Categories
мэдээ нийгэм

Ази, номхон далайн эдийн засаг, нийгмийн комиссын хуралдаан Бангкок хотноо боллоо

НҮБ-ын Ази, номхон далайн эдийн засаг, нийгмийн комисс (АНДЭЗНК)-ын Худалдаа, хөрөнгө оруулалтын хорооны 5 дугаар хуралдаан Тайландын Вант Улсын нийслэл Бангкок хотноо 2017 оны 10 дугаар сарын 31-нээс 11 дүгээр сарын 2-ны өдрүүдэд амжилттай болж өндөрлөв.

Хоёр жилд нэг удаа хуралддаг тус хорооны хуралдаанаар Ази, номхон далайн бүс нутгийн худалдаа, хөрөнгө оруулалтын 2017 оны тайлан, Эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдлын үед бүс нутгийн интеграци, олон улсын худалдаа болон худалдааны бодлогын гүйцэтгэх үүрэг, Тогтвортой хөгжлийн хүрээнд худалдаа хөнгөвчлөх, цаасгүй худалдаа болон цахим арилжаа, хөрөнгө оруулалт, үйлдвэрлэлийг дэмжих асуудлууд болон АНДЭЗНК-ын 74 дүгээр чуулганд оруулах тогтоолын төслийг хэлэлцэв.

Тус чуулганы даргаар Балба Улсын Үндэсний төлөвлөлтийн комиссын дэд дарга Сварним Вагие, дэд даргаар Шри Ланка Улсын Стратеги, олон улсын худалдааны яамны Олон улсын худалдааны дэд сайд Аржуна Сүжива Сенасингх болон Монгол Улсын ГХЯ-ны Гадаад худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны газрын захирал В.Энхболд нар сонгогдон ажиллав.

Хуралдааны үеэр зохион байгуулсан “Тогтвортой хөгжлийн хүрээнд худалдаа хөнгөвчлөх, цаасгүй худалдаа болон цахим арилжааг дэмжих”, “Тогтвортой хөгжлийн хүрээнд хөрөнгө оруулалт, үйлдвэрлэлийг дэмжих” зэрэг хэлэлцүүлэгт монголын төлөөлөгчид илтгэл тавьж Монгол Улсын өнөөгийн худалдаа, хөрөнгө оруулалтын нөхцөл байдлын талаар мэдээлэл хийж, цаашид АНДЭЗНК-той чөлөөт худалдааны хэлэлцээ хийх үндэсний чадавхийг сайжруулах, эдийн засгийн чөлөөт бүсийн үйл ажиллагааг идэвхжүүлэхэд хамтран ажиллах, технологи болон инноваци, технологийн асуудлаар техникийн туслалцаа авах хүсэлт тавив.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

ФОТО: Сонсголонгийн гүүрэн дээр ноцтой осол гарчээ

Image may contain: sky and outdoor

Image may contain: outdoor

Image may contain: one or more people, people standing, sky, mountain, outdoor and natureImage may contain: sky and outdoorImage may contain: outdoorImage may contain: sky, ocean, cloud, outdoor and natureImage may contain: one or more people, people standing, sky, ocean and outdoorImage may contain: one or more people, people standing, sky and outdoor

Гэрэл зургийг Paparazzi+Traffic Mongolia

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Ихэнх нутгаар хүйтэрч цасаар шуурна

ЗурагМаргааш баруун болон төвийн аймгуудын нутгаар, нөгөөдөр ихэнх нутгаар цас орж цасан шуурга шуурч, нутгийн төв хэсгээр ахиухан хэмжээний цас орж болзошгүй байгааг Ус цаг уурын байгууллагаас онцгойлон анхааруулж байна.

Тодруулбал, энэ сарын 5-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар, 6-нд ихэнх нутгаар, 7-нд баруун аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр хур тунадас, цас орж, цасан шуурга шуурч, 8-нд зарим газраар бага зэргийн цас орох нь. Салхи 5-6-нд ихэнх нутгаар, 7-нд говь, талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Маргааш нутгийн баруун хэсгээр цаашдаа ихэнх нутгаар хүйтэрч Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 17-22 градус, өдөртөө 3-8 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 2-7 градус хүйтэн, өдөртөө 2-7 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 8-13 градус хүйтэн, өдөртөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан байх урьдчилсан мэдээ гарчээ.

