Categories
мэдээ нийгэм

“Улс төрчдийн ааш араншин Монгол Улсыг элгээр нь хэвтүүлэх нь”нийтлэл хэвлэгдлээ

Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы даваагаригийн дугаар 20 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гар дээр хүрч байна.

Дархан-Уул аймгийн төвд байрлах “Нарны хүүхдүүд” хотхонд сэтгүүлч Ганчимэг зочилж, танайд өнжье буланг хийсэн байна. Жил бүр Японы хотуудаар тоглолт хийж жилийнхээ төсөв, хэрэгцээнийхээ мөнгийг олдог уламжлалтай цэцэрлэгийн талаар манай сонины тэргүүн нүүрнээс унших боломжтой.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог,баримт, үзэл бодлын гуравдугаар нүүрэнд “Улс төрчдийн ааш араншин Монгол Улсыг элгээр нь хэвтүүлэх нь” нийтлэлийг хүлээн авч уншаарай.

Засгийн газрын өнгөрсөн долоо хоногийн хуралдаанаар ЦЕГ-ын даргаар Тэргүүн комиссар С.Баатаржавыг томилсон билээ. Үүнтэй зэрэгцэн Нийслэлийн цагдаагийн дарга, Цагдаагийн газрын дэд дарга, Мөрдөн байцаах газрын дарга Эрүүгийн цагдаагийн хэлтсийн дарга нар бас томилогджээ. Баримт үйл явдлын долоодугаар нүүрнээс “Шинээр томилогдсон цагдаагийн дарга нар хэн бэ” сурвалжлагыг сонирхон хараарай.

Дэлхий мэдээний есдүгээр нүүрнээс “Д.Трамп Ази дахь айлчлалаа Япон улсаас эхлүүлжээ” мэдээг онцлон үзээрэй.

Цаг үе, үйл явдалын арван хоёрдугаар нүүрэнд “Чихрийн шижингийн улмаас жилд 2,1 сая хүн нас барж байна” сурвалжлагыг хүлээн авч уншаарай.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудан, “Улаанбаатар”, “Скай” шуудангийн салбаруудаас очиж авч болох ба сонин борлуулах бүхий л цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой юм. Мөн “Мөнгөн завьяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдах авч болохыг дуулгая. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч бас болно.

Та бүхэн манай сонины цахим хувилбарыг https://admin.dnn.mn/plugins/news/login/хаягаар хүлээн авч уншаарай.

“Өдрийн сонин”-той холбоотой бүхий л мэдээллийг Мэдээлэх эрхийн утас 19001987-оос лавлаж болох ба захиалга өгөхийг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Хэрэв цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88071920 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг лавлаарай.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХНИЙ УРГАХ НАРНААР ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ спорт

Б.Бат-Өлзий харцага таван сая төгрөг халаасаллаа

Image result for харцага Б.Бат-Өлзий

Баянгол дүүргийн нэрэмжит “Хатан Туулын хишиг” 256 бөхийн барилдаан Монгол бөхийн өргөөнд боллоо. П.Бүрэнтөгс, Н.Батсуурь, Э.Оюунболд, Р.Пүрэвдагва нарын дөрвөн арслан, Ө.Бат-Орших гарьд, Д.Баасандорж, М.Өсөхбаяр, Б.Батмөнх, Н.Жаргалбаяр, Б.Соронзонболд, Б.Пүрэвсайхан нарын заанууд зодоглосон юм. Барилдаан нэгийн даваанаас л сонирхолтой Ховд аймгийн харьяат Н.Батзаяа нарын улсын цолтнууд энэ даваанд учраа бөхдөө тахимаа өгсөн бол Д.Баасандорж, М.Өсөхбаяр нарын хүчтэй заанууд хоёрын даваанд өвдөг шороодсон.

