ЕБС-иудын хоёрдугаар улирлын амралт энэ сарын 29-ны өдрөөс эхэлнэ. Бага ангийнсурагчид 12-р сарын 29-өөс 2018 оны нэгдүгээр сарын 18, дунд болон ахлах ангийнхан 2018 оны нэгдүгээр сарын 5-аас 18-ны өдрийг хүртэл тус тус амрах ажээ. Хөдөө орон нутгийн хувьд бага ангийнхан 12-р сарын 29-өөс 2018 оны нэгдүгээр сарын 11, дунд ахлах ангийнхан 2018 оны нэгдүгээр сарын 5-аас 11-ны өдрүүдэд амрах хуваарьтай байна.
Month: December 2017
“Жижиг дунд үйлдвэрлэлийн үзэсгэлэн худалдаанд ирээрэй. Монголчууд юм хийж чаддаг болсон шүү. Үнэхээр чанартай, эх орондоо үйлдвэрлэсэн эко бүтээгдэхүүн худалдана” гэх мэт сүртэй зарлалуудад хууртахаа болиод удаж байна. Эхэндээ ч яахав, гүйгээд очдог байлаа. Эсгий таавчиг, түлхүүрийн оосор, ээзгий ааруулхныг үзэсгэлэн худалдаа бүрээс харсаар залхаж эхэлсэн хэрэг. Бүр зугатмаар санагддаг болсон. Ер нь яахаараа ажилгүй хүн бүрт эсгий таавчиг хийхийг зааж, арьсан дээр зураг зурж будуулж сургасан юм бол. Нэг хэсэгт нь эсгий таавчигаа заалаа гэхэд нөгөөд нь арай өөр зүйл сургаж болоогүй юм болов уу гэж халагламаар. Үүнийг зорилготой төслүүдээр сургаж бий болгосон тодорхой нэг хэсэг үйлдвэрлэгч нар гэж бодъё. Тэгвэл манайхан ер нь юу хийж бүтээдэг юм бол. Үндэсний том үйлдвэрлэгчдээс гадна жижиг дунд бизнес эрхлэгчид маань ямар зүйл бүтээж амьдралаа залгуулдаг юм бол.
“Монгол” телевизээр жижиг дунд бизнес эрхлэгчдийг дэмжих зорилготой шоу нэвтрүүлэг гарч байна. Банкир болон Монголын нэртэй бизнесмэнүүд шүүж, ашигтай болоод ирээдүйтэй бизнест хөрөнгө оруулж буй дээрх нэвтрүүлгээс харахад монголчууд бидний жижиг дунд үйлдвэрлэлийн хөгжил, хэм хэмжээ нэвт харагдаж байх юм. Нэвтрүүлгийн дугаар болгонд ноосон буюу эсгий урлаачид, модон эдлэл, модон болон чулуун сийлбэр эрхлэгчид эсвэл ямар нэгэн аппликэшн зохион бүтээгчид оролцож байна. Байдаг л нэг загварууд. Зарим нь хуулбарууд. Урлаачид, сийлбэрчдийн хувьд мэдээж, зах зээлийн эрэлт хэрэгцээ, борлуулалт энэ тэр нь түгээмэл биш ч захиалга басчиг ор тасардаггүй бололтой. Илүү том бизнес хийхэд санхүүжилт хэрэгтэй байна гэж тэд хүсэж байх юм. Хамгийн гол нь эсгий таавчиг, модон сийлбэр, нийгмийн эрэлт хэрэгцээ мөн үү гэдэг нь эргэлзээтэй. Ер нь монголчууд бид ийм үйлдвэрлэлээсээ хэзээ салж, хүний амьдралд арай ойр, хэрэг болохуйц зүйл хийж эхлэх билээ.