Categories
мэдээ улс-төр

Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулна

Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулна

УИХ-ын дарга М.Энхболдод өнөөдөр (2017.11.03) Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-ын гишүүн, Засгийн газрын ХЭГ-ын дарга Г.Занданшатар, УИХ-ын гишүүн М.Оюунчимэг нар өргөн мэдүүлэв.

Банкны хяналт шалгалтын эрх зүйн үндэслэлийг анх 1991 онд Монгол Улсын Бага Хурлаас баталсан Монгол Улсын банкны тухай хууль, дараа нь 1996 онд УИХ-аас баталсан Банкны тухай хууль, 2010 онд УИХ-аас шинэчлэн баталсан Банкны тухай хуулиар тогтоож, тэдгээрийг үндэслэн Монголбанкнаас баталсан журмаар тус тус зохицуулж ирсэн бөгөөд Банкны тухай хуулийн Банкны хяналт шалгалттай холбоотой зохицуулалтыг 2011 оноос шинэчлэгдсэн бусад улс оронд нэвтрээд байгаа банкны хяналт шалгалтын олон улсын зарчим, стандартад нийцүүлэх шаардлагатай болсныг өнгөрсөн хугацааны Монголбанкнаас банкинд хяналт тавих үйл ажиллагааны хэрэгжилт, туршлага харуулж байна.

“Банкны хяналт шалгалт, зохистой засаглал, удирдлагын эрх зүйн орчинг сайжруулах зорилгоор Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулав. Үүний тулд банк үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигч, төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн, гүйцэтгэх удирдлагад тавих шалгуурыг сайжруулах, зээлийн төвлөрлийг шинэчлэн тодорхойлж банкны эрсдлийг бууруулах; банкинд авах албадлагын арга хэмжээг зөвхөн зөрчил гарсны дараа бус, зөрчил үүсч болзошгүй эрсдлийн түвшинд хүрсэн тохиолдолд урьдчилан сэргийлэх байдлаар хэрэгжүүлж, банк санхүүгийн тогтолцооны тогтвортой байдлыг хангахад чиглэсэн бүтцийн өөрчлөлтийн арга хэмжээний эрх зүйн үндэслэлийг шинээр хуульчлах; албадлагын арга хэмжээний үр нөлөөг нэмэгдүүлэх; албадлагын арга хэмжээг банкны хяналт шалгалтаар тогтоосон дутагдал, эрсдлийн түвшинд үндэслэдэг байх; бусад зохицуулалт зэрэг агуулгаар хуулийн төслийг боловсрууллаа гэж сайд Г.Занданшатар онцоллоо.

Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл нь дараах чиглэл, агуулга бүхий 6 зүйлтэй юм байна.

1. Банк үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигч, төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн, гүйцэтгэх удирдлагад тавих шалгуур, банкны холбогдох этгээд, нэгдмэл сонирхолтой этгээдийн тодорхойлолтыг сайжруулж, банкнаас тэдгээртэй хийх хэлцлийн хязгаарлалтыг шинэчлэх;

2. Банкинд хяналт тавих Монголбанкны үйл ажиллагааны чиглэлийн хүрээнд банкны хяналт шалгалтын бүрэн эрхийг өргөжүүлж тодорхойлно. Үүнд, банкны активын чанарыг үнэлэх, эрсдэл даах чадварын шинжилгээ хийх, банкны хувь нийлүүлсэн хөрөнгө, эрсдэлийн сан, бусад шалгуур үзүүлэлтийг банкны хувьд ялгамжтай тогтоох зэрэг багтана.

