Categories
мэдээ нийгэм

Оросд “Авлигын эсрэг форум” зохион байгуулна

Related image

“Авлигын эсрэг Оросын ард түмний фронт”-оос 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Челябинск хотод авлигын эсрэг сэдвээр форум зохион байгуулах бөгөөд уг форумоор боловсролын болон эрүүл мэндийн байгууллагын хоол хүнсний худалдан авалтын талаар хэлэлцэх юм байна.

Уг төслийн зохион байгуулагч, Төрийн Думын гишүүн Антон Гетта хэлэхдээ “Энэ арга хэмжээг зохион байгуулснаараа бид томоохон бизнес эрхлэгчид болон өндөр албан тушаалтнуудын хэт их эрх мэдэл, тэдний ял шийтгэлгүй өнгөрдөг байдлыг ялан дийлж болно. Хүссэн хүн бүр “Шударга худалдан авалт” төсөлд оролцох эрхтэй бөгөөд олон нийтийн хяналт бол хамгийн зөв арга зам юм” гэжээ. Ийм төрлийн арга хэмжээг анх 2015 онд зохион байгуулж байсан бөгөөд мөн энэ оны 10 дугаар сарын 12-нд зохион байгуулж, 1200 хүн оролцож байв.

Ийм арга хэмжээний үеэр яригдсан, онц сонирхол татсан асуудлуудыг оны төгсгөлд болдог Оросын ард түмний фронтын хурлаар Ерөнхийлөгч В.Путинд мэдээлдэг байна. Уг төслийг анх 2013 онд эхлүүлсэн тэр цагаас хойш худалдан авалттай холбоотой иргэдийн гомдол, мэдээллийг хүлээн авч шийдвэрлэн 240 сая рублийн үнийн дүнтэй тэнцэх хэмжээний 850 тендерийг цуцлуулж, мөн өөрчлүүлжээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Х.Батсуурь: Багшийн цалин өндөр байх нь сургуулийн засвар бусад капитал зардлыг санхүүжүүлэхээс илүү чухал

“Боловсрол: Чанар, санхүүжилт, хариуцлага” иргэний нийгмийн чуулган энэ сарын 1, 2-нд Чингис хаан зочид буудалд боллоо. Найм дахь удаагаа зохиогдож буй энэхүү чуулганд иргэний нийгмийн төлөөлөгчид өргөн хүрээтэй сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлдэг. Энэ удаагийн чуулганд боловсролын салбарын эрдэмтэн, судлаачид болон иргэний нийгмийн байгууллагууд оролцсон юм. Чуулганы үеэр судлаачид улсын төсвийн 20-иос доошгүй хувийг боловсролын салбарт зарцуулах шаардлагатай гэж үзэж байв. Мөн боловсролын салбарын санхүүжилт буруу зарцуулагдаж байгаа талаар хэлэлцсэн. Энэхүү хэлэлцүүлэгт аналистийн үүргийг гүйцэтгэсэн эдийн засагч Х.Батсуурьтай ярилцлаа.


-Эдийн засгийн өсөлт боловсролын салбарт зарцуулах санхүүжилтэд нөлөөлөхгүй харин ч эсрэг нөлөөтэй байна гэж та ярьсан. Тэр энэ талаар дэлгэрүүлээч?

-Олон улсын судалгааны байгууллагуудын зөвлөмж болгож байгаа тоон үзүүлэлтүүдээс харахад Монгол Улсын төсвөөс боловсролын салбарт зарцуулж байгаа хөрөнгө оруулалт бусад улс орнуудтай харьцуулахад харьцангуй боломжийн харагдаж байна. Хоёр үзүүлэлт бий. Дотоодын нийт бүтээгдхүүний 20 болон түүнээс дээш хувь мөн төсвийн зургаан хувийг боловсролын салбарт зарцуулах гэсэн. Сүүлийн арваад жилийн дунджаар үзэхэд төсвийн 5.5 хувь болон дотоодын нийт бүтээгдхүүний 17-18 хувийг боловсролын салбарт зарцуулж байгаа. Заагдсан хэмжээнд хүрээгүй боловч дөхөж очсон. Ойролцоо байгаа нь хангалттай гэж үзэх үндэслэлтэй гэж судлаачид үзэж байна. Гэтэл судлаад үзвэл зарцуулж буй хэмжээнийхээ үр дүнг гаргахгүй байгаа нь том асуудал. Энэ нь боловсролын салбар дахь оновчтой бус зарцуулалтаас хамаарч байна. Эдийн засгийн өсөлт буурсан үед ч боловсролд зарцуулах төсвийг бууруулахгүй байх бодлогыг баримтлах ёстой юм. Эдийн засаг өссөн үед боловсролын салбарт зарцуулах санхүүжилт дагаад өсөх ёстой атал өсөхгүй байна. Харин ч өссөн үед боловсролын салбарт зарцуулах санхүүжилт буусан үзүүлэлт харагдаж байна.

-Боловсролын салбарын санхүүжилт төсвөөс гадна ямар эх үүсвэртэй байж болох вэ?

-Боловсролын салбарын санхүүжилт үндсэн гурван чиглэлээр орж ирдэг. Үүнд төсөв, хувийн сектор болон гадаадын зээл тусламж юм. Эндээс төсвийн санхүүжилт хамгийн чухал. Харин хувийн салбараас бага хэмжээний санхүүжилт орж ирдэг. Гадаадын зээл тусламж нь пакиж буюу боодлоор орж ирдэг. Боодол дотор нь юу ч байж болно. Тэр боодлыг боодлоор нь авна. Аль эсвэл боодлыг авахгүй. Боодлоор нь авлаа гэхэд төрийн бодлогод барьж байгаа боловсрол болон нийгмийн эрх ашгийн үүднээс барих бодлогод сөргөөр нөлөөлөх болзолууд байж болно.

-Боловсролын салбарт зарцуулж буй зардлын 80 орчим хувийг урсгал зардалдаа зарцуулдаг гэж хурлын үеэр ярьсан. Энэ тоог та яаж хүлээж авч байна вэ?

-Боловсролын салбарт өгч байгаа зардлын 70-80 хувь нь урсгал зардалд явдаг гэсэн шүүмж бий. Гэхдээ энэ нь бусад улсуудтай харьцуулахад бага байхгүй юу. Өндөр хөгжилтэй улс орнууд боловсролын салбарт зарцуулж буй санхүүжилтийн 95-96 хувийг урсгал зардалдаа зарцуулдаг. Тэр урсгал зардлын 90 орчим хувьд нь багш нарын цалин ордог. Цалин өндөр байх нь сургуулийн засвар бусад капитал хөрөнгө оруулалтаас илүү чухал. Тийм учраас энэ гаж үзэгдэл биш. Харин ч бага байна.

-Таны үг олон сургууль, цэцэрлэг шинээр барих хүлээлттэй байдаг манай нийгэмд хачирхалтай сонсогдож магадгүй?

-Хөрөнгө оруулалтыг хаана хийх вэ гэдэг чухал. Жишээ нь сая Архангай аймагт шаардлагагүй сургуулийн барилга барьсан гэж яригдлаа. Тийм учраас боловсролын салбарт орж буй нийт хөрөнгө оруулалтын 20-30 хувийг капитал хөрөнгө оруулалт хийх нь өндөр байна гэж үзэж байгаа. Үүний оронд оновчтой зарцуулах хэрэгтэй. Жишээ нь Боловсролын салбарыг 100 хувь гэж үзвэл 90 хувийг нь урсгал зардал болгоод, арван хувьд нь хөрөнгө оруулалтаа оновчтой зарцуулах юм бол одоогийн 80-20-ийн харьцаатай байгаа зардлаас илүү үр дүн өгөх боломжтой.

-Улс орны эдийн засаг хямралтай байхад багш нарын цалинг нэмэх тохиромжтой үе мөн үү?