Хэрэв жижиг дунд үйлдвэрлэл жинхэнэ утгаараа хөгжих юм бол ажилгүйдэл, ядуурал багасч, нийгмийг нуруундаа үүрч явдаг дундаж давхаргынхан олноороо бий болно гэсэн үг. Үүнийг дагаад улсын эдийн засаг сайжирч, нийгэм тогтворждог гэдэг. Улстөрчдийн “ард түмнийхээ амьдралыг сайжруулна” гэсэн хоосон амлалт огт хэрэггүй болно гэсэн үг. Манайд жижиг дунд үйлдвэрийн тухай хууль хэрэгжиж байгаа. Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан ажиллаж, жил бүр л өчнөөн төчнөөн зээл олголоо гэж дуулддаг. Тэгвэл амьдрал дээр жижиг бизнес эрхлэгчид хөл дээрээ босч чадахгүй, тэдэнд зориулсан зээл тусламж эзнээ ололгүй дэргэдүүр нь зөрсөөр байна. Дэлхийн хөгжингүй орнуудын нийт үйлдвэрлэлийн 7080 хувийг жижиг дунд үйлдвэрийнхэн гүйцэтгэдэг нь энэ салбараа хэрхэн дэмждэгийн илэрхийлэл юм. Харин буурай хөгжилтэй орнуудад авилга, хээл хахууль, төрийн хүнд суртал энэ салбарын чөдөр тушаа болдог бөгөөд манайд ч ийм хүндрэлүүд тээг саад болсоор байгаа.
Ялангуяа нэгэнт хөл дээрээ тогтож, санхүүгийн хувьд бүрэн чадамжсан том компаниуд охин компани олноор байгуулж жижиг дунд үйлдвэрлэгчдийн орон зайг булааж байгаа нь өнөөгийн манай нийгмийн хамгийн том гамшиг юм. Том компаниуд ашиг олж болох бүхий л орон зайг аалзны тор мэт хэрсээр байгаа бөгөөд орон нутагт ч монополь байдлаа тогтоож эхэлсэн талаар манай сонин цувралаар нийтэлж байсан билээ. Ийм нөхцөлд жижиг дунд үйлдвэрлэл хөгжиж, монголд дундаж давхарга бий болно гэдэг боломжгүй зүйл билээ. Хамгийн энгийн жишээ байна. Иргэн Дорж найман нэрийн хүнсний дэлгүүр ажиллуулж, дажгүй сайхан амьдарч байтал дэргэд нь шахам сүлжээ том дэлгүүрүүд нээгдэж, бөөний үнээр бараагаа зарж эхэлдэг. Хөөрхий Доржийн дэлгүүрийн үйлчлүүлэгч нарыг сүлжээ дэлгүүр хуу хаман одно. Иргэн Бат хичнээн сар хөөцөлдөж гүйсний үр дүнд зоогийн газрын зөвшөөрлөө авч, үйлчилгээ явуулж эхэлтэл Монголын хамгийн том сүлжээ ресторан хажууд нь хаалга нээж дампууруулах нь энүүхэнд. Энэ мэт худалдаа, үйлчилгээ, үйлдвэрлэл гээд хийж болох юу л байна бүгдийг нь том компаниуд хуу эзлэн авч, зах зээлээс жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг шахаж зайлуулж байна.
Гэтэл бидний жишээ болгон ярьдаг өндөр хөгжилтэй орнууд жижиг дунд бизнес эрхлэгчдээ бүхий л хэлбэрээр дэмжиж, ёстой л алган дээрээ бөмбөрүүлж байдаг. Үр дүнд нь эдийн засаг нь эрүүл, хүчирхэг болж, хүмүүс нь ажлын байртай, чинээлэг, болж, тэр хэрээр улс орон нь хүчирхэгжиж байдаг. Европын холбооны улсуудад төрийн байгууллага буюу хариуцсан яам нь жижиг, дунд бизнес эрхлэгчдээ ажлаар хангах, олон улсын хэмжээнд гаргах, хөгжүүлэхэд голчлон анхаардаг байна. Арилжааны банкууд нь зээлээр дэмждэг бол судалгааны компаниуд маркетинг, менежментийн зөвлөгөө өгөх зэргээр хамтардаг. Мөн тусгай портал сайт ажилладаг бөгөөд үүнд Европын Холбоо, жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг холбосон хэдэн зуун агентлаг, байгууллага багтсан бөгөөд жижиг, дунд бизнестэй холбоотой бүх мэдээллийг үнэгүй авч болдог гэдэг.
Америкт л гэхэд гурван хүн тутмын нэг нь жижиг дунд бизнесмэн эзэлдэг судалгаа байна. Америкчууд хуулиндаа улс орны эдийн засаг нь хөгжингүй жижиг дунд үйлдвэрлэлийн салбаргүйгээр хөгжих боломжгүй гэж зааж өгчээ. Төрийн зүгээс жижиг, дунд бизнес эрхлэгчдээ санхүүгийн эх үүсвэрт чөлөөтэй нэвтрүүлж, зохион байгуулалтын ажилд нь туслахаас гадна энэ салбарт төрийн захиалгыг 23 хувиас буулгахгүй байх зэргээр дэмждэг.Ялангуяа шинийг нэвтрүүлэгч хүмүүст голлон тусалж, төрөл бүрийн шинэ арга технологи нэвтрүүлэх хөрөнгийн эх үүсвэрийг шийдэх өгдөг байх жишээтэй.
