Categories
мэдээ улс-төр

​ Ерөнхий сайдын томилгоог маргааш чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэнэ

ЗурагУИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааныг маргааш хуралдуулахаар болов.

УИХ-ын үйл ажиллагааны хуваариар бол лхагва гараг нь байнгын хорооны хуралдаантай өдөр байдаг.Гэвч өнөөгийн нөхцөлд Ерөнхий сайдаа томилох нь улс орны тулгамдсан асуудал болоод байгаа тул чуулганы хуралдааныг наашлуулан хуралдуулахаар болсон байна.

Чуулганы хуралдаан 10.00 цагаас эхэлж, нэр дэвшигч У.Хүрэлсүхийг Ерөнхий сайдаар томилох эсэх тухай асуудал хэлэлцэхээр товложээ.

Categories
мэдээ улс-төр

Ерөнхийлөгч Х.Баттулгад Унгар Улсын Элчин сайд ИЖБ барилаа

Administrator 2017-10-03 12:52:00

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад Унгар Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Галошфаи Михай Матиаш Итгэмжлэх жуух бичиг барилаа.

Итгэмжлэх жуух бичиг барьсны дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Элчин сайд Галошфаи Михай Матиашийг хүлээн авч уулзав.

Уулзалтын үеэр талууд тодорхой хоёр асуудлаар ярилцаж, нэн даруй ажил хэрэг болгох нь зүйтэй гэдэг дээр харилцан санал нэгдсэн юм.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга олон жилийн турш яригдаж байгаа Биокомбинатыг сэргээн засварлах ажлыг шинээр барих ажил болгон түргэн хугацаанд эхлүүлэх тухай өнгөрсөн есдүгээр сарын эхээр Унгар Улсад ажиллах үеэрээ тус улсын Ерөнхий сайд Виктор Орбантай уулзаж ярилцсан талаараа танилцууллаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Унгар Улсын Ерөнхий сайд Виктор Орбантай уулзах үеэрээ 2010 онд байгуулсан “Биокомбинат ТӨҮГ-ын тоног төхөөрөмжийг шинэчлэх” төслийг санхүүжүүлэх 25 сая ам.долларын тусламжийн зээл олгох тухай хэлэлцээр өнөө хүртэл хэрэгжээгүй байгаа асуудлыг хэлэлцэж, уг төслийн хэрэгжилт удаашрах болсон шалтгааныг тодруулж, төслийг яаралтай эхлүүлэх чиглэлээр хоёр тал ажиллахаар тогтсон юм.

Уг төслийг Унгарын талтай хамтран хэрэгжүүлэхийн төлөө Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ҮХАА-н сайдаар ажиллаж байхдаа анхаарал хандуулан ажиллаж байсан бөгөөд төсөл хэрэгжсэнээр мал сүрэг эрүүүлжиж, мал, мах, хөдөө аж ахуйн гаралтай түүхий эдийн экспортод дорвитой ахиц гарч, үүнээс улбаалан 160 гаруй мянган малчин өрхийн амьдралд чухал нөлөө үзүүлнэ. Улмаар Монголын эдийн засгийг олон талт болгоход чухал ач холбогдолтой болно хэмээн үзэж буйгаа илэрхийллээ. Саяхан шүлхий өвчин Улаанбаатар хотын бүс рүү орж ирсэн нь маш том аюулын харанга болохыг Монгол Улсын Ерөнхийлөгч анхааруулж ажлын хэсэг гарган Биокомбинатыг нэн даруй газар дээр нь очиж үзэж, төлөвлөгөө боловсруулан ажлаа эхлэх нь зүйтэй гэлээ. Ингэхдээ УИХ-ын гишүүн, УИХ дахь Монгол-Унгарын парламентын бүлгийн дарга Ж.Батзандан энэ ажилд хамтран ажиллана гэдгийг дурдав.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга удахгүй байгуулагдах шинэ Засгийн газрын ХХААХҮ-ийн сайдын хамгийн түрүүнд хийх ажил нь Биокомбинатын шинэчлэл байх ёстой гэж байв.

Элчин сайд Галошфаи Михай Матиаш энэхүү том төсөлд хувь нэмрээ оруулах гэж буйдаа баяртай байгаагаа илэрхийлж, уг төсөл хоёр талд ашиг тустай болохыг тэмдэглэсэн юм.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын дэвшүүлсэн хоёр дахь санал нь Унгарын кино урлагийн хөгжлийн туршлагаас хуваалцах тухай байв.

