Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Нийтлэлч Баабарын “Имиж” нийтлэл хэвлэгдлээ

Өдрийн сонин”-ы 2018 оны хамгийн анхны дугаар 20 нүүрээр хэвлэгдэн гарлаа.

“Агаар, хөрсний бохирдлоос салах төгс шийдэл байшин үйлдвэрлэх комбинат” хэмээн “Өдрийн сурвалжлага” буланд өгүүлсэн байна.

УИХ-ын гишүүн, ардчилсан намын дарга С.Эрдэнэ: МАН-ынхан дэд сайдуудаа татан буулгаж зарим агентлагуудаа болиулах хэрэгтэй хэмээн ярьсныг “Улс төр” нүүрээс хүлээн авч үзээрэй.

“Баримт, үйл явдал” нүүртАТГ-ын Мэдүүлгийн бүрдүүлэлт, дүн шинжилгээний албаны дарга Ц.Цэцэгдэлгэрэх: Оффшор бүсэд бүртгэлтэй хүмүүс энэ сарын 4-ний өдөр дансаа хаалгаж, АТГ-т мэдэгдэх ёстой хэмээн ярьжээ.

Мөн уг нүүрт Гэр бүл , хүүхэд , залуучуудын хөгжлийн газрын даргаО.Алтансүх: Хүчирхийлэлд өртсөн хүүхэдтэй холбогдуулан стратегийн өмгөөллийн ажлыг эхлүүлнэ хэмээн ярьсан байна.

УИХ-ын гишүүнД.Дамба-Очир: Монголын банкууд бүгдийг монопольдож барьчихаад санхүүгийн салбарыг хөгжүүлэх сонирхол бага байна хэмээн “Улс төр” нүүрт ярьсныг хүлээн авч үзээрэй.

Өдрийн сонин”-ы“ Баримт, үзэл бодол” нүүрт Баабар “Имиж”-ийн талаар өгүүлсэн байна.

“Баримт, үйл явдал” нүүртЭ.Бөхбат: Манай улсын нийт автомашины 80 гаруй хувь нь арван жилээс дээш насжилттай хэмээн ярьжээ.

Замын цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх, олон нийттэй харилцах хэлтсийн даргаЭ.Бөхбат: Манай улсын нийт автомашины 80 гаруй хувь нь арван жилээс дээш насжилттай гэж ярьсныг Өдрийн сонин”-ы “ӨӨРӨӨС НЬ” булангаас хүлээн авч үзээрэй.

“Өдрийн сонин”-ы “Ардын цолтон” буланд Монгол Улсын Ардын багш С.Дулам: Монголын соёлын чанд дохио, кодыг бид үр хойчдоо, хүн төрөлхтөнд түгээх цаг нь иржээ хэмээн ярьжээ.

Өдрийн сонины “Дэвжээ” нүүрт Дархан аварга А.Сүхбатаас хойш бөх сонирхогчдын анхаарлыг хамгийн их татаж буй хүчтэн Төрөөгийн Баасанхүүгийн талаар өгүүлсэн байна.

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugins/news/login/

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлагуудыг “Өдрийн сонин”-ы лхагва гаригийн дугаараас уншаарай.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудан, “Улаанбаатар”, “Скай” шуудангийн салбаруудаас очиж авч болох ба сонин борлуулах бүхий л цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой юм. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдах авч болохыг дуулгая. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч бас болно.

“Өдрийн сонин”-той холбоотой бүхий л мэдээллийг Мэдээлэх эрхийн утас 19001987-гоос лавлаж болох ба захиалга өгөхийг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Хэрэв цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 99090658 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг лавлаарай.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХЭН ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ эдийн-засаг

Зэсийн ханш 8000 ам.долларыг давах магадлал өндөр байгаа гэнэ

Өнгөрсөн 2017 онд дэлхийн зах зээл дээр зэсийн ханш 30 хүртэл хувиар өссөн бол уг өсөлт 2018 онд ч үргэлжлэх төлөвтэй байгаа гэж эдийн засагчид дүгнэж байна. Тэдний таамгаар зэсийн ханш 8000 ам.долларыг давах магадлал өндөр байгаа гэнэ. Энэ онд БНХАУ, Энэтхэгийн зэсийн эрэлт өндөр хэвээр байх бөгөөд АНУ-д барилгын салбар сэргэсэн нь эрэлтэд нөлөөлөх бололтой. Бас БНХАУ хаягдал металлын импортыг ирэх оны сүүлчээс хориглох тухай хуулийн төсөл хэлэлцэж байгаа нь зэсийн баяжмалын импортыг өсгөх болов уу гэсэн хүлээлт үүсгээд байгааг онцолжээ.