Японд жижиг, дунд үйлдвэрлэл хариуцсан төрийн байгууллага нь монополын эсрэг хуулиа хатуу хянаж байдаг. Манайх шиг том компаниуд нь жижгийнхээ зах зээлийг булаахаас сэргийлж байдаг гэсэн үг. Мөн зээл олгоход дэмжлэг үзүүлэх тусгай холбоодыг байгуулсан байдаг.
Манай өмнөд хөршийн жижиг, дунд үйлдвэрлэгчдээ дэмжих сангууд нь бизнес зээл авахад нь дэмжлэг үзүүлдэг. Хятадын жижиг, дунд бизнес эрхлэгчдийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн экспортод гардаг учраас төрөөс байнга дэмжиж, зөвлөгөө мэдээллээр хангаж байдаг.
Гадны орнууд юм хийх гэсэн иргэдээ ингэж дэмжиж, нийгэмд маш чухал үүрэг гүйцэтгэдэг дундаж давхаргынхаа нэмж байхад манайх ажил хийх гэсэн хүмүүсээсээ авлига нэхэж, зээл олгохгүй дарамталж, тэднийг үгүй хийж байна. Өөрөө өөрийгөө аваад явах чинээлэг дундаж давхаргыг бий болгохын тулд төрөөс зайлшгүй анхаарах цаг нь болжээ. Тэгэхгүй бол улстөрчдийн поп амлалтуудад бялуурсан жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчид маань өнөө л эсгий улавчаа оёж, модоор сийлбэр хийж өдөр хоногийг өнгөрөөж байна. Тэд маань зээл, санхүүжилт олдвол илүү их зүйл хийнэ гэж ярьж байна. Харин төр засаг нь “харганы ноос түүж эсгий хий” гэдэгтэй ижил царай гаргаад сууж байгаа нь хөөрхийлөлтэй.
Улаанбаатар хотод өнөөдөр үүлшинэ. Ялимгүй цас орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. 10-12 градус хүйтэн байна.
Нутгийн хойд хэсгээр үүлшинэ. Зүүн аймгуудын зарим нутаг болон төвийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Бусад нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр.
Дархадын хотгор болон Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 14-19 градус, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 10-15 градус хүйтэн, Алтайн өвөр говиор 2 градус дулаанаас 3 градус хүйтэн, говийн нутгаар 1-6 градус, бусад нутгаар 7-12 градус хүйтэн байна.
Аргын тооллын арванхоёрдугаар сарын 5, Ангараг гариг. Билгийн тооллын 17, Хэрцгий охин одтой, улаан бар өдөр. Өдрийн наран 8:27 цагт мандан, 17:05 цагт жаргана. Тухайн өдөр морь, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай ханд. Эл өдөр ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, сүм дуганыг сэргээх, амилуулах, өглөгийн түллэг хийх, хишиг дуудуулах, хот балгадын үйл, цэрэг, цагдаагийн үйл, гэр, байшингийн суурь тавихад сайн. Золиг гаргах, бомбын үйл, гөлөг тэжээхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой.
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.
Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы мягмар гаригийн дугаар 16 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гар дээр хүрч байна.
УИХ-ын гишүүн, сайд Б.Батзоригтой хийсэн ярилцлага тэргүүн нүүрэнд хэвлэгджээ. Тэрээр “Малчдад хямд өвс тэжээл очих, гурилын үнийг тогтвортой байлгах алхам хийгдлээ” гэжээ.
Мөн УИХ-ын гишүүн С.Эрдэнэтэй хийсэн ярилцлага улс төрийн хоёрдугаар нүүрэнд хэвлэгджээ. Тэрээр “Үнэ тогтворжуулах хөтөлбөр, ипотекийн зээлийг хэрэгжүүлсэн гэж Н.Золжаргалыг шалгаж байгаа бол улсад учруулсан хохирол байхгүй гэдгийг хэлье” хэмээн онцолжээ.
“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог, баримт, үзэл бодлын гуравдугаар нүүрт Нийтлэлч П.Хашчулууны “Хоёр туулай хөөсөн анчин хоосон хонодог бол гурван хөрш хөөсөн Монгол гурайтаж үлдлээ” нийтлэлийг хүлээн авч уншаарай.
Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат өчигдөр бүлгийн хуралдаанаар хэлэлцсэн асуудлын хүрээнд мэдээлэл хийснийг улс төрийн тавдугаар нүүрнээс хараарай. Тэрээр “Үнэ тогтворжуулах хөтөлбөрийг улс төржүүлж болохгүй” гэсэн байна.
“170 сая гаруй төгрөгийн хууль бус гүйлгээ хийсэн этгээдүүдийг баривчилжээ” хэмээх сурвалжилгыг баримт үйл явдлын зургаадугаар нүүрнээс үзээрэй.
Японы метронд Монгол гурван залуу зодолдсон цахим ертөнцөөр тавигдаад олны эгдүүцлийг ихээхэн хүргээд байсан билээ. Үүний талаарх сурвалжилгыг баримт үйл явдлын зургаадугаар нүүрнээс харах боломжтой.
Амар-Мед хүүхдийн эмнэлгийн их эмч Б.Цогзолмаатай хийсэн ярилцлагыг XII нүүрнээс хүлээн аваарай. Тэрээр Хүүхдийг өвчлүүлэхгүй байх хамгийн энгийн арга бол нар, ус, агаараар чийрэгжүүлэх”гэжээ.
Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудан, “Улаанбаатар”, “Скай” шуудангийн салбаруудаас очиж авч болох ба сонин борлуулах бүхий л цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой юм. Мөн “Мөнгөн завьяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдах авч болохыг дуулгая. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч бас болно.
Та бүхэн манай сонины цахим хувилбарыг https://admin.dnn.mn/plugins/news/login/хаягаар хүлээн авч уншаарай.
“Өдрийн сонин”-той холбоотой бүхий л мэдээллийг Мэдээлэх эрхийн утас 19001987-оос лавлаж болох ба захиалга өгөхийг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Хэрэв цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 99090658, 88085029 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг лавлаарай.
“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХНИЙ УРГАХ НАРНААР ТАНТАЙ ХАМТ
Автомашины эд ангийг хамгийн өргөн сонголттой худалдан авах боломжтой “Автоплаза” болон “Автомолл” төвүүдээр явж сурвалжлага бэлтгэлээ. Автомашины сүүлийн үеийн хөгжим болон машины эд анги, гоёл чимэглэлийн үнэ ханш, давуу талын талаархи багахан мэдээллийг та бүхэндээ хүргэе.
Автоплаза автомашины сэлбэгийн дэлгүүрт сүүлийн үеийн том дэлгэцтэй андройд хөгжим 400,000-1,500,000 төгрөгийн үнэтэй байна. Тус хөгжмүүд нь GPS тохиргоотой Youtube, интернэтэд холбогдох боломжтой юм. Андройд утаснаас ялгарах зүйлгүй гэж худалдагчид нь хэлж байв. Харин “Автомолл”-оор андройд хөгжим 500,000 төгрөгийн үнэтэй байна. Хүрээтэйгээ нийлээд 530,000 төгрөг болох юм. Харин андройд бус хөгжмүүд 210,000-аас тус бүр дээш үнэтэй. Уг хөгжмүүд нь Флаш, мемори, СD, АUX оролттой аж. Харин “приус-20”-ын хятад хөгжим 100,000-200,000 төгрөгийн үнэтэй бол өөрийн хөгжим нь 80.000-120.000 төгрөгийн үнэтэй байна. Уг хөгжмүүд нь ихэвчлэн хардтай ажээ.
Бүх автомашины аль ч талын гэрлүүд автомол, автоплазад 40,000-800,000 төгрөгийн үнэтэй байна. Он залуутай приус 20-н урд гэрэл 75.000 төгрөгийн үнэтэй байгаа бол хойд гэрэл нь 50.000 төгрөг орчим байна. Харин Тайван буфер 130.000 мянган төгрөгийн үнэтэй аж. Худалдагчид Тайвань буфер приуст яг үйлдвэрийн юм шиг таардаг. Харин буфер нь урагшаа унжсан приус 20-ууд хятад буфер тавсан учраас тийм болдог. Учир нь Хятад буфер машинд таарахдаа муу гэлээ. Автоплазад Прадо 150-ын урд хаалга 900,000 төгрөгний үнэтэй, ланд 200-ын урд хаалга 1.200.000 төгрийг үнэтэй тус тус зарагдаж байна. Харин Ланд 100-ын RB буфер 1.150.500 төгрөгийн үнэтэй худалдаалагдаж байна.