-Багш нарын цалинг нэмэх тохиромжтой цагийг хүлээвэл хэзээ ч ирэхгүй. Зэс, нүүрсний үнэ өсч, алт олборлолт гайгүй, төлөвлөснөөс давсан орлого орж ирж байгаа учраас багш нарын цалинг 15-20 хувь нэмэх ёстой. Бусад тэвчиж болох зардлуудыг танаж, багш эмч нарын цалинг нэмэх учиртай. Учир нь багш, эмчийн цалинг өгөх гэж төсөв байдаг. Мэдээж энд тодорхой бүлэглэлүүдийн эрх ашиг хөндөгдөх учраас улс төрийн нөлөө их байгаа. Гэхдээ өөр үед цалин нэмүүлнэ гэж дайрсан бол хэцүү. Гэтэл төлөвлөснөөс давсан орлого орж ирсэн учир цаг үе нь мөн гэж хэлнэ.

-Багш нарын цалинг нэмвэл сургалтын чанар сайжрах болов уу?

-Эерэг нөлөөтэй. Хамгийн наад зах нь багш нарын амьдрал гачигдалтай бол сурагчдад зарцуулах цаг багасдаг. Зөвхөн хичээлийн цагт сурагчидтайгаа ажиллаад бусад үед нь амьжиргаагаа дэмжих, орлогын эх үүсвэрээ хайхад зарцуулдаг учраас гарцаагүй чанарт нөлөөлнө.

Б.АМАРТҮВШИН

Categories
мэдээ улс-төр

Уих-ын гишүүн З.Нарантуяа, Ардчилсан намын эмэгтэй гишүүд

Image result for З.Нарантуяа“ХҮҮХДЭД ЭЭЛТЭЙ ТӨСӨВ”

УРИАЛГА

2017.11.03

Улаанбаатар хот

Монгол Улсад гэр бүл, хүүхэд хамгаалал, хөгжлийн асуудал, гэр бүлийн хүчирхийлэл, охид эмэгтэйчүүдийн эсрэг үйлдэгдэж байгаа бүх төрлийн хүчирхийллийг таслан зогсоох, урьдчилан сэргийлэх, хамгаалах, нөхөн сэргээх тогтолцоог бэхжүүлэх зайлшгүй шаардлага, нийгмийн хэрэгцээ бий болсон байна. Үүний тод илрэл нь сүүлийн үед гарч байгаа хүүхдийн эрхийн зөрчлүүд, бие махбодын хүчирхийлэл, ялангуяа бага насны хүүхдийн эсрэг гэмт хэргүүд зэрэг сэтгэл эмзэглүүлсэн олон үйл явдлууд харуулж байна. Энэ бүхний эсрэг тэмцэхээр иргэдийн санаачилгаар улс орон даяар “Нүдээ нээ” аяныг өрнүүлж байна.

Монгол Улс хүүхдийн эрхийг хангаж, хамгаалах чиглэлээр НҮБ-ын Хүүхдийн эрхийн тухай конвенцод нэгдэн орсон. УИХ Хүүхдийн эрхийн тухай, Хүүхэд хамгааллын тухай, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийг шинээр баталсан. Эдгээр хуультай уялдуулан Эрүүгийн болон Зөрчлийн тухай шинэ хуулийг 2017 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс дагаж мөрдөх болсон зэргээр хүүхэд хамгааллын тогтолцоог бэхжүүлэх эрх зүйн орчин бүрдүүлэх талаар тодорхой алхам хийгдэж байгаа ч бодит үр дүн нь хангалтгүй байгааг олон нийт анхааруулж байна.

Хүүхэд хамгааллыг бодитой хэрэгжүүлэх, хүүхдийн эрхийг хамгаалахад чиглэсэн одоогийн үйлчилгээний хүртээмж, чанар Монгол Улсын олон улсын гэрээнд заасан хүүхэд хамгааллын үндсэн зарчим, стандартыг хангахгүй байгаагаас гэмт хэргийн нөхцөл байдал дорвитой сайжрахгүй байгаа нь бодит байдлаас харагдаж байна.

Хүүхдийн эрхийн эсрэг гэмт хэргийн гол шалтгаан архидалт, ядуурал, бухимдал зэрэг нийгмийн сөрөг үзэгдлүүд, түүнчлэн хүүхэд хамгааллын талаарх олон нийтийн ойлголт, мэдээлэл муу, хүүхэд хамгаалах тогтолцоо сайн бүрдээгүйтэй холбоотой ч хүүхэд хамгааллын үйлчилгээг хангалттай үзүүлэх төсөв, санхүүгийн хуваарилалт орхигдож байгаатай холбоотой байна гэж бид үзэж байна.

НҮБ-ын Хүүхдийн сангийн тусламжтайгаар Монгол Улсын хүүхэд хамгааллын өнөөгийн тогтолцоо, хүүхэд хамгааллын үйлчилгээний төсөв, санхүүгийн шинжилгээ, зардлын тооцоолол, хүний нөөцийн байдалд хийсэн судалгаагаар манай Улсын хүүхэд хамгаалалд зарцуулж байгаа төсвийн 95 хувь нь хүүхэд хамгааллын чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа байгууллагуудын цалин, хөлс, урсгал зардалд, үлдсэн 5 хувь нь хүүхдийн эрхийг бэхжүүлэх бодит арга хэмжээнд зарцуулагдаж байна. Хүүхдийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх, нөхцөл байдлын үнэлгээ хийх, аюулгүй байдлыг хамгаалах, сэтгэлзүй, хуулийн хамгаалт эрүүл мэндийн үйлчилгээ, аюулгүй орчинд байрлуулах (түр болон, удаан хугацаагаар байршуулах байруудад хүргэх, авах), хүүхэд асрах хувилбарт үйлчилгээнд огт хүрэлцдэггүйгээс хуулийн заалт орон нутагт бодитойгоор хэрэгжих боломжгүй нөхцөл байдлыг үүсгэж байна.

Хүүхэд хамгааллын тухай хуулийг “боломжийн” хэмжээнд хэрэгжүүлье гэвэл 11.5 тэрбум, “бүрэн сайн” хэрэгжүүлье гэвэл 21.1 тэрбум төгрөгийг жил бүрийн төсөвт тусгах шаардлагатай байгаа тооцоо судалгааг олон Улсын шинжээчид 2015 онд хийсэн.

Гэтэл Монгол Улсын 2018 оны Төсвийн тухай хуульд хүүхдийн хөгжил, хамгааллыг сайжруулах арга хэмжээний зардалд хүүхдийн тусламж, үйлчилгээний 108 утасны зардал 216.7 сая, Хүүхэд хамгааллын тухай хууль /2016/, Хүүхдийн эрхийн тухай хууль /2016/, Монгол Улсын Их хурлын 2016 оны 45 дугаар тогтоолоор батлагдсан Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр /2016-2020/-ын 3.4.4-3.4.7 дэх заалтуудыг хэрэгжүүлэхэд шаардлагатай зардалд 1,054.4 сая төгрөг, хүчирхийлэлд өртөгсдөд үзүүлэх тусламж, дэмжлэгт зориулж 252.0 сая төгрөг, гэр бүлийн хүчирхийллээс хамгаалах төсвийг ганцхан Ховд аймагт барихаар тусгасан нь хангалтгүй байна гэж үзэж байна.

Иймд эмэгтэй улс төрчдийнхөө хувьд, хүүхэд хамгааллын хууль тогтоомжийн хэрэгжилтийг шинэ шатанд гаргах энэхүү хэрэгцээ шаардлагыг сануулах, сонордуулах үүргээ ухамсарлан, энэ удаагийн төсвийн бодлогоор дамжуулан хүүхдээ хамгаалах ажилд тодорхой дэвшил гаргах үүднээс хүүхэд хамгааллыг бэхжүүлэх арга хэмжээнд нэмж 10.0 тэрбум төгрөгийг нэмж тусгуулах саналыг гаргаж, саналыг дэмжихийг УИХ-ын гишүүдээсээ уриалж байна.