Кино урлагаар дамжуулан залуучуудад эх оронч хүмүүжил олгохоос гадна Монголын түүх, соёл, өв уламжлалын талаар сурталчлан таниулахад чухал үүрэгтэй гэдгийг тэмдэглэлээ.

Элчин сайд Галошфаи Михай Матиаш Монгол Улсад өмнө нь ажиллаж байсан, монгол гэр бүлтэй, Монголд олон найз нөхөдтэй, Монгол орныг сайн мэддэг хүний хувьд хоёр орны харилцааг өргөжүүлэн хөгжүүлэхэд бүх талын хүчин чармайлт гарган ажиллах болно гэдгээ уулзалтын үеэр илэрхийлж байлаа.

Уулзалтад УИХ-ын гишүүн, УИХ дахь Монгол-Унгарын парламентын бүлгийн дарга Ж.Батзандан, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд, Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг, Унгар Улсаас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны ажилтнууд, албаны бусад хүмүүс оролцов.


Мэдээний дүрсийг доорх хаягаар үзнэ үү

Categories
мэдээ нийгэм

Сургуулийн нийгмийн ажилтны цалинг багш нарынхтай адил нэмэхийг шаардав

Зураг

Монголын сурагчдын холбоо, Монголын эцэг эхчүүдийн холбооноос хамтран багш нарын ажил, хаялт болон цалин нэмэхтэй холбоотой асуудлаар мэдээлэл хийлээ.Эдгээр холбооны зүгээс багш нарын цалинг нэмэх шаардлагыг хүүхдийн байгууллагын хувьд бүрэн дэмжиж байгаа ч сургуулийн нийгмийн ажилтныг дурдахгүй байгаад сэтгэл дундуур буйгаа илэрхийлэв.

Монголын сурагчдын холбооны тэргүүн О.Сэлэнгэ, “Сургуулийн нийгмийн ажилтан гэхэд 1000 гаруй хүүхдийн хөгжил, оролцоо, хамгааллыг бий болгохын төлөө ажилладаг. Хүүхдийн сургалт хүмүүжилд чухал нөлөөтэй нийгмийн ажилтнуудын цалин багш нарынхаас бага, ачаалалтай ажилладаг ч зуны амралт нь бага байдаг. Тухайн сургуулийн хүмүүжлийн асуудлыг тодорхойлж, цаашид засч залруулах ажлыг хийдэг чухал үүрэгтэй ажилтнуудын цалин багш нарынхаас илүү байх хэрэгтэй. Монгол Улс уул уурхайгаараа дэлхийд тэргүүлэх улс орны нэг. Тиймээс боловсролын салбарын 40-өөд мянган хүний цалинг шийдэх бүрэн боломжтой гэж үзэж байна” гэв.

Монголын эцэг эхчүүдийн холбооны тэргүүн Б.Алтанжолоо, “Боловсрол мэдлэгт тулгуурлаж улс орон хөгждөг. Хамгийн түрүүнд бид боловсролын салбараа өөд нь татмаар байна. Багш хүний нийгмийн асуудал гэдэг улс орны хөгжилтэй шууд холбоотой. Тиймээс Засгийн газар, холбогдох байгууллагууд хүүхдийн хөгжил төлөвшлийн төлөө санаа тавьж, багшийн цалин нэмэх асуудалд онцгой анхаарахыг хүсч байна” гэв.

Categories
мэдээ нийгэм

Дархан-Уул аймагт ойн нөхөрлөлүүдийг чадавхижуулах сургалт болж байна

Дархан-Уул аймагт ойн нөхөрлөлүүдийг чадавхижуулах сургалт болж байна

Ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх хамгаалах, түймэртэй тэмцэх талаар ойн нөхөрлөлүүдийг чадавхижуулах сургалт өнөөдөр /2017.10.03/ болж байна. Тус сургалтыг аймгийн БОАЖГ, ОБГ, Дархан ойн нөхөрлөлийн холбоо ТББ хамтран зохион байгуулж байгаа бөгөөд сургалтыг танхимын болон хээрийн нөхцөлд явуулж байгаа ажээ.

