Categories
мэдээ соёл-урлаг

“Оддын дайн” цувралын шинэ анги Америкийн оны хамгийн өндөр орлоготой киногоор шалгарлаа

Image result for “Star Wars: The Last Jedi”

“Оддын дайн” цувралын шинэ анги “Star Wars: The Las Jedi” кино хойд Америкт “Оны хамгийн өндөр орлоготой кино”-гоор шалгарлаа хэмээн “Bloomberg” мэдээлжээ. “Comscore”-ийн мэдээлснээр, энэхүү кино өнгөрсөн долоо хоногт 52.6 сая ам.долларын орлого олж, нээлтээ хийснээсээ хойш “Box Office”-ийг гурав дахь долоо хоногтоо тэргүүлж байна. “Star Wars: The Las Jedi” кино 2017 онд АНУ, Канадын кино театруудаас 517.1 сая ам.долларын орлого олжээ. Үүгээрээ нийт 504 сая ам.долларын олсон “Beauty and the Beast” буюу “Гоо Үзэсгэлэн ба Араатан” киноны амжилтыг эвдсэн байна. Харин “Sony Pictures”-ийн уран зөгнөлт, адал явдалт төрлийн “Jumanji: Welcome to the Jungle” кино “Box Office”-т 50.6 сая ам.долларын орлогоор жагсаалтын хоёрдугаарт бичигджээ.

Categories
мэдээ нийгэм

Хэрэг явдлыг тодруулсны дараа мэдээлэл өгнө гэв

Image result for shanghai

БНХАУ-ын Шанхай хотод монгол оюутан бусдын гарт амиа алдсан харамсалтай хэрэг гарч ар гэрийнхэн нь өчигдөр Шанхай хотыг зорьсон тухай манай сайт мэдээлсэн билээ. Хэрэг явдал өнгөрсөн 12-р сарын сүүлчээр гарсан гэх мэдээлэл байгаа. Тэрээр Шанхай хотод магистрт суралцаж байсан аж. Уг асуудлаар Гадаад харилцааны яамны Консулын газраас “Монгол оюутан Шанхайд амиа алдсан харамсалтай хэрэг гарсан. Манай Элчин сайдын яамнаас ажилтнууд томилогдон ажиллаж байгаа. Мөн ар гэрийнхэн нь очсон. Яг ямар хэрэг явдал болсныг тодорхой болгосны дараа нэмж мэдээлэл өгнө” гэв.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал

“Ulaanbaatar ZOO and Aquarium” нэртэй амьтны хүрээлэн нээгджээ

Улаанбаатарт хэдэн кино театрыг эс тооцвол үзэж харах зүйлээр маруухан. Зундаа хүүхдийн парк, цэцэрлэгт хүрээлэн хавьцаа эргэлдэхээс цаашгүй шахуу. Тэгвэл Ulaanbaatar ZOO and Aquarium нэртэй амьтны саяхан оны өмнө үүд хаалгаа нээжээ. Та бүхэн энэхүү паркад ирснээр матар, могой, махчин акул, хөөрхөн сармагчин гээд монголд байдаггүй амьтдыг үзэж сонирхоно. Бас төрөл бүрийн шувууд, загас гээд үзэж харж сонирхох зүйлс ихтэй ажээ. Ер нь танин мэдэхүйн хувьд тун зүгээр газар нээгджээ. Байршлын хувьд “Алтай” хотхоны зүүн талд байрлаж байгаа бөгөөд том хүн 10 000, хүүхэд 5 000 төгрөгний төлбөртэй юм байна. Харин лавлах зүйл байвал 88085653 88117487 утсаар холбогдоорой.

Categories
мэдээ нийгэм

Элэгний С вирусийн эсрэг эмийг өнөөдрөөс үнэ төлбөргүй олгож эхэллээ

ЭМЯ, Монгол Эм Импэкс Концерн хамтран элэгний С вирусийн эмийн эмчилгээний иргэдээс гарах зардлыг тэглэх чиглэлээр оны өмнөхөн хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурсан билээ. Ингэснээр өвчтөнд очих эмийн хүртээмж нэмэгдэж, иргэдээс гарах эмийн зардлыг бүрэн хөнгөлөн, Ледвир эмийг өвчтөн үнэ төлбөргүй авах боломж бүрджээ. Монгол Улсын Засгийн газар, төр хувийн хэвшлийн байгууллагууд хамтран 2020 онд элэгний С вирусээс бүрэн ангижирсан дэлхийн анхны улс болох зорилт бүхий “Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлж буй.