УИХ-ын гишүүн, УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүн З. Нарантуяа

АЭХ-ны Тэргүүн, Баянгол дүүргийн засаг дарга,

УИХ-ын гишүүн асан С. Одонтуяа


Categories
мэдээ нийгэм

ГССҮТ анх удаа яаралтай тусламж үйлчилгээнд нисдэг тэрэг ашиглав

ЗурагГССҮТ-ийн тусгай зогсоолд өнөөдөр өвчтөн тээвэрлэсэн нисдэг тэрэг буулаа.

Ингэснээр яаралтай тусламж үйлчилгээг үзүүлэхэд чухал ач холбогдолтой бөгөөд тус төвд нийт ирж буй иргэдийн 30 хувь нь орон нутгаас ирдэг байна. 21 аймгаас өвчтөн хүлээж авдаг тус төвийн хувьд яаралтай тусламж үйлчилгээг нисдэг тэргээр үзүүлдэг болох нь эрүүл мэндийн салбарт томоохон шинэчлэл болох юм. Өнөөдрийн хувьд туршилтын буултыг хийсэн бөгөөд цаашид гэрээ байгуулсны дараа тогтмолжих аж.

ГССҮТ эрүүл мэндийн үйлчилгээг орон нутагт шуурхай хүргэх зорилгоор өөрийн эзэмшлийн газартаа нисдэг тэрэг буух талбайг өнгөрсөн зургадугаар сард байгуулсан юм.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

У.Хүрэлсүх: ОУВС-ийн хөтөлбөрийг бүрэн хэрэгжүүлнэ

УИХ-ын ээлжит чуулганд Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна.

УИХ-ын дарга,

УИХ-ын эрхэм гишүүд ээ,

УИХ-ын 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 71 дүгээр тогтоолд “Эдийн засгийг сэргээх хөтөлбөр”-ийн хэрэгжилтийг дүгнэж, хагас жил тутам УИХ-д танилцуулахыг Засгийн газар, Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороонд үүрэг болгосон.

Хөтөлбөрийн биелэлтийн явцыг 2017 оны эхний хагас жилийн байдлаар гарган, УИХ-д хүргүүлсэн бөгөөд өнгөрсөн 11 сарын хугацааны хэрэгжилтийн явцын талаарх мэдээлэл хийхээр бэлтгэж, холбогдох мэдээллийг эрхэм гишүүд та бүхэнд урьдчилан хүргүүлсэн.

“Эдийн засгийг сэргээх хөтөлбөр”-т үндсэн хоёр стратеги, зургаан зорилтын хүрээнд нийт 54 арга хэмжээг хэрэгжүүлэхээр тусгаж18 сарын хугацаанд буюу 2018 оны эхний хагас жилд багтаан хэрэгжүүлэхээр төлөвлөсөн.

Хөтөлбөрийн хэрэгжилтийг Засгийн газрын 2017 оны гуравдугаар дугаар сарын 15-ны өдрийн 89 дүгээр тогтоолоор баталсан “Бодлогын баримт бичгийн хэрэгжилт, захиргааны байгууллагын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх нийтлэг журам”-ын дагуу үнэлсэн. Ингэхдээ тухайн арга хэмжээний хэрэгжилтийн явцучирч байгаа бэрхшээл, биелэлтийг эрчимжүүлэх чиглэлээр хийгдэж байгаа болон цаашид шийдвэрлэх шаардлагатай ажил зэргийг харгалзан үзсэн.

2017 оны эхний 10 сарын хэрэгжилтийг авч үзвэл,54 арга хэмжээнээс:

– 6 арга хэмжээ бүрэн биелсэн

– 25 арга хэмжээ 70 хувь биелсэн

– 22 арга хэмжээ 40 хувьтай биелсэн бол нэг арга хэмжээний хэрэгжилтийн хугацаа болоогүй. Хөтөлбөрийн хэрэгжилт дунджаар 60.9 хувьтай байна.

Бүрэн буюу 100 хувь биелсэн зорилт, арга хэмжээг дурдвал:

– Орон нутгийн хөгжлийн сангийн зарцуулалтад үр ашгийн шинжилгээ хийж,зарцуулалтыг ард иргэдэд нээлттэй, ил тод болгох

– “Алт-2” хөтөлбөрийг боловсруулж, батлуулах

– Засгийн газар, Хөгжлийн банкны гадаад бондыг эргүүлэн төлөх дахин санхүүжүүлэх төлөвлөгөө боловсруулж, хэрэгжүүлэх

– Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах зөвлөл байгуулж, ажиллуулах зэрэг

“Эдийн засгийг сэргээх хөтөлбөр”-ийн нэгдүгээр стратеги болох макро эдийн засгийг тогтворжуулах бодлогын хүрээнд ОУВС-ийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-т хамрагдсан. Үүний үр дүнд макро эдийн засгийг богино хугацаанд тогтворжуулахад чиглэсэн сангийн болон мөнгөний бодлогыг хэрэгжүүлж, шинэчлэл хийсэн нь эдийн засагт эерэг үр дүнг өгч байна.

УИХ-ын гишүүд ээ,

“Эдийн засгийг сэргээх хөтөлбөр”-ийн үндсэн 6 зорилтын хэрэгжилтийн явцыг тоймлон танилцуулъя.

Хөтөлбөрийн зорилт 1-д “Улсын төсвийн алдагдлыг бууруулж, санхүүжилтийн тогтвортой байдлыг хангах” бодлогыг тусган хэрэгжүүлснээр дараах үр дүн гарсан. Олон төсвийг нэгтгэх, цэгцлэх, төсвийн нэгдмэл байдлыг хангах бодлого хэрэгжүүлж, сахилга батыг сайжрууллаа. Үүний үр дүнд 2017 оны есдүгээр сард төсвийн тэнцвэржүүлсэн тэнцлийн алдагдал өмнөх оны мөн үеэс 1.3 их наяд төгрөгөөр буурч 737.8 тэрбум төгрөг болсон.

Хөтөлбөрийн зорилт 2-т “Төлбөрийн тэнцлийн дарамтыг бууруулж, инфляцийн тогтвортой байдлыг хангах” бодлогыг хэрэгжүүлснээр дараах үр дүн гарсан: Монгол Улсын Ерөнхий сайдын дэргэд Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах, тэдгээрийн үйл ажиллагааг дэмжих Зөвлөл байгуулснаар хөрөнгө оруулагчид эрхээ хамгаалуулах, тулгамдаж байгаа асуудлаараа Засгийн газарт хандах боломж бүрдсэн.

Мөн ОУВС-тай хамтран “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэхээр болсон нь эдийн засаг, тогтвортой байдалд итгэх хөрөнгө оруулагчдын итгэл сэргэж, Монгол Улсад оруулах хөрөнгө оруулалт, олгох зээлийн хэмжээ нэмэгдэх хөшүүрэг болж байна. Үүний үр дүнд бага хүүтэй эх үүсвэр татах, гадаад валютын орох урсгалыг нэмэгдүүлэх боломж бүрдсэн. Тухайлбал, Азийн хөгжлийн банкнаас 100 сая ам.доллар, ОУВС-аас 38.4 сая ам.долларын хөнгөлөлттэй зээл орж ирээд байна. Цаашид Япон Улс 850 сая ам.доллар, БНСУ 750 сая ам.доллар, Энэтхэг Улс нэг тэрбум ам.долларын бага хүүтэй зээлүүдийг олгохоор болоод байна.

