо бүс нутагтаа төдийгүй олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн, иргэд нь оюуны чадавхиараа, нийслэл нь хот төлөвлөлтөөрөө, улс нь хөгжлийн бодлогоороо олон улсад танигдсан өрсөлдөх чадварыг бий болгох, улам дээшлүүлэх боломж нөхцөл, нөөц бидэнд хангалттай бий. Тийм ч учраас НИТХ-аас Нийслэлийн төр захиргааны бүх шатны байгууллагуудад төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг бодитойгоор дэмжин хамтран ажиллах үүрэг чиглэлийг өгч, хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллах зохион байгуулж, идэвхтэй ажиллах болно гэдгийг та бүхэнд дуулгахад таатай байна.
Өнөөдөр улс орныхоо хөгжил дэвшлийн Алтан түлхүүрийг атгаж байгаа УИХ, ЗГ-ын гишүүд, хууль тогтоогчид, шийдвэр гаргагчид, цаашлаад эх орны эдийн засаг, нийгмийн хөдөлгөх хүч нь болсон үндэсний үйлдвэрлэгчид, баялаг бүтээгчид, хувийн хэвшлийнхэн, төр захиргааны байгууллагын төлөөлөл энэхүү чуулганд оролцож байгаа. Өнөөдрийн чуулга уулзалтаас бид шаардлагатай шийдвэрийг гаргах олон ургальч санаануудыг олж томъёолж, тэрхүү санал санаачлага нь төр захиргааны шийдвэрт тусгагдаж, та бид хөгжлийн төлөө нэгдсэн санаа зорилготойгоор урагшлан хөгжих боломжийг төрийн зүгээс ч, хувийн хэвшлийн зүгээс ч бий болгох гарц шийдлийг энэ чуулганаас гаргах боломж бүрдэнэ гэж харж байна.
Эцэст нь хэлэхэд бид жил бүр эдийн засаг хөрөнгө оруулалтын форумыг зохион байгуулна гэдэг нэг асуудал, харин зохион байгуулсан ажлынхаа араас үр дүнг нь гаргах тал дээр илүү идэвх, санаачлагатай, харилцан бие биенийхээ үйл ажиллагааг дэмжиж, бодитой урт хугацаанд зорьсон зорилгодоо хүрэхүйц байдлаар хэрэгжүүлэх нь хамгийн чухал асуудал учраас цаашдаа энэ тал дээр илүү анхаарч ажиллах зайлшгүй шаардлага байна.
Ингээд өнөөдөр энд хүрэлцэн ирсэн та бүхэндээ улс орон, Улаанбаатар хотынхоо хөгжлийн гэсэн сэтгэлээр хуран цугласанд дахин талархал илэрхийлж, та бидний нэг зорилго нийтийн хүчээр хэрэгжинэ гэдэгт эргэлзэхгүй байгаагаа илэрхийлье.
Чуулганы үйл ажиллагаанд амжилт хүсье гэж НИТХ-ын Хэвлэлийн албанаас мэдээллээ.

Categories
булангууд мэдээ шинжлэх-ухаан-технологи

Д.Эрдэнэбаатар: Монгол улс зайнаас удирдах зориулалттай хиймэл дагуулын системтэй болно

Өнөөдөр МУИС-ийн номын санд “Микро хиймэл дагуулын мэдээллийг шинжлэх ухаан, нийгэм, эдийн засгийн салбаруудад үр ашигтай ашиглах боломж” хэлэлцүүлэг боллоо. Тус хэлэлцүүлэг нь жижиг оврын хиймэл дагуул хөөргөх түүнээс ирүүлсэн мэдээлэлд тулгуурлан нийгмийн өмнө тулгамдсан асуудлыг шийдвэрлэх боломжийг тодорхойлох зорилготой юм. Тус хэлэлцүүлэгт Японы Хоккайдо, Тохокү их сургуулийн профессорууд болон МУИС-ын доктор профессорууд ирж илтгэл тавьлаа. Мөн Онцгой Байдлын Ерөнхий Газар, ЦУОШГ, ШУА, УУХҮЯ-ны төлөөлөгчид оролцов.