Харин гурвын даваанд энэ барилдааны түрүү үзүүрт яригдаж байсан Архангай аймгийн Булган сумын харьяат улсын арслан, даншгийн даян аварга Р.Пүрэвдагва аймгийн начин Баатарболдод тонгоруулаад унасан. Мөн л их дээшээ барилдах учиртай Увсын Н.Батсуурь арслан өөрийн нутгийн бөх аймгийн заан Б.Болдбаатарыг амлан аваад хутгуулаад өвдөглөсөн. Б.Болдбаатар Сэлэнгэ аймгийн наадамд Г.Өсөхбаяр аваргаар долоо давж аймгийн заан цол хүртэж байсан. Өнөө жилийн наадмын гурвын даваанд хүчтэй заан Б.Батмөнхийг өвдөглүүлж, шуугиан тарьж байсан. Увс аймгийн Улаангом сумын харьяат өнөө жилийн наадмын үзүүр бөх, улсын гарьд Ө.Бат-Орших энэ өдрийн барилдаанд зодоглосон. Улсын наадмаас хойш нэг ч барилдаанд зодоглоогүй байсан гарьд Баян-Өлгийн Б.Серик начингаар тав даваад зургаагийн даваанд Дундговийн Эрдэнэбатын Даш начинд тахим өглөө. Бөх сонирхогдын сонирхлыг зүй ёсоор татсан нь Э.Оюунболд, О.Хангай нарын барилдаан байв. Өнөө жилийн наадмын тавын даваанд энэ хоёр бөх хүч сорьсон. “Оюунболд Хангайд унаад өгчихлөө”, “Адъяахүү багшаа дагуулж очин ам аваад 300 саяар өгчлөө” гэх үнэн худал нь эс мэдэгдэх яриа наадамчдын дунд байсан. Яалт ч үгүй Хангай Оюунболдыг тун амархан давсан. Тэгвэл энэ өдрийн барилдаанд Оюунболд арслан давсан юм. Ингээд түрүү бөхөөр Ховдын Б.Бат-Өлзий харцага тодорч таван сая төгрөг гардлаа. Барилдааны дүйзийг хүргэе.

Дөрвийн даваа /оноолтоор/

  • П.Бүрэнтөгс у.а Г.Баатарболд а.н
  • Э.Оюунболд у.а Б.Ням-Эрдэнэ а.з
  • Ө.Бат-Орших у.г О.Түмэн а.з
  • Б.Батмөнх у.з Б.Болдбаатар а.з
  • Н.Жаргалбаяр у.з Б.Бат-Орших а.а
  • Б.Пүрэвсайхан у.з Г.Ганбаатар а.а
  • Б.Соронзонболд у.а Б.Серик у.н
  • О.Хангай у.х Л.Батзориг у.н
  • Т.Баасанхүү у.х Б.Чимэдвандан у.н
  • М.Бадарч у.х Д.Анар у.н
  • Б.Бат-Өлзий у.х Б.Амарсайхан у.н
  • Х.Гантулга у.н Ч.Хөхчирэнгэр у.н
  • Э.Энхбат у.н Э.Даш у.н
  • Л.Цэрэнтогтох у.н Б.Батжаргал у.н
  • Ч.Баянмөнх у.н Ц.Одбаяр у.н
  • Б.Амарзаяа у.н Ж.Чулуунбат у.н

Тавын даваанд

  • П.Бүрэнтөгс у.а Х.Гантулга у.х
  • Э.Оюунболд у.а Ц.Одбаяр у.н
  • Ө.Бат-Орших у.г Б.Серик у.н
  • Б.Батмөнх у.з Л.Цэрэнтогтох у.н
  • Н.Жаргалбаяр у.з Б.Чимэдвандан у.н
  • Б.Пүрэвсайхан у.н Б.Бат-Өлзий у.х
  • М.Бадарч у.х Э.Даш у.н
  • О.Хангай у.х Б.Амарзаяа у.н

Зургаагийн даваа

  • П.Бүрэнтөгс у.а Б.Батмөнх у.з
  • Э.Оюунболд у.а О.Хангай у.х
  • Ө.Бат-Орших у.г Э.Даш. у.н
  • Н.Жаргалбаяр у.з Б.Бат-Өлзий у.х

Долоогийн даваа

  • П.Бүрэнтөгс у.а Б.Бат-Өлзий у.х
  • Э.Оюунболд у.а Э.Даш у.н

Наймын даваа

  • Б.Бат-Өлзий у.х ( түрүүлсэн)
  • Э.Даш у.н (үзүүрлэсэн)

Ө.Манлай

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Михайл Коолхаас

Монсудар хэвлэлийн газар дэлхийн сонгодог болон орчин үеийн утга зохиолын төлөөллөөс сорчлон орчуулж “Утга зохиол” цуврал болгон хэвлэн гаргаж байна. Жилд есөн өөр зохиолчийн бүтээлийг хэвлүүлж байгаа гэнэ. 2016 оны цуварлуудад дараахь зохиолчдын бүтээлүүд хэвлэгджээ.

1. Хайнрих фон Клайстын “Михайл Коолхаас” (Герман, 1810)

2. Вольтерын “Кандид буюу өөдрөг үзэл”. (Франц, 1759)

3 . Лев Толстойн “Крейцерийн сонголт”. (Орос, 1890)

4. Мо Яньгын “Эргэлт” (Хятад, 2010)

5. Виржиниа Вүүлф “Өөрийн гэсэн өрөө” (Англи, 1929)

6.Сабахаттин Али “Арьсан хүрэмтэй Мадонна” (Турк, 1943)

7. Роберто Боланью “Люмпений тууж” (Чили, 2003)

8. Эрнест Хемингуэй “Өвгөн, тэнгис хоёр” (Америк, 1952)

9. Нацүмэ Соосэки “Боччан” (Япон, 1906) Эдгээр нь ямаршуухан зохиол юм бэ гэдгийг сонирхуулъя.