Ингэснээр элэгний С вирусийн халдвар, түүнээс шалтгаалсан элдэв хүндрэл, нас баралтыг бууруулах цаашлаад элэгний С вирусийн халдвараас ангижирсан анхны улс болоход томоохон түлхэц болж байгааг албаны хүмүүс онцолж буй. ЭМЯ-наас элэгний С вирусийн өвчлөлийг бууруулах, эмийн хүртээмжийг нэмэгдүүлэх, эмчилгээний зардлыг бууруулах чиглэлээр шат дараатай арга хэмжээ авч байгаа бөгөөд энэ удаад тус компанитай хамтран элэгний С вирусийн эсрэг Ледвир эмийг өвчтөн үнэ төлбөргүй авах боломжтой боллоо. Элэгний С вирүсийн эсрэг ЛЕДВИР эм нь 2016 оны дөрөвдүгээр сарын 29-нд албан ёсоор Монголын эмчилгээнд хэрэглэгдэж эхэлсэн бөгөөд өнөөдрийг хүртэл 9000 гаруй хүн энэхүү эмийн эмчилгээнд хамрагдаж, аюулт өвчнөө эмчилсэн байна. Энэхүү эм нь элэгний С вирусийг 99 хувийн үр дүнтэйгээр эмчилдэг, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас баталгаажуулсан бүтээгдэхүүн юм. Ледвир эмийг энэ сарын 1-нээс Эрүүл мэндийн даатгалтай иргэдэд үнэ төлбөргүй олгож эхэллээ.

Categories
мэдээ нийгэм

Таван төрлийн татварын хэмжээг нэмлээ

Зураг

Манай улс өчигдрөөс эхлэн таван төрлийн татварын хувь хэмжээг нэмлээ. Тодруулбал иргэд орлогоосоо хамаарч 10-25 хувийн татвар төлөх юм. 1.5 сая хүртэл орлоготой иргэд 10 хувь,1.5 саяас дээш орлоготой бол 15 хувь, 2.5 саяас дээш орлоготой бол 20 хувь, 3.5 саяас дээш орлоготой бол 25 хувийн татвар төлөхөөр боллоо. Мөн нийгмийн даатгалын шимтгэлийг нэг хувиар нэмэгдүүлэв. Ингэснээр 11 хувийн татвар төлнө гэсэн үг. Түүнчлэн энэ сараас тамхи, согтууруулах ундааны онцгой албан татварыг 10 хувиар нэмэгдүүлэхийн зэрэгцээ газар эзэмших тусгай зөвшөөрлөө бусдад худалдах, шилжүүлэхэд шинэ төрлийн татвар авч эхлэх юм.

Арваннэгдүгээр дүгээр сарын 30-наас Сүхбаатар, Замын-Үүд, Алтанбулаг, Эрээнцавын боомтуудаар импортлох 90 хүртэл октантай автобензины онцгой албан татварыг тонн тутамд 30 мянган төгрөгөөр, 90 ба түүнээс дээш октантай автобензины онцгой албан татварыг тонн тутамд 50 мянган төгрөгөөр, дизель түлшийн онцгой албан татварыг тонн тутамд 100 мянган төгрөгөөр тус тус нэмэгдүүлсэн.

ОУВС-гийн Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-т хамарснаар манай улс ийнхүү татварын хувь хэмжээгээ нэмээд байна.

Categories
мэдээ нийгэм

Шинэ жилийн үеэр Замын цагдаагийн албанд 490 дуудлага ирсэн гэв

Image result for зам тээврийн дуудлага шинэ жил

Замын цагдаагийн албанаас ирүүлсэн мэдээллээр 2017 оны 12 дугаар сарын 31, 2018 оны нэгдүгээр сарын 01-ний өдөр Замын цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс 490 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авсны 352 нь зам тээврийн ослын дуудлага байв. Ослын улмаас нэг хүний амь нас хохирч, 17 хүн хөнгөн, хүндэвтэр байдлаар гэмтэж бэртсэний зургаа нь бага насны хүүхэд байсан бол согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 66 жолоочийг илрүүлэн, хариуцлага тооцжээ. Бүртгэгдсэн зам тээврийн осол, хэргийг хэлбэрээр нь авч үзвэл явган зорчигч мөргөж гэмтээсэн зургаан осол, мөргөлдөх хэлбэрээр 21, онхолдох хэлбэрээр нэг, үл хөдлөх зүйл мөргөсөн гурван осол бүртгэгдсэнийг шалгаж байна. Дээрх тоон үзүүлэлтийг өмнөх оны мөн үетэй харьцуулахад бүртгэгдсэн зам тээврийн осол, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил 10-15 хувиар буурчээ. Шинэ оны эхний өдрийн байдлаар орон нутгийн замд ноцтой зам тээврийн осол, хэрэг бүртгэгдээгүй байна гэж мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

