Categories
мэдээ нийгэм

А.Гансүхийг ҮАБЗ-ийн нарийн бичгийн даргаар томилов

ЗурагЕрөнхийлөгч Х.Баттулга зарлиг гаргаж Амаржаргалын Гансүхийг Монгол Улсын ҮАБЗ-ийн Нарийн бичгийн даргаар томилов.

Монгол Улсын ҮАБЗ-ийн Нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Ц.Энхтүвшин төрийн өөр ажил, албан тушаалд томилогдож байгаа тул А.Гансүхийг ийнхүү ҮАБЗ-ийн Нарийн бичгийн даргаар томилсон байна.

Монгол Улсын ҮАБЗ-ийн тамга, Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалыг А.Гансүхэд гардуулах үеэрээ Ц.Энхтүвшин “ҮАБЗ-ийн Нарийн бичгийн дарга бол Монгол төрийн хар хайрцагны бодлого, төрийн аюулгүй байдлын хамгийн нарийн нандин бүхнийг хариуцаж ажиллаж байх ёстой. Монгол Улсын аюулгүй байдал гэдэг бол Монгол Улсын тусгаар тогтнол, хил хязгаарын халдашгүй дархан байдал, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, Монгол төрийн тасралтгүй үйл ажиллагаа, монгол хүний эрүүл, аюулгүй орчинд аж төрөх нөхцөл байдлын асуудал юм. Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал бол Монгол Улсын Үндсэн хуулийн дараа орох, бидний баримталж явах ёстой гол бичиг баримт юм. Та Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалыг байнга сахин хамгаалж яваарай. Цаашдын ажилд тань хамгийн сайн сайхныг хүсэн ерөөе” гэв.

Categories
мэдээ нийгэм

Ц.Батбаяр: Зэрлэг гахайн мялзан өвчинг шуурхай шинжлүүлж, дараагийн арга хэмжээг авч ажиллах хэрэгтэй

Image result for БОАЖ-ын дэд сайд Ц.БатбаярБОАЖ-ын дэд сайд Ц.Батбаяр өнгөрсөн сарын 26-29-нд Булган аймгийн Хутаг-Өндөр сум, Зэд хантай бүтээлийн нурууны дархан цаазат газарт ажиллалаа. Тодруулбал, Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Хантай багт зэрлэг гахайн мялзан өвчин гарсан бөгөөд үүнтэй холбогдуулан тэрбээр газар дээр нь очиж, нөхцөл байдалтай танилцан, холбогдох мэргэжлийн байгууллагуудын төлөөлөлтэй уулзаж, үүрэг, чиглэл өгсөн юм.

Ингэхдээ, тус аймгийн Онцгой байдлын газар, Мал эмнэлгийн газар, Тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргаа болон Аймгийн Мэргэжлийн хяналтын газрын холбогдох албан тушаалтнуудтай уулзлаа.

Энэ үеэр БОАЖ-ын дэд сайд Ц.Батбаяр “Булган аймгийн мэргэжлийн холбогдох байгууллагууд өвчний голомт дээр ажиллаж байгаа хүмүүст вакцин хийх зэргээр онцгой анхаарал тавьж ажиллах ёстой. Энэ бол болзошгүй эрсдэл шүү. Зэрлэг гахайн мялзан өвчинг шуурхай шинжлүүлж, дараагийн арга хэмжээг авч ажиллах хэрэгтэй байна. Дараагийн тандалт судалгааг зохион байгуулах нь зүйтэй. Онцгой байдлын албан хаагчид вакцин хийлгэчихдэг болохоор харьцангуй эрсдэл бага. Харин энгийн иргэд, малчид маш эрсдэлтэй байгаа. Тийм учраас урьдчилан сэргийлэх арга хэмжээг маш сайн авч ажиллах шаардлагатай байна” гэсэн юм.

Түүнээс гадна дэд сайд Ц.Батбаяр уулзалтын үеэр агаарын бохирдлын асуудлыг хөндөж, утааг бууруулах чиглэлд ажиллахыг анхаарууллаа. Агаар орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөр батлагдсантай холбогдуулан, нүүрсний хэрэглээг багасгах, аль болох байгальд ээлтэй, эрүүл мэндэд тустай, аюулгүй технологийг хэрэглэхийг олон нийтэд санал болгох, сурталчлах, мэдээлэл өгч ажиллах хэрэгтэй байгаа хэмээн дээрх байгууллагын төлөөллүүдэд хэллээ.