Михайл Коолхаас.Тэр бол тухайн үеийнхээ дундаж бараг түүнээс дээш давхаргын иргэн. Нээрэн дашрамд хэлэхэд энэ номууд бүгд А4 цаасны тал шиг хэмжээтэй бидний боршур гэж яриад байдаг 200 гаад хуудастай уншихад авсаархан дээрээс нь маш сонирхолтой номууд юм. Коолхаас адуу худалдаалж амьдардаг бөгөөд олон хотоор явж арилжаа наймаа хийнэ. Тэгэхдээ хотуудын хил гаалиар орох, цайз хотуудад хонох зэргээр аялдаг. Энэ үед замын нэг цайзны эзэн барон нь орж гарахад татвар авна гэж нэхэмжилнэ. Эзэн барон нь шинэ томилогдсон хүн байдаг. Харин дээд тушаалын вангаас татвар авсан учир хотууд давхар татвар авахыг хориглосон тушаал энэ үед байжээ. Нөгөө цайзны эзэн болон зарц барлагууд түүнийг үл ойшоож заавал татвар авч байж явуулахаар зүтгэдэг. Коолхаас нэгт өгөх мөнгө муутай, хоёрт татвар авах ёсгүй байтал заавал татвар Михайл Коолхаас авах гэх энэ үйлдэлд хэдийгээр дургүй байвч цаашаа явж адуугаа зарахын тулд нэг морио барьцаанд тавиад хотыг нэвтэрдэг. Арилжаа наймаагаа хийж дуусаад нөгөө вангийн тушаал заавар гомдол санал гэсээр байгаад нэлээд удаж байгаад гэртээ ирэхэд барьцааны морьтой хамт үлдээсэн зарц нь ирсэн байдаг. Түүнийг Коолхаасын эхнэр түүнд хэлнэ. Ирэхдээ зодуулж нүдүүлсэн байдалтай байсан бөгөөд бие нь ихэд ядруу байгаа гэв. Зарцаа дуудаж уулзахад барьцаанд үлдээсэн морийг нөгөө цайзныхан эцтэл эдэлж үүнийг эсэргүүцсэн зарцыг зодож нүдээд буцаасан нь илэрнэ. Уурсаж хорссон зарц шөнө дөлөөр тэр цайзыг галдан шатаахаар санаархсан боловч хүүхэд уйлж байхыг сонсоод зориг нь хүрээгүй ирсэн гэв. Ингээд Коолхаасын зарга эхэлнэ. Тэр цайзын эздээс морио авна, гэхдээ заавал өгсөнтэйгөө адил таргалуулж байж авна гэсэн зарга үүсгэн хэр чинээгээрээ хөөцөлдөнө. Гэвч цайзын эзэд вантай танил шүүхийн түшмэдийн холын хамаатан гэх зэргээр яаж ч хөөцөлдөөд доромжлолоос өөр зүйл олж долоохгүй. Эхнэр нь бас нөхрөө өрөвдөхдөө өөрөө хөөцөлдөж үзэхээр тэр цайзад очоод мөн доромжлуулан бүүр амь насаа алдахад хүрдэг. Энэ бүхний эцэст Коолхаас хамаг хөрөнгөө зарж мөнгө болгоод,хүүхдүүдээ хамаатныдаа явуулчихаад нөгөө цайзын эздийн эсрэг зэвсэгт тэмцэл өрнүүлнэ. Тэгэхдээ цайзын эзэдээр уучлал гуйлгах, нөгөө барьцааны морийг яг хуучин шиг нь тарган цатгалан буцааж өгүүлэх гэх мэтчилэнгийн шаардлага тавьдаг. Бослого тэмцэл ихэд амжилттай болж улс даяар айдас сандрал бий болно. Яагаад энэ нөхөр ингэж дайн дажиндаа тулав гэж эрх баригчид нь ярилцахад нөгөө хэрэг даруй цав хийтэл илэрдэг. Коолхаас өөрийн шаардлагыг үнэн зөв гэх бөгөөд шударга ёсыг тогтоохын тулд тэмцэж байна хэмээн үзнэ. Харин тухайн цаг үеийн нэр алдартай тэргүүн санваартан түүнийг ихэд муушаан ад чөтгөртэй зүйрлэн хэлснийг Коолхаас уншаад сэтгэлээр унаж өөрөө очиж уулзахаар шийднэ. Санваартан түүний хэлснийг сонсоод ганц адгуусны төлөө бурханд тэрсэлж энэ олон хөрөнгө сүйтгэж хүний амь насыг бүрэлгэх нь буруу гэх бөгөөд өөрийгөө вангийн шүүхэд тушаах хэрэгтэй хэмээн хэлнэ. Коолхаас хэрэв шүүх үнэн зөвийг олбол шүүгдэхэд бэлэн гэхэд санваартан энэ бүхнийг би хариуцах болно гэж баталдаг. Нөгөө морийг луйвардах гэсэн цайзын эзэн энэ үед хэзээ Коолхаас орж ирээд хоолой хэрчих бол гэхээс үнхэлцэгээ хагартал айж амьд үхдэл болчихсон байна. Ингээд Колхаас цэрэг зэвсэгээ хураалгаж вангийн шүүхэд өөрийгөө тушаадаг. Шүүхэд нөлөөлөх гэсэн оролдлого урвалт хахууль гэх зэргээр цайзын эзэн Коолхаасыг буруутгах гэж есөн шидээр оролдох оролдлогууд энэ үеэр гарна. Гэвч шүүх хурал болдгоороо болж цайзын эзний буруу батлагдаж морийг нь таргалуулж яг хуучин хэвээр нь тушаах болно. Коолхаас хүний эд хөрөнгө амь нас бүрэлгэсэн хэрэгтэй цаазын ял авдаг. Шүүхийг шударга ёсыг сахиулахын төлөө тэмцсэн байж өөрөө шүүхээс бултах учиргүй шүүхээс юу гэж шийднэ түүнийг биелүүлэх нь миний амьдралын утга учир гэж үзсэн учраас цаазын яланд толгойгоо тавьж өгдөг. Түүний энэ шударга зан үр хүүхэд нутаг оронд нь ээлээ өгч маш нэр хүндтэй сайн баян язгууртнууд одоо хүртэл бий гэж энэ зохиолд өгүүлдэг. Гол санаа нь шударга ёсны төлөө тэмцвэл хамгийн гол нь өөрөө шударга бай гэсэн байдаг.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