Дархан-Уул аймгийн хэмжээнд өөрсдийн хүсэл зорилгоор нэгдсэн 58 ойн нөхөрлөл үйл ажиллагаагаа явуулдаг байна. Тэд өнөөдрийн танхимын сургалтаар Ойн нөхөрлөлийн өнөөгийн байдал, хамтын ажиллагаа, Ой хээрийн түймэртэй тэмцэхэд нөхөрлөлүүдийн үүрэг оролцоо, Нөхөрлөлүүдийн менежментийн төлөвлөлт, 2017 оны эхний 9 сарын байдлаар гарсан түймрийн тоо, хохирол, шалтгаан нөхцөл, Ойн тухай хууль, Зөрчлийн тухай хууль зэрэг сэдвийн хүрээнд мэдээлэл авч, ярилцаж, санал бодлоо хуваалцлаа.

Харин Хээрийн өртөөчилсөн дадлага сургалтыг өнөөдөр 14:00 цагт аймгийн ОБГ-аас бэлтгэсэн дадлага сургалтын газарт хийх юм. Энд ой хээрийн түймэр унтраах гар багаж хэрэгсэлтэй танилцах, үлээгч, ус шүршигч аппаратуудтай ажиллах зарчимтай танилцах дадлага, эмнэлэгийн анхан шатны тусламж үзүүлэх арга ажиллагаа, газар зүй – орон зайн дадлага зэрэг сургалтыг явуулна.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

​Д.Эрдэнэбат: АН-ын бүлэг У.Хүрэлсүхийг багаар нь дэмжнэ

УИХ дахь АН-ын бүлэг өнөөдөр ээлжит бусаар хуралдлаа. Бүлгийн хуралд Ерөнхий сайдад нэр дэвшигч У.Хүрэлсүх оролцож, санал солилцжэж. АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат энэ тухай сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тэрбээр ярихдаа “Шинэ Засгийн газар байгуулагдах гэж байгаатай холбогдуулан АН-ын бүлгээс гаргаж байгаа саналуудаараа санал солилцлоо. АН үндсэн гурван асуудлаар санал тавьсан гэж хэлж болно. Нэгдүгээрт, нийгэм, эдийн засгийн хөгжлийн бодлогын асуудлаар, хоёрдугаарт, улс төрийн орчин болон хууль хяналтын байгууллагыг шинэчлэх, шударга ёсны асуудлаар, гуравдугаарт, Засгийн газрын бүтцийн талаар баримтлах зарчмын талаар санал солилцлоо. Манай гишүүд өөрийнхөө саналыг хэллээ. Нэр дэвшигч бас өөрийнхөө саналыг ярилаа. Хамгийн гол зарчим бол Монгол орны нийгэм, эдийн засгийн хөгжлийг хурдасгах, ард иргэдийнхээ амьдралыг дээшлүүлэх, Монголын нийгэмд шударга ёс тогтоох асуудлаар санал нэгдсэн гэж ойлгож болно.

Нэр дэвшигчид өгөх саналаа бид маргааш албан ёсоор хүргүүлэхээр боллоо. АН чуулганы хуралдааны үеэр гаргах байр сууриа тодорхой байдлаар илэрхийлэх ёстой. УИХ дахь АН-ын бүлэг Ерөнхий сайдад нэр дэвшигч У.Хүрэлсүхийг багаар нь дэмжинэ. Гэхдээ асуудал тодорхой байх хэрэгтэй. Сүүлийн үед дан болон давхар дээлний тухай олон асуудал яригдаж байгаа. Нэр дэвшигч өөрөө УИХ-ын бодлогод шууд оролцохгүй, УИХ-ын гишүүн биш. Тийм учраас ерөнхий чиг үүргийн яамдад УИХ-ын гишүүн сайдаар давхар ажиллахыг зөвшөөрөх ёстой. УИХ-ын бодлого Засгийн газарт тусахад ерөнхий чиг үүргийн яамдын сайд нар Ерөнхий сайдад дэм болох ёстой. Өнгөрсөн жилүүдэд одоогийн эрх баригч нам давхар дээлийг эсэргүүцэж байсан ч УИХ, Засгийн газрын бодлого уялдах ёстой. Тиймээс давхар дээлтэй сайд томилохыг эсэргүүцэхгүй гэдгээ хэлсэн. Мөн Засгийн газар үлдсэн хугацаанд Монгол Улсын нийгэм, эдийн засгийг хөгжүүлэх зөв бүтэцтэй байх ёстой. Өөрөөр хэлбэл, Засгийн газрын бүтцэд өөрчлөлт оруулж Аж үйлдвэрийн яам, Эдийн засгийн хөгжлийн яам, Хөдөлмөрийн яам, Соёл, спортын яамыг тусад нь байгуулах нь зүйтэй гэдгээ Ерөнхий сайдад нэр дэвшигчид хэлсэн” гэв.