Салон дээрээ тавихад тохиромжтой үнэртүүлэгчид ихэвчлэн америк болон солонгост үйлдвэрлэгддэг гэж худалдагчид хэллээ. Солонгосын зургаан сар үнэртдэг хамгийн сайн үнэртүүлэгч 18.000, Америк үнэртүүлэгч 15.000 төгргийн үнэтэй нэг жил үнэртдэг аж. Харин бусад үнэртүүлэгчид 10-25 мянган төгрөгийн үнэтэй байна.
Б.АМАРТҮВШИН
Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг нийслэлийн Залуучуудын хөгжлийн газар, Сэтгэцийн эрүүл мэндийн Үндэсний төвтэй хамтран өсвөр үе залуучуудыг хорт зуршлаас урьдчилан сэргийлэх зорилгоор “Эерэг хандлага, зөв дадал зуршлын төлөө хамтдаа” сэдэвт ээлжит сургалтыг энэ сарын 1-ний өдөр нийслэлийн Хан-Уул дүүргийн ерөнхий боловсролын 18, 32, 52, 75 дугаар сургуулийн ахлах ангийн 308 сурагчдыг хамруулж зохион байгууллаа.
Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газраас нийт иргэдээ “Эрүүл амьдралын зөв хэвшилтэй болгох аян”-д нэгдэхийг уриалж байна. Сургалтад хамрагдахыг хүссэн сурагч, багш нар Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газрын sukhochir@youth.ub.gov.mn цахим шуудангийн хаягаар холбогдоно уу гэж нийслэлийн Залуучуудын хөгжлийн газраас мэдээллээ.
-ӨНӨӨДӨР NBA-ГИЙН ТАЛБАЙД НИЙТ 5 ТОГЛОЛТ БОЛЛОО-
Орландо Мэйжикчүүд Нью Иорк Никсийн талбайд зочлон ирж 105-100-ийн харьцаатай буулган авлаа. Мэйжикээс төвийн тоглогч Никола Вучевич 34 оноо, 12 самбараас бөмбөг авалт хийж багаа тэргүүлсэн бол түүнд Эван Форнэр 20 оноогоор туслав. Харин талбайн эздээс довтлогч Майкл Бизли 21 оноогоор багаа тэргүүллээ.
Голдэн Стэйт Варриорсчууд 123-95-ийн харьцаатай Миами Хитийг хожлоо. Дайчдаас Стефан Карри 30 оноо, 5 холын зайн шидэлт амжилттай болгосон бол түүнд Кэвин Дурант 24 оноогоор туслав. Харин эсрэг багаас 20 оноо, 70 хувьтай довтолж багаа тэргүүллээ.
Минесато Тимбэрволвэс талбайдаа Лос анжелос Клиппэрсийг 112-106-ийн харьцаатай буулган авлаа. Залуу чононуудаас Жимми Батлэр 33 оноо, 8 самбараас бөмбөг авалт хийсэн бол түүнд довтлогч Таж Гибсон 20 оноо, 11 самбараас бөмбөг авалтаар туслав. Харин зочин багаас Аустин Ривэрс 30 оноо авч багаа тэргүүллээ.
Оклахома сити Тандэр талбай дээрээ Сан антониа Спүрсийг 90-87 –ийн харьцаатай буулган авлаа. Талбайн эздээс холбон тоглогч Рассэл Вэстбрүүк 22 оноо, 10 самбар, 10 оновчтой дамжуулалт хийж трипл дабл хийсэн бол түүнд Стэвэн Адам 19 оноо, 10 самбараас бөмбөг авалтаар туслав. Харин зочин багаас Дэжонтэ Муррэй 17 оноо, 11 самбараас бөмбөг авалт хийж багаа тэргүүллээ.
Хьюстон Рокэтсчууд 118-95-ийн харьцаатай Лос анжэлос Лэйкэрсийг буулган авлаа. Пуужингуудаас хамгаалагч Жэймс Хардэн 36 оноо, 9 оновчтой дамжуулалт өгч багаа тэргүүлсэн бол холбон тоглогч Крис Пол 21 оноо, 6 оновчтой дамжуулалт өгч туслав. Харин нуурын багаас шинэ тоглогч Кайл Кузма 22 оноо, 12 самбараас бөмбөг авалтаар багаа тэргүүллээ.