3. Банкинд санхүүгийн байдал, төлбөрийн чадварыг алдагдуулах дутагдал, доголдол, зөрчил гарах эрсдэлээс урьдчилан сэргийлэх, бууруулах талаар Монголбанкны оролцоог нэмэгдүүлнэ. Энэ хүрээнд “банкийг тогтворжуулах төлөвлөгөө”-г боловсруулан Монголбанкинд ирүүлэх банкны үүргийг шинээр тодорхойлж, банкны эрсдэлийн түвшин тодорхой хэмжээнд хүрсэн тохиолдолд Монголбанкнаас авах “урьдчилан сэргийлэх арга хэмжээ”-ний төрлийг тогтооно.

4. Банкны төлбөрийн чадвар алдагдсан, эсхүл алдагдаж болзошгүй болсон тохиолдолд санхүүгийн тогтвортой байдлыг хангах, нийтийн ашиг сонирхолд нийцтэй банкны үндсэн үйл ажиллагааг хадгалах үүднээс банкинд бүтцийн өөрчлөлт хийх арга хэмжээний үндэслэл, хэрэгжүүлэх хэрэгсэл, нөхцөл, журмыг шинээр тодорхойлно.

5. Банкинд бүтцийн өөрчлөлт хийх шаардлагагүй, эсвэл уг арга хэмжээ үр дүнгүй тохиолдолд банкны тогтолцооны тогтвортой байдлыг алдагдуулахгүй, үр нөлөөтэй байдлаар банкийг татан буулгах арга хэмжээ авах, банкнаас үүргийн гүйцэтгэл шаардах эрх бүхий этгээдийн шаардлагын дарааллыг шинэчилж, үр нөлөөг нэмэгдүүлнэ.

6. Банкны албадлагын арга хэмжээний хүрээнд хууль ёсны эрх, ашиг сонирхол нь хөндөгдсөн этгээдийг хамгаалах, хохирлыг барагдуулах, шүүхээс хэрэг маргааныг хянан шийдвэрлэх хүрээг тодорхойлно гэж төсөлд дурджээ.

Хуулийн төсөл батлагдсанаар эрсдэл даах чадвартай, санхүүгийн хувьд бэхэжсэн банкны тогтолцоо бүрдэж Монгол Улсад тулгараад байгаа эдийн засгийн хүндрэлийг даван туулах суурь нөхцөл бий болох төдийгүй, цаашлаад хөрөнгө оруулалт, санхүүжилтийг нэмэгдүүлэн эдийн засгийн тогтвортой өсөлтийг дэмжих ач холбогдолтой. Монголбанкнаас банкинд тавьж буй хяналт шалгалтын эрх зүйн орчин сайжирч, түүнийг олон улсын жишгийн дагуу хэрэгжүүлэх, банк санхүүгийн салбарт бий болж болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, банк санхүүгийн тогтвортой байдлыг хангах, банкны салбарын хөгжлийг түргэсгэхэд эрх зүйн хувьд таатай орчин бий болно гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Categories
мэдээ спорт

О.Пүрэвбаатарын нэрэмжит тэмцээн өнөөдөр эхэлнэ

О.Пүрэвбаатарын нэрэмжит тэмцээн өнөөдөр эхэлнэ

ДАШТ-ий хошой мөнгө, Дэлхийн цомын хүрэл медальт, МУГТ О.Пүрэвбаатарын нэрэмжит чөлөөт бөхийн залуучуудын хөнгөн жингийн аварга шалгаруулах цомын тэмцээн өнөөдөр Спортын төв ордны “А” зааланд эхэлнэ.

Энэхүү тэмцээнд 1995 оноос хойш төрсөн тамирчид оролцох юм. Тэмцээнд оролцох бөхчүүд 50кг, 55кг, 60кг, 65кг-ын өрсөлдөх бөгөөд жингийн зөрүү +2 кг байхыг зөвшөөрч байгаа аж.

Тэмцээнд амжилттай барилдсан эхний III байр эзлэсэн бөхчүүдийг алт, мөнгө, хүрэл цом, мөнгөн шагналаар шагнах юм байна.

Тэмцээн маргааш өндөрлөнө.