Categories
мэдээ улс-төр

Дэгийн тухай хуулийн холбогдох заалтад өөрчлөлт оруулах болов

ЗурагУИХ-ын чуулганы хуралдаанаар УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.4 дэх хэсэг Үндсэн хууль зөрчсөн гэх Үндсэн хуулийн цэцийн 2017 оны 06 дугаар дүгнэлтийг хэлэлцэж, хүлээж авахаар боллоо.

Үндсэн хуулийн цэц дунд суудлын хуралдаанаараа дээрх заалтад тусгасан “Нэр дэвшигчийг гишүүдийн олонхи дэмжээгүй бол Ерөнхийлөгч 7 хоногийн дотор өөр хүний нэр дэвшүүлнэ” гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн хэд хэдэн заалтыг зөрчсөн гэх дүгнэлт гаргаж, улмаар 10 дугаар сарын 25-наас эхлэн уг заалтыг түдгэлзүүлэхээр шийдвэрлэсэн. Уг дүгнэлтийг байнгын хороо хэлэлцэж, хүлээж авахаар болсон юм.
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар өнөөдөр уг дүгнэлтийг хэлэлцэн, гишүүд асуулт асууж, саналаа хэлсэн юм. Тухайлбал УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн “УИХ-ын сонгуулиар олонх болсон нам Ерөнхий сайдад нэр дэвшүүлэх эрхтэй. Гэтэл Дэгийн тухай хуулийн 37.4-т “Нэр дэвшигчийг УИХ-ын гишүүдийн олонх дэмжээгүй бол Ерөнхийлөгч долоо хоногийн дотор өөр хүний нэр дэвшүүлнэ“ гэж заасан байна. Ийм заалтыг хэн оруулж ирсэн юм” гэж асуухад Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Раднаасэд 2007 онд Дэгийн хуульд өөрчлөлт оруулахад нэмэгдсэн гэж хариулав.

Хуралдааны үеэр УИХ-ын гишүүн О.Баасанхүү Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг хэзээ хийхийг тодруулахад УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан “Энэ жил Үндсэн хуулиар амьсгалж байна. Олон нийтийн хэлэлцүүлгийн явцад 320 мянган санал ирсэн. Тэр саналыг архив болгохын тулд манай ажилчид цаг наргүй ажиллаж байгаа. Үндсэн хуулинд олон асуудал тусгалаа олох ёстой” гэлээ.

Ингээд санал хураалгахад Үндсэн хуулийн цэцийн дээрх дүгнэлтийг гишүүдийн олонх нь хүлээж авах нь зөв гэж үзсэнээр УИХ-ын чуулганы хуралдааны Дэгийн тухай хуулийн 37.4 дэх заалт хүчингүй боллоо. Улмаар УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо дээрх заалтыг Ерөнхийлөгчийн нэр дэвшүүлэх эрхийг санал оруулах болгож өөрчлөхөөр болов.

Categories
мэдээ нийгэм

“Авлигын эсрэг хууль тогтоомжийг таниулах” нь сэдэвт сургалтыг зохион байгууллаа

П.Н. Шастины нэрэмжит Улсын гуравдугаар төв эмнэлэг “Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр”-ийн хэрэгжилтийг хангах үйл ажиллагааны хүрээнд Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх. соён гэгээрүүлэх хэлтэстэй хамтран “Авлигын эсрэг хууль тогтоомжийг таниулах” нь сэдэвт цуврал сургалтыг шат дараалан зохион байгууллаа.

Сургалтын үеэр тус хэлтсийн комиссар Ж.Сарангэрэл эмч, ажилчдын сонирхсон асуултанд дэлгэрэнгүй хариултыг өглөө.

Уг сургалтанд 2017 оны 09 дүгээр сарын 28-нд 173 сувилагч, тусгай мэргэжилтэн, 10 дугаар сарын 31-нд 115 эмч, мэргэжилтнүүд тус тус хамрагдсан байна.

Categories
мэдээ нийгэм

Отгонтэнгэр хайрханд осолдсон иргэдийн ар гэрийнхэн ОБЕГ-ын алба хаагчдтай уулзлаа

Отгонтэнгэр хайрханд осолдсон иргэдийн ар гэрээс Онцгой байдлын байгууллага, алба хаагчдад талархал илэрхийллээ. Талархлаа өөрийн биеэр илэрхийлэхээр ирсэн Булган аймгийн Могод сумын өндөр настан С.Болдыг ОБЕГ-ын ГШУГ-ын дарга, хурандаа Б.Мандахгэрэл хүлээн авч уулзсан юм. Уулзалтын үеэр С.Болд “Дүүгийнхээ биеийг уулнаас олохгүй нь л гэж айж байлаа. Гэтэл аврагчид маань олоод ирэхэд амьд уулзсан мэт л баярласан” гэсэн юм.