ОФФШОР БҮС ДЭХ ҮЙЛ АЖИЛЛАГААГ 2018 ОНЫ 1 ДҮГЭЭР САРЫН 4-НИЙ ӨДРӨӨР ДУУСГАВАР БОЛГОХ ЗОХИЦУУЛАЛТТАЙ

Image result for авлигатай тэмцэх газар

Авлигатай тэмцэх газраас нийтийн албан тушаалтан нь офшор бүс дэх банкны дансаа хаах, банкинд байршуулсан мөнгөн хөрөнгөө татах, үүсгэн байгуулсан хуулийн этгээдийн үйл ажиллагаагаа зогсоох, дуусгавар болгох арга хэмжээ авах хуулийн зохицуулалтыг хэрэгжүүлэх зорилгоор төрийн захиргааны болон нутгийн захиргааны байгууллагуудад зөвлөмж, чиглэл хүргүүлээд байна.

Засгийн газрын 244 дүгээр тогтоолоор батлагдсан Ангиль, Бахамын арлууд, Бахрейны Хаант Улс, Белиз Улс, Бермудын арал, Британийн Виржинийн арлууд, Жерси, Кайманы арлууд, Куукийн арлууд, Лихтенштейний Вант Улс, Маршаллын арлууд, Мэний арал зэрэг 34 бүс нутагт оффшор данс эзэмшдэг, мөнгөн хөрөнгө байршуулсан, хувь нийлүүлэх замаар хуулийн этгээд үүсгэн байгуулсан нийтийн албан тушаалтан болон түүний хамаарал бүхий этгээдүүд нь энэ талын үйл ажиллагаагаа 2018 оны 1 дүгээр сарын 4-ний өдрөөр зогсоож, энэ тухайгаа Авлигатай тэмцэх газарт 2018 оны 2 дугаар сарын 4-ний дотор мэдүүлэх зохицуулалттай юм.

Харин Засгийн газрын 326 дугаар тогтоолоор баталсан оффшор бүсэд буюу Арабын нэгдсэн Эмират, Ботсвана, Бруней, Бүгд Найрамдах Мальта, Ирланд, Куракао, Лексембург, Макао, Малайз, Монако, Монтсеррат, Самоагийн Тусгаар улс, Сингапур, Хонконг, Швейцар зэрэг 15 улс орны оффшор бүс дэх банкны дансаа хаах, банкинд байршуулсан мөнгөн хөрөнгөө татах, хөдлөх, үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг худалдах, шилжүүлэх, татах, хувь нийлүүлэх замаар хуулийн этгээд үүсгэн байгуулсан бол үйл ажиллагаагаа зогсоох, эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхээ худалдах, шилжүүлэх, дуусгавар болгох арга хэмжээг 2018 оны 3 дугаар сарын 6-ны өдрийн дотор авч, улмаар 2018 оны 4 дүгээр сарын 6-ны өдрийн дотор Авлигатай тэмцэх газарт мэдүүлэх шаардлагатай.

Categories
мэдээ нийгэм

Өнгөрсөн онд Нийслэлийн аялал жуулчлалын газрын хэрэгжүүлсэн онцлох ажлуудыг нэрлэв

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Улаанбаатар хотыг Монгол үндэстний хэв маяг, өвөрмөц дүр төрхтэй зүүн хойд Азийн санхүү, бизнес, аялал жуулчлалын төв хот болгохоор тусгасан. Энэхүү зорилтын хүрээнд Нийслэлийн Аялал жуулчлалын газраас өнгөрсөн 2017 онд Улаанбаатар хотын аялал жуулчлалын салбарыг дотоод гадаадын жуулчдад таниулан сурталчлах зорилгоор дараах ажлуудыг санаачлан хэрэгжүүллээ.

1. “Улаанбаатарын өвлийн наадам-2017” гэр бүлийн баярыг хоёрдугаар сарын 11,12-ны өдрүүдэд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд өвлийн уламжлалт болон орчин үеийн спортын төрлийг хослуулан хийв.