“Харин хүүхдийн мөнгө, багш нарын цалинтай холбоотойгоор төсвийн боломжоо эргэж харъя гэдэг дээр санал нэгдсэн”, “Дэд сайдгүй ажиллах ёстой гэсэн байр суурьтай байгаа” гэж АН-ын бүлгийн дарга сэтгүүчлдийн асуултанд хариулахдаа онцоллоо.

Categories
мэдээ спорт

​Дэлхийн аваргаас хүрэл медаль хүртсэн Онцгой байдлын албаны тамирчид эх орондоо ирлээ

Монголчууд багийн спортод амжилт гаргаж чаддаг болсны бас нэг нотолгоог Онцгой байдлын алба хаагчид харуулж чадлаа. Тэд гал унтраах техникийн олон төрөлт спортын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртээд өнөөдөр эх орондоо ирсэн юм. Буянт-Ухаа нисэх онгоцны буудал дээр алд цэнхэр хадгаа дэлгэн ааваараа, хүүгээрээ бахархан хүлээж суугаа олны дундаас нэгэн аавыг онцолж ярилцлаа. Эрхэмбаатар Дорноговь аймгаас эхнэр хүүхэд, ах дүү хамаатан садныхаа хамт энд хүрэлцэн иржээ. Хүслийг нь гүйцээх гэж хүү төрдөг гэдэгчлэн аавынхаа бахархлыг төрүүлж, дэлхийн аваргаас хүрэл медаль хүртсэн Билгүүн онцгой байдлын албанд ажиллаад таван жил болсон гэнэ. Эрхэмбаатар ярихдаа “Аав минь залуудаа хөнгөн атлетикаар хичээллэдэг. Гүйж яваа туулайг бариад авдаг хурдан хүн байлаа. Би ч хөнгөн атлетикаар хичээллэдэг байсан. Хүү минь өвөө аав хоёрынхоо хийж чадаагүйг хийсэнд баяртай байна” гэж ярисан юм.

Харин Э.Билгүүн хүү нь бид нэг хүн шиг ажиллаж чадсан болохоор ийм сайхан амжилт гаргаж чадлаа гэж даруухан ярьж байлаа. Түүнээс тэмцээний сонин сайхан хийгээд хамгийн хүчтэй өрсөлдөгчид хэн байсан талаар сонирхоход “Хамгийн хүчтэй өрсөлдөгчдийн нэг болох Болгарын шигшээ баг гурван удаа тархалт хийсэн боловч үүргээ амжилттай гүйцэтгэж чадаагүй. ОХУ-ын тамирчид тархалт хийх хүртэл бид мөнгөн медалийн болзол хангаад байсан. Үүний дараа бид хүрэл медаль хүртсэн. Манай багийн тамирчдын ихэнх нь хөнгөн атлетикийн спортоор хичээллэдэг байсан нь ийм амжилт гаргахад мөн нөлөөлсөн гэж бодож байна” гэсэн юм.

“Манай аав эндээ мэнгэтэй нь, мөнгөн медаль авсан” гэж хүн бүрт ярьж явсан Тамираа хүү аавтайгаа уулзаад тун баяртай байна. Аравдугаар ангиа төгсмөгцөө онцгой байдлын албанд ажиллах болсон Тамирын аав Мөнхтунгалаг “Манай багийнхан хориодхон хоног бэлтгэл хангасан гэхэд маш өндөр амжилт гаргаж чадлаа. Бидэнд зааж сургаж байсан дасгалжуулагч багш болон багийн ахлагч нартаа баярлалаа. Техник төхөөрөмжийн хувьд бас хангалттай сайн байж чадсан нь энэ амжилтад нөлөөлсөн болов уу гэж бодож байна” гэсэн юм.

Турк улсын Измир хотод есдүгээр сарын 24-нөөс аравдугаар сарын нэгний өдрүүдэд зохион байгуулагдсан дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Онцгой байдлын албаны баг тамирчид 27:08 секундын амжилтаар хүрэл медаль хүртсэнд баяртай байна.