МҮЭХ-ны ерөнхийлөгчид Ц.Амгаланбаатар, Б.Мягмар, Б.Гэрэлмаа нар өрсөлдөнө

Монголын ҮЭ-ийн холбооны XXII дугаар их хурал энэ сарын 8,9-ний өдрүүдэд болно. Хурлаараа холбооны ерөнхийлөгчөө сонгох сонгууль болохоос гадна дүрэм, ирэх жилүүдэд хийх ажлын төлөвлөгөөгөө батлах юм. Энэ удаагийн МҮЭХ-ны ерөнхийлөгчид одоогийн дарга Х.Амгаланбаатар, Монголын эрүүл мэндийн ажилтны ҮЭ-ий хорооны дарга Б.Мягмар, МҮЭХ-ны гишүүн Б.Гэрэлмаа нар өрсөлдөхөөр мэдүүлжээ.

Б.Мягмарын хувьд Монголын эрүүл мэндийн ажилтны ҮЭ-ий даргаар 8 дах жилдээ ажиллаж байгаа бөгөөд үйлдвэрчний эвлэлийн байгууллагын анхан шат залуучуудын байгууллагаас эхлэн 16 жил ҮЭ-ийн байгууллагад ажиллаж байгаа аж. МҮЭ-ий хороод дундаа эрүүл мэндийн ажилтны ҮЭ-ий хороо нь хамгийн идэвхтэй үйл ажиллагаа явуулдагаараа онцлог юм. Б.Мягмарын хувьд эрүүл мэндийн салбар төдийгүй олон нийтийн дэмжлэгийг ихэд хүлэсэн шудрага үнэний ду хоолой болсон залуу манлайлагч гэдгээрээ хүлээн зөвшөөрөгдсөн нэгэн юм.

Х.Амгаланбаатарын хувьд өмнө нь МҮЭХ-ны санхүү хариуцаж ажиллаж байсан бөгөөд холбооны ерөнхийлөгчөөр 6 дах жилдээ ажиллаж байна. Түүний хувьд бүрэн эрхийн хугацаа нь дуссан боловч дүрмээ зөрчин одоо болтол ажиллаж байгаа аж. Х.Амгаланбаатар нь сүүлийн арваад ажил ҮЭ-ий байгууллагад ажиллаж байна.

С.Гэрэлмаа нь ҮЭ-ий байгууллагад олон жил ажиллаж байгаа, холбооны ерөнхий нягтлан бодогчоор ажиллаж байгаад ажлаасаа халагдан Альфа зочид буудалд нягтлангаар ажиллаж байгаа аж. Одоогоор байгууллагын дотоод нууцыг задруулсан үндэслэлээр ажлаасаа халагдсан гэх мэдээлэл байна. Түүний хувьд МҮЭХ-ны санхүүгийн ноцтой баримтуудыг олон нийтэд дэлгээд буй.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Их хэмжээний цас орж, зөөлөн цасан шуурга шуурна

Холбоотой Зураг

Энэ сарын 5-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар, 6-нд ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурч, нутгийн төв хэсгээр ахиухан хэмжээний цас орж, зам даваа хаагдах, хальтиргаа гулгаа үүсэх, малын бэлчээрлэлт хүндрэх зэрэг зам, тээврийн салбар болон мал аж ахуйн үйлдвэрлэлд хүндрэл учирч болзошгүй байгааг Цаг уур, орчны шинжилгээний газраас зорчигчид, тээвэрчид, малчиддаа онцгойлон анхааруулж байна.

