Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабаас 2017 оныг “Хууль, тогтоомж-Сургалт сурталчилгааны жил” гэсэн зорилт дэвшүүлэн ажиллаж байгаа билээ. Уг зорилтын хүрээнд олон ажлуудыг төлөвлөн зохион байгуулж байгаа ба улирал бүр дүүргүүдийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабын офицер, ахлагч нартай хууль, эрх зүйн мэдлэг, бэлэн байдлыг дээшлүүлэх талаар сургалт явуулдаг. Энэ удаагийн сургалтыг “Цэргийн албаны тухай хууль зөрчсөн иргэн, байгууллагын зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа” гэсэн сэдвээр нийслэлийн Прокурорын газартай хамтран зохион байгуулав
Month: November 2017
Умард Солонгост туннель нурснаас 200 орчим хүн амиа алдсан талаар Японы Асахи телевиз өчигдөр мэдээлжээ. Уг хэрэг Пунге-ри хэмээх цөмийн туршилт явуулдаг талбайд өнгөрсөн сарын 10-нд болсон. Тухайн үед тус газарт хонгил барих үед нуралт үүсч, 100 гаруй хүн дарагдсан гэх. Аврах ажиллагааг явуулах үеэр мөн тооны хүн эрсэдсэн талаар мэдээлээд буй. Зарим эх сурвалжийн онцолсноор тус газарт цацраг идэвхт бодис алдагдсан байх магадлалтай гэжээ.
Умард Солонгост өнгөрсөн гуравдугаар сард цөмийн зургаа дахь туршилтыг явуулсан. Тус улсын удирдагч Ким Жөн Ун устөрөгчийн бөмбөг туршсан нь амжилттай болсноо тунхаглаж байв. Тухайн үед туршилтын дараа Рихтерийн шаталбараар 6.3 магнитудын хүчтэй газар хөдөлжээ.
Харин Пунге-ри-д гарсан ослын шалтгааныг дээрх хүчтэй газар хөдлөлтийн дараа тус бүс нутагт хөрсний нуралтаас үүдэлтэй байх магадлалтай гэж үзэж байна.
Үйлдвэрчний Эвлэлд харьяалалтай боловсролын байгууллагууд 11-р сарын 13-ны өдрөөс эхлэн хугацаагүй ажил хаялт хийхээр болоод байна. Хугацаагүй ажил хаялтыг ерөнхий боловсролын 650 гаруй сургууль, 850 орчим цэцэрлэг, шинжлэх ухааны 20-иод байгууллага, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн 30 гаруй сургуулийн нийт 70,000 орчим багш болон Үйлдвэрчний эвлэлийн гишүүд орон даяар нэгэн зэрэг эхлүүлэхээр болжээ.
Европын хөлбөмбөгийн холбооноос зохион байгуулдаг Аваргуудын лигийн хэсгийн шатны дөрөвдүгээр тойргийн эхний тоглолтууд өнгөрсөн шөнө явагдлаа.
Энэ тойрогт Английн Манчестер Юнайтед Бенфикатай тоглож 2:0-ээр хожил байгуулснаар дөрвөн тойргоос 12 оноо цуглуулж шигшээ 16-үлдэх болзлоо хангасан байна. Хэсгийн нөгөө тоглолтод Оросын ЦСКА Швейцарийн Базелийг 2:1-ээр илүүрхэж зургаа дахь оноогоо халаасласан юм.
“B” хэсэгт Францын Парис сейн Жермейн Андерлехтыг 5:0-ээр бут ниргэж 16-д шалгарах эрхээ авчээ. Нөгөө талд Байерн Мьюнхен Селтикийг 2:1-ээр хожиж хэсгээс гарах боломжтой болжээ.
“С” хэсэгт тааварлаагүй тоглолтууд явагдсан. Английн Челси Ромад 3:0-ээр хожигсон бол Испаний Атлетико Мадрид аваргуудын лигид анх удаа тоосоо өргөж буй Азербайжаны Карабаг барсангүй 1:1-ээр тэнцсэн байна.
“D” хэсэгт Барселона Грекийн Олимпиакостой 0:0-ээр эвийн гэрээ байгуулсан бол Ювентус Спортингтой 1:1-ээр тэнцэж оноо хуваасан юм.
АНУ-д түр гэрээгээр ажиллах Н-2 төрлийн визтэй холбоотойгоор манай улсаас тавьсан асуудлыг Вашингтон хотноо хэлэлцэж байгаа юм байна. Монгол Улсын иргэдийг “Н-2” визэнд хамруулах хүсэлтийг Монголын Засгийн газар тавиад байгаа билээ. Хүсэлтийг Монгол Улс дахь АНУ-ын ЭСЯ дэмжиж Төрийн департаментад хүргүүлсэн тухай өмнө нь мэдээлж байсан. “Н-2” визтэй холбоотойгоор Монгол Улсын талаас тавьсан хүсэлттэй холбоотой тодорхой шийдвэр хараахан гараагүй ч хэлэцэх шатандаа явж байгаа ажээ. Асуудал нааштайгаар шийдэгдвэл монголчууд тодорхой хугацаанд АНУ-д гэрээгээр ажиллах боломж нээгдэх юм.
Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн тогтоолоор батлагдсан нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд заасны дагуу хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлэг гаргадаг албан тушаалтан, түүний хамаарал бүхий этгээд тухайн албан тушаалтны албан үүрэг гүйцэтгэх хугацаанд банкны данс нээлгэх, мөнгөн хөрөнгө байршуулах, хөдлөх, үл хөдлөх хөрөнгө өмчлөх, хувь нийлүүлэх замаар хуулийн этгээд үүсгэн байгуулахыг хориглох оффшор бүсэд хамаарах гадаад улс, түүний нутаг дэвсгэрийн жагсаалтыг танилцуулж байна.
№ Нэр (Монгол хэл дээр) Нэр (Англи хэл дээр)
1 Ангиль Anguilla
2 Андоррагийн Хант Улс Andorra
3 Антигуа Antigua
4 Аруба Aruba
5 Барбадос Улс Barbados
6 Баруун Индийн арлууд (Их Британи) West Indies
7 Самоагийн Тусгаар Улс Independent State of Samoa
8 Бахамын арлууд Bahamas
9 Бахрейны Хаант Улс Bahrain
10 Белиз Улс Belize
11 Бермудын арал Bermuda
12 Британийн Виржинийн арлууд British Virgin Islands
13 Бүгд Найрамдах Вануату Улс Vanuatu
14 Бүгд Найрамдах Жибути Улс Djibouti
15 Бүгд Найрамдах Кипр Улс Cyprus
16 Бүгд Найрамдах Коста-Рика Улс Costa Rica
17 Бүгд Найрамдах Либери Улс Liberia
18 Бүгд Найрамдах Ливан Улс Lebanon
19 Бүгд Найрамдах Мавритан Улс Mauritius
20 Бүгд Найрамдах Науру Улс Nauru
21 Бүгд Найрамдах Панам Улс Panama
22 Бүгд Найрамдах Уругвай Улс Uruguay
23 Гернси Guernsey
24 Гибралтар Gibraltar
25 Гренад Улс Grenada
26 Гуам Guam
27 Доминикийн Хамтын Нөхөрлөлийн Улс Dominica
28 Жерси Jersey
29 Кайманы арлууд Cayman Islands
30 Куукийн арлууд Cook Islands
31 Лихтенштейний Вант Улс Liechtenstein
32 Мадейра Madeira
33 Марианы арлууд Marianas
34 Бүгд Найрамдах Мальта Улс Malta
35 Маршаллын арлууд Marshall Islands
36 Холбооны Микронез Улс Micronesia
37 Монакогийн Хант Улс Monaco
38 Монтсеррат Улс Montserrat
39 Мэний арал Isle of Man
40 Нидерландын Антиллийн арлууд Netherlands Antilles
41 Ниуэ Niue
42 Пуэрто Рикогийн Хамтын Нөхөрлөлын Улс Puerto Rico
43 Сейшелийн Арлын Бүгд Найрамдах Улс Seychelles
44 Сент-Винсент-Гренадин Улс St. Vincent and Grenadines
45 Сент-Китс-Невисийн Холбооны Улс St. Kitts and Nevis
46 Сент-Люси Улс St. Lucia
47 Танжер хот (Морокко) Tangier
48 Тахити Tahiti
49 Тёркс-кайкосын арлууд Turks and Caicos Islands
Засгийн газраас баталсан Гэр хорооллын айл өрхөд цахилгааны тарифын хөнгөлөлт үзүүлэх шинэчилсэн журмын дагуу халаалтын улиралд нийслэлийн гэр хорооллын өрхийн орой, шөнийн цагт хэрэглэсэн цахилгааны тарифыг 100, аймгийн төв болон арван мянгаас дээш хүн амтай сум, суурин газрын гэр хорооллын айл өрхийн шөнийн цахилгааны хэрэглээний тарифыг 50 хувь хөнгөлөхөөр болсон. Энэ журмын дагуу цахилгааны шөнийн тарифын хөнгөлөлт өнөөдрөөс эхэлж байна. Нийслэлийн гэр хорооллын бүсэд орших хоёр тарифт тоолууртай өрхүүд 21:00-06:00 цагийн хооронд хөнгөлөлттэй үнээр цахилгаан хэрэглэх юм.
“Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн мэдээлж байгаагаар одоогийн байдлаар 50 болон 100 хувийн хөнгөлөлтөд хамрах 130 580 өрх байгаа аж. Үүнээс 128 509 нь 100 хувь, 2071 нь 50 хувийн хөнгөлөлтөд хамрах юм байна. Цахилгааны шөнийн тарифын хөнгөлөлтийг ирэх оны гуравдугаар сарын 31-нийг дуустал мөрдөнө.
Дашрамд дуулгахад цахилгааны шөнийн тарифын 100 хувийн хөнгөлөлтийг нийслэлийн агаарын чанарыг сайжруулах бүсэд хамаарах гэр хорооллын тарифт электрон тоолууртай айл өрхүүд эдэлнэ. Эдгээр айл өрхүүдийн хөнгөлөлт тооцох сарын хэрэглээний дээд хязгаар холбогдсон цахилгааны хүчдэлийн түвшнээс шалтгаалан 220В бол 700кВт.цаг, 380В бол 1500кВт.цаг байх юм. Үүнээс дээш гарсан хэрэглээг тухайн хэрэглэгч 50 хувийн хөнгөлөлттэй тарифаар буюу 38.55 төгрөгөөр тооцож төлнө. Харин шөнийн тарифийн 50 хувийн хөнгөлөлтийг нийслэлийн агаарын чанарыг сайжруулах бүсэд хамрагдаагүй Сонгинохайрхан дүүргийн 21, Баянзүрх дүүргийн 11, 20, Чингэлтэй дүүргийн 19, Сүхбаатар дүүргийн 19, 20, Хан-Уул дүүргийн 12, 13, 14, Налайх дүүргийн бүх хороо болон Төв аймагт харьяалах гэр хорооллын тарифт электрон тоолууртай айл өрхүүд мөн эдлэх юм байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гаргаж олимпын мөнгөн медаль, дэлхийн аварга, жүдо бөхийн үндэсний шигшээ багийн тамирчин Д.Сумъяад хөдөлмөрийн баатар цол олголоо. Мөн дэлхийн аваргын мөнгөн медальт, жүдо бөхийн үндэсний шигээ багийн тамирчин Г.Одбаярт гавьяат тамирчин цол олгов. Тэдний шагналыг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга дөнгөж сая Төрийн ордонд гардуулан өглөө.
Чингис зочид буудлын хурлын танхимд “Бүх нийтийн боловсролын төлөө” эвслээс жил бүр уламжлал болон зохион байгуулдаг “Боловсрол: Чанар, санхүүжилт, хариуцлага” Иргэний нийгмийн үндэсний чуулган болж байна. Найм дахь жилдээ зохион байгуулагдаж буй тус чуулганд 21 аймгийн болон нийслэлийн сургуулиудын удирдлагууд, багш нар оролцож, боловсролын салбарт тулгамдаж буй чанар, санхүүжилтийн асуудлуудыг хэлэлцэж буй юм.
Энэхүү чуулганы хүрээнд Монгол Улсын боловсролын зорилго, багшийн чадамж, түүнд тавих стандарт, туршлага, боловсролын салбар дахь хүүхэд хамгааллын асуудал, эцэг эхийн оролцоо зэрэг олон чухал асуудлаар санал солилцох ажээ. Мөн тус чуулганд боловсролын, хүний эрхийн, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн, үндэсний болон хэлний цөөнхийн зэрэг иргэний нийгмийн байгууллагуудаас гадна төрийн болон олон улсын байгууллагын зарим төлөөлөл оролцож буй юм байна.
Баянзүрх дүүргийн Хүнс, Худалдаа үйлчилгээний хэлтсээс дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй тамхи худалдаалах эрх бүхий иргэн, аж ахуй нэгж, байгууллагад хяналт шалгалт хийж байна. Хяналт, шалгалтыг Тамхины хяналтын тухай хууль, Аж ахуйн нэгжийн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн дагуу дүүргийн Цагдаагийн хэлтэстэй хамтран зохион байгуулж байгаа билээ.
Дашрамд мэдээлэхэд 2016 онд шинээр 100 иргэн, аж ахуйн нэгжид ‘’Тамхи’’ худалдаалах зөвшөөрөл олгосон байдаг. Харин 2017 онд энэ тоо нэг дахин буурч ‘’Тамхи’’ худалдаалах тусгай зөвшөөрөл шинээр олгох иргэн, аж ахуй нэгжийн тоог 50 хүртэл багасгасан байна. Мөн иргэд ‘’Тамхи’’-ны тусгай зөвшөөрлийн захирамж гарсан мэдээллийг Баянзүрх дүүргийн Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтсийн дэргэдэх мэдээллийн самбараас ил тод, түргэн шуурхай авах боломжтой.