Б.АМАРТҮВШИН
Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын ээлжит бус 2-р хуралдаан өнөөдөр хуралдаж, 2017 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний биeлэлтийг хангалттай гэж дүгнэж, 2018 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөг баталлаа.
Нийслэлийн 2018 оны Газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд яам, агентлаг, НИТХ, нийслэл, дүүргийн Засаг даргын Тамгын газар болон нийслэлийн харьяа газруудын нийт 73 байгууллагаас ирүүлсэн давхардсан тоогоор 800 гаруй саналыг судлан боловсруулж, 4 бүлгийн 26 дэд бүлэгт хамаарах 500 төсөл арга хэмжээ багтаж байна гэж нийслэлийн Газрын албанаас мэдээллээ.
Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус 2 дугаар хуралдаанаар “Нийслэлийн 2018 оны төсвийн төсөл”-ийг хэлэлцэж байна. Улаанбаатар хотын ирэх оны төсвийн эцсийн хэлэлцүүлгийг төлөөлөгчид хийж байгаа юм.
“Нийслэлийн 2018 оны төсвийн төсөл”-ийн тойм
- Нийслэлийн төсвийн орлого 2017 оны хүлээгдэж байгаа гүйцэтгэлээс 81.4 тэрбум төгрөгөөр нэмэгдэж, 800.3 тэрбум төгрөгт хүрлээ.
- Нийслэлийн төсвөөс 208.5 тэрбум төгрөгийг “Монгол Улсын нэгдсэн төсөвт” төвлөрүүлэхээр төсөвлөсөн байна.
- Нийслэлийн төсвийн хөрөнгөөр 111тэрбум 585 сая төгрөгийн хөрөнгө оруулалтын ажил хийхээр тусгасан.
- Концессын өр төлбөргүй Улаанбаатар хот болно. Өрөө 2018 онд барагдуулж дуусна.
- Нийгмийн салбарт 18 тэрбум 771.4 сая төгрөгийн хөрөнгө оруулалтын ажил хийнэ.
- Боловсролын салбарт 6 тэрбум 924 сая төгрөг
- Эрүүл мэндийн салбарт 8 тэрбум 373 сая төгрөг
- Нийгмийн халамжийн салбарт 3 тэрбум 474 сая төгрөгийн ажил тус тус хийнэ.
- Боловсролын салбарт 1,310 ор бүхий цэцэрлэгийн 7 барилгыг ашиглалтад оруулна.
- Улсын төсвөөр 50 сургууль, 30 цэцэрлэг баригдана.
- Чингэлтэй дүүргийн түргэн тусламжийн төв, Багахангай дүүргийн 40 ор бүхий эмнэлгийг ашиглалтад оруулна.
- Туул тосгоны 32 ор бүхий эрүүл мэндийн төвийн барилгыг шинээр барьж эхлүүлнэ.
- Хот байгуулалтын салбарт 72 тэрбум 823 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдэнэ.
- Нийслэлд 2018 онд шинээр баригдах барилга, байгууламжийн газар чөлөөлөх, нөхөх олговорт 15 тэрбум төгрөг зарцуулж, бүтээн байгуулалтыг хийнэ.
- Гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд төвийн бүсийн инженерийн шугам сүлжээ, барилга угсралтын ажилд 10.1 тэрбум төгрөгийн,
- Дундын бүсийн гэр хороололд хэсэгчилсэн инженерийн хангамжийг нэвтрүүлэх “Дэд бүтцийн төв” байгуулах ажилд 5 .0 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдэнэ.
- “Дугуйн зам“ хөтөлбөрийг үргэлжүүлэн хэрэгжүүлнэ.
- Гандан орчмын гэр хорооллын инженерийн шугам сүлжээний барих ажилд 500.0 сая төгрөгийг төсвийн төсөлд тусгаад байна.
- Нийслэлийн замын сангийн хөрөнгөөр 36 тэрбум 862.9 сая төгрөгийг хөрөнгө оруулалтыг хэрэгжүүлнэ.
- Байгаль орчны салбарт 3 тэрбум 950.0 сая төгрөгийн хөрөнгө оруулалтыг төлөвлөсөн байна.
- Хот нийтийн аж ахуйн салбарт 8 тэрбум 2 сая төгрөг зарцуулна.
- “Утаагүй Улаанбаатар хөтөлбөр”-ийн хүрээнд агаарын чанарыг сайжруулах арга хэмжээнд 3 тэрбум төгрөг төсөвлөөд байна.