Хөтөлбөрийн зорилт 3-т “Гадаад валютын орох урсгалыг нэмэгдүүлж, ойрын хугацаанд төлөх гадаад өр төлбөрийн санхүүжилтийг шийдвэрлэх” бодлогыг хэрэгжүүлснээр гадаад валютын албан нөөц 2016 оны 10 дугаар сард 1,038.0 сая ам доллар болж, 2009 оны 9 дүгээр сараас хойш хамгийн доод хэмжээнд хүрээд байсан.

Гадаад валютын нөөц хомсдолтой байсан хэдий ч холбогдох арга хэмжээ авч хэрэгжүүлсний дүнд гадаад валютын албан нөөц 2017 оны 10 дугаар сарын байдлаар 1,750.2 сая ам.долларт хүрээд байна. Засгийн газрын баталгаатайгаарХөгжлийн банкнаас 2012 онд гаргасан 580.0 сая ам.долларын бондыг хуваарийн дагуу амжилттай эргэн төлсөн нь гадаадын хөрөнгө оруулагчдын итгэлийг дахин сэргээлээ.

Хөтөлбөрийн зорилт 4-т “Уул уурхайн бус салбарын экспортын орлогыг нэмэгдүүлж, эдийн засгийг төрөлжүүлэх” бодлогыг хэрэгжүүлснээр дараах үр дүн гарсан. “Атрын-III аян”-ыг үргэлжлүүлж, “Мах, сүүний анхдугаар аян”-ыг эхлүүлж хөдөө аж ахуйн салбарыг дэмжих бодлого хэрэгжүүлж байна. Тухайлбал, улсын хэмжээнд хуурай сүүний үйлдвэрлэлийн бүтээгдэхүүнийг гаалийн татвараас чөлөөлөх, хөнгөлөх бодлогыг хэрэгжүүлж, хуурай сүүний үйлдвэрүүдийг барьж байгуулан, энэ чиглэлийн импортыг бууруулах нөхцөл бүрдээд байна.

Хөвсгөл аймгийн Их-Уул суманд 2017 оны зургаадугаар сард хуурай сүүний үйлдвэр ашиглалтад орсон бол мөн Хэнтий аймгийн Баянхутаг, Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн суманд үйлдвэрүүд ашиглалтад орох гэж байна. Цаашид хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүнийг экспортлох бодлогын хүрээнд ОХУ-ын Мал эмнэлгийн хүрээлэнтэй хамтран малаа эрүүлжүүлэхээр ажиллаж байна.

Хөтөлбөрийн зорилт 5-д “Бодит салбарын өсөлтийг дэмжиж, томоохон төслүүдийг эхлүүлж, дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлэх” бодлогыг хэрэгжүүлснээр дараах үр дүн гарч байна.

Тухайлбал, голлох экспортын бүтээгдэхүүний нийлүүлэлтийг нэмэгдүүлэх хүрээнд хилийн боомтуудын нэвтрүүлэх хүчин чадлыг нэмэгдүүлж, ажлын цагийг уртасгах, тээвэрлэлтийн замыг сайжруулах зэрэг арга хэмжээг шуурхай авч хэрэгжүүлснийдүнд экспортын хэмжээ 2017 оны эхний гуравдугаар улирлын байдлаар өмнөх оны мөн үеэс 37.5 хувиар өсөж, эдийн засгийн идэвхжлийг сайжрууллаа.

Засгийн газраас ажлын байраар дамжуулан иргэдийн амьжиргааг сайжруулах, эдийн засгаа сэргээх бодлогын хүрээнд иргэдийг ажлын байранд зуучлах, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаар дамжуулан ажлын байр нэмэгдүүлэх, бизнесийн төсөл, хөтөлбөрүүд эхлүүлэх зэрэг арга хэмжээг авч хэрэгжүүлсний үр дүнд ажилгүйдлийн түвшин 2017 оны хоёрдугаар улирлын байдлаар 9.6 хувь болж, өмнөх оны мөн үеэс 0.8 нэгжээр буурлаа. Мөн 2016 оны гуравдугаар улиралд -1.6 хувьд хүрч унаад байсан эдийн засгийн өсөлт 2017 оны хоёрдугаар улиралд 5.3 хувьд хүрч өслөө.

Хөтөлбөрийн зорилт 6-д “Эдийн засгийн өсөлтийг дэмжих хариуцлагатай засаглалыг бэхжүүлж, хууль, эрх зүйн тогтвортой орчныг бүрдүүлэх” бодлогыг хэрэгжүүлж байна.

Энэ хүрээнд Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуулийг боловсруулан УИХ-аар батлуулан хэрэгжүүлж байна. Мөн Төв банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Валютын зохицуулалтын тухай, Активын удирдлагын институцийн тухай, Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн төслүүдийг боловсруулж, УИХ-д өргөн мэдүүлэхээр бэлтгээд байна.

УИХ-ын эрхэм гишүүд ээ,

Монгол Улсын Засгийн газраас нэн тэргүүнд эдийн засгийн уналтыг зогсоох, макро эдийн засгийг богино хугацаанд тогтворжуулах, цаашид эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэх чиглэлд анхаарч, томоохон төсөл, хөтөлбөрүүдийг эрчимжүүлэх, бизнесийн үйл ажиллагааг дэмжих, иргэдийн орлогыг нэмэгдүүлэх чиглэлээр оновчтой бодлого хэрэгжүүлсний үр дүнд эдийн засагт зарим нааштай үр дүн гарч эхэлж байна.

“Эдийн засгийг сэргээх хөтөлбөр”-ийн хоёрдугаар хавсралтад тусгасан тэргүүн ээлжид боловсруулж, батлуулах шаардлагатай 13 хууль, УИХ-ын бусад шийдвэрийн төслийн хэрэгжилтийг дүгнэж үзвэл:

– 4 арга хэмжээ 100 хувь буюу бүрэн биелсэн

– 8 арга хэмжээ 70 хувь биелсэн

– 1 арга хэмжээний хэрэгжилт 40 хувьтай байна.

“Эдийн засгийг сэргээх хөтөлбөр” болон ОУВС-тай хамтран хэрэгжүүлж байгаа хөтөлбөр, гадаад зах зээлийн таатай нөлөөгөөр эдийн засагт эерэг хандлага ажиглагдаж байгаа боловч эдийн засаг, нийгэмд томоохон нөлөө үзүүлэх эдийн засгийг эрчимжүүлэх зарим төсөл, арга хэмжээний биелэлт хангалтгүй түвшинд байна.

Иймд тэдгээр төслийн санхүүжилтийн эх үүсвэрийг яаралтай шийдвэрлэх, холбогдох гэрээ, хэлцлүүдийн явцыг түргэсгэх, хэрэгжилтийг эрчимжүүлэх чиглэлээр шуурхай ажиллаж, хэрэгжилтийн тайланг хийгдсэн ажлын гүйцэтгэлд суурилан бодитой, нарийвчлан тайлагнах шаардлагатай гэж Засгийн газар үзэж байна. Бодит салбарт хэрэгжүүлж байгаа, цаашид ажлыг нь эрчимжүүлэх шаардлагатай зарим төсөл, тулгарч байгаа асуудлын талаар товч танилцуулъя.

Уул уурхай, хүнд үйлдвэрийг хөгжүүлэх чиглэлээр:

– Цахиурт Овоогийн төмрийн хүдрийн уулын баяжуулах, Дулаан хар уулын холимог металлын уулын баяжуулах, Ширэн Овоогийн төмрийн хүдрийн уулын баяжуулах, Хар Овоогийн уулын баяжуулах зэрэг төслийн хэрэгжилт удаашралтай байна. Иймд ажлыг нь эрчимжүүлэх, учирч байгаа бэрхшээлийг шийдвэрлэх чиглэлээр төлөвлөгөө боловсруулан хэрэгжүүлэхээр ажиллаж байна.