Categories
мэдээ нийгэм

Зэрлэг гахайн мялзан өвчин гарчээ

Зэрлэг гахайн мялзан өвчин гарчээ

БОАЖ-ын дэд сайд Ц.Батбаяр өнгөрсөн сарын 26-29-нд Булган аймгийн Хутаг-Өндөр сум, Зэд хантай бүтээлийн нурууны дархан цаазат газарт ажиллалаа. Тодруулбал, Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Хантай багт зэрлэг гахайн мялзан өвчин гарсан бөгөөд үүнтэй холбогдуулан тэрбээр газар дээр нь очиж, нөхцөл байдалтай танилцан, холбогдох мэргэжлийн байгууллагуудын төлөөлөлтэй уулзаж, үүрэг, чиглэл өгсөн юм.

Ингэхдээ, тус аймгийн Онцгой байдлын газар, Мал эмнэлгийн газар, Тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргаа болон Аймгийн Мэргэжлийн хяналтын газрын холбогдох албан тушаалтнуудтай уулзлаа.

Энэ үеэр БОАЖ-ын дэд сайд Ц.Батбаяр “Булган аймгийн мэргэжлийн холбогдох байгууллагууд өвчний голомт дээр ажиллаж байгаа хүмүүст вакцин хийх зэргээр онцгой анхаарал тавьж ажиллах ёстой. Энэ бол болзошгүй эрсдэл шүү. Зэрлэг гахайн мялзан өвчинг шуурхай шинжлүүлж, дараагийн арга хэмжээг авч ажиллах хэрэгтэй байна. Дараагийн тандалт судалгааг зохион байгуулах нь зүйтэй. Онцгой байдлын албан хаагчид вакцин хийлгэчихдэг болохоор харьцангуй эрсдэл бага. Харин энгийн иргэд, малчид маш эрсдэлтэй байгаа. Тийм учраас урьдчилан сэргийлэх арга хэмжээг маш сайн авч ажиллах шаардлагатай байна” гэсэн юм.

Categories
мэдээ улс-төр

Ерөнхий сайдын шийдвэр хэрэгжиж эхэллээ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны үеэр /2017.10.18/ Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх ХЗДХ, Эрүүл мэнд, Сангийн сайд нарын хамтарсан тушаалыг цуцлахаа мэдэгдсэн.

Гурван сайдын хамтарсан тушаалын дагуу шүүх эмнэлэг хүүхдээс гэмтлийн зэрэг тодорхойлоход хураамж авдаг байсан бөгөөд жилдээ нийслэлийн хэмжээнд таван сая, улсын хэмжээнд найман сая төгрөг төвлөрдөг байжээ.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх хэлэхдээ “Бид өвдөж зовсон, хүчирхийлэлд өртсөн хүүхдээсээ мөнгө аваад яахав. Бид гараа сунган туслах ёстой. Засаг бүрэлдэнгүүт хамгийн түрүүнд энэ асуудлыг шийдвэрлэнэ” гэсэн юм.

Энэ дагуу Хууль зүй, дотоод хэрэг, Эрүүл мэнд, Сангийн сайдын 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн А/263 А/406 А/321 дугаартай тушаалаар “Шүүх эмнэлгийн төлбөрт үйлчилгээний журам”-д өөрчлөлт орлоо.

“Шүүх эмнэлгийн төлбөрт эмчилгээний журам”-д өөрчлөлт орсноор насанд хүрээгүй иргэнийг шүүх эмнэлгийн үзлэг, шинжилгээнд үнэ төлбөргүй хамруулах, яаралтай үзлэг шинжилгээ хийхэд тодорхойлолт шаардахгүйгээр шуурхай үйлчлэхээр боллоо

2017 оны эхний найман сарын байдлаар 1188 хүүхэд Шүүхийн шинжилгээний хүрээлэнд ханджээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
гадаад мэдээ

Индонези улсын цагдаагийн байгууллага авлигатай тэмцэх нэгжтэй болно

Related image

Индонез Улсын Ерөнхийлөгч Жоко Видодо дотооддоо авлигатай тэмцэх тусгай нэгж байгуулах цагдаагийн байгууллагын санаачилгыг бүх талаар дэмжихээ илэрхийллээ. Тус нэгжийг байгуулах санаачилгыг өнгөрсөн сард парламентын сонсголын үеэр цагдаагийн байгууллага анхлан тавьсан бөгөөд ирэх оны эхээр албан ёсоор ажиллаж эхлэхээр төлөвлөж байна.