Categories
мэдээ нийгэм

Ногоон байгууламжийн хяналтын байгууллагууд энэ онд хийсэн ажлаа танилцууллаа

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, 2017 оны ногоон байгууламжийн арчилгаа, тарилт суулгалтын ажилд технологийн хяналт тавих 3 Төрийн бус байгууллагатай хамтран ажиллаж байна. Эдгээр байгууллага нь Том модны усалгаа, арчилгаанд давхар хяналт тавьж байнгын үзлэг шалгалт хийж 7 хоног бүр дүгнэлт гарган хамтарч ажилладаг юм.

Улаанбаатар хотын захирагчийн ажлын албанаас Төрийн бус байгууллагуудын 2017 онд хийсэн ажлын тайланг хэлэлцэн, хотын ногоон байгууламжийг нэмэгдүүлэхэд идэвхи зүтгэлтэй ажилласан “Мөнх Ногоон хэрэм хөдөлгөөн” ТББ, “Нийслэлийн ногоон байгууламжийн хяналтын иргэний зөвлөл” ТББ-уудад Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн өргөмжлөлөөр шагналаа гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Нийслэл “Улаанбаатар” үсгэн хэлбэрт бэлгэ тэмдэгтэй боллоо

Нийслэлийн 378 жилийн ойг тохиолдуулан Монгол улсын Засгийн газраас 2020 он хүртэл Улаанбаатар хотын эерэг имиджийг бий болгох Зүүн хойд Азийн бүс нутгийн хэмжээнд аялал жуулчлалын тэргүүлэх хот болгох зорилтын хүрээнд Нийслэлийн аялал жуулчлалын газраас зохион байгуулан хийж бүтээсэн “Улаанбаатар” үсгэн хэлбэрт бэлгэ тэмдгийн нээлт боллоо. Нээлтийн үйл ажиллагаанд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд тэргүүтэй Нийслэлийн удирдлагууд болон бусад албаны хүмүүс оролцлоо.

“Улаанбаатар” үсгэн хэлбэрт бэлгэ тэмдэг нь тэмдэг нь 11 метр урт, 1.9 метрийн өндөртэй, шөнийн гэрэлтүүлэгтэй бөгөөд гадаад дотоодын жуулчдад эерэг сэтгэгдэл дурсамж үлдээн хотын гудамж талбайн өнгө төрх, шөнийн хотын өнгө үзэмжийг чимсэн бүтээлийн нэг болж байгаа юм.

Дэлхийн бүхий л хотууд тэр дундаа аялал жуулчлал хамгийн ихээр хөгжсөн тухайн хотууд өөрсдийн онцлогийг харуулсан брэнд, арга хэмжээнүүд ашиглаж байгаа энэ цаг үед брэнд логогоо ашиглаж сурталчилгаа хийх нь зорин ирэх жуулчдын урсгалд ихээр нөлөөлдөг байна.

Нидерланд улсын Амстердам хотыг илэрхийлэх “I Amsterdam” бэлгэ тэмдэг нь дэлхийн хамгийн олон хүнд хүрсэн таних тэмдэг болжээ. 2004 онд анх бүтээгдэж тус хотыг жилд 18 сая жуулчин зорин ирдэг Европ тивийн аялал жуулчлалын тэргүүлэгч болоход нөлөөлсөн хөгжлийн нэг хөшүүрэг болсон гэж үздэг байна. Мөн БНСУ-ын Сөүл хотын Хан голын эрэг дээр байрладаг I-SEOUL-U бэлгэ тэмдэг нь тус улсын төдийгүй гадаад дотоодын жуулчдын зорин очих брэнд аялал жуулчлалын нэг юм байна.

Түүний нэгэн адил Монгол улс аялал жуулчлалын салбарт өөрийн гэсэн өнгө төрхийг илэрхийлэх хотын нүүр царай болж, орчин үеийн хотын чиг хандлага, шинэлэг шийдэл загваруудыг илэрхийлсэн бүтээн байгуулалтын ажлуудыг цаашид хийх юм байна.

Нийслэл хотын хэмжээнд нийтдээ 230 хөшөө дурсгал түүхт газрууд байдгаас хувь хүний болон тэмдэглэлт үйл ажиллагаатай холбоотой 80, хот чимэглэлтийн зориулалтаар баригдсан 80, түүх соёлын ач холбогдол бүхий дургсгалт газар байрлуулсан 50 гаруй уран баримал, хөшөө байдаг гэж НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Ногоон байгууламжийн хяналтын ТББ-ууд энэ онд хийсэн ажлаа танилцууллаа

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, 2017 оны ногоон байгууламжийн арчилгаа, тарилт суулгалтын ажилд технологийн хяналт тавих 3 Төрийн бус байгууллагатай хамтран ажиллаж байна. Эдгээр байгууллага нь Том модны усалгаа, арчилгаанд давхар хяналт тавьж байнгын үзлэг шалгалт хийж 7 хоног бүр дүгнэлт гарган хамтарч ажилладаг юм.