– Газрын тосны ордын ашиглалтыг эрчимжүүлж, олборлолтыг нэмэгдүүлэх арга хэмжээний биелэлт хангалтгүй байна. Газрын тосны үйлдвэрлэлийн хэмжээ 2017 оны эхний есдүгээр сарын байдлаар өмнөх оны мөн үеэс зургаан хувиар буурсан байна.

– Тавантолгойн ордод түшиглэн олборлон баяжуулах үйлдвэрийн цогцолборыг барьж байгуулах төслийн хэлэлцээрийг эцэслэн гэрээг байгуулж, хөрөнгө оруулалт орж ирэх нөхцөлийг бүрдүүлэх ажлын явц хангалтгүй байна.

– Зэсийн баяжмал боловсруулах үйлдвэрийн төслийн хөрөнгө оруулагчийг сонгох, төслийн ТЭЗҮ-ийг шинэчлэн боловсруулах ажлууд удаашралтай байна. Төслийн ТЭЗҮ-д тодотгол хийх арга хэмжээг 2017 оны сүүлийн хагаст бүрэн хэрэгжүүлэхээр тусгасан боловч одоогоор төслийн гүйцэтгэгчийг сонгон шалгаруулаагүй байна.

Эрчим хүчний эх үүсвэрийг нэмэгдүүлэх чиглэлээр:

– Дулааны III цахилгаан станц, Чойбалсангийн ДЦС төслийн санхүүжилтийн хэлбэрийг тодорхой болгоогүйн улмаас ажлын явц зогсонги байдалтай байна. Иймд Дулааны III цахилгаан станц болон Чойбалсангийн ДЦС-ын өргөтгөлийн хөрөнгийн эх үүсвэр, санхүүжилтийг тодорхой болгох, төсөвт дарамт учруулахгүйгээр, үр ашиг өндөртэй байхаар санхүүжилтийн асуудлыг шийдвэрлэхээр ажиллаж байна.

– Тавантолгойн 450 Мвт-ын цахилгаан станц барих төслийн хүрээнд хийгдэх цахилгаан худалдах, худалдан авах гэрээний хэлэлцээр удаашралтай байна.

Зам, тээврийг хөгжүүлэх чиглэлээр:

– Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын ТЭЗҮ-ийг тодотгох ажлыг 2017 оны эхний хагаст боловсруулж дуусгахаар тусгасан боловч одоог хүртэл боловсруулаагүй байна.

– Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын барилгын ажлыг 2018 оны эхний хагаст дуусгахаар төлөвлөсөн боловч хугацаандаа хэрэгжих боломжгүй болсон.

– Нарийнсухайт-Шивээхүрэн чиглэлийн төмөр зам болон Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр замын царигийн асуудлыг УИХ-аар яаралтай батлуулж, бүтээн байгуулалтыг эхлүүлэхээр ажиллаж байна.

– Хөөт-Бичигт, Зүүнбаян-Ханги, Богдхан төмөр зам барих төслийн санхүүжилтийг шийдвэрлэх шаардлагатай.

Хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн чиглэлээр:

– Малын генетик нөөцийн тухай хуулийн төсөл, Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн төслийг боловсруулж, УИХ-аар батлуулах ажил хугацаандаа хэрэгжээгүй байна. Иймд эдгээр хуулийн төслийг УИХ-ын намрын чуулганаар хэлэлцүүлэн батлуулахаар ажиллаж байна.

– “Ноолуур”, “Малыг эрүүлжүүлэх” зэрэг хөтөлбөрийг 2017 оны эхний хагас жилд шинэчлэн боловсруулахаар тусгасан боловчтөсөл бэлэн болоогүй байна.

– Сүү, сүүн бүтээгдэхүүн, мах, махан бүтээгдэхүүний үйлдвэр байгуулах арга хэмжээний хэрэгжилт хангалтгүй байна.

“Эдийн засгийг сэргээх хөтөлбөр”-т туссан томоохон төсөл, арга хэмжээний биелэлтийг эрчимжүүлж, хэрэгжилтийн үнэлгээ, тайлагнан сайжруулах чиглэлээр холбогдох сайд нарт үүрэг даалгавар, чиглэл өгч ажиллаж байгаа бөгөөд цаашид эрчимжүүлэх чиглэлээр томоохон Ажлын хэсэг байгуулан ажиллахаар төлөвлөөд байна.

Саяхан ОУВС-ын Ажлын хэсэг манай улсад ирж Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн 1-2 дугаар шатны үр дүнгээ дүгнээд байна. Ажлын хэсэг дүгнэлт тайлангаа ирэх сард ОУВС-ын захирлуудын Зөвлөлийн хуралдаанд оруулан хэлэлцүүлэхээр төлөвлөжээ.

Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн бодлогын зорилтууд нь “Эдийн засгийг сэргээх хөтөлбөр”-ийн зорилтуудтай нягт уялдаатай бөгөөд ОУВС-ын Захирлуудын зөвлөлөөс хөтөлбөрийн хэрэгжилтийг дүгнэж, олон нийтэд гаргах мэдээлэл нь Монгол улсын макро эдийн засгийн нөхцөл байдал, цаашдын өсөлтийн төлөвийн талаар олон улсын хөрөнгө оруулагчид, зээлжих зэрэглэлийн байгууллагуудад нэн чухал мэдээ, дохио өгөх чухал арга хэмжээ болох юм.

Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн хэрэгжилтийн явц сайн, шинэ бонд амжилттай арилжаалж, ирэх онд төлбөрийн хугацаа нь тулгамдаж байгаа Засгийн газрын бондуудын төлбөрийг цаг хугацаанд нь хийж гүйцэтгэх боломжтой болж, 2017 оны жилийн эцсээр эдийн засгийн өсөлт гурваас дээш хувийн өсөлттэй гарах магадлалтай байгаа зэрэг нь өнгөрсөн жилүүдэд тулгарч байсан эдийн засгийн хүндрэлийг амжилттай даван туулж, цаашдын өсөлтийн замд орж байгааг харуулах үзүүлэлтүүд юм.

УИХ-ын эрхэм гишүүд ээ,

Ирэх 2018 оны хувьд эдийн засаг, улсын төсөв, банк санхүүгийн салбарын өмнө шийдвэрлэх ёстой хэд хэдэн чухал асуудал хүлээгдэж байгаа, макроэдийн засаг бүрэн тогтворжоогүй байгааг бид онцгой анхаарч төсөв, санхүүгийн сахилга батыг чанд сахих, төсвийн зарлагыг хэт нэмэгдүүлэх, шинээр өр үүсгэхээс зайлсхийх, байгаа хөрөнгийн эх үүсвэрийг үр ашигтай төсөлд оновчтой зарцуулах зэрэгт онцгой анхаарч ажиллах шаардлагатай гэж үзэж байна.

УИХ-аас батлан гаргасан “Эдийн засгийг сэргээх хөтөлбөр”-ийн зорилтууд, ОУВС болон бусад хандивлагчтай хамтран хэрэгжүүлж байгаа Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн хүрээний зорилтуудыг бүрэн хэрэгжүүлж, улс орныхоо эдийн засгийг тогтворжуулан, цаашид тогтвортой өсөлтийн замд оруулахад Засгийн газар улам их хүчин чармайлт тавин ажиллах болно гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

НИТХ-ын хуралдаан энэ сарын 13-ныг хүртэл завсарлалаа

НИТХ-ын 12 дугаар хуралдааны хэлэлцэх бүх асуудлаар АН-ын бүлэг энэ сарын 13-ныг хүртэл завсарлага авлаа.