2017 ОНЫ 11 ДҮГЭЭР САРЫН ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН ТӨЛӨВ

Баруун зүгийн нутаг. Агаарын температурын сарын дундаж нь Хангайн уулархаг нутгаар 14-19 градус, Алтайн өвөр говиор 2-7 градус, бусад нутгаар 8-13 градус хүйтэн буюу Увс, Завханы хойд хэсгээр олон жилийн дунджаас 0.5-1.0 градусаар дулаан, бусад нутгаар дунджийн орчим байна.

Нэгдүгээр арав хоногийн эхээр Алтайн өвөр говь, Олон нууруудын хөндийгөөр шөнөдөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан, өдөртөө 9-14 градус дулаан, Хангайн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 12-17 градус хүйтэн, өдөртөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 6-11 градус хүйтэн, өдөртөө 4-9 градус дулаан байна.

Нэгдүгээр арав хоногийн дунд үе, хоёрдугаар арав хоног, гуравдугаар арав хоногийн эхээр хүйтэрч Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 19-24 градус, өдөртөө 10-15 градус хүйтэн, Алтайн өвөр говиор шөнөдөө 5-10 градус хүйтэн өдөртөө 1-6 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 12-17 градус, өдөртөө 1-6 градус хүйтэн байна. Нэгдүгээр арав хоногийн сүүлч, гуравдугаар арав хоногийн дунд үе болон эцсээр хүйтний эрч чангарч Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 28-32 градус, өдөртөө 18-23 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 21-26 градус, өдөртөө 10-15 градус хүрч хүйтрэх төлөвтэй.

Энэ сард орох хур тунадасны хэмжээ нь Баян-Өлгийн ихэнх, Увсын баруун өмнөд, Ховдын баруун хойд хэсгээр олон жилийн дунджаас ахиу, Говь-Алтайн зүүн өмнөд, Баянхонгорын өмнөд хэсгээр олон жилийн дунджаас бага бусад нутгаар дундаж орчим байх төлөвтэй.

Нэгдүгээр арав хоногийн дунд үеэр нутгийн хойд хэсгээр, нэгдүгээр арав хоногийн сүүлч, хоёрдугаар арав хоногийн эхээр ихэнх нутгаар, гуравдугаар арав хоногийн эхэн болон дунд үеэр зарим газраар цас орох төлөвтэй.

Салхи нэгдүгээр арав хоногийн дунд үе, гуравдугаар арав хоногийн эхээр зарим газраар, хоёрдугаар арав хоногийн эхэн болон дунд үе, гуравдугаар арав хоногийн дунд үеэр нутгийн өмнөд хэсгээр 14-16 м/с, зарим үед 20 м/с хүртэл ширүүсч цасан болон шороон шуурга шуурах төлөвтэй.

Төвийн нутаг: Агаарын температурын сарын дундаж нь Хөвсгөлийн уулархаг нутгаар 14-19 градус, бусад нутгаар 8-13 градус хүйтэн байдаг ба Хөвсгөлийн ихэнх, Архангай, Булганы баруун, Өвөрхангайн баруун өмнөд хэсгээр олон жилийн дундаж орчим бусад нутгаар олон жилийн дунджаас 0.5-1.0 градусаар дулаан байна.

Нэгдүгээр арав хоногийн эхний хагас, хоёрдугаар арав хоногийн эхээр Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 9-14 градус хүйтэн, өдөртөө 1-6 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө Орхон Сэлэнгийн саваар 9-14 градус бусад нутгаар 5-10 градус дулаан байна. Нэгдүгээр арав хоногийн сүүлийн хагас ба хоёрдугаар арав хоногийн дунд үе болон сүүлч, гуравдугаар арав хоногийн эхэн болон сүүлчээр хүйтэрч Дархадын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын саваар шөнөдөө 19-24 градус, өдөртөө 7-12 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 10-15 градус, өдөртөө 1-6 градус хүйтэн байна. Гуравдугаар арав хоногийн дунд үеэр хүйтний эрч чангарч Дархадын хотгор, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голуудын сав дагуух нутгуудаар шөнөдөө 26-31 градус өдөртөө 15-20 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 19-24 градус, өдөртөө 10-15 градус хүрч хүйтрэх төлөвтэй.