Гал унтраах техникийн олон төрөлт спорт манай улсад үүсч хөгжөөд 60 гаруй жил болж байгаа бөгөөд анх удаа дэлхийн аваргаас хүрэл медаль хүртсэн нь Онцгой байдлын албаныхны хувьд маш том амжилт юм. Онцгой байдлын алба хаагчид 2012 оноос хойш энэ тэмцээнд тасралтгүй оролцож байсан. Манай багийн найман тамирчин энэ удаагийн тэмцээнд дөрвөн төрлөөр оролцсон. Довтолгооны шат болон саадтай 100 метрийн тэмцээнүүд бол хувь хүний амжилт. “4х100” метрийн төрөлд дөрөв дөрвөөрөө уралддаг. Харин манай тамирчдын хүрэл медаль хүртсэн байлдааны тархалтын төрөлд багийн бүх гишүүд оролцдог. Энэ төрөлд манай тамирчид 27:08 секундын амжилт гаргасан бол Беларусь улс алт, ОХУ мөнгөн медаль хүртсэн. Байлдааны тархалтын төрөл нь галыг оновчтой унтраахад чухал үүрэгтэй бэлтгэл сургуулилт болдог гэж Онцгой байдлын хурандаа С.Залаахүү онцлон ярьж байлаа.

Энэ удаагийн тэмцээнд оролцсон Монгол Улсын шигшээ багийн ахлагчаар Булган аймгийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Д.Ууганбаяр, дасгалжуулагчаар бэлтгэл дэд хурандаа, ОУХМ Д.Ганболд нар ажиллажээ. Багийн бүрэлдэхүүнд Гал түймэр унтраах, аврах 24 дүгээр ангийн захирагч, ахлах дэслэгч, ГУТОТС-ын залуучуудын шигшээ багийн дасгалжуулагч, ОУХМ Э.Энхбат, Гал түймэр унтраах, аврах 52 дугаар ангийн салааны захирагч, ахлах дэслэгч ОУХМ Н.Нямсүрэн, Гал түймэр унтраах, аврах 22 дугаар ангийн салааны захирагч, ОУХМ, дэслэгч О.Батсайхан, Гал түймэр унтраах, аврах 16 дугаар ангийн аврагч, гал сөнөөгч, спортын мастер Г.Баттулга, Гал түймэр унтраах, аврах 20 дугаар ангийн аврагч, гал сөнөөгч, спортын мастер О.Мөнхтунгалаг, Гал түймэр унтраах, аврах 37 дугаар ангийн аврагч, гал сөнөөгч, спортын мастер Н.Ганбаяр, Гал түймэр унтраах, аврах 56 дугаар ангийн аврагч, гал сөнөөгч, спортын мастер Я.Энхбаяр болон Гал түймэр унтраах, аврах 33 дугаар ангийн аврагч, гал сөнөөгч, нэгдүгээр зэрэгтэй тамирчин Э.Билгүүн нар багтаж, түүхэн амжилтын эзэд болсон байна.

Эрхэмбаатарын Билгүүн. Аав ээж, эхнэр хүүхдийн хамт

Б.Наранчимэг

Categories
гадаад мэдээ

​Гол индексүүд өсөв

Америкийн хөрөнгийн биржийн гол индексүүд өсөлттэй хаагдлаа. Тухайлбал, “Dow Jones” индекс 0,68% өсөн 22,557.60 пункт, “S&P 500” индекс 0,39% өсөн 2,529.12 пункт болсон бол “NASDAQ” электрон биржийн индекс 0,32% өсөн 6,516.72 пункт болсон байна. Ийнхүү Америкийн хөрөнгийн биржийн гол индексүүд өсөлттэй хаагдсан нь эдийн засгийн өсөлтийн эхлэл байж магадгүй гэж эдийн засгийн шинжээчид дүгнэжээ.

Г.АМАР

Categories
гадаад мэдээ

​Эмгэнэл илэрхийлэв

АНУ-ын Ерөнхийлөгч, Төрийн нарийн бичгийн дарга, тэдний эхнэр, албаны бусад хүмүүс Цагаан ордны өмнөх талбайд гарч нэг минут дуугүй зогсон Невада мужийн Лас-Вегас хотод болсон өчигдрийн буудлагад амь үрэгдэгсдэд хүндэтгэл үзүүллээ. Хүндэтгэлийн үеэр хэн ч үг хэлээгүй байна. Өчигдөр өглөө Лас-Вегас хотод болсон кантри хөгжмийн концертын үеэр хажуугийн “Mandalay Bay” казино-зочид буудлын 32 давхараас Стивен Пэддок гэгч цугласан хүмүүс рүү автомат буугаар буудаж 58 хүн амь үрэгдэж 500 гаруй хүн шархадсан юм. Стивен Пэддок гэгч нь 64 настай, АНУ-ын Невада мужийн иргэн бөгөөд сүүлийн долоо хоногт олон мянган доллар Лас-Вегасын казинод алдсан юм байна. Тэрээр цагдаа нарт баригдахаасаа өмнө өөрийгөө егүүтгэсэн юм.