Өнөөдрийн хуралдаанаар “НИТХ-ын дотоод зохион байгуулалтын тухай”, “Нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн хэрэгжилтийн явцыг сонсох, нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай” болон “Агаар, орчны бохирдлыг бууруулах чиглэлээр 5-9 дүгээр сард хэрэгжүүлсэн үйл ажиллагааны тусгай төлөвлөгөөний биелэлт” гэсэн гурван асуудлыг хэлэлцэхээр төлөвлөөд байсан. АН-ын бүлэг үдээс өмнөх хуралдаанаар нэг цагийн завсарлага авсан юм. Завсарлага дууссаны дараа АН-ын бүлгээс дахин албан бичиг ирүүлснийг НИТХ-ын дарга С.Амарсайхан танилцууллаа. Тэрбээр, “Хэлэлцэж буй асуудал дээр хоёр намын бүлэг зөвшилцөж, харилцан ойлголцолд хүрэх ёстой. Энэ үүднээс “Зайлшгүй шаардлагатай тохиолдолд хурлын дарга тодорхой хугацаа зааж, нам, эвслийн бүлэгт завсарлага өгч болно” гэсэн НИТХ-ын хуралдааны дэгийн дагуу үдээс өмнөх хуралдааны үеэр завсарлага өгсөн. Гэвч АН-ын бүлгээс энэ сарын 13-ныг хүртэл буюу ажлын зургаан хоногийн хугацаанд НИТХ-ын 12 дугаар ээлжит хуралдаанаар хэлэлцэхээр товлосон бүх асуудлаар завсарлага авах албан бичиг ирүүлсэн байна” хэмээв гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Энхтайваны гүүрэн доорх замыг түр хаав

Зураг“Нарны хороолол”-ын зүүн талд барьж буй барилгын краны сум унаснаас болж Энхтайваны гүүрэн доогуурх нүхэн гарцтай замыг өнөө өглөөнөөс түр хаав. Энэхүү гэмтлээс болоод “Нарны хороолол”-оос зүүн тийш эргээд шууд Энхтайваны гүүрэн доогуур гардаг замын хөдөлгөөнийг Баянгол дүүргийн замын цагдаа нар түр хязгаарлан хяналт тавьж эхэлжээ. Уг замын хөдөлгөөнийг хэзээ болтол хаах нь тодорхойгүй байна. Дээрх замыг хааснаас болж тэр хэсэгт түгжрэл үүсч, жолооч нар бухимдаж байгаа ч ЗЦА-аас өөр чиглэлийн зам сонгон зорчихийг зөвлөж байна.

Categories
мэдээ улс-төр

Цэцийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрч, хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр шилжүүлэв

ЦЭЦИЙН ДҮГНЭЛТИЙГ ХҮЛЭЭН
ЗӨВШӨӨРӨХ НЬ ЗҮЙТЭЙ ГЭЖ ҮЗЛЭЭ

Улсын Их Хурлын 2017 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2017.11.03) нэгдсэн хуралдаан10 цаг 30 минутад 52.6 хувийн ирцтэй эхэлж, хуралдаанаар хэлэлцэх асуудлаа батлав.

Чуулганы нэгдсэн хуралдаанаар эхлээд Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.4 дэх хэсэг Үндсэн хуулийн холбогдох зүйл, заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай Үндсэнхуулийн цэцийн 2017 оны 06 дугаар дүгнэлтийг хэлэлцлээ. Цэцийн дүгнэлтийг Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Сугар танилцуулсан юм.

Үндсэн хуулийн цэцийн 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн дунд суудлын хуралдаанаар уг маргааныг хянан хэлэлцээд Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.4 дэх хэсэгт “Нэр дэвшигчийг гишүүдийн олонхи дэмжээгүй бол Ерөнхийлөгч 7хоногийн дотор өөр хүний нэр дэвшүүлнэ.” гэж заасан нь Монгол Улсын Үндсэнхуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “… хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.”, Гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2 дахьзаалтын “Улсын Их Хуралд олонхи суудал авсан нам, эвслээс нэр дэвшүүлсэн хүнийг; аль ч нам, эвсэл олонхийн суудал аваагүй бол хамгийн олон суудал авсаннам, эвсэл бусад нам, эвсэлтэй зөвшилцөн нэр дэвшүүлсэн хүнийг; хэрэв хамгийн олон суудал авсан нам, эвсэл бусад нам, эвсэлтэй зөвшилцөж Ерөнхий сайдад нэрдэвшүүлж чадаагүй бол Улсын Их Хуралд суудал авсан нам, эвсэл зөвшилцөн олонхиороо нэр дэвшүүлсэн хүнийг Ерөнхий сайдаар томилох саналыг тав хоногийндотор Улсын Их Хуралд оруулах;” гэснийг тус тус зөрчсөн байна гэсэн дүгнэлтгаргажээ.

Иймээс Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.4 дэх хэсэгт “Нэрдэвшигчийг гишүүдийн олонхи дэмжээгүй бол Ерөнхийлөгч 7 хоногийн дотор өөрхүний нэр дэвшүүлнэ.” гэж заасныг Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 32 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу 2017 оны10 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн түдгэлзүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Цэцийн уг дүгнэлтийг хэлэлцсэн талаарх Хуульзүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Л.Энхболд, Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү нар танилцуулсан юм. Дээрх хоёр Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи нь Үндсэн хуулийн цэцийн 2017 оны 06 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх нь зүйтэй гэж үзсэн байна.

Цэцийн дүгнэлт, Байнгын хороодын санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ц.Даваасүрэн ийм заалтыг хэзээ яагаад оруулсан, О.Баасанхүү Үндсэн хуулийн өөрчлөлт яригдаж байгаа үед сонгуулийн тогтолцоо, хот, тосгоны эрх зүйнбайдал, төрийн албаны тогтвортой байдал гэсэн цөөн хэдэн асуудлыг Үндсэн хуульдаа оруулах боломжтой эсэхийг тодруулж асуусан юм. Энэ талаар Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Раднаасэд урьд нь Улсын Их Хурлын тогтоолоор баталдаг байсан чуулганы хуралдааны дэгийг 2007 онд хууль болгож батлах үед ийм заалт орсон юм билээ гэсэн хариулт өгсөн бол Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан УлсынИх Хурлын тогтоолоор баталдаг байсан чуулганы хуралдааны дэгийг цэцийн дүгнэлтийн дагуу хууль болгож батлах үед намын бүлгүүдийн ажлын хэсгийг Э.Бат-Үүл бид хоёр ахалж ажилласан. Тэгээд урьд нь “14 хоног” гэж заасан байсныг өөрчилж “7 хоног” гэж шахаж өгсөн юм. Гэхдээ дутуу харсан тал гарсныг хүлээн зөвшөөрч байна гэдгийг хэллээ. Мөн тэрбээр монголчууд бүтэн жил Үндсэн хуулийнасуудлаар амьсгалж байна гэж хэлж болохоор байна. Орон даяар явагдсан хэлэлцүүлгийн явцад иргэдээс Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөлтэй холбогдуулан 320 гаруй мянган санал ирүүлснийг нэг бүрчлэн бүртгэж архивын нэгж бүрдүүлэх ажлыг төрийн 150-иад албан хаагч тусгай хяналтын дор хоёр сар шахамхугацаанд хийж байна. Мөн улс төрийн намын хариуцлага, санхүүжилт, төлөвшилт, Улсын Их Хурлын гишүүдийн хариуцлага, төрийн институци хоорондын харилцааны асуудалгээд төсөлд тусгагдаагүй асуудлуудыг хөндсөн саналууд ч их ирж байгаа. Энэ бүх саналыг нэгтгэж ангилсны дараа Ажлын хэсэг төслийн томьёоллыг боловсруулж өргөн барих бодолтой байгаа, дараа нь Улсын Их Хурлаас томоохон ажлын хэсэг гарч ажиллах байх гэсэн хариулт өгсөн юм.

Ингээд Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.4 дэх хэсэг нь МонголУлсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Монгол Улсын Үндсэнхуулийн Гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2 дахь заалтыг тус тус зөрчсөн байна гэсэн цэцийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх нь зүйтэй гэсэн Байнгын хороодын саналын томьёоллоор санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи нь дэмжив. Мөн энэ талаарх Улсын Их Хурлын тогтоолын төслийг гишүүдийн 75.5 хувийн саналаар баталлаа.