2. Сөүлийн гудамжийг автомашингүй Шөнийн гэрэлт гудамж болгон тохижуулж 2017 оны зургаадугаар сарын 8-ны өдөр нээсэн бөгөөд тус гудамжинд гадаад дотоодын жуулчдыг бүхий л төрлийн мэдээллээр ханган аяллын туслалцааг үзүүлэх зорилгоор Жуулчны мэдээллийн төвийг нээж шөнийн уртасгасан цагаар ажиллуулав.

3. Жуулчдыг хэрэгцээт мэдээллээр хангах зорилгоор “Ulaanbaatar Official Visitors Guide” болон “Ulaanbaatar Official Tourist Map”-ийг тухайн салбаруудын мэргэшсэн байгууллагуудтай хамтран англи хэл дээр жуулчдын хүртээл болголоо. Тус хөтөч ном болон газрын зураг нь жуулчдыг нийслэл хотоор аялахад шаардлагатай бүхий л мэдээллүүдийг өөртөө агуулж байгаа бөгөөд үнэгүй түгээгдэж байна.

4. Улаанбаатар хотыг илэрхийлэх өвөрмөц өнгө төрх бүхий нийслэл хотын нүүр царай болж, орчин үеийн хотын хөгжлийн чиг хандлага, шинэлэг шийдэл загварыг илэрхийлсэн “Улаанбаатар” үсгэн хэлбэрт биет бэлгэ тэмдгийг Нийслэлийн 378 жилийн ойг тохиолдуулан бүтээв.

5.Нийслэлийн иргэдийн чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх боломжийг бий болгох, байгалийн сайханд, эрүүл орчинд амрах зугаалах нөхцөлийг бүрдүүлэх, аялагчдын аюулгүй байдал, тав тухыг хангах зорилгоор Чингэлтэй хайрханы нэгдүгээр явган аяллын замыг тэмдэгжүүлж амрах цэгүүдийг байгуулан тохижууллаа.

6.Өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилтын хүрээнд тус газрын санаачилгаар Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба нь 30 гаруй уран бүтээлчидтэй хамтран мөсөн сийлбэрийн гайхамшигт бүтээлүүдийг урлан 2017 оны 12-р сарын 20-ны өдөр Мөсөн хотхоны нээлтийг хийлээ.

Categories
мэдээ нийгэм

Шанхайд Mонгол оюутан бусдын гарт амиа алджээ

Image result for shanghai

БНХАУ-ын Шанхай хотод Монгол оюутан бусдын гарт амиа алдсан харамсалтай хэрэг гарчээ. Энэхүү хэрэг оны эцсээр гарсан гэх мэдээлэл байна. Тэрээр Шанхай хотод магистрт суралцаж байсан аж. Ар гэрийнхэн нь өчигдөр Шанхай хотыг зорьсон гэх мэдээллийг эх сурвалж өгч байна.

Categories
мэдээ спорт

Портланд Триал Блэйзэрс нэмэлт цагт Чикаго Буллзыг буулган авлаа

Image result for chicago bulls vs portland trail blazers 2018

Өнөөдөр NBA-гийн талбайд Чикаго Буллз, Портланд Триал Блэйзэрс багууд тоглов. Чикаго хотын Юнайтэд цэнтрт болсон тус тоглолтонд Портланд Триал Блэйзэрсчүүд нэмэлт цагт 124-120-ийн харьцаатай хожлоо. Блэйзэрсээс багийн лидэр Дамиан лидэр тоглолтонд оролцоогүй юм. Ийнхүү зочин баг 19-17 амжилттай өрнөд бүсийн зургаадугаар байранд бичигдэж байна. Харин Чикагогийн бухнууд 13-24 амжилттай дорнод бүсийн 13 дугаар байранд эрэмблэгдэв.

  • Портланд Триал Блэйзэрсээс хамгаалагч СЖ Макколум 32 оноо, 8 оновчтой дамжуулалт, хүчний довтлогч Ал Фароук Амину 24 оноо, 7 самбараас бөмбөг авалт
  • Чикаго Буллзээс холбон тоглогч Крисс Данн 22 оноо, 7 самбараас бөмбөг авалт, сэлгээний довтлогч Никола Миротич 18 оноо, 10 самбараас бөмбөг авалт тус тус үзүүлэв.


Б.АМАРТҮВШИН