Categories
мэдээ нийгэм

Нээлттэй засгийн түншлэлийн дэмжлэг үзүүлэх дэд хорооны мэргэжилтнүүд Монгол Улсад ажиллана

Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга Б.Даажамба тэргүүтэй төрийн болон төрийн бус байгууллагуудын төлөөлөл 2017 оны 12 дугаар сард Индонез Улсын Жакарта хотноо Индонез Улсын Засгийн газар болон Олон улсын нээлттэй засгийн түншлэл байгууллагаас хамтран зохион байгуулсан “Нээлттэй засгийн түншлэл, Ази, Номхон далайн манлайлагчдын форум”-д оролцлоо.

Форумд Ази, номхон далайн улс орнуудын төр, засгийн тэргүүнүүд болон иргэний нийгмийн байгууллага, олон улсын хөгжлийн түнш байгууллагын 700 гаруй манлайлагч нар оролцлоо.

Бүс нутгийн форум уулзалтыг нээж Индонез Улсын дэд Ерөнхийлөгч Еүсүв Калла, “Төр засаг нь иргэдээ мэдээллээр хангаж, тэдний оролцоо, хүсэл эрмэлзлэлийг дэмжсэнээр улс орны цогц хөгжил бүрдэх болно. Энэ удаагийн форум уулзалт нь гишүүн орнууд туршлага хуваалцаж, мэдлэг цуглуулах замаар бүс нутагт олон талт оролцоог хангасан засаглалыг бэхжүүлэх шинэ зорилго, зорилтуудыг нээхэд оршино” гэлээ.

ЗГХЭГ-ын дэд дарга Б.Даажамба тус форумын Сайд нарын дугуй ширээний уулзалтад Монгол Улс дахь авлигын эсрэг үйл ажиллагаа, Авлигатай тэмцэх Үндэсний хөтөлбөр, олборлох салбарын ил тод байдлыг хангах асуудлаар хэрэгжүүлж байгаа үйл ажиллагаа, туршлага, амжилтын талаар мэдээлэл хийлээ.

Форумын үеэр НЗТ-ийн Дэмжлэг үзүүлэх дэд хороо, НЗТ-ийн удирдах хорооны төлөөллүүдтэй хоёр талт уулзалт зохион байгууллаа. Эдгээр байгууллагын зүгээс Монгол Улсын Нээлттэй засгийн чиглэлээр авч хэрэгжүүлж буй хүчин чармайлт, гаргасан амжилт, тулгарч буй бэрхшээлүүдийг даван туулах болон дэмжлэг үзүүлэх чиглэлээр нягт хамтран ажиллах боломжуудыг ярилцлаа.

Нээлттэй засгийн түншлэлийг түгээн дэлгэрүүлэх, үйл ажиллагааны төлөвлөгөөний олон талт оролцоог нэмэгдүүлэх, зорилтыг амжилттай хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилго бүхий «Oлон талт хандивын сан» энэ оноос гишүүн орнуудад дэмжлэг үзүүлж эхлэх бөгөөд энэ хүрээнд НЗТ-ийн Дэмжлэг үзүүлэх дэд хорооны мэргэжилтнүүд 2018 оны гуравдугаар сард манай улсад ирж ажиллахаар харилцан тохиролцлоо гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Шинэ оны анхны нар харах ёслол Багахангайд болов

Шинэ оны анхны нар харах ёслол Багахангай дүүрэгт 2018 оны нэгдүгээр сарын 1-ний өдөр боллоо. Тус арга хэмжээг Багахангай дүүргийн Засаг даргын захирамжаар энэ удаа 6 дахь жилдээ зохион байгуулсан юм. Уг арга хэмжээний үеэр шинэ оны анхны нарнаас энерги авч, ажил үйлсээ даатгахаар 1800 гаруй автомашин, 6000 гаруй иргэн хүрэлцэн ирсэн ба ирсэн зочдод Багахангай дүүргийн Засаг даргын Тамгын газраас үнэгүй халуун аарц, чацарганаар үйлчилж, соёлын ордоны уран бүтээлчид урлагийн тоглолт зохион байгуулав гэж Багахангай дүүргийн ЗДТГ-аас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