Хоккайдо, Тохокү их сургуулиуд өнгөрсөн жил МУИС-ийн эрдэмтэн докторуудын хөөргөсөн “Мазаалай” хиймэл дагуулыг бүтээхэд хамтарсан юм. Мөн тэд шинээр хөөргөхөөр төлөвлөгдөж буй жижиг оврын хиймэл дагуулыг бүтээхэд хамтрах аж. Жижиг оврын хиймэл дагуул нь агаарын болон бэлчээрийн нөхцөл байдлыг тодорхойлох, мэдээлэл дамжуулах хүчин чадалтай байна гэж МУИС-ын доктор Д.Эрдэнэбаатар хэлэв.

Мөн тэрээр “Одоогийн хиймэл дагуулын салбар дахь технологийг тухайн улс өөрсдийнхөө хэрэглээнд зориулж хийсэн байдаг. Тийм учраас бидний онцлогт таарсан мал аж ахуй газар тариалангийн асуудлыг шийдвэрлэх зориулалттай хиймэл дагуулыг бид өөрсдөө бүтээнэ” гэлээ.

Шинээр хөөрөх хиймэл дагуулын талаар мэргэжилтнүүд “Энэхүү хиймэл дагуул нь ХАА, газар тариалангийн салбарт ургамлын гарц болон болц, өвчлөл зэргийг бүрэн тодорхойлох боломжтой. Мөн бэлчээрийн даац хадлан тариалангийн гарцыг хянаж тодорхойлно. Газрын гадаргаас авсан өндөр нарийвчлалтай зургаар байгалийн нөөцийг тодорхойлох боломжтой нь Уул уурхайн салбарт хэрэгцээтэй юм. Мөн 3D хэмжээтэй газрын гадаргын зургийг гаргаад түүнийгээ олон салбаруудад ашиглана. Жишээ нь барилга хот байгуулалт гэх мэт” гэв.

МУИС-ын доктор Д.Эрдэнэбаатар “Бид 2040 он хүртэл төлөвлөгөө гаргасан. 10 жилийн нарийвчлалтай. Эхний арван жилийн зорилго бол жижиг оврын зайнаас удирдах зориулалттай хиймэл дагуулийн системтэй болох. Энэхүү ажилд МУИС чухал үүрэгтэй. Бид чадварлаг боловсон хүчин бэлтгэх болон шинэ технологийг нэвтрүүлж судалгаа шинжилгээний ажил хийж ажиллана” гэв.

Б.АМАРТҮВШИН



Categories
мэдээ нийгэм

“Эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх үндэсний ажлын хэсэг хуралдав

Монгол Улсын Ерөнхий сайдын 2017 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 103 тоот захирамжаар байгуулагдсан Монгол Улс, БНХАУ, ОХУ-ын “Эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх монголын талын Үндэсний ажлын хэсгийн ээлжит хурал 2018 оны 1 дүгээр сарын 26-ны өдөр Гадаад харилцааны яаманд болов.

Хурлыг Гадаад харилцааны дэд сайд бөгөөд үндэсний ажлын хэсгийн дарга Б.Батцэцэг ахалж, ГХЯ, ЗТХЯ, ЭХЯ, ҮХГ, ХХМТГ, ГЕГ, МХЕГ, СХЗГ, Хөгжлийн банк, “Эрдэнэс Монгол” ХХК зэрэг байгууллагын төлөөлөл оролцов. Хурлаар “Эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөр”-ийн хүрээнд нэн тэргүүнд хэрэгжүүлэх төмөр замын төв коридор, авто замын төв коридорыг хэрэгжүүлэхэд монголын талын баримтлах байр суурь, бодлогын талаар хэлэлцэв. Түүнчлэн цахилгаан эрчим хүчний сүлжээг шинэчлэх чиглэлээр гурван тал хамтран хэрэгжүүлэх боломжит төслийг тодорхойлох, гурван талын ээлжит уулзалт хүртэл хийгдэх тодорхой ажлуудын талаар санал солилцож, төлөвлөгөө гаргаж ажиллахаар болов.

Гадаад харилцааны яамнаас Монгол, Орос, Хятад гурван талын ээлжит уулзалтыг энэ оны эхний улиралд багтаан Улаанбаатар хотноо зохион байгуулахаар төлөвлөн, ийнхүү холбогдох арга хэмжээг авч ажиллаж байна.