Г.АМАР

Categories
мэдээ нийгэм

Энэ онд 860 хүний амь насыг авран хамгаалжээ

Монгол улсын хэмжээнд нийт 3450 удаа аюулт үзэгдэл, осол тохиолдож, үүний улмаас 165 хүн амь насаа алдаж, 51 хүн гэмтэж бэртэн 534,6 мянган толгой мал хорогдож, 32,5 тэрбум төгрөгийн шууд хохирол учирсан.

Тохиолдсон аюулт үзэгдэл, ослын тоо, хохирлыг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад:

Эдгээрийн хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох ажиллагаанд Онцгой байдлын алба хаагчид, Зэвсэгт хүчин, Хил хамгаалах, Цагдаа, байгаль хамгаалагчид, иргэд оролцсон нийт 25317 хүн, 4322 автомашин ажиллаж, 860 хүний амь нас, байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн 16,0 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалж, гамшигтай тэмцэх, хор уршгийг арилгах ажилд Засгийн газар, Онцгой байдлын алба болон орон нутгаас 9,6 тэрбум төгрөг зарцуулсан байна.

Өнгөрсөн онтой харьцуулахад улсын хэмжээнд аюулт үзэгдэл, осолд өртөж нас барсан хүний тоо 16-аар буурч, гэмтэж бэртсэн хүний тоо 7-оор нэмэгдсэн.

Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад аюулт үзэгдэл, ослоос аварсан хүний тоо 270-аар, аварсан эд хөрөнгө 0,2 тэрбум төгрөгөөр тус тус нэмэгдсэн байна.

2017 оны эхний 9 сард тохиолдсон аюулт үзэгдэл, ослын тоог өнгөрсөн онтой харьцуулвал:

Мөн 2017 оны эхний 9 сард эрэн хайх, аврах ажиллагааны 287, тээврийн хэрэгслийн ослын 80, нийт 367 удаагийн дуудлагаар давхардсан тоогоор Онцгой байдлын албаны 2792 аврагч, 514 автомашин ажиллаж, 837 хүнд анхны тусламж үзүүлэн, 98 хүний амь насыг аварсан.

МОНГОЛ УЛСАД 2017 ОНЫ ЭХНИЙ 9 САРД ТОХИОЛДСОН АЮУЛТ ҮЗЭГДЭЛ, ОСЛЫН НЭГДСЭН МЭДЭЭ

ГАМШИГ СУДЛАЛЫН ХҮРЭЭЛЭН

Categories
мэдээ нийгэм

​ Нийслэлийн замын сангийн хөрөнгөөр нийт 32 төсөл хэрэгжүүллээ

Нийслэлийн авто замын сангийн хөрөнгөөр 2017 онд Нарангийн гудамжнаас Орбитын гудамж хүртэлх 1.3 км авто зам, Зайсангийн авто замаас Зайсан толгойн урдуур Богд уулын арын замтай холбох 2.4 км авто зам, Налайх дүүргийн Даваажав, Дамдин, Найрамдлын зам, Хорооллын эцсээс Гэмтлийн эмнэлэг хүртэлх 1 км авто зам, Өгөөж, чихэр боов ХХК-ийн баруун урд уулзвар, Авто плаза, ХААИС, Богд Жавзандамбын уулзварыг өргөтгөн шинэчлэх томоохон төслүүдийг хийж, гүйцэтгэлээ. Мөн нийслэлийн 9 дүүргийн орон сууцны болон гэр хорооллын доторх авто замыг шинээр барих болон засвар шинэчлэлийн 13 төсөл, зам, замын байгууламжийн засвар арчлалтын 23 төсөл, гүүр хоолой туннел засварын 7 багц ажил, тэмдэг тэмдэглэгээний 3 багц, замын ус зайлуулах шугам, худгийн засвар, өргөтгөлийн 13 багц ажил, замын тэмдэг, хайс тоноглолын 4 багц ажил, нийтийн тээврийн зориулалтын зогсоол гаргах 13 ажлыг гүйцэтгэж байна. Нийслэлийн замын сангийн хөрөнгөөр хэрэгжиж буй нийт 32 төсөл, арга хэмжээний явц өнөөдрийн байдлаар 85 хувьтай байгаа бөгөөд ирэх сарын 1 гэхэд бүрэн дуусна гэж нийслэлийн Авто замын хөгжлийн газраас мэдээллээ.