Үндсэн хуулийн цэцийн 2017 оны 06 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөнтэй холбогдуулан Улсын Их Хурлын дарга М.Энхболд МонголУлсын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн холбогдох хэсэгт өөрчлөлторуулах төслийг боловсруулж хэлэлцүүлэх чиглэлийг Төрийн байгуулалтын байнгынхороонд өгөв.

ТӨСВИЙН ХҮРЭЭНИЙ
МЭДЭГДЭЛ, ТӨСВИЙН ТӨСӨӨЛЛИЙН ТУХАЙ ХУУЛЬТАЙ ХОЛБОГДОХ ТӨСЛҮҮДИЙГ ХЭЛЭЛЦЭХИЙГ
ДЭМЖЛЭЭ

Чуулганы үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар Засгийн газраас өнгөрсөн сарын 27-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын нэгдсэн төсвийн 2018 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2019-2020 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухайхуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэхийг хэлэлцэв. Энэ талаарх төсөл санаачлагчийн илтгэлийг Засгийнгазрын гишүүн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар танилцуулав.

Монгол Улсын нэгдсэн төсвийн 2018 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2019-2020 оны төсвийн төсөөллийн тухай хууль Улсын Их Хурлын 2017 оны5 дугаар сарын 31-ны өдрийн хуралдаанаар батлагдсан. Мөн 2017 оны 5 дугаар сарын 31-ны өдрийн “Монгол Улсын нэгдсэн төсвийн 2018 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2019-2020 оны төсөөллийнтухай хуулийг баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын 41 дүгээр тогтоолд “Улсын Их Хурлын 2016 оны 11 дүгээр сарын24-ний өдрийн хуралдаанаар батлагдсан “Эдийн засгийг сэргээх хөтөлбөр” болон ОУВС-ийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн хүрээнд хэрэгжүүлсэн эдийнзасаг, санхүү, төсвийн бодлогын арга хэмжээний хүрээнд эдийн засгийн нөхцөл байдал сайжирч, төсвийн орлого нэмэгдэх нөхцөл байдал үүсэх тохиолдолд МонголУлсын нэгдсэн төсвийн 2018 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2019-2020 оны төсөөллийн тухай хуулиар батлагдсан үндсэн үзүүлэлтүүдийг 2018 оны төсвийн тухай хуулийг боловсруулах үед дахин авч үзэж, холбогдох өөрчлөлтийг дундхугацааны төсвийн хүрээний мэдэгдэлд оруулах арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Засгийнгазарт даалгасны дагуу холбогдох өөрчлөлтийг хуульд оруулахаар уг хуулийн төслийг боловсруулжээ.

ОУВС болон Монгол Улсын Засгийн газар хамтран хэрэгжүүлж буй “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн эхний шатны үнэлгээг 2017 оны 7 дугаар сарын 19-ний өдрөөс 8 дугаар сарын 2-ны өдрийн хооронд ажлын хэсгийн түвшинд хийсэн. ОУВС-ийн ажлын хэсгийн зүгээс хөтөлбөр сайн хэрэгжиж,бүх тоон зорилтууд хангагдсан болохыг мэдэгдсэн. Түүнчлэн хөтөлбөрийн 2 дахь шатны үнэлгээг ОУВС-ийн зүгээс ирж хийсэн бөгөөд уг үнэлгээний хүрээнд Монгол Улсын 2018 оны төсвийн төсөлтэй холбоотойгоор дунд хугацааны макро эдийнзасгийн тооцоолол, төсвийн орлого, зарлагын төсөөлөл зэрэг үндсэн үзүүлэлтүүд өөрчлөгдөхөөр байна. Энэ нь дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэлд тусгагдсан төсвийн үндсэн үзүүлэлтүүдийн хэмжээг өөрчлөх зайлшгүй шаардлагыг бий болгож байгаа аж.

Иймээс дээрх зарчмын дагуу холбогдох өөрчлөлтийг тусгаснаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2018 оны төсвийн хүрээний мэдэгдлийн тэнцвэржүүлсэн орлогын хэмжээ 7,231.4 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 23.8 хувь, нэгдсэн төсвийн нийт зарлагын дээд хэмжээ 9,651.9 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 31.8 хувь,нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл -2,420.4 тэрбум төгрөгийн алдагдалтай буюу ДНБ-ий -8.0 хувьтай байхаар байгааг Сангийн сайд илтгэлдээ дурдлаа.

Харин уг хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэж шийдвэрлэсэн талаарх Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын ИХ Хурлын гишүүн Г.Тэмүүлэн танилцуулав. Тус Байнгын хороо өчигдрийн хуралдаанаараа энэ асуудлыг хэлэлцэж дэмжсэн.

Хууль санаачлагчийн илтгэл, Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын ИхХурлын гишүүн Д.Эрдэнэбат, О.Баасанхүү, Б.Бат-Эрдэнэ, Ц.Мөнх-Оргил, Д.Тэрбишдагва нар асуулт асууж тодруулсан юм. Сангийн сайд Ч.Хүрэлбаатар гишүүдийн асуултад өгсөн хариултдаа, эдийн засгийн өсөлтөд анхаарч өрийн хэмжээг альболох бага байлгахад чиглэсэн зохицуулалтыг төсөөлөлд тусгасан. Ерөнхийлөгчийн сонгуулиас хойш урд хөрш рүү гарч байгаа нүүрсний хэмжээ буурсан, урт дараалал үүссэн нөхцөл байдлыг харгалзан төсвийн тооцооллыг илүү бодитой болгох үүднээс энэ онд 32 сая тонн нүүрс гаргахаар тусгасан байсныг ирэх онд бууруулж 28 сая тонныг гаргахаар тусгасан. Энэ чиглэлээр Засгийн газар бүхий л арга замыг эрэлхийлж, сайн ажиллах шаардлага тулгарч байгаа.

Ирэхоны төсвийг алдагдалтай байхаар тооцож оруулж ирсэн. Гэхдээ төсвийн алдагдалирэх онд дотоодын нийт бүтээгдэхүүний 8 хувь, 2019 онд 6 хувиас хэтрэхгүйбайхаар төсөөлж байгаа. Төсвийн алдагдлыг ийм замаар үе шаттайгаар аажмаарбууруулах зарчим барьж ажиллана. Мөн өрийн хэмжээг бууруулах нь төсвийн голзорилго учраас өрийг шат дараатай буулгахаар төсөөлөлд тусгасан гэдгийг хэллээ.

МөнУлсын Их Хурлын гишүүн Д.Эрдэнэбат, Л.Энх-Амгалан, Ж.Батзандан, Д.Тэрбишдагва, Б.Бат-Эрдэнэ нар хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэхтэй холбогдуулан үг хэлж байр сууриа илэрхийлсэн юм. Ингээд санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 82.1 хувь нь хуулийн төслийн үзэл баримтлалын хэлэлцэхийг дэмжсэн тул төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүлэв.

ТӨСВИЙН ХУУЛИЙГ ДАГАЛДСАН
ХУУЛИЙН ТӨСЛҮҮДИЙГ АНХНЫ ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ БЭЛТГҮҮЛЭХЭЭР ШИЛЖҮҮЛЭВ

Дараа нь Монгол Улсын 2018 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2018 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2018 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ. Ирэх оны улсын төсөв,нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн сангийн төсвийн тухай хуулийн төслийг дагалдуулан нийт 15 хууль, Улсын Их Хурлын хоёр тогтоолд өөрчлөлт оруулах төслийг Засгийн газраас 2017 оны аравдугаар сарын 27-ны өдөр өргөн мэдүүлсэнюм. Энэ талаарх хууль санаачлагчийн илтгэлийг Засгийн газрын гишүүн, Сангийнсайд Ч.Хүрэлбаатар танилцуулав.