Ерөнхийлөгч шинээр байгуулагдах нэгж нь улс орны авлигатай тэмцэх хүчин чармайлтыг урагшлуулах чадвартай байх ёстойн дээр Авлигатай тэмцэх хороо, Ерөнхий Прокурорын газартай нягт уялдаа холбоотой ажиллах ёстой хэмээн зөвлөжээ.

Өнгөрсөн сард Индонезийн Цагдаагийн ерөнхий газрын Төлөвлөлтийн газрын дэд дарга Бамбанг Сунарвибовогийн мэдээлснээр цагдаагийн байгууллагын бүтэц дэх авлигатай тэмцэх нэгж нь авлигын хэргийн сэжигтнийг байцаах, мөрдөн шалгах үүрэг бүхий байгууллагуудыг сайжруулахад дэмжлэг үзүүлэх зорилготой аж.

Индонезийн Авлигатай тэмцэх хороо нь өнгөрсөн жилүүдэд авлигын хэрэгт холбогдуулан төрийн олон өндөр албан тушаалтныг баривчилсан. Тус хорооны томилсон тусгай тасгийн багууд албан тушаалтнуудыг авлига өгч авалцаж байхад нь газар дээр нь баривчилсаар ирсэн юм. Индонезийн хуулиар авлига өгсөн, авсан аль аль тал нь ял шийтгэгддэг.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Сүхбаатарын талбайд өнөөдөр мянган зул өргөнө

Image result for мянган зул өргөнөӨнөөдөр Сүхбаатарын талбайд арван долоон цагаас Отгонтэнгэр хайрханд амь үрэгдсэн арван долоон уулчны гэгээн дурсгалыг хүндэтгэж зул өргөх ёслол өнөөдөр болно.

Энэхүү үйл ажиллагаанд Монголын Үндэсний Уулчдын Холбоо, Монголын Уулын Аяллын Клубүүдийн Холбоо, Уул болон аяллын холбоод, клубүүд нэгдэх ажээ.

Дурсгал хүндэтгэлийн үйл ажиллагаанд зориулж өнөөдөр клубүүд нэгдэсэн алхалт хийх юм байна.
Алхалтын хөтөлбөр
11:00 Богд хан амралтын гэр рестораны гадаа цугларна
11:10 Алхалт эхэлнэ
13:00 Дугуй цагаан дээр цугларах -Хүндэтгэлийн үйл ажиллагаа
13:40 Хүндэтгэлийн ажиллагааг хааж буцах
17:00 Сүхбаатарын талбайд олон нийтийг хамарсан зул өргөх ёслол

Алхалт болон зул өргөх ёслолыг нээлттэй зохион байгуулж буй бөгөөд оролцоход ямар нэг бүртгэл зөвшөөрөл төлбөргүй юм байна. Зул өргөх ёслолд зориулж Сүхбаатарын талбайд зул худалдах цэг бэлтгэсэн аж. Үйл ажиллагааны дараа Сүхбаатарын талбайг хог хаягдалгүйгээр ТҮК-ийн ажилчдад хүлээлгэн өгхөөр болжээ.

Categories
мэдээ нийгэм

Прокурорын байгуулгын “Спортын бага наадам” болж байна

Улс, Нийслэл, Тээвэр, Дүүргийн прокурорын байгууллагуудын спортын бага наадам “Энканто” спорт цогцолборт болж байна. Прокурорын байгууллага нь “Спортын их наадам”, “Спортын бага наадам”-ыг тус бүр хоёр жилд нэг удаа зохион байгуулдаг бөгөөд тэгш онд их наадам, сондгой жил бага наадам зохион байгуулдаг ажээ. Улс, Нийслэл, Тээвэр, Дүүрэг, Аймаг, Сум дундын прокурорын газруудын 8 бүсээс шалгарсан шилдэгийн шилдэг 310 тамирчин өрсөлдөж байгаа юм.