Энэ сард Хөвсгөлийн зүүн, Архангай, Булганы хойд, Сэлэнгийн баруун хэсгээр олон жилийн дунджаас ахиу, Өвөрхангайн баруун өмнөд, Төв аймгийн өмнөд хэсгээр дунджаас бага, бусад нутгаар олон жилийн дунджийн орчим цас орох төлөвтэй.

Нэгдүгээр арав хоногийн дунд үе болон сүүлч, хоёрдугаар арав хоногийн эхээр ихэнх нутгаар, хоёрдугаар арав хоногийн дунд үеэр нутгийн хойд хэсгээр, гуравдугаар арав хоногийн эхний хасагт зарим газраар цас орох төлөвтэй.

Салхи нэг болон хоёрдугаар арав хоногийн дунд үе, гуравдугаар арав хоногийн эхний хасагт зарим газраар 12-14 м/с, зарим үед 18-20м/с хүртэл ширүүсч шороон болон цасан шуурга шуурах төлөвтэй.

Зүүн зүгийн нутаг. Агаарын температурын сарын дундаж нь ихэнх нутгаар 8-13 градус хүйтэн байдаг ба нийт нутгаар олон жилийн дунджаас 1.0-1.5 градусаар дулаан байна.

Нэгдүгээр арав хоногийн эхэн болон дунд үе, хоёрдугаар арав хоногийн эхээр Хэнтийн уулсаар шөнөдөө 8-13 градус хүйтэн, өдөртөө 1-6 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 7-12 градус дулаан байна. Нэгдүгээр арав хоногийн сүүлч, хоёрдугаар арав хоногийн дунд үе ба сүүлч, гуравдугаар арав хоногийн эхэн болон эцсээр хүйтэрч нийт нутгаар шөнөдөө 15-20 градус, өдөртөө нутгийн хойд хэсгээр 7-12 градус, бусад хэсгээр 3-8 градус хүйтэн. Гуравдугаар арав хоногийн дунд үеэр хүйтний эрч чангарч Хэрлэн, Халх голын сав газраар шөнөдөө 22-27 градус, өдөртөө 11-16 градус, бусад нутгаар шөнөдөө 17-22 градус, өдөртөө 8-13 градус хүйтэн байна.

Энэ сард Сүхбаатарын зүүн өмнөд, Дорнодын өмнөд хэсгээр олон жилийн дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим хур тунадас орох төлөвтэй.

Нэгдүгээр арав хоногийн дунд үе болон сүүлч, хоёрдугаар арав хоногийн эхээр ихэнх нутгаар, хоёрдугаар арав хоногийн дунд үеэр зарим газраар, гуравдугаар арав хоногийн дунд үеэр нутгийн зүүн хэсгээр цас орно.

Салхи нэгдүгээр арав хоногийн дунд үе болон сүүлч, хоёрдугаар арав хоногийн эхээр зарим газраар, гуравдугаар арав хоногийн дунд үе болон эцсээр ихэнх нутгаар 14-16 м/с хүртэл ширүүсч шороон болон цасан шуурга шуурах төлөвтэй.

Говийн нутаг. Агаарын температурын сарын дундаж нь Дундговь, Дорноговийн хойд хэсгээр 7-12 градус, бусад нутгаар 1-6 градус хүйтэн байдаг бөгөөд Өмнөговийн баруун хэсгээр олон жилийн дунджийн орчим, бусад нутгаар дунджаас 1.0-1.5 градусаар дулаан байна.

Нэгдүгээр арав хоногийн эхний хагаст нутгийн хойд хэсгээр шөнөдөө 5-10 градус хүйтэн, өдөртөө 6-11 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө 9-14 градус дулаан байна. Нэгдүгээр арав хоногийн сүүлийн хагас, хоёрдугаар арав хоног, гуравдугаар арав хоногийн эхэн болон эцсээр хүйтэрч нутгийн хойд хэсгээр шөнөдөө 12-17 градус хүйтэн, өдөртөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 7-12 градус хүйтэн, өдөртөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан байна. Гуравдугаар арав хоногийн дунд үеэр хүйтний эрч чангарч нутгийн хойд хэсгээр шөнөдөө 17-22 градус, өдөртөө 9-14 градус, бусад нутгаар шөнөдөө 14-19 градус, өдөртөө 6-11 градус хүйтэн байна.

Энэ сард орох хур тунадасны хэмжээ нь Дундговь, Дорноговийн ихэнх нутаг, Өмнөговийн баруун болон зүүн хэсгээр олон жилийн дунджаас бага, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй.

Нэг ба гуравдугаар арав хоногийн дунд үе, хоёрдугаар арав хоногийн эхээр зарим газраар цас, нэгдүгээр арав хоногийн сүүлч, хоёрдугаар арав хоногийн дунд үеэр нутгийн өмнөд хэсгээр бага зэргийн цас орох төлөвтэй.