Улаанбаатар хотын захирагчийн ажлын албанаас Төрийн бус байгууллагуудын 2017 онд хийсэн ажлын тайланг хэлэлцэн, хотын ногоон байгууламжийг нэмэгдүүлэхэд идэвхи зүтгэлтэй ажилласан “Мөнх Ногоон хэрэм хөдөлгөөн” ТББ, “Нийслэлийн ногоон байгууламжийн хяналтын иргэний зөвлөл” ТББ-уудад Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн өргөмжлөлөөр шагналаа гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.

Categories
мэдээ соёл-урлаг

Дарьганга татлагын улсын уралдаан Сүхбаатар аймагт болно

ЗурагДарьгангын нэрт морин хуурч Ш.Сааралын нэрэмжит морин хуурчдын улсын уралдаан энэ сарын 9-11-нд Сүхбаатар аймгийн “Жаахан шарга” театрт болно. Дарьгангын 10 гаруй татлага байдаг ч өдгөө зургааг нь нэрт морин хуурчийн шавь, Монгол Улсын СТА Л.Цэдэвсүрэн өвлөн үлджээ.

“Морин хуурчдын улсын уралдаан анх удаа манай аймагт болох гэж байна. Томоохон уралдаан учир зохион байгуулагчид болоод оролцогчид ихээхэн ач холбогдол өгч байгаа. Гол зорилго бол Ш.Саарал гэх энэ алдарт хуурчийг алдаршуулах, дарьганга татлагаа өвлөн авч үлдэх явдал юм. Дарьганга татлага маш их онцлогтой. Чигчий болон эрхий хуруу хавсаргаж тоглодог. Дарьганга татлагыг тоглодог хуурч их цөөхөн байдаг. Мэдэх хүн ч ховор гэж хэлж болно. Тиймээс бид энэ уралдаанд их ач холбогдол өгч, бас их баяртай байгаа…” хэмээн “Жаахан шарга” театрын морин хуурч Б.Тэгшжаргал хэллээ.

Дарьганга ардын дуу, хөгжим аялгууг морин хуураар тоглох уламжлалыг сэргээх, дарьганга татлагыг олонд түгээх, өвлөн уламжлах зорилго бүхий тус уралдаанд морин хуур сонирхогч хүүхэд багачууд, ардын авъяастнууд, мэргэжлийн сургуулийн оюутан, театр, чуулгын хөгжимчид оролцох юм. Оролцогчид дарьгангын зургаан татлагаас харцага зээрд, ширүүн хар гэсэн хоёр татлагын аль нэгийг нэгдүгээр шатанд тоглох бол хоёрдугаар шатанд нүцгэн цавьдар татлагыг, харин гуравдугаар шатанд бусад татлагаас аль нэгийг сонгон тоглоно.

Дарьганга татлагын анхдугаар уралдааныг аймгийн Болосврол, соёл, урлагийн газар, “Жаахан шарга” хөгжимт жүжгийн театр, Монгол үндэстний соёлын өвийн төв хамтран зохион байгуулна. Уралдааныг урлаг соёлын нэр алдартай зүтгэлтнүүд, морин хуурчид шүүх аж.

Дарьгангын нэрийн хуудас болсон, алдарт морин хуурч Ш.Саарал хараагүй хүн байжээ. Түүний унаган шавь Л.Цэдэвсүрэн нь дарьгангын зургаан татлагыг төгс эзэмшсэн нэгэн бөгөөд үүгээрээ Монгол Улсын соёлын биет бус өвд бүртгэгдсэн байдаг билээ.
Categories
мэдээ улс-төр

НИТХ дахь АН-ын бүлэг нэг цагийн завсарлага авлаа

ЗурагНИТХ-ын ээлжит 12 дугаар хуралдаанаар өнөөдөр гурван асуудал хэлэлцэхээр төлөвлөөд байсан ч АН-ын бүлэг нэг цагийн завсарлага авлаа.

Өнөөдрийн хуралдаанаар “НИТХ-ын дотоод зохион байгуулалтын тухай”, “Нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн хэрэгжилтийн явцыг сонсох, нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай” болон “Агаар, орчны бохирдлыг бууруулах чиглэлээр 5-9 дүгээр сард хэрэгжүүлсэн үйл ажиллагааны тусгай төлөвлөгөөний биелэлт” гэсэн гурван асуудлыг хэлэлцэх юм.