“Минт Интернэшнл” групп дүүргийнхээ нэгдсэн эмнэлэгт утлагын аппарат хандивлажээ

“Минт Интернэшнл” групп Шинэ оны босгон дээр Хан-Уул дүүргийн Нэгдсэн эмнэлгийн Хүүхдийн тасагт 20 ширхэг утлагын аппарат, мөн тус дүүргийн 15 хорооны Өрхийн эмнэлэгт зургаан аппаратыг тус тус хандивласан байна. Тус групп нь эл ажлыг зохион байгуулахдаа Нийгмийн хариуцлагаа ухамсарлаж хэн нэгэнд тус дэм болж, аз жаргал, инээд хөөр бэлэглэх зорилгоор сэтгэл зүрхээрээ нэгдэн сайн үйлсийн аянд нэг баг болон ажилласан байна.

Мэдээж тус ажлыг зохион байгуулсан нь учир шалтгаантай. Тухайлбал, Улаанбаатар хотын агаарын бохирдол эрс ихэссэн, хүйтний эрч чангарч ес эхэлж байгаа энэ үед нийслэл дэх хүүхдийн эмнэлгүүдийн ачаалал нэмэгдэж, зарим тохиолдолд өвчтөнүүд шаардлагатай тусламж үйлчилгээ авахад хүндрэл үүсдэг. Эрс тэс уур амьсгалтай манай орны хувьд өвлийн эхэн энэ цаг мөчид ханиад томууны дэгдэлт ихэсдэг. Иймээс эмнэлгийн ачаалал энгийн үеэс хоёр дахин нэмэгдэж, эм тариа, бусад эмнэлгийн тоног төхөөрөмжийн хүрэлцээ хангамж дутагддаг билээ. Үүнийг “Минт Интернэшнл” групп олж харан, судалгаа хийж энэ удаад сайн үйлсийн аянаа ийнхүү эмнэлгийн зүг хандуулсан байна. Түүнчлэн тэд энэхүү ажлыг зохион байгуулахдаа дүүргийнхээ Нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй 115 хүүхэд багачуудад шинэ жилийн бэлэг гардуулан өгсөн нь эцэг эхчүүд төдийгүй тэнд байсан хүмүүсийн сэтгэлийг хөдөлгөж байсан юм.

Categories
мэдээ нийгэм

Гал гарч хүний амь үрэгджээ

нцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 65 дугаар  зурган илэрцүүд

Өчигдөр Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороонд гэр шатаж, хүний амь эрсэдсэн хэрэг гарчээ. Галын дуудлагыг 1-ний өдрийн 14:14 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 65 дугаар ангийн найман алба хаагч, хоёр автомашинтайгаар галыг унтраажээ. Харамсалтай нь гал түймэрт иргэн Д /37 настай, эрэгтэй/ нас баржээ. Мөн өчигдөр Хан-Уул дүүргийн 12 дугаар хороонд амралтын газрын 2 давхар мансардтай байшин, Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороонд гэр, 9 дүгээр хороонд иргэн О-гийн 13-38 УНМ улсын дугаартай “Элентра” загварын автомашин, Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороонд байшин шатсан зэрэг хэрэг гарч, Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах ангийн алба хаагчид шуурхай ажиллан унтраажээ.

Categories
мэдээ эдийн-засаг

Монголбанк 2017 онд 20.01 тонн алт худалдан авлаа

Монголбанк зурган илэрцүүд

Монголбанк 2017 оны 12-р сард иргэд, аж ахуйн нэгжүүдээс 911.83 кг алт худалдан авснаар нийт алт худалдан авалт оны эцсийн байдлаар 20.01 тоннд хүрч, өмнөх оны мөн үеэс 9 хувиар өслөө. Энэ нь Монголбанкны сүүлийн жилүүдэд худалдан авсан алтны түүхэн дээд хэмжээ болж байна.