Салхи нэгдүгээр арав хоногийн дунд үе болон сүүлч, хоёр болон гуравдугаар арав хоногийн дунд үеэр ихэнх нутгаар 14-16 м/с, Арц Богдын өвөр хоолойгоор зарим үед 24 м/с, гуравдугаар арав хоногийн эхэн болон эцсээр зарим газраар түр зуур 16-18 м/с хүртэл ширүүсч шороон болон цасан шуурга шуурах төлөвтэй.

Categories
мэдээ нийгэм

Улсын үйлдвэрүүдийн өрсөлдөх чадварыг дээшлүүлэх шаардлагатай

Батлан хамгаалахын сайд Н.Энхболд ажлаа авснаас хойш БХЯ-ны харъяа байгууллагуудад ажиллаж байна. Тэрбээр “Бөртэ” ТӨҮГ, “Багабаян”энхийн төлөө цогцолборын ажилтай танилцаж үүрэг, чиглэл өглөө. Батлан хамгаалахын сайд Н.Энхболд дээрх байгууллагуудын бие бүрэлдэхүүнд шинэ Засгийн газрын бодлого, Батлан хамгаалах салбарт хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэлээ танилцууллаа.

Тэрээр дээрх байгууллагуудын үйл ажиллагаатай танилцах үеэр хэлсэн үгэндээ: “ 2016 оны сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний дагуу төрийн байгууллагын залгамж халааг үргэлжлүүлэн ажиллана. Шинээр байгуулагдсан Засгийн газрын гол баримтлах зарчим бол “Шударга, ёс зүйтэйгээр төрийн албан үүргээ гүйцэтгэх” гэдгийг онцоллоо. Мөн Засгийн газраас улсын үйлдвэрүүдийг ашигтай ажиллуулах удирдлагын бүтцийн хүрээнд шинэчлэл хийж зах зээлд өрсөлдөх чадвараа дээшлүүлэх шаардлагатай байгааг дурьдлаа. Харьяа байгууллагуудын ажилтай танилцахад Бригадын генерал Х.Батбилэг болон БХЯ-ны удирдлагууд байлцлаа.

Categories
мэдээ нийгэм

Жолоодох эрхгүй 1500 хүн согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил илэрчээ

joloochЭнэ оны эхний 10 сарын байдлаар улсын хэмжээнд нийт 30,588 осол, хэрэг бүртгэгдсэнээс согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ замын хөдөлгөөнд оролцсоны улмаас шалтгаалсан осол 865 бүртгэгдсэн байна. Үүний 555 нь буюу 64.1 хувь нь Нийслэл хотод гарчээ.

Улсын хэмжээнд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ замын хөдөлгөөнд оролцсоны улмаас 73 хүний амь нас хохирч, 105 хүн хүнд, хүндэвтэр байдлаар гэмтэж бэртсэн бол согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 23,000 гаруй жолоочийг илрүүлж гарч болзошгүй осол, хэргээс урьдчилан сэргийлж ажилласан байна.Энэ нь Монгол Улсад 1 цаг тутам 2-3 жолооч согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчлийг илрүүлж байна гэсэн үг юм.Тоон үзүүлэлтээс харахад зорчигч болон жолооч нар согтуугаар замын хөдөлгөөнд оролцон зам тээврийн осол, хэрэгт холбогдон эрүүл мэнд, амь насаараа хохирох нь дийлэнх хувийг эзэлж байна.

Хүйс болон насны байдлаар нь үзвэл 18-35 насны идэвхтэй амьдралд яваа залуучууд тэр дундаа 33 орчим хувийг дээрх насны эмэгтэйчүүд эзэлж байна.

Нийт илрүүлсэн 23,000 гаруй зөрчлийн:

-19,000 орчим нь эрхийн үнэмлэхтэй согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон

-2,500 орчим нь эрхээ хасуулсан үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон,

-1,500 орчим нь жолоодох эрхгүй этгээд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил байна.

Зам тээврийн осол, хэргийн шалтгаан дундаас хамгийн их хохирол учруулдаг тэргүүн шалтгаануудын нэг нь согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох явдал юм. Учир нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн хүн жолоодох чадвараа алдаж, орчиндоо өрнөж байгаа зүйлийг тусгахаа больж, ядарч байгаагаа мэдэхгүй болдог байна. Согтуурлын эхний шатанд анхаарал суларч, мэдээллийг хүлээн авах болон сэтгэн бодох чадвар муудах зэрэг олон сөрөг дагавруудыг бий болгодог.