Мөн эдгээр хууль тогтоомжийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх асуудлыг Төсвийн байнгын хороо өчигдрийн хуралдаанаараа хэлэлцэж дэмжсэн талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Н.Амарзаяа танилцуулсан юм.

Монгол Улсын 2018 оны төсвийн тухай хуулийн төслийг дагалдуулан Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хүүхэд харах үйлчилгээний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Татварын ерөнхийхуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Газрын тухай хуульд нэмэлт оруулахтухай, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төсөл, Монгол Улсын 2018 оны төсөв батлагдсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг тус тус боловсруулжээ.

Харин Нийгмийн даатгалын сангийн 2018 онытөсвийн тухай хуулийн төслийг дагалдуулан Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсгийн “2018 оны” гэснийг “2019 оны” гэж өөрчлөх, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болон 2 дугаар зүйл, 3 дугаар зүйл, 4 дүгээр зүйлийг 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс, 1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийг 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн тус тус дагаж мөрдөхөөр тусгасан байна.

Эрүүл мэндийн даатгалын сангийн 2018 оны төсвийн тухай хуулийн төслийг дагалдуулан Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд “Эрүүл мэндийн даатгалын байгууллага нь Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг байх бөгөөд эрүүл мэндийн даатгалын орон нутгийн салбар, нэгж нь эрүүл мэндийн даатгалын байгууллагын удирдлагын доор үйл ажиллагаа явуулна”, “Эрүүл мэндийн даатгалын байгууллагын даргыг Үндэсний зөвлөлийн саналыг үндэслэн эрүүл мэндийн даатгалын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн томилж, чөлөөлнө” гэсэн агуулгатай “Эрүүл мэндийн даатгалын байгууллага, түүний удирдлага” гэсэн 151 дугаар зүйл, Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 15 дахь заалтад “-эрүүл мэндийн даатгалын бодлого, зохицуулалт” гэж тус тус нэмэх, ”Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвчийг батлах тухай” Улсын Их Хурлын 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 12 дугаар тогтоолын хавсралтаар баталсан “Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвч”-ийн Эрүүл мэндийн сайдын эрхлэх асуудлын хүрээний “Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг” хэсэгт “18.Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар” гэж нэмэх, мөн хавсралтын Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын эрхлэх асуудлын хүрээний “Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг” хэсгийн “9.Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газар” гэснийг “9.Нийгмийн даатгалын ерөнхий газар” гэж өөрчлөхөөр тусгажээ.

Хууль санаачлагчийн илтгэл, Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын ИхХурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Д.Эрдэнэбат, М.Билэгт, Ж.Мөнхбат, Д.Тэрбишдагва, Ж.Батзандан нар Сангийн сайд болон Засгийн газрын бусад гишүүдээс асуулт асууж тодруулан Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Д.Тэрбишдагва, Ж.Мөнхбат, Ч.Улаан, Г.Тэмүүлэн, М.Билэгт нар хуулийн төслүүдийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэхтэй холбогдуулан үг хэлж байр сууриа илэрхийлсэн юм.

Ингээдчуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 81.4 хувь нь Монгол Улсын 2017оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуулийн төслийг дагалдуулжөргөн мэдүүлсэн хууль тогтоомжийн төслүүдийн үзэл баримтлалыг хэлэлцэх нь зүйтэй гэсэн Байнгын хорооны саналыг дэмжсэн тул хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүллээ. Үүгээр чуулганы үдээс өмнөх нэгдсэн хуралдаан завсарлалаа.

Чуулганы үдээс хойших нэгдсэн хуралдаанд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Эдийн засгийг сэргээх хөтөлбөрийн хэрэгжилтийн талаар” мэдээлэл хийх юм гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

Categories
мэдээ нийгэм

“Соёл-экологи” үзэсгэлэн 11 – р сарын 4,5 нд болно

Соёл, урлагийн газраас “Монголын урчуудын эвлэл, Монголын хог хаягдлыг дахин боловсруулах үндэсний холбоо, Монголын гэрэл зурагчдын холбоо зэрэг байгууллагуудтай хамтран “Соёл-экологи” зорилтот төслийг хэрэгжүүлж буй бөгөөд уг төслийн хүрээнд бүтээгдсэн уран зураг, гэрэл зураг, гар урлалын бүтээлийн үзэсгэлэн 11- р сарын 04, 05-ны өдрүүдэд 11:00-18:00 цагийн хооронд SHANGRILLA MALL- ийн үзэсгэлэнгийн танхимд зохион байгуулагдах юм.

Уг зорилтот төслийн зорилго нь байгаль дэлхийгээ хамгаалж ирсэн уламжлалт соёл, зан заншлыг улам бүр дэлгэрүүлэх, таниулах, хойч үедээ энэхүү өв соёлыг өвлүүлэн үлдээхийн хамт Соёл, урлагийн байгууллагууд, уран бүтээлчид Монгол эх орныхоо унаган байгаль, түүний экологийн тэнцвэрийг хадгалах, аливаа байгаль орчны эрсдлийн эсрэг дуу хоолой, сэтгэл зүрх, үйл ажиллагаагаараа нэгдэж байгааг илэрхийлэх юм. Уг төслийг хэрэгжүүлснээр:

1. Байгаль хамгаалах үйлсэд соёл, урлагийнхны оруулах хувь нэмэр , дуу хоолойг бий болгох

2. Соёл, урлагийнхны хандивийн тоглолтоос орох орлого нь байгаль хамгаалах үйлсэд зарцуулагдах санхүүгийн дэмжлэг болох

3. “Нүүдэлчдийн ахуй соёл бол-Эко соёл” мөн гэдгийг олон нийтэд төдийгүй цаашлаад дэлхийд таниулах, сурталчлах ажлын суурь болгох

4. Монголчууд Нүүдэлчдийн ахуй соёлоороо дамжуулан уул, ус, ургамал, амьтан, газар нутгаа хэрхэн хамгаалж ирсэн уламжлалыг сэргээн таниулах боломжийг бүрдүүлэх

5. Монгол орны байгалийн өөрчлөлтийг дүрслэх урлаг, фото зургийн аргаар илэрхийлж гэрэл зурагчдын өнцгөөс харахад өөрчлөлт хэрхэн явагдаж байгааг үзэсгэлэнгээр харуулах

6. Хүн байгаа цагт хог хаягдал тодорхой хэмжээгээр гарсаар байдаг. Харин бий болж буй хог хаягдлыг эргээд хэрхэн ашиглаж болох вэ? Хэрхэн урлагийн бүтээл болгож болох вэ? гэдгийг харуулах, хог хаягдлыг зүй зохистой ашиглах зорилгоор дахин боловсруулсан бүтээгдэхүүний үзэсгэлэн гаргаж таниулах зэрэг олон талын ач холбогдолтой юм.

Categories
мэдээ нийгэм

МУ-ын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин Д.Сумъяа, гавьяат тамирчин Г.Одбаяр нарт ЗГХА-биеийн тамир, спортын газрын дарга хүндэтгэл үзүүллээ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарилгаар жүдо бөхийн олимпийн наадмын мөнгө, ДАШТ-ий алт, хүрэл медальт, гавьяат тамирчин Д.Сумъяад Хөдөлмөрийн баатар, ДАШТ-ий хүрэл медалт ОУХМ Г.Одбаярт гавьяат тамирчин хэмээх эрхэм цол тэмдэг хүртээлээ. Тэгвэл ЗГХА, Биеийн тамир, спортын газрын дарга Ц.Шаравжамц төрдөө үнэлүүлсэн хоёр эрхэмийг хүлээн авч хүндэтгэл үзүүлэн цаашдынх нь амьдрал, спортын талбартаа илүү их амжилт гаргахыг хүсэн ерөөв.