Монголбанк 2017 онд алт худалдан авалтыг нэмэгдүүлэх зорилгоор “Монгол Алт” аяныг хэрэгжүүлсэн. Мөн алт худалдан авах үнийг дэлхийн зах зээлийн ханштай нийцүүлэх зэрэг шат дараатай арга хэмжээ авсан нь алт худалдан авалтыг нэмэгдүүлэхэд үр дүнгээ өглөө. Монголбанкны алт худалдан авалт нэмэгдсэн нь Монгол Улсын Гадаад Валютын Албан Нөөцийг нэмэгдүүлэхэд чухал нөлөө үзүүлэв.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Гадаад валютын улсын нөөц гурван тэрбум ам.долларт хүрлээ

монгол банк зурган илэрцүүд

Гадаад валютын улсын нөөц 2017 оны 12-р сарын 27-ны өдрийн байдлаар гурван тэрбум ам.долларт хүрч, оны эхнээс 2.5 дахин, өмнөх оны мөн үеэс гурав дахин өслөө. Нөөц нэмэгдэхэд Монголбанкны худалдан авсан алтны хэмжээ 20 тоннд хүрч, өмнөх оны мөн үеэс есөн хувиар өссөн нь нөлөөлөв. Түүнчлэн Монгол Улын Засгийн газар Олон улсын хөрөнгийн захад “Хуралдай”, “Гэрэгэ” бондыг амжилттай гаргаж, санхүүжилт татсан. Мөн ОУВС-гийн донор орнуудаас 700 гаруй сая ам.долларын санхүүжилт орж ирж, хөрөнгө оруулагчдын итгэл сэргэсэн зэрэг нь голлон нөлөөллөө.

Categories
мэдээ нийгэм спорт

Хүндийн өргөлтийн УАШТ эхэллээ

Хүндийн өргөлтийн насанд хүрэгчдийн УАШТ өнөөдөр Спортын төв ордонд эхэллээ. Эрэгтэйчүүдийн 64, эмэгтэйчүүдийн 21 дэх удаагийн тус тэмцээнд 16 багийн 180 гаруй тамирчид өрсөлдөж, эрэгтэй найм, эмэгтэй долоон жинд аваргуудаа шалгаруулна. Хүндийн өргөлтийн спортыг сурталчлах, хүүхэд зaлуусыг энэ спортоор хичээллэх дур сонирхолыг нь өсгөх, шилдэг тамирчдаа алдаршуулах, тив дэлхий болон Олимпийн аваргуудыг бэлтгэн гаргах зорилгоор уг тэмцээнийг зохион байгуулж байна.

Categories
мэдээ нийгэм

Шинзо Абэ, Япон улсын бахархал болсон дэлхийд данстай шилдгүүддээ хүндэтгэл үзүүлжээ

Япон улсын ерөнхий сайд Шинзо Абэ, Япон улсын бахархал болсон дэлхийд данстай шилдэг эрдэмтэд, агуу бүтээгчиддээ хүндэтгэл үзүүлэн хамтдаа дурсгалын зургаа татуулжээ. Эдгээр нь Шинжлэх ухааны суурь судалгаа, Технологи хөгжүүлэлт, Үйлдвэрлэлийн шилдэгүүд ажээ.

Зүүн гар талаас:

Тасүкү Хонжо: Дархлааны эсийн саатуулуур PD-1 молекул ба түүний ажиллах механизмийн нээж, хорт хавдар өвчний эсрэг дархлаа эмчилгээг цоо шинэ шатанд гаргасан эрдэмтэн.

Сүсүмү Наканиши: Японы эртний уран зохиолын нэрт судлаач.

Икута Такаги: Супер хагас дамжуулагчын технологийн шинэ шийдлийг олж, электроникийн үйлдвэрлэлд хувьсал гаргасан эрдэмтэн.

Шинзо Абэ: Япон улсын Либерал ардчилсан намаас сонгогдсон тус улсын ерөнхий сайд.

Шүн-Ичи Ивасаки: Орчин үеийн компьютерийн бага хэмжээтэй, их багтаамжтай хатуу дискийг зохион бүтээлцсэн инженер эрдэмтэн.

Гоичи Ода: Гэрлийн технологийн судалгааг хийж, тус технологийг шинэ шатанд гаргасан цахилгааны инженер судлаач.