Иймд тус албанаас дээрх төрлийн осол, хэргийг бууруулах зорилгоор өнгөрсөн Баасан гарагт нийслэлийн гудамж, замд гэнэтийн хяналт шалгалтыг хийж ажилсан байна. Хяналт шалгалтаар согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 65 зөрчлийг илрүүлэн саатуулжээ. Мөн энэ өдөр согтуугаар замын хөдөлгөөнд оролцсоны улмаас 4 осол бүртгэгдсэний 3 нь жолооч, 1 нь явган зорчигч байсан аж.

Categories
мэдээ спорт

Өсвөрийн даамын ДАШТ-ээс гурван медаль хүртлээ

Польшийн Дабки хотод 100 буудалт даамын өсвөр, залуучуудын ДАШТ боллоо. Энэ тэмцээнд манай улсаас 24 даамчин оролцсоноос нэг мөнгө, хоёр хүрэл медаль хүртсэн амжилттай эх орондоо ирж байна. Тэмцээний үндсэн тоглолтын 17 хүртэлх насны ангилалд Ц.Чинзориг мөнгө, 11 хүртэлх насанд П.Эрхэмбилэг, 17 хүртэлх насанд Г.Дүүрэнбилэг нар хүрэл медаль хүртлээ. Г.Дүүрэнбилэгийн хувьд тус тэмцээний хошой мөнгөн медальтан болов.

Түүнчлэн 13 хүртэлх насанд Б.Энхрийлэн дөрөв, Б.Мишээл тавдугаар байрт орлоо. Монголын баг тамирчид энэ жилийн ДАШТ-д багийн дүнгээр тавдугаар байрт жагслаа. Тус тэмцээний дундуур түргэвчилсэн тоглолтын төрөлд өрсөлдөөн өрнөхөд 11 хүртэлх насны охидын ангилалд Б.Есүй мөнгө, хөвгүүдийн 11 хүртэлх насанд А.Дашчирэв, залуучуудын 20 хүртэлх насны ангилалд Б.Отгон-Эрдэнэ хүрэл медаль хүртэв. Тэмцээний турк даамын төрөлд Монголын 16 тамирчин медаль хүртсэн байна.

Categories
мэдээ нийгэм

Боловсролын нийгмийн ажилтнууд чууллаа

Дэлхийн Зөн Монгол олон улсын байгууллага, Чингэлтэй дүүрэг хамтран нийслэлийн боловсролын нийгмийн ажилтнуудын дунд “Асуудал-Шийдэл” сэдэвт анхдугаар чуулганыг зохион байгуулжээ. Чуулганыг Чингэлтэй дүүргийн нийгмийн ажилтнууд удирдан явуулсан байна. Чуулганаар “Сургуулийн нийгмийн ажлын өнөөгийн байдал тулгамдаж буй асуудлууд”, “Сургуулийн нийгмийн ажилтны ажлын байрны тодорхойлолт, түүнд оруулах өөрчлөлтүүд”, “Сургуулийн нийгмийн ажилтнуудын хамтын ажиллагаа, түүний үр дүн” зэрэг илтгэл тавьж, хэлэлцүүлэг өрнүүлжээ.

Мөн нийгмийн ажлын салбарт мөрдөгдөж буй хууль эрх зүйн баримт бичгүүд, тэдгээрийг дагаж мөрдөх асуудал, нийгмийн ажилтны ажлын байрны тодорхойлолтод нэмэлт өөрчлөлт оруулах асуудал, төрийн албаны ангилал зэрэглэл зэрэг асуудлаар санал солилцож, тогтоол, дүрэм журмын төсөлд өгөх саналын төслийг боловсруулахаар болжээ.

Categories
мэдээ нийгэм

Гамшгаас хамгаалах бэлэн байдлын үзлэг зохион байгуулав

Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдөр баталсан А/256 дугаар тушаалын дагуу Гамшгаас хамгаалах бэлэн байдлын үзлэгийг Дорноговь аймагт энэ сарын 1-4-ний өдрүүдэд зохион байгууллаа.

Онцгой байдлын ерөнхий газрын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяраар ахлуулсан ажлын хэсгийн бүрэлдэхүүн тус аймгийн Алтанширээ, Айраг, Даланжаргалан, Зам-Үүд, Өргөн, Сайншанд, Сайхандулаан, Эрдэнэ сумдад гамшгаас хамгаалах бэлэн байдлын үзлэгийг явуулсан юм.

Үзлэг шалгалтаар дээрх сумдын Онцгой комисс, мэргэжлийн ангийн бие бүрэлдэхүүний бэлтгэл бэлэн байдал, гамшгаас хамгаалах төлөвлөгөөний хэрэгжилт, хүч хэрэгслийн бэлэн байдал, үүрэг гүйцэтгэх чадварыг дээшлүүлэх талаар хэрэгжүүлж байгаа үйл ажиллагааны чиглэл болон өвөлжилтийн бэлтгэл ажилтай танилцаж, мэргэжил, аргазүйн зөвлөгөө өгч ажиллалаа гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.